Mining Insight Magazine

Mining Insight Magazine MSight provides comprehensive analysis on Mongolian Mining Sector and it's broader community. MSight

Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн 660 мянга гаруй га газрын орон ну...
09/01/2026

Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн 660 мянга гаруй га газрын орон нутгийн тусгай хэрэгцээ болон тусгай хамгаалалттай байх хугацаа дууссаныг мэдээллээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь аймгийн 660 мянга гаруй га газрын орон нутгийн тусгай хэрэгцээ болон тусгай хамгаалал....

2025 онд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээг шинэчлэв--------------------------------------Монгол Улс 2025 онд 89.5 сая...
09/01/2026

2025 онд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээг шинэчлэв
--------------------------------------
Монгол Улс 2025 онд 89.5 сая тонн нүүрсийг 5.7 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Экспортын нүүрсний тонн тутмын дундаж үнэ 64.2 ам.долларт хүрчээ.

Өнгөрсөн оноос экспортын биет хэмжээ 5.9 сая тонноор өссөн ч орлого 2.9 тэрбум ам.доллароор буурсан байна.

Экспортын нүүрсний тонн тутмын дундаж үнэ жилийн эцэст
2018 онд 77.2 ам.доллар,
2019 онд 84.1 ам.доллар,
2020 онд 74.1 ам.доллар,
2021 онд 172.1 ам.доллар,
2022 онд 204.3 ам.доллар,
2023 онд 127.8 ам.доллар,
2024 онд 103.8 ам.доллар,
2025 онд 64.2 ам.доллар байв.

АМГТГ 2025 онд нийт 13 зорилгын хүрээнд 37 зорилт, 83 арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг ...
09/01/2026

АМГТГ 2025 онд нийт 13 зорилгын хүрээнд 37 зорилт, 83 арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 93.6 хувиар үнэлэгдсэн байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин Ашигт малтмалын, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлтэй өчигдөр (2026.01.09) танилцсан байна. Энэ үеэр а....

2025 оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын нийт ажиллагчдын тоо 2.5 хувиар буюу 33 мянган хүнээр...
08/01/2026

2025 оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын нийт ажиллагчдын тоо 2.5 хувиар буюу 33 мянган хүнээр өссөн байна.

2025 оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын нийт ажиллагчдын тоо 2.5 хувиар буюу 33 мянган хүнээр өссөн байна. Тодруулбал уул уурхай 27.1 хувь, барил....

УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, н...
08/01/2026

УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан.

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх з....

Бортээгийн орд - суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратеги...
08/01/2026

Бортээгийн орд - суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын аш....

✍️Сэтгүүлийн_шинэ_дугаар2025 оны уул уурхай-------------------Майнинг Инсайт сэтгүүл оныг жаргааж буй отгон дугаартаа ул...
07/01/2026

✍️Сэтгүүлийн_шинэ_дугаар

2025 оны уул уурхай
-------------------
Майнинг Инсайт сэтгүүл оныг жаргааж буй отгон дугаартаа уламжлалын дагуу Монголын экспортлогч гол компаниудын удирдлагуудад оны асуултаа тавилаа. Өнгөрөн одож буй жилийн онцлог, ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээлийг асууж, ирэх жилийн зорилго, төлөвлөлтийг нь тодруулан тольддог нь манай редакцийн уламжлал юм. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч уул уурхайн гол компаниудын захирлуудын хариулт 2025 оны Монголын уул уурхайн ерөнхий төлөв байдлыг харах хамгийн бодит эх сурвалж болж байна.

2025 он Монголын экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ ханшийн хувьд заримд нь асар таатай, өөр заримд нь нэн таагүй байдлаар, эсрэг тэсрэг өнгөтэй бичигдэн үлдэж байна. #Зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр тонн нь анх удаа 12 мянган ам.долларын босго давж, түүхэн дээд түвшиндээ хүрлээ. #Алт ч мөн адил унц нь 4,517 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчлэв. Харин зах зээлийн энэхүү алтан боломжийг бид ашиглаж чадав уу гэвэл харамсалтай нь бүрэн дүүрэн биш. Зэсийн хувьд #Эрдэнэт, #Оюутолгой хоёр эгнээгээ тэлж чадахгүй удлаа. Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд ороод 10 гаруй жил болж байгаа ч араасаа дүү дагуулсангүй. Зэсийн #АМНАТ-ийн өнөөгийн бүтэц жижиг дунд хэмжээний төслүүдэд хэтэрхий өндөр босго тавьчихаад байгаа нь үнийн өсөлтөөс бүрэн дүүрэн үр ашиг хүртэж чадахгүй байгаа нэг сул тал юм. Зэс дээр илүү олон тоглогч орж ирэх, салбарын суурийг тэлэх боломж АМНАТ ийг бодитоор бууруулж байж л нээгдэнэ. Харин тэр шийдэл хэзээ бий болж, үр нөлөө нь хэзээ гарахыг одоо хэлэхэд бэрх. Шинжээчдийн таамгаар энэ жилийн зах зээлийн төлөв байдал ирэх онд ч хадгалагдахаар байна. Тиймээс ирэх оны хамгийн хүсэмжит металлаар нэрлэгдээд буй зэсийн боломжийг халаглан харахаас хэтрэхгүй байх явдал 2026 онд бүү давтагдаасай билээ.

Он гарсаар нүүрсний үнэ тасралтгүй унасаар нүүрсэнд хэт өндөр найдлага тавьсан төсвийн орлого тасрах нь тодорхой болмогц Засгийн газраас алтыг авралаа болгохоор шийдэн, аяны тогтоолыг УИХ-аар батлуулсан билээ. Гэвч ашиглалтыг нь хуулиар хориглосон, байгалийн болон түүх соёлын өвийн хамгаалалтад орсон алтны томоохон нөөц бүхий үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ ын тогтоолд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсантай холбоотойгоор “Алт 3” аян үндсэн концепцоороо хэрэгжиж чадалгүй, нэр төдий кампанит ажил болж замхраад байна. Гэхдээ алтны хувьд гялтайх ганц мэдээ гэвэл "Эрдэнэ Монгол” компани #Баянхөндийн алтны үндсэн ордыг ашиглалтад оруулж, боловсруулах үйлдвэр, дагалдах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулан, Монголбанканд алтаа нийлүүлж эхэлсэн явдал юм. Тэгвэл нүүрсний хувьд 2025 он сорилт ихтэй, амаргүй жил байлаа.

Монголын #нүүрсний экспортын гол зах зээл Хятад улс нүүрсний импорт, хэрэглээгээ бууруулсан нь манай нүүрсний орлогын суурийг доргиов. Үнийн уналтыг биет хэмжээгээ нэмэгдүүлэх замаар нөхөх гэж хичээнгүйлэн зүтгэжээ, нүүрснийхэн. Нүүрсний компаниудын захирлуудын яриа сорилттой нүүр тулсан ч амсхийлгүй зүтгэсэн салбарын бодит байдлыг тодруулж байна. Төмрийн хүдрийн зах зээл ч мөн адил таатай байсангүй. Нүүрстэй харьцуулахад уналт харьцангуй бага байсан ч тодорхой бэрхшээл, эрсдэлүүд салбарт хадгалагдсаар байна. Ерөнхийд нь дүгнэвэл зэс, алт зэрэг металлын эрэлт 2025 онд түүхэн өндөр түвшиндээ хүрсэн ч Монгол Улс үнийн энэхүү өсөлтөөс эдийн засгийн бодит өгөөж хүртэх нь бүү хэл төсвийн алдагдалтайгаар оныг үдэв. Өөрөөр хэлбэл, халуурсан улс төр, хямарсан эдийн засаг 2025 оны ерөнхий өнгө төлвийг илэрхийлж байна. Шалтгаан нь зах зээл бус, харин бидний өөрсдийн сонголт буюу мэдрэмжгүй бодлого, шийдвэр гаргалтын удаашралынх байлаа.

Дэлхий даяар уул уурхай нь ногоон шилжилт, стратегийн түүхий эдийн өрсөлдөөнд хурдтайгаар дасан зохицож байхад Монголын уул уурхай байрнаасаа хөдөлж чадахгүй таг зогссоор байна. Хайгуулын салбар олон жилийн гацаатай хэвээрээ, хөрөнгө оруулагчид Монголыг эрсдэлтэй гэж үнэлсэн янзаараа байна. Олон нийт хийгээд орон нутгийн оролцоо, ил тод байдал нь системтэй бодлого гэхээс илүүтэй тохиолдлын шинжтэй шийдлүүдээр хязгаарлагдсаар байна. Төр уул уурхайн салбарт зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх бус эрсдэлийг нэмэгдүүлэгч хүчин зүйл болон хувирч байгаа тохиолдол цөөнгүй. Давхардсан зохицуулалт, тодорхой бус байдал, эдийн засгийн бус улс төрийн популист шийдвэрүүд салбарын хөгжлийг удаашруулж, боломжуудыг хумисаар ирлээ.

Уул уурхай бол Монголын давуу тал. Гэвч энэ давуу талаа зоримог шийдвэр, бодит шинэчлэлээр сэргээн баталгаажуулахгүй бол ирэх жил ч гэсэн 2025 он шиг алдагдсан боломжийн араас харуусаж үлдэх магадлалтай юм. Гэхдээ урагшлах итгэлээ хэзээд гээж болохгүй. Сургамж нь тодорхой, өөрчлөлт хийх боломж нь нээлттэй байгаа учраас 2026 онд Монголын уул уурхайд сэтгэл сэргээх ахиц дэвшил олноор бий болох болтугай хэмээн ерөөгөөд, Майнинг Инсайт сэтгүүл оны сүүлийн дугаараа өргөн барьж байна. Тухлан уншина уу.

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

https://mininginsight.mn/index.php?newsid=1413

The Future Minerals Forum (FMF) will take place on 13–15 January 2026 in Riyadh, the capital of the Kingdom of Saudi Ara...
06/01/2026

The Future Minerals Forum (FMF) will take place on 13–15 January 2026 in Riyadh, the capital of the Kingdom of Saudi Arabia. Ahead of the event, the organizers held an international online press conference on 5 January 2025 at 14:00 local time (19:00 Ulaanbaatar time).

Future Minerals Forum - مؤتمر التعدين الدولي

The Future Minerals Forum (FMF) will take place on 13–15 January 2026 in Riyadh, the capital of the Kingdom of Saudi Arabia. Ahead of the event, the organizers held an international online press conference on 5 January 2025 at 14:00 local time (19:00 Ulaanbaatar time). The press conference brought

Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн эрдэс форум 2026 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын н...
06/01/2026

Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн эрдэс форум 2026 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Риядад болно. Тус үйл ажиллагааны өмнө зохион байгуулагчид олон улсын хэвлэлийн хурлыг цахим хэлбэрээр орон нутгийн цагаар өчигдөр (2025.01.05) 14:00 цаг, Улаанбаатарын цагаар 19:00 цагт хийлээ.

Майнинг Инсайт сэтгүүл хэвлэл, мэдээллийн түншээр ажиллаж байна.

Future Minerals Forum - مؤتمر التعدين الدولي

Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн эрдэс форум 2026 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Риядад болно. Тус үйл ажиллагааны өмнө зохион байгу...

Ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрөл цуцалсныг АМГТГ-аас өнөөдөр (2026.01.05) мэдээллээ.
05/01/2026

Ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрөл цуцалсныг АМГТГ-аас өнөөдөр (2026.01.05) мэдээллээ.

Ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрөл цуцалсныг АМГТГ-аас өнөөдөр (2025.01.05) мэдээллээ. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугаца....

Хятадын коксжих нүүрсний дундаж үнэ 1193 юань байв---------------------------------БНХАУ-ын өөртөө засах орон, мужийн ко...
05/01/2026

Хятадын коксжих нүүрсний дундаж үнэ 1193 юань байв
---------------------------------
БНХАУ-ын өөртөө засах орон, мужийн коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 1193 юань (2025.01.04) байсныг Sxcoal мэдээллээ.

Монгол Улстай хил залгаа Шинжаанд 615.2 юань, Ганьсуд 1300 юань, Өвөр Монголд 1159.12 юань буюу дунджаар 1022 юаньд хүрсэн байна.

Хятадын өмнөд хэсгийн Юньнань, Жянши, Сычуаньд хамгийн өндөр буюу 1433-1600 юаньд хэлбэлзсэн байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдааныг өнөөдөр (2026.01.05) зохион байгууллаа.
05/01/2026

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдааныг өнөөдөр (2026.01.05) зохион байгууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдааныг өнөөдөр (2026.01.05) зохион байгууллаа. Шуурхай хуралдаанаар салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлу....

Address

11-04, Express Tower, Peace Ave-4, 1st Khoroo, Chingeltei District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677104334

Alerts

Be the first to know and let us send you an email when Mining Insight Magazine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mining Insight Magazine:

Share