Заяа Заяа

Заяа Заяа мэдээ мэдээлэл

15/08/2021
14/08/2021
10/08/2021

2021 оны 08 сарын 09-ны байдлаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн тусламж үйлчилгээний статистик мэдээ

09/08/2021
02/08/2021
25/07/2021
21/07/2021
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой Байдлын Хэлтсийн үйл ажиллагаатай танилца...
21/07/2021

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой Байдлын Хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай санал солилцлоо.

Энэ үеэр тус хэлтсийн сургалтын танхимын хөрөнгө оруулалтыг Чинбатын Ундрам-Хөгжлийн сангаарaa дамжуулан шийдвэрлэлээ.

2021.07.20

12/07/2021

🇲🇳🇲🇳🇲🇳
МЭНДЧИЛГЭЭ

Монгол зоны түүх соёл, уламжлал заншил, ухаарал бахархлын охь болсон Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай.

2021.07.11

11/07/2021
08/07/2021

🇲🇳🇲🇳🇲🇳
Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулсан.

Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн бол, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ хугацаанд миний бие дараах ажлын хэсэгт орж ажиллалаа.

📌Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийг хэлэлцүүлэн баталсан.

📌Монгол улсын Засгын газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах тухай үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийг хэлэлцүүлэн баталсан.

📌Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол улс анх удаа Музейн тухай хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж түүх соёлын дурсгалт зүйлс, соёлын үнэт зүйлийг хамгаалах, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж сайжирч нийгэм эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэнэ.

📌Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.

📌“Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын 5 дахь заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүнээр тус тус орж ажиллав.

📌Төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллав.

📌Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай хууль

📌Оюу толгой ордын ашиглалтад МУ-ын эрх ашгийг хангуулах тухай “МУ-ын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоол”-ын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий түр хороонд

📍Хуулийн тогтоол өргөн барьсан, оролцсон байдал

📌Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ш.Адъшаа, Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Т.Аубакир нарын нэр бүхий гишүүдийн хамтаар санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан байна.

📌УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын хамт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болох тухай Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Уг хууль батлагдвал иргэд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг жил бүрийн 9 дүгээр сар, 5 дугаар сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болох юм.

📌Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Х.Булгантуяа нарын өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тухай хуулийн төсөл батлагдав.

📌Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар нарын хамтаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөл нь олон нийтийн банк, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлж банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, цаашлаад эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх эерэг нөлөөтэй.

📌Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин нарын хамтаар санаачлан өргөн барьсан Зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

📌Короновируст халдвар |Ковид-19|цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, борлуулалтын хувь хэмжээ буурч байгаатай холбогдуулан зарим аж ахуйн нэгжийг хамарсан судалгаанд үндэслэн төр засгаас бодитой арга хэмжээ яаралтай авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд шаардлагатай холбогдох саналуудыг тусган 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

📌Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчин бүрдэх юм.

📌Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Энэхүү төсөл батлагдсанаар шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх, иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

📌Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн хамтаар өргөн барилцав.

2021/07/08

08/07/2021
03/07/2021

👏ЭРДЭНЭТ ХОТОД АМЬСГАЛЫН 2 АППАРАТ ХУВААРИЛЛАА
👉🏻 Орхон аймагт амьсгалын аппарат дутагдалтай байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайдад УИХ-ын байнгын хорооны хурал болон биечлэн уулзаж танилцуулсан. Үүний дагуу манай аймагт амьсгалын 2 аппарат хуваарилах шийдвэр гарсан байна. Өнөөдөр Эрдэнэт хотод хүргэгдэнэ.
🤝Эрүүл мэндийн яам болон сайд танд Эрдэнэтчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

02/07/2021
01/07/2021

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС II ХУРАЛДААНААР ОРХОН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

Орхон аймаг 105.8 мянган хүн амтай. Нийт хүн амын 32.963 буюу 31.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг.
Залуучуудын хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр:
• Залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжиж, ур чадварыг хөгжүүлэх
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажлыг дэмжих
• Залуучуудын хөгжил, оролцоог дэмжиж, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлнэ.

Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт Олон улсын бодлогын товчоо байгуулагдсав http://mongolyalna.mn/m7847/
25/06/2021

Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт Олон улсын бодлогын товчоо байгуулагдсав http://mongolyalna.mn/m7847/

Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт Олон улсын бодлогын товчоо байгуулагдсантай холбогдуулан БНПУ-д суугаа гадаадын Элчин сайд нарт зориулан Польшийн Ерөнхий....

25/06/2021
23/06/2021

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлнэ. Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав. Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.

Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ

Агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгав. Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно

“Гандантэгчэнлин хүрээ хороолол”-ын хэсэгчилсэн төлөвлөгөөг 2012 онд тодотгож, хийд орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг 2015 онд НИТХ-аар баталсан. Дахин төлөвлөлтөөр 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суух бөгөөд инженерийн дэд бүтэцтэй болгоход 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байжээ. 2014 онд 674 өрх, энэ онд 400 өрхөөс дахин судалгаа авахад дийлэнх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, өөрсдөө газартаа бүтээн байгуулалт хийх санал өгсөн байна. Иймээс:

- Хийд орчмыг уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх;

- Инженерийн шугам сүлжээтэй болгох, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг тохижуулах, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж, хандив, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ.

Инженерийн дэд бүтэц бий болгоход зориулж 2018-2021 онд улс, нийслэлийн төсөвт 4,5 тэрбум төгрөг баталж өгсөн. 3,6 тэрбум төгрөгөөр ус, дулаан хуваарилах төв барьж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам татсан байна. БГД-ийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмын 56 га-д одоо 1,642 өрхийн 5,743 иргэн оршин суудаг. 2,538 барилга байгууламжтай, 174 аж ахуйн нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг байна. Гадаадын жуулчдын очдог газрын нэг болох Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуганыг 2015 онд 25 мянга, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга гаруй хүн үзэж сонирхсон судалгаа гарчээ.

Товч мэдээ

- Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 70.6, репо санхүүжилттэй зээл 26.3, ипотекийн зээлийнх 41.4 хувьтай байна. 15,784 зээлдэгч 207 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл авчээ.

- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.

- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төвлөрсөн хяналт, удирдлагаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав.

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг “Нийгэм, эдийн засаг”, “Нийгмийн хамгаалал”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн гурван хэсгээр гаргасан байна. Ирэх оноос эдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа энэ загварыг ашиглаж байхыг сайд нарт даалгалаа. Дэлхийн улс орнууд ийм загвар ашигладаг бөгөөд энэ нь гаргасан шийдвэрийн үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог байна.

Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна http://mongolyalna.mn/m7843/
23/06/2021

Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна http://mongolyalna.mn/m7843/

 Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны ш....

Долдугаар сард хийгдэх нислэгийн хуваарь http://mongolyalna.mn/m7840/
22/06/2021

Долдугаар сард хийгдэх нислэгийн хуваарь
http://mongolyalna.mn/m7840/

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Гер...

21/06/2021

Монгол Улсад Люксембургийн Засгийн газрын тусламжийн төсөл хэрэгжиж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Люксембург нь далайд гарцгүй, 600 мянга гаруй хүн амт....

21/06/2021

Тэртээх 1921 он Ардын хувьсгалтай эн чацуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойн мэндийг Булган аймгийн тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд одоо ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд дэвшүүлж эрүүл энх , ажил хөдөлмөрийн амжилтыг хүсэн мэндчилгээ дэвшүүлж байна. Өнгөрөн одсон түүхт 100 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж ирсэн гэдэгт итгэлтэй байхаас гадна ажлын хүнд нөхцөл, баяр ёслол амралтын цаг наргүй хууль сахиулах их үйлсэд залуу халуун насаа зориулж,цуцалтгүй эрэмгий зан чанараар хөдөлмөрлөсөн нийт бие бүрэлдэхүүнийг дурдахгүй байхын аргагүй юм. Хүний эрх , эрх чөлөөг дээдлэн хууль тогтоомж шударга ёсыг баримталсан эрхзүйт нийгмийг цогцлоон биелүүлэх их үйлсэд бодит хувь нэмэр оруулан 100 жилээ угтан амжилттай ажиллаж буй танай хамт олныг ихээхэн амжилт шинэчлэлтийг хийж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. 100 жил гэдэг бага хугацаа биш юм . Ардын хувьсгалын анхны түүчээнээс эхлэн Монгол оронд хууль сахиулах эрхзүйт Төр бий болгосон түүхэн энэ байгууллагын эд эс болон ажилласан ,ажиллаж буй та бүхэнд Төрийн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.

18/06/2021

🥰🥰🥰
🤗🤗🤗
Зөвхөн 2021/06/18~19-нд

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Заяа Заяа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All