Ari Degi

Ari Degi Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ari Degi, Media/News Company, Ulaanbaatar.

Х.ЭРДЭНЭБУЛГАН: МАЛЧИН ХҮН МЯНГАН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН ЮМ-Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулганы залуу малчдад ха...
30/08/2023

Х.ЭРДЭНЭБУЛГАН: МАЛЧИН ХҮН МЯНГАН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН ЮМ

-Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулганы залуу малчдад хандан хэлсэн үгнээс хүргэж байна.-

Би өвөө эмээтэйгээ өссөн болохоор нүүдэлчин ахуй соёлыг тодорхой хэмжээгээр мэднэ. Энэ соёлдоо их дуртай, хайртай. Улаанбаатар хотын суурин иргэншлийн хэв маягаас залхаад, эхнэр бид хоёр ярилцаж байгаад нүүдэлчин амьдралын хэв маягийг сонгоод 4 жил болж байна. Нүүдэлчин ахуй соёлыг өөрийнхөө гэр бүлээр тээгээд, нүүдлийн мал аж ахуйг өвлөөд, эндээс аж амьдралаа болгоно гээд зориод явж байгаа, юм дуулъя, үзэж харъя гээд явж байгаа залуучууд та бүхнээр үнэхээр их бахархаж, сайхан санагдаж байна. Та бүхний ажил амьдралд амжилт, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Суурин иргэншил, нүүдлийн иргэншил хоёрын хооронд нэлээн том зааг бий болоод байна. Дэлхий дээрх 8 орчим тэрбум хүн тэр аяараа суурин иргэншилтэй, суурин газар бөөгнөрөн амьдарч байна. Суурин газар амьдралын чанар харьцангуй гайгүй юм шиг боловч бид байгалиасаа их тасарч байна. Суурин иргэншлийн маш олон зовлон Улаанбаатар хотод, гадаадын улс орнуудад ч тулгарч байна. Хүмүүс сэтгэлгээ, бие бялдар, оюун санааны хувьд ч гэсэн суурин иргэншил зөв үү буруу юу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Ийм эргэлзээ, хандлагууд бий болоод эхэлсэн.

Нүүдлийн иргэншил гэдэг хэдэн мянган жил байгаль дэлхийтэйгээ харилцаж, хүн байгаль хоёрын шүтэлцээ, харилцан хамаарлаар бие биеэ нөхөж, дэмжиж, бие биеэ тэтгэж байсан амьдрахуйн хэв маяг юм. Ирээдүйд дэлхий ертөнцийн хамгийн зөв хэв маяг болох байх аа гэж би бодож найддаг. Тэгэхээр дэлхий дээрх суурин иргэншилд амьдарч байгаа 8 тэрбум хүнийг дуурайх уу эсвэл өөрсдийнхөө агуу соёл, амьдрахуйн хэв маягийг хадгалаад тээгээд аваад үлдэх үү гэдэг сорилтууд тулгарч байна.

Хөдөөгийн малчид ийм тийм гээд маш олон шүүмжүүд хот газар байдаг. Нөгөө талдаа, хөдөөгийн малчид хот газрын та нар ийм тийм гэдэг шүүмжлэл байдаг. Энэ бол хагарал биш юм. Амьдралын хэв маягийн сонголтууд юм. Хэн хэнийгээ хүндэтгэн, хүлээн зөвшөөрч давуу болон сул талуудаа ойлгох зүй тогтлын тухай юм гэж би боддог. Үүнийг сайн ойлгож, зөв, ул үндэстэй тайлбарлахын тулд малчид бид ч гэсэн өөрсдийнхөө сэтгэлгээ, хандлага, үзэл санаа, мэдлэг оюунаа нэлээн сайн тэлж, хүмүүст өөрсдийнхөө амьдралын мөн чанарыг зөвөөр, сайн тайлбарлаж өгөх ёстой гэж би боддог. Тэгэхээр энэ талаас нь илүү сайн бодож тунгаагаарай.

Малчин гэдэг бол хийж чадахгүйдээ хэдэн мал дагаад явж байгаа юм биш. Эсвэл хүмүүсийн хэлдгээр: их сургуульд сурч байхаар хэдэн малаа дагаад болно биз дээ гэдэг сэтгэлгээгээр битгий хандаасай гэж бодож байна. Ийм байж огтхон ч болохгүй. Малчин хүн бол мянган мэргэжлийн эзэн юм. Малчин хүн бол байгаль дэлхий, нутаг ус, бэлчээр гол горхи, бүх амьд байгальтайгаа яг зүй зохицлын дагуу харьцдаг дэлхий дээр байгаа их цөөхөн үлдсэн хүмүүсийн нэг. Тийм болохоор малчин гэдэг нийгмийн бүлэг, энэ давхарга, энэ мэргэжил, нүүдэлчин малчин гэдэг энэ онцлогоороо үргэлж бахархаж, үүнийг тээж яваа, энэ бүлгийн төлөөлөл гэдгээрээ та бүхэн маань нэр төртэй байгаарай гэж хүсмээр байна. Малчин гэдэг бол огт ичих зүйл биш. Малчин гэдэг бол хоцрогдсон, бүдүүлэг, зарим хүмүүсийн хэлдгээр орк гэдэг зүйл огт биш юм.

17/05/2023

🍀Төв аймгийн Баянчандмань дахь 4 улирлын бүрэн автомат шилэн хүлэмж🥒🍅

🥒Голланд технологиор баригдсан бүрэн автомат хүлэмж ашиглалтад орж шинэ өргөст хэмхээ нийлүүлж эхэлжээ“Нэйшнл бизнес мар...
07/05/2023

🥒Голланд технологиор баригдсан бүрэн автомат хүлэмж ашиглалтад орж шинэ өргөст хэмхээ нийлүүлж эхэлжээ

“Нэйшнл бизнес маркет" ХХК нь голланд технологиор баригдаж тоноглогдсон, жилд 150 тонн ногоо хураан авах хүчин чадалтай бүрэн автомат хүлэмж ашиглалтад оруулж 45 хоногийн өмнөөс шинэ өргөст хэмхээр нийслэлчүүдээ нийлүүлж эхлээд байна.

🍅Удахгүй улаан лоолийн шилэн хүлэмж болон ажилчдын байр ашиглалтанд оруулах бөгөөд бүтээн байгуулалтын ажил 5 жил орчим хийгдэж 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Эх сурвалж:

https://hunsniihuvisgal.mn/post/63773?fbclid=IwAR0SqC5AaOSvDLZTuhPd6ndtCxbz_2e278NkDplk-33YTn_UytLpI4St04g

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ari Degi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Ulaanbaatar media companies

Show All