Ерөнхийлөгчийн товчоон

Ерөнхийлөгчийн товчоон Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны цаг тооло

31/01/2025

Энэ нь олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгээд байдаг. Тэр хэрээр төрийн бүхий л институц легитим алдсаар байна.

31/01/2025

Өнөөдрийн парламентад олон шинэ төлөөлөл орж ирсний нэг нь Даваагийн Цогтбаатар. Харамсалтай нь тэр 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа а...

31/01/2025

ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хүүхдүүдээ хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа. Эмч ажилчдын хүүхдүүд тодорхой шалтгаанаар вакцин хийлгэж амжааг...

26/01/2025

У.Хүрэлсүх бол Рио Тинтод хандан “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм” гэж хэлсэн Монголын цорын ганц Ерөнхий сайд!!!

Оюутолгойтой холбоотой яг юу болоод байгааг баримтаар дурдая.

БАРИМТ1: Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг ЕС У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулан байгуулав.

БАРИМТ2: Ажлын хэсэг Дубайн гэрээг Монголд хохиролтой гэж үзэн цуцлах санал гаргав.

БАРИМТ3: Монголын ЗГ дангаараа гэрээг цуцлах боломжгүй тул хэлэлцээр үргэлжилж байна.

БАРИМТ4: Ажлын хэсэг
Оюутолгойн цахилгаан станцыг Монголчууд өөрсдөө барьж цахилгаан эрчим хүчээ өөрсдөө нийлүүлэх санал гаргав. /Одоо Хятадаас авч байгаа/

БАРИМТ5: Ажлын хэсэг Риотинтог Канадад төлдөг хэмжээний татварыг Монголд бас төлөх ёстой гэсэн шаардлага тавьж 155 сая ам долларын татвар нэхэмжлэн ЗГ аас Риотинтог арбитрын шүүхэд өгөв.

БАРИМТ6: Оюутолгой нь Эрдэнэттэй адил жишигээр ЗГ-ын нийгмийн хариуцлагын төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэсэн шаардлага тавив. /Риотинто хүлээж авч байгаа/

БАРИМТ7: Жижиг хувьцаа эзэмшигчидтэй Монголын тал хэлэлцээрт орсон. Тэд Монголын байр суурийг дэмжиж байгаа.

Манайхан сурагаар сайхан хуйларч байна даа. Ийм ажлыг хийсэн ерөнхий сайдыгаа Оюутолгойн асуудлаас зугтлаа гэж үзэх үү!!!

Түүний хийсэн ажлыг өөр дээрээ наачих гээд попорч зогсох улс төрчид мундахгүй олон байна. Өшөө ч олон болох байх.

За тэгээд цаг хугацаа үйлийн үр хоёр нь сайхан ялгаад өгнө дөө. Монголын заяа их гэдэг дээ🇲🇳🇲🇳🇲🇳

18/01/2025

Э.Бат-Үүл: П.Очирбат бол харийн колончлолоос Монгол Улсаа чөлөөлж чадсан гайхамшигтай удирдагч

https://ubn.mn/p/75859

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өчигдөр таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо

18/01/2025
18/01/2025

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийльe.

18/01/2025

ОЧИРБАТ

Очирбат гуай тэр жил цагаан сараар манай гэрт морилов. Цэвэлмаа хатагтайг хөтөлсөөр гэр дүүргэн халгиж цалгиж, инээд яриа дэлгэсээр сүртэй сайхан орж ирлээ. Ахмадын хувиар бас өөрөө ч "өнөөдөр надад эхэлж хэлэх юм байна" гэсэн байртай ерөөл айлдахаар бослоо.

"Элбэгээ Ерөнхийлөгч одоо юу ч хийхгүй байсан болно. Саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүн орон манай улсын аюулгүй байдлыг хамгаалах баталгаа гаргалаа. Үүнийг чи хийж чадлаа." Өөр ч олон юм хэлсэнгүй, сэтгэл нь их хөдөлсөн янзтай бөвгөр зөөлөн хуруугаараа мөр хэд бивэрдээд эргэж суулаа. Би гайхаж, бас балмагдаж орхилоо. Чухал шийдвэрийн чухлыг ингэж олж харсанд цочирдох ч шиг, баярлах ч шиг. Ийм гэнэтийн урмын үг, тийм сүрхий үнэлгээ сонссон болоод ч тэрүү. Одоо л дээрхийн учир тайлагдаж, улсынхаа анхны Ерөнхийлөгчөөс харамгүй өгсөн урамшууллын тоостой баринтагийг задлах цаг иржээ.

Тэр Аюулгүйн Зөвлөлийн баталгаа, бүр үргэлжлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталдаг тэр тогтоолыг Ассамблейн дарга нь Монгол улсад өөрийн биеэр айлчлан ирж есөн хөлт тугийн өмнө надад гардуулж байв. Бук бид хоёр Кэмбриж голын эргээр хамт хичээлдээ явдаг, Пийбоди гэж нэг байранд гэр бүлээрээ амьдардаг, Кеннедийн сургуулийн нэг ангийн хоёр байсан юм. Хожим нь улсынхаа Гадаад харилцааны сайд болж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейг даргалж явсан эр. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн Антонио Гуттерештэй хамт нэр дэвшиж байв. Өдгөө ч сайн найзууд.

Энд яригдаж буй баталгаа бол миний биш Очирбат гуайн өөрийнх нь санаачилж эхлүүлсэн ажил байгаа юм. Аль 1990 оноос хойш л "Монгол улс цөмийн зэвсэггүй бүс" гэж ярьж эхэлсэн. Монгол цөмийн зэвсэгтэй эсвэл зэвсэггүй байх бол дэлхийн хамтын нийгэмлэгт хамаатай чухал зүйл биш байж магад. Гэхдээ энэ санааны ард манай анхны Ерөнхийлөгч их том юманд хүрч болох алтан боломжийг олж харсан байдаг. Бодлоо өөхөнд боож өвөрлөж явжээ. Жижиг чулуугаар том чулуу гэж. Өвөг дээдсээс эхтэй төр улсынхаа дархлаа, аюулгүй байдлыг батжуулж баталгаажуулах ухаан.

Эмзэгхэн, бүслэгдсэн, хадны завсар дахь Монголоо аюул нүүрлэсэн үед яаж бүрэн бүтэн авч үлдэх тухай бодох тусам олдож болох ховор санаа. Цөмийн зэвсэгтэй, зэвсэггүй гэх яриа явсаар байгаад, "хөөрхий энэ улсын аюулгүй байдалд баталгаа өгчихөд яахав. Цөмийн зэвсэггүй байя гэж өөрт нь сөрөг ч байж болох зоригтой санаачлага гаргаад яваа юм" гэх сэдэл бодлыг бусдад төрүүлэх. Бусдаар өөрийн аюулгүй байх баталгааг гаргуулах, хэзээ ч олж авч чадахгүй, чадах ч хэрэггүй, нэг үгээр хэлбэл байхгүй юмнаас юм үүсгэх. Оргүй юмнаас, олдошгүй зэвсгээс өөрт хэрэгтэй зэвсэг бүтээх. Аюулгүй байдалдаа аминд орох амин баталгаа авах. Мундаг ухаан, жинхэнэ алсын хараа. Бүр манай улсын аюулгүй байдалд баталгаа гаргах нь бүү хэл энэ тухай ярихаас ч зэнзийрхэж мэдэх зарим орны бүрэн эрхэт төлөөлөгч үзгээ авч тэр баталгаа гэх баримт бичигт гарын үсгээ зурахад хүргэсэн уран нүүдэл. Олон жил, олон нүүдэл дамжсан, олонд олон хэлээгүй уран алхам.

Улсын ерөнхийлөгч бол улсаа боддог, дэлхийн энгээр тархсан Монгол хүнийг л боддог ажил. Миний Эх орон, Монгол хүн хэцүү юмтай нэг өдөр тулахад хүрвэл тус болж чадах ганц ч болов юм сэдэж, чулуу болгож үлдээхэд сэтгэл зүрх нь чилж сэмэрч явдаг алба. "Монгол улсын олон улсын аюулгүй байдал, Цөмийн зэвсэггүй бүсийн статус" гэдэг НҮБ-н Аюулгүй байдлын Зөвлөлийн таван гишүүн улс тавуулаа 2012 оны 12 дугаар сарын 17-нд санал нэгдсэн түүхэн шийдэл. Аврал ирвэл Монгол хүнээс, аюул ирвэл цөмийн зэвсэгтэй тойрсон хөршөөс. Тэр баримт бичиг бол хэрэгтэй цагт манай улсын аминд орох хосгүй том хүч болж ч магадгүй. Үгүй ч байж мэднэ. Хар авдарт орших Монгол төрийн далд бодлого. Эерэгээр бодвол хэн ч энэ тухай сөхөхгүй, мэдэхгүй үлдэнэ. Сайн л биз.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 67 дахь жилдээ Монгол улсын тухай гаргасан тэрхүү Хамтарсан Тунхаг бол бас л баавартай эд шүү дээ. Цөмийн зэвсэгтэй таван орон тавуулаа бүтэн нэрээ тавиад, хятад, англи, франц, орос дөрвөн хэлээр үйлдэж тус таван улсын бүрэн эрхт төлөөллүүд овог нэрээ бичиж гарын үсэг зурсан. - "Асуудал гарвал НҮБ-н Аюулгүйн Зөвлөл нэн яаралтай арга хэмжээ авна". Мөн - "Монгол улсын газар зүйн онцгой статус..." гэж тусгайлан тэмдэглээд л. Ерөнхий Ассамблейн тогтоолд бүр - "Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдал болон нутаг дэвсгэр, хил хязгаарынх нь бүрэн бүтэн халдашгүй байдал, бие даасан гадаад бодлого..." гээд л Монгол түмний эрхэм нандин эрх ашгийг дараалан дурддаг уламжлалтай. Ийм статустай, ийм эрхтэй, ийм баталгаатай орон дэлхий дээр ганц л байдаг. НҮБ-н гишүүн 193 орноос ганцхан Монгол улс ийм статустай. Монголын хосгүй өв, үнэт эрдэнэ.

Монголынхоо аюулгүй байдлын баталгааг дэлхийн хамтын нийгэмлэгийн хамгийн хүчирхэг улс гүрнүүдээр зөвшөөрүүлж үлдээсэн, хамгийн чухал чуулганаар нь удаа дараа батлуулдаг уламжлал болсон түүхэн ажлаа Пунсалмаагийн Очирбат гэдэг хүн хаана ч хэлээгүй, дурсаагүй байж магад. Тэр ажил үйлс нь Монголын нэрээр үлдсэн. Улстайгаа цуг хоцрох Төрийн Тэргүүний үлдээх мөр дор хэн хүний нэр үл үзэгддэг юм. Гүрний жинтэй тэнцэх ачаа, хариуцлага гэж байдаг. Түүнийг мэдэх мэдрэх эсэх нь тухайн хүнээсээ л болдог. Очирбат гуай бол тийм мэдрэмжтэй төрсөн хүн. "Энэ ардчилал, ардчилсан хувьсгал чинь зүгээр нэг юм биш. Манай улсын тусгаар тогтнол, түүнтэй тэнцэх ололт" гэж аль ерээд оны дундуур уулзаж суухдаа хэлж байж билээ.

-Тэр нөхрийн үйлдлийг хараад хачин болсон. Арай ч дээ. Яаж тийм юм байж болохов гэж хоолой нь сааралтаж байсан. Хамгийн сүүлд уулзахад ярьж байсан зүйл нь. Уулзахад урамтай, яриад цаашлуулаад баймаар хүн, ороод очиход сайхан энергитэй айл гэж байдаг. Очирбат гуайн гэрт би нэг л очсон. "Чиний дуртай идээ" гэсээр хоёр хөгшин дуу шуу хадааж, инээмсэглэл, эерэг дулаан эрчим цацруулж угтсан. Дөрвөлжилж зүсэж, тусгайлан чанаж бэлдсэн өөхтэй хонины сээр, дээр нь иртэй тонгорог тавьсан, сүүтэй цайтай. Цэвэлмаа эгч маань урьдын адил "Хамгийн сайхан тэргүүн хатагтай Болормаад мэнд хүргээрэй, миний өмнөөс үнсээрэй" гэж ирээд л, ээлжилж тэвэрч үнсээд л.

Өнөөдөр надтай Мадридаас ярилаа. Очирбат гуай таалал болсныг сонсоод мэдээ бэлдэж байгаа гэнэ. Ардчилсан Ерөнхийлөгч асан, Ерөнхий Сайд нарын дэлхийн хамгийн том клуб Испани улсын нийслэлд төвлөн оршдог юм. 120 гаруй орны 140 орчим гишүүнтэй. Монголоос Очирбат гуай бид хоёр тэр клубт багтдаг. Анхны Ерөнхийлөгч маань эндхийн нэр хүндтэй гишүүдийн нэг. Бас ийш орох гэсэн ардчилсан гэх төр засгийн тэргүүн бүрийг энд авдаггүй. Жилдээ гарын хуруунд багтах цөөхнийг сонгож урьдаг юм. Нарийн бичгийн даргын газрын шүүлтүүрээр шигшигдэж үлдсэн тодорхой тооны хүний нэрийг нийт гишүүдэд хүргэдэг. 140 гаруй гишүүдээс нэг нь тухайн хүний талаар эсрэг санал гаргавал тус Клубын хаалгаар орох эрхгүй болдог юм. Манайхнаас матаас л ийш их ирнэ. Түүнийг нь эргүүлээд тухайн гишүүндээ хүргүүлдэг. Итгэсэн хүндээ ингэж итгэдэг газар. Олон ч ажил хийдэг. Энэ клубт, энэ мөчөөс Монголоос ганцаараа ажиллах болох нь.

Хошин мэдрэмж, гүйлгээ ухаан Очирбат гуайд онож заяасан гэмээр. Энгийн атлаа элдэвтэй. Английн Эрхэм дээд Хатан Хаан Елизаветад бараалхаж балет үзэж суухад бие хамгаалагч нь унтсан тухай яриа байдаг. -Танай энэ хүн унтаад байна, сэрээгээч гэх маягтай эрхэмсэг нэгэн ундууцахад, Очирбат Ерөнхийлөгч - Хэрэггүй, зүгээр. Танай тэр хүмүүс хүртэл сэрээчих вий гээд тайзан дээгүүр өлмий дээрээ гүйлдээд байна гэж хариулсан гэдэг. Хожим өөрөөс нь тэр тухай асуухад, "үнэн юм чинь" гэж суусан. Сайн хүний тухай бодоход сайхан дурсамж л сэргэдэг. Олон сайхан дурсамжийг Ообоо гуай үлдээж.

1990 оны ардчилсан хувьсгал Монголд цагаа олж өрнөсөн. Цагаа олж төрсөн хүмүүс л тэр түүхэн цагийг их хавсарга сөрж авч ирэх, эрхшээх хувьтай аж. Монгол мандсан 1206 он, Монгол сэргэсэн 1911 он, Монгол сэрсэн 1990 он. Цагийн уртад хөх толбот Монгол хүнд ээл ивээлээ хайрласан гурван их он цаг. Энэ их гурвалын нэгэнтэй яах аргагүй нэр нь холбоотой үлдэх эрхэм бол Пунсалмаагийн Очирбат. 1990 оныг тэрбээр "Тэнгэрийн Цаг" гэж нэрлэсэн юм. Дэлхийд Монголын аюулгүй байдлын баталгааг, Монголдоо ардчилсан Үндсэн хуулийг Та гардаж авч үлдээсэн. Монголдоо чадах бүхнээ зориулж, сайн бүхнээ үлдээсэн Та. Газарт мөртэй, тэнгэрт суудалтай, Эх Монголдоо хосгүй өв үлдээсэн хүн шүү Та. Анир чимээгүйг зорьсон ч Таныг мэдэх сайн хүмүүс сайхнаар дурссаар байна. Энэ сайхан дурсгалаа өөрийн гараар Та бүтээж чаджээ. Хайртай Монгол нутагтаа, хайртай Монгол хүндээ дахин дахин эргэж төрөөрэй.

2024.01.17. Пало Алто хот.

18/01/2025

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр нас баржээ. Гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 1942 оны 1-р сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн) -Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч.

1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байв.
2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.

18/01/2025

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 83 настайдаа таалал төгсжээ.

Ар гэр, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье 🙏🙏 Ум ма ни бад ми хум 🙏🙏

26/12/2024

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий аши...

26/12/2024

Б.Нямтайшир: Улаанбаатарын утаа үнэхээр сэтгэл өвтгөж байна. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд МАК жилд 75.000 тонн хагас кокс авах туршилтын үйлдвэр байгуулж байлаа. Жилд 600.000 тонныг үйлдвэрлэвэл утаа буурах юм байна гэж тооцож байсан.

Харамсалтай нь, 2012 онд засаг өөрчлөгдөж энэ ажил зогссон, "Хагас коксоор асуудал шийдэхгүй ээ, Багануурын нүүрс түлнэ" гэсэн. Бид оруулсан хөрөнгөөрөө шатаж хоцорсон.
Саяхнаас Багануурыг түшиглэн барих талаар яриад эхэллээ. 2012 оны Ерөнхий сайд шиг нөхөр гарч ирвэл эрсдэлд орно.

Одоо утаанаас салъя гэвэл нэгт, эрчим хүчний эх үүсвэрээ сайжруулах, хоёрт, хийн түлш рүү шилжих, гуравт, дулаан алдагдал багатай барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дөрөвт, хагас коксын үйлдвэр байгуулах хэрэгтэй байна.

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
15600

Alerts

Be the first to know and let us send you an email when Ерөнхийлөгчийн товчоон posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ерөнхийлөгчийн товчоон:

Share