Nojo Publishing

Nojo Publishing Сайн уу? Намайг Ножо гэдэг.

“Хөх тэнгэр сонсож бай” романаар уншигч Д.Энхтуяа ийм хөөрхөн бүтээл хийжээ. ❤️
16/02/2025

“Хөх тэнгэр сонсож бай” романаар уншигч Д.Энхтуяа ийм хөөрхөн бүтээл хийжээ. ❤️

Миний хувьд номоо худалдаж авчхаад нэлээд шийрэгнэж байж эхлүүлсэн. Тамтаггүй их уйлахаа мэдэж байснаас тэр. Тэгээд л “....
12/02/2025

Миний хувьд номоо худалдаж авчхаад нэлээд шийрэгнэж байж эхлүүлсэн. Тамтаггүй их уйлахаа мэдэж байснаас тэр. Тэгээд л “...Нармайн угаар шархиран, зовхины хүрээ халуу оргих...” хэмээн уйлахын урьтал, дотоод өвдөлтийн гадаад шинжийг гоё хэлж дээ хэмээн бодон уншиж явснаасаа нэг их удалгүй л усан нүдэлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хөгшин ээж нь цөнтэй гол гатлан тэмүүлсээр ирснээс хойш уйлдаг ажил эхэлсэн дээ. Угийн уйлхай дээр нүүдэлч ахуйтай ширхэг үгэнд л хайлах нь дурсамжтай маань холбоотой.

Ахуй
Энэхүү зохиолоос нүүдэлч ахуйг, тэр ахуйгаас үүдсэн үг хэллэгтэй нь, үнэ цэнтэй нь видео хальсаар үзэж буй мэт тодорхой дүрслэн буулгасан нь хамгийн гайхалтай байлаа. Хэдийгээр нүүдэлч соёлын зах зухтай зохиол зөндөө байх ч хуучны жинхэнэ сонгодог ахуйд төрж өссөн хүний мэдрэмж тэс өмнөө байдаг. Тэр дундаа Алтайн хязгаар дахь үндэстний цөөнх түмний аж төрлийг ийн цаасанд буулгаж үлдээсэн нь маш үнэ цэнтэй. Хуучны сонгодог ахуй хэмээн онцолсон нь өнөө цагийн нүүдэлч амьдралд техник технологи орж ирснээрээ цэвэр соёлын элементүүд саармагжиж, түүнийг дагаад сэтгэлгээний хувьд ч олон зүйл өөрчлөгдсөн. Харин энэ зохиолын шижир ахуйгаар дамжуулан монгол ёс уламжлал, монгол хүний философи, амьдралын ухаан, хүн байгалийн хүйн холбоог харж болно. Монголын утга зохиолын алтан үеийн аварга зохиолчдын жинхэнэ үгийн сувдыг түүсэн, монгол ахуйг имэрч үзэхээр бодит дүрсэлсэн зохиолууд мэдээж олон. Гэхдээ главлит хэмээх хяналтын системээр агуулга нь шүүгддэг байсан тухайн үеийн зохиолуудад их бага хэмжээгээр нийгмийн нөлөө туссан харагддаг. Харин Ч.Галсан гуайн хувьд сэтгэлийнхээ аглагт эрх чөлөөтэйгөөр зорчин бичсэн нь эхнээсээ төгсгөл хүртлээ ганц ч түгдрэлгүй уншигдах, уншигдаж дуусаад уншигчийг уртаа хугацаанд бодролтой үлдээх байдлаас харагдана. Миний хувьд тэр өнгөрсөн үе, тэр нүүдэлч амьдрал дунд л монгол хүний, монгол соёлын, амьдрах ухааны хамгийн нүнжигтэй болгон нь байж дээ хэмээн санагалзах. Тэгээд бодохоор эд хэрэглэл нь ихэдсэн хэрнэ дотооддоо хөндий хоосон өнөө цаг ардаа үлдээх зүйл нэн ядмаг санагдана.

Харилцаа
Зохиолд гарах хүн хоорондын хийгээд мал амьтан, байгаль дэлхийтэйгээ харьцах харилцаа их нандин. Зохиолч тэрхүү бага насныхаа явдлыг ширхэглэн санаж байгаа нь ч гайхалтай. Бага насан дахь өөрийн биеийн төлөөнөөс дамжуулан хэлж, ажиглан дүгнэж байгаа бичлэгийн хэлбэр сонирхолтой. Тулга тойрсон энгийн ярианаас аавын холч ухаан, ээжийн хурц авир, эмээгийн сэтгэлийн хатыг олон таван үггүйгээр ойлгож болно. Тэрчлэн амьдралын учрал тохиол бүрээс үүдсэн хүүгийн жижигхэн биедээ ахадсан бодол, зовнилыг харуулсан нь уншигч дан өөрийн мэдрэмжээр биш хүүгийн сэтгүүлзүйтэй цуг байж унших нь илүү амьд. Тухайлбал, “...Ээж хоолойгоо засах нь аавын дуугарахыг хүлээгээд ядчихсан, эсвэл аавд дэм болохын алин болохыг тэр үед би мэдсэнгүй” гэх мэт үл анзаарагдам жижиг мэт зүйлсийн цаана сэтгэлзүйн том үелзлүүд явж буйг мөн л товч тодорхой гаргасан шийдэл гоё. Энэ мэт ах эгч хоёрыгоо хүлээж ядаж байгаа, ирэхэд нь бишүүрхэж байгаа, Хар толгойт хониныхоо махыг идэж байхдаа өөрөөсөө айх мэт болж байгаа гэх мэт хүүгийн дотоод төлөвшлийн хэсгүүд уншихад таатай. Дээрх харилцаан дундаас Арзылан нохой болон хөгшин ээжээс асгарчбайгаа хайрын дүрслэлүүд үнэхээр хайр хүрч, хамар шархирам. Мал амьтан, байгаль дэлхийтэй харьцах нь нүүдэлчин ард түмний амьдралын нэг том ухаан гэдгийг зудын үеийн дүрслэлээс харж болно. Үүнтэй холбоотой ганц л дүрслэлээр жишээ авахад эх нь хангайн амьтанд бариулж үхээд, хөх нь хөрөөгүй байхад цусан дундаас гал уургийг нялх хурганд нь амлуулж байгаа байдал яг л уран зохиол шиг уншигдана.

Үг
Яруу тансаг монгол хэлтэй ном унших сайхан. Өнөө жинхэнэ монгол ахуйтай зохиол ховортой адил сайхан монгол хэлтэй зохиол нүдний гэм. Харин энэ туужид “Миний хөгшин ээж бол хүний торго”, “Таны сэтгэл, тэргүүн хоёрын цагаан ямар ч хар хэлийг цайлгах биз”, “...өтөнгөр хүүхэд буцламтгай сүүнд унаж шалзарсан мэдээ..... сонссон бүхний сэтгэлийг цуг шалзлан...”, “миний сэтгэлийн энгэрт гучин хөөрхөн улаан нар, жирсхийн мандаж, ярсхийн гэрэлтэх аястай” гэх мэт уран дүрслэлүүд байхаас гадна монголчуудын үе уламжилж ирсэн ухааны хураангуй болох хэлц үгийг олонтоо ашигласан нь уншууртай. “Эвэртэй бяруунаас болдоггүй, эвлээгүй үгээс болдог”, “Саваа барьсан хүнд нохой өшөөтэй, санааг нь мэдсэн хүнд хүн өшөөтэй”, “Сайн эрийн буурин дээрх хормой аргал, муу эрийн буурин дээр хормой хог”, “Ядуугийн үр хүүхэд эрх, баяны үрээ даага эрх”, “Шувуу дуулбал араасаа сайн юм дагуулах, орилбол муу юм дагуулах” . Ерөөс ардын ухааныг шахсан бяслаг шиг хураасан хэлц үг бол соёлын маш том элемент. Бид ярианы хэлэндээ биш гэхэд бичгийн хэлэндээ их сайхан монгол хэлнийхээ баялаг их хэлцээс ашиглавал Ч.Галсан гуайн энэхүү тууж шиг нүнжигтэй болохсон билээ.

Ийнхүү хөгшин ээжийг өрөвдөж эхэлсэн нулимс Арзылан нохойн үхэлд харамсан унагасаар дууслаа.
Д.Пүрэвсүрэн

"Хөх тэнгэр сонсож бай" ба байгаль хэмээх зургууд. Зураг авахын тулд өнөөдөр зорьж Богд уул гараад ирлээ, өнөөдөр. 🙂

Онгоцонд дэргэд сууж явсан хүн гайхсан байх даа. Чинагийн Галсан гуайн Хөх Тэнгэр сонсож бай романыг уншиж дүүргэлээ. Со...
22/01/2025

Онгоцонд дэргэд сууж явсан хүн гайхсан байх даа. Чинагийн Галсан гуайн Хөх Тэнгэр сонсож бай романыг уншиж дүүргэлээ. Сонсож бай энэ тэр гээд яасан айхтар нэртэй ном бэ гэж бодож байсан талтай би уншиж дүүргээд үнэхээр нээрээ “ Сонсож бай” гэж байгаад ёстой хов зөөж өгмөөр санагдав, Тэнгэрт.

Анх Герман хэлээр бичсэн энэ номыг яаж ингэж гоё орчуулсан байна аа, зохиолч нь орчуулахаар ингэж буудаг байхдаа гэж гэж хэлнийх нь сайхныг биширч эхлүүллээ. Герман хэлээрээ ямар байгаа бол олж үзье гэж бас шунаад байна аа. Бүр 15 хэлээр гарсан ном гэнэ шүү. За тэгээд эхлүүлээд явж байтал дөнгөж гучин хэддүгээр хуудаснаас эхлээд л уйлуулаад унадаг юм байна. Хөгшин ээжийг өргөж авах гэж гуйж байгаа хэсэг дээр уяраад, онгоцонд дэргэд суугаа хүнээсээ зовсон ч нулимсаа барьж чадахгүй эгшиж уншлаа.

Таван хавартай хүүгийн нүдээр ертөнцийг тухайн цаг үеийг харж, сониучирхан гайхан, хөгшин ээжийн ивээл хайр ухаанд өлгийдүүлэн эрхлэн нэг хэсэг маадайж маасайж, инээд хүрч уншив. Эгч ахаа санаж, элгээ эгшээн эмтэрч уншлаа. Зуданд зүдэрч, хамтдаа даарч хөрч, сөхрөхөө шахан зүдэхийг мэдэрч уншив. Малчин ахуйг ясандаа мэдрэн мандах нараа, хадат уулаа, хургаа голсон хонио хүртэл аргадан царайчлахад нь хамтдаа зовж уншив. Би яагаад нутагтаа аав шигээ, өвөг эцэг шигээ, зуун зууны өмнөөс амьдарч ирсэн эцэг өвгөд шигээ амьдарч болохгүй юм бэ гэсэн асуултад нь хариу тэмтчин байж уншив.

Сүүл рүүгээ Тува хэл сурахаа шахав гэж хэтрүүлэхгүй юу. Зохиолч хүний чадлыг гайхан уншигч хүнийг оосорлож хамтад нь зовоож жаргааж чаддаг ховс чадалд нь бахдан уншив. Хөөрхий нохой Арзыланыг өрөвдөөд уг нь уйлж эхэлсэн нулимс сүүлдээ малчин хүнийг өрөвдөх сэтгэлээр солигдон байгалийн хатуу ширүүнийг туулан Монголоо Монголоор нь байлгаж, Монголчуудаа тэжээж байгаа нүүдэчин малчдаа хайрлан хайлан уншив. Уул ус, ургамал мод, тэнгэр, нар сар, малаа хүртэл аргадан бүхнийг царайчилж амьдарч байгаа тэднийг мөрөөр нь байлгахгүй зовоож нутаг усыг нь ухаж, хордуулж, догшруулж буй энэ цаг үед гомдон мэгшин мэлмэрүүлсээр сууна. Уг нь ингэнэ гэж яриагүй биз дээ гэдэг шиг ингэж уйлуулдаг ном гэж хэн ч хэлээгүй санагдах юм, хэ хэ.

Аль 1988 онд бичигдсэн 1940-өөд оны хэрэг явдлын тухай ном өнөө цагтай ийн хамаатаж алчуур дүүрэн нулимстай уншуулдаг зохиолч гэж ийм л хүнийг хэлдэг байх даа.
Ай, Хөх Тэнгэр сонсож бай, эх нутаг газар орныг минь, эзэн болсон малчин түмнийг минь харж хандаж, хайрлаж түшээч.

Degi Chadraabal

***
Ном захиалах:
https://internom.mn/
Утас: 7577-7700

Зохиолч Чинагийн Галсангийн "Хөх тэнгэр сонсож бай" роман 2024 оны 08 сарын 18-нд худалдаанд гарсан цагаасаа хойш 21 дол...
30/12/2024

Зохиолч Чинагийн Галсангийн "Хөх тэнгэр сонсож бай" роман 2024 оны 08 сарын 18-нд худалдаанд гарсан цагаасаа хойш 21 долоон хоног буюу 147 өдөр тасралтгүй шилдэг борлуулалттай номоор нэрлэгдэж байна. Уншигчдадаа баярлалаа. 2025 онд дараагийн дэвтэр нь болох "Саарал газар" романаар нь уулзацгаая! ❤️

"Хөх тэнгэр сонсож бай" номын тэмдэглэлийн уралдаанд дэд байр эзэлсэн Э.Ариунжаргал танд халуун баяр хүргэе! ❤️***“ХӨХ Т...
29/12/2024

"Хөх тэнгэр сонсож бай" номын тэмдэглэлийн уралдаанд дэд байр эзэлсэн Э.Ариунжаргал танд халуун баяр хүргэе! ❤️

***
“ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ” номын тэмдэглэл

Хөх тэнгэр эцгийн дор оршин буй бид аугаа нэгэн бүтээлээр шагнагдаж түүнийг нь сая л олж уншихдаа үгийн яруу сайхан, үлгэр мэт цаг үе, өгүүлж дурдах бүхнийг нь биширсээр гагцхүү хайрлаж, сэтгэл эмзэглэсээр дуусгав. Хэзээд л Чинагийн Галсан эрхмийн үг, уран ярууд сэтгэл зүрх баясаж, сэтгэлд ойр санагдах баялаг их ухаанд нь олзуурхан уншдаг билээ.

"Ариун бүхнээс ариун, аугаа бүхнээс аугаа, эцэг дээдсийн минь эцэг, Хөх тэнгэр сонсож бай!...”Хөрст дэлхийд унаж өдгөө хүн болсон бид тэнгэр, эх орноо хайрлан, итгэлээ шингээж, залбирлаа дайх хувь заяанд төржээ. “Хорвоо чи яасан ичгүүргүй, бэрх юм бэ?” хэмээн дуу алдам үе амьдралд олон тул тэмцэлдэж байгаад дуусах тэдгээр мөчүүдэд гагцхүү тэнгэр л “тайвширч үз” гээд сэтгэл уужруулах шиг болов. Итгэж найдсан бүхэн нүүрээ буруулж нуруугаа харуулахын цагт итгэл найдвар хайж, хичээн тэмүүлэх л бидэнд үлдэх ганц сонголт юм.

Хөгшин эхийнхээ хайранд би хүртэл бөмбөрсөөр, хагацан салахдаа нулимс дүүрэн нүдтэйгээр тэр л гайхалтай оршихуйг тавьж явуулахыг хүссэнгүй. Ямагт санан дурсаж, хайрлан хүндэлмээр, нүүдэлчин түмний маань холч ур ухааныг илтгэсэн гайхалтай нэгэн байв.

Эцэг эхийн хайр, нүүдэлчин түмний ур ухаан, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон хөгшин ээж маань Алтай хангайдаа залбирч, ахмад настанг хайрладаг, аливаад ажирдаггүй, авхаалжтай өрөвч хүүгийн чихэр олохдоо нандигнан баярлаж, аливааг гэгээлгээр харж, сайхан сэтгэл дүүрэн нэгэн өсөж хүн болсны шалтгаан нь тэр буюу. Алт шиг үнэтэй сургаал бүрээс нь аминчлан дурдах нь “Аливаа муу дадал ганцаас эхлэдэг” хэмээх үг юм.

Сургуульд явсан эгч ахаа голдоо ортол санаж, сэтгэлийн гуниг жаргалаа хайрт Арзылантайгаа хуваалцан яваа хүүг би сэтгэлдээ тод харж байлаа. Гал шиг дүрэлзсэн сэтгэлтэй, бяцхан зүрхэндээ асар их хүсэл тэмүүлэлтэй, байгаль эх дэлхийгээ бурханчлан шүтэж амьд бүхнийг ах дүүс шигээ хайрлан энхрийлдэг тэр хүүтэй би танилцсандаа ихэд талархсаар, хэчнээн ухаалаг, хатуужилтай өсч буйг нь бахадсан юм.

Эртнээс уул усаа бараадаж, энгэр нөмөрт нь бойжиж хүн болсон Алтайн гайхамшигт зохиолчийн өгүүлэн буй нь сэтгэл зүрх бүрэн эзэмдэж мартагддаггүй нь гайхмаар. Тэрхэн цаг хугацаанд оччихоод тэдний амьдралаар амьдарч, нүд дүүрэн эх орноо үзэж амар амгалан суухыг эрхгүй их хүсэв. Тэр л цаг үеийн нийгэм, нүүдэлчин олон түмнийхээ ахуйг унших нь эдүгээ биднээс хол санагдан буй халаглам санагдана.

Нүүдэлчин ахуйгаас улам бүр холдож байгаа хожмын уншигчдад энэхүү бүтээл нүүдэлчин түмний соёл, сэтгэлгээ, байгаль дэлхий, мал ахуйгаа дээдлэн хүндлэх тэр их хайрыг ихэд мэдрүүлж, тийм л түмний үр удам, аугаа их соёлыг тээж түгээн дэлгэрүүлэгч мөнхүү судлагч нь байх үүрэгтэй шүү гэдгийг сайтар сануулах шиг. Нэг л дэлхийн үр сад болсон бид амьтай амьгүй гэлтгүй цөм эвлэлдэн нэгдэж бие биенээ хайрлан хүндэлж явах учиртай юм. Бидний Арзылан бидэндээ олон үеийн өмнөөс л анд нөхөр байж ирсэн үнэнч нохдын төлөөлөл шиг санагдаж монгол түмний амьтдаа гэх хайр, тэр л үнэт нөхөрлөлийг мэдрүүлсэн билээ. Хөгшин ээж тэргүүтэй гэр бүлийн гишүүдээсээ хайр хүндлэлийг тултал нь мэдэрч, амьдралын жам ёс, үүргийг ухаарч цагийн эрхэнд бие сэтгэл ядравч үл зогсох хэрсүү хүүг хайрлаж,сэтгэлд ойр нэгнээ алдах гашуун зовлонг нь хуваалцахдаа битүүхэн зововч орчлонгийн их үйл хүсэн хүлээж, залбирч гуйснаар нь болдоггүй нь хатуу үнэн ажээ.

Учир нь үл олдох хорвоод цаг цагаараа байна гэж үгүй. Мөдхөн л мөрөөдөл хар дарсан зүүд болчих үе тохиож мэднэ. Өөрөөсөө хүртэл зугтмаар, огт өөр нэгэн болчихоод хэнд ч мэдэгдэлгүй уйлмаар санагдах ч бид энэ л биедээ, энэ л сэтгэлээ эдгээж өөрийгөө аргадаж явах заяатайг зохиолч ихэд ойлгуулав. Хэцүү хүнд байна, сэтгэл зүрх шархаллаа гээд амьдрал дуусчихдаггүй. Итгэл найдвар байгаа газарт аз жаргал хийгээд амжилт буй агаад амьдралын төлөө тэмцэх зориг зүрхээ алдуузай. Басхүү тэнгэртээ залбирч яваарай. Хөх тэнгэр сонсож буй юм шүү.

Хайр ухаарал дүүрэн бүтээл байлаа, баярлалаа.🤍

***
Ном захиалах:
https://internom.mn/
Утас: 7577-7700

Цагаасаа өмнө бужигнаад эхэлдэг дээ, манай уншигчид. ❤️ Зохиолч маань уншигч олонтойгоо 82 насны төрсөн өдрөө тэмдэглэх ...
28/12/2024

Цагаасаа өмнө бужигнаад эхэлдэг дээ, манай уншигчид. ❤️ Зохиолч маань уншигч олонтойгоо 82 насны төрсөн өдрөө тэмдэглэх нь ээ.

“Би өөрийнхөө үзсэн, туулснаа л бичдэг” хэмээн ярих буурал зохиолчийн маань төрсөн өдөр тохиож байна. Тандаа төрсөн өдри...
28/12/2024

“Би өөрийнхөө үзсэн, туулснаа л бичдэг” хэмээн ярих буурал зохиолчийн маань төрсөн өдөр тохиож байна. Тандаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! ❤️

"Хөх тэнгэр сонсож бай" номын тэмдэглэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Эрдэм Номт танд халуун баяр хүргэе! ❤️***ХӨХ Т...
25/12/2024

"Хөх тэнгэр сонсож бай" номын тэмдэглэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Эрдэм Номт танд халуун баяр хүргэе! ❤️

***
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ [ЧИНАГИЙН ГАЛСАН]

Мэдэхгүй юм даа, энэ зохиолыг уншаад хөгшин эмээгээ маш ихээр саналаа. Хэдийн бурхны орондоо буцаад арваад жилийг үджээ. Одоо бодоход өвөө эмээ нар маань яагаад хүүхдүүдээсээ зөрөн байж хашаа байшин руугаа тэмүүлээд байдаг байсныг нь маш ихээр ойлгож авах шиг. Эмээ маань хашаан дотроо өглөөний мандах нарнаас үдшийн бүрий тасартал нүд нь гялалзаад нэгийг сэтгэчихсэн, хөлс нь бурзайчихсан байнга л хөдөлж байдаг сан. Эмээгийн санаачлан хийсэн ногооны бяцхан талбай, хүлэмж, амрах саад цэцэрлэгт хүүхэд болохоороо бид их дуртай байдаг сан. Очих болгонд л хамаг өнгөтэй өөдтэй гэснээ авдартаа хадгалчихсан гаргаж ирээд л маасайтал инээгээд өгдөг сөн. Эмээ маань харваад хүний гарт орсноос хойш тэр хашаа, тэр орчин амьгүй болжээ. Одоо хэдийн зарагдаад өөр айл амьдрах болсон 7 тоот тэр хашааны гадна саяхан би очиж хэсэг зогслоо. Орчин тойрон тэр чигтээ газарт ороод барилга байшин баригдах гээд үнсэн саарал нэг л хоосон. Эмээг маань амьд сэрүүн, харваж хүний гарт ороогүй байхад тэр хашаанд амьдрал буцалдаг байжээ. Намайг бүр бага байхад эмээ маань байнга л хажуудаа дагуулж явдаг сан. Алт мөнгөний дархан, барьцаалан зээлдүүлэх газраас эхлээд оёдлын материал, бөс даавууны худалдаа, хүнсний зах, гандан хийд гээд л явахгүй газар гэж бараг үгүй. Эмээтэйгээ нэг удаа вагонд суугаад Багахангайн зүгт байдаг хамаатны эгчийнх рүү явж байтал БНМАУ-ын 20-р тогтоол гэгч гарч миний санаж байгаагаар эмээгийн халаасанд байсан хэдэн төгрөг нь ямар ч үнэ цэнгүй болж байсныг тод санадаг юм. Тэгэхэд зохиолын гол дүрээс би ганц хоёр л ах байсан болж таарлаа. Эмээгээ дурсан бодоод сэтгэл хөдлөөд үндсэн агуулгаасаа бүр хазайгаад явчихлаа.
Хөгшин ээж нь өөд болсны дараах үеийг зохиолч маань шар үхэр жил гэж тэмдэглэжээ. Тэгэхлээр 1949 оны шарагчин үхэр жил гэж Монгол цаг тооны бичгээс олж мэдлээ. Өөрөөр хэлбэл зохиолч маань 4–5 настай байсан үе. Яг энэ насанд хүний суурь хүмүүжил, төлөвшил тогтож бий болдог гэж хэд хэдэн номоос уншиж байсан. Хөгшин ээж нь зохиолч Галсан гуайд Бурханаас өгсөн хамгийн үнэтэй бэлэг гэмээр л санагдлаа.

Нүүдэлчин соёл ахуйгаас тэс хөндлөн амьдралын хэв маягт шилжин суурин соёл иргэншлээр амьдрах болсон бидний үр хүүхдүүд дийлэнх нь цэцэрлэгт хүмүүжиж, үлдсэн нь гэртээ хэн нэгэнтэй, азтай цөөнх нь өвөө эмээгийн дэргэд цагийг өнгөрүүлдэг байх. Хүүхэд гэдэг яг л хажууд байгаа хүнээ үлгэрлэн дуурайж, өсөн хүмүүждэг болохыг зохиолч маань ямар уран сайхан аргаар шигтгэж, татаж гаргаж ирсэн нь уншигч миний хувьд нэн содон, шинэ сонин, заримдаа өр өвтгөм, заримдаа хөгжилтэй, заримдаа нэгийг бодогдуулж, ухаарал бэлэглэсэн үйл явдлуудаар дүүрэн байлаа.
Бага насны дурсамж хэсгээс нь жишээ болгон авахад тэрээр ганцаар хониндоо явж байгаад шээхдээ доороо эргэж гэр зурдаг хэсэг үнэхээр хөгжилтэй санагдлаа, яг л нүдэнд харагдав. Бас эмээтэйгээ тоо бодож сурч байгаа хэсэг үнэхээр хөөрхөн, хоньчин хүүгийн хурга ишгээ өсгөх гэж яарч буй төсөөллийн ертөнцийг “…ай баян Алтай минь өглөгийн тэнгэр ивээвэл хургаар, мөсөн мөндөр цагаан хургаар бороо орохыг ч байг гэх газаргүй.” хэмээн илэрхийлжээ.

Хүүхдийн дотоод ертөнцөд хөгшин ээжийнх нь болгоомжтой нэвтрэн уусан орох чадвар үнэхээр бишрэм. Үхлийн тухай хүүдээ тайлбарладаг хэсгийг уншихад тэр чигтээ хайр мэдрэгдэнэ. Өндөр настай хүнд нэмэр болохоос хэдийн өнгөрсөн гэж бодогдохоор энэ эмгэний дотор хүнээр хүн хийх их ухаан агуулагдаж байсныг зохиолч өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, намтраар хэдийн хангалттай гэрчлэн харуулж чаджээ. Тэгээд энэ номоороо дамжуулан хөгшин ээжийнхээ их ухааны өчүүхэн хэсгийг ч болов бусдад хүргэхээр бичсэн болов уу гэж бодогдлоо.

“Бодол зөв, сэтгэл цагаан явахад ямар ч хараас айхын хэрэг хүнд байдаггүй юм.”

Хүүхдийн шүд унахад өөхөнд ороогоод нохойд өгдөг домтой хэсгийг сонсоод өвөө эмээтэйгээ яармагт хашаанд гэрт байсан цаг үедээ дахин эргэн очих шиг боллоо. Харцага гэдэг нохойтой байж билээ. Өвөөг өөд болдог тээр жилийн тэр өдөр нохой нь бас яг нэг өдөр амьсгал хураасныг сонсоод хэсэгтээ шокийн байдалд орон хүлээж авч байснаа эргэн санав.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хамгийн хүйтэн цаг уурын нөхцөлтэй алс баруун хязгаарт өрнөх үйл явдал, зуднаар нэг ч гэсэн малаа амьд авч үлдэх гэсэн тэр тэмцлийн хэсэг бол үнэхээр хүнд. Тэр өвлийн турш хүүгийн туулж өнгөрүүлсэн зовлон шаналал, айлын отгон хүүхэд аав ээждээ хань бараа болж үлдэх ёстой гэсэн бичигдээгүй уламжлал, хөгшин ээжээсээ гэнэт салах гээд их олон давхацсан ачаалалтай тэр өвлийн хүнд үйл явдлууд эцэстээ түүний хайртай нохойн үхлээр тэсвэр тэвчээрийнх нь сүүлчийн утсыг тас татан, хөх тэнгэртээ хилэгнэн уурлаж, зогсохын эцэсгүй бачууралд хүргэнэ. Асуудлын учрыг тэр дор нь хөгшин ээжтэйгээ тайлж ойлгон хөнгөн явдаг байсан хүү, түүнийг үгүй болсноос хойш гарсан асуудал бүрийг цааш чимээгүй залгин өнгөрүүлсээр эцэстээ хуримтлагдсаар нэг л өдөр тэсэрч итгэл үнэмшил болсон хөх тэнгэртэйгээ тэрсэлдэхэд хүргэжээ.

Саяхан нэг podcast сонсож байхад тун удахгүй Монгол улсын хүн амын 90 хувь нь Улаанбаатартаа төвлөрч амьдрахаас өөр сонголтгүй болно гэж ярьж байсныг гэнэт саналаа. Хэдий энэ үнэн байж болох ч бид хойч үедээ өөрсдийн нүүдэлчин соёл ахуйг үнэнээр нь авч үлдэхэд ийм ном зохиолууд бидэнд маш их хэрэгтэй гэж бодогдлоо. Зохиолын төрлийн номоос ийм их ухаарал авч болдгийг энэ номоос яагаад ч юм ер бусын мэдэрч чадлаа. Баярлалаа.

https://erdemnomt.medium.com/

***
Ном захиалах:
https://internom.mn/
Утас: 7577-7700

Сайхан мэдээ 🎉🎉🎉Зохиолч, яруу найрагч Чинагийн Галсан уншигч олонтойгоо 82 насны төрсөн өдрөө тэмдэглэх урилгаа хүргүүлж...
25/12/2024

Сайхан мэдээ 🎉🎉🎉

Зохиолч, яруу найрагч Чинагийн Галсан уншигч олонтойгоо 82 насны төрсөн өдрөө тэмдэглэх урилгаа хүргүүлж байна. Ийнхүү зохиолч - уншигч учран золгож нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь ээ.
Болзоот өдөр бол 12 сарын 28-ны 12:00 цагт, болох газар нь CHUU CHUU House (Баянгол рестораны баруун урд байрлах хоёр давхар бор байшин)" юм.

Эл өдөр:
🎉 Зохиолч - уншигчдын уулзалт.
🎉 Хямдралтай, гарын үсэгтэй номын худалдаа: Бид Чинагийн Галсан багцаа (Хөх тэнгэр сонсож бай, Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор, Эр хар сур) 92.000-аас 80.000 болгон хямдруулж "Шинэ жилийн - төрсөн өдөр"-ийн бэлэг барьж байгаа юм.
🎉 Зохиолчийн дэлхийн олон арван хэлээр түгсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах.
🎉 "Хөх тэнгэр сонсож бай" романаар зохион байгуулсан "номын тэмдэглэл, фото-гар зураг, рийл"-ийн уралдаанд оролцсон уншигчдын бүтээлүүдийг танилцуулах.

Жич: Уулзалт таксгүй, харин ирэх хүмүүс +1 үлдээгээрэй бас түгээгээрэй. Ирэх боломжгүй, ном захиалах хүмүүс дугаараа үлдээгээрэй.

Хүндэтгэсэн:
Зохиолч Чинагийн Галсан
“Ножо” хэвлэлийн газар

Манай шилдэг борлуулалттай номуудаас шинэ жилийн бэлэгтээ сонгоорой.
10/12/2024

Манай шилдэг борлуулалттай номуудаас шинэ жилийн бэлэгтээ сонгоорой.

26/11/2024

Бидний өмнө байгаа энэ ном монгол хүнийг, монгол ертөнцийг, монгол хүний дотоод мөн чанарыг, гэгээрлийг... харахад жирийн нэгэн эмээ, жирийн нэгэн аав, ээж... гэтэл жирийн хүмүүсийн дотор ямар том танин мэдэхүй, хайр энэрлийн мөрөн далай урсаж байдгийг ахуйтай нь холбож маш цөөхөн үгээр оновчтой, сүлж илэрхийлж чадсан энэ бүтээлийг Нобелийн шагнал авах зохиол гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байна.

Бүтэн үзэх: https://www.youtube.com/.travel
Ном захиалах: https://internom.mn/ Утас: 7577-7700

08/11/2024

Б.Номинчимэд: "Хөх тэнгэр сонсож бай" романд онцгой нэг дүр бий. Тэр бол таны настай эмээ. Төрсөн эмээ биш танай гэр бүл өргөж авсан эмээ. Үнэхээр онцгой дүр байлаа, та эмээгээ дурсаач?

Ч.Галсан: Эмээгээ бодохоор нулимс гараад болдоггүй юм. Эмээгийн өвөр дээр өссөн хүүхдүүд бүгдээрээ та нар мэдэж л байгаа. Ямар дотно билээ... Эмээ гэдэг миний амьдралын гишгэх газар минь, нөмрөх хөнжил минь, уух ус минь, амьсгалах агаар минь юм. Манай нутагт эмээг хөгшин ээж гэдэг.

Vajra's vlog - Ep.009
Бүтэн үзэх: https://www.youtube.com/.travel

***“Би өөрийн үзсэн, туулсан амьдралаа л бичдэг” хэмээн ярих буурал зохиолч маань “Арван сарын тэнгэр дор” туужаа герман...
08/11/2024

***
“Би өөрийн үзсэн, туулсан амьдралаа л бичдэг” хэмээн ярих буурал зохиолч маань “Арван сарын тэнгэр дор” туужаа герман хэлнээс монгол хэл рүү орчуулсан цагаас хойш 36 жилийн дараа “Хөх тэнгэр сонсож бай” романаараа монгол уншигчидтайгаа уулзав. Уг роман нээлтээ хийсэн өдрөөс хойш өдгөө 13 долоо хоног тасралтгүй шилдэг борлуулалттай номоор нэрлэгдсээр байгаа юм.

Бид уншигчдаа урамшуулах зорилгоор НОМЫН ТЭМДЭГЛЭЛ, ФОТО ЗУРАГ - ГАР ЗУРАГ, РИЙЛИЙН УРАЛДААНЫГ зарлаж байна.

"ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ" ЧИНАГИЙН ГАЛСАН
ШАГНАЛЫН САН 3.000.000₮

“Би өөрийн үзсэн, туулсан амьдралаа л бичдэг” хэмээн ярих буурал зохиолч маань “Арван сарын тэнгэр дор” туужаа герман хэлнээс монгол хэл рүү орчуулсан цагаас хойш 36 жилийн дараа “Хөх тэнгэр сонсож бай” романаараа монгол уншигчидтайгаа уулзав. Уг роман нээлтээ хийсэн өдрөөс хойш өдгөө 13 долоо хоног тасралтгүй шилдэг борлуулалттай номоор нэрлэгдсээр байгаа юм.

Бид уншигчдаа урамшуулах зорилгоор НОМЫН ТЭМДЭГЛЭЛ, ФОТО ЗУРАГ - ГАР ЗУРАГ, РИЙЛИЙН УРАЛДААНЫГ зарлаж байна.

Оролцогч та номын тэмдэглэл, рийл, фото зургаа (гар зураг байж болно) Book and Travel бүлгэмдээ #хөхтэнгэрсонсожбай хаштагтай нийтлээрэй.

Шагналын сан: 3.000.000₮

НЭГ: НОМЫН ТЭМДЭГЛЭЛ
Тэргүүн байр: 1 оролцогч, 500.000 ном, батламж
Дэд байр: 1 оролцогч 300.000 төгрөгийн ном, батламж
Гутгаар байр: 1 оролцогч 200.000 төгрөгийн ном, батламж
Тусгай байр: 5 оролцогч тус бүр 100.000 төгрөгийн ном, батламж

ХОЁР: РИЙЛ
Тэргүүн байр: 1 оролцогч, 250.000 төгрөгийн ном, батламж
Дэд байр: 1 оролцогч, 200.000 төгрөгийн ном, батламж
Тусгай байр: 3 оролцогч тус бүр 100.000 төгрөгийн ном, батламж

ГУРАВ: ФОТО ЗУРАГ - ГАР ЗУРАГ
Тэргүүн байр: 1 оролцогч, 250.000 төгрөгийн ном, батламж
Дэд байр: 1 оролцогч, 200.000 төгрөгийн ном, батламж
Тусгай байр: 3 оролцогч тус бүр 100.000 төгрөгийн ном, батламж

Шалгаруулах:
(Нийт 100 оноогоор дүгнэх ба хоёр шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ)

НЭГ:
Номын тэмдэглэл. Бичлэгийн хэлбэр, ур чадвар, зохиолынхоо үндсэн агуулга болон аль нэгэн онцлогийг оновчтой уран илэрхийлсэн байдал - 70 оноо
Рийл, фото зураг - гар зураг. Мэргэжлийн камер болон гар утсаараа авч болно. Чанар, өгүүлэмж, илэрхийлэл, номын агуулгыг гаргасан байдал - 70 оноо.

ХОЁР:
Олон нийтийн хандалт like, share - 30 оноо

Оролцох хүмүүс +1 үлдээгээрэй, түгээгээрэй!
Жич: Нэг хүн хэдэн ч төрөлд оролцож болно.

Galsan Tschinag (fan club)

“Аянгат цагийн тууж” маань худалдаанд гараад жил тойрсон ч шилдэг борлуулалттай номоор нэрлэгдсэн хэвээр... Харин “Хөх т...
04/11/2024

“Аянгат цагийн тууж” маань худалдаанд гараад жил тойрсон ч шилдэг борлуулалттай номоор нэрлэгдсэн хэвээр... Харин “Хөх тэнгэр сонсож бай” роман 13 дахь долоо хоногтоо айргийн тавт давхисаар… Уншигчдадаа баярлалаа. ❤️

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе 🍁🍂
🛒Өнгөрсөн 7 хоногт борлуулалтаараа тэргүүлсэн
Уран зохиолын 10 ном:
🔖 У/З ТОП 25 НОМ : https://internom.mn/charts/literature-top25
☎️ Лавлах утас: 7577-7700

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ЧИНАГИЙН ГАЛСАНГИЙН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТГЕРМАН ХЭЛЭЭР:1. “Тува тууж” (хоёр тууж,...
27/10/2024

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ЧИНАГИЙН ГАЛСАНГИЙН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

ГЕРМАН ХЭЛЭЭР:
1. “Тува тууж” (хоёр тууж, арваад өгүүллэг), Фольк унд Вельт хэвлэлийн газар. Берлин 1981, 1992
“Eine tuwinische Geschichte”, Verlag Volk und Welt, Berlin 1981, 1992
2. “Арван долоо дахь хоног” (хоёр тууж). Мюнхен, А1 хэвлэлийн газар. 1992
“Der siebzehnte Tag”, A1 Verlag München. 1992
3. “Дуу амрах цагаар” роман. Мюнхен, А1 хэвлэлийн газар. 1993
“Das Ende des Liedes” Roman, A1 Verlag München. 1993
4. “Хөх тэнгэр сонсож бай” роман, Франкфурт, Зууркамп хэвлэлийн газар. 1994
“Der blaue Himmel”, Suhrkamp Verlag Frankfurt am Main. 1994, 1997
5. “Тува тууж болон шинэ өгүүллэгүүд”. Мюнхен, А1 хэвлэлийн газар. 1995
“Eine tuwinische Geschichte”, A1 Verlag München. 1995
6. “Хорь, нэгэн өдөр” роман. Франкфурт Зууркамп хэвлэлийн газар. 1995
“Zwanzig und ein Tag” Roman, (German Edition) 1995
7. “Жим бүхэн гэрийг чинь тойрно” хайр сэтгэлийн шүлгүүд. Швейцарийн Вальдгут хэвлэлийн газар. 1995
“Alle Pfade um deine Jurte”, Verlag Im Waldgut AG 1995
8. “Номхруулж чамайгаа эгнэгт барсангүй” (тал нутгийн хийгээд хайрын шүлгүүд). Вальдгут хэвлэлийн газар. 1996
“Nimmer werde ich dich zähmen können”, Verlag Im Waldgut AG 1996
9. “Их нүүдэл” тууж. Мюнхен, А1 хэвлэлийн газар. 1997
“Die Karawane”, A1 Verlag München. 1997
10. “Салхи нь эмнэгээрээ алс хязгаар” Герман угсаатан зүйч доктор Амелий Шенктэй хамтран
бичсэн таталбар тэмдэглэл. Вальдгут хэвлэлийн газар. 1997
“Im Land der zorigen Winde”, Verlag Im Waldgut. 1997
11. “Үүлэн ноход” нүүдэлчин ахуйн шүлгүүд. Вальдгут хэвлэлийн газар. 1998
“Wolkenhunde”, Verlag Im Waldgut. 1998
12. “Азарган чоно, хоточ жингэр хоёрын дууль” тууж. Вальдгут хэвлэлийн газар. 1999
“Der Wolf Und Die Hündin”, Verlag Im Waldgut. 1999
13. “Наран улаан мэргийн чулууд” тамлага шүлгүүд. Вальдгут хэвлэлийн газар. 1999
“Sonnenrote Orakelsteine” Schamanengesänge, Verlag Im Waldgut. 1999
14. “Саарал газар” роман, Зуркамп-Инзель хэвлэлийн газар, 1999.
(Оны шилдэг 20 номын тоонд шалгарч, хагас жилийн дотор 13-аас 7-р байрт урагшилж ахин хэвлэгдсэн)
“Die graue Erde” Insel Verlag Frankfurt am Main und Leipzig 1999
15. “Цагаан уул” роман. Зуркамп-Инзель хэвлэлийн газар. 2000
“Der weiße Berg”, Insel Verlag Frankfurt am Main und Leipzig. 2000
16. “Цагаан голын хүн чулуу” гүн ухааны болон уянгын шүлгүүд. Вальдгут хэвлэлийн газар. 2002
“Der Steinmensch zu Ak-Hem”, Verlag Im Waldgut. 2002
17. “Шүүдэр хийгээд өвс” богино өгүүллэгүүд. Унионсферлаг хэвлэлийн газар. 2002
“Tau und Gras”, Unionsverlag 2002
18. “Чулууг бетоноос өмөөрөх минь”. Вальдгут хэвлэлийн газар. 2003
“Verteidigung des Steins gegenüber dem Beton”, Verlag Im Waldgut. 2003
19. “Коммунизмын сүйрлийн дараах миний эх орон”, Ажиглалт, эргэцүүлэл. Вальдгут хэвлэлийн газар. 2000 он.
20. “Хулгайлагдсан хүү” түүхэн роман. Зуркамп-Инзель хэвлэлийн газар. 2003
“Das geraubte Kind” roman, Suhrkamp Verlag Frankfurt am Main. 2003
21. “Дойнаа” тууж/ Мюнхен, А1 хэвлэлийн газар. 2003
“Doinaa”, A1 Verlag München. 1997
22. “Аниргүйн чинад” шүлгийн түүвэр. Вальдгут хэвлэлийн газар. 2004
“Jenseits des Schweigens”, Verlag Im Waldgut. 2004
23. “Миний Алтай” тууж, өгүүллэгүүд. Мюнхен, А1 хэвлэлийн газар. 2005
“Mein Altai”, A1 Verlag München. 2005
24. “Ид шидтэй алтан ялтас” орчин цагийн үлгэрүүд. Вальдгут хэвлэлийн газар. 2005
Das zaubermächtige Goldplättchen: und andere Märchen aus der Gegenwart (Gedächtnis der Völker (GdV))
25. “Амьдралын агуу цэнхэр замд” өгүүллэгүүд, Унионсферлаг хэвлэлийн газар. Цюрихь. 2006
“Auf der großen blauen Straße”, Unionsverlag 2006
26. “Чингис хааны есөн зүүд” роман, Зуркамп-Инзель хэвлэлийн газар. 2007
“Die neun Träume des Dschingis Khan” Roman, (Suhrkamp taschenbuch)
27. “Хайрын шүлгүүд”. Инзель хэвлэлийн газар, 2007 Унионсферлаг 2016
“Liebesgedichte” Unionsverlag 2016
28. “Хүн гөрөөс” туурь. Инзель хэвлэлийн газар. 2008
“Das Menschenwild”, Eine Erzählung aus dem Altai (Insel-Bücherei)
29. “Харьж ирсэн нь” роман. Инзель хэвлэлийн газар. 2008
“Die Rückkehr” Roman meines Lebens 2008
30. “Дуучин хад” гүн ухаантан эрдэмтэнтэй хийсэн харилцан яриа. Унионсфэрлаг хэвлэлийн газар. Цюрихь. 2009.
Der singende Fels – Schamanismus, Heilkunde, Wissenschaft: Ein Gespräch mit Klaus Kornwachs und Maria Kaluza. Herausgegeben von Maria Kaluza (Unionsverlag Taschenbücher) (German Edition)
31. “Төрөл арилжсан нь” роман. Зуркамп-Инзель хэвлэлийн газар. Берлин. 2010, 2011
“Das andere Dasein”, Insel Verlag Berlin 2010, 2011
32. “Өр зүрхэндээ галтай” кино зохиол. Австри, Клагенфурт. 2012 он.
“In der mitte ein feuer” Verlag G2, Klagenfurt 2012
33. “Алт ба тоос” роман. Унионсферлаг хэвлэлийн газар. 2012.
Gold und Staub: Roman (Unionsverlag Taschenbücher) (German Edition)
34. “Эр хүн, бүсгүй, хонь ба хүүхэд дөрөв” роман. Унионсферлаг хэвлэлийн газар. 2013 он.\
“Der Mann, die Frau, das, Schaf, das Kind” roman Unionsverlag 2013
35. “Алтайн салхи, Дэлхийн салхи” шүлгийн түүвэр. Вальдгут хэвлэлийн газар. 2013 он
“Steppenwind, Weltenwind” Gedichte, Verlag Im Waldgut. 2013
36. “Үйл хэрэггүйгээр бүгд чалчаа үг”уран бүтээлчийн өчил Кампфхаузен хэвлэлийн газар, 2015
“Ohne die Tat ist alles nur Geplapper” mit Andreas Burhorn im Kamphausenverlag Bielefeld
37. “Тэр орныг мэдэх үү” Лайпцигийн он жилүүд,
“Kennst du das Land” Leipziger Lehrjahre, autobiografischer Roman
38. “Энэ уулыг мэдэх үү” роман, Монголд аж төрсөн он жилүүд, Унионсферлаг хэвлэлийн газар.
“Kennst du den Berg”- Mongolische Wanderjahre, Roman 2022
39. ”Энэ орчлонг мэдэх үү? Дэлхийгээр хэссэн он жилүүд, Унионсферлаг хэвлэлийн газар.
“Kennst du das Haus” Roman, Unionsverlag 2023
40. “Даян дэлхийгээр бядан явагч” Унионсферлаг хэвлэлийн газар. 2023
“Weltenwanderer”, Unionsverlag 2023
41. “Нэг намрын шүлгүүд” (Уншигчийн хувийн хэвлэл)
“Gedichte”-2008
42. “Бөөгийн чадал” Чингиз Айтматов, Юрий Рытхэу нарын бөөгийн чадварыг харуулсан номуудын хэсгээс түүвэрлэж хэвлэсэн.

***
Монголд худалдаалагдаж буй:
1. “Аянгат цагийн тууж”, “Ножо” хэвлэлийн газар. 2023 (Уран зохиолын шилдэг борлуулалттай номын жагсаалтад сүүлийн нэг жилийн хугацаанд багтсан. Эхний 15 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн)

2. 10. “Арван сарын тэнгэр дор” тууж, “Ножо” хэвлэлийн газар. 2023

3. “Хөх тэнгэр сонсож бай” роман, “Ножо” хэвлэлийн газар. 2024 (Дэлхийн 15 хэлээр хэвлэгдсэн уг бүтээл эх хэлээрээ хэвлэгдсэн цагаас хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтад - 16 дахь долоо хоногтоо тасралтгүй багтаж байгаа. Зохиолч “Арван сарын тэнгэр дор” туужаа монгол хэлээр хэвлүүлснээс хойш 36 жилийн дараа монгол уншигчидтайгаа уулзсан)

4. “Эр хар сур”шүлгийн түүвэр, “Ножо” хэвлэлийн газар. 2024

Одоогийн байдлаар ийм жагсаалт гарч байна. Гэхдээ бүрэн биш. Монгол хэлнээс герман хэл рүү орчуулсан, герман хэлнээс монгол хэл рүү орчуулсан хийгээд кино зохиол бас бус нэмж оруулах зүйлс их бий... Бахархаж болмоор зүйл мөнөөсөө мөн билээ. ❤️ Та бид харин хэчнээнийг нь уншсан билээ дээ?

Монгол хэл, монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол оюун санааны тансаглалыг тултал нь мэдэрлээ, эл номоос…Орчин цагийн мо...
07/10/2024

Монгол хэл, монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол оюун санааны тансаглалыг тултал нь мэдэрлээ, эл номоос…

Орчин цагийн монгол залуусын сэтгэлээс өдөр өдрөөр алсран холдож буй яг энэ “Монгол” ахуй, соёлоо л аргамжиж авч үлдэх хэрэгтэй. Наад зах нь ном уншиж.

Хамгийн гол нь өөр дотроо, сэтгэлдээ хав дарах. Мартахгүй байх. Учир юу хэмээвээс эх орноо хайрлах сэтгэлтэй хамт эх орны үнэ цэн явдаг ажээ.
https://www.instagram.com/mymeltedlibrary/

Address

Nojo Publishing
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Nojo Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category