Sonin.mn

Sonin.mn www.sonin.mn-ны албан ёсны хуудас
(7)

Sonin.mn нь 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл 19 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, тэнцвэртэй бодлого бүхий Монголын анхны мэдээллийн сайтуудын нэг юм.

02/09/2024

"Элийрэгч" Ц.Уянга: Монголд Путин ирж байгаа нь маш шившигтэй зүйл болж байна...

02/09/2024

Б.Баттүвшин: Путин айлчилж буй нь Монгол Улсын нэр хүндийг унагасан муухай үйл явдал болж байна

"Balenciaga" Г.Гансүх аймшгийн кинонд тоглохоор Монголдоо иржээ  Испанийн алдарт "Balenciaga" брэндийн хаврын шинэ загва...
02/09/2024

"Balenciaga" Г.Гансүх аймшгийн кинонд тоглохоор Монголдоо иржээ


Испанийн алдарт "Balenciaga" брэндийн хаврын шинэ загварыг толилуулах тайзнаа 50 настай монгол модель алхсан тухай шуугиулж байсан.

Тодруулбал, Хятадын Шанхай хотноо 05-р сарын 30-нд зохион байгуулагдсан загварын шоунд модель Ганбатын Гансүх оролцож, "Balenciaga" брэндийн Giant Boot буюу аварга гутал, хэлхгэр хар өнгийн пальтог өмсөж, толилуулж байсан.

Харин тэрбээр одоо эх орондоо ирсэн бөгөөд DARK SECRET аймшгийн киноны гол дүрд тоглож байгаа аж. Европод олон жил амьдарсан тэрбээр ийнхүү Монголдоо ирж түр суурьшаад байгаа юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тувад ажиллаж байна
02/09/2024

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тувад ажиллаж байна

Р.Эрдэнэбүрэн: Энэ жил сүүлийн удаа дугаарын хязгаарлалт хийж, тэгш, сондгойгоор явуулна
02/09/2024

Р.Эрдэнэбүрэн: Энэ жил сүүлийн удаа дугаарын хязгаарлалт хийж, тэгш, сондгойгоор явуулна

Паралимпын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэн наймдуг...
02/09/2024

Паралимпын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэн наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ.

Наймдугаар сарын 30-ныг Монголын таеквондогийн өдөр болгон зарлалаа

Токио-2020, Парис-2024 хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан Х.Болдбаатар амласан зорилт бо...
02/09/2024

Токио-2020, Парис-2024 хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар чөлөөлөгджээ

02/09/2024

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө

AG600 загварын нисэх онгоц туршилтын нислэгээ хийжээ
02/09/2024

AG600 загварын нисэх онгоц туршилтын нислэгээ хийжээ

"Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна
02/09/2024

"Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

02/09/2024

90 настай тамирчин Ц.Раднаа: 94, 95-тайдаа ахмадын олимпод оролцоно

Хоёр том гүрэн хоорондоо шууд хиллэх нь сайн ч талтай, мөн сөрөг, муу ч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Өнөө гэ...
02/09/2024

Хоёр том гүрэн хоорондоо шууд хиллэх нь сайн ч талтай, мөн сөрөг, муу ч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Өнөө гэхэд л Оросын өмнөд хил ч тайван, Хятадын хойд хил ч тайван байгаа. Амар тайван хил хязгаартай байна гэдэг их ч том тух тохь, их ч том арвилан хэмнэлт, их ч том амар амгалан, их ч ховор тохиодог хувь тавилан юм. Европын нэгдсэн улсууд (Европын холбоо, Нато) ба Оросын Холбооны улсын хооронд хүн ам цөөтэй, хөгжлөөр сулавтар бамбай улсууд байсансан бол одоо Орос, Укрианы хооронд дэгдээд байгаа шиг дайн гарахгүй шүү дээ.

Ар Монголын тусгаар тогтнол Оросод ч, бас Хятадад ч ашигтай болсон

Өөр хэлнээс монгол хэлэнд хамгийн анх нэвтэрсэн нь түрэг угсаатны үгс. Монгол үндэстэн эртний Дунху үндэстнээс уламжлан ...
02/09/2024

Өөр хэлнээс монгол хэлэнд хамгийн анх нэвтэрсэн нь түрэг угсаатны үгс. Монгол үндэстэн эртний Дунху үндэстнээс уламжлан үүссэн бололтой. Дунхучууд хүннү нарт цохиулсны эцэст сяньби, ухань гэсэн аймгуудад задарчээ. Сяньби хожим нь умардын нүүдэлчид дотроос хамгийн хүчирхэг нь болж, умард Хятадыг ч эрхшээж байв. Тэд Хүннү гүрний задарлын голлох шалтгааны нэг байсан. Сяньби, Шивэй, Хятан бүгд нэг хэлтэй байсан гэж тухайн үеийн түүхчид бичсэн байдаг.

Баабар: Түрэг ба Монгол хэлний уялдаа

О.Алтангэрэлийн үед шударга ёсны тэмцэл зогсох уу, үргэлжлэх үү
02/09/2024

О.Алтангэрэлийн үед шударга ёсны тэмцэл зогсох уу, үргэлжлэх үү

Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн “Хурд, Зориг” нь улс төрийн шахалт, шантаажийг давж гарах уу?
01/09/2024

Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн “Хурд, Зориг” нь улс төрийн шахалт, шантаажийг давж гарах уу?

Ц.Баттулга паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам дөрөв дэх өдрөө болж б...
01/09/2024

Ц.Баттулга паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ

“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам дөрөв дэх өдрөө болж байна. Манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна.

Ийнхүү Монголын баг тус наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 22 дугаар байрт бичигдэж эхэллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах KFood Festival-д хүрэлцэн ирж Солонгос улсад үйлдвэрлэгдсэн маш олон тө...
01/09/2024

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах KFood Festival-д хүрэлцэн ирж Солонгос улсад үйлдвэрлэгдсэн маш олон төрлийн хүнс , үндэсний хоолыг амталж , хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцон амралтын өдрөө гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна 🤗
Ирсэн зочин бүр бэлэгтэй байгаа шүү 🎁🎁🎁

Халх голын дайны ялалтын 85 жилийн ойд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин айлчлан ирж байгаа нь өмнөх үеийн 80 жи...
01/09/2024

Халх голын дайны ялалтын 85 жилийн ойд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин айлчлан ирж байгаа нь өмнөх үеийн 80 жилийн ойн үетэй харьцуулахад цаг үе огт өөр болоод байгаа юм. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн үед Орос - Украины дайн гараагүй, Путин дайны гэмт хэрэгтэн байгаагүй юм.Тэр үед Путин дэлхийд нэр хүндтэй удирдагч байсан. Одоо бол Путин дайны гэмт хэрэгтэн болчихсон байна. Монголын төр одоо Путиныг олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах уу , эсхүл Монгол ёсоор зочноо хүндлээд буцаах уу? гэсэн ацан шалаанд орчихоод байна.

Путин Монголд айлчлах нь зөв үү?

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэдийг бухимдуулж байна. Үүнтэй хо...
01/09/2024

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэдийг бухимдуулж байна. Үүнтэй холбогдуулан “20 минутын хот” Үндэсний хороо маргааш анхдугаар хуралдаанаа хийхээр болжээ.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо дугаарыг хязгаарлалт хийх үү, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна

Түгжрэл бууруулах Үндэсний хороо хуралдаж, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргана

31/08/2024

Хүний гавьяат эмч М.Чимгээ: Ц.Анандбазарт Шадавдандар Аграмбын нийт ураг төрлийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна

Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмын мөнгөн медаль хүртлээ“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө болж байна. Ө...
30/08/2024

Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмын мөнгөн медаль хүртлээ

“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ.

Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин Бозтеке Махмутад ялагдаж, тус наадмын Монголын багийн хоёр дахь медальтан болсон юм. Мөн паралимпын наадмын Монголын багийн зургаа дахь медальтан болж, анхны мөнгөн мелальт Монгол тамирчин боллоо.

Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан ст...
30/08/2024

Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх нь өөрөө Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж үзэж байна.

https://www.sonin.mn/newsDetail/5000

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг б...
30/08/2024

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж төслүүдийн санхүүжилтийг Засгийн газрын баталгаа гаргах зэргээр цаашид үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлнэ.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Д.Амарбаясгалан: УИХ-ын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх у...
30/08/2024

Д.Амарбаясгалан: УИХ-ын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай

Сайд Ч.Номин Монголын баг, тамирчдадаа амжилт хүслээ“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, таван т...
30/08/2024

Сайд Ч.Номин Монголын баг, тамирчдадаа амжилт хүслээ

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож буй бөгөөд одоогийн байдлаар таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, 168 орноос есдүгээр байрт бичигдэж байна.

Паралимпын наадамд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүндэт зочноор оролцож байна. Тэрбээр өчигдөр Монголын багийн тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо нар оролцов.

Сайд Ч.Номингийн зүгээс паралимпын наадмын эрхээ авч эх орноо төлөөлж буй тамирчин, тэдний дасгалжуулагч нарт баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд пара спортыг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн ба Монголын үндэсний паралимпын хорооны удирдлагуудтай санал солилцож, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.

30/08/2024

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа 2024-2025 оныг "Монголын багш нар Үндсэн хуулиа судлах жил" болгон зарлаж байна

Олон Улсад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд жилд 60-70 тэрбум төгрөгийг хүнийг хөгжлийн хөрөнгө оруулалт, бүт...
30/08/2024

Олон Улсад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд жилд 60-70 тэрбум төгрөгийг хүнийг хөгжлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг гэх тоон судалгаа бий. Харин дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй зардлыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд татварын хөнгөлөлт үзүүлнэ

Уг төсөлд Монголын ажиллах хүчнийг бэлтгэх зардлыг хүртэл тусгуулж Япон улсын буюу олон улсын өндөр технологи дээр суури...
30/08/2024

Уг төсөлд Монголын ажиллах хүчнийг бэлтгэх зардлыг хүртэл тусгуулж Япон улсын буюу олон улсын өндөр технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийт хөрөнгө оруулалтын зардлаа үйлдвэрийнхээ цэвэр ашгаар 4 жилд бүрэн нөхөж улсын төсөвт жилд 350 сая ам.доллар оруулж байх тооцоотой, маш өндөр үр ашигтай төсөл юм.

Японтой хамтран нефть боловсруулах үйлдвэр барих төслийг сэргээе

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлааУИХ-ын...
30/08/2024

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл өнөөдөр /2024.08.30/ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл энэ үеэр: "Хоёр улсын харилцаа боловсрол, соёл урлаг, түүх археологийн чиглэлд идэвхтэй хөгжиж байгаад талархаж байна. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоо нь биднийг ойлголцох гүүр болж байна.

Миний бие түүхч мэргэжилтэй учраас хоёр улсын эртний түүхийн холбоог сонирхон судалж ирсэн. Жишээлбэл, Арпад хааны удам хүннү гаралтай гэдгийг генетикийн судалгаагаар нотлогдсон талаар дурдаад хоёр улсын түүх, археологи хамтарсан судалгааг дэмжиж байна. Тухайлбал, Хүннү судлалын чиглэлээр Бэлх болон Ар Гүнтэд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлсэн" гээд цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай танилцуулав.

Мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд орон нутгийн хамтын ажиллагааны санаачлагуудыг дэмжиж ажиллахаар болсон байна. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон аж. Харин Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала, нэн тэргүүнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ.
Тэрбээр, Унгар, Монгол хоёр улсын худалдааны эргэлт эрс нэмэгдэж 2021 онд оргил үедээ буюу 20 сая ам.долларт хүрсэн. Тухайлбал, хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт санхүүжилтийн чиглэлээр Унгар Улсын Хөгжлийн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдах боломжтой юм. Мөн Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр жил бүр 200 монгол оюутан манай улсад боловсролын бүх түвшинд, маш олон чиглэлээр суралцах боломж бүрдсэн.

Одоогоор 1500 орчим оюутан Унгарт суралцаж байна. Мөн Унгар, Монгол, Англи, Австрали гурван улсын хамтарсан “1242 он Баруунд гарах гарц” нэртэй уран сайхны киног Унгар, Монголын уран бүтээлчид хамтран бүтээж байна. Ирэх онд хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо.

Цаашдаа хоёр орны хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан туршлага судлах, орон нутгийн засаг, захиргаануудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой учраас энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно гэв. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө болон албаны хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Address

Prime Minister A. Amar Street
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Sonin.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sonin.mn:

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All