Socialtv.mn / Сошиал ТВ

Socialtv.mn / Сошиал ТВ Олон нийтийн цахим телевиз

24/01/2024

Цагаан сарын Цахим экспо | www.expo.mn

Цагаан сарын бүхий л хэрэгцээ нэг дороос гэртээ хүргүүлэн авах боломж✅

🌐 Цахим Экспо ХХК, 🇲🇳 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам , 🇲🇳 Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia Үндэсний үйлдвэрлэгч аж ажуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран цахим экспо зохион байгуулж байна.

Албан ёсны нээлт 2024 оны 02 сарын 01-нд эхэлнэ.

Тус үзэсгэлэн худалдаанд:

✅ Тавгийн идээ
✅ Гарын бэлэг
✅ Үндэсний хувцас
✅ Үнэт эдлэл
✅ Гэр ахуй
✅ Бусад гэсэн ангилалын бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ.

🚚Цагаан сарынхаа бэлтгэлийг цахимаар бэлтгэж гэртээ хүргүүлэн аваарай.

Зохион байгуулагч:
🌐 Цахим экспо ХХК

Хамтран зохион байгуулагч:

🇲🇳Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
🇲🇳Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газар

Цахим экспо: 🌐www.expo.mn
Холбоо барих утас: ☎️ 7008-7008

Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн бүртгүүлэх холбоос:
http://tinyurl.com/tsakhimburtgel

И-мэйл хаяг: [email protected]
Хаяг: ЧД, 1-р хороо, Гэрэл оффис, 2 давхарт

#экспо #цагаан #сар #цагаансар

Гүүрэн гарц гудамжны үргэлжлэл учраас битүүлж, будаж зардал гаргах хэрэггүй. 1ш-ийг 1.4 тэрбумаар барихын оронд 10ш энги...
23/01/2024

Гүүрэн гарц гудамжны үргэлжлэл учраас битүүлж, будаж зардал гаргах хэрэггүй. 1ш-ийг 1.4 тэрбумаар барихын оронд 10ш энгийн бетон хийцээр аюулнүй, стандартын өндөртэй, налуутай гарцууд хийвэл хүмүүст хэрэгтэй дээ. "Хүн нэг юм бүтээж байхад хажууд нь илүү дутуу юм жав жав" гэсэн Жаргалсайханы Золжаргал

Дуучин С.Тэнгэр: Ѳвѳрмонголын 6 сая монголчууд хааяа дотроо боддог. Бидний хойно бидний залаа дээр тусгаар тогтносон Их ...
21/01/2024

Дуучин С.Тэнгэр: Ѳвѳрмонголын 6 сая монголчууд хааяа дотроо боддог. Бидний хойно бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон улс байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм.
Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай.

07/01/2024
Юунд илүү хөрөнгө оруулаад байна аа⁉️
05/12/2023

Юунд илүү хөрөнгө оруулаад байна аа⁉️

03/12/2023
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажилланаНийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ного...
28/11/2023

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, дээрэлхэлт, хүний эрхийн зөрчил болон хорт зуршлаас хамгаалах, сурагчдын хоолны шим тэжээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Сурагчдын хоол хүнс, түүний шим тэжээлийг сайжруулах төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн сурагчдад тулгамдаж буй асуудлуудын эхний эгнээнд сэтгэл зүйн эрүүл мэнд багтаж байгаа бөгөөд хүүхдүүд сургуульдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй, асуудлаа ярилцдаг клубтэй болмоор байгаагаа илэрхийлсэн. Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын 20 хувь нь сэтгэл зүйчгүй. Иймд ирэх онд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин, суралцах эрүүл, таатай орчноор хангах, сэтгэл зүйчдийг чадавхжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Улаанбаатар хотод хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа тул үүнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сангаас үндэсний хэмжээнд 6-7 судалгааг хийж байгаа бөгөөд үүнд сурагчдын эрүүл мэнд, хоол, тэжээлийн судалгаа багтаж байгаа аж. Энэ хүрээнд сурагчдын хорт зуршил, хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг ч мөн судалж байгаа тул судалгаанаас гарсан үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой гэв.

Эх сурвалж: Нийслэлийн засаг даргын тамгын газар

2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхэлнэ Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:1. Иргэний үн...
28/11/2023

2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхэлнэ

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлооНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хор...
28/11/2023

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтэц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөөгөө танилцуулавУлаанбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 28. Архангай ...
28/11/2023

Ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөөгөө танилцуулав

Улаанбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 28. Архангай аймаг ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авахыг зорьж, нутгийн онцлогт тулгуурлан жилийн турш зохион байгуулах эвент үйл ажиллагаа, "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлд танилцууллаа.

Тус аймаг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн үйл ажиллагаа тодруулбал, "Дарвуулт чарганы спорт клуб"-ийн нээлт, "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж "Мөсөн стадион" барьж, өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: -Монголд зочлох жилийн хүрээнд аймаг орон нутаг энэ мэт санаачлага гаргаж, аялал жуулчлалын салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлж байгаа нь талархууштайг онцлов. Харин "Нэг жуулчин - нэг ямаа" төслийг сайжруулах, жуулчдад үнэн мэдээлэл өгөх, хүндрэл учруулахгүй байхад анхаарахыг санууллаа. Орон нутагтаа зохион байгуулж буй аялал жуулчлалын үйл ажиллагааг БОАЖЯ дэмжиж, салбарын уялдаа холбоог нэгтгэхэд анхаарна гэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ХЭНТИЙ: Чингис хотын гэрэлтүүлгийг нэмэвЧингис, 2023 оны арваннэгдүгээр сарын 28. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө ...
28/11/2023

ХЭНТИЙ: Чингис хотын гэрэлтүүлгийг нэмэв

Чингис, 2023 оны арваннэгдүгээр сарын 28. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, талбайд нийт 112 ширхэг, дөрвөн ширхэг цамхагт гэрэлтүүлэг суурилууллаа.

Хэрлэн I баг, Булаг II баг, Баянмөнх III багт гэрэлтүүлэг, Өндөрхаан тавдугаар багт Хан Хэнтий цогцолбор сургуулийн зүүн талд, Нарийн гол, Мал эмнэлгийн дэргэдэх гэр хороолол зэрэг байршилд цамхагт гэрэлтүүлгийг тус тус суурилуулж улсын комисс хүлээн авчээ. Эдгээр гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг “Өндөрхаан” хот тохижилтын газар хариуцаж байна.

Мөн Хэрлэн сумын ОНХС-гийн хөрөнгөөр малчдын хорооны гэр хороололд дөрвөн байршилд 360 градус эргэдэг камержуулалт бүхий дөрвөн ширхэг цамхагт гэрэлтүүлгийг суурилуулж ашиглалтад оруулав. Ингэснээр малын хулгай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оршин суугчдын ая тухтай амьдрах орчин бүрдэж байгааг холбогдох удирдлагууд онцоллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

АРХАНГАЙ: Булган уулыг дархан цаазат болгох саналыг УИХ-д өргөн барьжээЭрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 28. Б...
28/11/2023

АРХАНГАЙ: Булган уулыг дархан цаазат болгох саналыг УИХ-д өргөн барьжээ

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 28. БОАЖЯ-наас Булган уулыг дархан цаазат болгох саналыг УИХ-д өргөн барьсан нь энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.

Тусгай хамгаалалттай, түүхийн дурсгалт Булган уулын эко систем нь хүн, малын хөдөлгөөнд талхлагдаж буй. Уулын баруун араас мод огтолж, түлшинд хэрэглэн, хожуул голдуу үлдээсэн нь ч бий.

Мөн Архангай аймгийн үе үеийн төгсөгчид нэгдэж, улаан номд орсон янгир ямааг Булган ууланд нутагшуулж эхэлснээр тухайн бүс нутгийн эко системийг одоо байгаагаас нь дордуулахгүй хамгаалж авч үлдэх, сэргээхэд орон нутаг болоод засгийн газар, олон улсын байгууллагуудын анхаарлыг авч очих онцгой ач холбогдолтой юм.

Төгсөгчид 2024 онд дахин 30 янгир нэмж нутагшуулахаар төлөвлөж байна.

Булган уулын тухай:

Архангай аймгийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж, Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт–хан Өндрийн нурууны дорнод хэсэгт Булган уул оршдог.

Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 метр, харьцангуй өндөр 280 метр юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэнт сайхан хоёр уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг.

Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана. Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойд захад 2125 м өндөр Тоомын таг оршино.

Булган уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвөд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг бий.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Тэвчээрийн туйл ард түмэн шүү дээ!
09/10/2023

Тэвчээрийн туйл ард түмэн шүү дээ!

AI буюу Хиймэл Оюун ухаан хөгжөөд лаг болсон...."олон сая доллар хуссан ногоон автобус харсан монголын ялзарсан улстөрчи...
07/10/2023

AI буюу Хиймэл Оюун ухаан хөгжөөд лаг болсон...."олон сая доллар хуссан ногоон автобус харсан монголын ялзарсан улстөрчид" гэх утгатай өгөгдөл өгхөд л шууд ингээд зургууд гаргаад ирэх жишээний....

Энэ хүний дотор чөтгөр шүглэсэн байхаа хэ хэ. Сонин үзэл бодолтой хүн юмаа.
13/09/2023

Энэ хүний дотор чөтгөр шүглэсэн байхаа хэ хэ. Сонин үзэл бодолтой хүн юмаа.

27/07/2023
Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв.
18/07/2023

Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв.

“Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан хүрэл

Цэвээнжалбын Бортолгой. Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч. source: Sogoo
18/07/2023

Цэвээнжалбын Бортолгой. Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч.

source: Sogoo

Баяр наадмын өдрүүдээр бүртгэгдсэн гамшиг, ослын тоо.Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аялана уу.
18/07/2023

Баяр наадмын өдрүүдээр бүртгэгдсэн гамшиг, ослын тоо.
Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аялана уу.

Японы хий үзэгдэлт арал Хашима
18/07/2023

Японы хий үзэгдэлт арал Хашима

Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос 15 км-ийн зайтай орших Хашима арал юм. Баруунаас

Гурвалжин будааг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн сайн.
18/07/2023

Гурвалжин будааг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн сайн.

Гурвалжин будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг байна. Тариа гурилтай адил

Брокли юунд тустай вэ?
18/07/2023

Брокли юунд тустай вэ?

Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокли юм. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1,

Ой мод бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
18/07/2023

Ой мод бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Агаарын бохирдол, өндөр байшин барилгууд, гарцгүй мэт санагдах дөрвөн хананы дунд хүрээлүүлж буй хүмүүсийн хувьд сэтгэл санаагаа сэргээх, стресс, түгшүүрийн

Address

Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Socialtv.mn / Сошиал ТВ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share