Мирном хэвлэлийн газар - Mirnom publishing

Мирном хэвлэлийн газар - Mirnom publishing МИРНОМ хэвлэлийн газрын албан ёсны фэйсбүүк хуудас
(6)

Шинэхэн толь мэндэллээ. Удахгүй худалдаанд
11/09/2024

Шинэхэн толь мэндэллээ. Удахгүй худалдаанд

Танин мэдэхүйн нэвтэрхий толь цувралын 9 дэх боть болох “Ургамал ба Мөөг” хэвлэлтээс ирлээ☘️☘️☘️
18/01/2024

Танин мэдэхүйн нэвтэрхий толь цувралын 9 дэх боть болох “Ургамал ба Мөөг” хэвлэлтээс ирлээ☘️☘️☘️

05/09/2023

😻 Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулагдсан “Танин мэдэхүйн зурагт хуудаснууд” худалдаанд гарлаа.

🔻Хүүхдийн мэдвэл, сурвал зохих хамгийн анхны 10 сэдвээр хийгдсэн.
🔻Хүүхдийн харах түвшинд тохируулан ханандаа янз бүрийн байдлаар "декор" үүсгэн хадах боломжтой.
🔻Мэдээж ширээн дээрээ, гартаа бариад ч ашиглан үзэж болно.
🔻Хамгийн гол нь өдөр болгон хүүхэдтэйгээ зургууд дээрээ ажиллан ярилцаарай. Үр дүн ♥️

🔻 Хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн тул сайн чанарын цаастай, бохирдлоос сэргийлсэн гялгар бүрэлттэй. 10 сэдэв багцаараа худалдаалагдана.

Үнэ: 35'000₮
*Нээлтийн урамшуулал 10/01-г дуустал 10% хямдарч байна.

Онлайн: http://sale.mirnom.mn/b/26719

🔻 Хамгийн анхны худалдан авагчдаас маань ийм хөөрхөн зургаа илгээжээ. Эрдэмтэй сайн хүү болоорой.

Та ч бас бидэнд зургаа заавал явуулаарай. Амжилт хүсье!

Үлгэрийн ертөнцөөр аялуулах алтан цуврал, бат бөх, эдэлгээ сайтай гайхалтай хэвлэлт 🏆
14/03/2023

Үлгэрийн ертөнцөөр аялуулах алтан цуврал, бат бөх, эдэлгээ сайтай гайхалтай хэвлэлт 🏆

🟣Би баян, ядуу хоёр аавтай хүн. Нэг нь өндөр боловсролтой, чамгүй цалинтай ч насаараа өрнөөс өрний хооронд явсан. Харин ...
10/03/2023

🟣Би баян, ядуу хоёр аавтай хүн. Нэг нь өндөр боловсролтой, чамгүй цалинтай ч насаараа өрнөөс өрний хооронд явсан. Харин нөгөө нь дунд сургуулийн боловсролтой ч Хавайн арлын хамгийн баян хүнээр нэрлэгдэж чадсан юм. Би ийм хоёр аавын дунд өсөж хүмүүжсэн болохоор ядуу, баян хүмүүсийн үзэл бодлын ялгаа, хийдэг зуршил, амьдралд хандах хандлагуудыг нь харьцуулж дүгнэж ирсэн билээ.

🟣"Сайн сураад өндөр цалинтай, нэр хүндтэй, хангамж сайтай, баталгаатай ажилд орох хэрэгтэй гэж ядуу аав маань сургадаг бол баян аав: "Мөнгөний төлөө бүү ажилла, мөнгийг өөртөө ажиллуул, орж ирсэн төгрөг бүрээ үржүүлэх үү, үрэх үү гэдэг чиний сонголт, тархиа ажиллуул" гэдэг байв.

🟣Бас ядуу аав минь "Би үүнийг авч дийлэхгүй" гэж олонтоо хэлдэг байхад баян аав, "Би чадахгүй, авч дийлэхгүй" гэж хэлэхийг цээрлэдэг байлаа. Тэр "Би энийг яавал авч чадах вэ гэж бод, тэр үед чиний санхүүгийн авьяастан сэрэх болно, чиний хамгийн хүчтэй зэвсэг бол тархи чинь" гэж үглэдэг байв.

🟣Би энэхүү номдоо та нарт санхүүгийн боловсрол, санхүүгийн мэдлэг гэж юу болох талаар Баян аавын хичээлүүдээр дамжуулан ойлгуулахыг зорилоо. Баячууд яагаад улам баяждаг тухай, ядуу болон дундаж давхаргынхан яагаад "чөтгөрийн тойрог"-оосоо гарч чаддаггүй тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Дэлхийн нээлттэй зэрэгцээд монгол хэл дээр тун удахгүй уншигч танд хүрнэ.
05/10/2022

Дэлхийн нээлттэй зэрэгцээд монгол хэл дээр тун удахгүй уншигч танд хүрнэ.

Тав тухтай орчинд найрсаг хамт олон таныг хүлээж байна. Та өөрийн танилцуулгаа доорх и-мэйл хаягаар явуулна уу. Эсвэл ht...
11/04/2022

Тав тухтай орчинд найрсаг хамт олон таныг хүлээж байна. Та өөрийн танилцуулгаа доорх и-мэйл хаягаар явуулна уу. Эсвэл https://forms.gle/Uam3k2E633CMmCLT8 анкетийг бөглөөрэй.

Анкетийг 04-р сарын 30 хүртэл хүлээж авна.
Мирном хэвлэлийн газар

01/04/2022
"Мастер Маргарита хоёр" анх удаа бэлэглэхэд зориулсан, тансаг хэвлэлттэйгээр уншигчдын гарт очиход бэлэн боллоо.http://s...
01/04/2022

"Мастер Маргарита хоёр" анх удаа бэлэглэхэд зориулсан, тансаг хэвлэлттэйгээр уншигчдын гарт очиход бэлэн боллоо.

http://sale.mirnom.mn/b/25843

  Хорвоо ертөнцийг Хокүсайн нүдээр олж харж, бүтээл хийх урам зориг, итгэл найдварыг аваарай.  #Асуулт: Та зургийн урлаг...
20/01/2022

Хорвоо ертөнцийг Хокүсайн нүдээр олж харж, бүтээл хийх урам зориг, итгэл найдварыг аваарай.

#Асуулт: Та зургийн урлагийн тухай, эсвэл Японы алдарт зураач Хокүсайн тухай сонирхолтой баримт мэдээллийг коммент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай.

#Бэлэг: Хамгийн их реакшн авсан комментыг шалгаруулж ХОКҮСАЙ хэмээх энэхүү гайхалтай зурагт номыг бэлэглэж, анхны уншигч болгох болно. Азтанг 1.22-нд тодруулна.

Хүүхдэд зориулсан "Зураачийн нүдээр" цуврал тун удахгүй худалдаанд...

Хүүхэд багачууддаа зориулан Мирном хэвлэлийн газар нь "Зураачийн нүдээр" хэмээх цоо шинэхэн цувралыг хэвлэлтэд орууллаа....
17/01/2022

Хүүхэд багачууддаа зориулан Мирном хэвлэлийн газар нь "Зураачийн нүдээр" хэмээх цоо шинэхэн цувралыг хэвлэлтэд орууллаа.

Америкийн Метрополитан урлагийн музейтэй хамтран бүтээсэн энэхүү ном нь уншигч та бүхэнд нэрт зураач Жоржия О Киффийг танилцуулах болно. Түүний аж амьдралын тухай, цэцэг, яс тэр бүү хэл дуу хөгжмийг зурах болсон сонирхолтой түүхийг нь амтархан уншаарай.

Зураачийн нүдээр цуврал дахь гайхалтай номууд нь хүүхдийн тань урлаг гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлээд зогсохгүй, зурах чадварыг нь ч дэмжих болно.


#МирНом

#ХэвлэлийнГазар

Хүүхэд багачууддаа зориулан Мирном хэвлэлийн газар нь "Зураачийн нүдээр" хэмээх цоо шинэхэн цувралыг хэвлэлтэд орууллаа....
13/01/2022

Хүүхэд багачууддаа зориулан Мирном хэвлэлийн газар нь "Зураачийн нүдээр" хэмээх цоо шинэхэн цувралыг хэвлэлтэд орууллаа.

📌 Винсент ван Гог гэж хэн байв? Түүний хүүхэд нас, уран бүтээлийн он жилүүд, бүтээл туурвилтай нь уншиж танилцахын хажуугаар уран зургийн урлагийн гайхамшгийг бишрээрэй.

#ШинэНом #УранЗураг #Намтар #Гоозүй

Тун удахгүй худалдаанд: 🎨 🖌  " цувралын дээжээс...📖  ” ГАЙХАМШИГТ РОМАНМихайл Булгаковын үүрдийн, нууцлаг, ихээхэн ухаал...
05/01/2022

Тун удахгүй худалдаанд:

🎨 🖌 " цувралын дээжээс...

📖 ” ГАЙХАМШИГТ РОМАН

Михайл Булгаковын үүрдийн, нууцлаг, ихээхэн ухаалаг “Ад чөтгөрийн судар” роман нь XX зууны Оросын уран зохиол дахь өвөрмөц бүтээлүүдийн нэг бөгөөд дэлхийн соёлд ямар нөлөө үзүүлснийг төсөөлөхийн аргагүй билээ.
Харин “Мастер Маргарита хоёр” роман нь кино, телевизийн цувралууд, дуурь, симфони, рок дуурийн үндэс болсноос гадна хамгийн алдартай зураач, гэрэл зурагчид ч бүтээлээ энэ сэдвээр хийсэн байдаг. Тэдгээр уран бүтээлчдээс Анжей Вайда, Эннио Морриконе, Мик Жаггер, Девид Боуи нарыг дурдахад хангалттай юм. 1930-аад оны үед Москвад ирж, бүгдийг байлдан дагуулсан ад чөтгөр болон түүний бараа бологсод, Иудейн прокуратор морьтон Понтий Пилат, ядуу философич Иешуа Га-Ноцри, авьяаслаг боловч хөөрхийлөлтэй Мастер, түүний үзэсгэлэнтэй, итгэлт, хайрт бүсгүй Маргарита нарын түүх яагаад ийм олон уран бүтээлчдийн зүрх сэтгэлийг татсан юм бол?

Монте Кристо гүн 🔱
14/11/2021

Монте Кристо гүн 🔱

Тун удахгүй дахин хэвлэлтээс худалдаанд гарах болно.
02/11/2021

Тун удахгүй дахин хэвлэлтээс худалдаанд гарах болно.

 : "ЧИНИЙ НӨХӨРТЭЙ НЭГ ХӨНЖИЛД" Ника НАБОКОВА : “ Тийм ээ, би нууц амраг!Чухамхүү тийм л учраас хүмүүс яагаад, юунаас бо...
19/07/2021

: "ЧИНИЙ НӨХӨРТЭЙ НЭГ ХӨНЖИЛД" Ника НАБОКОВА

: “ Тийм ээ, би нууц амраг!
Чухамхүү тийм л учраас хүмүүс яагаад, юунаас болоод, яах гэж юуны төлөө ханиа араар нь тавьдаг тухай би нэгд нэгэнгүй мэднэ. Энэ үнэнийг гял цал болсон сэтгүүлүүд, зурагтаар гардаг шүүмжлэлт хэлэлцүүлгүүд танд ярьж өгөхгүй. Урвалт шарвалтын тухай нүцгэн үнэнийг илэн далангүй ярьж өгөх миний ертөнцөд тавтай морилно уу. Ямар чөтгөр нь чиний нөхрийг тийш нь авч одов, цаашдаа юу болох бол, энэ бүхнийг яаж даван туулах вэ? Намайг үзэн ядаж, гэр бүл үймүүлдэг хэмээн яллаж, надаас цэрвэж, тийм хүн арай байхгүй байлгүй дээ гэж үгүйсгэх гэж оролдож болно. Гэхдээ хайрын гурвалжнаас ялагчаар хэрхэн гарах вэ гэдгийг мэдэж байгаа хамгийн гол үнэнийг минь хэн ч үгүйсгэж чадахгүй.

!

Тун удахгүй худалдаанд: 📖 “Доод хонгилоос бичсэн тэмдэглэл” ГАЙХАМШИГТ РОМАН📣Энэ номд 1864 онд бичсэн "Газар доороос бич...
28/04/2021

Тун удахгүй худалдаанд:
📖 “Доод хонгилоос бичсэн тэмдэглэл” ГАЙХАМШИГТ РОМАН

📣Энэ номд 1864 онд бичсэн "Газар доороос бичсэн тэмдэглэлүүд" 1870 онд бичсэн "Мөнхийн эр нөхөр", 1873 онд бичсэн "Бобок" өгүүллэгүүд орсон болно. Энэ номдоо зохиолч XX зууны үзэл санааг, тэр тусмаа Камю, Сартр нарын зохиолыг магтан дуулж, тайлбарлах, ойлгохын аргагүй иррациональ эхлэлүүд ухаалаг бүхнээс хавьгүй илүү хүчирхэг байдгийг хамгийн анх удаа харуулсан юм. "Мөнхийн эр нөхөр" туужид үзэл санаа нь тогтворгүй ханддаг ч талийгаач эхнэртээ хорсож, хүүхдээ хайрлаж авдаг эрийн сэтгэлзүйг харуулсан бол "Бобок" өгүүллэгт үхлээ ч гэсэн арилж устдаггүй хүний гэм нүгэл, арчаагүй занг шог хошин байдлаар харуулжээ.

Тун удахгүй худалдаанд: 📖 АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР “ФРАНЦ КАФКА” ГАЙХАМШИГТ РОМАН📣 Энэ номд түүний ихээхэн алдартай, янз ...
26/04/2021

Тун удахгүй худалдаанд:
📖 АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР “ФРАНЦ КАФКА” ГАЙХАМШИГТ РОМАН
📣 Энэ номд түүний ихээхэн алдартай, янз бүрийн он жилүүдэд бичигдсэн “жижиг" бүтээлүүдээс орууллаа.

Tухайлбал "Хувирал" "Xөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх газарт", "Aнчин Гракх", Cанчо Пансэгийн тухай үнэн" зэрэг болно.

АРТУР КОНАН ДОЙЛ: “ЧАС УЛААН ДЭВСГЭРТЭЙ ЗУРАГ” A STUDY IN SCARLET by ARTHUR CONAN DOYLE #ЗОХИОЛЧ: Английн алдарт зохиолч...
30/03/2021

АРТУР КОНАН ДОЙЛ: “ЧАС УЛААН ДЭВСГЭРТЭЙ ЗУРАГ”
A STUDY IN SCARLET by ARTHUR CONAN DOYLE

#ЗОХИОЛЧ: Английн алдарт зохиолч, эмч Артур Конан Дойл 1859 оны 5-р сарын 22-нд Шотландын Эдинбург хотноо төрсөн юм. Тэрбээр 1876 онд Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны факультетад элсжээ. Конан Дойл их сургуулиа төгсөөд Портсмутад хувийн эмнэлэг ажиллуулж байсан ба 1880-аад оны эцсээр хувиараа мөрдөгч Шерлок Холмсын тухай анхны детектив өгүүллэгүүдээ бичсэн нь уншигчдын сонирхлыг ихэд татсан түүхтэй.

:
...Холмс мөрдөгч Грегсоноос захидал хүлээн авна. Захидалд эзгүй байшингаас эрэгтэй хүний цогцос олдсон агаад халааснаас нь “Енох Дреббер, АНУ, Кливленд” гэсэн нэрийн хуудас олсон гэжээ.
Хэдийгээр шалан дээр цусны толбо үлдсэн ч дээрэм, хүч хэрэглэсэн гэх ул мөр алга байв. Холмс Ватсон хоёр цогцсыг шалгаж үзэхэд дэргэд нь эмэгтэй хүний хуримын бөгж, халаасанд нь Дреббер Стэнжерсон хоёрт бичсэн захидал байх аж.
Мөрдөгч Лестрейд ханан дээр цусаар бичсэн RACHE гэх үгийн учрыг олохыг хичээж, Рейчелийн дутуу нэр гэж дүгнэхэд харин Холмс тэрхүү бичээс, шалан дээрх тоосыг хараад учиртай инээмсэглэж, алуурчин бол өндөр нуруутай, богинохон хөлтэй нэгэн бөгөөд өмссөн гутал болон ямар тамхи татдагийг нь хүртэл хэлэх нь тэр. Мөн алуурчин хор хэрэглэсэн ба “RACHE” гэдэг нь германаар өшөө авах гэсэн утгатай үг гэдгийг ч бас хэлнэ...

: Та энэ холбоосоор ороод худалдан авах боломжтой.
http://sale.mirnom.mn/b/24508

🔸 Agatha Christie 🔸МИР НОМ ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ЭРХЛЭН ГАРГАСАН АЛДАРТ АГАТА КРИСТИ ЗОХИОЛЧИЙН  : "ЦАГААН ТОЛГОЙН ҮСГИЙН ДА...
25/03/2021

🔸 Agatha Christie 🔸

МИР НОМ ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ЭРХЛЭН ГАРГАСАН АЛДАРТ АГАТА КРИСТИ ЗОХИОЛЧИЙН : "ЦАГААН ТОЛГОЙН ҮСГИЙН ДАГУУХ АЛЛАГА" РОМАНЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

THE ABC MURDERS by AGATHA CHRISTIE

#ЗОХИОЛЧ: Агата Кристи бол бүх цаг үеийн түүхэнд зохиол бүтээл нь хамгийн олон хувь хэвлэгдэн борлуулагдсанаараа аугаа Шекспирийн дараа хоёрдугаарт орох алдартай зохиолч билээ.

: Энэ роман үнэндээ адал явдалт зохиолын төрөлд хувьсгал хийсэн юм. Агата Кристи зохиол дээрээ ажиллахдаа авьяас чадвараа бүрэн дүүрэн нээгээд зогссонгүй, урьд өмнө хэний ч хэрэглэж байгаагүй өгүүлэх арга барилуудыг ашигласан нь уншигчид төдийгүй зохиолч, шүүмжлэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Англи цагаан толгой 26 үсэгтэй байдаг.
Эр­кюль Пуаротой учирсан гэмт хэрэгтэн англи цагаан толгойн эхний гурван үсэг A, B, C үсгүүдээр эхэл­сэн нэртэй хүмүүсийн амийг хөнөөнө. Мөн цагаан толгойн ээлжит үсгүүдээр эхэлсэн газарт гэмт хэргээ үйлдэхээр төлөвлөдөг. Пуарогийн зорилго бол гэмт хэрэгтний бодож төлөвлөсөн 26 гэмт хэргээс сэргийлэх явдал юм.

: Та энэ холбоосоор ороод худалдан авах боломжтой.
http://sale.mirnom.mn/b/24562

«Танай хэвлэлийн газрын идэвхтэй дагагч байна. Хоёр хүү минь 10, 11-тэй ном унших унших маш их дуртай. Бага байхад нь “м...
24/03/2021

«Танай хэвлэлийн газрын идэвхтэй дагагч байна. Хоёр хүү минь 10, 11-тэй ном унших унших маш их дуртай. Бага байхад нь “миний анхны ном”-уудыг маш их үйл явдал дүрслэлийг нь гаргаж уншиж өгдөг байсан. Сургуульд ороход нь хоёулангийх нь ангид нь, ангийн хуримтлалын мөнгөнөөс номын сан байгуулж хүүхдүүдээ номноос салгахгүйг хичээж явна.»

Баярлалаа.

 : ТАВАН ТОРОЙ 📖FIVE LITTLE PIGS by AGATHA CHRISTIE     Залуу бүсгүй Карла тэртээ арван зургаан жилийн өмнө ээжийнхээ нө...
24/03/2021

: ТАВАН ТОРОЙ 📖
FIVE LITTLE PIGS by AGATHA CHRISTIE

Залуу бүсгүй Карла тэртээ арван зургаан жилийн өмнө ээжийнхээ нөхрөө алсан хэмээн буруутгагдаж, шүүгдсэн хэргийг дахин шалгуулахаар алдарт мөрдөгч Эркюль Пуарод хандана. Карла удахгүй нөхөрт гарах гэж байсан болохоор эртний явдал амьдралд нь гай болох вий гэж эмээнэ. Тэрбээр ээжийгээ өөрт нь хэзээ ч худал хэлэхгүй гэж итгэдэг. Учир нь ээж нь гэм буруугүй гэдгээ арван зургаан жилийн өмнө түүнд хэлж байжээ.

Мөрдөгч Пуаро энэхүү төвөгтэй хэргийн хойноос хөөцөлдсөний үр дүнд ээжээс нь гадна өөр бас таван сэ­жиг­тэн байгааг тогтоож, жинхэнэ гэмт хэрэгт­нийг олохоор ажиллаж эхэлнэ...

 : ПАДДИНГТОНЫ 4:50-ИЙН ГАЛТ ТЭРЭГ4:50 FROM PADDINGTON by AGATHA CHIRISTIE📖 ...Хоёр галт тэрэг адилхан хурдтайгаар зөрж ...
22/03/2021

: ПАДДИНГТОНЫ 4:50-ИЙН ГАЛТ ТЭРЭГ
4:50 FROM PADDINGTON by AGATHA CHIRISTIE

📖 ...Хоёр галт тэрэг адилхан хурдтайгаар зөрж өнгөрөхдөө, яг л хөдлөлгүй зогсчихсон байгаа мэт санагдах мөчид нэг купений хөшиг огцом сөхөгдлөө. Хатагтай Макгилликаддийн нүдэнд хэдхэн футийн зайд байх нэгдүгээр зэрэглэлийн купенд болж буй аймшигт үйл явдал тусахад тэрбээр дуу алдан, суудал дээрээ өндөлзөв!

Тэгээд хоёр галт тэрэг холдсоны дараа хатагтай Макгилликадди хий хоосон юм үзсэн эсэхээ мэдэх гэж найз эмэгтэйдээ хандана. Тэр найз нь жирийн нэг хүн биш, харин хатагтай Жейн Марпл байлаа...

 : НОМЫН САНГААС ОЛДСОН ЦОГЦОС THE BODY IN THE LIBRARY BY AGATHA CHRISTIEЭнэ бол адал явдалт зохиолууд дундаа ихээхэн өв...
12/03/2021

: НОМЫН САНГААС ОЛДСОН ЦОГЦОС
THE BODY IN THE LIBRARY BY AGATHA CHRISTIE

Энэ бол адал явдалт зохиолууд дундаа ихээхэн өвөр­мөц зохиол билээ. Гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа хүмүүсийн тоо, хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн тоотой бараг тэнцэнэ. Алуурчныг олж илрүүлэхээр хатагтай Марплаас гадна хоёр цагдаа бас хоёр хувийн мөрдөгч хөөцөлдөнө. Агата Кристи энэ зохиолынхоо талаар: “Миний зохиосон номууд дотроос хамгийн шилдэг эхлэлтэй нь энэ...” гэж хэлсэн байдаг.

Долли Бантриг Сент-Мэри-Мид хэмээх нам гүм тосгон дахь гэртээ сэрэхэд бүх юм сайхан байлаа. Гэхдээ гэрийнх нь номын сангаас залуухан хүүхний цогцос олдох хүртэл шүү дээ. Эмчийн хэлснээр хүүхнийг шөнө дундаас өмнө боож алсан гэнэ. Гэтэл гэрийнхнээс хэн нь ч шаргал үстэй сэтгэл татам хүүхнийг танихгүй гэжээ. Тэр хүүхэн хэн бэ? Хэн түүнийг алаа вэ? Тэд Доллигийн нөхөр, аливаа хэргийг хойш нь тавих дуртай чөлөөндөө гарсан хурандааг энэ хэрэгт хардана. Гэвч бүсгүй тэдний номын санд яаж орсон юм бол?
Хатагтай Долли алуурчныг олуулахаар эртний найз, хатагтай Марплыг дуудаж тусламж хүснэ...

 : НИЛ МӨРӨН ДЭЭРХ ҮХЭЛ DEATH ON THE NILE by AGATHA CHRISTIEНил мөрнөөр хөвж явсан "Карнак" хөлөг дээр амиа алдсан залуу...
11/03/2021

: НИЛ МӨРӨН ДЭЭРХ ҮХЭЛ
DEATH ON THE NILE by AGATHA CHRISTIE

Нил мөрнөөр хөвж явсан "Карнак" хөлөг дээр амиа алдсан залуухан саятан бүсгүй саяхан нөхөрт гарсны зэрэгцээ зорчигчид дунд их олон дайсантай байжээ. Хамгийн сайн найзынхаа сүйт залууг булааж авсан өөртөө итгэлтэй, шулуухан зантай бүсгүйг хэн ч алж чадах байсан нь гайхмаар. Гэвч сэжигтнүүдээс хэн ч тэр хэргийг үйлдээгүй болж таарав...
Аз болоход хөлөг дээр явсан хүмүүсийг бүр Лондонд байхаас нь авхуулаад сайн мэддэг аугаа мөрдөгч Эркюль Пуаро явж байж таарна. Мөрдөгчийн толгойд алуулсан бүсгүй, түүний нөхөр болон саятан хүүхнээс болоод хаягдсан ааштай хүүхэн гэсэн хайрын гурвалжин юуны өмнө орно...

 : МЭДЭЭЛЭГЧTHE WHISTLER by JOHN GRISHAMХүмүүс бид шүүгчдийг цэцэн бөгөөд шударга байна гэж боддог. Тэдний үнэнч шударга...
10/03/2021

: МЭДЭЭЛЭГЧ
THE WHISTLER by JOHN GRISHAM

Хүмүүс бид шүүгчдийг цэцэн бөгөөд шударга байна гэж боддог. Тэдний үнэнч шударга байдал шүүх тогтолцооны үндэс суурь билээ. Бид тэднийг шударга шүүх явуулж, хуулийн заргад оролцож буй хүн бүрийн эрхийг хамгаалан, гэм буруутныг шийтгэж, шударга ёсны урсгалыг чиглүүлэн зална гэж итгэдэг.

Гэвч шүүгч хуулийг гуйвуулж, авлига авбал яах вэ?
Лейси Штольц бол Флорида Боардын Шүүхийн шийдвэр гаргах байгууллагын мөрдөгч. Тэрээр шүүхийн буруу шийдвэртэй холбоотой гомдлуудад хариу өгдөг ажилтай. Боардад есөн жил ажилласныхаа дараа ихэнх асуудлууд завхралаас бус, амжилттай тэмцэх чадвар дутмагаас үүддэгийг мэдэх болжээ.

Харин эцэст нь завхралд өртсөн нэгэн хэрэг түүний ажлын ширээн дээр ирлээ. Урьд нь хөөгдөж байсан хуульч ажилдаа эргэж орсон ба бусад бохир шүүгч нарыг нийлүүлснээс ч их мөнгө завшсан Флоридагийн нэгэн шүүгчийг мэднэ хэмээн мэтгэнэ. Түүний завшсан мөнгө Флоридагийн төдийгүй бүр Нэгдсэн Улсын түүхэн дэх бүх бохир шүүгчийн завшсанаас ч их ажээ. Өдгөө тэр хуульч энэ бүгдийг зогсоохоор шийджээ. Түүний цорын ганц үйлчлүүлэгч бүх үнэнийг илчилж, Флоридагийн хуулийн дагуу сая саяыг олох хүсэлтэй хүн юм. Хэргийг хариуцаж авсан Лейси уг хэрэг тун аюултай болохыг шууд таамаглана.
Аюултай бол нэг хэрэг. Харин үхлийн аюултай гэдэг өөр хэрэг шүү.

 : ТӨЛӨӨС THE RECKONING by JOHN GRISHAM 1946 оны аравдугаар сарын нэгэн зэврүүн хүйтэн өглөө. Пит Бэннингийн нойр хулжжэ...
04/03/2021

: ТӨЛӨӨС
THE RECKONING by JOHN GRISHAM

1946 оны аравдугаар сарын нэгэн зэврүүн хүйтэн өглөө. Пит Бэннингийн нойр хулжжээ. Тэрбээр тааз ширтэнгээ зориг хүрэх эсэх тухай асуултыг өөртөө мянга дахь удаагаа тавина. Эцэст нь айсуй өглөөний гэгээ цайрч эхлэнгүүт босож цонхоор шагайгаад аллага үйлдэх цаг болсон гэх жихүүцэм бодит үнэнийг эрхгүй хүлээн зөвшөөрөв. Гэвч болж буй бүхнийг ухаарах төдийд өр зүрх хийгээд бусад бүх эрхтэн нь агшиж базлаад өдөр тутмын дадал болсон ажлаа амжуулж чадахгүйд хүрэх ажээ. Бодсон сэдсэнээ гүйцэлдүүлж амжаагүй цагт тэр урьдын хэвээр үлдэж чадахгүй. Уг нь их энгийн төлөвлөгөө боловч оюун санаанд нь нэг л багтаж өгсөнгүй. Учир нь түүний өнөөдөр хийх үйлдлийн үр дагавар хэдэн арван жилээр үргэлжилж, Питийн хайртай дотнын олон хүн болоод бас дургүй хүмүүсийнх нь ч хувь заяанд сүүдрээ тусгах юм.

Өглөө эрт гэрээсээ гарсан тэрбээр өвөөгийнхөө 70 жилийн өмнө барьж босголцсон, өөрөө үргэлж очдог методист сүм рүү орж, ламтан Декстер Белл рүү буугаа чиглүүлээд гохыг дарж гурвантаа буудлаа. Өөрийг нь баривчилсан цагдаа нарт тэр юу ч хэлээгүйгээр үл барам, огтхон ч эсэргүүцсэнгүй. Тиймээс өмгөөлөгч нь чухам ямар учраас, юунаас болоод тийм хэрэг үйлдэх болсных нь учрыг олж мэдэх шаардлага тулгарна.

Үйл явдлуудын гайхалтай өрнөл, битүүхэн егөөдөл зэргийг хослуулах чадвараараа Жон Гришамтай дүйцэх зохиолч хаана ч байхгүй. “USA Today”

Гришам ямар ч төрлөөр бичсэн, бүх зохиол нь гайхамшигтай сайн болдог. “Booklist”

  👧👶🧐"РИМУС ӨВӨӨГИЙН ҮЛГЭРҮҮД" сургуулийн өмнөх насныхан болон бага ангийнханд зориулав. 👍"Римус өвөөгийн үлгэрүүд" хэмэ...
26/02/2021

👧👶

🧐"РИМУС ӨВӨӨГИЙН ҮЛГЭРҮҮД" сургуулийн өмнөх насныхан болон бага ангийнханд зориулав.

👍"Римус өвөөгийн үлгэрүүд" хэмээх энэхүү эмхэтгэлд Үнэг ах, Туулай ах, Мэлхий ах, Давирхайн мануухай зэрэг олон амьтны ааш зан, тэдэнд тохиолдсон адал явдлуудыг охид хөвүүдэд сургамж болохуйц ойлгомжтой, сонирхолтойгоор өгүүлсэн.

Address

Grand Plaza, 513 Toot
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мирном хэвлэлийн газар - Mirnom publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мирном хэвлэлийн газар - Mirnom publishing:

Videos

Share

Category

Nearby media companies


Other Publishers in Ulaanbaatar

Show All

You may also like