Дарьгангачуудын Аархал

Дарьгангачуудын Аархал Ургах наран зүгийн Сүхбаатарчуудын эв нэгдлийн хуудас
(24)

Намрын дунд сарын Шинийн 3
18/09/2023

Намрын дунд сарын Шинийн 3

 🌅 ❤Дарьганга бүсгүйНүүж буудаллах хөсгийг идээ цайтай угтсанНүгэл буяны дэнсийг араг савраар зөөллөсөнНар ургах нутагта...
05/03/2023

🌅


Дарьганга бүсгүй

Нүүж буудаллах хөсгийг идээ цайтай угтсан
Нүгэл буяны дэнсийг араг савраар зөөллөсөн
Нар ургах нутагтаа залбирлын цацалтай амьдрах
Найраг хөглөсөн бүсгүйчүүдийг Дарьганга бүсгүй гэдэг юмаа
Өөдөө залах Алтан дарь уулаа зүрхэндээ шүтсэн
Өглөө бүхэн өргөх сүүн гэгээнд нутгаа даатгасан
Зүүсгэл ууж нь хүртэл уран дархчуудын ухаанаар гоёсон
Дуунд мөнхөрсөн бүсгүйчүүдийг Дарьганга бүсгүй гэдэг юмаа
Харцных нь үнэнд хунгийн үзэсгэлэн шингэсэн уянгатай
Харамлах өрцөндөө Дуутын цэнхэр нуурандаа хоргодсон уяатай
Хаахын холоос ч эгшиглэх Жаахан шаргын шуранхайн цуурайтай
Хамгаас омголон бүсгүйчүүдийг Дарьганга бүсгүй гэдэг юмаа

…Нутаг хэзээ явах вэ? гэж надаас битгий асуулдааНуурлаад хурчихсан нулимс садарчих гээд хэцүү юмНуугдаад бүгчихсэн гуниг...
22/01/2023

…Нутаг хэзээ явах вэ? гэж надаас битгий асуулдаа
Нуурлаад хурчихсан нулимс садарчих гээд хэцүү юм
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд зовоох юм
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм
Саран тамгатай морьд бодолд эргэчихээд үүрсэх юм
Сартуулын цэнхэр нутаг бороонд торолзоод тодрох юм
Энгэрийн өвөлжөөнөөс ижийн минь сүүн цацал үзэгдэх юм…

Нутгийн замХөгжим М.Хатанбаатар Шүлэг Л.Мөнхтөр Дуучин МУГЖ Г.Эрдэнэбат

22/01/2023

Зүрхний хайртай нутагҮг: Б.Батсайхан / Болор цомын эзэн яруу найрагч /Ая: Ш.Батсайхан / МУСТА /Дуучин: А.Идэрзаяа / МУСТА /

22/01/2023

Дарьганга Нутаг миньДуучин: Ж.ГанбаярҮг: О.Дашбалбар /Төрийн соёрхолт, яруу найрагч/Ая: Д.Жаргалсайхан /МУГЖ/

Гэрсэнз жалайр хунтайжын дунд хөвгүүн Аминдуралын ахмад хүү Шолой хан Төвдийн V Далай ламаас Махасамади Гэгээн Сэцэн хан...
26/10/2022

Гэрсэнз жалайр хунтайжын дунд хөвгүүн Аминдуралын ахмад хүү Шолой хан Төвдийн V Далай ламаас Махасамади Гэгээн Сэцэн хан хэмээх цол хүртсэнээс хойш 1600-аад оны эхээр түүний эзэмшил нутаг болох одоогийн Монгол улсын Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн нутаг болон ОХУ-ын Чита, БНХАУ-ын Хөлөн нуур орчмын нутгуудыг Сэцэн ханы аймаг хэмээн нэрийдэх болсон.

01/10/2022
Энэ номыг хаанаас олохов.
01/10/2022

Энэ номыг хаанаас олохов.

Намрын тэргүүн саоын шинийн 8ны мэндийг хүргэе.
04/09/2022

Намрын тэргүүн саоын шинийн 8ны мэндийг хүргэе.

Алтан-овоо      Алтан-овоо гэдэг наран  мандах  зүгийн  уулАнгир эх шиг талын сүсэг ивэлгэх  Дархан уулАлтайн зүгийн хүм...
05/06/2022

Алтан-овоо

Алтан-овоо гэдэг наран мандах зүгийн уул
Ангир эх шиг талын сүсэг ивэлгэх Дархан уул
Алтайн зүгийн хүмүүст гүвээ чинээ намхан уул
Ар халхын зүрхэнд аврал шидийн Бурхан уул
Намхан, намхан гэв чиг наранд ойрхон
Хаан уул
Намтар түүхт эрсийн тангараг журмын
Засаг уул
Ганга нуурынхаа хунг уярч угтдаг
Аав уул
Гаслан төөрүүлсэн буданд уйлж хоцордог
Амин уул
Эм хүний мөргүй эрийн хийморьтой Алтан- овоо
Эх орны үүд сахисан эзний сүртэй Алтан-овоо
Талын үүлийг хураасан Шилийн Богдын
Нөхөр овоо
Тавилан заяагаа хамгаалсан хүний бодлын
Нөмөр овоо
Зоримог залуу эрс засгийн зарлиг
зөрчихдөө
Зовлого мэнд түшвэл амь гардаг
Алтан-овоо
Зоосны нүхээр шагайсан хуурамч орчлонг
аргадаж
Зовсоныг энэрч ,жаргасныг тэтгэдэг
Элбэрэл журмын Алтан-овоо
Баян дулааны лустай барилдлага нэгтэй
Алтан-овоо
Багшраад ирдэг зээрийн сүргээ хариулж
суудаг Алтан-овоо
Мэндийн хадагны үзүүрт сэтгэл ивэлгэсэн
Алтан-овоо
Миний, чиний гэхгүй итгэл даасан
Алтан-овоо
Зуун, зууныг элээсэн зургийн хуар шиг
Алтан-овоо
Зуурдын энэхэн хорвоод журам хатуу
Алтан -овоо
Ар халхын андгай журмыг атгаж суудаг
Алтан -овоо
Амин хайртай айлын ганц шиг
Аргадуулах дуртай Эрх-овоо
Намхан, намхан уулаа наран саранд онголсон
Нарийн -Ухаан, хилийн ухаан, Алтан- овоо
Эгэл борхон уулаа эрдэнийн дээдээр тахисан
Эртний-Ухаан, Монгол-Ухаан Алтан-овоо.

Address

Ulaanbaatar

Telephone

+97699039738

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дарьгангачуудын Аархал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Дарьгангачуудын Аархал

Эрхт сод Богдоос янагш алтан ургийн ураг дор хүртэл Түмний тэрхүү мянганы эх болсон эзэд хаад, ноёд Түшмэл, ард бид бүгдээр энх амгалан жаргах болтугай

Nearby media companies


Other Ulaanbaatar media companies

Show All