10/07/2024
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан.
1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Лувсаннямын Гантөмөр
2. Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд
3. Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан
4. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ням-Осорын Учрал
5. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Эрдэнэбилэгийн Одбаяр
6. Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Равжихын Эрдэнэбүрэн
7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулга
8. Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг
9. Сангийн сайдаар Болдын Жавхлан
10. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Оюунсайханы Алтангэрэл
11. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Цэвэгдоржийн Туваан
12. Батлан хамгаалахын сайдаар Сандагийн Бямбацогт
13. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Салдангийн Одонтуяа
14. Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр
15. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
16. Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан
17. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Номин
18. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Жамбын Батсуурь
19. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр
20. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү
21. Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн.
22. Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан нарыг тус тус томиллоо.