RedHero Studio

RedHero Studio The official account of RedHero Studio. We give you the best!

Гажууд ертөнц Volume 1 coverЗа гөнөөх чинь ийм болсышү 🔥Art by Altangerel Khuslen
20/01/2023

Гажууд ертөнц Volume 1 cover

За гөнөөх чинь ийм болсышү 🔥

Art by Altangerel Khuslen

20/01/2023

Ороод ир

20/01/2023

Poster оо зуреөөө

20/01/2023

12:00-оос өнөөдөр вэбтүүнийхээ Poster зурж буй Live-ыг хийх үү?

19/01/2023

Одоо зурж бга лаив хийвэл үзэх хүн байна уу? Сэрүүн хүн байна уу? :)

Дүрийн товч танилцуулга  #7:Хэрлэнгийн цор ганц дүү Индранил. Ээж аавыгаа нас барсны дараагаар Хэрлэн, Индранил хоёр Мон...
15/11/2022

Дүрийн товч танилцуулга #7:

Хэрлэнгийн цор ганц дүү Индранил. Ээж аавыгаа нас барсны дараагаар Хэрлэн, Индранил хоёр Монголд нүүж ирсэн билээ. Тэрээр ахаасаа сэргэлэн цовоо зангаараа л ялгардаг билээ. Гэвч түүнд тулгарсан асуудал нь...

Гажууд ертөнц тун удахгүй...

Дүрийн товч танилцуулга  #6:Бүжгийн спортод маш олон хүн дурладаг гэдгийг үгээр илэрхийлэх аргагүй биз ээ... Тэр л хүмүү...
07/11/2022

Дүрийн товч танилцуулга #6:

Бүжгийн спортод маш олон хүн дурладаг гэдгийг үгээр илэрхийлэх аргагүй биз ээ... Тэр л хүмүүсийн нэгэн адил Сийлэн багаасаа бүжгийн спортод дурлаж хайрласаар ирсэн. Тэрээр айлын эрх танхил өссөн бага охин бөгөөд дээрээ эгчтэй. Гэвч түүнд нэг асуудал тулгарсан нь, түүний эгч ор сураггүй алга болоод 5 жил болжээ... 💃

Гажууд ертөнц тун удахгүй...

Дүрийн товч танилцуулга  #5:Монголд маш олон нэртэй залуу уран бүтээлчид төрөн гарчээ. Тэдний нэг бол Тэнүүн. Хүмүүс түү...
06/11/2022

Дүрийн товч танилцуулга #5:

Монголд маш олон нэртэй залуу уран бүтээлчид төрөн гарчээ. Тэдний нэг бол Тэнүүн. Хүмүүс түүнийг ихэвчлэн дуучин Тэнкү гэх нэрээр л мэддэг. Багаасаа л мөрөөдлийнхөө булангаас атгаж, өөрийн уран бүтээлийг туурвисан нь түүнийг ямар хичээнгүй мөн авьяаслаг болохыг нь харуулна. Гэвч түүний мөрөөдлийн өмнө нэгэн том саад тулгарсан нь... 🎸

Гажууд ертөнц тун удахгүй...

Дүрийн товч танилцуулга  #4:Төгөлдөр залуухан халуухан эмч билээ... Монголдоо хамгийн шилдэг залуу эмч гэгддэг тэрээр, х...
21/10/2022

Дүрийн товч танилцуулга #4:

Төгөлдөр залуухан халуухан эмч билээ... Монголдоо хамгийн шилдэг залуу эмч гэгддэг тэрээр, хүмүүсийг сэтгэл зүрхнээсээ авархыг хичээдэг. Гэвч түүний нэг сул тал нь ямагт өөрийгөө буруутгана... 🥲

Гажууд ертөнц тун удахгүй...

Мань хэдийг мартаагүй биз дээ? 🥲ГАЖУУД ЕРТӨНЦ | COMING SOON… Art by Altangerel Khuslen
16/10/2022

Мань хэдийг мартаагүй биз дээ? 🥲

ГАЖУУД ЕРТӨНЦ | COMING SOON…

Art by Altangerel Khuslen

Дүрийн товч танилцуулга  #3:Ариунаа бол сургуулийнхаа хамгийн залуу багш. Тэрээр Долгион, Хэрлэн хоёрын ангид газарзүйн ...
02/10/2022

Дүрийн товч танилцуулга #3:

Ариунаа бол сургуулийнхаа хамгийн залуу багш. Тэрээр Долгион, Хэрлэн хоёрын ангид газарзүйн хичээл ордог. Айлын ганц охин болоод ч тэр үү, түүний ааш нь хэтэрхий зөөлөн. Түүнийг сурагчид үе үе элэг барих тохиолдол гардаг ч, тэрээр ухаалгаар аль болох сурагчидтайгаа дотно байхыг илүүд үздэг нь түүний давуу тал... ❤️

Гажууд ертөнц вэбтүүн дээрх түүх:• Эрт үед гэнэ... Тэнгис далай, эх газраас хараахан татарч амжаагүй байсан тийм л эрт ү...
01/10/2022

Гажууд ертөнц вэбтүүн дээрх түүх:

• Эрт үед гэнэ... Тэнгис далай, эх газраас хараахан татарч амжаагүй байсан тийм л эрт үед, дэлхий дээр болж байсан аймшигт дайны талаарх хэний ч үл мэдэх тийм нэг түүх. Тэртээх үед бүхнийг бүтээгч, бурхад болон хүн төрөлхтөн хоорондын дайн тэнгэр газрыг нүргэлэн, донсолгож байв. Бүхнийг бүтээсэн нэгэн бурхдыг цуглуулан, хүн төрөлхтны энэ их тэнэглэлийг дарахыг тушааж, харин хүн төрөлхтөн бүхнийг бүтээгч болон бурхдын дарангуйллыг зогсоохоор тэмцэлдэж байж...

• Дайны улмаас эх газар дундуураа хуваагдан салж, тэнгис далай ч ширгэн татарч, тэнгэр ч цэлмэхээ больсон байжээ. Гэсэн ч уг дайнд хүн төрөлхтөн золоор ялж, бурхад болон бүхнийг бүтээгчийн биеийг хорин, ердөө л ухамсрын оршихуй болгосон гэдэг. Дайнд ялсны шагнал болж, хүн төрөлхтөн эрх чөлөө болон Аера гэх гайхамшигт хүчийг олж авч чаджээ.

• Энэхүү гайхамшигт хүч үеэс үед дамжсаар өнөө цаг хүртэл өвлөгдсөөр ирсэн байна... Гэсэн ч хүн төрөлхтөн энэхүү хүчийг даган маш том хариуцлага ирж буйг анзаараагүй л байлаа. Харин одоо... Дэлхий ахин нэг удаа нүргэлэн хөмрөх гэж байна!

#ТунУдахгүй

Гол дүрийн товч танилцуулга  #2:Хэрлэн бол Долгионы ганц сайн найз билээ... Тэд хоёул нэг ангид явдаг. Хэрлэн бага ангид...
01/10/2022

Гол дүрийн товч танилцуулга #2:

Хэрлэн бол Долгионы ганц сайн найз билээ... Тэд хоёул нэг ангид явдаг. Хэрлэн бага ангидаа Японд сураад, дунд ангиасаа Монголд шилжиж ирсэн. Гэсэн ч түүний ангийнхан нь түүнийг "Япон новш" "Дөрвөн нүдэт Япон" гэх зэргээр шоовдорлох тохиолдол элбэг. Түүний ээж аав нь Японд золгүй байдлаар өөд болсон ба, тэрээр Монголд төрсөн ганц охин дүүтэйгээ л амьдардаг. Зан чанар нь давгүй ухаалаг ч, өөртөө итгэх итгэл тааруу... Хэрлэнгийн ээж нь Япон, аав нь Монгол... За өөр ч тайвандаа тын төхх... 🫶

Гол дүрийн товч танилцуулга  #1:Долгион бол дээрээ ахтай айлын отгон хүү. Түүнд байдаг түрэмгий болон шийдэмгий зан нь б...
30/09/2022

Гол дүрийн товч танилцуулга #1:

Долгион бол дээрээ ахтай айлын отгон хүү. Түүнд байдаг түрэмгий болон шийдэмгий зан нь бусдаас жаахан этгээд санагдуулах үе бий. Гэсэн ч зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн тэрээр, уг вэбтүүний голын гол дүр ёом... Тэрээр ердөө ганц л найзтай ба, найзыг нь Хэрлэн гэнэ ээ...

30/09/2022

Оройхон тийшээ Гол дүрийн design болон мэдээллийг задлах болно... 🫶

"Гажууд ертөнц" Монголын хамгийн урт үргэлжлэх зохиолтой webtoon.Тун удахгүй...
30/09/2022

"Гажууд ертөнц"
Монголын хамгийн урт үргэлжлэх зохиолтой webtoon.

Тун удахгүй...

Address

Ulaanbaatar

Telephone

+97672554947

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when RedHero Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies


Other Media/News Companies in Ulaanbaatar

Show All

You may also like