МОНСУДАР хэвлэлийн газар

МОНСУДАР хэвлэлийн газар "Амьдралд гэрэл нэмнэ..."
(35)

Монсудар хэвлэлийн газар 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй номыг эрхлэн гаргасан бөгөөд өдгөө жил бүр өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ бүтээлийг нийтийн хүртээл болгодог монголын хамгийн том хэвлэлийн газар болоод байна.
Төрөл бүрийн номыг эрхлэн гаргах нь Хэвлэлийн газрын үндсэн үйл ажиллагаа боловч нийгмийн эрэлт хэрэгцээг судалж, тулгарч б

уй асуудлуудын хүрээнд шаардлагатай байгаа сэдэв, агуулгыг соргог, шуурхайгаар уншигчдынхаа гар дээр хүргэх асуудал бидний эн тэргүүнд тавьдаг эрхэм үүрэг билээ.
Өнгөрсөн хугацаанд энэ л зорилгыг бид өмнөө тавин ажиллаж ирлээ. Олон нийтийн боловсролыг дээшлүүлж оюуны царааг тэлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд ухаарал өгч, хэрэг болохуйц өргөн сэдвийг хөндсөн үндэсний болон гадаадын олон арван бүтээлүүдийг манай хэвлэлийн газар уншигчдынхаа оюуны хүртээл болгож байна. Түүнчлэн хуучны ховор, мартагдсан зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргадаг. Мөн хэвлэн нийтлэлийн бодлогоо ирээдүй болсон хойч үе рүүгээ хандуулсны үр дүнд манай Жангар редакци хүүхдийн насны онцлогт тохирсон, мэдлэг, хүмүүжлийн сэдэвт 30 гаруй шинэ төрлийн номуудыг жилд гаргаж байна.
Жилээс жилд манай хэвлэлийн газрын үйл ажиллагаа өргөжиж, газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжим CD болон толь бичгүүд, хэл шинжлэлийн бүтээлүүд зэргийг эрхлэн гаргадаг үйл ажиллагааны бие даасан чиглэлүүдтэй боллоо.
Ном бүтээхийн зэрэгцээ Монсудар хэвлэлийн газар нийгэм, олон нийт рүү хандсан, тэдний оюуны хэрэгцээ, соён гэгээрэх хүсэл эрмэлзэлд нэмэр болохуйц олон үйл ажиллагааг дэмжин оролцдог, өөрсдөө ч нийгмээ уриалан дуудсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдгийн нэг жишээ бол “Соён гэгээрлийн өдрүүд”юм. Энэ арга хэмжээнд зохиолч, орчуулагч, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, өргөн олон уншигч нар оролцдог бөгөөд жил бүр тодорхой сэдвээр уламжлал болгон зохион байгуулагдаж эхлээд байна.
Зах зээлийн суурьтай нийгмийн өөрчлөлт нь монголчууд биднээс үзэл бодлын цоо шинэ утга агуулга, амьдралын ихээхэн өөр хэв маягийг шаардаж,хувь хүн, гэр бүл, хамт олны дунд тулгамдсан олон асуудлыг авчирч байна. Санааны зоргоор амар хялбар шийдэж болдоггүй бэрхшээл, саад тотгорын дунд гарц эрэн, төөрч будилж, унаж босовч бид урагшилсаар л явна. Харин бартаат замыг туулахад гэрэл гэгээ болсон сайн ном зайлшгүй хэрэгтэй байна. Энэ л гэрлийг асааж бадраах чин хүслээр МОНСУДАР-ынхан бид жигүүрлэн ажиллаж байгаа билээ. Тиймээс ч бидний уриа: “МОНСУДАР-АМЬДРАЛД ГЭРЭЛ НЭМНЭ.”

Address

Admon Building, Amar's Street 2, Sukhbaatar District
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when МОНСУДАР хэвлэлийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to МОНСУДАР хэвлэлийн газар:

Share

Category

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч Монсудар хэвлэлийн газар нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө 50 гаруй ажилтантай, өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог Монголын хамгийн том хэвлэлийн газар юм.

Бид мөн олон улсад нэр нөлөө бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхий дахины бүтээлийн сор болсон ном бүтээлийг монголчууддаа танилцуулсаар байна.

Үүнээс гадна манай хэвлэлийн газар нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход нэмэр болох үүднээс жил бүр “Соён гэгээрлийн өдрүүд”, “Зуныг номтой өнгөрүүлье” зэрэг нийгэмд эерэг өөрчлөлт авчрахуйц арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

РЕДАКЦУУД

Nearby media companies


Other Publishers in Ulaanbaatar

Show All