Хан-Уул дүүрэг Ардчилсан нам 5-р үүр

Хан-Уул дүүрэг Ардчилсан нам 5-р үүр Nar

МАНыхны сүнс төөрчихжээ юм л бол АНыг татах санаатай шүү😁МАН-ын бузар булайг дэлгэвэл далай далай👹👹👹
15/04/2024

МАНыхны сүнс төөрчихжээ юм л бол АНыг татах санаатай шүү😁
МАН-ын бузар булайг дэлгэвэл далай далай👹👹👹

МЭДЭГДЭЛ

Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацав.

Төрийн байгууллага ажил үүргээ гүйцэтгэсэн дээрх үйл явдлыг Ардчилсан нам руу чиглүүлж, тус намын удирдлагыг холбон мэдээлж буй нь ор үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс няцааж байна.

Хэргийн үнэн мөн олдоогүй, эцэслэгдээгүй байхад Ардчилсан намын нэр хүндэд санаатайгаар халдаж, уг үйл явдалд холбоотой мэтээр мэдээлэл тараан түгээх үйлдэл гаргасан тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандаж, нэр төрөө хамгаална гэдгээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Түүнчлэн Ардчилсан нам нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ямагт хамгаалсаар ирсэн бөгөөд татвар төлөгч, бизнес эрхлэгч хэнийг боловч хууль зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарлан мэдээлж буйг эрс буруутгаж байна.

АРДЧИЛСАН НАМ 2024.04.15

👹👹👹 Гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийн эсрэг 100,000 иргэн саналаа өгсөн эсэхийг шалгуулжээЧ.Хүрэлбаатар гадаадын иргэн...
15/04/2024

👹👹👹 Гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийн эсрэг 100,000 иргэн саналаа өгсөн эсэхийг шалгуулжээ
Ч.Хүрэлбаатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-аас хасахыг дэмжиж 100 мянган иргэн гарын үсгээ зурсан эсэхийг ТЕГ-аар шалгуулжээ.
Тодруулбал, тус хууль дахь
"Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах" заалтыг иргэд хасах ёстой, байж болохгүй зүйл хэмээн ихээхэн шүүмжилсэн.
Тиймээс "D-Parliament" платформоор цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулсан юм.
Ингээд 100 мянган иргэн гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийн эсрэг гарын үсгээ зурсан тул энэ заалтыг хасах асуудлыг УИХ хэлэлцэж, хасаад буй.
Тэгвэл энэ мэдээлэл бодитой эсэхийг
Эдийн засаг, хөгжлийн сайд
Ч.Хүрэлбаатар шалгуулахад
153,833 иргэн өөрийн биеэр нэвтэрч,
саналаа өгсөн байжээ.

14/04/2024
14/04/2024
13/04/2024
12/04/2024

Ардчилсан намын бүлгээс "цагдаа нарын хүчирхийллийн хэрэгт" ажлын хэсэг байгуулж ажиллана

07/04/2024
07/04/2024

Л.Гантөмөр: Ирэх дөрвөн жил Монголчуудынхаа мөрөөдлийг бодит болгохоор хичээж ажиллана

07/04/2024

Та бүхэндээ Ардчилсан намын 34 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Тэртээ 1990 оны 4 сарын 7-нд МоАН үүсгэн байгуулагдаж, Монгол оронд олон намын тогтолцоо хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нам...
07/04/2024

Тэртээ 1990 оны 4 сарын 7-нд МоАН үүсгэн байгуулагдаж, Монгол оронд олон намын тогтолцоо хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нам МАХН буюу одоогийн МАН шиг харийн нутагт (Троицкосавск тосгон), гадны заавраар хулгайгаар байгуулагдсан нам биш, эх орныхоо зүрхэн нийслэлд байгуулагдсан нам. Энэ нам үндэсний сэргэн мандалт, үсрэнгүй хөгжлийг дуудах уухайн түрлэгтэй байгуулагдсан нам. АН-ын өнгөрсөн 34 жилийн алдаа оноо, уналт босолт бүхэн тэр чигээрээ Монголын ардчилалын, чөлөөт нийгмийн алдаа оноо, түүхэн хөгжлийн тусгал байсан.

1992 онд Үндсэн хуулиараа тунхагласан улс төрийн ардчилал бол Монголын ард түмний хамтын сонголт, хамтын бүтээл. Түүнд МАН, АН, бусад гэх зүйлгүй.
Харин тэрхүү ардчиллын аюул эрсдэл нь олонхийн шийдвэр гэгчээр дамжуулан хувь хүний болон цөөнхийн эрх ашгийг уландаа гишгэсэн “олонхийн дарангуйлал” тогтдог явдал. Олонхи гэх боловч цаана нь цөөн олигарх бүлэг, бүр цаашлаад нэг дарангуйлагч удирдаад суухдаа тулдаг. Тиймээс ардчиллын амин сүнс бол хувь хүн нэг бүрийн эрх чөлөө, цөөнхийн эрх ашгийг тууштай хамгаалах, асуудлыг олонхийн түрэмгийллээр биш, цөөнхийг хүндэлсэн нийтийн зөвшилцлөөр шийдэх явдал, түүнийг хангасан тогтолцоо юм. Эрх чөлөө баталгаажсан нийгэм.

Хаана эрх чөлөөний дуудлага байна, тэнд Ардчилсан намын туг намирч байх ёстой!
Ардчилсан нам оршин тогтнох утга учир бол эрх чөлөөний баатар хамгаалагч байх явдал юмаа.

Намын үе үеийн гишүүд, дэмжигчид та бүхэнд Монголын Ардчилсан нам байгуулагдсан ойн өдрийн мэндийг хүргэе!

04/04/2024

1 жилийн дотор 50кг шуудай 1-р гурил 65.000₮-140.000₮ болжээ.
МАН даа баярлах уу? уйлах уу? ШЭЙР2 😡😡😡

"ХАНШ НЭЭСЭН" 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04🔰-НЫ ӨДРИЙН МЭНД ЭЭ🤗🌱💐 БУЯН ХУРААРАЙ🙏
04/04/2024

"ХАНШ НЭЭСЭН" 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04🔰-НЫ ӨДРИЙН МЭНД ЭЭ🤗🌱💐 БУЯН ХУРААРАЙ🙏

31/03/2024
31/03/2024

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан-Уул дүүрэг Ардчилсан нам 5-р үүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Media/News Companies in Ulaanbaatar

Show All

You may also like