Energy Insight Magazine

Energy Insight Magazine Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Energy Insight Magazine, Media/News Company, 11-03, Express Tower, Peace Ave-4, 1st khoroo, Chingeltei District, Ulaanbaatar.

Эрчим хүчний цогц мэдээллээр олон нийтийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах замаар үнэ цэн бий болгож, эрчим хүчний үр ашиг, шилжилт, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих зорилготой.

Судалгааны ажил, шинэлэг төсөл, бизнесийн загвараа 3 минутад ⏰ ---------------------------------------------Falling Wall...
13/09/2024

Судалгааны ажил, шинэлэг төсөл, бизнесийн загвараа 3 минутад ⏰
---------------------------------------------

Falling Walls Lab форум шинийг эрэлхийлэгч, хүсэл тэмүүлэлтэй залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг форматаа дотооддоо болон олон улсад танилцуулах боломжийг олгодог билээ.

Оролцогчид 3 минутад багтаан өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа танилцуулна. Орон орны ялагчид 11 сарын 07-09-нд Берлин хотноо болох олон улсын финалд өрсөлдөх юм. Мөн Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж дэлхийн шинжлэх ухаан, бизнесийг хөдөлгөгч, гол бодлого боловсруулагчидтай харилцах, холбоо тогтоох боломжтой болдог аж.

Жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор зохион байгуулдаг.

"Falling Walls Lab Mongolia" өнгөрсөн хугацаанд дөрвөн үндэсний ялагч шалгаруулсан. 2024 оны үндэсний ялагчийг есдүгээр сарын 27-нд шалгаруулахаар боллоо.

👨‍💼👩‍💼Хэн: Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан судлаач, шинийг санаачлагчид
✅2024 оны 9-р сарын 19 хүртэл falling-walls.com/lab/apply хаягаар бүртгүүлнэ үү.
🗓Огноо: 2023 оны 9 сарын 27
🇲🇳Байршил: МУИС (Номын сан, Хурлын 502 тоот) & Zoom-ээр
📌Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаягаар эсвэл 9407-1191 утсаар холбогдож авна уу.

Зохион байгуулагч: Arts&Media Project Management&Consulting
Хамтран зохион байгуулагч: German Mongolian Institute for Resources and Technology - GMIT
ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч Oyuntuya Oyunjargal
Хост институт: Шинжлэх Ухаан, Технологийн Сан
Дэмжигч: Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ INWES Эмэгтэй инженер, эрдэмтдийн олон улсын холбоо Montsame News Agency

Хэвлэл мэдээллийн түнш: Energy Insight Magazine

Үйлчлэх хүрээнээс хэтэрсэн цахилгаан дамжуулах шугамууд----------------------------------------------------110 кВ цахилг...
13/09/2024

Үйлчлэх хүрээнээс хэтэрсэн цахилгаан дамжуулах шугамууд
----------------------------------------------------

110 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) үйлчлэх хүрээ дунджаар 50-140 км бол 220 кВ шугамынх 100-300 км байх нь зүйтэй гэж үздэг байна. ЦДАШ-ын нэвтрүүлэх чадал нь түүний хөндлөн огтлол болон уртаас хамаардаг.

Гэтэл манай улсын эрчим хүчний системд боломжит чадал дамжуулах хүрээнээс хэтэрсэн урт шугамууд ажиллаж байна. Энэ нь эрчим хүчний чанар, хүчдэлийн уналтад сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Дунджаар:
🔺Эрдэнэт-Булган-Мөрөн-Тэлмэн-Улиастай-Алтай ЦДАШ 6 дахин урт
🔺Эрдэнэт-Булган-Хархорин-Арвайхээр-Баянхонгор ЦДАШ 4 дахин урт
🔺Чойр-Бор-Өндөр-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсан ЦДАШ 4 дахин урт
🔺Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд ЦДАШ 2.7 дахин урт

Монгол банк: Айл өрхийн эрчим хүчний үнийн өсөлт инфляцад 1-1.2 хувиар нөлөөлнө-----------------------------------------...
13/09/2024

Монгол банк: Айл өрхийн эрчим хүчний үнийн өсөлт инфляцад 1-1.2 хувиар нөлөөлнө
--------------------------------------------------
Өнөөдөр (2024.09.13) Монгол банкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцууллаа.

Инфляцын шинэчилсэн төсөөллөөр ирэх оны дунд үед инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх хүлээлттэй байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь эрчим хүчний үнийн өсөлт. Засгийн газраас олон нийтэд өгч байгаа мэдээллийн дагуу эрчим хүчний үнийн өсөлтийг инфляцын тооцоонд оруулсан. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувь, дулааны эрчим хүчийг 50 хувиар өсгөсөн тохиолдолд инфляцад 0.8-1.2 нэгж хувийн өсөлтийг бий болгоно гэж тооцсон. Шууд нөлөөлөл нь хэрэглээний үнийн сагсны жингээр тооцвол 0.8 хувь байна. Айл өрхийн эрчим хүчний үнэ өсөхөд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг өсгөж магадгүй. Үүний нөлөөлөл нь 0.2-0.4 байхаар тооцсон.

Аж ахуйн нэгжийн цахилгааны өсөлтийг оруулаагүй. Хэрэв аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг 28-30 хувиар өсгөвөл нэмэлт 0.8 хувийн инфляцын дарамтыг бий болгоно. 0.8 хувийн нөлөөлөл нь хугацааны хувьд жилийн турш дам явж хуримтлагдах нөлөөлөл байна.

Монгол Улс дахь хүчдэлийн уналттай эмзэг цэгүүд 🔻--------------------------------------------------Манай улсын эрчим хүч...
11/09/2024

Монгол Улс дахь хүчдэлийн уналттай эмзэг цэгүүд 🔻
--------------------------------------------------
Манай улсын эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон сумдаас 69 нь хүчдэлийн уналттай цэгт байрладаг байна. Тэдгээрээс 53 сум нь хамгийн их уналттай эмзэг цэгт оршиж байна. Баянхонгор аймгийн хамгийн олон сум хүчдэлийн уналттай бол Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Хэнтий аймагт огт хүчдэл унадаггүй байна.

Хүчдэлийн уналттай эмзэг цэгт орших сумд: 👇

Баянхонгор аймаг
1. Баацагаан
2. Баянбулаг
3. Баянговь
4. Баянлиг
5. Баян-Өндөр
6. Баянхонгор
7.Баянцагаан
8. Богд
9. Бууцагаан
10. Гурванбулаг
11. Жаргалант
12. Жинст
13. Заг
14. Өлзийт
15. Хүрээмарал
16. Шинэжинст
17. Эрдэнэцогт
Ховд аймаг
1. Алтай
2. Булган
3. Зэрэг
4. Манхан
5. Мянгад
6. Үенч
7. Цэцэг
8. Чандмань
9. Эрдэнэбүрэн
Завхан аймаг
1. Асгат
2. Дөрвөлжин
3. Завханмандал
4. Их-Уул
5. Отгон
6. Сонгино
7. Тэс
8. Эрдэнэхайрхан
Говь-Алтай аймаг
1. Дэлгэр
2. Төгрөг
3. Хөхморьт
4. Цогт
5. Цээл
6. Чандмань
7. Эрдэнэ
Төв аймаг
1. Баяндэлгэр
2. Баян-Өнжүүл
3. Зуунмод
4. Лүн
5. Сэргэлэн
6. Эрдэнэ
Өмнөговь аймаг
1. Гурвантэс
2. Ноён
3. Сэврэй
4. Цогтцэций
Сүхбаатар аймаг
1. Баруун-Урт
2. Мөнххаан
3. Сүхбаатар
4. Түвшинширээ
Дорнод аймаг
1. Баян-Уул
2. Дашбалбар
3. Халхгол
4. Чойбалсан
Хөвсгөл аймаг
1. Галт
2. Жаргалант
3. Шинэ-Идэр
Өвөрхангай аймаг
1. Баруунбаян-Улаан
2. Богд
Орхон аймаг
1. Жаргалант
2. Баян-Өндөр
Увс аймаг
1. Баруунтуруун сум
Арханхай аймаг
1. Хайрхан
Булган аймаг
1. Баяннуур

Суурилагдсан хүчин чадлаараа хоёрт жагсах “Чандмань” НЦС баригдана☀️---------------------------------------------------Т...
10/09/2024

Суурилагдсан хүчин чадлаараа хоёрт жагсах “Чандмань” НЦС баригдана☀️
---------------------------------------------------
Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 21 МВт суурилагдсан хүчин чадалтай “Чандмань” нарны цахилгаан станцын (НЦС) шав тавих ёслол өчигдөр буюу 2024.09.09-ний өдөр боллоо.

“Чандмань” НЦС-ын төслийг Тайландын хөрөнгө оруулалттай “Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК болон “Солар Энержи Чандмань” ХХК хамтран хэрэгжүүлэх бөгөөд ирэх жилийн гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг НЦС-ын нэг онцлог нь суурилагдсан чадлынхаа 20 хувьтай тэнцэхүйц цэнэг хуримтлуур юм. Баянчандмань 110/35/10 кВ дэд станцтай 5 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдон Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллана.

“Чандмань” НЦС нь бүс нутгийн эрчим хүчний хангамжид эерэг нөлөө үзүүлж системийг тэнцвэржүүлэн, дамжуулах шугамын алдагдлыг бууруулахын зэрэгцээ 20,000 айлын эрчим хүчийг нарны эрчим хүчээр хангах ажээ. Түүнчлэн жилд 37,000 МВт*цаг эрчим хүч үйлдвэрлэснээр 32,000 тонн нүүрстөрөгч, 22,000 тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой юм.

Шав тавих ёслолд “Би Эй Эф Эс Экс Клийн Энержи Корпорэйшн Лимитед” компанийн Гүйцэтгэх захирал М.Л.Натасит Дискул, Дэд захирал Гунтапон Маханонда, “Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавхлан, “Солар Энержи Чандмань” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн, Баянчандмань сумын ИТХ-ын дарга С.Доржпүрэв, МСЭХҮХ-ны ТУЗ-ийн дарга Р.Бадамдамдин, зөвлөх Б.Хүрэлбат болон бусад зочид төлөөлөгчид оролцсон.

“Би Эй Эф Эс Экс Клийн Энержи Корпорэйшн Лимитед” компанийн Гүйцэтгэх захирал М.Л.Натасит Дискул шав тавих ёслолыг нээхдээ “Монгол, Тайланд хоёр улсын хагас зуун жилийн дипломат харилцааны ойг тэмдэглэж буй түүхэн үйл явдлын үеэр бид “Чандмань” НЦС-ын төслийн шавыг тавьж байна. Энэ төсөл зөвхөн эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалт биш юм. Хоёр улсын, цаашлаад дэлхийн дахины тогтвортой хөгжил, илүү цэвэр, ногоон ирээдүйн төлөөх бидний хамтын хүчин чармайлт, тууштай зүтгэлийн илэрхийлэл” гэдгийг онцолж байв.

“Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавхлан “Чандмань” НЦС-ын судалгааны ажил 2013 оноос хийгдэж 2017 онд тусгай зөвшөөрлөө авсан. Техникийн нөхцөл, үнэ тарифаа батлуулах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлууд эрчимтэй өрнөж байсан ч цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүссэн тал бий. Эдгээр сорилтуудыг даван өнөөдөр бид төслийнхөө шавыг тавьж байгаад баяртай байна. Төсөл хэрэгжснээр эрчим хүчний салбарт тулгамдаад буй оргил ачааллыг шийдэлцэхээс гадна аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.” хэмээн ярилаа.

Б.Баянжавзан

Тайванд хар салхи, газар хөдлөлтөд тэсвэртэй 300МВт  #СЦС ашиглалтад орж байна------------------------------------------...
09/09/2024

Тайванд хар салхи, газар хөдлөлтөд тэсвэртэй 300МВт #СЦС ашиглалтад орж байна
---------------------------------------------------------------------
Тайваний Нен далайн эрэг дээр 300 МВт хүчин чадалтай "Жун Нен" хугацаанаас нь өмнө барьж дуусгасныг (CIP) компани зарлажээ. Хятадын гангийн корпорацитай ( ) хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь хар салхи, газар хөдлөлт зэрэг цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй өндөр стандартыг хангасан анхны бүтээн байгуулалт болохыг онцолсон байна. Тайваний Засгийн газар 2019 оны арваннэгдүгээр сард уг төслийг баталж, төслийг хэрэгжүүлэгчид 2024 оны тавдугаар сард анхны турбиныг суурилуулан аж.

Чанхуа мужийн ойролцоох Нун Жен салхин цахилгаан станцыг энэ жил багтаан эрчим хүчний сүлжээнд бүрэн холбохоор төлөвлөсөн байна. Ингэснээр ялгарлыг ойролцоогоор 550 мянган тонноор бууруулж, 300 мянган орчим өрхийг эрчим хүчээр хангахаар тооцоолжээ.

CIP компани 2017 оноос Тайваньд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Чанфан-Сидао (600 МВт), Фэнгмиао (500 МВт), Жун Ненг (300 МВт) зэрэг нийт 1400 МВт хүчин чадалтай далайн салхины гурван төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Э.МЯГМАРСҮРЭН

🇩🇪Германы   үйлдвэрлэл анх удаа 61.5% хүрчээ-------------------------------------------------------------------------202...
06/09/2024

🇩🇪Германы үйлдвэрлэл анх удаа 61.5% хүрчээ
-------------------------------------------------------------------------
2024 оны эхний хагаст Герман улс 220 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч дотооддоо үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар бага үзүүлэлтэд тооцогдож байна.

Мөн хугацаанд тус улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 9.1 хувиар өсч 135.2 тэрбум кВт.цаг болж, дотоодынх нь цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн 61.5 хувийг эзэлжээ. Энэ нь 2018 оноос хойших хамгийн өндөр хувь аж. Тэр дундаа салхин станцууд нийт үйлдвэрлэлийн 3/1-ийг эзэлж байгаа нь энэ оны эхний хагаст онцгой салхитай байсны үр дүн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Харин уламжлалт буюу үйлдвэрлэл 2023 оны эхний хагастай харьцуулахад 21.8 хувиар буурч Германы дотоодын үйлдвэрлэлийн 38.5 хувийг эзэлж байна. Нүүрс түлдэг станцуудын хувьд 2018 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. 2023 оны эхний хагаст 46.7 хувийг бүрдүүлж байжээ.

Германы сүүлийн гурван 2023 онд зогссоны улмаас энэ жил дотооддоо цөмийн эрчим хүч үйлдвэрлээгүй байна. Тэгвэл цахилгаан, эрчим хүчний импорт 23 хувиар нэмэгдэж, экспорт 15 хувиар буурчээ.

Эх сурвалж: Statistisches Bundesamt

  ялгарлыг 0-д хүргэхэд хэр хэмжээний   шаардлагатай вэ?----------------------------------------------------------------...
05/09/2024

ялгарлыг 0-д хүргэхэд хэр хэмжээний шаардлагатай вэ?
------------------------------------------------------------------------
тодорхой нэг буюу хэд хэдэн эх үүсвэр болон технологийг халж, өөр эх үүсвэр, #технологид шилжих үйл явцыг эрчим хүчний шилжилт гэж тодорхойлж байна. Эрчим хүчний шилжилт бол өмнө нь болж байсан, одоо болж байгаа, ирээдүйд ч болох үзэгдэл юм. Өнөөгийн эрчим хүчний шилжилтийн гол цөм нь дэлхий даяар өөрчлөлтийн нөлөөг бууруулах, багасгахад чиглэснээрээ илүү #ногоон, #цэвэр гэсэн тодотголтой. Улс орнууд #нүүрс, , хэрэглээнээс татгалзаж, нарны болон салхины эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эх үүсвэрүүд, дэвшилтэт батарейн технологи руу шилжих байдлаар эрчим хүчний бүтцээ өөрчилж байна.

Ногоон эрчим хүчний үндсэн технологи, эрчим хүчний шилжилтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь ашигт малтмалаас ихээхэн хамаарч байгаа юм. Тухайлбал зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, хар тугалга, манган, газрын ховор элемент, цайр, лити, молибден гэх мэт 20 гаруй ашигт малтмалыг эрчим хүчний шилжилтэд шаардлагатай гэж олон улсад үзэж байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэхэд шаардлагатай ашигт малтмал, тэдгээрийн эрэлтийг Олон улсын эрчим хүчний агентлагаас тооцоолсон судалгааг энд харууллаа.

Улс орнууд тухайн ашигт малтмалын эрэлт нийлүүлэлт, ашиглагдаж байгаа салбарын нөхцөл байдал, байгаль орчны эрсдэл, геополитикийн зөрчил үүсэх эсэх зэргийг харгалзан өөрийн орны стратегийн ашигт малтмалуудыг тодорхойлдог. Дэлхий дахинд өрнөсөн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор улс орнууд дээрх ашигт малтмалын хайгуул олборлолт дээр төвлөрч, нөөц баялгийн салбарын бодлогоо боловсруулж байгаа юм.

Тэгвэл Монголын хувьд эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалуудаас зэс, лити, никель, кобальтыг манай улсын чухал ашигт малтмал гэж зарлахаар хэлэлцэж байна. Манай улс хайгуул олборлолтоос илүүтэй дараачийн шатны боловсруулах үйл явцад анхаарч, ашигт малтмалуудыг боловсруулах үйлдвэртэй болох нь энэ салбарт дотооддоо ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх чухал алхам болно гэж судлаачид үзэж байна.

Э.МЯГМАРСҮРЭН

У.Хүрэлсүх: “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил урагшлах болсонд баяртай байна ----------------------------...
05/09/2024

У.Хүрэлсүх: “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил урагшлах болсонд баяртай байна
----------------------------------------
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчим, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурав.

Энэ хүрээнд хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Мөн Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болох юм. Тиймээс энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцсон байна.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хүргэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа. Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна” хэмээн онцолжээ.

Эгийн голын УЦС байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийх, хоёр улсын Засгийн газар хоорондын ажлыг эрчимжүүлэх нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

 #ДЦС-3 дээр 250 МВт-ын блок станц шинээр барих инженерийн судалгаа хийнэ---------------------------------------ОХУ-ын Е...
04/09/2024

#ДЦС-3 дээр 250 МВт-ын блок станц шинээр барих инженерийн судалгаа хийнэ
---------------------------------------
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал (2024.09.03) өндөрлөв.

Айлчлалын хүрээнд “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд “ДЦС-3”-ын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.

Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг “ДЦС-3” хангадаг.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

🔋☀️Сурагчид нарны эрчим хүчний шийдэл бүхий бичил төсөл хэрэгжүүлнэ----------------------------------------------НҮБ-ын ...
02/09/2024

🔋☀️Сурагчид нарны эрчим хүчний шийдэл бүхий бичил төсөл хэрэгжүүлнэ
----------------------------------------------

НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Эрчим хүчний шилжилтийн манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд залуучуудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэдлэг олгож, тэрхүү мэдлэг ойлголтоо бусдад түгээх манлайлагчид болгон бэлтгэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт 18-25 насны 27 залуус хамрагдаад байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд нарны эрчим хүчний талаарх танхимын сургалтад хамрагдаж, дадлага ажлаа ШУТИС-д хийгээд байна.

Тус хөтөлбөрт оролцогчид сургалтаас олж авсан мэдлэг ойлголтоо нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай хуваалцах юм. Гурван сарын хугацаанд сурагчдын дунд нарны эрчим хүчийг ашигласан шийдэл бүхий бичил төсөл хэрэгжүүлж туршина. Сонгогдсон 10 сургуульд Сүхбаатар дүүргийн 16, 29, 131 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 89 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 74, 151 дүгээр сургууль болон Өнөр цогцолбор сургууль багтжээ.
Б.Баянжавзан

☀️🔋Мөрөнд “Хөвсгөл” нарны цахилгаан станц ашиглалтад орно ----------------------------------------------------Эрчим хүчн...
30/08/2024

☀️🔋Мөрөнд “Хөвсгөл” нарны цахилгаан станц ашиглалтад орно
----------------------------------------------------

Эрчим хүчний яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Сэргээгдэх Эрчим Хүчийг Нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Хөвсгөл” нарны цахилгаан станц (НЦС) ашиглалтад орох гэж байна. 10МВт-ын суурилагдсан хүчин чадалтай уг НЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй байнгын, зэрэгцээ ажиллагаанд оруулах техникийн комисс энэ сарын 28-30-ны өдрүүдэд төслийн талбай дээр ажиллаж байна.

“Хөвсгөл” 10МВт НЦС-ын барилга угсралтын ажлыг 2023 оны долоодугаар сард эхлүүлжээ. Тус нарны цахилгаан станц Төвийн бүсийн нэгдсэн систем болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшинг тохируулах (3МВАр SVG, инвертерүүд нь 5.5МВАр-ын хуурмаг чадлыг үйлдвэрлэж, шингээх техникийн боломжтой) чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэхүү станц нь ашиглалтын 25 жилийн хугацаандаа 415,000 МВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэх бөгөөд Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1230 өрхийг чанартай эрчим хүчээр хангана гэж тооцоолжээ.

Мөн станц ашиглалтад орсноор жилд 11,102 тн нүүрс шаталтыг зогсоож, 14,760 тн нүүрсхүчлийн хий бууруулж, 145,000 тн ус хэмнэх төдийгүй байнгын 10 гаруй, түр 80 орчим ажлын байр бий болох аж.
Б.Баянжавзан

29/08/2024

Засгийн газар: шинэчлэл, томоохон мега төслүүдийг хөдөлгөх, өөрчлөлт хийнэ
------------------------------------------------------------

Засгийн газрын (2024.08.28) хуралдаанаар Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газрууд хооронд байгуулах “ #Дулааны гуравдугаа...
29/08/2024

Засгийн газрын (2024.08.28) хуралдаанаар Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газрууд хооронд байгуулах “ #Дулааны гуравдугаар өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтжээ.

 #ДугаарынБайрСуурь📌Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням: Эрчим хүчний хувьсамтгай горимт э...
29/08/2024

#ДугаарынБайрСуурь📌

Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням: Эрчим хүчний хувьсамтгай горимт эх үүсвэрүүдийг зохистой хэмжээнд барих ёстой
-----------------------------------------------------

💡Дэлгэрэнгүйг сэтгүүлийн "Горим тохируулга: Эрчим хүчний эрх чөлөө" 6-7 дугаар сар, 2024 №02, 03 (003, 004) дугаараас уншина уу.

  нээлттэй форумд урьж байна————————————————————————-"Falling Walls" нь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний салбарын х...
27/08/2024

нээлттэй форумд урьж байна
————————————————————————-
"Falling Walls" нь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, холбох зорилго бүхий олон улсын форум юм. Дэлхийн 90 гаруй улсаас шалгарсан шилдэг оролцогчид тухайн жилийн 11 дүгээр сарын 7-9-нд Берлин хотноо цуглаж, өөрийн бүтээлээ танилцуулдаг билээ. Тус форумыг Монгол Улс 2019 оноос эхлэн зохион байгуулж байна.

"Falling Walls Lab Mongolia" өнгөрсөн хугацаанд дөрвөн үндэсний ялагч шалгаруулсан. Анхны ялагчаар МГТИС-ийн багш З.Ууганбаатар байв. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтөд говийн бүсийн хүн ард хэрхэн дасан зохицох, үерийн усыг зохистой ашиглах шийдлийг хөндсөн "Breaking the Wall of Wind & Mind" илтгэл тавьсан. Мөн 2021 онд судлаач М.Оюунгэрэл хонины ноосыг ашиглан тасалгааны агаар цэвэршүүлэх, 2022 онд судлаач Ц.Номин малын хаягдлаас кератин суурьтай, байгальд ээлтэй полимер гарган авах, 2023 онд судлаач А.Цолмон органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох тухай сэдвүүдээр ялагч болж байв. Тэгвэл 2024 оны үндэсний ялагчийг есдүгээр сарын 27-нд шалгаруулахаар боллоо.

Оролцохыг хүсэгчид дараах мэдээлэлтэй танилцана уу.

🗓 Огноо: 2023 оны 9 сарын 27
📍 Байршил: МУИС (Номын сан, Хурлын 502 тоот) & Zoom-ээр
🎤 Хэн: Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан судлаач, шинийг санаачлагчид
🔗 2024 оны 9-р сарын 19 хүртэл falling-walls.com/lab/apply хаягаар бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаягаар эсвэл 9407-1191 утсаар холбогдож авна уу.

Зохион байгуулагч:
Arts&Media Project Management&Consulting

Хамтран зохион байгуулагч:
German Mongolian Institute for Resources and Technology - GMIT
ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч Oyuntuya Oyunjargal

Хост институт:
Шинжлэх Ухаан, Технологийн Сан
German Mongolian Institute for Resources and Technology - GMIT

Дэмжигч:
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
INWES Эмэгтэй инженер, эрдэмтдийн олон улсын холбоо
Montsame News Agency МонЦаМэ агентлаг

Хэвлэл мэдээллийн түнш:
Energy Insight Magazine

Highlight

Тосонцэнгэлийн ДЦС-ын нүүрсийг Могойн голын уурхайгаас хангана-------------------------------Завхан аймгийн Тосонцэнгэл ...
20/08/2024

Тосонцэнгэлийн ДЦС-ын нүүрсийг Могойн голын уурхайгаас хангана
-------------------------------

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдах 30 МВт дулааны цахилгаан станцаас Алтай-Улиастай болон Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх гэрээг өнөөдөр (2024.08.20) үзэглэлээ. Энэхүү "Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Тосон Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Түвшинбат нар гарын үсэг зурав.

“ДҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням “Эрчим хүч худалдах, худалдан авах олон гэрээ байгуулдаг. Гэхдээ бодитоор станцаа ашиглалтад оруулсан нь харьцангуй цөөн. Тосонцэнгэлийн ДЦС төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж сүлжээнд эрчим хүч нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. “Тосон Энержи” ХХК эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхлэх болсонд баяр хүргэе.” гэв.

Тосонцэнгэлийн ДЦС-ын нүүрсний эх үүсвэрийг Могойн голын нүүрсний уурхайгаас хангах юм. ДЦС байгуулах төслийн ажил 2022 онд эхэлсэн. Энэ оны аравдугаар сард 22 МВт хүчин чадалтай ДЦС болон Тосонцэнгэл-Тэлмэний 110 кВ-ын 61 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалт оруулах ажил 80 хувьтай явагдаж байна. Төслийг “ЖЕМ групп” ХХК-ийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашдын үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах аж.

Тосонцэнгэлийн ДЦС ашиглалтад орсноор эхний ээлжинд Завхан, Говь-Алтай аймаг болон Хөвсгөл аймгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангана. Мөн Тосонцэнгэл сумын төвийг дулааны эх үүсвэрээр хангах төдийгүй тухайн бүс нутагт үйлдвэрлэл хөгжих суурь болох юм. Станцын үйл ажиллагааны хүрээнд 100 гаруй ажлын байр бий болох тооцоо хийжээ.

ДЦС-ын барилга угсралтын ажилд гадаад, дотоодын 300 гаруй хүн ажиллаж байна.
Б.Баянжавзан

“  хөтөлбөр” эхэллээ------------------------------------------------------------------------ Энержи Инсайт сэтгүүлийн ре...
20/08/2024

“ хөтөлбөр” эхэллээ
------------------------------------------------------------------------
Энержи Инсайт сэтгүүлийн редакциас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Эрчим хүчний чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” өнөөдөр (2024.08.20) эхэлж байна.
Сэтгүүлчдэд эрчим хүчний талаарх мэдлэг олгох, дэлхий дахины чиг хандлага болон Монгол Улсын бодлого зорилт, салбартай холбоотой асуудлуудыг танин мэдэхэд чиглэсэн сургалтын эхний үе шат өнөөдөр эрчим хүчний салбарын тухай онолын мэдлэг олгох сургалт семинараар нээгдлээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн сарын хугацаанд таван удаагийн сургалт, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Эрчим хүчний сэдвээр дагнан мэргэшихэд нь сэтгүүлчдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх тус хөтөлбөр Монголын эрчим хүчний салбарын хөгжил дэвшлийн төлөө төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн редакциудыг чадавхжуулах, сэтгүүлчдийг давтан сургахад хувь нэмрээ оруулах зорилготой.
Сэтгүүлчдийн олж авсан мэдлэг, ойлголтын цаана олон нийт бодит мэдээллээр хангагдах ач холбогдолтой.

USAID Mongolia
Эрчим хүчний зохицуулах хороо
Abt Global Mongolia

Э.МЯГМАРСҮРЭН

 Нэг хүнд ногдох импортын цахилгаан эрчим хүч 2023 онд 717.4 кВт.ц болж, өмнөх оноос 86.6 кВт.ц буюу 13.7 хувиар өсжээ. ...
19/08/2024



Нэг хүнд ногдох импортын цахилгаан эрчим хүч 2023 онд 717.4 кВт.ц болж, өмнөх оноос 86.6 кВт.ц буюу 13.7 хувиар өсжээ.

Нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл 2023 онд 2509.1 кВт.ц болж, өмнөх оноос 103.7 кВт.ц буюу 4.3 хувиар нэмэгдсэн байна.

Нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 84.3 мянга буюу 9.7 хувь нь ААНБ, 786.8 мянга буюу 90.3 хувь нь айл, өрх эзэлж байна.

Монгол Улс 2023 онд 8.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж, 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг БНХАУ болон ОХУ-аас импортолжээ.

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, энэ салбараар овоглодог ...
16/08/2024

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, энэ салбараар овоглодог бүх хүнд “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн мэнд дэвшүүлье!👷🏻‍♂️👷🏻‍♀️

Илч, гэрэл түгээдэг их үйлсэд нь өрнүүн их амжилт бүтээлийг хүсье. 🔋💡

Монгол Улсын Эрчим Хүчний Яам
Эрчим хүчний зохицуулах хороо
Диспетчерийн Үндэсний Төв Ххк

 #ДугаарынЯрилцлага📌"Ц.Өнөрмаа: Үнэ тариф л эрчим хүчний салбарыг аварч, эрүүл болгоно"---------------------------------...
15/08/2024

#ДугаарынЯрилцлага📌

"Ц.Өнөрмаа: Үнэ тариф л эрчим хүчний салбарыг аварч, эрүүл болгоно"

-------------------------------------------------------------

💡 Эрчим хүчний системийн амин чухал, гол шалгуур үзүүлэлт бол “Хэрэглээг үйлдвэрлэлийн балансыг хугацааны эгшин бүрд тэнцвэртэй барих ёстой” гэсэн зарчим.

💡Горим тохируулга болон шуурхай ажиллагааг зангиддаг гол цэг бол Диспетчерийн үндэсний төв ТӨХХК.

💡Эрчим хүчний систем долоон шалгуур үзүүлэлтийг хангах ёстой байдаг.

💡Эрчим хүч гэдэг үнэхээр амин чухал хэрэгцээ гэдгийг ямар ч байсан өөр өөрийнхөө хэр хэмжээнд ойлгодог болсон торгон цаг мөч тохиогоод байна.

💡Уг нь эрчим хүчний суурилагдсан боломжит чадал тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой.

💡2023 онд оргил ачаалал 1636 МВт хүрсэн. Зарим үед 100 МВт давсан хязгаарлалт хийхээс аргагүй байдалд орсон. Ирэх өвлийн хувьд энэ хэвээрээ үргэлжлэхээр байна.

💡Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орлоо ч дахиад хязгаарлалтууд хийгдэх болов уу…

💡Манай эрчим хүчний 90 гаруй хувийг ДЦС-ууд үйлдвэрлэж байгаа. Үүнийг 100% гэж үзвэл 60 орчим хувийг ДЦС-4 дангаараа үйлдвэрлэж байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг сэтгүүлийн "Горим тохируулга: Эрчим хүчний эрх чөлөө" буюу 6-7 дугаар сарын №03, 04 дугаараас уншаарай. 📌

Диспетчерийн Үндэсний Төв Ххк

  3.5 хувиар нэмэгджээ-------------------------------------------------💡2023 онд нийт дулааны эрчим хүчний 36.4 хувийг ө...
13/08/2024

3.5 хувиар нэмэгджээ
-------------------------------------------------
💡2023 онд нийт дулааны эрчим хүчний 36.4 хувийг өрх, орон сууц, нийтийн аж ахуй, 24.9 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.0 хувийг тээвэр, холбооны салбар, 0.5 хувийг хөдөө аж ахуйн салбар үлдсэн 35.2 хувийг бусад салбарт тус тус хэрэглэсэн байна.

💡Нэг хүнд ногдох дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 2023 онд 4.8 гигакалори болж, өмнөх оноос 0.1 гигакалори буюу 3.5 хувиар нэмэгджээ.

💡Улсын хэмжээнд нийт 448.4 мянган дулааны эрчим хүч хэрэглэгч байгаагаас 413.9 мянга буюу 92.3 хувь нь айл, өрхүүд, 34.5 мянга буюу 7.7 хувь нь ААНБ-ууд байна.

Э.МЯГМАРСҮРЭН

   #УЦС барих төслийг хэрэгжүүлэхэд Монгол, Оросын судалгааны ажлын хэсгийг байгуулахаар санал солилцов-----------------...
13/08/2024

#УЦС барих төслийг хэрэгжүүлэхэд Монгол, Оросын судалгааны ажлын хэсгийг байгуулахаар санал солилцов
-------------------------------------------------
Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр (2024.08.12) бараалхлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Хоёр тал Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан байгуулах, #ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулах, ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтоох, нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

"Уурхайчдын наадам 2024"-д Mining Insight, Energy Insight сэтгүүл оролцлоо--------------------Монголын Уул Уурхайн Үндэс...
12/08/2024

"Уурхайчдын наадам 2024"-д Mining Insight, Energy Insight сэтгүүл оролцлоо
--------------------
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци-ийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Уурхайчдын наадам 2024" наймдугаар сарын 10-нд боллоо.
Бэсрэг наадамд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/ Сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, МУУҮА-ийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Г.Батцэнгэл, Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон болон МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, зөвлөхүүд, гишүүн компаниуд болон уул уурхайн салбарынхан өргөнөөр оролцлоо.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан бэсрэг наадмын нээж хэлсэн мэндчилгээндээ, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан эвслийн Засгийн газар олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр онцгой анхаарч аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг аж үйлдвэржилт буюу эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа онцоллоо.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монголын уул уурхайн салбар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглээд, дэлхийн томоохон уул уурхайн олборлогч улсуудтай хамтын ажиллагаагаа тэлж, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Тус наадмын үеэр Mining Insight Magazine, Energy Insight Magazine сэтгүүлийн редакциын хамт олон уншигчдын уулзалт хийж, хүрэлцэн ирсэн зочидтойгоо уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэр, эрчим хүчний сэдвээр нээлттэй яриа өрнүүлсэн юм.

Address

11-03, Express Tower, Peace Ave-4, 1st Khoroo, Chingeltei District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Energy Insight Magazine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies


Other Media/News Companies in Ulaanbaatar

Show All