TenGer TV

TenGer TV Ажил хэрэгч мэдээ, мэдээллийн суваг.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргасан "Дижитал өрсөлдөх чадварын тайланд" Монгол Улс 67 улсаас 64-д жагссан бөгөөд А...
03/02/2025

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргасан "Дижитал өрсөлдөх чадварын тайланд" Монгол Улс 67 улсаас 64-д жагссан бөгөөд Ази, Номхон далайн бүсдээ сүүл мушгив.

Гол үзүүлэлтүүд:

Технологи: 61-ээс 55-д ахисан
Боловсон хүчин, нөөц бололцоо: 1-2 байр ухарсан
Дундаж оноо: 41.3 (Аргентин, Перугийн ард, Гана, Нигер, Венесуэлийн дээр)

Шалтгаан, шийдэл:

- Боловсон хүчний хомсдол, технологийн шинэчлэлд дасан зохицох чадвар сул
- Мэдээллийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт нэмэх, хууль эрх зүйн орчин сайжруулах шаардлагатай болохыг онцолжээ.

#ДотоодМэдээ

03/02/2025

🔴ШУУД : ӨДРИЙН МЭДЭЭ

03/02/2025

🔴ШУУД : РЕДАКЦЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

03/02/2025

🔴ШУУД : ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ

03/02/2025

🔴ШУУД : ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

01/02/2025

.systems -ийн хөгжүүлсэн Монгол хэл дээрх анхны хэлний том загвар Egune болон виртуал ажилтан IVA-г хэрэглэгчид хэрхэн ашиглаж байгаа талаар тус компанийн ахлах AI хөгжүүлэгч Ч.Билгүүн хуваалцлаа.

DeepSeek Цахиурын хөндийн бодит аюул мөн үү? TenGer панел хэлэлцүүлгийн хэсгээс...

01/02/2025

AI гэж чухам юуг хэлээд байна вэ? Ард нь юу байдаг талаар .systems-ийн ахлах AI хөгжүүлэгч Ч.Билгүүн тайлбарлалаа.

DeepSeek Цахиурын хөндийн бодит аюул мөн үү? TenGer панел хэлэлцүүлгийн хэсгээс...

01/02/2025

Хятадын DeepSeek-ийн амжилтыг Цахиурын хөндийн гол хөрөнгө оруулагчдын нэг Marc Andreessen "Хиймэл оюуны Sputnik агшин" хэмээн зүйрлэжээ.

-Б.Билэгсайхан, Rookie Systems-ийн үүсгэн байгуулагч

DeepSeek Цахиурын хөндийн бодит аюул мөн үү? TenGer панел хэлэлцүүлгийн хэсгээс..

31/01/2025

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд Авилгатай тэмцэх газар, прокурор цагдаа гэх мэт 33 байгууллагын төлөөлөл байдаг. 33-уулаа ажилладаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй салбар зөвлөл өнөөдөр өнгөрсөн оныхоо тайланг тавьлаа.

#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

Дижитал технологийн шийдлийг төр бүх шатанд нэвтрүүлж байж авлига албан тушаалын гэмт хэрэг буурдаг зарчимтай. 2 жилийн турш монголын төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчаа хамгаалах, ахин дэвших нөхцлийг хангахаар Төрийн албаны цахим системийн платформыг хийсэн байна. Өнөөдөр хэн нэгэн даргын танил тал, ямар боловсролтой, яаж мэргэшсэн нь мэдэгдэхгүй хүн төрийн албанд шууд орж ирдэг. Энэ байдлыг төрийн албаны цахим системийн бүртгэлийн ачаар хална гэж төрийн албаны зөвлөл мэдээллээ.
#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

Иргэний нийгмийн байгууллага гэдэг төрөөс хараат бус мөн үйл ажиллагаа нь иргэд рүү чиглэсэн байдаг. Өнөөдөр буюу 1 сарын 31ны өдөр нь иргэний нийгмийн байгууллагын өдөр юм. Үүнтэй холбогдуулан анх удаа иргэний нийгмийн байгууллагууд “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагын зарчмыг баталлаа.

#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

ДАВОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЧУХАЛ ХЭЛЦЛҮҮДИЙГ ХИЙЖ, ИРЭЭДҮЙД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГЭЭ БАЙГУУЛСАН. ТЭДНИЙ НЭГ НЬ АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАЯАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АБРАХАМ ХАУС ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

Улаанбаатар хотын удирдлагуудын утааг бууруулах нэг шийдэл нь 32 мянган айлд зуух тараах. Үүнд 28 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж, тендер хүртэл зарлаад амжсан. Тэгвэл энэ тендерийг утааны сонсголд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон иргэд хүчтэй эсэргүүцэж, эрх мэдэлтнүүдийг хэлэх үггүй болгосон. Ингээд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас тендерт шалгарсан компанид мэдэгдэл хүргүүлж, улмаар энэ ажил зогсохоор болжээ. Харин өнөөдөр зуух тараахаас өөр өчнөөн шийдэл бий шүү гэдгийг хувийн хэвшлийнхэн танилцууллаа.
#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

Мөнгө цацаад ч утааг бууруулж чадахгүй гэдгээ анзаарсан төр 2017 онд эсрэг биш дагасан шийдвэрийг гаргаж байсан. Энэ бол утаат бүсэд байдаг сургууль цэцэрлэгүүдэд агаар шүүгчийг тараасан явдал байлаа. Тухайн үедээ дөрвөн тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж тараасан энэ агаар шүүгчид эргэж хэн ч хяналт тавьсангүй. Харин манай сурвалжлах баг яг нэг жилийн өмнө зарим сургуулиудаас агаар шүүгчийг ашиглаж байгаа эсэхийг тодруулахад зургаан сар тутамдаа солих ёстой шүүлтүүрийг 6 жил тасралтгүй хэрэглэж байгаа талаар мэдээлж байв.
#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

1 сарын 29 ны өдөр Налайх дүүрэгт менингококкын халдварын тохиолдол бүртгэгдээд байсан. Халдвар авсан бяцхан хүүг ХӨСҮT рүү шилжүүлэн эмчилгээ хийгдэж байсан хэдий ч харамсалтайгаар нас барсан гэж мэдээллээ. Менингококк буюу менингетийн халдварт өвчин 5-10 жилийн мөчлөгтэй дэгддэг. Хүндэрвэл үхлийн аюултай учраас эмч нар ихээхэн болгоомжилдог халдварт өвчин юм. Халдварт өвчний дэгдэлт, тархвар судлаачдын зүгээс энэ он болон ирэх жилийг менингетийн халдварын жил гэдгийг тогтоогоод байгаа юм.
#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаллаа. Сумын иргэдийн зүгээс авто замын бүтээн байгуулалтын ажил, Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
#ДолооАрав #Мэдээ

31/01/2025

Эдийн засгийн суурь хүчин чадал нэмэгдээгүй байхад цалингийн доод хэмжээг энэ оны 4 сарын 1 нээс эхлэн нэмэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд НДШ-ын хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн яриа гараад байсан юм. Энэ талаар нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа.

#ДолооАрав #Мэдээ

Address

Ерөнхий Сайд Амарын гудамж
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when TenGer TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category