Andgai.mn

Andgai.mn Такси инээдмийн уран сайхны кино

20/06/2023

Урайнхай залуугийн бичсэн шүлэг Монголын төрд нэгийг сануулав.Тос гаднаасаа биш дотроосоо өтдөг юм шүү гэж хэлээд авлаа.???????????????

26/03/2023
World school cheer championship-Сургуулийн насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 2 ба...
07/02/2023

World school cheer championship-Сургуулийн насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 2 баг болох 93р сургуулийн “Шинэ үе”, Эрдмийн хишиг сургуулийн “The One” хамтлаг оролцож Hip Hop Performance төрөлд Шинэ үе хамтлаг дэлхийн аварга цомын эзэн. Pom freestyle төрөлд Эрдмийн хишиг сургуулийн The One хамтлаг дэлхийн аварга цомын эзэн болж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Уг баг тамирчидын багш дасгалжуулагч болох Ц.Сарантуяа, Г.Баярдалай, Х.Жувзансүрэн, Наранзул, Г.Төгөлдөр нар маань 2020онд зохиогдсон уг тэмцээнд Hip Hop төрөлд 93р сургуулийн шавь нар нь мөн Дэлхийн аварга цомын эзэн болж байсан бөгөөд энэ жил амжилтаа бататган харуулж 2020, 2023оны Дэлхийн аваргуудыг бэлдэн гаргаж хошой дэлхийн аварга болцгоолоо.

Элэглэгч Б.Нямхүү шүдний эмч болжээЭлэглэлийн урлагийг Монголд хөгжүүлж олонд танигдсан "Пароди" хамтлагийн жүжигчин Б.Н...
06/02/2023

Элэглэгч Б.Нямхүү шүдний эмч болжээ

Элэглэлийн урлагийг Монголд хөгжүүлж олонд танигдсан "Пароди" хамтлагийн жүжигчин Б.Нямхүү шүдний эмнэлэгт туслах эмчээр ажиллаж байна. Тэрбээр эхнэрийнхээ ажилд туслахын тулд урлагт уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өнгөрөгч 2022 онд АШУҮИС -ийн НАС Сургууль Шүдний Эмчийн Туслах мэргэжлээр суралцан төгссөн байна.
Улмаар эхнэрийнхээ ажлуулдаг шүдний эмнэлэгт туслах эмчээр ажилд орсон гэнэ шүү.
Пароди урлаг хийдэг байхдаа экс Ерөнхийлэгч асан Х. Баттулга, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, “Буян”-ын захирал Б. Жаргалсайхан нарыг өөрсдийг нь андууртал дуйрайдаг байсныг үзэгчид андахгүй.
Ямар сайндаа л, жүжигчин Б.Нямхүүг шүдний эмнэлгийн үүдний сахиул хийж суухыг нь харсан хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, шивэр авир хийж байхав.
Тэрбээр шүдний эмч болсон тухайгаа “Элэглэлийн хошин урлагийн төрөлд багагүй амжилт гаргаж, СТА болоход арыг нь дааж, хамгийн их ажил нугалдаг байсан, дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэртээ туслаж дэмжих цаг маань болсон” хэмээн ойр дотныхондоо ярих болсон байна.

Ямартаа ч, инээдээр хүмүүсийн “элгийг эмчилдэг” байсан жүжигчин Б.Нямхүү өдгөө найман настай хүүхдээс 80 настай буурал хүртлэх насныхны шүдийг эмчилж эхэллээ. Зарим нэг хүмүүс бүүр түүнийг харах гэж ажиллаж буй эмнэлгийг нь зорин очдог гэсэн шүү

06/02/2023

Энэ сар шинээр ийм сайхан уран бүтээл.Танай гэрийн хойморт залрах гэж байна."Дуусдаггүй амьдрал"УСК DDISH LOOKTV UNIVISOIN 2- Р САРЫН 10 наас гарах юм байна.

11/11/2022

Цүнх баригчдаар зөвлөхөө хийсэн хотын дарга хөөрхий.
Хотын дарга Сумъяабазар болон түүний багийнхан мэдлэг мэргэжил дутуу болохоор мэдлэгтэй залуусаас үргэлж дөлж явахаа хэзээ болих вэ? Мэдэхгүй бол мэддэг хүнээр зөвлүүлээд явахад буруу байхгүй даан ч тэдэнд тийм ухаан байхгүй нь харамсалтай.

11/11/2022

Цүнх баригчдаар зөвлөхөө хийсэн хотын дарга хөөрхий. Хотын дарга Сумъяабазар болон түүний багийнхан мэдлэг мэргэжил дутуу болохоор мэдлэгтэй залуусаас үргэлж дөлж явахаа хэзээ болих вэ? Мэдэхгүй бол мэддэг хүнээр зөвлүүлээд явахад буруу байхгүй даан ч тэдэнд тийм ухаан байхгүй нь харамсалтай.

Монгол улсад Жюү Жи Цү бөхийн спорт хөгжөөд төдийлөн удаагүй ч Монгол хүний бие мах бодид зохимжтой спорт болох нь олон ...
10/11/2022

Монгол улсад Жюү Жи Цү бөхийн спорт хөгжөөд төдийлөн удаагүй ч Монгол хүний бие мах бодид зохимжтой спорт болох нь олон олон тэмцээн уралдаан дээр нотлогдож байгаа. Тэр дундаа хотын захын хүүхдүүд аливаа зүйлд сурах чадвартай тууштай шантардаггүй байдлаараа энэ спортод дурлан сонирхож илүү амжилт гаргах үндэс нь болж байна. 2017 онд Монголд анх удаагаа 7 буудлын эцэс дээр Девид Глахан, Загдаа Глахан нарын санаачлаг, дэмжлэгтэйгээр Ralph Gracie Mongolia клубийг 30 орчим хүүхэдтэй байгуулж байсан бол одоо эх орондоо болон тив дэлхийд нэрээ цуурайтуулсан 100 гаран тамирчидтай болжээ. 2022 оны 11 сарын 11 нд АНЭУ-н Абу Даби хотноо болох "WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP 2022" тэмцээнд гэхэд л тус клубээс 11 тамирчин хүчийг үзэхээр зорьсон байна. Баг тамирчдадаа амжилт хүсэхээс гадна хүүхдүүдэд боломж олгосон Девид Глахан, Загдаа Глахан нартаа талархан эцэг эхчүүдийн зүгээс баярын нулимстай тамирчдаа үдлээ.

Тэнэг Байден бодсоноор л хийсчихлээ  Трамп бас шийртэй юм аа Монголын залуу үе аав ээжийгээ үх гэж ажлын садаа гэж тээр ...
10/11/2022

Тэнэг Байден бодсоноор л хийсчихлээ Трамп бас шийртэй юм аа Монголын залуу үе аав ээжийгээ үх гэж ажлын садаа гэж тээр шааж байхад Америк өвөө тэнд дайн зогсоох хэмжээний ялалт байгуулчихлаа залуучууд минь ахмад үеэсээ зөв хэрэгтэй өв уламжлалын туршлагатай нь нутагшуулж ирээдүйн төрийн хар хүн болоорой гэж ерөөе гээд сая Америкт болсон хууль тогтоох эрх мэдэл хэнд шилжих болсныг мэдээлье.
2-жилд болдог энэ удаагын завсарын сонгууль маш их анхаарал татаж Трамп Байден хоёрын хэн нь хэн бэ хэн байсан бэ гэдэгээ Дэлхийд таниуулах жинхэнэ тулаан боллоо.
Ямартай ч Хууль тогтоох эрх мэдэл БННамд шилжих нь тодорхой болчихлоо.
Гүйцэтгэх засаглалын дүн удахгүй тодорхой болох байх.
Хууль тогтоох эрх мэдлээ алдсан Байден Украйнд туслах мөнгө санхүү зэр зэвсэгийн тусламжуудаа үргэлжиллүүлэх ямар ч боломжгүй болсон Трампийг дэмжигч маш олон хүмүүс Конгресст болон муж хотуудын захирагч нар болж эхэлсэн нь тодорхой болчихлоо.
Байден Трампад цэвэр ялагдлаа үүнтэй зэрэгцээд Украйн бүрхэг болчихлоо доо.Баруун Европ болон АНУ д ирсэн Украйн цагаачдад маш том дарамт шахалтууд ирнэ яаж салах аргаа олох гэж Европчууд л үйлээ үзнэ дээ.
Яг одоо Байден хууль тогтоох эрхээ алдсанаар бүүр хэн ч биш хоёр гаргүй хүүхэлдэй болчихлоо үлдсэн засаглалын эрхээ алдчихвал хоёр хөлөө алдсан мэт болж ердөө л махан бөмбөг болохнээ.
Хантер Бадений Украйнд үйлдсэн нүгэлүүдийг муу аав нь хамгаалж аргалах гэж их л хичээлээ одоо өнгөрөв бололтой.
Нэн удахгүй Хантерийн нүгэлүүдийг дэлгэж эхлэх нь ойлгомжтой болчихлоо тэгхээр гэр бүлийнхээ эрх ашгийн төлөө АНУ аар бас Дэлхийгээр тоглож чадсан Байдений түүхэн замнал маш эмгэнэлтэйгээр дуусах замдаа нэгэнт орчихлоо.
Эх сурвалж: Чагдар Пүрэвзана

Сайхан мэдээ. Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дундаас  хамгийн олон төгсөгчидтэй нь 1998 ...
07/11/2022

Сайхан мэдээ. Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дундаас хамгийн олон төгсөгчидтэй нь 1998 оны төгсөлт байдаг юм байна. Тэгвэл өнөөдөр тэдгээр залуус аль хэдийнээ нийгэмд өөр өөрийн байр суурь эзэлсэн нэгэн үеийн хүчтэй манлайллууд болж чаджээ. Тэдгээр залуус маань нам эвсэл аймаг сум гэж жалга довны үзэлгүйгээр нэгдэн нийлж Монгол 98 нэртэй нэгдэл байгуулжээ. Тус нэгдэлд аймаг бүрээс төлөөлөл байдаг бөгөөд Энэ сарын 5-нд Монгол 98 бизнес форм зохион байгуулж олон сайхан зүйлийг хийж бүтээхээр санал санаачлаг гаргаж нийгэмдээ олон сайхан зүйлийг хийхээр хэлэлцжээ. Монгол 98-н залуустаа илүү ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе

Address

Ulaanbaatar
88116350

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Andgai.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All