NewNomadic

NewNomadic We are the new generation of Nomads

30/09/2024

9/27 “World tourism day “ Аялал жуулчлалын улсын олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

12/03/2024


Соёл урлагийн их сургуулийн оюутнуудын “Лавай” соёлын өдөрлөгөөр зочиллоо.
📌 Юүтүб суваг:
https://youtube.com/?si=giHG190zxbXfshr7
☺️дараагийн контент хүртэл түр баяртай.
СУИС-ийн Оюутны Холбоо

13/12/2023

#СоёлынБүтээлчСар

"Монголын Үндэсний музей Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд СУИС-ийн Соёлын сургуулийн Соёлын Аялал жуулчлал, Соёл судлалын 3,4-р курсын оюутнуудын “МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" нэгдсэн үзэсгэлэнгийн VR, AR төхөөрөмжийг танилцуулж, контент бүтээх, соёлын үйлчилгээг цахимжуулах ач холбогдол үнэ цэнийг тайлбарласан контентийг хүлээн авч үзнэ үү🔥

Монгол ардын бүжиг бий биелгээ"-г өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг нь тогтворжуулах чиглэлээр ЮНЕСКО-ийн Соё...
23/11/2023

Монгол ардын бүжиг бий биелгээ"-г өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг нь тогтворжуулах чиглэлээр ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр төслийн ажлын нээлтийн арга хэмжээ СУИС-ийн Соёлын сургуулийн Өв соёлын өргөөнд амжилттай болж өнгөрлөө.

СУИС-ийн Соёлын сургууль болон Соёл, урлаг судлаач залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран энэ удаагийн Соёл судлалын их сем...
10/11/2023

СУИС-ийн Соёлын сургууль болон Соёл, урлаг судлаач залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран энэ удаагийн Соёл судлалын их семинарыг “Хүүхэд, залуусын соёлын боловсрол” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна

Орчин үеийн залуус бид хэл соёл, үндэсний дээл хувцас, угсаатны бүлгээрээ өөр байсан ч  ялгаварлах бус ялгаатай байдлыг ...
05/11/2023

Орчин үеийн залуус бид хэл соёл, үндэсний дээл хувцас, угсаатны бүлгээрээ өөр байсан ч ялгаварлах бус ялгаатай байдлыг ойлгож ухамсарлах хэрэгтэй.

29/10/2023

СУИС-ын Соёлын Аялал жуулчлалын ангийнхан Богд Хан ууланд өдрийн аялал хийж Богд уулынхаа талаар мэдээлэл өгсөн богино хэмжээний контент хийжээ. Мөн Монголд ирсэн жуулчнаас сэтгэгдлийг нь асуув. Сэтгэгдэл ямар байсан бол ?

31/05/2023

Монголчууд бид үзэсгэлэнт байгаль, эх орноо хайрлаж хамгаалах ёстой учир нь......

28/05/2023

Newnomadic-ийн багийхан"СУИС гал тогоо" нэртэйгээр сонирхолтой контент хийжээ🔥

Монгол Улсын Соёл Урлагийн их сургуулийн тайлан тоглолт ийнхүү амжилттай болж өнгөрөв. Амжилттай оролцсон оюутан залууст...
25/05/2023

Монгол Улсын Соёл Урлагийн их сургуулийн тайлан тоглолт ийнхүү амжилттай болж өнгөрөв. Амжилттай оролцсон оюутан залуустаа баяр хүргэе❤

25/09/2022

Манай хамт олон “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад-д СУИС-г төлөөлөн оролцож байгаа юм.
Ингэхдээ соёлын өвийн хадгалалт хамгаалалт ямар чухал болох талаар контент хийлээ. Та бүхэн Like Share хийж биднийг дэмжээрэй.

12/07/2022

🇲🇳”Дээлтэй Монгол наадам”-ын зохион байгуулалтанд New Nomadic-ын хамт олон оролцлоо.

🇲🇳Та бүхэндээ “Тулгар төрийн 2230, 2231”, “Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816”,”Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111”, “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр” наадмын мэндийг New Nomadic-ын хамт олноос дэвшүүлье. Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол Сайхан наадаарай.

26/06/2022

NewNomadic-н энэ удаагийн дугаараар СУИС-н Соёлын сургуулийн 1 болон 2-р дамжааны оюутнууд сургуулийнхаа талаар хөгжилтэй асуултуудад хариуллаа.
Та бүхэн манай сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://scc.mnuac.edu.mn/main/424270 холбоосоор хүлээн аваарай.
Бас онлаянаар бүртгүүлэх боломжтойг дуулгахад таатай байна ☺️

06/05/2022

NewNomadic Vlog #1
Энэ удаагийн влогт NewNomadic-н хамт олон СУИС-н Соёлын сургуулийн урлагийн үзлэгт тавхан хоногт бэлдэж орох үйл явцыг харууллаа.
Соёл судлалын тэнхим гэсэндээ үндэсний онцлогоо гаргах гэж чадлаараа л хичээв. Бэлдэх явцад хоорондоо дотно болж, хамт олон маань улам нэг гэр бүл шиг болсондоо бүгд баяртай байна.
Ингээд бидний хөгжилтэй мөчүүдээр аялцгаая.
Жич: Уг бичлэгт хоёр дугаар хэсэг бий бөгөөд тус дугаараар урлагийн үзлэгт оролцсон бичлэг орох болно оо ☺️

15/04/2022

Хувь хүний соёл болон аялагчдын соёлын талаар ярилцлаа 😎

Хүүхэд, залуучууд минь энэ уралдаанд орж орчин цагийн залуусын мэдлэг, чадамжийг яруу тодоор үзүүлээч 😎
14/04/2022

Хүүхэд, залуучууд минь энэ уралдаанд орж орчин цагийн залуусын мэдлэг, чадамжийг яруу тодоор үзүүлээч 😎

“Соёлын өв” улсын уралдаан зохион байгуулагдана.

Соёлын өвийн талаарх мэдлэгээ тэлэх, судлах арга барил эзэмших, өвлөх, өвлүүлэх бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний хэл, ёс заншил, уламжлалаа эрхэмлэдэг “зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэх чиглэлд Соёлын яам болон Соёлын Урлагийн Их Сургуулиас хамтран, Ивээл бренд дэмжин “Соёлын өв” улсын уралдааныг зохион байгуулах гэж байна.
I шат 2022.04.15-04.22-нд:
1-р даалгавар. “Соёлын биет өвийн талаарх миний төсөөлөл” сэдвээр чөлөөт контент
2-р даалгавар. “Соёлын биет бус өвийг хамгаалахад миний үүрэг” сэдвээр чөлөөт контент бүтээж оролцоно.
II шат 2022.05.05-нд:
Эхний шатнаас шалгарсан оролцогчид “Монголчуудын үнэт зүйлс” сэдвээр эссэ бичиж оролцоно.
Энэ нь хүүхэд, залуусын эзэмшвэл зохих дэлхийн болон монголын соёлын өвийн талаарх мэдлэгээ ахуйн хүрээнд хэрхэн хэрэглэж дадал болгож буй бүтээлч ажлаар нь шалгаруулан урамшуулах зорилготой юм.

Бүтээл хүлээж авах хаяг: [email protected]



#СУИС

Та Хотоор алхаж байхдаа барилга байгууламжийн өнгө төрхийг гутаасан өнгө үзэмжгүй эсвэл бүр доромж үгтэй графититэй таар...
08/04/2022

Та Хотоор алхаж байхдаа барилга байгууламжийн өнгө төрхийг гутаасан өнгө үзэмжгүй эсвэл бүр доромж үгтэй графититэй таарч байсан л биз дээ? Графити гэж нэрлэгддэг гудамжны урлаг нь ёс зүй болоод хуулийн хүрээнд маш их маргаан дагуулдаг. Графити бол тусгай зөвшөөрлийн дагуу бүтээгддэг урлагийн хэлбэр юм. Харин вандализм нь зөвшөөрөлгүйгээр үйлдэгдсэн зураг, бичвэр билээ. Гэтэл зөвшөөрөл аваагүй л бол ямар ч сайхан зураг байлаа гээд тэр вандализм болж хувирч байгаа юм. Энэ нь л нийгэмд асар том маргаан дэгдээдэг.
Тэгвэл яагаад зөвшөөрөл авах хэрэгтэй гэж?
Зөвшөөрөл аваагүй гэдэг нь цаанаа ямар ч утга агуулга, үзэл суртал явж байхыг таашгүй гэсэн үг. Харахад сайхан хэдий ч утга санаа нь бурууд үлгэрлэн дуурайсан байж болох тул уг зөвшөөрлийг авах гэж олон шат дамжлага дамждаг юм.
Тэгвэл зурах дуртай залуус маань хэрхэн графити зураач болох вэ?
Эхлээд хувийн өмчдөө зураг зуруулах хүсэлтэй хүмүүс хайж олоод дадлага хийх хэрэгтэй. Дараа нь бүтээлүүдээ үзүүлж олон нийтийн газарт зурах зөвшөөрлөө олж авах боломжтой болох юм.
Зураг зурж болох газар, болохгүй газар гэж байдаг, мөн олонд түгээх үзэл санаа нь хотын соёл болоод хувь хүний үзэлд хүчтэй нөлөөлдөг тул энэ тал дээр хуулиа дээдлэн, СОЁЛтой байгаарай залуусаа 🐣

08/04/2022

👀Та СУИС-н салбар сургууль болох “Соёлын сургууль”-г мэдэх үү?
👀“Соёлын сургууль”-д юу заадаг юм бол?
Бид ЕБС-н ахлах ангийн сурагчдаас уг асуултыг асуулаа. Харин та хариулж чадах уу?
Тун удахгүй “Соёлын сургууль”-н талаар мэдээллийг та бүхэндээ хүргэх болно оо 🤩

Цагаан идээ боловсруулах 😀😀За залуусаа бүгдээрээ цагаан идээ боловсруулах талаар хэр мэдэх вэ?😀🤨Ер нь цагаан идээнээс га...
06/04/2022

Цагаан идээ боловсруулах 😀😀
За залуусаа бүгдээрээ цагаан идээ боловсруулах талаар хэр мэдэх вэ?😀🤨
Ер нь цагаан идээнээс гарах хаягдал гэж байдаг болов уу?🧐
Одоо бидний хэрэглэж байгаа цагаан идээг хэдий үеэс боловсруулж, ийм боловсронгуй болсон юм бол?🤔
Монголчуудын 5 өнгийн идээний нэг цагаан идээг малын сүүгээр борлуулан хэрэглэж ирснийг нотлох, одоогоор мэдэгдээд буй хамгийн эртний баримт нь Монголын эзэнт гүрний үед холбогдох өрөм шар тос😲🤩. Энэ бол залуус бидний мэдэх ёстой дэлхийн хоол хүнсний соёлд монголчуудыг илэрхийлэх том ололт юм шүү дээ💯✨😎. Тэгвэл цагаан идээг хэрхэн бэлтгэдэг дамжлагыг доорх загвараас харцгаая.🤓
Сүүгээ сааж, шүүснээс эхлээд л цагаан идээний боловсруулалт эхэлж байна. Түүхий болон хөөрүүлж болгосон сүүнээс бидний дуртай өрөм, цөцгий, тараг, аарц, ээзгий ааруул... Ердөө сүүнээс ийм олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулан гаргах арга ухааныг олсон бид ямар гайхалтай вэ😃😊🥳.Хамгийн гол нь бүх дамжлагыг дамжихад юу нь ч хаягдахгүй😲😍, бүр сүү гашилсан ч ээдэм, шар сүүгээр нь идээ бэлдээд хэрэглэдэг гэхээр🤯🥺🥰боловсруулах тусам шим тэжээлийг улам нарийн боловсруулж, хүний биед ашигтай амин дэмүүдийг ялган авч байдаг нь супер. 👏🏾👏🏾☺️Химийн шинжлэх ухаан эндээс эхлэлтэй юм биш үү.🤭😅😂
Тэгвэл өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа, хүний эрүүл мэндэд тустай, идээний охь, шим тэжээл гэж нэрлэгдэх 2 идээ байгааг та мэдэх үү? !🤔🤔Та аль идээ нь гэж бодож байна...🧐

🥲🥲🥲
05/04/2022

🥲🥲🥲

Ханш нээсэн өдөр Эх дэлхий Ээж модоо ийм болгодог 😭 Байгаль дэлхийгээ сүйтгэсэн сүсэг бишрэл !!!! "Ээж Мод" уйлж байна .

Соёл шингэсэн шинэ үеийн инноваци 😎Энэ удаагийн аялалаар The Potala Coffee Shop оор зочиллоо.Үүднээсээ эхлээд л хэний ч ...
23/03/2022

Соёл шингэсэн шинэ үеийн инноваци 😎
Энэ удаагийн аялалаар The Potala Coffee Shop оор зочиллоо.
Үүднээсээ эхлээд л хэний ч хараа булаам гайхалтай орчин биднийг угтаж авлаа. Буддын шашин болоод Монгол хэв маягтай уг газрын жижиг хэсэг бүр нь хараа булаам, сэтгэлд ойр санагдсан.
Ер нь аливаа шашин тухайн улс оронд нутагшихдаа тус үндэстний хэв маягтай уялдан, өөрийн давтагдашгүй хэв маягийг бүрдүүлдэг. Яг энэ хэв маягтай орчныг бүрдүүлэн залуучуудын очих дуртай газар болсноороо бусад кофе шопуудаасаа онцгойрч байгаа юм.
Аливаа зүйлд үндэсний соёл шингэхээрээ үнэ цэнэтэй, онцгой, дахин давтагдашгүй болдгийн тод жишээ Потала кофе шоп ажээ.
Энэ мэт олон шинэлэг, соёл шингэсэн бизнесүүд гарч ирэх байх хэмээн найдаж байна.
Потала кофе шоп- Баруун дөрвөн зам, GEM Palace, 11-р давхар

17/03/2022

Монголд ирсэн жуулчдын сэтгэгдэл ямар байдаг вэ?

Түүх, соёлоо мэддэг байх нь их чухал шүү залуусаа.Юу ч хийж бүтээсэн тэр бүтээлд чинь үндэсний хэв маяг байх л юм бол бу...
15/03/2022

Түүх, соёлоо мэддэг байх нь их чухал шүү залуусаа.
Юу ч хийж бүтээсэн тэр бүтээлд чинь үндэсний хэв маяг байх л юм бол бусдаас онцгойрно.

"Шөнө хумсаа авч болохгүй...""Даллага авахуулаад гурав хоног юм гаргаж болохгүй..."гэх мэт маш олон "Болохгүй" бидний ам...
13/03/2022

"Шөнө хумсаа авч болохгүй..."
"Даллага авахуулаад гурав хоног юм гаргаж болохгүй..."
гэх мэт маш олон "Болохгүй" бидний амьдралд оршин байсаар.
Тэгвэл яагаад? Мухар сүсэг үү, шашны холбогдолтой зан үйл юм уу? Аль эсвэл бүр ахуйн соёл юм уу?
Энэ бүхний хариултыг та бүхэн Бат цагаан дарь эхийн хурлын хуврага Пүрэвжавтай ярилцсан ярилцлагаас хүлээн авч үзээрэй.

https://www.youtube.com/watch?v=AO7inxvTMSo

11/03/2022

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when NewNomadic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NewNomadic:

Videos

Share


Other Media/News Companies in Ulaanbaatar

Show All