Presshub Mongolia

Presshub Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Presshub Mongolia, Media/News Company, Corporation tower, Chingeltei, Ulaanbaatar.

10/03/2025

Иргэний нийгмийн байгууллагынханд баримт нягтлан шалгах (fact-checking) мэдлэг, ур чадвар олгох сургалт хийх хоёр хүртэл сургагч багш сонгон шалгаруулж хамтран ажиллах зар

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн баримт шалгагчидтай үр дүнтэй хамтран ажиллах мэдлэг, ур чадвараар хангах зорилготой сургалтыг зохион байгуулах хоёр хүртэл сургагч багш сонгон шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mediacouncil.mn/a/660 -ээс үзнэ үү.

28/01/2025

✨✨ Монгол Улсад сайн дурын үүсгэл санаачилгатай хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын бие даасан, хараат бус тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх үйлсийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье!

Өнгөрсөн арван жилд бид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дээдлэн, оюун санааны эв нэгдэл, сэтгүүл зүйн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч байгууллага болон төлөвшлөө. Энэхүү эрхэм үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа онцгой чухал байсныг бид бахархан тэмдэглэж байна.

Хүндэтгэсэн:
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн хамт олон

✨✨ We wish to convey our deepest gratitude to all of you for your unwavering support and partnership in fostering and strengthening an independent and voluntary media self-regulation mechanism in Mongolia.

Over the past decade, we have evolved into an organization deeply committed to upholding the highest ethical standards, fostering a sense of intellectual solidarity, and embracing the shared values that unite the journalistic community. We are profoundly proud to recognize that your unwavering partnership has been an integral cornerstone in advancing this noble mission.

With sincere respect and gratitude,
The Media Council of Mongolia

🇲🇳Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай🇲🇳
10/07/2024

🇲🇳Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай🇲🇳

26/03/2024

✅⏳Иргэд бид 4 жил тутамд улс төрийн эрхээ эдэлж, ирээдүйнхээ төлөө сонголт хийдэг хариуцлагатай өдөр болоход ердөө 3 сар үлджээ. Монголчууд бид 1990 оноос хойш хууль тогтоох дээд байгууллагад иргэд биднийг төлөөлөх гишүүдийг 8 удаа сонгожээ. Энэ жилийн 6 дугаар сарын 28-ны Баасан гарагт бид 9 дэх удаагийн сонголтоо хийх нь. Өнгөрсөн 8 удаагийн сонголтоо өгөгдөлд суурилан эргэн нэг харвал ямар трэнд гарч ирэх бол?

📣Энэ талаар дэлгэрүүлэн ярилцахаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Д.Бадамдашийг 3 дугаар сарын уулзалтын зочноор бид уриад байна. Тэрээр The Asia Foundation Азийн Сангийн Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд хэвлэгдсэн “Монгол Улсын сонгууль 1992-2021” эмхэтгэлд судлаачаар ажиллажээ.

📚Уг эмхэтгэл нь УИХ-ын сонгууль дахь иргэдийн оролцоо, нэр дэвшигчдийн өрсөлдөөн, үр дагавар, нийтлэг ажиглагдаж буй хандлага гэх зэрэг сонирхолтой тоо баримтаар дүүрэн агаад, энэ талаар лавшруулж, сонгуультай холбоотой өгөгдлийн шинжилгээний өөр ямар төрлийн үйл ажиллагаа бидэнд нэн хэрэгтэй байгаа талаар санал бодлоо хуваалцахыг урьж байна.

Ирэх пүрэв гарагт буюу 3 дугаар сарын 28-ны өглөө 8.30 цагт IC tower оффисын 2 давхарт байрладаг Coffee Namu Mongolia кофе шопт уулзацгаая.

🙋‍♀️

  Mongolia &   project Media training for media team of OTБайгууллагын хамт олонд зориулсан манай төвийн тусгай сургалт ...
01/12/2023

Mongolia & project
Media training for media team of OT
Байгууллагын хамт олонд зориулсан манай төвийн тусгай сургалт үргэлжилж байна.

Нийтлэл бичиж сурах уу? мастeр класс сургалтын 7-р ээлжийн сургалт үргэлжилж байна. Амралтын өдрөө зориулан оюундаа хөрө...
18/11/2023

Нийтлэл бичиж сурах уу? мастeр класс сургалтын 7-р ээлжийн сургалт үргэлжилж байна. Амралтын өдрөө зориулан оюундаа хөрөнгө оруулахаар манай сургалтыг зорьж ирсэн суралцагчиддаа баярлалаа

15/11/2023

💡НИЙТЛЭЛ БИЧИЖ СУРАХ УУ?💡

📢 2023 оны намрын сургалтаа зарлаж байна.

Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа:
- Данийн Орхусын Их сургуулийн аргачлал
- НҮБ-ын ЮНЕСКО-ын боловсруулсан "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн" сургалтын 2021 оны модуль
- Герман улсын DW академи
- Mark Lee Hunter багшийн"Story based inquiry" гарын авлагаас боловсруулсан сургалтын модуль
- АНУ-ын Media Insite хөтөлбөрийн судалгааны үр дүн
- Их британи, Америкийн нэрт эрдэмтэн Stephen Toulmin- ы нотолгооны онол болон бусад эх үүсвэрээс эх авч, 12 үндсэн сэдэв, дасгал ажил, хэлэлцүүлэг, тоглоомын аргад суурилсан.

Сургалтын төрөл: Нэг өдрийн танхим интерактив сургалт. Нэг бүтээл дээр Chimedee Tsegmid багш менторшип хийх эрх дагалдана.

🔔 Суудлын тоо 10

⏰️Cургалтын огноо: 2023.11.18 09:00-18:00
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/VJoiU3EzgH3hLGDMA
Холбоо барих болон лавлах: 80836353
E-mail: [email protected]

Media/news company

11/10/2023

Жил бүрийн 10 сарын 11-ний өдрийг "Олон улсын охин хүүхдүүдийн өдөр" болгон Нэгдсэн Үндэстний байгууллагаас тунхаглаж, тэмдэглэж ирсэн.
Энэхүү өдрийг хүний эрхийн байгууллагууд охидын хүйсээс хамаарч буй жендерийн тэгш бус байдлыг халах, тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах байдлаар 2012 оноос тэмдэглэж ирсэн.
💢Дэлхий даяар 5-14 насны охид ижил насны хөвгүүдээс 160,000,000-аар илүү цагийг гэрийн ажилд зарцуулдаг.
💢Дэлхий даяарх олон охид бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий байдаг бөгөөд хүчирхийлэл үйлдэгсэд нь шийтгэл хүлээдэггүй
💢Дэлхий дахинд дөрвөн охин тутмын нэг нь 18 нас хүрээгүй байхдаа хүчээр болон заншлын улмаас гэрлэж байна

✅Охид бүр хил хязгаар, саад бэрхшээлгүйгээр боловрол эзэмших эрхтэй
✅Охид бүр хүчирхийлэл, хүсээгүй гэрлэлтээс ангид байх эрхтэй
✅Охид хүсээгүй хөдөлмөрөөс ангид байх, тэгш ахуйн нөхцлөөр хангуулах эрхтэй
✅Охид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй

Охидоо хүчирхэгжүүлье! Empower the girl child!

Media/news company

25/08/2023


Конрад -Аденауэрийн сан, Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн хамтарсан Улс төрийн мэдээлэл харилцааны магистрийн хөтөлбөрийн төгсөгч Б.Бадамцэцэг:
Конрад -Аденауэрийн сан ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсний нэг нь Улс төрийн мэдээлэл харилцааны магистрийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр улс төрийн коммуникацийн ахисан түвшний мэдлэг олгож, судалгаа шинжилгээний магистрын зэрэг олгодгоороо онцлог юм. Хөтөлбөрийн төгсөгчид цаашид ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

25/08/2023


Улс төрийн боловсролын академийн анхны багш Б.Баярмаа: Улс төрийн боловролын академийн Хөвсгөл аймагт дахь салбарын багшаар ажиллаж байхад “Ардчиллын хичээл” заана гэхээр Ардчилсан намынхан явж байна гээд орон нутгийн иргэдээ суулгадаггүй байсан. 30 жилийн дараа харахад Монгол ардын нам ч ардчиллыг хүлээн зөвшөөрсөн. Ардчилал гэдэг бол аль нэг намын үнэт зүйл, өмч биш.

25/08/2023


Хуульч С.Халиунаа:
Ардчилал гэж юу вэ? Ардчиллыг хангахын тулд ямар институциүд байдаг вэ гэдгийг ойлгож байж иргэд хувь нэмрээ оруулж чадна. Олон нийт хууль тогтоох процесс дээр илүү их анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

25/08/2023


“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын зөвлөх Х.Номингэрэл:
Ардчилал бол зөвхөн сонгууль биш юм. Ардчилал ялсан намын гишүүдэд үр ашгаа өгдөг биш нийт иргэдэд үр ашгаа өгдөг систем байлгая гэвэл хүний эрх, тэгш бус байдалд анхаарах шаардлага үүсэж байна.

Address

Corporation Tower, Chingeltei
Ulaanbaatar

Telephone

+97680836353

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Presshub Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Presshub Mongolia:

Share