Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН

Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН, Media/News Company, Амарын гудамж, Ulaanbaatar.

Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна.
02/02/2025

Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна.

🔵Хүүхэд өндөр халуунтай үедээ  бие, хөл, гар халуун, нүүр минчийж улайсан байдаг.Мэнингококкк халдварын үед ЦАГААН ХАЛУУ...
02/02/2025

🔵Хүүхэд өндөр халуунтай үедээ бие, хөл, гар халуун, нүүр минчийж улайсан байдаг.
Мэнингококкк халдварын үед ЦАГААН ХАЛУУН буюу царай цонхигор цагаан болж, хөл гар бие хүйтэн мөртлөө халуун маш өндөр байдаг. Иймээс ЦАГААН ХАЛУУН-тай бол маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй‼️

ХӨСҮТ: Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан мэнингококкын сэжигтэй тохиолдлын лабораторийн хариу гараагүй байгаа. Эмнэл зүйн...
02/02/2025

ХӨСҮТ: Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан мэнингококкын сэжигтэй тохиолдлын лабораторийн хариу гараагүй байгаа. Эмнэл зүйн хувьд биеийн байдал тогтвортой байгаа

🔵Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Энэ х...
02/02/2025

🔵Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, мөн хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулдаг болж байна.

Яг энэ өдөр буюу 1238 оны 02 сарын 02-нд Бат хааны цэрэг Москваг эзэлсэн түүх уран зураг болон үлджээ.
02/02/2025

Яг энэ өдөр буюу 1238 оны 02 сарын 02-нд Бат хааны цэрэг Москваг эзэлсэн түүх уран зураг болон үлджээ.

ЭМЯ: Есөн настай хүүхдийн эндэгдэл ХӨСҮТ-д бүртгэгдээгүй. Менингококкт халдвараар нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл
02/02/2025

ЭМЯ: Есөн настай хүүхдийн эндэгдэл ХӨСҮТ-д бүртгэгдээгүй. Менингококкт халдвараар нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл

01/02/2025

Ундаа хулгайлаад 10 жилийн ял авчээ гэж яригддаг хүү ийм том залуу болжээ.

Араас нь явах хүнгүй, хууль мэдэхгүй, өмгөөлөгч авах боломжгүйгээс болж хийгээгүй хэргээ хүлээдэг, яль шалихгүй хэргээр ял авч, шоронд суудаг явдал одоо ч гарч байгаа.

Цагдаа, прокурорын дунд үнэн мөнийг олохоос илүү яллаж шийтгэхийг урьтал болгодог нөхөд ч цөөнгүй бий.

Хамгийн гол нь шуугиад өнгөрөх биш алдаанаасаа сургамж авч, дахиж ийм явдал гаргуулахгүй байх дээр анхаармаар байна.

Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх их аварга Yokozuna Hoshoryu С.Бямбасүрэн 💪💪💪💪
01/02/2025

Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх их аварга Yokozuna Hoshoryu С.Бямбасүрэн 💪💪💪💪

Барон Унгeрн фон Штeрнбeргээр удирдуулсан цэрэг Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлсний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. ...
01/02/2025

Барон Унгeрн фон Штeрнбeргээр удирдуулсан цэрэг Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлсний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хорионд байсан Богд хааныг сууринд нь буцаан залсан гавьяатай.
Тэрээр Нийслэлд олон өөрчлөлтийг хийж, хур хогийг цэвэрлэж, цэргийн зориулалттай техникийг өөрчлөн Хүрээнд анхны нийтийн тээврийг эхлүүлсэн гэдэг.

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааг нээлээНийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг ...
01/02/2025

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааг нээлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ

Шаталсан НӨАТ-ын тогтолцоог нэвтрүүлнэ Амьжиргааны болон хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй уялдуулна. Иргэн бүр 500 мян...
01/02/2025

Шаталсан НӨАТ-ын тогтолцоог нэвтрүүлнэ

Амьжиргааны болон хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй уялдуулна. Иргэн бүр 500 мянган төгрөгийн эхний худалдан авалтын буцаалтыг 100% авдаг байх, 500-800 мянган төгрөгийн буцаалтыг 50%-иар тооцож авах, 800 мянган төгрөгөөс дээш хэмжээний худалдан авалт дээр 2 хувийн буцаан олголт авдаг байх шаталсан НӨАТ-ын тогтолцоог хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-гүй авдаг асуудал байхгүй болно. Хоёр ам бүлтэй өрх нэг сая төгрөгийн худалдан авалтаасаа НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь авах боломж бүрдэнэ" гэж УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдлээ.

01/02/2025

Бусадтай харилцсан чаатаа олон нийтийн сүлжээнд дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгох ба цаашлаад 2 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Тиймээс хүний хувийн мэдээлэлд болгоомжтой хандаж байгаарай. Захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалсан байдаг...

01/02/2025

УЛААНБААТАРЫН КАМЕРУУД МАШИНЫ ДУГААР ТАНЬДАГ БОЛЛОО

Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтыг АI буюу дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ. Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төв, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто зам, гудамжуудад нийт 2606 камерыг суурилуулан ашиглалтад оруулж дуусав.

Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хорооны ...дугаар цэцэрлэгээс менингококкийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авчээ...
01/02/2025

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хорооны ...дугаар цэцэрлэгээс менингококкийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авчээ...

ЭМЯ: МЕНИНГОКОКК ХАЛДВАР ГАРСАН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТАНХИМЫН СУРГАЛТЫГ 7 ХОНОГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА📌Нийс...
31/01/2025

ЭМЯ: МЕНИНГОКОКК ХАЛДВАР ГАРСАН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТАНХИМЫН СУРГАЛТЫГ 7 ХОНОГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА

📌Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
📌Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл /7 хоног/ хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна.
📌Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг өвчний голомтод хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө.
📌Эрүүл мэндийн сайд 2025.01.03 өдөр Менингококк халдвартай холбоотой албан даалгавар гаргаж урьдчилан сэргийлэх, хүрээ тодорхойлох оношлуур хийхийг үүрэг болгосон байсан. Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.

🔵MCS ГРУПП: Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүний зүгээс MCS групп нь Засгийн газрын үйл ажиллагаа,  Г...
31/01/2025

🔵MCS ГРУПП: Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүний зүгээс MCS групп нь Засгийн газрын үйл ажиллагаа, Гашуунсухайтын хил холболтын төслийг улстөрчдөөр дамжуулан эсэргүүцэж байна гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг түгээж буйд харамсч байна. МCS групп нь Засгийн газраас хэрэгжүүлж буй экспортын орлогыг нэмэгдүүлэх, нүүрс экспортлогч бүх ААН-ийн нүүрс тээврийн зардлыг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно.
Түүнчилэн УИХ-ын гишүүн
Д. Энхтүвшингийн үйл ажиллагаа, хэлж буй үг, үйлдэл нь MCS группт огт хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-н...
31/01/2025

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн цахим арилжаа хийж нийт 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжлаа. Арилжаанд нийт 3 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 121 удаагийн арилжаагаар 2.85 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.7 сая тонн, сул коксжих нүүрс 12.1 сая тонн, эрчим хүчний нүүрс 4.4 сая тонн, баяжуулсан нүүрс биржээр арилжааллаа.

Энэ бас л аймаар тоо байна шүү.
31/01/2025

Энэ бас л аймаар тоо байна шүү.

Address

Амарын гудамж
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Niislel Times-НИЙСЛЭЛТАЙМС.МН:

Videos

Share