Хурдны Өлгий Сүхбаатар Аймаг

Хурдны Өлгий Сүхбаатар Аймаг НАРАН УРГАХ НУТАГ СҮХБААТАР АЙМАГ
(1)

30/07/2024

👍👍👍

24/07/2024
19/07/2024

👍👍👍

09/07/2024

🇲🇳🇲🇳🇲🇳

26/06/2024

Зүүн бүсийнхэн зүтгэл нэгтэй, элэг нэгтэй Ухнаагийн ОТГОНБАЯР-ыг дэмжиж байна.🇲🇳❤️

Өв соёлоо дээдлэгч Ухнаагийн Отгонбаяр❤️❤️Тэр ардын мэдлэг, ахмадын сургаалийг алдалгүй сонсдог монгол эр хүн. Үр хүүхдэ...
23/06/2024

Өв соёлоо дээдлэгч Ухнаагийн Отгонбаяр❤️❤️
Тэр ардын мэдлэг, ахмадын сургаалийг алдалгүй сонсдог монгол эр хүн. Үр хүүхдэдээ өвгөдийн ухаан, өв соёлоо өвлүүлэн зааж, үргэлж зөвлөдөг аав хүн. Ухааны бяраар шийдлээ дэвшилд хөтөлж, улс гэрээ түвшитгэж чадах төрийн хүн.

Спортыг дэмжигч Ухнаагийн ОТГОНБАЯР ❤️💪🇲🇳Тэр бөхчүүдтэй ажил амьдралаараа бөх бат холбогдсон хүн. Сүхбаатар аймгийн “Жав...
22/06/2024

Спортыг дэмжигч Ухнаагийн ОТГОНБАЯР ❤️💪🇲🇳
Тэр бөхчүүдтэй ажил амьдралаараа бөх бат холбогдсон хүн. Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг тэргүүлж ажилласан жилүүдэд улсын цолтой бөх төрөн гарсанд Сүхбаатарчууд талархдаг. Үндэсний бөхөө дээдэлж, өв соёлоо эрхэмлэдэг учраас Сэцэн ханаас гаралтай бөхчүүд түүнтэй ойр, ах хэмээн хүндэлдэг аж.Түүний гэргий удам дагасан бөхийн удамтай, том охин О.Хүслэн Жүдо бөхийн Ази тивийн хүрэл медальтан гээд түүний гэр бүлд ч бөхчүүд олон бий.

Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал х...
21/06/2024

Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.
Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль нутагшиж байна.

У.Отгонбаярыг САЙН ҮЙЛСТЭН гэж хэлнээ. ❤️Тэр зуданд нэрвэгдсэн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг зохион байгуулсан. Х...
20/06/2024

У.Отгонбаярыг САЙН ҮЙЛСТЭН гэж хэлнээ. ❤️
Тэр зуданд нэрвэгдсэн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг зохион байгуулсан. Хатуу өвлөөр хамаг малаа барж зутарсан малчдадаа өвс тэжээл хүргэж, сэтгэлийн урам өгч, итгэлийн зоригийг нь бөхөлсөн. Халуун сэтгэлд эх оронч зүрх лугшиж байдаг юмаа.

Сүхбаатар аймаг нь "Жаахан шарга" уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо...
20/06/2024

Сүхбаатар аймаг нь "Жаахан шарга" уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн Богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай төдийгүй улс орон даяар нэр алдар нь дуурссан их жанжин Сүхбаатар, улсын баатар "Эх оронч" Чойн Дугаржав, Монгол Улсын Ерөнхий Сайд Цэнгэлтийн Жигжиджав, улс төр, урлагийн зүтгэлтэн Магсарын Дугаржав, Ардын жүжигчин уртын дуучин Ч. Шархүүхэн, Ардын зураач Д. Амгалан гээд урлаг соёлын зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтуудын өлгий нутаг юм.
Нутаг ус нэгтэй хөдөлмөрч олны дундаас Монгол улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 16, Ардын цолтон 3, Төрийн шагналтан 6, Гавъяат цолтой 40 гаруй төрөн гарч аймаг орон нутгаа дуурсгаж байна. Сүхбаатар аймаг нь мөн хурдан адуугаараа алдартай юм.

БҮТЭН ЭХ ОРНЫ ТӨЛӨӨБҮРЭН ЗҮТГЭЛД ХҮЧ НЭМНЭ 🇲🇳🇲🇳Дорнод нутаг бол Ази тивийн хялганат хээрийн хамгийн том бүс, цагаан зээр...
19/06/2024

БҮТЭН ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ
БҮРЭН ЗҮТГЭЛД ХҮЧ НЭМНЭ 🇲🇳🇲🇳
Дорнод нутаг бол Ази тивийн хялганат хээрийн хамгийн том бүс, цагаан зээрийн цөм нутаг. XIX зуун хүртэл Төв Азийн асар уудам нутагт тархаж байсан цагаан зээр зөвхөн Дорнодын тал хээрт л үлджээ. Дорнод нутаг зээр бүрэн, зэгс бүтэн үр хойчид минь үлдэх ёстой. 💁‍♂️💁
Хүк Ерөнхий сайд байхдаа эрэмдэглэгдсэн эх орноо хамгаалж, 7.2 сая га газрыг уул уурхайгаас чөлөөлж, 938 лицензийг цуцалсан. Байгалиа балгас болгохгүйн төлөөх тэмцэлд хүч нэмнэ. У.Отгонбаярыг дэмжинэ.

У.Отгонбаяр бүсчилсэн хөгжлийн асуудлаар Ерөнхий сайдад зөвлөдөг.✅🇲🇳Монгол Улс экспортын 5 гарцтай болохоор бодлогод тус...
19/06/2024

У.Отгонбаяр бүсчилсэн хөгжлийн асуудлаар Ерөнхий сайдад зөвлөдөг.✅
🇲🇳Монгол Улс экспортын 5 гарцтай болохоор бодлогод тусгаад буй. Энэ хүрээнд Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Зүүн бүс нутаг үсрэнгүй хөгжих нь ээ.

🇲🇳Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй...
19/06/2024

🇲🇳Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын агуй. Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Орчин цагт боловсролыг дипломоор хэмжихээ больсон. 🇲🇳✅Танхимаар сурсан мэдлэгээс илүүтэй гэр бүлийн суурь хүмүүжил сайта...
18/06/2024

Орчин цагт боловсролыг дипломоор хэмжихээ больсон. 🇲🇳✅
Танхимаар сурсан мэдлэгээс илүүтэй гэр бүлийн суурь хүмүүжил сайтай, нийгэмд болон өөрийн ойр тойрны хүрээлэлдээ сайн сайхныг бүтээж чаддаг, асуудлыг өргөн хүрээтэй алсын хараатай шийдэж чадах хэмжээний туршлагатай, чансаатай, чадвартай далайцтай сэтгэж чаддаг оюун сэтгэлийн бядтай хүнийг хэлнэ. У.Отгонбаяр тийм тодорхойлолтод бүрэн нийцдэг.

♻️🇲🇳ЭКО СИСТЕМИЙН ТӨЛӨӨХ ЭХ ОРОНЧ ЗҮТГЭЛД ХҮЧ НЭМНЭ.Домогт Дарьганга нутгийн Ганга нуур 90% нь ширгэн хатаж, хуурай сайр...
18/06/2024

♻️🇲🇳ЭКО СИСТЕМИЙН ТӨЛӨӨХ ЭХ ОРОНЧ ЗҮТГЭЛД ХҮЧ НЭМНЭ.
Домогт Дарьганга нутгийн Ганга нуур 90% нь ширгэн хатаж, хуурай сайр болсноос хун ч хүн ч цөөрөөд бсан нь саяхан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах төслийг хэрэгжүүлснээр өнөөдөр домогт нуур сэргэсэн. Бургасан төгөл амилж, 216 төрөл зүйлийн шувуу цуглаж, аргаль тарваганы тоо нэмэгджээ. Эко системийн төлөөх эх оронч зүтгэлд хүч нэмнэ. У.Отгонбаярыг дэмжинэ.

ЗАСАХ ЦАГИЙН ЗАМД ЗҮТГЭЛ НЭМНЭ✅Монгол орны зүүн бүсийг хээлэн гоёдог Хэрлэн гол 1254 км үргэлжилдэг. Эх орны 5 аймаг, 1 ...
17/06/2024

ЗАСАХ ЦАГИЙН ЗАМД ЗҮТГЭЛ НЭМНЭ✅
Монгол орны зүүн бүсийг хээлэн гоёдог Хэрлэн гол 1254 км үргэлжилдэг. Эх орны 5 аймаг, 1 дүүргийн газар нутгаар дамжин урсдаг Хэрлэн голын урсац багасаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт гэхэд л 27,89 га газар эвдэгдэж. нүх цооног, карьер үүссэн байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ургамлын ус, ундны ундарга Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлснээр хайрганы карьерын олборлолт зогсож, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Засах цагийн замд Зүтгэл нэгтэй У.Отгонбаярыг дэмжинэ.

ТӨРИЙН ХҮН🇲🇳Ухнаагийн Отгонбаяр Төрийн яаманд мэргэжилтнээс Газрын дарга хүртэл шатлан дэвших зарчмаар ажиллажээ. 2006 о...
17/06/2024

ТӨРИЙН ХҮН🇲🇳
Ухнаагийн Отгонбаяр Төрийн яаманд мэргэжилтнээс Газрын дарга хүртэл шатлан дэвших зарчмаар ажиллажээ. 2006 онд Үйлдвэр, худалдааны яамнаас ажлын анхны гараагаа эхэлж, мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2009 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дэд дарга, 2015-2019 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын даргаар, 2023 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

💚АЛТАН ОВООАлтан овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвд оршдог. Д...
17/06/2024

💚АЛТАН ОВОО
Алтан овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвд оршдог. Далайн түвшнээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул ба аймгийн төвөөс 180 км зайтай.

Төсвийн хуваарилалтыг аймаг бүрт хуваарилдаг байсан бол бүсийн хэмжээнд хуваарилахаар хөрөнгө оруулалтын хэмжээ, даац нэ...
16/06/2024

Төсвийн хуваарилалтыг аймаг бүрт хуваарилдаг байсан бол бүсийн хэмжээнд хуваарилахаар хөрөнгө оруулалтын хэмжээ, даац нэмэгдэнэ. Ингээд бүсийн хэмжээнд бодлогоо зөв тодорхойлоод явбал гарах үр өгөөж нь нэмэгдэж, хөгжил олон тал руу нэвчиж, хөгжлийн коридор бий болсноор хөгжилд хүрнэ.✅✅

Address

Ulaanbaatar
<<NOT-APPLICABLE>>

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хурдны Өлгий Сүхбаатар Аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All