Г.Амартүвшин: “УИХ-ын гишүүн болоогүй байсан бол энд яллагдагчаар татагдаад зогсож байхгүй байсан байх. Улс төрийн зорилгоор намайг харлуулж, ямар ч нотлох баримтгүй, зөвхөн таамаглал, төсөөллөөр гүтгэж байна.”
Хөгжлийн банк Вертекс Майнинг - Түвшинтамир VS Оргил
Богино агуулга: Энэ хөгжлийн банкны Оргил гээд нөхөр хэлсэн ярьсан нь зөрөөд улаан цайм зорилготой Амартүвшинг гүтгээд байагаа нь илт харагдаж байна даа. Хэд хоногийн өмнө хэн гомдол гаргасныг мэдэхгүй байна гэж зогсож байсан одоо болсон сандарч мэгзээд тавилттай байгаа нь илт байна. Хэн нэгнээс том юм авч дээ. Өөрийг нь шалгамаар юм бишүү!
Өмгөөлөгч Д.Отгонбат: Вертекс Майнинг Партнерс компанид зээл олгоход мэргэжилтнүүд, зээлийн хорооны гишүүд, ТУЗ-ийн гишүүд гээд нийт 22 хүн оролцсон. Тэд бүгд Вертекс Майнинг Партнерс компанид зээл олгохоор санаатай үзэл бодлоор нэгдээгүй, журмын шаардлага хангаж байсан учраас зээл олгох процесс явагдсан гэж мэдүүлж байгаа.
Таамаглал, төсөөллийн шинж чанартай гэрчүүдийн мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийн үндэс болгож болохгүй.
Өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ: Хэн нэгэн дарга, захирлаа хэл. Г.Амартүвшинг заа гэж удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад шахалт үзүүлдэг байсан гэж байгаа. Ямар зорилготой ийм зүйлүүдийг мэдүүлэгт аваад байгааг ойлгохгүй байна
Өмгөөлөгч Э. Энх-эрдэнэ: Хөгжлийн банкны зүгээс Вертекс Майнинг Партнерс компанитай холбоотойгоор мөрдөн шалгах байгууллагад гомдол гаргаагүй, хохиролгүй гээд байхад прокурор ямар үндэслэлээр тус зээлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ? Мөн прокурор тус зээлийг гэмт хэрэг гэж тодорхойлж чадаагүй байхдаа яллах дүгнэлт үйлдэж байгаа нь хууль эрх зүйд нийцэхгүй байна.
✅Өмгөөлөгч Д.Нямдорж: Х.Ганхуягийг Г.Амартүвшин буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг хатгаж зээл олгуулан “Вертекс майнинг партнерс” ХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон гэдгээр яллаад байгаа.
“Вертекс Майнинг Партнерс” ХХК төлөөлөгч: “Зээлийн хүсэлтийг 2019 оны зургадугаар сард бичгээр гаргасан. Хөгжлийн банкнаас наймдугаар сард цахимаар авна гэх чиглэлийг өгч, бид материалаа өгөөд нийтдээ зургаан сар судлуулж байж зээл авсан. Хөгжлийн банкны шаардлагыг хангаж байсан учраас л бидэнд зээл олгосон. Ямар нэгэн давуу байдал үүсгэснээр зээл аваагүй, тэгэх боломж ч байхгүй”.
✅Өмгөөлөгч Д.Түвшинтамир: "Вертекс майнинг партнер" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээний зорилгоо биелүүлсэн үү?
"Вертекс майнинг партнер" ХХК-ийн төлөөлөгч: Хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээний зорилгоо давуулан биелүүлсэн. Манай компани ажлын байрыг нэмэгдүүлж Монгол Улсад 28.5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Ганцаараа дур мэдэж зээл олгох боломжгүй. Нэг зээл олгоход дор хаяж 17-20 хүн оролцож, олон шат дамжлага дамждаг.
📌ШҮҮХ ХУРАЛ: Хөгжлийн банкны Санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдлийн хэлтсийн захирал асан Д.Цогтбаатар: Мэдүүлэг өгч байхад прокурор, мөрдөгчид УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн нэрийг хэл тэгвэл зүгээр явуулна гэдэг байсан❗️❗️
Сэтгүүлч М.Батбилэг: Хувийн хэвшил VS ТӨК-ий Хөгжлийн банкны зээл #MongolComment
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин - Хөгжлийн банкны зээлд нөлөөлөөгүй гэдгийг тухайн үеийн ХБ-ны албан тушалтнууд нотолж байна.
Хөгжлийн банкны хяналтын сонсголд оролцож буй Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтэн болон бусад албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн Г. Амартүвшин гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа ямар нэгэн байдлаар зээлийг дэмжүүлэх зааварчилгаа өгч байсан эсэхийг асуухад бүгд “ҮГҮЙ” хэмээн хариулав.
Мөн “Вертекс майнинг партнерс” компанид олгогдсон 33 тэрбумын зээл нь 2022 оны 6 сард зээлийн хүү болох 11 тэрбумын хамтаар бүрэн төлөгдөж дууссан бөгөөд чанаргүй зээлийн ангилалд багтаагүй. Мөн зээлийн төслөө бүрэн гүйцэтгэж дуусгасан гэх мэдээлэлтэй байгаа юм.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТАТАН БУУЛГАХГҮЙ, БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙ, ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУС ЗҮЙЛД ЗАРЦУУЛСАН АСУУДЛУУДЫГ МӨНГӨ УГААХ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА
~ Politic News MN ~
Сэтгүүлч С.Будрагчаа АТГ-т БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамт өгч байна.
~ Politic News MN ~
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хуулийн байгууллагууд нь ажлаа хийгээгүйгээс Хөгжлийн банкны асуудалд сэтгүүлчид тэмцэж байна.
Биднийг дагаарай Politic News MN