Tsahiur news

Tsahiur news Мэдэх эрхийн төлөө

ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ“Талх Чихэр” ХК-нийн нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цо...
26/01/2025

ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

“Талх Чихэр” ХК-нийн нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.

Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Алтанбулаг Уул” ХХК, УБТЗ - Замын 3-р анги, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Жолоо групп, ЗХ-016 анги, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан Г.Цогтгэрэл, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Аварга” сургууль, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт гардуулсан юм.

Дараагийн барилдаан ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын 2-нд Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хуралдааны дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын ...
26/01/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хуралдааны дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөлтэй уялдуулан хаягдал усыг дахин боловсруулах технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна, төслийн хэрэгжилт 60 хувьтай байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг багасгах аж.

Tsahiur.mn - Таны мэдэх эрхийн төлөө

26/01/2025

Ж.Гантулга: Бусдыг хайрлаж, гомдоохгүй амьдарна бол ухаалаг, хүн чанартай хүний шинж

25/01/2025

Улаанбаатар хотод -19 хэм, салхины хурд 3 м/с, бага зэргийн үүлтэй/2025.01.26/

25/01/2025

Ж.Гантулга: “Мөрийтэй тоглоомоос 10 саяыг олж чадсан юм чинь” гэж тоглоод л бүх зүйлээ алдчихаж байна

25/01/2025

Ж.Гантулга: Цахим мөрийтэй тоглоом сэтгэцийн эрүүл мэндийн маш том тулгамдсан асуудал үүсгэж байна

24/01/2025

Улаанбаатар хотод -15 хэм, салхины хурд 3.3 м/с, цастай/2025.01.25/

Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өө...
24/01/2025

Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг УИХ 2025 оны нэгдүгээр сарын 24-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ

Тэргүүн хамба лам Д.Жавзандорж, тэргүүлэгч лам М.Ганхуяг, лам О.Хатанбаатар, ШУА-ийн эрдэмтэн судлаач М.Батаа нарын Бүгд...
24/01/2025

Тэргүүн хамба лам Д.Жавзандорж, тэргүүлэгч лам М.Ганхуяг, лам О.Хатанбаатар, ШУА-ийн эрдэмтэн судлаач М.Батаа нарын Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлалын тойм мэдээ

1. Тэргүүн хамба лам Варшав хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүсэлтээр “Ази-Номхон далайн орнуудын судлал”-ын музейд ном айлдан, уулзалт хийв. Энэ үеэр Польш иргэдийн сонирхон судалдаг Бурханы шашны номын мөн чанар, хэрхэн шүтэх талаар тайлбар сургаал айлдлаа. Мөн тэргүүлэгч М.Ганхуяг лам МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс алс хол амьдарч буй сүсэгтэн олонд зориулж хийж буй ажлаас танилцуулав. Уулзалтын дараа тус музейн захирал Жосеф Залевскитай уулзан, музейн соёлын өвийг хадгалах, сэргээн засварлах чиглэлээр туршлага солилцох, мэргэжилтэн дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

2.Хамба номун хан “Польшийн үндэсний ой санамжийн хүрээлэн”-д зочилж, тус улсын ард түмний харийн дарангуйлал, улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг туулж өнгөрүүлсэн үеийг үндэсний ой санамж болгон төрийн бодлогод тусган ажиллаж байгаатай танилцав. Ялангуяа түүхэн үнэнийг хойч үе болсон хүүхэд залуучуудад таниулахын ач холбогдлын талаар туршлага судлан, санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж байлцав.

3. Айлчлалын хүрээнд тэргүүн хамба лам Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын сургуулийн урилгаар “Монголын Бурханы шашин, соёл” сэдвээр лекц уншсан нь эрдэмтэн судлаачид, олон нийтийн сонирхлыг ихэд татав.

4. Мөн тэрбээр Монголын тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Мэгжид Жанрайсиг бурхны хамт бүтээгдсэн түмэн Аюуш бурхны заримыг Польш улсад бүтээсэн түүхэн баримттай танилцаж, үлдсэн баримт олдворуудыг Монгол улсдаа авчрах талаар санал солилцлоо.

5.Тэргүүн хамба лам Польшийн эртний нийслэл Краков хотод байрлах Ягеллоны их сургуульд зочлов. 1364 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн хамгийн эртний их сургуулиудын нэг болох энэ сургуулийн дэд захирал профессор Ярослав Горниак хамба лам болон зочдыг хүлээн авч, хамтарсан судалгаа хийх, туршлага солилцох асуудлаар ярилцан, ажил хэрэг болгохын тулд ажиллахаа амлав.

Мөн Краков дахь католик шашны сургуулийн дэд захирал профессор Андрая Кайлиан болон бусад төлөөлөгчидтэй уулзалт хийв. Энэхүү айлчлал нь Монгол, Польшийн соёлын харилцааг өргөжүүлж, Буддын шашин соёл, түүх, монгол судлалын салбарт харилцан туршлага солилцох шинэ боломжийг нээсэн чухал үйл явдал боллоо.

24/01/2025

Д.Амарбаясгалан: Намрын чуулганаар 81 өдөр хуралдлаа

Х.Нямбаатар: "Нарантуул", "Да хүрээ", "Хархорин", "Барс" захын эзэдтэй хэлэлцээр эхлүүлнэ."Баянзүрхийн товчоо болон "100...
24/01/2025

Х.Нямбаатар: "Нарантуул", "Да хүрээ", "Хархорин", "Барс" захын эзэдтэй хэлэлцээр эхлүүлнэ.

"Баянзүрхийн товчоо болон "1000 автомашины зах" дээр Нарантуул Да хүрээ захыг хослуулж ажиллуулдаг болно.

2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ "Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заал...
24/01/2025

2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ "Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалт 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд Улсын Их Хурал нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ.

2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцэж байсан бол 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна.

Харин бид ээлжит бус болон энэ удаагийн намрын чуулганаар нийт 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн байгаа нь нэг талаар Улсын Их Хурлын гишүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласныг илтгэх боловч, нөгөө талаар хэлэлцэж буй асуудалд иргэд сонгогчдын санал бодол, мэргэжилтэн, судлаачдын дуу хоолойг сонсож тусгах нөхцөл хомсдож байна" гэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг хүргэж байна...

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд ял оноож, 640 сая төгрөгийг улсын орлого болгов
24/01/2025

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд ял оноож, 640 сая төгрөгийг улсын орлого болгов

Х.Нямбаатар: Метроны төслийн ТЭЗҮ бэлэн болсон. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сард дуусгана. 2025 онд ...
24/01/2025

Х.Нямбаатар: Метроны төслийн ТЭЗҮ бэлэн болсон. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сард дуусгана. 2025 онд барилгын ажлыг эхлүүлж 4-5 жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн

Л.Оюун-Эрдэнэ: Шүүх, шийдвэр гүйцэтгэл дээр ял завшсан 2000 кейс байна. Энэ асуудлыг парламентад оруулж ирж ярих цаг нь ...
24/01/2025

Л.Оюун-Эрдэнэ: Шүүх, шийдвэр гүйцэтгэл дээр ял завшсан 2000 кейс байна. Энэ асуудлыг парламентад оруулж ирж ярих цаг нь болсон.

Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2...
24/01/2025

Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулаад байна.

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хо...

..Бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийг шийдэх нь нэгдүгээр ажил. Ула...
24/01/2025

..Бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийг шийдэх нь нэгдүгээр ажил. Улаанбаатар хот энэ жишгээр л эрчим хүч, авто замын салбартаа анхаарч байна. Бид 2025 оноос эрчим хүчний чиглэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, ТЭЦ-2 станцын үнсэн сан дээр 300 МВт хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Морингийн даваа, Цагаан даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгальд ээлтэй технологиор станц барих ажлыг судалж байна. Харин дулаан хангамжийн чиглэлээр Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг 126 МВт болгож өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар нийслэлээс зохион байгуулж, Сэлбэ дэд төвийг дулаанаар хангана. Эмээлтийн 24 МВт дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Ус төрөгчөөс цахилгаан эрчим хүч гаргах, элснээс дулаан гаргах зэрэг хувийн хэвшлийн төслүүдийг мөн судалж, туршлага солилцож байна...

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ болон 2025 онд хэрэгжих эрчим хүчний төслүүдийн талаар Нийслэл дэх эрчим хүчний...

126 гишүүнтэй анхны УИХ намрын ээлжит чуулганаа өнөөдөр хаалаа. Намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгала...
24/01/2025

126 гишүүнтэй анхны УИХ намрын ээлжит чуулганаа өнөөдөр хаалаа. Намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр УИХ хуулийн төслийг аль болох яаралтай горимоор хэлэлцэхгүй байх, хуулийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг тусгах, ил тод, нээлттэй байх шаардлагатайг онцолсон юм...

126 гишүүнтэй анхны УИХ намрын ээлжит анхны чуулганаа өнөөдөр хаалаа.

Address

УБ, Чингэлтэй дүүрэг, Сан апартмент, 47б/403
Улаанбаатар

Telephone

+97670176677

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsahiur news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsahiur news:

Videos

Share