Garuna publishing

Garuna publishing More read to quality BOOK …

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн Баярын Мэндийг Хүргэе! 🎡 Зөвхөн өнөөдөр биш өдөр бүр хамтдаа хүүхдийн эрхийг...
31/05/2024

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн Баярын Мэндийг Хүргэе! 🎡

Зөвхөн өнөөдөр биш өдөр бүр хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалцгаая ❤️

😀
27/05/2024

😀

🎄 Бяцхан хүүхдүүдийнхээ Хүүхдийн Баярын Бэлгээ сонгож амжсан уу? 😍Эцэг эхчүүд маань жижигхэн хүүхдүүддээ зориулан сахрын...
23/05/2024

🎄 Бяцхан хүүхдүүдийнхээ Хүүхдийн Баярын Бэлгээ сонгож амжсан уу? 😍

Эцэг эхчүүд маань жижигхэн хүүхдүүддээ зориулан сахрын нэмэгдэлгүй оюунлаг бэлэг сонгохыг хүсэж байгаа бол манай хүүхдийн номнууд нь 5️⃣0️⃣% хямдарсан байгаа шүү🤩
-----------------------------
Only children's sale🔖Хямдралын багц маань тоотой байгаа шүү 🛍 Зураг бүр дээр дарвал тайлбар гарна ❤️
-----------------------------
-Бумбардай №1 | Аргалд явсан нь ...
-Бумбардай №2 | Борцны хулгай ...
-Бумбардай №3 | Нүүдэл айсуй ...
-Бумбардай №4 | Чулуун тоглоом ...
-Бумбардай №5 | Саалийн цаг ...
-Бумбардай №6 | Сүүн цацал ...
🎁 6 номыэ багцын үнэ ердөө л 1️⃣2️⃣0️⃣.0️⃣0️⃣0️⃣
-----------------------------
-Хурдан шаргын үлгэр | Монгол ардын үлгэр
-Хуралдаж авсан зүүд | Киркиз ардын үлгэр
🎁 2 номын багцын үнэ ердөө л 2️⃣0️⃣,0️⃣0️⃣0️⃣
-----------------------------
-Бүгд баадаг
-Анхны тусламжийн хайрцаг
-ХаХаХа шүдний тухай ном
-Хатагтай Моллигийн эелдэг зангийн сургууль
-Мөнгө гэж юу вэ?
-Наашаа хараарай
-Сахлын мухлаг
🎁6-7 номын багцын үнэ ердөө л 5️⃣0️⃣.0️⃣0️⃣0️⃣
-----------------------------
-Бүгд баадаг
-Анхны тусламжийн хайрцаг
-ХаХаХа шүдний тухай ном
-Хатагтай Моллигийн эелдэг зангийн сургууль
-Мөнгө гэж юу вэ?
-Хурдан шаргын үлгэр
-Худалдаж авсан зүүд
-Наашаа хараарай
-Сахлын мухлаг
🎁8-9 номын багцын үнэ ердөө л 7️⃣0️⃣.0️⃣0️⃣0️⃣
-----------------------------
Та аль ч номноос нь захиалан багц болгон авах боломжтой байгаа 🚛Бас хөдөө орон нутаг руу шууданд явуулнаа л гээд байгаа 🤗
-----------------------------
☎️(+976) 7511-7575 (1) 📲99084979
🚛https://www.garuna.mn/
📭[email protected]

#Бумбардай #Бэлэгдурсгал #ХҮҮХЭД #ХүүхдийнБаяр #сахаргүй #НОМ #бэлэг #БЭЛЭГТЭЙ

Bumbardai / Бумбардай Econte LLC Erdenebayar Nambaral Garuna publishing Garuna KIDS @

@Гээгдсэн хэлтэрхий том О той уулзсан нь ❤️
19/05/2024

@Гээгдсэн хэлтэрхий том О той уулзсан нь ❤️

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ний өдөр Сүхбаатарын талбай дээр 35 дахь удаагийн Үндэсний номын...

Манай Garuna publishing талбайн зүүн талд СТӨ-чанх харалдаа байрлаж байна. 📍Бүх 📚 номнуудыг 2️⃣0️⃣%-7️⃣0️⃣% хүртэл хямдр...
18/05/2024

Манай Garuna publishing талбайн зүүн талд СТӨ-чанх харалдаа байрлаж байна. 📍

Бүх 📚 номнуудыг 2️⃣0️⃣%-7️⃣0️⃣% хүртэл хямдралтай 🛒 үнээр аваарай 😱

UB Book Fair Garuna publishing

🇲🇳Үндэсний 3️⃣5️⃣-дахь удаагийн хаврын номын баяр 5️⃣-р сарын 1️⃣8️⃣-1️⃣9️⃣-2️⃣0️⃣ хооронд төв талбай дээр зохион байгуу...
17/05/2024

🇲🇳Үндэсний 3️⃣5️⃣-дахь удаагийн хаврын номын баяр 5️⃣-р сарын 1️⃣8️⃣-1️⃣9️⃣-2️⃣0️⃣ хооронд төв талбай дээр зохион байгуулагдах гэж байгаа билээ. 🤗

Манай Garuna publishing-н зүгээс эдгээр өдрүүдэд өөрийн эрхлэн гаргаж буй Философийн, Хүүхдийн, Уран зохиолын гэх мэт нийт 3️⃣0️⃣ орчим төрлийн 📚 номнуудыг 2️⃣0️⃣%-7️⃣0️⃣% 😱хүртэл хямдралтай 🛒 үнээр та бүхэнд санал болгож байна.

📣Тун удахгүй номын баяраар олон олон урамшуулалтай уулзацгаая.

UB Book Fair Garuna publishing 70%хүртэл шдэ 😱

Thank you UB LIFE Манай  #Гээгдсэн хэлтэрхий ТОМ О-той таарсан нь | номыг маань онцолжээ. ❤️
15/05/2024

Thank you UB LIFE
Манай #Гээгдсэн хэлтэрхий ТОМ О-той таарсан нь | номыг маань онцолжээ. ❤️

“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд...

"Аз жаргалд хүргэх ФИЛОСОФИЯ түүхэн дэх хамгийн хүчирхэг НИЦШЕгийн сургаал 🤫 by YAMCHA" номыг Unread онцолжээ. Баярлалаа...
29/04/2024

"Аз жаргалд хүргэх ФИЛОСОФИЯ түүхэн дэх хамгийн хүчирхэг НИЦШЕгийн сургаал 🤫 by YAMCHA" номыг Unread онцолжээ. Баярлалаа, Unread! 🤗
--------------
*Энэ ном энгийн нэг философийн ном биш. Хүн өөрийгөө хамгийн сүүлд хардаг гэдэг шиг энэхүү номын агуулгыг хүн дотроосоо л хайх ёстой. Унших бүрт шинэ ойлголт, шинэ оршихуйг мэдрүүлэм тийм л гайхалтай бүтээл.
--------------
ℹ️ Зохиогч #Ямча
ℹ️ Орчуулагч #ТОМё БОДё

Garuna publishing UB Book Fair 20%Off

Нэгэн цагт шатан дурлаж явсан хүсэл тэмүүлэл минь хэзээнээс ч юм мөн чанараа алдаж эхлэхтэй...

21/04/2024

❤️

❤️
21/04/2024

❤️

📒ШҮДНИЙ ТУХАЙ НОМ
Нас:3-7
Агуулга:
"Бүгд инээж байхад, ганцхан хүүхэд уйлж байх юм. Яагаад уйлж байгаа юм бол? Аан, мэдлээ мэдлээ. Шүд нь өвдчихсөн байна..."
Шүд яагаад хорхойтоод өвддөг, шүдний хорхой яаж үүсдэг, шүдээ хэрхэн зөв арчлах болон шүдний ургалт, үүрэг гээд бүхий л зүйлсийг зургаар дамжуулан ойлгомжтой тайлбарлажээ.

⭐️Онцлог:
"Шүдээ угаахгүй бол шүд нь хорхойтоод өвдөнө. Шүдний хорхой гэж ийм аймар хорхой байдаг" гэх нийтлэг ойлголтоос илүүтэйгээр шинжлэх ухааны ул суурьтайгаар, үнэн бодит зургаар дамжуулан шүдний тухай өгүүлдгээрээ онцлог.

(3 настай бяцхан уншигч энэ номыг хэд хэд уншуулчхаад тэр чихрийг идэхгүй гээд байгаа юм. Уг нь хоолойны эм л дээ😅)

КАРМА ... Сонин юмаа, Энэ үг урьд өмнө нь хэзээ ч ингэж сүртэй уншигдаж байсангүй. Магадгүй хүний настай холбоотой өөр ө...
04/04/2024

КАРМА ... Сонин юмаа,

Энэ үг урьд өмнө нь хэзээ ч ингэж сүртэй уншигдаж байсангүй.

Магадгүй хүний настай холбоотой өөр өөрөөр уншигддаг байх нь гэж бодогдлоо. Тэр ч утгаараа өөр өөрөөр ойлгогдох нь.

Нэг ном дээр энэ үг 18, 37, 56 насанд илүү хүчтэй уншигддаг гэж билээ. Магадгүй л юм.

Хүн амьдралынхаа бүтээж буй зураасанд тавигдаж байгаа тэрхүү зүйлээс их зүйлс шалтгаална. Оршихуйтай холбоотой.

* Гээгдсэн хэлтэрхий том О-той уулзан нь ...

Баярлалаа ❤️ Mini office & 11 coffee house Батболд Төрбилгүүн  #Жолоодогч  #ТОМё БОДё
03/04/2024

Баярлалаа ❤️ Mini office & 11 coffee house Батболд Төрбилгүүн #Жолоодогч #ТОМё БОДё

Ертөнций Бүүкс ❤️ Маамуу хаанаас ирдэг вэ?
17/03/2024

Ертөнций Бүүкс ❤️ Маамуу хаанаас ирдэг вэ?

Охиндоо зурагт ном танилцуулдаг болсноос хойш хүүхдийн номын редакцууд “хэзээ, ямар ном гаргах бол?” гэж чих тавин догдлон хүлээдэг болжээ. Ижил сонирхолтой, зура...

Таны хүүхэд 🔬 Шинжлэх ухаанд дуртай юу? 📢----------Япон хүмүүс хүүхэд ямарваа нэгэн хичээлийг ямар нэгэн хэмжээнд заавал...
13/03/2024

Таны хүүхэд 🔬 Шинжлэх ухаанд дуртай юу? 📢
----------
Япон хүмүүс хүүхэд ямарваа нэгэн хичээлийг ямар нэгэн хэмжээнд заавал туршиж үзэх ёстой, тэгж байж ойлгодог гэж үздэг. Тэхлээр зөвхөн онол талаас нь заах нь хүүхэд хичээлээ ойлгох нь бус бүүр сонирхолгүй болгох талтай байх нь ... 🤔

Энэ ч үүднээс бид бага ангийн бяцхан сурагчдадаа зориулсан текст багатай, зурган байдлаар практик талаас нь гар доорх энгийн материал ашиглан туршиж үзэх шинжлэх ухааны туршилтын номыг 🇯🇵 Япон хэлнээс орчуулан гаргахад бэлэн болоод байна. 🤗
----------
Сонирхолтой туршилтын ЛАБОРАТОРИ 🦠

*** Бага ангийн хүүхдүүдэд зориулсан энэхүү ном нь Физик, Хими, Биологи зэрэг дэлхийн сонгодог шинжлэх ухааныг 1️⃣3️⃣3️⃣ сэдэвт агуулгын хүрээнд багахан зэргийн онол болон өргөн хүрээний ойлголтыг практик туршилтаар маш сонирхол татахуйц хөгжилтэйгөөр суралцах бүтээлч үйлийн ном юм***
----------
改訂新版 おもしろ実験研究所
⭐️⭐️⭐️⭐️⭐️Amazon 5️⃣ ratings
----------
ℹ️ Зохиогч: Таками Хисаши
ℹ️ Орчуулсан: Ц.Ариунаа
ℹ️ Хянан найруулсан: Х.Батболд, А.Нэргүй, Б.Гантулга
ℹ️ Хамтран ажилласан: МУБИС & From the People of Japan & All net
ℹ️ Дизайнер: П.Ариунболд, Б.Мөнхмэнд
ℹ️ Copyright: ©2024 Sanyo Shimbunsha
ℹ️ Эрхлэн гаргасан: ©2023 Garuna publishing
ℹ️ Хэмжээ 148*210 | нүүр 298
ℹ️ ISBN: 978-9919-9077-2-3
----------
Release date 2️⃣0️⃣2️⃣4️⃣-0️⃣4️⃣-1️⃣5️⃣
Garuna publishing #сурахбичиг #Шинжлэхухаан #лаборатори #сурагч #багаанги #ХИМИ #ФИЗИК #БИОЛОГИ #туршилт

ЯЛГААГ ОЛЖ ХАРАХАА БОЛЬ !!! 👠------------------Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу эмэгтэйч...
07/03/2024

ЯЛГААГ ОЛЖ ХАРАХАА БОЛЬ !!! 👠
------------------
Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу эмэгтэйчүүдийг хүндлэх, уучлах, хайрлах (уул нь өдөр бүр байх ёстой шүү?!) өөрсдийнхөө шударга ёсны төлөө тэмцэж буй хүмүүсийн тэмцлийг хүндэтгэх өдөр юм.
------------------
Түүхийг сөхвөл | Эл өдөр буюу 1857 оны 3-р сарын 8-нд АНУ-н Нью-Йорк дахь оёдлын ажилчдын эсэргүүцлийн жагсаалаас үүдэлтэй гэж түүхэнд тэмдэглэн бичжээ. Харин манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар бүх нийтийн амралтын өдөр болгон үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 31 жил болж байна.
------------------
#Ялгааг олж харахаа боль #хүндлэх өдөр Garuna publishing

03/03/2024

📚 Хоёрдугаар сарын шинэ номууд

Ураг төрлөөрөө учран золгодог цагаан сар, дурлалт хосын баяр, дөрвөн жилдээ ганц удаа тохиох өндөр жил зэрэг тэмдэглэлт үйл явдлууд ээлжилсээр хоёрдугаар сар нүд ирмэх зуур л харваж одлоо.

Түүний дотор номын ертөнцөд ч уран зохиол, шинжлэх ухаан, философи, түүх, намтар цадиг, загварын ертөнцийн тухай сонирхон унших, сонжиж мэдэх олон бүтээлүүд гарсныг уншигч та бүхэндээ "Шинэ сарын номууд" ээлжит цувралаараа тоймлон хүргэж байна.

Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар
Nojo Publishing
Garuna publishing
Эрдэмт Паблишинг
МОНСУДАР хэвлэлийн газар

🌐 Нийтлэл унших:
https://unread.today/c/book-2024-february

3️⃣-р сард гарах шинэхэн ном ... 🔔Маамуу хаанаас ирдэг юм бэ?👶*** Гэр бүлээрээ унших бэлгийн боловсролын анхны ном ***--...
24/02/2024

3️⃣-р сард гарах шинэхэн ном ... 🔔

Маамуу хаанаас ирдэг юм бэ?👶
*** Гэр бүлээрээ унших бэлгийн боловсролын анхны ном ***
----------
Аав ээж нар хүүхдийнхээ насны онцлогт нь тохируулсан бэлгийн боловсролын талаар ярилцаж, зөвлөгөө өгөх нь хамгийн чухал үүрэг хариуцлага гэж хэлж болох юм. Бид ярилцаагүй, бодит мэдээ мэдээллийг зөв цагт нь өгөөгүйн улмаас хүүхдүүд маань санаатай болон санаандгүй алдаа гаргах нь цөөнгүй байдаг. 😔

Тэгвэл бэлгийн боловсрол гэдгийг бага наснаас авхуулан хүүхэд бүрийн насны онцлогт тохируулан хүний бие махбод болон түүний үйл ажиллагаа, нөхөн үржихүй, сэтгэл хөдлөл, хүний эрхийн талаар олгогдох цогц мэдлэг гэж ойлгож болно. Энэхүү мэдлэг нь бэлгийн харьцаанд хариуцлагатай, эерэг хандлагатай болох мөн бэлгийн дарамтыг таньж мэдэх болон бусад эрсдэлийн талаарх мэдлэгийг өгөх, хувь хүнийг мэдлэгийг хөгжүүлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ өөрийн бие махбодыг ойлгох, дур хүслийг таньж мэдэх, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай байж зөв сонголт хийх боломжийг олгоно гэдэгт найдаж байна. Эдгээр үр дүнд хүрэхийн тулд хүүхэд бүрийн насны онцлогийг харгалзан үзэж, түүнд тохирох бодит мэдээллийг айлган сүрдүүлэхгүйгээр зөв арга барилаар олгох нь маш чухал юм. Ингэж чадваас бид эрх тэгш, өөртөө итгэлтэй, айдасгүй, бие биеэ хүндэлдэг нийгмийн хандлагыг бий болгох боломжтой билээ.

Тиймээс бид эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулан гэр бүлээрээ хамт унших бэлгийн боловсролын анхны номоо орчуулан гаргахад бэлэн боллоо. 👏
----------
Эцэг эхчүүд ``Одоо хэтэрхий эрт байна!'' гэж хэлэх үед л үргэлж оройтсон байдаг. 😟

Энэ бол ямар ч хориотой зүйлс биш. Нээлттэй ил тод, шилэн байх ёстой. Ялангуяа өнөөгийн интернэт хөгжсөн энэ үед 3 наснаас нь мэдээлэл өгөх нь маш чухал шүү.

Бэлгийн боловсролын мэдээллийг 3-4 нас, 5-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-дээш нас гэж ангилан авч үздэг.

Эцэг эхчүүд бид ч мөн насанд хүрсэн атлаа бэлгийн боловсролын мэдлэггүй том хүмүүс болсон байх нь цөөнгүй билээ. Тиймээ бид ч бас хүүхдүүдтэйгээ хамт суралцах ёстой. 📢
----------
赤ちゃんはどこからくるの?
⭐️⭐️⭐️⭐️⭐️Amazon 4️⃣.4️⃣ ratings
----------
Номын хэсгээс ...
👦 Боожгойдоо хүрэхээр гоё байна гэдэг гаж уу?
👩‍🦰 Хүрэхэд гоё байна гэдэг энгийн л зүйл.

👩‍⚕️Хэн ч бай өөрийнхөө боожгойд хүрэхэд таатай гоё санагддаг. Энэ бол байдаг л хэвийн зүйл. Боожгойдоо хүрэх нь ч буруу биш. Гэхдээ бусдыг харж байхад хүрэх ичмээр. Бүр боловсон ёсыг зөрчсөн, хүмүүжилгүй хэрэг юм шүү. Хэрэв муухай санаатай, муу том хүн боожгойдоо хүрч байгааг чинь харчих юм бол чамд хамаагүй хүрэх зэргээр гомдоож мэднэ шүү. Өөрийн биеийн нандин хэсгүүдийг бусдад огт харуулж болохгүй. Боожгойдоо хүрмээр байвал ариун цэврийн өрөө, хөнжил дотроо байхдаа л хүрээрэй.

👦 Нэг л гоё байна... Энэ гаж уу?
👩‍🦰 Гаж биш ээ? Гэхдээ бусдад харуулалгүй, ариун цэврийн өрөө, хөнжил дотроо байхдаа хүрээрэй.

👩‍⚕️ Боожгүй чинь зөвхөн чиний өөрийн нандин хэсэг. Тиймээс дээрх дүрмийг баримтлаарай...
----------
ℹ️ Зохиогч: Нами Ножима
ℹ️ Орчуулсан: Д.Чимгээ
ℹ️ Хянан найруулсан: Д.Хишгээ
ℹ️ Дизайнер: Б.Мөнхмэнд
ℹ️ Эрхлэн гаргасан: ©2023 Garuna publishing
ℹ️ Хэмжээ 148*210 | нүүр 108
ℹ️ ISBN: 978-9919-9077-1-6
----------
Release date 2️⃣0️⃣2️⃣4️⃣-0️⃣3️⃣-1️⃣5️⃣

Бяцхан уншигчид Little readers ❤️
24/02/2024

Бяцхан уншигчид Little readers ❤️

Хүүхдэдээ эрүүл мэндийн боловсрол олгох ном сонгомоор байвал энэ номыг сонирхож үзээрэй🙂

📒Нас: 4-с дээш болон бага ангийнханд тохиромжтой.
⭐️Онцлог: Хүндхэн сэдвийг хөгжилтэй зураг, товч бичвэрээр хөнгөн, ойлгомжтой илэрхийлсэн.
Түлэгдэх, хуруугаа хаалганд хавчуулах, муурт маажуулахаас өгсүүлээд хамгийн түгээмэл тохиолддог гэмтэл бэртлийг багтаасан 12 сэдэвтэй.

📖Энэ номыг уншуулчхаад 4 наст надаас асуув:
4 наст: Ээж ээ, би аль хэзээ ингээд өвдгөө шалбалсан даа. Тэгэхэд та хоёр яагаад усаар угааж өгөөгүй юм бэ?
Би: Аав, ээж хоёр нь усаар угаах хэрэгтэйг мэддэггүй байсан юм аа. Одоо мэддэг болсон.

Хөнгөн бэртэл гэмтэлд анхны тусламж хэрхэн үзүүлэхийг томчууд төдийгүй хүүхдүүд өөрсдөө мэдээд авчихад хэзээд хэрэг болно.

Уншигч болох тань туслах 1️⃣0️⃣ зөвлөмж ...
20/02/2024

Уншигч болох тань туслах 1️⃣0️⃣ зөвлөмж ...

Хүү минь намайг сонс. Энэ зураас бол амьдралын чинь зам юм. Чи энд ганцаараа ирсэн, ганцаараа л явна. Хэн нэгэнд бүү на...
16/02/2024

Хүү минь намайг сонс. Энэ зураас бол амьдралын чинь зам юм.
Чи энд ганцаараа ирсэн, ганцаараа л явна. Хэн нэгэнд бүү найд, хэн нэгнийг бүү хүлээ.
Боломжгүй зүйл гэж үгүй. Болохгүйг болго. Зэмлэлийг бүү сонс, Өөрийгөө сонс, Ухаарлыг сонс.
Юу ч тохиолдож болно.
Оршихуй эс Оршихуйг чи өөрөө л сонгоно.

― Shel Silverstein

🛒Philosophy Bookstore - Философи номын дэлгүүр-с авах боломжтой.
🛒Бусад номын дэлгүүрүүдэд ирэх 2️⃣0️⃣2️⃣4️⃣,0️⃣2️⃣,2️⃣0️⃣-с байршиж эхэлнэ.

🥳Шинэ ном: Алдагдсан хэлтэрхий Том 0️⃣-той таарсан нь ... Их л удаан дуншиж дуншиж эцэст нь нэг луу жилдээ гаргалаадаа 🙏...
15/02/2024

🥳Шинэ ном: Алдагдсан хэлтэрхий Том 0️⃣-той таарсан нь ...

Их л удаан дуншиж дуншиж эцэст нь нэг луу жилдээ гаргалаадаа 🙏 sorry bro
-------------------------
The author: Шел Силверстайн
-------------------------
Philosophy of life BOOK | Best seller
Амьдралын философийн тухай ганцаардсан хэлтэрхийгээр төлөөлүүлэн хүүрнэн өгүүлнэ. Хэрхэн амжилтад хүрэх бус хэрхэн хэцүү бэрхийг, хэрхэн уйтгар гунигийг, хэрхэн шантралыг, хэрхэн амжилтгүй болсон үед хариу үйлдэл үзүүлэхийг, бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, алдаанаасаа суралцахын чухлыг заах бүх насныханд зориулсан гайхалтай БОДРОЛ бүтээл юм.

Энгийн хэр нь гүн гүнзгий, яруу найргийн хэллэгээр илэрхийлэгдсэн энэхүү бүтээл нь 48 жилийн өмнө анх хэвлэгдэж байсан ч одоо бэст хэвээрээ дахин хэвлэгдсээр байгаа билээ.
-------------------------
* Гээгдсэн хэлтэрхий ганцаар хэвтэнэ
** хаашаа ч юм хажуудаа наагаад хамт явах нэгнийг хүлээнэ...
*** Зарим нь таарна гэвч хөдлөхгүй.

Та энэхүү номыг уншихад магадгүй 10 минут л зарцуулах байх. Гэвч бүрэн утга санааг нь ойлгоход 10 удаа унших шаардлагатай болно гэдэгт итгэлтэй байна.
-------------------------
Зохиолч Шел Силверстайн энгийн атлаа хүчтэй дархлаажуулалтын вакцин+допин гэж дүгнэжээ ... 💪

⭐️⭐️⭐️⭐️⭐️Goodreads 4️⃣.3️⃣ ratings
⭐️⭐️⭐️⭐️⭐️Amazon 4️⃣.9️⃣ ratings
-------------------------
ℹ️ Зохиогч: Шел Силверстайн
ℹ️ Орчуулсан: Б.Оюундэлгэр
ℹ️ Хянан найруулсан: Б.Уянсүх
ℹ️ Дизайнер: Б.Мөнхмэнд
ℹ️ Эрхлэн гаргасан: © 2023 Garuna publishing
ℹ️ Хэмжээ 180*220 | нүүр 100
ℹ️ ISBN: 978-9919-9077-0-9
----------------------
☎️Philosophy Bookstore - Философи номын дэлгүүр-с хамгийн түрүүнд авах боломжтой байгаа шүү...
🛒Худалдаж авах: (Үнэ: 25,000₮)
----------------------
Жич: Бусад номын дэлгүүрүүдэд ирэх 2024.02.20-с байршиж эхэлнэ.
Анхны хэвлэл | Created by Garuna's crew | 2024
Garuna publishing Philosophy Bookstore - Философи номын дэлгүүр

Монгол Түмэн минь Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй! 🇲🇳
09/02/2024

Монгол Түмэн минь Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй! 🇲🇳

Бодит түүхээс  #2 Ийм үед яах ёстой вэ? -----------------------ℹ️ Асуулт: Манай хүүхэд л бусдаас нэг л өөр юм. Хүүхэд ма...
06/02/2024

Бодит түүхээс #2
Ийм үед яах ёстой вэ?
-----------------------
ℹ️ Асуулт: Манай хүүхэд л бусдаас нэг л өөр юм. Хүүхэд маань 2 нас хүрч байна. Элсэн талбай дээр манай хүүхэд л ганцаараа тоглох юм. Хэнтэй ч тоглохгүй, найзлахгүй нэг л сонин.
Найзууддаа гологддог, дээрэлхүүлдэг хүүхэд болчихгүй байгаа?
😪
-----------------------
💬Хоёр настнууд найзуудтайгаа хамт байлаа ч тус тусдаа тоглох нь олонтоо. Үүнийг зэрэгцэж тоглох гэдэг ба бусадтай хамтдаа тоглож эхлэхийн өмнөх нэг үе шат гэж ойлгож болно.
Тийм бол энэ үед найзын хэрэггүй юм байна гэж бодуузай. Хүүхдүүд зэрэгцэж тоглох үедээ ганц ганцаараа өөр өөрөөр тоглож байдаг ч огт огтлолцохгүй байна гэж үгүй юм. Тэд бусад хүүхдийн хэрхэн тоглож буйг ажиглаж байдаг. Нэг нь хүрзээр тоглолоо гэхэд бусад нь бүгд хүрзээр тоглох гэж зүтгэх гэх мэт хамаарлууд харагдах ба хүүхэд бусадтай нэг газар ийн тоглосноор баяр баясал, тоглох урам зориг авч байдаг.
Тиймээс үргэлж ганцаараа тоглоод найзууддаа гологдсон мэт харагдлаа ч, үнэхээр гологдсон байх албагүй, нэг л мэдэхэд учраа ололцон найзтай болсон байх тул санаа зовох хэрэггүй.
Ялангуяа өөрийнхөө хэмнэлээр байдаг, хиймээр байгаа зүйлээ л хийдэг хүүхэд бусдаас харьцангуй удаан ганцаараа тоглох хандлагатай. Тиймээс хүүхэд тань ганцаардаа тоглодог бол харин ч ирээдүйд нь найдлага тавиуштай юм шүү.
Харин жаахан томроод ирэхээрээ жинхэнээсээ найзууддаа гологдох вий, анхаараарай. Тэр үед нь “Хамтдаа тоглоорой” гээд дэмжих нь чухал боловч нөгөөтээгүүр гологдох ч бас нэгэн туршлага болно гэдэг талаас нь харж сураарай.
Намайг багад манайх хөдөө амьдардаг, “гадны айл” байснаас ч болсон уу хүүхдүүд надтай барагтай л бол тоглодоггүй байлаа. Хааяа нэг хамт тоглохоор дандаа дайсны дүрд орох ч юм уу, эсвэл сүүл болж тоглоно. Ээж тэрэнд дургүй байсан юм болов уу, “Гэртээ хүрээд ир ээ” гээд л дууддаг байв. Харин надад бол сүүл болж тоглосон ч зугаатай байдаг байж билээ.
Иймэрхүү туршлага хүн хоорондын нөхөрлөлийн холбооны талаар тунгаахад суурь мэдлэг болж өгдөг. Гологдож байсан туршлага энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлнэ. Дээхэн үед найзын холбоо хамаагүй бат бэх байж. Одоо бол шалих шалихгүй юман дээр л бөөн сүр болоод байх шиг харагддаг юм.

Garuna publishing Garuna publishing #Хүүхэдөсгөх #хүүхдийнчадвар

Эцэг эх байна гэдэг тийм ч амар зүйл биш. Ялангуяа шинэ аав ээжүүдэд маш их хэцүү шантармаар зүйл их гардаг. Тэгвэл нэгэ...
05/02/2024

Эцэг эх байна гэдэг тийм ч амар зүйл биш. Ялангуяа шинэ аав ээжүүдэд маш их хэцүү шантармаар зүйл их гардаг. Тэгвэл нэгэн ээжид ийм асуудал тулгарчээ.

ℹ️ Асуулт: Хүүхэд маань хөөрхөн санагдахгүй байна. Хүүхэд өсгөхийн хүнд хэцүү нь л толгойд орж ирээд, удахгүй ой хүрэх хүүгээ өхөөрдөм хөөрхөн гэж бодож чадахаа байлаа. Би муу ээж юм болов уу? 😪

💬Номон дээрх хариулт: Хүн бүрд л ийм зүйл тохиолддог. Бүү санаагаа зовоо. “Хүүхэд өсгөх бол хамгийн сайхан ажил” гэх мэтийн яриа нь хэтэрхий туйлширсан, хоосон өөдрөг үзэл юм. Ямар ч ээж хүүхэд нь их уйлаад, шөнөөр дахин дахин босож хөхүүлэн нойроо алдахдаа “Яах гэж хүүхэдтэй болов доо” гэж өөрийн эрхгүй бухимдмаар болдог биз ээ.

Гэхдээ ийм бодол төрөх нь ноцтой асуудал биш. Харин энэ байдлаараа удахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ өхөөрдөм нялх үеийг мэдрэхгүй өнгөрөөчихвөл хайран шүү дээ.
Хүүхэд өхөөрдөм хөөрхөн гэж санагдахгүй байх хэдэн шалтгаан байдаг.
1️⃣ Хүүхэд төсөөлж байсан шиг нь энхрий биш байх.
2️⃣ Ээжийн хүлээлт хэт өндөр байх. Насанд нь ахадсан юмыг шаардан,
чадахгүй болохоор нь “Манай хүүхэд унхиагүй” гэж бодох.
3️⃣ Ээж сэтгэлзүйн хувьд бухимдан, хүүхэд хэлснээр нь байхгүй бол цухалдах.
4️⃣ Ээжид хүүхэд насны гэгээлэг, хөгжилтэй дурсамж төдийлөн байхгүйгээс болж,
хүүхдийг ийм л байдаг гэж хараад, гэгээлгээр төсөөлж чадахгүй байх.

Уншсан хүнд эдгээрээс дор хаяж нэг нь тохирч байгаа байх. Ялангуяа хүлээлт өндөртэй ээжүүд олон бий гэж бодож байна.
Сайн хүүхэд болгож өсгөх юм сан гэсэн хариуцлагын мэдрэмжээс болж, бодсоных нь дагуу өсөхгүйд өөрийгөө зэмлэн, хүүхдийн цовоо сэргэлэн байдлыг олж харахгүй бухимдана. Энэ байдал даамжирвал ховор тохиолдолд хүүхдийн хүчирхийлэлд ч хүргэх нь бий.

Хүүхэд ээжийн онолоор хөдөлдөг бус, өөрийн онолоор хөдөлдөг, уйлах нь ч, хөхөө хөхөх нь ч тухайн эгшиндээ бүгд утга учиртай байдаг бөгөөд цаг нь ирэхээр тэр насаа үддэг учиртай.
Хүүхдийн өсөж хөгжих мөч бүрийг мэдэрч чадвал хүүхэд өсгөх сонирхолтой болдог. Хүүхэд хүмүүжүүлэх тэмдэглэл хөтөлж бас болох юм. Өөрт тань тийм санагдахгүй атал нөхөрт хөөрхөн санагдах тохиолдол байна. Тэр үед “Юу нь хөөрхөн юм бол?” гээд хүүхдээ анзаарч хараарай. Өөрийнхөө бага насны тухай ээж ааваасаа асуугаад үзээрэй. Тэдний ярианаас зарим зүйлийг эргэн санаж, тэр хэрээр хүүхдээ ойлгох болно.

Нийгмээрээ заавар дагадаг орчинд амьдарч буй өнөөгийн ээжүүд хүүхэд нь номд бичсэнээс өөр байхаар л сэтгэлээр унаж орхидог. Үнэндээ хүүхэд зааврын дагуу өсөхгүй байх нь элбэг шүү дээ.

Garuna publishing #Хүүхэдөсгөх #хүүхдийнчадвар #

Баярлалаа ЧҮНДЖ паблишинг 🥰 🦊 Хатагтай Mоллигийн эелдэг зангийн сургууль
31/01/2024

Баярлалаа ЧҮНДЖ паблишинг 🥰
🦊 Хатагтай Mоллигийн эелдэг зангийн сургууль

Манайх энэ жил яг 10 ном хэвлэгдэхээр байгаа шүү, эхнээсээ ирэх 7 хоногт гараад эхэлнээ. Бусад нь тэгээд сар бүр нэг шин...
31/01/2024

Манайх энэ жил яг 10 ном хэвлэгдэхээр байгаа шүү, эхнээсээ ирэх 7 хоногт гараад эхэлнээ. Бусад нь тэгээд сар бүр нэг шинэ номтой уулзах нь 2️⃣0️⃣2️⃣4️⃣

🥹 Надад туслааааач?😌Сэтгэл гутрал ба түгшүүр? 😱Сэтгэлийн эрүүл мэнд гэж яг юу вэ? 🥶Өсвөр насны хүүхдийн тархи хэрхэн ажи...
30/01/2024

🥹 Надад туслааааач?
😌Сэтгэл гутрал ба түгшүүр?
😱Сэтгэлийн эрүүл мэнд гэж яг юу вэ?
🥶Өсвөр насны хүүхдийн тархи хэрхэн ажилладаг вэ?
🫣 Чи яг одоо юу мэдэрч байна?
😪Чи хэн юм бэ?
🤬Өөрийгөө ойлгож байгаа юу?
🫨 Найз нөхөд чамд хэрхэн нөлөө үзүүлж байна,
😵Гэр бүл чухал уу?
💔Хайр дурлал, Бэлгийн харилцааг хэнтэй ярих вэ?
🤕Цахим орчин чамд яаж хандаж байна,
🥴Хүнд үеүүдээ хэрхэн давах вэ?
--------------------------------
Сэтгэлээ хайрлах ном
Өсвөр насны хүүхдэд зориулав +1️⃣2️⃣
--------------------------------
Өчигдөрхөн л эелдэг, зөөлөн байсан хүүхдүүд маань нэг өдөр л үг сөрж, бухимдалтай, уцаартай, яасан нь мэдэгдэхгүй гунигтай болох үед томчууд бид гэнэт юу болов яав, зөв зүгээр байж байгаад, энэ хүүхдийн аашийг ойлгохоо байлаа, ээж аавдаа энэрэлгүй, муухай зан гаргаж байна гэх хөндий хүйтэн үгсийг хайр найргүй хэлж ойлгохоосоо урьтаж тэднийг шүүж, зэмлэдэг. Тэгвэл хэн хэн нь энэхүү өсвөр насанд тохиолддог олон асуудлуудын тухай шинжлэх ухааны үндэстэй мэдлэгтэй байвал үүссэн нөхцөл байдлыг амархан даван туулж эцэг эхтэйгээ үл ойлголцож, хоорондоо зөрчилддөг цаг хугацаагаа ирээдүйн хөгжлийнхөө талаар хамтдаа хэлэлцэж илүү сайхан амар амгалан амьдралыг хамтдаа бүтээх боломжтой болно.
--------------------------------
Зохиолч😤Алис Жэймс, Луи Стовэл
Орчуулагч 🥹 Б.Сувддулам
Редактор😱Д.Чимгээ
Дизайнер😭Н.Сонинбаяр
Copyright😞 Garuna publishing

 😂🤣😅
30/01/2024

😂🤣😅

— Яагаад уйлаа вэ гэж үү? Нэг өгүүлбэрээр хэлэхэд, өөрт оногдож байгаа ганцхан хувь амьдралаа математикт зориулж чадсан ...
30/01/2024

— Яагаад уйлаа вэ гэж үү?

Нэг өгүүлбэрээр хэлэхэд, өөрт оногдож байгаа ганцхан хувь амьдралаа математикт зориулж чадсан олон математикчдийн нөр их хөдөлмөр, зүтгэл, гуниг гансрал, бүтэлгүйтэлд нь хайр хүрсэн хэрэг л дээ.

Фермагийн сүүлчийн теорем гээд нэг томъёо байна. Ферма гэх хуульч ажлынхаа хажуугаар математикийг сонирхлоо болгож. Мэргэжлийн математикч биш ээ гэсэн үг. Тэгтэл мэргэжлийн бус хүний бичиж үлдээсэн энэ теоремд мэргэжлийн олон математикчид амь амьдрал, хөлс хүч, үнэт зүйл, бүр аз жаргалаа хүртэл золиосолсон байх юм.

Фермагийн сүүлчийн теоремыг батлах гэж Софи гэх эмэгтэй эсрэг хүйсийн буюу эрэгтэй хүний дүрээр суралцаж /тухайн үе нь эмэгтэйчүүдэд эрдэм мэдлэг хэрэггүй гэх гадуурхал гаарсан үе байж/, Фермагийн сүүлчийн теоремтой зууралдсан Волфскехл гэх саятан амиа хорлохоо умартан Фермагийн сүүлчийн теоремыг баталсан хүнд 100.000 маркийн шагнал /одоогийнхоор 10 тэрбум/ амлаж, эцэг, хүү Бойяи нар энэ томъёоны л төлөө залуу халуун нас, аз жаргалаа үрж, Эндрю Уайлс бүтэн 7 жилийн турш дээврийн өрөөнд бүгж, сэтгэлийн зовлон зүдгүүрийг амссан гэх мэт түүхийг уншихад яаж сэтгэл догдлохгүй байх вэ?

Тэгээд бодлоо л доо. Яг миний бага нас шиг хэрүүл шуугиан, зодоон нүдээний дунд математикийг үзэн ядаад сууж байгаа хичнээн олон суралцагч байгаа бол оо гэж... Тэдэнд математик ийм сонирхолтой, хайрлам байж болдог гэдгийг хэн нэгэн хэлэх болов уу гэж... Боловсролын системд багахан өөрчлөлт ороод, "математикийн тухай сонирхолтой лекц" сэдвээр ганц хоёрхоон цагийн хичээл орчихдоггүй л юм байхдаа гэж... Тэгвэл,,, тэгчихвэл математикийн гоо үзэсгэлэнг олон хүн харна даа гэж бодлоо. За за, зүгээр л бодсон юм. Бодсон ч гэж дээ, мөрөөдсөн юм.

Төгсгөлд нь хэлэхэд "Математик гэдэг бол хүн төрөлхтний олж нээсэн хамгийн хүчтэй ЗЭВСЭГ шүү дээ".

— Цэцэг ❤️ https://postby.mn//mJaH8oiQakk

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, БльюМон Тауэр
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Garuna publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Garuna publishing:

Videos

Share

Category

Garuna publishing

Энэ пэйжид


  • Гарүна хэвлэлийн газраас эрхлэн гаргах номын тухай мэдээлэл,

  • Бага насны хүүхэдтэй ээж аав, цэцэрлэгийн багш нарт хэрэгтэй мэдээлэл, хүүхэд өсгөхтэй холбоотой зөвлөгөө орно.

    Other Publishers in Ulaanbaatar

    Show All