Hotelier Podcast and Vlog

  • Home
  • Hotelier Podcast and Vlog

Hotelier Podcast and Vlog Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн подкаст, блог

Hotelier Podcast S1 EP8: ОРНЫ ЦАГААН ХЭРЭГЛЭЛ НЬ ТАВ ТУХЫГ ИЛЭРХИЙЛДЭГ ⏰ 2024-05-15-нд, 20:00 цагаас
10/05/2024

Hotelier Podcast S1 EP8: ОРНЫ ЦАГААН ХЭРЭГЛЭЛ НЬ ТАВ ТУХЫГ ИЛЭРХИЙЛДЭГ

⏰ 2024-05-15-нд, 20:00 цагаас

Hotelier Podcast and Vlog-н долоо дахь дугаартай хамтран ажилласан Casa Del Paradiso/Guesthouse Mongolia-н удирдлага, ха...
09/05/2024

Hotelier Podcast and Vlog-н долоо дахь дугаартай хамтран ажилласан Casa Del Paradiso/Guesthouse Mongolia-н удирдлага, хамт олонд баярлалаа.

📣 Дараагийн дугаар 2024 оны 05 сарын 15-нд нийтлэгдэнэ.



08/05/2024

Hotelier Podcast S1 EP7: АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ СОНГОЛТ

Hotelier Podcast S1 EP7: АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ СОНГОЛТ⏰ 2024-05-08-нд, 21:00 цагаас
02/05/2024

Hotelier Podcast S1 EP7: АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ СОНГОЛТ

⏰ 2024-05-08-нд, 21:00 цагаас

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа. Mongolian Hotels Association
29/04/2024

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.



Mongolian Hotels Association

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа. Grandkhaan Irish PubGlory Resort MongoliaCasa Del Paradiso/Guesthouse Mong...
27/04/2024

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.



Grandkhaan Irish Pub
Glory Resort Mongolia
Casa Del Paradiso/Guesthouse Mongolia

Hotelier Podcast and Vlog-н зургаа дахь дугаарыг ивээн тэтгэж хамтран ажилласан Богд зочид буудал - Bogd Hotel-н удирдла...
26/04/2024

Hotelier Podcast and Vlog-н зургаа дахь дугаарыг ивээн тэтгэж хамтран ажилласан Богд зочид буудал - Bogd Hotel-н удирдлага, хамт олонд баярлалаа.

📣 Дараагийн дугаар 2024 оны 06 сарын 19-нд нийтлэгдэнэ.



25/04/2024

Hotelier Podcast S1 EP6: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ: ҮНДЭСНИЙХ ҮҮ? ОЛОН УЛСЫНХ УУ?

  Зочлох үйлчилгээний салбарын хэлэлцүүлэг
15/04/2024



Зочлох үйлчилгээний салбарын хэлэлцүүлэг

2010 онд Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөөд Өвөрхангай аймагтаа Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын Өвөрхангай аймг...
11/04/2024

2010 онд Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөөд Өвөрхангай аймагтаа Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын Өвөрхангай аймгийн салбар зөвлөлд төслийн ажилтнаар нэг жил, санхүүгийн ажилтнаар дөрвөн ажилласан. Энэ хугацаанд төсөл боловсруулах, хэрэгжүүлэх мөн санхүүгийн тайлан тооцоог хэрхэн хийх талаар маш их зүйлийг суралцаж авсан. Мөн орон нутгийнхаа төр, ТББ, хувийн хэвшлийн байгууллагуудын талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж танилын хүрээгээ маш сайн тэлсэн. Энэ үед төслийн үйл ажиллагааны хүрээнд хотод болох сургалт зөвлөгөөн, танилцуулгууд ихэнхдээ томоохон зочид буудлын сургалтын танхимд явагддаг байлаа. Тэр үеэс л эхлэн үйлчилгээний салбарт, тэр дундаа зочид буудал маш сонирхолтой санагдаж байлаа.

2014-2019 онд 2 хүүхдээ төрүүлэн хүүхэд асрах чөлөөтэй байж байтал манай аймагт дөрвөн одны зэрэглэл хангасан томоохон зочид буудал шинээр баригдаж байгаа талаар сонсоод асууж сураглаж үзтэл заавал зочлох үйлчилгээний чиглэлээр сургууль төгссөн байх шаардлага тавьж байсан тул аймгийнхаа МСҮТ-ийн Зочид буудал, Зоогийн газрын ажилтан бэлтгэх нэг жилийн сургалтанд сууж төгссөн. 2019 онд арван суралцагч төгссөнөөс найм нь Богд зочид буудал - Bogd Hotel-даа ажилд орж байлаа.

Цоо шинэ ажлын байр, шив шинэхэн хамт олон бараг 90 хувь нь залуучууд үнэхээр ажиллах таатай орчин бүрдсэн эерэг хандлагатай хамт олон бүрэлдэн шинээр бий болсон. Байгууллагын удирдлагуудын зүгээс мэргэшсэн зочлох үйлчилгээний багш, менежер, тогооч, бартендер нарыг тодорхой хугацаатайгаар, давтамжтайгаар урьж авчран шинэ ажилчдадаа ажлын байрны сургалт явуулсан нь үнэхээр их туршлага хуримтлуулах боломжийг олгож өгсөн юм.

Одоо манай буудал маань дөрвөн одны зэрэглэлээ хангаж гадаад дотоодын зочдод амт чанартай хоол, амарч, алжаалаа тайлах тухтай сайхан орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Богд зочид буудлынхаа нэг эд эс нь болон энэ брэндийг амилуулагч ажилтан болж тав дахь жилдээ ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Мөн Богд зочид буудлыг үүсгэн байгуулагдсан цагаас хойш тогтвортой ажиллаж байгаа ажилтнуудын нэг болж нийтдээ аравуулаа гадаадад аялах эрхээр шагнагдсандаа баяртай байна.

Үйлчилгээний салбарт ажиллах нь бусадтай эелдэг харилцах, ялангуяа бусдыг сонсож их сурдаг. Зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэшиж суралцаж, ажиллах нь дэлхийн хаана ч очсон хийж чадах, тодорхой хэмжээгээр үнэлэгдэх боломжтой ажил мэргэжил гэдгийг ойлгож авсан.

Богд зочид буудлын ресепшн Г.Цэрэнбадам

Hotelier Podcast S1 EP6: SOP: ҮНДЭСНИЙХ ҮҮ? ОЛОН УЛСЫНХ УУ?⏰ 2024-04-24, 20:00 цагаас
01/04/2024

Hotelier Podcast S1 EP6: SOP: ҮНДЭСНИЙХ ҮҮ? ОЛОН УЛСЫНХ УУ?

⏰ 2024-04-24, 20:00 цагаас

Газарчин их сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийн оюутан байхдаа 2009 оны 5 сард үйлдвэрлэлийн дадлагаа Өмнөго...
01/04/2024

Газарчин их сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийн оюутан байхдаа 2009 оны 5 сард үйлдвэрлэлийн дадлагаа Өмнөговь аймгийн Булган сумын “Говийн гурван тэмээ” гэх Монголын төдийгүй Дэлхийн заавал очиж үзэх ёстой 50-н ЭКО жуулчны баазын нэг гэгдэх тодотголтой сайхан газар дадлага хийх аз таарсан. Энэ үеэс мэргэжлийн онцлог, сайхан талуудыг мэдэрч одоог хүртэл энэ салбарын олон мундаг хүмүүс, багш нараасаа суралцсаар явна.

2009 оны хавар Их дэлгүүрийн хажууханд байрлах 3 тэмээний зурагтай “Nomadic Expeditioin” гэсэн бичигтэй оффис дээр анх хөдөө жуулчны баазад байрлаж ажиллах, цалинтай дадлага хийх оюутан авна гэсэн мэдээллийн дагуу ямар ч дадлага туршлагагүй, ёстой л шинков очиж байлаа даа. Тэр үеэс эхлээд зун бүр очиж гэрийн үйлчлэгч, ресепшнээр ажилдаг болсон. Сүүлд 2015 он хүртэл ажилсан. Энэ том газраас маш их зүйлийг суралцсаар өнөөдрийн энэ бүх дадлага туршлагын суурь минь болсон гэж үргэлж талархаж явдаг даа.

Үүнээс хойш 2012 онд Бишрэлт зочид буудалд ресепшн, 2016 онд Гайд зочид буудалд Ерөнхий менежерээр, 2017 оноос хойш Гачууртад байрлах River Point Lodge гэх жижигхээн жуулчны баазад Менежерээр ажиллаж байна. Мөн 2022-2023 онд АНУ, Tennessee муж, Nashville хотын Drury Plaza Hotel Nashville Downtown зочид буудалд цэвэрлэгээ үйлчилгээний албаны менежерээр тус тус ажиллаж дадлага туршлага хуримтлуулж байв.

Ажилдаа дуртай байх шалтгаан мэдээж миний хамт олон, мөн манайх жижигхэн хэр нь өвөрмөц, хийц дизайнтай сайхан газар бий. Ривер Пойнт лоджид ажилд урьсан хүмүүс маань анхны ажиллаж байсан газартай холбоотой хүмүүс байдаг. Үргэлж итгэл өгч дэмждэгт маш их баярлаж явдаг юм. Мэдээж энэ том салбарын нэг эд эс болж ажиллаж байгаа болохоор хариуцсан ажилдаа тууштай байж гадаадын болон дотоодын олон арван зочдод сэтгэл дүүргэх чанартай үйлчилгээгээ үзүүлж жижигхэн баазынхаа өсөлт дэвшилтэнд баяр хөөртэйгөөр хувь нэмрээ үлдээх болно.

Би бас хоол хийх маш дуртай, Ковидын үеэс эхлээд хоол хийх сонирхлоо илүү хөгжүүлсэн гэх үү дээ. Сая Америкт очихдоо түм түчигнэсэн тэр гоё аялал жуулчлалын хотод ирээдүйд гэр бүлээрээ ирж амьдраад жижигхээн монгол Ресторан, кофе шоп нээчихвэл гэсэн нэг мөрөөдөлтэй болоод ирсэн.

2022 оны 12 сард АНУ-н Tennessee мужийн Nashville хотод байдаг Америкийн нийт 50 мужийн 28-д нь 150 гаруй салбартай нэгэн том сүлжээ зочид буудал болох DRURY зочид буудалд өрөө үйлчилгээний албаны менежерээр нэг жил амжилттай дадлагажаад ирлээ. Миний очсон хот маань аялал жуулчлал өндөр хөгжсөн, тэр тусмаа Country music city байсан ба байнгын маш их ачаалалтай газар дадлага хийсэн нь онцлог сурах зүйл ихтэй байсан. Дадлагажсан зочид буудал маань хоногт 600-1000 зочинтой байдаг газар. Ажиллах энэ хугацаандаа өөр өөр орны олон мундаг хүмүүстэй найзалж тэдэнтэй мөр зэрэгцэн соёл, шашин, ажлын туршлагаас нь их зүйлийг суралцаад ирсээн.

Хамгийн их таалагдсан зүйл бол ажлын цаг барих зарчим мөн нээлттэй ажлын цагийн хуваарь, эмх цэгц , хяналтын систем байсан. Үйлчлүүлэгчийн тав тух таатай нөхцөлөөс гадна ажилчдын дотоод орчиндоо ажлын байрны техник багаж хэрэгслийн хангамж, системжсэн заавар зөвлөгөө, ажиллах амрах таатай орчин нөхцөл бүрдүүлэлт үнэхээр л хөгжил сайтай газар супер юм билээ. Бас үйлчилгээний салбарын хүмүүсийн давуу тал инээмсэглэж ирээд л бүх хүнтэй мэнд устай, нийцтэй яриа хөөрөөтэй, хаана ч очсон дасан зохицоод суралцаад манлайлаад явах боломжтойг мэдэрч урам зориг авсан.

Ривер Пойнт Лоджийн Менежер Д.Наранбилэг

21/03/2024

Hotelier Podcast S1 EP5: ЖУУЛЧНЫ БААЗЫН ҮНЭ НЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТАЙГАА ДҮЙЦДЭГ ҮҮ?

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэнд хүргэе! #МонголЦэргий...
18/03/2024

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэнд хүргэе!

#МонголЦэргийнӨдөр 🇲🇳

Ховд аймаг маань уулсаар хүрээлэгдсэн, гол, нуур, хүрхрээ, зэрлэг амьтад элбэг бүхий байгалийн цогцолборт газар. Ийм л с...
15/03/2024

Ховд аймаг маань уулсаар хүрээлэгдсэн, гол, нуур, хүрхрээ, зэрлэг амьтад элбэг бүхий байгалийн цогцолборт газар. Ийм л сайхан газар төрж, өссөн болохоор нутагтаа аялал жуулчлал хөгжүүлэх их хүсдэг. Мөн аялал жуулчлал нь олон тооны давуу талуудыг бий болгодог, олон зүйлд намайг сургадаг учраас 7 дугаар ангиасаа л энэ мэргэжлийг сонгочихсон байсан.

Үйлчлүүлж буй хүнтэйгээ зөв харилцах, зөв хандлагыг л эрхэм болгон суралцаж байна. Энэ зорилгоо л хүрэхийн тулд хичээн суралцаж байгаа. Хустайн цогцолборын жуулчны баазад дадлага ажил хийж байхдаа маш их зүйлд суралцсан. Гадаад, дотоодын жуулчдын сэтгэл хөдлөл, харилцан хандлага, үйлчилгээний соёл зэрэгт суралцсан. Хүн аливаа хийж буй ямар ч ажилдаа чин сэтгэлээсээ ажиллах нь өөрийн бөгөөд бусдын сэтгэлд их л тод үлддэг юм байна лээ.

БОАЖЯ, АЖБХН-ээс хамтран зохион байгуулсан 400,000,000 төгрөгийн тэтгэлгийн сантай улсын уралдаанд шилдгийн шилдэг оролцогч болон шалгарч чадсандаа үнэхээр их баяртай байгаа бөгөөд оюутнуудыг мэргэжилдээ дуртай болгож, дүү нарт маань дадлага ажлаа хийх урам зориг өгсөн маш сайхан уралдаан болсон. Энэ уралдаан 15 их дээд сургуулийн 130 гаруй оюутнууд оролцоод илтгэл хэлэлцүүлж, шалгарсан 2 оюутанг гадаад оронд аялуулсан. Энэхүү аяллыг маань ивээн тэтгэж аялуулсан “Шинэ Соёл Тэлмэн” компаний захирал н.Шинэтуяа эгчдээ болон хамт олонд нь маш их баярлалаа.

Хичээсэн хүн бүрт шагнал нь үргэлж ирдэг гэдэгт би итгэдэг. Энэ жил энэ уралдаан нэг тэрбум төгрөгийн тэтгэлгийн сантайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид аялал жуулчлалын салбарын элсэгчид, оюутнууд маань зуны амралтаараа мэргэжлээрээ дадлагажиж бас төлбөрөө, хувцасны мөнгийг олох боломжууд маш олон.

Оюутан байх дөрвөн жилийн хугацаандаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлээр суралцаад Англи хэл, япон хэлээр чөлөөтэй ярьдаг болно. Энэхүү мэргэжлээр суралцахад санхүүгийн хувьд төлбөрөө өөрөө олох бүрэн боломжтой мэргэжил. Аа харин ажлын байран дээр гараад заавал салбартаа ажиллаад Монголынхоо байгаль орчныг хайрлаж, эдийн засагт дорвитой хэмжээний орлого бий болгож, нутгийн иргэдээ дэмжсэн бизнес эрхэлнэ дээ.

“Аялал жуулчлалын салбар - Миний ирээдүй” гэж харж байгаа залууст урам болно гэдэгт итгэж байна. Надад зааж, зөвлөж, тусалж, сэтгэлийн хүч хайрласан Хустайн цогцолборын хамт олноороо үргэлж талархаж явдаг.

Би ч, тийм ч олон тэмцээн уралдаанд түрүүлээгүй ээ. Гэхдээ оюутан, залуучуудын дунд зохион байгуулагддаг “Туриад-2023” уралдааны “Шилдэг аялагч”, Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн оюутан залуучуудын дунд зохион байгуулагдсан 400 000 000 төгрөгийн тэтгэлгийн сантай улсын уралдааны Шилдгийн шилдэг оролцогч, гар бөмбөг тоглох дуртай. Хамгаас илүүтэйгээр “Аялах” дуртай.

Монголын Үндэсний Их Сургуулийн Аялал жуулчлалын менежментийн 2-р курсийн оюутан Ж.Энхжаргал

Зочлох үйлчилгээний салбарт 2017 оноос ажлын гараагаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Хүүхэд байхдаа хотын ...
12/03/2024

Зочлох үйлчилгээний салбарт 2017 оноос ажлын гараагаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Хүүхэд байхдаа хотын төвийн сүрлэг том зочид буудлуудын нэгэнд ажиллаж хувь хүний зүгээс өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог байлаа. Их сургуулиа төгссөний дараа Блю Скай зочид буудалд хаалгачаар ажилд орж Аялал жуулчлалын салбарын нэг хэсэг болсон. Анх зочид буудалд ажилдаа ороход хаанаас нь хэрхэн эхлэх тухай ямар ч мэдлэггүй залуухан хүү байлаа. Намайг зааж чиглүүлж, хамгийн ойр байсан хүн бол Зочин угтах албаны ресепшн О.Амарсанаа. Тэр хүний заавар зөвлөгөө, хичээл зүтгэл, надад тусалъя гэсэн чин хүсэл эрмэлзлийн ачаар ажилдаа илүү ихээр дурлаж, цаашдын том зорилгоо тодорхойлж одоог хүртэл зочид буудлын салбарт ажиллаж байна.

Надад итгэл хүлээлгэсэн хамт олныхоо итгэл найдварыг алдахгүйн тулд өөрийнхөө хамгийн сайнаар өдөр бүр хичээх болсон нь зочдоос ирэх талархлын үг, сайшаалаас тодхон харагддаг. Тэгээд өөрийгөө дахин нэг шат ахиж дараагийн түвшинд сорьж үзэх үүднээс 2018 оны 3 сард Новотел Улаанбаатар зочид буудал ирж ажлын ярилцлаганд орж билээ. Хаалгачаар биш Зочин Угтагчаар буудлын нүүр царай болж, анхны сэтгэгдлийг зочдод хүргэнэ гэж бодсон болохоор тухайн үедээ маш их сандарч тэвдэж байсан. Миний хүсэн хүлээсэн хариулт Новотел Улаанбаатар зочид буудлаас ирсэн мөчөөс хойш байгууллагынхаа талаар судалж мэдээлэлтэй болохоор шийдсэн. Новотел зочид буудал нь Аккор группэд харъяалагддаг 40 гаруй сүлжээ буудлын нэг гэдгийг мэдэхэд үнэхээр гайхширсан. Дэлхийн 110 улсад 5400 гаруй зочид буудалтай нүсэр группийн нэг хэсэг болон ажиллах болсондоо үргэлж баяртай байдаг. Үүнээс хойш 6 жилийн турш зочин угтагчаас зохион байгуулагч зэрэг албан тушаалыг хашин ажиллаж байна.

Энэ урт аяллын дундаас Ковид-19 цар тахлын үеийн дурсамж хамгийн ихээр сэтгэлд хоногшсон. Тухайн цаг үед шантрах, урам хугарах, ядарч туйлдах үе олон байсан ч даван туулаад эргэн харахад өөрөөрөө бага ч болтугай бахархах мэдрэмж төрдөг.

Үйлчилгээний салбарт ажилласнаар дэлхийн жишигт нийцсэн зочлох үйлчилгээний соёл, стандартад суралцах, зочинтой харилцах харилцан ярианы чадвар, асуудал шийдвэрлэх, цаг барьж сурах, багаар ажиллах, техник технологийн өргөн мэдлэгтэй болох, өөрийгөө илүү нээлттэй нэгэн болгох зэрэг маш олон сургуульд заадаггүй чадварыг эзэмшдэг гэж боддог. Зочлох үйлчилгээний салбарын үүрэг бол хэрэглэгчдэд өвөрмөц, мэргэжлийн, мартагдашгүй дурсамжийг олгох явдал гэж би хувьдаа боддог. Аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг сонгон суралцаж байгаа эсвэл ажиллах хүсэл сонирхолтой залуусдаа сурсан мэдсэнээ хуваалцаж, Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн хувь нэмрээ оруулах нь миний зорилго.

Новотел Улаанбаатар зочид буудлын Зочин угтах албаны зохион байгуулагч Б. Мөнхтэнгэр

Hotelier Podcast S1 EP5: ЖУУЛЧНЫ БААЗЫН ҮНЭ НЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТАЙГАА ДҮЙЦДЭГ ҮҮ? ⏰ 2024-03-20, 15:00 цагаас
09/03/2024

Hotelier Podcast S1 EP5: ЖУУЛЧНЫ БААЗЫН ҮНЭ НЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТАЙГАА ДҮЙЦДЭГ ҮҮ?

⏰ 2024-03-20, 15:00 цагаас

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа. Hotelier Podcast and Vlog-н дараагийн дугаар 2024 оны 03 сарын 20-нд нийтл...
08/03/2024

Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа. Hotelier Podcast and Vlog-н дараагийн дугаар 2024 оны 03 сарын 20-нд нийтлэгдэнэ.



Хөвсгөлийн АЯЛАЛ жуулчлалын холбоо
Secret of the Silk Road resort/ Торгоны Замын Нууц
Modern Nomads

Зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн олон улсын судалгаа бий. Монголын зочл...
08/03/2024

Зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн олон улсын судалгаа бий. Монголын зочлох үйлчилгээний салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүчирхэг эмэгтэйчүүддээ #Олон #улсын #эмэгтэйчүүдийн #эрхийг #хамгаалах #өдрийн баярын мэнд хүргэе!

🌹🌹🌹

07/03/2024

Hotelier Podcast S1 EP4: ЖУУЛЧНЫ БААЗУУДАД ЯЛГАРАЛ ХЭМЭЭХ СОРИЛТ ТУЛГАРААД БАЙНА.

Hotelier Podcast S1 EP4:  #Жуулчны  #баазуудад  #ялгарал  #хэмээх  #сорилт  #тулгараад  #байна. ⏰ 2024-03-06, 21:00 цага...
05/03/2024

Hotelier Podcast S1 EP4: #Жуулчны #баазуудад #ялгарал #хэмээх #сорилт #тулгараад #байна.

⏰ 2024-03-06, 21:00 цагаас

Segafredo Barista Cup Mongolia 2024 🏆Уламжлал болон зохион байгуулагддаг   брэндийн нэрэмжит Монголын Мэргэжлийн Бариста...
04/03/2024

Segafredo Barista Cup Mongolia 2024 🏆

Уламжлал болон зохион байгуулагддаг брэндийн нэрэмжит Монголын Мэргэжлийн Баристагийн SBCM2024 аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний зорилго: Мэргэжлийн баристагийн ур чадвар, тэдэнд тавигдах шаардлага, хурд хүч, үйлчилгээний соёл зэргийг биелүүлэн ажиллах чадамжийг тодорхойлдог бөгөөд оролцогчид мэдлэг мэдээллээ бусадтай нээлттэй солилцох боломжийг олгодог. Энэхүү тэмцээн Монголын Бариста нарын үе үеийн хөгжил дэвшлийг илэрхийлж, салбарын оддыг төрүүлсээр байгаа билээ.

Бүртгэл тун удахгүй!

Тэмцээн 2024 оны 03-р сарын 14,15-ны өдөр зохион байгуулагдана.

2024

2000 онд Говь-Алтайгаас Дархан-Уул аймагт шилжиж ирсэн. 2015 оноос эхлээд үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн. Үүнээс ө...
01/03/2024

2000 онд Говь-Алтайгаас Дархан-Уул аймагт шилжиж ирсэн. 2015 оноос эхлээд үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө хөдөө аж ахуйн салбарт буюу Гацуурт компанид ажиллаж байсан. Том охин маань төрөөд хөдөө ажиллах боломжгүй болж Комфорт зочид буудалд ажлын ярилцлагад орсон. Тухайн үед /2015 оны 6 сарын үеэр/ ажил горилогч нар ихтэй байсан үе. Энэ үед ажлын байрны шалгалтанд арван дөрвүүлээ орж, гурав нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан.

Хөдөөнөөс шилжиж ирээд удаагүй байсан үедээ ажлын ярилцлагад орсон. Тухайн үед Ерөнхий захирлын шийдвэрээр туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Анх хоол үйлдвэрлэлийн албаны түүхий эд материалын тооцоологч гэдэг албан тушаалаар эхэлж одоо ахлах нягтлан бодогч албан тушаалд өсөн дэвшиж энэ байгууллагадаа 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд зочид буудлын алба нэгж бүрт хөрвөж ажиллаж үзсэн.

Ер нь удирдлага, ажилтан бүгд зорьсон зорилго руугаа ханцуй шамлаад дайраад ордог, ажлын ард гарахаараа гоё инээмсэглээд, бүгд баяртайгаар хүлээж авдаг байдал нь өөрөөр хэлбэл, хамт олны дотоод уур амьсгал, харилцааны нээлттэй байдал нь өнөөг хүртэл ажиллах нөхцөлийг үүсгэдэг. Манай хамт олон их найрсаг, дайчин хүмүүс ихтэй.

Мөн үйлчилгээний салбар нь ирсэн хүн бүрийг гоё сайхан угтаж аваад, хоолоор нь сайхан үйлчлээд үдэх нь тухайн хүмүүсийн баярласан, талархсанаа илэрхийлдэг сэтгэгдэл нь энэ салбарт ажиллах бас нэгэн шалтгаан болдог.

Үйлчилгээний салбарт ажиллах нь шинэлэг зүйлсийг хамгийн хурдан сурдаг, үйлчилгээний байгууллага нь гацахгүйн тулд шинээр сурсан зүйлүүдээ үйлдвэрлэлд нэвтрүүлдэг, мөн маш олон хүнтэй харилцдаг нь хүн хүнээс их зүйлийг сургадаг. Маш олон орны зочид төлөөлөгч нарт үйлчилгээ үзүүлдэг нь олон орны соёлыг мэдрэх, суралцах гээд боломжийг мөн олгодог.

2001 онд Дархан дээд сургуулийг Нягтлан бодогчоор төгссөнөөс хойш зочлох үйлчилгээний мэргэшүүлэх төрөл бүрийн сургалтанд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж байсан. 2018, 2021 онуудад “Байгууллагын хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан. 2016 онд Сумын “Жуух бичиг”, “Аймгийн тэргүүний ажилтан”, “Дархан тэмдэг”-ээр 2022 онд шагнагдсан.

Компаниас тогтвортой удаан хугацаанд, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа байраар шагнадаг. Энэ шагналыг 2017 онд хүртсэн.

Комфорт зочид буудлын Ахлах нягтлан бодогч Б.Хишигжаргал

27/02/2024

Hotelier Podcast Special EP1: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР…

,

Бээжингийн олон улсын зочид буудал, нийтийн хоолны хангамж, хэрэгслийн 14 дэх удаагийн үзэсгэлэнд оролцох аяллын талаар ...
25/02/2024

Бээжингийн олон улсын зочид буудал, нийтийн хоолны хангамж, хэрэгслийн 14 дэх удаагийн үзэсгэлэнд оролцох аяллын талаар Hotelier Podcast and Vlog ярилцана.

⏰ 2024-02-26, 21:00 цагаас

Дэлгэрэнгүй мэдээллийг
▶️ A four travel компанийн албан ёсны пэйж, шторк https://www.facebook.com/share/v/PNrHTg5cpCsQnWpP/?mibextid=WC7FNe

☎️ 88485979, 94095979

Баристагаар гурван жил гаран ажиллаж байна.  Залуу хүний хувьд ажлын байран дээрээ кофены асар том соёлд суралцаад явж б...
16/02/2024

Баристагаар гурван жил гаран ажиллаж байна. Залуу хүний хувьд ажлын байран дээрээ кофены асар том соёлд суралцаад явж байна. Сонирхлоо дагаад л явж байгаа гэх юмуу. Миний цаашдын зорилго бол өөрийн гэсэн өвөрмөц кофе хаустай болох мөрөөдөлтэй байгаа.

Анх кофе сонирхох болсон шалтгаан маань кофены өвөрмөц амт болон кофе хийж байх үеийн мэдрэмж маш гоё байсан нь нөлөөлсөн. Бас хийж байгаа зүйлдээ дуртай байна гэдэг маш чухал гэдгийг ойлгосон.

Бариста гэдэг хүн өөрөө болон ажлын байр нь маш цэвэр цэмцгэр байх ёстой. Харилцааны ур чадвар өндөр эзэмшсэн байх ёстой. Би өөрийн найруулсан кофегоор болон кофеныхоо дээр ганц эможи зурж өгөх эсвэл кофегоо авч явдаг цаасан аяганы гадна талд “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй”, “ Та өнөөдөр ёстой хөөрхөн харагдаж байна” гэх янз бүрийн хүний сэтгэлд хүрдэг юм бичиж өгснөөр тэр үед үйлчлүүлэгчдийн маань аз жаргалтай, инээдийг харах нь надад том урам зориг өгдөг.

Миний ажиллаж байгаа газрын уур амьсгал маш өөр. Миний хоёрдох гэр юм шиг санагддаг. Найрсаг, энэрэнгүй сэтгэлтэй хөдөлмөрч хүмүүстэй хамт ажиллах надад маш гоё энерги өгдөг.

Монголын Баристагын холбооны сургалтыг 2019 онд суралцаж төгссөн. Түүнээс хойш ажлын байран дээрээ суралцаж хөгжиж байна. Кофены соёл бол манай орон нутгийн хувьд сүүлийн жилүүд л эрчимтэй дэлгэрсэн шинэ соёл. Анх удаа кофе шоп орж буй шинэ үйлчлүүлэгчид манайхаас зөвлөгөө, мэдээлэл авдаг. Бид бүх үйлчлүүлэгчидтэйгээ тулж харьцдаг учраас үйлчлүүлэгчид маань ч үүнд дуртай. Одоо Өлгий хотод олон кофе шопууд нээгдэж, кофены соёл хүчтэй хөгжиж байна.

Памук кофе шопын бариста И.Гүлмерей

Та бүхэндээ XVII дугаар жарны "Хилэнт эх” хэмээх хөх луу 🐉 жилийн мэндийг дэвшүүлье! 🤩Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
09/02/2024

Та бүхэндээ XVII дугаар жарны "Хилэнт эх” хэмээх хөх луу 🐉 жилийн мэндийг дэвшүүлье! 🤩

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

03/02/2024

#АРВАН #ЗУРГААН #ТҮМЭН #ТЭМЭЭНИЙ #БАЯР

#ТАЙЛАГ #ТЭМЭЭНИЙ #УРАЛДААН

Дэлхийн тогооч нарын өдрийн мэнд хүргэе!
20/10/2021

Дэлхийн тогооч нарын өдрийн мэнд хүргэе!

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hotelier Podcast and Vlog posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hotelier Podcast and Vlog:

Videos

Shortcuts

  • Address
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share