Sayan Publishing

Sayan Publishing SAYAN Publishing

Энэ онд та бүхний гарт хүрэх манай нэгэн номын тухай эндээс уншаарай 🤓
24/01/2025

Энэ онд та бүхний гарт хүрэх манай нэгэн номын тухай эндээс уншаарай 🤓

202 5 онд бид гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн олон сайхан номыг хүлээн авч уншина гэдэгт итгэлтэй байна. Харин тэдгээрээс ямар хэвлэлийн газрууд шинэ номоо....

Шагналтай пост 🤓
23/01/2025

Шагналтай пост 🤓

Шинэ giveaway!

Stephen King-н Misery зохиолыг Саян хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр орчуулан "Гаслан" нэртэй хэвлэн гаргасныг тохиолдуулан х2 ялагчтай giveaway зарласан.

Өмнө зарласан байсан giveaway дээр нэмээд дахиад 6 ялагч тодруулах giveaway зарлаж байна. Энэ удаад Саян хэвлэлийн газраас гаргасан номын багцуудын шагналтай! Шагналын багцуудын коммент хэсгээс хараарай.

Энэ постын доор дараах нөхцлүүдийг хангасан коммент үлдээж giveaway-д оролцоорой:

✔️ Sayan Publishing хуудсыг дагасан байх
✔️ Rusty Talks хуудсыг дагасан байх
✔️ Энэ постыг public share хийгээрэй!
✔️ Хамгийн сүүлд ном уншсаад авсан гоё мэдрэмжийнхээ талаар бичих

Өнөөдөр /1.23/ орой 20:00 цагаас эхлэх Stream дээр Гаслан номын 2 ялагчыг тодруулна. Subscribe: bit.ly/RustyMediaYT

"Гаслан" номын тухай манай орчуулагч Rusty Talks-тай ярилцлаа. Ном болон кино, Стивен Кингийн бүтээлүүдийн талаар хууч х...
18/01/2025

"Гаслан" номын тухай манай орчуулагч Rusty Talks-тай ярилцлаа. Ном болон кино, Стивен Кингийн бүтээлүүдийн талаар хууч хөөрсөн байгаа 🤓 Мөн энэ бичлэг бэлэгтэй шүү. Маш амархан нөхцөлтэй 😁

Бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсвэл дараах дансуудад илгээх боломжтой шүү:ХААН Банк: 50411 598 85 ХХБанк: 4170 580 37 Голомт Банк: 1105 1663 62...

16/01/2025

Аймшгийн зохиолын хаан СТИВЕН КИНГ-ийн роман албан ёсны эрхтэйгээр монголд анх удаа.

Алдартай зохиолч Пол Шелдон номер нэг шүтэн бишрэгчтэйгээ учирчээ. Осолд орж, ухаангүй болсон түүнийг Энни Уилкс гэх эмэгтэй олж, гэртээ асарна. Гэтэл номынх нь хайртай дүрийг үхүүлчихсэнд хилэгнэсэн Энни зохиолч эрийг алс бөглүү гэртээ хорьж, гагцхүү өөрт нь л үлдэх ном бичүүлнэ. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх олон арга бий. Нэг нь тариур. Нөгөөх нь сүх. Аяыг нь дагахгүй бол тэр юу ч хийж мэднэ.

Стивен Кинг “Гялбаа”, “Гаслан”, “IT” тэргүүтэй 80 гаруй ном бичсэн нь дэлхий даяар 400 сая гаруй хувь борлогджээ. Бидний сайн мэдэх “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Ногоон бүс” кино бол Кингийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд юм. Орчин цагийн хамгийн шилдэг зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогдох Кингийн онц сонирхолтой үйл явдал, “амьд” зохиолын дүрүүд, зүүдэнд ормоор сэртхийм дүрслэлтэй зохиолуудыг сая сая уншигчид 40 жил шимтэн уншиж байгаа билээ.

Сэтгэл зүйн триллер, аймшгийн кинонд дуртай хэн ч энэхүү номыг нэг л эхлүүлсэн бол салахгүй уншина гэдэгт итгэлтэй байна.

Үнэ: 25’000₮
Хүргэлт: 3000₮
Хүргэлтээр авах бол 88199849, 99080825 дугаар луу залгаарай. Мөн номын дэлгүүрүүдээр байгаа.

"Амьдрал ахархан байх тухайд" номын маань тухай даацтай, гүнзгий, маш сайхан ярилцжээ. Философи / Philosophy подкастынха...
14/01/2025

"Амьдрал ахархан байх тухайд" номын маань тухай даацтай, гүнзгий, маш сайхан ярилцжээ. Философи / Philosophy подкастынхандаа баярлалаа.

"Амьдрал нэг л чигт хөдөлнө, эргэж буцахгүй, замдаа зогсохгүй... Амьдрал сүнгэнэн өнгөрөх хойгуур та ухаан сэхээгүй л явсан болж таарна. Төдөлгүй үхэл айлчлахад зав гаргахаас өөр аргагүй болно."

Философи подкастын 45 дахь дугаараар стоик философич, жүжгийн зохиолч Луций Анней Сенекагийн МЭ 49 онд бичсэн "Амьдрал ахархан байх тухайд" бүтээлийн талаар ...

2025.01.14Өнөөдөр Японы нэрт зохиолч Мишима Юкио (Хираока Кимитакэ: 1925-1970) төрсөн өдөр, 95 насных нь ой тохиож байна...
14/01/2025

2025.01.14
Өнөөдөр Японы нэрт зохиолч Мишима Юкио (Хираока Кимитакэ: 1925-1970) төрсөн өдөр, 95 насных нь ой тохиож байна.

Мишима Юкио нь Японы Токио хотод төрсөн. Токиогийн их сургууль төгссөн. Багадаа туниа муутай, бүрэг, үг дуу цөөтэй хүү байсан бөгөөд өөрийгөө ялан дийлж бие сэтгэлээр хатуужихын тулд хожим нь усан сэлэлт, кэндо, бялдаржуулах спорт болон каратэгээр хичээллэсэн байна. Тэрээр үргэлжилсэн үг, драмын зохиолын нэрт мастер, яруу найрагч, шүүмжлэгч, нийтлэлч байсан төдийгүй найруулагч, жүжигчин, симфони оркестер удирдаач байжээ. Японы зохиолчдоос баруунд ихээхэн нэрд гарсан, зохиол бүтээл нь хамгийн их уншигддаг зохиолчдын нэг.

Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Такэнокай буюу 'Бамбайн бүлгэм' хэмээх хэт баруунжсан цэрэгжсэн байгууллагыг байгуулж, Японы шинэ барууны үндсэрхэг үзэлд томоохон нөлөө үзүүлсэн. Харамсалтай нь 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 45 настайдаа Токёогийн цэргийн баазад 4 дагуулын хамт очиж, генералыг нь барьцаалж 'Армитай байхыг хорьсон Үндсэн хуулийг хамгаалсан' хэмээн цэргүүдийг тэмцэлд нэгдэхийг уриалсан боловч амжилт эс олсон тул дундад зууны самурайн ёсоор харакири хийж амиа егүүтгэсэн.

Тэрээр богинохон амьдралдаа утга зохиолын хувьд санаанд багтамгүй ихийг бүтээжээ. 'Алтан асрын сүм', 'Багны өчил', 'Хориотой өнгө', 'Давалгаан чимээ', 'Кёокогийн гэр', 'Үржил шимийн далай', 'Эх оронч үзэл', 'Зуны дунд сарын үхэл', 'Ариун хуврагийн дурлал', 'Тэнгист шингэсэн наран'... зэрэг олон роман, тууж, өгүүллэг, 'Миний анд Гитлер', 'Маркизын хатан дө Сад' зэрэг алдарт жүжгүүд, олон тооны эсээ зэргийг туурвиж, уран зохиолын асар үнэтэй өв сан үлдээсэн.

'Алтан сүм' роман нь ХХ зууны агуаа их туурвилуудын нэг бөгөөд Мишима уг зохиолынхоо төлөө Нобелийн шагналд гурвантаа нэр дэвшиж байжээ. Дэлхийн хэмжээгээр хамгийн их уншигддаг японы зохиолуудын жагсаалтыг энэхүү роман нь тэргүүлдэг ажээ.

'Ми-ши-ма' гэдэг нь түүний утга зохиолын нууц нэр бөгөөд 'Үхэлд дурласан чөтгөр' гэсэн утгатай аж.

Via: Byambajav Gombojav

Түүний “Хайрын цангаа” роман 25’000₮-өөр зарагдаж байгаа шүү. 99080825 дугаар луу залгаад авах боломжтой. Мөн номын дэлгүүрүүдэд ч бий.

🪓 Аймшгийн зохиолын хаан СТИВЕН КИНГ-ийн роман албан ёсны эрхтэйгээр монголд анх удаа. ТУН УДАХГҮЙ.  Алдартай зохиолч По...
22/12/2024

🪓 Аймшгийн зохиолын хаан СТИВЕН КИНГ-ийн роман албан ёсны эрхтэйгээр монголд анх удаа. ТУН УДАХГҮЙ.

Алдартай зохиолч Пол Шелдон номер нэг шүтэн бишрэгчтэйгээ учирчээ. Осолд орж, ухаангүй болсон түүнийг Энни Уилкс гэх эмэгтэй олж, гэртээ асарна. Гэтэл номынх нь хайртай дүрийг үхүүлчихсэнд хилэгнэсэн Энни зохиолч эрийг алс бөглүү гэртээ хорьж, гагцхүү өөрт нь л үлдэх ном бичүүлнэ. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх олон арга бий. Нэг нь тариур. Нөгөөх нь сүх. Аяыг нь дагахгүй бол тэр юу ч хийж мэднэ.

Стивен Кинг “Гялбаа”, “Гаслан”, “IT” тэргүүтэй 80 гаруй ном бичсэн нь дэлхий даяар 400 сая гаруй хувь борлогджээ. Бидний сайн мэдэх “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Ногоон бүс” кино бол Кингийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд юм. Орчин цагийн хамгийн шилдэг зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогдох Кингийн онц сонирхолтой үйл явдал, “амьд” зохиолын дүрүүд, зүүдэнд ормоор сэртхийм дүрслэлтэй зохиолуудыг сая сая уншигчид 40 жил шимтэн уншиж байгаа билээ.

Сэтгэл зүйн триллер, аймшгийн кинонд дуртай хэн ч энэхүү номыг нэг л эхлүүлсэн бол салахгүй уншина гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн хүссэн таван номоо сонгоод үндсэн үнээс 20% хямдруулан аваарай.   - Сурагчийн  #Заавал унших бүтээлүүд- Орон орны...
30/10/2024

Өөрийн хүссэн таван номоо сонгоод үндсэн үнээс 20% хямдруулан аваарай.
- Сурагчийн #Заавал унших бүтээлүүд
- Орон орны #Содон цувралууд
- хүргэлт:5000₮
- утас: 99080825

Манай шинэ номууд Unread-ийн онцлох бүтээлүүдэд багтжээ 😍
14/09/2024

Манай шинэ номууд Unread-ийн онцлох бүтээлүүдэд багтжээ 😍

Жил бүр уншигч, бичээч нарыг холбох гүүр болдог “Номын баяр” энэ сарын 13-15-ний өдрүүдэд тохиох...

Содон багц 95000₮-өөс 60000₮Түдэв багц 116000₮-өөс 80000₮ болсон шүү, амжаад аваарай 😁
14/09/2024

Содон багц 95000₮-өөс 60000₮
Түдэв багц 116000₮-өөс 80000₮ болсон шүү, амжаад аваарай 😁

Манай шинэ номууд ирсэн шүү 🎉 30% хямдралтай байгаа, амжаад аваарайХорвоотой танилцсан түүх 20000₮-өөс 14000₮Элчин 25000...
13/09/2024

Манай шинэ номууд ирсэн шүү 🎉 30% хямдралтай байгаа, амжаад аваарай

Хорвоотой танилцсан түүх 20000₮-өөс 14000₮
Элчин 25000₮-өөс 17500₮
Токиогийн жигтэй агаар 25000₮-өөс 17500₮

Манай хоёр асар талбайн баруун, зүүн захаар байгаа шүү.

“Хорвоог эргэн тойрон тод харж болох өндөр уул дээр өсвөр насны яндашгүй аагаар гарч ирлээ. Өсвөр насны гэнэн хонгор, ар...
07/09/2024

“Хорвоог эргэн тойрон тод харж болох өндөр уул дээр өсвөр насны яндашгүй аагаар гарч ирлээ. Өсвөр насны гэнэн хонгор, ариун цагаан хорвоо чи баяртай!” гэж эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэв нь алдарт “Хорвоотой танилцсан түүх” номынхоо 2-р дэвтрийг тэртээх 1983 онд бичиж байжээ.

Нээх юмаар барагдахгүй баян явсан өнө холын өсвөр насаа хүн дурсах дуртай.
Бага насандаа гайхмаар байсан зүйл хожим ерийн юм болж, аймаар сүрдмээр байсан нь сүр бараагаа гээж, нууц далд нь илэрхий болж, ээдрээтэй нь тайлагдаж, эргэлзээтэй нь танигдаж, хорвоо хүн хоёр тийнхүү улам улмаар ойртоно. Хүн өөрөө хорвоог хоног хоногоор, улам улмаар танин мэднэ.
Хүн бүхний мэддэг юмыг би мэддэггүй байлаа. Бага насны шинж тэр юм. Цөөхөн хүний мэддэг юмыг нээдэг боллоо. Өсвөр насны ааг тэр юм. Хэний ч мэддэггүй юмыг нээдэг болохын тулд ингэж яваа юм.

Шинэ номнуудаа 30% хямдралтай үнээр  худалдан аваарай.🙌📜36 дахь удаагийн Үндэсний номын баяр 9-р сарын 13,14,15ны өдрүүд...
06/09/2024

Шинэ номнуудаа 30% хямдралтай үнээр худалдан аваарай.🙌

📜36 дахь удаагийн Үндэсний номын баяр 9-р сарын 13,14,15ны өдрүүдэд
Чингисийн талбай, ''Саян" хэвлэлийн газрын асар

Орчуулагч: Lkhagvadulam Ganbat

Иоко Тавада 1960 онд Токиод мэндэлсэн, 22 настайдаа Германы Хамбург хот руу, хожмоо Берлин хот руу шилжин суурьшсан зохиолч юм. Тэрээр япон, герман хос хэлээр өгүүллэг, роман, яруу найраг, эсээ, жүжгийн хэдэн арван ном хэвлүүлжээ. Тавадагийн ном бүтээлүүд Акутагавагийн нэрэмжит шагнал, Танизакийн шагнал, Гётегийн одон зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртээд байна. 2014 онд анх “Кэнтоши” нэрээр Японд хэвлэгдсэн энэхүү бэсрэг роман Тавадаг “сюрреалист мастер” гэгдэхэд хүргэсэн гол бүтээлүүдийнх нь нэг юм. Мөн Хил, хэлийн гурвал хэмээгдэх гурамсан романых нь удиртгал зохиол болно.

05/07/2024
Уран зохиол, математик бол сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй, салшгүй хоёр ухаан билээ.Математикийн Та...
23/06/2024

Уран зохиол, математик бол сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй, салшгүй хоёр ухаан билээ.

Математикийн Тасралтгүй Боловсрол ТББ, Олимпиад Математик Төвийн нэрэмжит "Альфа" олимпиадын шагналын санг манай хэвлэлийн газар 60 гаруй номоор ивээн тэтгэж, ирээдүйн манлайлагч хүүхдүүдээ хишиг хүртээлээ.

Энэхүү олимпиад нь ЕБ-ийн 1-ээс 12-р ангийн сурагчдийн дунд 2 даваатай зохион байгуулагддаг бөгөөд 1-ийн даваа нь цахимаар, 2-ын даваа нь танхимаар зохион байгуулагддаг өндөр чансаатай нээлттэй олимпиад юм.

Альфа олимпиадад билиг оюунаа уралдуулан оролцсон хүүхдүүддээ ээлтэй номыг суран, эх орондоо гавъяатай, эх дэлхийд нэртэй эрхэм сайн хүн болохын ерөөлийг дэвшүүлье 🤩

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00

Telephone

+97699080825

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sayan Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sayan Publishing:

Videos

Share

Category