АВЖИ Паблишн - AVJI Publishing

АВЖИ Паблишн - AVJI Publishing АВЖИ гэдэг нэр нь ААВ, ЭЭЖ хэмээх хоёр үгний нэгдэл бөг?

АВЖИ Паблишн компанийн алсын хараа:
Хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт Монгол зохиолчдын хувь нэмрийг оруулах гүүр байж, дэлхийн уншигчдад монгол соёл, оюуны өвийг таниулан дэлгэрүүлнэ.

Эрхэм зорилго:
- Хүнийг эрхэмлэн дээдлэх үзэл хандлагыг ажиллаж буй бүх түвшиндээ хэрэгжүүлнэ.
- Гадаад, дотоодын зохиолчдын зохиогчийн эрх, оюуны өмчийг хүндэтгэн, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Үнэт зүйл:
- Нээлттэй, ил тод, шударга харилцаа
- Бүтээлч хамтын ажиллагаа
- Нийгмийн хариуцлага

Эхлэхийн тулд төгсдөг ном маань кино зохиол болон энэ оны 6-р сарын 21-нд нээлттэй хийхээр болоод байна!       #эхлэхийн...
11/04/2024

Эхлэхийн тулд төгсдөг ном маань кино зохиол болон энэ оны 6-р сарын 21-нд нээлттэй хийхээр болоод байна!
#эхлэхийнтулдтөгсдөг #эхлэхийнтулдтөгсдөг💕 #авжи

24/03/2024
24/03/2024

АВЖИ Паблишн - AVJI Publishing компанид ажилтан шалгаруулж авна. Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх эрмэлзэлтэй, ном эрдэмд дуртай, итгэл даах, санаачлагатай, нийгмийн идэвхтэй, контент бүтээх сонирхол, ур чадвартай, бичгийн чадвар сайн хүнийг хайж байна. Сонирхвол [email protected] хаягаар resume ээ явуулна уу🤩.

Хонхны баяр дээр очих гэж байгаа бол Сүхбаатрын талбайн яг баруун талд Anjuna Book Cafe ороод номоо гоё боолгоод аваарай...
29/05/2023

Хонхны баяр дээр очих гэж байгаа бол Сүхбаатрын талбайн яг баруун талд Anjuna Book Cafe ороод номоо гоё боолгоод аваарай. Жижигхэн тарьмал цэцэгтэй хамт авбал бүр хөөрхөн болохоор байна шүү 📖💛

Өнөөдөр номын баярын сүүлчийн өдөр шүү манайхаан! Интерном болон Альфабүүк дэлгүүрийн асрууд дээр манай номууд байгаа, з...
28/05/2023

Өнөөдөр номын баярын сүүлчийн өдөр шүү манайхаан! Интерном болон Альфабүүк дэлгүүрийн асрууд дээр манай номууд байгаа, зочлоорой 💛📖

Манай номууд Альфабүүк (Alphabook) номын асар дээр байгаа шүү. Манай хөөрхөн уншигчид ороод гараарай, бидний үйл ажиллаг...
27/05/2023

Манай номууд Альфабүүк (Alphabook) номын асар дээр байгаа шүү. Манай хөөрхөн уншигчид ороод гараарай, бидний үйл ажиллагааг дэмжээрэй 📖💛

Манай уншигчаас ийм хөөрхөн сэтгэгдэл иржээ. Номноос болж уйлна гэж бодож явсангүй, анх удаа ингэж уйлсан гэнээ 🥰 Үнэхээ...
19/04/2023

Манай уншигчаас ийм хөөрхөн сэтгэгдэл иржээ. Номноос болж уйлна гэж бодож явсангүй, анх удаа ингэж уйлсан гэнээ 🥰 Үнэхээр л олон мэдрэмж зэрэг төрдөг дөө..

#эхлэхийнтулдтөгсдөг

Үр хүүхдээ бодоод гэдэг шалтгаанаар олон ч гэр бүл эрүүл бус харилцаагаа төгсгөх бус,  үргэлжлүүлсээр байдаг. Гэтэл үр х...
08/04/2023

Үр хүүхдээ бодоод гэдэг шалтгаанаар олон ч гэр бүл эрүүл бус харилцаагаа төгсгөх бус, үргэлжлүүлсээр байдаг. Гэтэл үр хүүхэд нь яг ямар орчинд илүү эрүүл сэтгэл зүйтэй хувь хүн болж төлөвшдөг бол?? Том болоод ээж аавынхаа алдааг давтаж амьдрах болов уу?

Энэхүү асуултын хариултыг зохиолч маань өөрийн болон ээжийнхээ бодит амьдралаас сэдэвлэн "Эхлэхийн тулд төгсдөг" номондоо бичжээ.

CV буюу товч намтар бичихдээ анхаарууштай зөвлөгөө:     #товчнамтар  #карьерзөвлөгөө
06/04/2023

CV буюу товч намтар бичихдээ анхаарууштай зөвлөгөө:

#товчнамтар #карьерзөвлөгөө

~Хил хязгаар зөвхөн тархинд бий. Бодолд хязгаар байхаас боломжид хязгаар үгүй~ Амьдрал үзэсгэлэнтэй номын хэсгээс
29/03/2023

~Хил хязгаар зөвхөн тархинд бий. Бодолд хязгаар байхаас боломжид хязгаар үгүй~

Амьдрал үзэсгэлэнтэй номын хэсгээс

 #эхлэхийнтулдтөгсдөг Манайханд танил харагдаж байна уу? Харахаар шууд зүрх шархалж байна шд 🥹❤️‍🩹 Уншиж амжаагүй бол ха...
27/03/2023

#эхлэхийнтулдтөгсдөг Манайханд танил харагдаж байна уу? Харахаар шууд зүрх шархалж байна шд 🥹❤️‍🩹 Уншиж амжаагүй бол хавар гэгэлзсэн үедээ аваад уншаарай 2 дахин илүү шархална 😅😅

🌹Тусламжийн нууц дохио ба олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 🌹• Цар тахлын үеэр "Канадын Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгээс" гаргас...
08/03/2023

🌹Тусламжийн нууц дохио ба олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 🌹
• Цар тахлын үеэр "Канадын Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгээс" гаргасан энэхүү гарын дохиог дэлхий даяар хэрэглэж эхэлсэн ба гэр бүлийн хүчирхийллээс гадна аюултай байдалд өртсөн эмэгтэйчүүд энэхүү нууц дохиог ашиглан бусдаас тусламж хүсэх боломжтой болжээ.
• 2021 онд АНУ-н Кентаки мужид хулгайлагдсан охин энэхүү гарын дохиог ашиглаж, түүнийг харсан хүмүүс цагдаа дуудан, охиныг аварч чаджээ.
• Энэ дохио нь эрхий хуруугаа нугалж, гараа атгаад буцааж нээх юм. Хүн хартал энэ үйлдлээ давтах юм байна.
• Бид ч бас энэ дохиог мэддэг болж, Монголдоо хэрэглэдэг болох шаардлагатай. Энэ постыг шэйрлэж илүү олон хүнд түгээгээрэй 🫶

🧡 ТАЛАРХАЛЫН ПОСТ 🧡3 хоногийн өмнө Өмнөговь аймаг руу явуулсан "Амьдрал үзэсгэлэнтэй" ном маань дуусчихлаа, дахиад авъя ...
04/03/2023

🧡 ТАЛАРХАЛЫН ПОСТ 🧡
3 хоногийн өмнө Өмнөговь аймаг руу явуулсан "Амьдрал үзэсгэлэнтэй" ном маань дуусчихлаа, дахиад авъя гээд өнөөдөр дахиад явууллаа. Уншигч та бүхэндээ баярлалаа 🙏😚

💋"In my shoes" ном Алдарт VOGUE загварын сэтгүүлээс "Гутлын хатан хаан" хэмээн нэрлэгдсэн Тамара Меллон хэмээх эмэгтэйн ...
03/03/2023

💋"In my shoes" ном Алдарт VOGUE загварын сэтгүүлээс "Гутлын хатан хаан" хэмээн нэрлэгдсэн Тамара Меллон хэмээх эмэгтэйн загварын ертөнцөд хөл тавьж, өөрийн брэндээ бий болгон дэлхийд гарсан амьдралын түүх билээ.
💋 Өөрийн загварын брэндээ бий болгохыг хүсдэг эсвэл түүнийгээ бий болгоод явж буй хэн бүхэнд сургамж, урам зориг хайрлах энэхүү номын маань албан ёсны нээлт МАРГААШ буюу 3 сарын 4-ний 12 цагт Интерном Төв дэлгүүрийн 2 давхарт болно. Та бүхэн маань хүрэлцэн ирээрэй!!

Ямар хайр хамгийн хортой юм бэ? Хайр дурлалтай учрахыг хүсэж буй төдийгүй учирсан хэн бүхний унших ном бөгөөд хайр дурла...
02/03/2023

Ямар хайр хамгийн хортой юм бэ? Хайр дурлалтай учрахыг хүсэж буй төдийгүй учирсан хэн бүхний унших ном бөгөөд хайр дурлалыг сохроор биш, бодитоор харахад, мөн амьдралынхаа шийдвэрлэх мөчүүдэд өөрийн үнэ цэнийг мэдэрсэн шийдвэрийг хэрхэн зоригтой гаргах хэрэгтэй талаар дүрсэлсэн, бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол🌸

#номынхорхойтон #номынтэмдэглэл #номын #Номын #номболертөнцийгхарахцонх #номболхайрёоом #номболмэдрэмж #номболхайр #ном #НОМ

📣Орон нутгаас холбогдож буй уншигчиддаа дуулгахад Өмнөговь, Баянхонгор аймгуудад манай ном борлуулагдаж байгаа учраас ай...
01/03/2023

📣Орон нутгаас холбогдож буй уншигчиддаа дуулгахад Өмнөговь, Баянхонгор аймгуудад манай ном борлуулагдаж байгаа учраас аймгийн төвөөсөө захиад аваарай.
📣Мөн "Амьдрал үзэсгэлэнтэй" номыг цахимаар авч унших боломжтой шүү! "M plus" аппликейшнийг утсандаа татаж аваад уншаарай.

📢ШИНЭ НОМ!!Та бүхэндээ хүргэх дараагийн нэгэн бүтээл болох "In my shoes" номыг уншигчиддаа урам зориг, итгэл найдвар өгө...
03/02/2023

📢ШИНЭ НОМ!!
Та бүхэндээ хүргэх дараагийн нэгэн бүтээл болох "In my shoes" номыг уншигчиддаа урам зориг, итгэл найдвар өгөхийг хүссэн нэгэн эмэгтэй сэтгэл зүрхээ зориулан орчуулж, та бүхний гарт хүргэхэд бэлэн боллоо.

🎀Энэхүү ном нь алдарт Jimmy Choo гутлын брэндийг дэлхий дахинд таниулсан Тамара Меллон хэмээх бүсгүйн ажил, амьдралын талаар өгүүлэх билээ.
🎀Хувцас загварын ертөнцөд амжилт олохын тулд заавал өөрөө оёж, урлаж, бүтээдэг байх албагүй гэдгийг нотолсон энэхүү бүсгүйн бодит түүх, тасралтгүй тэмцэл, уйгагүй оролдлого, хичээл зүтгэлийн талаар уншихыг хүсвэл доорх линкээр захиалаарай 👇👇 Хүргэлт үнэгүй.

https://thenandin.com/products/343/306422

📢“Эхлэхийн тулд төгсдөг” номын фенүүддээ баяртай мэдээ дуулгая! Коллин Хүүвэр зохиолч ээжийнхээ туулсан амьдралаас сэдэв...
30/01/2023

📢“Эхлэхийн тулд төгсдөг” номын фенүүддээ баяртай мэдээ дуулгая!

Коллин Хүүвэр зохиолч ээжийнхээ туулсан амьдралаас сэдэвлэн бичсэн энэхүү зохиолоор "Wayfarer Studios” болон “Sony Pictures” кино бүтээх нь батлагдсан ба гол дүрүүдэд жүжигчин Блэйк Лайвли, Жастин Балдони нар тоглоно.

“Эхлэхийн тулд төгсдөг” ном маань 2022 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч, Нью Иорк Таймс-н шилдэг борлуулалттай номын жагсаалтад 90 дэх долоо хоногтоо багтаж байгаа бөгөөд Америк улсад бүх эмэгтэйчүүд, ялангуяа өсвөр насны охидын заавал унших топ 5 номын жагсаалтад ордог билээ.

Эхлэхийн тулд төгсдөг номыг Монгол хэлээр уншихыг хүсвэл чатаар утасны дугаараа явуулаарай 🌸

#номынхорхойтон #номынтэмдэглэл #номын #Номын #номболертөнцийгхарахцонх #номболхайрёоом #номболмэдрэмж #номболхайр #номбол #номболцонх #ном #НОМ

 #Эхлэхийнтулдтөгсдөг номын сэтгэгдлээс: "Нэг үйл явдлаас дараагийнх хүртэл одоо яах бол гэж шимтэн талархан, догдлон, х...
20/01/2023

#Эхлэхийнтулдтөгсдөг номын сэтгэгдлээс:

"Нэг үйл явдлаас дараагийнх хүртэл одоо яах бол гэж шимтэн талархан, догдлон, харуусан өрөвдөн бүр салж чадахгүй байсаар суудал дээрээ дуусгачихдаг ном тийм ч олон байдаггүй юм.
Харин энэ ном миний сэтгэлийн гүн дэх шархыг хэд хэдэн удаа хөндөж, бүр номоо уншихаа болиод мэгшин уйлсан гээд бод доо. Гэвч номын төгсгөлд зохиолч тэр шархыг минь ёстой л оёж эдгээж өгөх шиг болов.
Тийм ээ, хэн нэгнийг хайрлана гэдэг гайхам сайхан ч басхүү адармаатай, заримдаа энэ нь хамгийн их шаналгаж, өвтгөдөг зүйл болж хувирах нь ч цөөнгүй.
Аливаа шийдвэрийг гаргахдаа өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн, өөрийгөө хайрласан тийм л шийдвэрийг зоригтойгоор гаргаж, бүр мөсөн дуусгаж байгаарай. Бас чамайг өвтгөхийг хэнд ч хэзээ ч битгий зөвшөөрч байгаарай гэж энэ ном охид бүсгүйчүүдэд сургаж сануулна.

- ТАЛБАЙГААС ХОЙШОО ДЭЛГҮҮР БАЙГАА ЮУ?
- Хүүхдийн урлан бүтээх төвийн хажууд Метромолл дэлгүүрийн 3 давхарт Alphabook - Альфа номын дэлгүүр -т байгаа шүү❣️

Австрали улсад ажилд орох, сургууль коллежид элсэх өргөдөл явуулахад таны CV Австралийн шаардлагад тохирсон байх нь чуха...
18/01/2023

Австрали улсад ажилд орох, сургууль коллежид элсэх өргөдөл явуулахад таны CV Австралийн шаардлагад тохирсон байх нь чухал юм. Ихэнх улс орнуудын нэгэн адил Австрали улсад өөрийн гэсэн ажлын соёл, CV-д тавигдах шаардлага байдаг.
Тиймээс, анкетаа илгээхээс өмнө таны CV дараах 7 шаардлагад нийцсэн эсэхийг шалгаарай.

Өөр аль улсын CV-ний талаар мэдээлэл авмаар байгаагаа коммэнт хэсэгт бичээрэй 👇

26/12/2022

2022 оны сүүлчийн 7 хоногийн мэнд ✨️✨️

- Наадам цэнтрээс урагшаа байна уу??• Богд хааны музейн урд Оргил худалдааны төвийн 1 давхарт Owl book store дээр ирсэн ...
11/12/2022

- Наадам цэнтрээс урагшаа байна уу??
• Богд хааны музейн урд Оргил худалдааны төвийн 1 давхарт Owl book store дээр ирсэн шүү 🌸

ХААНААС АВАХ ВЭ? ❣️   ном маань  #Азхур номын дэлгүүрийн 3 давхарт "гадаад уран зохиолын" хэсэгт байгаа шүү❣️ Хүргэлтээр...
09/12/2022

ХААНААС АВАХ ВЭ?

❣️ ном маань #Азхур номын дэлгүүрийн 3 давхарт "гадаад уран зохиолын" хэсэгт байгаа шүү

❣️ Хүргэлтээр авахыг хүсвэл чатаар дугаараа явуулаарай

Уншигчийнхаа хуваалцсан сэтгэгдлээс дурдлаа: "Миний өнөөдөр өөртөө итгэлтэй байж, өөрийн амьдралдаа хариуцлагатайгаар би...
05/12/2022

Уншигчийнхаа хуваалцсан сэтгэгдлээс дурдлаа:

"Миний өнөөдөр өөртөө итгэлтэй байж, өөрийн амьдралдаа хариуцлагатайгаар бие дааж шийдэж бас харилцах боломжтой байгаагийн цаана нь ээж минь энэ бүхнийг эхлүүлэхийг төлөө, өөрийн үедээ төгсгөж чадсаны гавъяа байгааг олж мэдлээ. Хүний эрх, ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх тэгш эрх гээд олон зүйлийг та үгээрээ хэлээгүй ч үйлдлээрээ та маш сайн үзүүлж чаджээ.

Эмэгтэй хүн бүр уншаасай. Бүр эрчүүд ч уншаасай!!!"

Хүргэлтээр авахыг хүсвэл чатаар дугаараа явуулаарай 💗

❣️ Бүх зүйлд эхлэл байдгийн адилаар бүх зүйл мөн дуусдаг. Сайхан зүйлс ч дуусдаг, муу муухай таагүй зүйлсэд ч төгсгөл би...
03/12/2022

❣️ Бүх зүйлд эхлэл байдгийн адилаар бүх зүйл мөн дуусдаг. Сайхан зүйлс ч дуусдаг, муу муухай таагүй зүйлсэд ч төгсгөл бий. Харин өөрийнхөө амьдралд юуг авч үлдэж, юуг төгсгөх шийдвэрээ өөрөө гаргадаг, үнэ цэнээ мэддэг эмэгтэй сэтгэл хангалуун амьдардаг

❣️Энэ жилийн төгсгөл, ирэх жилийн эхлэл болгон өөртөө бэлэглээрэй. Эсвэл бэлэг авхуулмаар байгаа хүнээ меншион хийгээрэй 😛

❣️ номын бэлгийн багц хүргэлт үнэгүй

#бэлэг #лаа #ном

Амралтын өдрөөрөө цэцэгсийн дунд кофе шимэнгээ хүсэн хүлээсэн номоо аваад уншиж сууна гээд төсөөлөөд үздээ 😍 Anjuna Book...
02/12/2022

Амралтын өдрөөрөө цэцэгсийн дунд кофе шимэнгээ хүсэн хүлээсэн номоо аваад уншиж сууна гээд төсөөлөөд үздээ 😍

Anjuna Book&Art кафе-д ном маань очсон шүү.

Хаяг: Засгийн газрын ордны баруун талд гутлын 22 буюу "өглөөний гудамж"-нд харваас андашгүй гаднаа шинэ жилийн хөөрхөн чимэглэлтэй кафе бий.

Хүргэлтээр авахыг хүсвэл чатаар дугаараа үлдээгээрэй.

  ном маань дахин хэвлэлтээс гарлаа. Little heaven in UB кафед очиж кофе шимэнгээ номоо аваарай 🩷Хаяг: Мөнгөн завъяа-н б...
01/12/2022

ном маань дахин хэвлэлтээс гарлаа.

Little heaven in UB кафед очиж кофе шимэнгээ номоо аваарай 🩷

Хаяг: Мөнгөн завъяа-н баруун талаар хойшоо эргэсэн замаар ороод чигээрээ явахаар чамин хөх өнгийн кафе бий.

Хүргэлтээр авахыг хүсвэл чатаар дугаараа үлдээгээрэй.

Тэмдэглэлээ явуулсан уншигчдаа баярлалаа 💌 "Нэг насны амьдралаа тэвчиж, нууж биш бүгдийг дахин шинээр ЭХЛЭХИЙН ТУЛД ТӨГС...
16/11/2022

Тэмдэглэлээ явуулсан уншигчдаа баярлалаа 💌
"Нэг насны амьдралаа тэвчиж, нууж биш бүгдийг дахин шинээр ЭХЛЭХИЙН ТУЛД ТӨГСГӨДӨГ хүчтэй байгаасай" гэсэн сүүлийн өгүүлбэрийг та бүхэндээ зориулъя.

Товчхон хэлэхэд CV бол таны хүссэн ажлын хаалгыг нээж өгдөг буянтай цаас билээ 📃✨️ CV-гээ хэр их тордож тойглоно төдий ч...
15/09/2022

Товчхон хэлэхэд CV бол таны хүссэн ажлын хаалгыг нээж өгдөг буянтай цаас билээ 📃✨️ CV-гээ хэр их тордож тойглоно төдий чинээ их ярилцлагад уригдана. Хэрэв та CV-гээ шинээр бичих эсвэл сайжруулах гэж байгаа бол манай CV бичих үйлчилгээний экспертийн дараах 4 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Манай CV бичих үйлчилгээний талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл доор коммент бичээрэй 👌

#ажил #ажил #ажилтан #АЖИЛ #авжи

Address

Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97699141596

Alerts

Be the first to know and let us send you an email when АВЖИ Паблишн - AVJI Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to АВЖИ Паблишн - AVJI Publishing:

Videos

Share

Category

Nearby media companies


Other Publishers in Ulaanbaatar

Show All