ТАНЫ ХҮЧ

ТАНЫ ХҮЧ Өөрөө өөрийнхөө тулгуур цэг нь байгаарай.

23/01/2024
😀Аз жаргалыг мэдрэх нэг арга 🌈Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд заавал багаас эхэлдэг жамтай. Бага багаар хуримтлуулсан ту...
23/01/2024

😀Аз жаргалыг мэдрэх нэг арга

🌈Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд заавал багаас эхэлдэг жамтай. Бага багаар хуримтлуулсан туршлага, мэдлэг, мэдээлэл зэргийг хичээл ном, ажил мэргэжил, зорьсон зорилгодоо ашиглаж байж л багаас эхэлхийн ач тусыг мэддэг. Үүний адил хандлагаа, зан чанараа, сөрөг дадлаа засах явц мөн л бага алхмаас л эхлэнэ.
Огцом уурладаг зангаасаа ангижрах нь тийм ч амар биш. Шууд өөрчлөгдөнө гэвэл өөртөө улам их стрессийг нэмдэг. Харин эхлээд яагаад уурлаад байдаг шалтгаанаа мэдээд, дараа нь бусдад уурласнаар ямар их дарамт учруулдаг гэх мэт алхам алхмаар ухамсарлан ойлгох явдал чухал байдаг. Ийм жижиг амжилтуудаасаа таашаал авч, өөрийгөө эерэг тал руу өөрчлөгдөж байгааг анзаарч чаддаг хүн аз жаргалтай нэгэн. Өөрийгөө сайжирч байгааг мэдрэх мэдрэмж баяр баяслыг өөрт болон эргэн тойронд авчирдаг. Жич: бусад хүнд таны гаргаж байгаа амжилт жижиг боловч уул нь том л амжилт.

Хамтдаа хөгжихөд Таны Хүч дэм болно.
27/04/2023

Хамтдаа хөгжихөд Таны Хүч дэм болно.

Бид хамтаараа амьдарч сурахын тулд юу хамгийн чухал вэ?Хамгийн чухлаас нь эхэлж тоог нь жагсаагаарай !
1. Гадаа байдаг дундын өмчийг гэрийнх шигээ хайрлаж, гамнадаг болох
2. Нэгэнтэйгээ заавал мэндэлдэг болох
3. УБ хотын дарга нарт шаардлага тавьж явган хүний замын тохижилтыг 100% болгуулах
4. Өөрснөө хичээж эхлэх
5. Найз нөхөд, гэрийнхэндээ байнга захиж хэлэх
6. Хотын соёлын тухай гарын авлагатай болох

#Хотоо угааж буй хөөрхөн залуусын зургийг Olloo.mn сайтаас оллоо.

💥💥💥Өөрийнхөө хүчинд итгэдэг хүн бүхэнд энэ сайхан өглөөний мэнд. Хааяа сэтгэлээр унах явдал байлгүй л яахав. Бид төгс би...
26/04/2023

💥💥💥Өөрийнхөө хүчинд итгэдэг хүн бүхэнд энэ сайхан өглөөний мэнд. Хааяа сэтгэлээр унах явдал байлгүй л яахав. Бид төгс биш.
Гэхдээ эргээд сэргэх нь зүгээр л гайхамшиг.

💫Эргээд сэргэж байсан мэдрэмжээсээ хуваалцаарай.
💝Сэтгэлээр унасан хэн нэгэндээ дэм болоё. Учир нь бид үргэлж хэн нэгний үлгэр дуурайлал нь болж, хандлагыг тодорхойлж байдаг. Бид хамтдаа л хөгжинө.

💥Боломж хаана ч байдаг. Зарим хүн Боломжийг үл ойшоон байрандаа л байх хооронд Боломжийг анзаарч ухамсарласан хэн нэгэн ...
03/03/2023

💥Боломж хаана ч байдаг. Зарим хүн Боломжийг үл ойшоон байрандаа л байх хооронд Боломжийг анзаарч ухамсарласан хэн нэгэн нь Боломжийг бүтээж, үйлдэл хийж, алхам алхамаар урагшилсаар байдаг.
Бидэнд олон Боломж байдаг. Олон Ирээдүй байдаг.

БИДЭНД ОЛОН ИРЭЭДҮЙ БАЙДАГ
ОЛОН БОЛОМЖ БАЙДАГ

Тэтгэвэрт гарна нь гэдэг нь найз нөхөдтэй байх, хамт олонтой байх эрхээ хасуулж гэртээ сууж, өвөө эмээгийн ажил л хийнэ ...
24/01/2023

Тэтгэвэрт гарна нь гэдэг нь найз нөхөдтэй байх, хамт олонтой байх эрхээ хасуулж гэртээ сууж, өвөө эмээгийн ажил л хийнэ гэсэн үг биш. Аав ээж нар маань найзуудтайгаа уулзаж, инээж хөөрч, хүүхдүүддээ ярьдаггүй зүйлээ ярих анд нөхөдтэй байна гэдэг чинь тэдний хувьд аз жаргал болдог тийм учраас энэ харилцаа нь тодорхой хэмжээгээр анагаах ч магадлалтай байх.
Миний хэлэх гээд байгаа санаа бол: Хайртай аав ээж нарыгаа өөрийн хүрээллээ үүсгэж аз жаргалтай байж, хэдэн насаар залуу байж, дахин нэг нэгэнд хэрэгтэй байх боломтой байлгаж байгаарай. Тийм сайхан мэдрэмжийг мэдрүүлж найз нөхөдтэй нь уулзуулж, хөзөр даалуу тоглуулж, одоо хүртэл сурахыг мөрөөддөг зүйлээ сурмаар байвал сураарай гэж хэлж байгаарай. Хайртай тэддээ өөрийн гэсэн найз нөхөд, хамт олны орон зайг нь гаргаж өгч байхаа битгий мартаарай.

Гэр бүлийн харилцаа найз нөхдийн харилцааг нөхөж чаддаггүй. Тус тусдаа өөр өөр үүрэгтэй харилцаа.

🤨Аав ээж маань дуртай зүйлээ хийж чаддаг болов уу? Монголын Үндэсний Телевизээр гарсан мэдээг үзээд ингэж санагдлаа. 🙋‍♀...
21/01/2023

🤨Аав ээж маань дуртай зүйлээ хийж чаддаг болов уу?

Монголын Үндэсний Телевизээр гарсан мэдээг үзээд ингэж санагдлаа.
🙋‍♀️Хүн төрсөн үеэсээ үхэн үхтлээ харилцаанд ордог. Гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаа, анги хамт олны эсвэл ажлын хамт олны харилцаа, нийгмийн харилцаа гээд харилцаа бүр өөр өөрийн үүрэгтэй. Харилцаа болгоноос хүн тэс ондоо мэдрэмж, таашаал, хэрэгцээг авдаг. Харилцаа бүр өөрийн гэсэн үнэ цэнэтэй, ач холбогдолтой, үүрэгтэй. Тийм учраас гэр бүлийн харилцааг найз нөхдийн харилцаагаар, найз нөхдийн харилцааг хамт олны харилцаагаар, эсвэл гэр бүлийн харилцааг нийгмийг харилцаагаар орлуулашгүй, орлуулах ямар ч боломж байхгүй.
Тэтгэвэрт гарна нь гэдэг нь найз нөхөдтэй байх, хамт олонтой байх эрхээ хасуулж гэртээ сууж, өвөө эмээгийн ажил л хийнэ гэсэн үг биш. Аав ээж нар маань найзуудтайгаа уулзаж, инээж хөөрч, хүүхдүүддээ ярьдаггүй зүйлээ ярих анд нөхөдтэй байна гэдэг чинь тэдний хувьд аз жаргал болдог тийм учраас энэ харилцаа нь тодорхой хэмжээгээр анагаах ч магадлалтай байх.
Миний хэлэх гээд байгаа санаа бол: Хайртай аав ээж нарыгаа өөрийн хүрээллээ үүсгэж аз жаргалтай байж, хэдэн насаар залуу байж, дахин нэг нэгэнд хэрэгтэй байх боломжтой байлгаж байгаарай. Тийм сайхан мэдрэмжийг мэдрүүлж найз нөхөдтэй нь уулзуулж, хөзөр даалуу тоглуулж, одоо хүртэл сурахыг мөрөөддөг зүйлээ сурмаар байвал сураарай гэж хэлж байгаарай. Хайртай тэддээ өөрийн гэсэн найз нөхөд, хамт олны орон зайг нь гаргаж өгч байхаа битгий мартаарай.🙏🙏

Хүн сайн явах муу явах нь мэдээж өөрөөс нь шалтгаалдаг. Муу яваа хүн амьдралынхаа явцад сайн явж эхэлдэг олон түүхийг би...
26/11/2022

Хүн сайн явах муу явах нь мэдээж өөрөөс нь шалтгаалдаг. Муу яваа хүн амьдралынхаа явцад сайн явж эхэлдэг олон түүхийг бид мэднэ. Тэр хүн өөрийнхөө гайхамшигт хүчийг ойлгож мэдэрсэнийх. Амьдралдаа эерэг өөрчлөлтийг эхлүүлэх хүч хүн болгонд бий. Та өөрийн ухамсрын хүчээ ашиглан өөрчлөгдөж чадвал эргэн тойрон тань дагаад өөрчлөгддөг. Таны хүч агуу зүйлийг бүтээх хүчтэй.

Address

Ulaanbaatar
16501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ТАНЫ ХҮЧ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category


Other Publishers in Ulaanbaatar

Show All