Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар

Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар Гэрэл гэгээ✨️☀️☀️☀️ Гэрэл гэгээ

“Болор цом-42” яруу наадмын тэргүүн шүлэг “Морин хуурын хэл”, А.Лхагва    Сэтгэлээс үүссэн салхинд Хээрийн салхи хөлчүүр...
26/11/2024

“Болор цом-42” яруу наадмын тэргүүн шүлэг

“Морин хуурын хэл”, А.Лхагва

Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярана
Тэнгэрийг, тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туульсын их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг, талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Тальн хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансрыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна

Mongolia Press агентлагийн гэрэл зургийг ашиглав.

Анхааруулга‼️‼️Ингээд огцом хүйтрээд эхэлчихлээ❄️Нохойтой, нохойгоо гадаа тэжээдэг хүмүүс минь тэдэнд зориулж дулаан дэв...
26/11/2024

Анхааруулга‼️‼️

Ингээд огцом хүйтрээд эхэлчихлээ❄️

Нохойтой, нохойгоо гадаа тэжээдэг хүмүүс минь тэдэнд зориулж дулаан дэвсгэр тавьж, боломжоороо үүр хийж өгөөрэй. Ямар ч амьд амьтан, (хойд туйлын баавгай л биш бол) үстэй байлаа ч ийм хүйтэнд хөлдүү газар, хүйтэн цасан дээр дагжтал даардаг юм шүү🥶

Доороосоо хайрч байгаа нохой унтаж ч чадахгүй. Нэмээд хүнд гинжлүүлж, хоол муутай бол бүр ч бэрх байгаа. Ярьж л чадахгүй болохоос тэдэнд бидэнтэй адилхан бүх л мэдрэмж бий. Амьтан зовоож тарчлааж нүгэл хураахгүй байхыг хичээнгүйлэн гуймаар байна☯️

Амьд амьтанд энэрэнгүй хандацгаая🙏

Олон хүнд түгээж олон амьтанд туслаарай🫶

26/11/2024

Хот зам цэвэрлэх машинтай болсон бна👏👏👏✅️

Эрүүл мэндийн даатгал сар бүр тогтмол төлөх хэрэг байна уу? Төлөөд бидэнд ирэх ашиг нь юу вэ? 😏😏
26/11/2024

Эрүүл мэндийн даатгал сар бүр тогтмол төлөх хэрэг байна уу? Төлөөд бидэнд ирэх ашиг нь юу вэ? 😏😏

Монголын 22 энхийг сахиулагч Словени улсад сургалтад хамрагдаж байна 🇲🇳
26/11/2024

Монголын 22 энхийг сахиулагч Словени улсад сургалтад хамрагдаж байна 🇲🇳

25/11/2024

Ажил хийвэл ам тосдоно....

2-131 дугаартай жолооч дур мэдэн автобусны дугуйд стандарт бус бэхэлгээ хийжээ.Энэ зөрчлийг яаралтай арилгуулан, жолоочи...
25/11/2024

2-131 дугаартай жолооч дур мэдэн автобусны дугуйд стандарт бус бэхэлгээ хийжээ.

Энэ зөрчлийг яаралтай арилгуулан, жолоочид сануулах арга хэмжээ авч, шагналт цалинг хасах шийдвэр гаргалаа гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

25/11/2024

ЦЕГ: Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ цагдаагийн байгууллагад бүртгүүлээрэй

25/11/2024

Хүний папиллома вирусийн эсрэг вакцины дархлаажуулалт өнөөдрөөс эхэлнэ

Зулын 25-ны их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна
25/11/2024

Зулын 25-ны их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна

Тэгээд бид яах гэж санал өгсөн юм бэ? 😜
24/11/2024

Тэгээд бид яах гэж санал өгсөн юм бэ? 😜

24/11/2024

Утаагүй болох юмсан Улаанбаатар минь😭😭

Tommy Bilguun-ийн Уриалга 😇Хятад улсын шигшээ баг Монгол улсад хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор сагсан бөмбөг сонирхогч т...
24/11/2024

Tommy Bilguun-ийн Уриалга 😇

Хятад улсын шигшээ баг Монгол улсад хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд анхааруулах зорилготой нэг хүсэлт уриалгийг хэлэх гэсэн юм аа.

Шигшээ багаа дэмжихээр Монголд амьдардаг хятад иргэд болон оюутан залуучууд маргаашийн тоглолтод нэлээдгүй ирэх хандлагатай байна.

Тийм учраас манай монголчууд маань Хятадын шигшээ баг болон багаа дэмжихээр ирсэн хятад иргэдэд хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалах гэсэн юм аа.

📌Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэж төсвийн мөнгийг үргүй зарлагадсан байгууллага байна. Уг нь тус байгууллагын эрхэм...
24/11/2024

📌Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэж төсвийн мөнгийг үргүй зарлагадсан байгууллага байна.

Уг нь тус байгууллагын эрхэм зорилго нь төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг сахиулж, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршдог. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёстой юм. Гэвч өдгөө энэ байгууллага үүрэг, чиглэлээ умартсан уу гэлтэй л байх...

Нэгэн тод жишээ дурдахад л "Битүү шөл"-ний асуудлаар "од" болоод байгаа УИХТГ-ын дэд дарга Э.Лхагва гэгчийг харчих. Төрийн өндөр албан тушаал хаших ямар ч чадамжгүй "нөхөр" гэдэг нь санаачилж, сэдэж байгаагаас нь л харагдана.

Боловсролын яаманд хүргүүлсэн албан бичгийг нь л үзчих. Авах юмгүй. "Боловсролын яамны Төрийн бичгийн дарга" гээд л толгой нь эхэлж байгаа юм. "Төрийн нарийн бичгийн дарга" гээд зөв биччих чадваргүй.

Ийм л "толгойгүй" нөхдөөр Төрийн алба дүүрчээ. Төрийн албаны зөвлөл ажлаа хийхгүй байгаагийн л илрэл. Ер нь сүүлийн үед эрх мэдэлтнүүд л Төрийн албаныхныг томилчихдог, эрх мэдэлтнүүдийн тушаалаар Төрийн албаны зөвлөл хөдөлдөг болчихсон.

Төрийн албаны томилгоонд шударга ёсны зарчим үйлчлэхээ нэгэнт байсан. Мэдлэг чадварыг үнэлэхээ больсон. Мэдээж ийм л бурангуйн гороор Э.Лхагва мэт хүмүүс Төрийн албанд битүү шигдэж, битүү шөл, боорцог гамбирхан яриад л байж байгаа хэрэг шүү дээ, харамсмаар л...

Дарга нар төрийн албанд тавигдах шаардлагыг хангахгүй хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдээ төрийн албаны зөвлөлөөс үл хамааран албан тушаалд томилуулдаг байдал жирийн үзэгдэл мэт боллоо.

Нөгөөтэйгүүр хөдөөд ч Төрийн албатай холбоотой хууль зөрчигдөж буй асуудлууд их байна.

"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын албан тушаалыг хашигч нь 3-аас доошгүй жил Төрийн албанд ажилласан байх ёстой гэж заасан.

Гэвч хөдөөд энэ заалт огт үйлчлэхгүй байна гээд хэлэхэд хилс болохгүй. Төрийн албанд ажиллах нь байтугай "Төрийн алба" гэх үгээ зөв бичиж, тод хэлж чадахгүй нөхөд л аймаг, сумыг Засаг дарга болж удирдана гээд бааварлаж байх. Нам нь л бүхнийг шийддэг болчихсон. Хууль тэнд үйлчлэхгүй, хуулийг хэрэгжүүлэх ёстой Төрийн албаны зөвлөл нь ч хүчээ үзүүлэхгүй байна. Төрийн албаны нэр хүнд гэж ярилтгүй л нөхцөл үүсч байгаа юм л даа. Яалтай ч билээ.

Мерит зарчим буюу Шатлан дэвших зарчим. Энэ зарчим бол үгүй болсон. Төрийн албанд анхан шатны нэгжээс нь эхлээд ажилласан хүн дарга болтлоо дэвшихийн зол огтоосоо байхгүй болсон. Дээр дурдсанчлан намын томилгоо болоод эрх мэдэлтнүүдийн хүслээр л бүх юм шийдэгддэг цаг үе ирж. Даргыг дарга томилно, чадвар хүчээрээ дээшлэх боломж мэргэжилтэнд байхгүй, дээшлүүлэх ч үгүй. Чадвартайг нь харин ч хавчина. Ийм л исгэлэн тогтолцоо бүрэлджээ.

Ийн Төрийн албанд шударга гэх үг нутагших нь байтугай шударга ёсны үнэр ч ханхлахаа байгаад удаж ахуй энэ цаг үед Монгол Улсын төрийн албаны зөвлөл гэх институт яг юу хийж байна вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй л. "Үндсэн чиг үүргээ умартжээ, үнэхээрийн хүчгүй байгууллага болж" хэмээн халаглан, харамсахуйн өнцөг эрхгүй ургана.

Нэгэнт ийм төлөвт шилжсэн бол төсвийн мөнгө зарлагадсан ийм хэрэггүй албаар яах вэ. Татан буулгасан нь зүй биш үү. Хэрэггүйн үндсийг эртхэн л таслахгүй бол хог болно, хөгжлийг тушна, эцэстээ Улсыг гундаах нөхцөл үүснэ шүү дээ...

23/11/2024

Битүү шөл өө идэж бна уу❓️

23/11/2024

- Оффтэйк гэрээнүүд: 75$ уурхайн ам дээр. Хил хүртэл тээвэр 30$. Нийт 105$.
- Бирж: 135$ хил нөхцлөөр. Үүнд тээвэр 15$ багтсан. Хятад тээвэр 30$, монгол тээвэр 15$.

23/11/2024

ЦУОШГ: Маргаашаас ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 10:00 - 14:00

Telephone

+97688073735

Alerts

Be the first to know and let us send you an email when Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар:

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Улаанбаатар

Show All