Pronews.mn

Pronews.mn creative media

НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАН БОЛНОМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийг...
14/03/2024

НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАН БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Үндэсний II чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.

ЭГЭЛ ЖИРИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ НЭГ САЯЫН ТАКС1924 оны 03-р сарын 08-ний өдөр байгуулагдсан Монголын эмэгтэйчү...
14/03/2024

ЭГЭЛ ЖИРИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ НЭГ САЯЫН ТАКС

1924 оны 03-р сарын 08-ний өдөр байгуулагдсан Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээгээ зохион байгуулжээ. Тус байгууллагын ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэл гэдэг эмэгтэй ажилладаг. Сүүлийн жилүүдэд бэлэг тэмдэг төдий болсон тус холбоо НЭГ сая төгрөгийн такстай баярын арга хэмжээгээ зохион байгуулсан байна.

Эгэл жирийн эмэгтэйчүүд оролцох боломжгүй арга хэмжээг Монголын дээд зэрэглэлийн гэгддэг Шангрилла-д зохион байгуулжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн тэр дундаа өсвөр насны охидын эрх хурцаар хөндөгдөх болсон ч тус байгууллага чухам хэний төлөө юу хийсэн гэдэг нь тун эргэлзээтэй.

Өндөр өртөгтэй хурал, уулзалт зохион байгуулдаг ч хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүдээс замын зардал, хоолны мөнгийг нь ч гаргуулдаг тухай ч хөндөгдөж байсан. Гэтэл төсвөөс авсан санхүүжилтээ юунд зарцуулж байгаа бол....

Эргэн сануулахад Дуучин М.Нарантуяа буюу Нара ээжүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж хуралд орох гэсэн боловч хөөгдөж байсан удаатай. Энэ мэт нам дагасан нэгний хийрхлээс болж эгэл жирийн эмэгтэйчүүдийн үзэл бодол, үнэт зүйл ард орхигдсоор байна.

ЕВРОП ДЭЛХИЙН АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДҮРМИЙГ БАТЛАХ УУ?Лхагва гарагт Европын холбооны хууль тогтоогчид “өргөн хүрээний...
14/03/2024

ЕВРОП ДЭЛХИЙН АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДҮРМИЙГ БАТЛАХ УУ?

Лхагва гарагт Европын холбооны хууль тогтоогчид “өргөн хүрээний салбарт болон өдөр тутмын амьдралд хэрэглээ нь хурдацтай хөгжиж буй технологи”-ийн тухай түр хэлэлцээрийг баталснаар Европ дэлхийн анхны хиймэл оюун ухааны дүрмийг батлахад ойртлоо.

Microsoft-ын дэмжлэгтэй OpenAI-ийн ChatGPT, Google-ийн Gemini чатбот зэрэг энэ төрлийн систем улам бүр түгээмэл болсон нь ташаа мэдээлэл, худал мэдээ тархахтай холбоотой санаа зовоосон асуудлыг нэмэгдүүлсэн. Ийнхүү гурван жилийн турш хийгдэж байгаа хиймэл оюун ухааны тухай анхны хууль Европд батлагдахад ойртоод байна.

Энэ тогтоомжоор өндөр нөлөө бүхий, ерөнхий зориулалттай хиймэл оюун ухааны загварууд ЕХ-ны зохиогчийн эрхийн хуулиудыг дагаж мөрдөх, ил тод байх асуудлыг үүрэг болгохоор зохицуулах аж.

Мөн тус хуульд засгийн газруудыг тодорхой гэмт хэргүүдэд, террорист халдлага зэрэг бодит аюулаас урьдчилан сэргийлэхэд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг эрэн сурвалжлах зэрэг асуудалд олон нийтийн орон зайд бодит цагийн биометрийн тандалт ашиглахыг хориглох аж.

ЕХ-ны салбарын тэргүүн Тьерри Бретон (Thierry Breton) Евро парламентаас дэлхийн хамгийн анхны иж бүрэн, заавал дагаж мөрдөх тогтолцоо болох ЕХ-ны хиймэл оюун ухааны тухай хуулийг дэмжиж байгааг сайшааж байна. Европ одоо найдвартай, аюулгүй хиймэл оюун ухааны хэрэглээнд дэлхийн стандарт тогтоогч болж байна" гэв.

ЕХ-ны 523 хууль тогтоогч уг хэлэлцээрийг дэмжсэн бол 46 нь эсэргүүцэж, 49 нь түдгэлзсэн байна. Энэ хуулийн хүрээнд компаниуд зөрчлийн төрлөөсөө хамааран 7.5 сая евро буюу эргэлийн хөрөнгийн 1.5% хүртэл торгууль төлөх эрсдэлтэй.

Хиймэл оюун ухааны шинэ туслах гаргаж эхэлсэн Амазон компанийн хэвлэлийн төлөөлөгч тус санал хураалтыг сайшаан: "Бид хиймэл оюун ухааны технологийн аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг дэмжихийн тулд ЕХ болон аж үйлдвэртэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна." гэжээ.

Эх сурвалж: Reuters

Маргаашаас нийтийн тээврүүдэд зорчигчдын толгой тоолох төхөөрөмж суурилуулна
14/03/2024

Маргаашаас нийтийн тээврүүдэд зорчигчдын толгой тоолох төхөөрөмж суурилуулна

2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН БАЙДЛААР 4553 ХҮН ГЭР БҮЛЭЭ ЦУЦЛУУЛЖЭЭ “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асууда...
12/03/2024

2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН БАЙДЛААР 4553 ХҮН ГЭР БҮЛЭЭ ЦУЦЛУУЛЖЭЭ

“Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааг ХЭҮК хийжээ.

Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар:

Нийт өрхийн тоо- 941,500
Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574
Гэр бүл цуцлалт: 4553
Үрчлэгдсэн хүүхэд: 1478
Өрх толгойлсон эх: 66.648
Өрх толгойлсон эцэг 15,089
Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар:

Гэрлэлтийн гэрээ байгуулахыг асуудалд судалгаанд оролцогчдын 57,1 % нь зөв гэж үзсэн
Гэрлэлтийн гэрээнд 30,4% гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг тусгахыг онцолсон.
Гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 % нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна.
Эцэг эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хамгийн тулгамдсан асуудал бол хүүхдээ үл хайхрах байдал 57 хувийг эзэлж байна.
Хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд илүү их хийж байна: Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрт гэр бүлийн гишүүдээс хамгийн их оролцдог (Хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдээ болон дүүгээ, ахмад настныг асрах, хувцсаа угаах гэх мэт) талаар тодруулахад эхнэр гэж 74.1 хувь, өөрийн болон хадам аав ээж гэж 7.7 хувь, нөхөр гэж 5.6 хувь хариулжээ.

Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна: Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник,
Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет,
21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет,
Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинетаар тус тус уйл ажиллагаа явуулж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Охидод эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ узүүлэх болон өсвөр насны жирэмсэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар" А/З64 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед узүүлэх тусламж, үйлчилгээний журам" А/З18 дугаар тушаалын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна.

Эрүүл мэндийн сайдьн 2019 оны ”Ур хөндөлтийг зохицуулах журам” А/З87 дугаар тушаал, ”Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2019” стандартын дагуу ур хөндөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна. Журмын 9.2-д үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр авсан байна хэмээн тусгасан байдаг.

Өсвөр үеийн кабинет, клиник, төвүүдийн зарим нь эмч, сувилагч, зарим нь эмч, нийгмийн ажилтан, зарим нь зөвхөн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

Нас

2021

2022

Жирэмслэлт

10-14 нас

26

26

15-19 нас

2331

2232

Үр хөндөлт

10-14 нас

35

41

15-19 нас

618

587

Төрөлт

10-14 нас

16

21

15-19 нас

2538

2370



Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тулгамдсан асуудал:

Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байх
Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх
Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй, тэдэнд сонголт хийх жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй
Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хуний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй
Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн насны эрүүл ахуйн ахуйн шаардлагад нийцсэн байгууламжийн хомсдол, мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байдаг.
Гэр бүлийн хэв маяг: Орчин үед гэр бүлийг бүтэц, хэв маяг, харилцааны олон талт онцлогоос нь хамааруулан ангилж байна.

Дан гэр бүл:

Эцэг эх, тэдний халамжид буй хүүхдүүдээс бүрдэх гэр бүлийг дан гэр бүл гэж хэлнэ. Монгол Улсад дан гэр бүл 536.309, үүнээс хотод 339.917, хөдөөд 196.393 байна. Дан гэр бүл нийт гэр бүлийн 59.8 хувийг эзэлж байна. Тэдний гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудал юуны өмнө ихээр санаа зовоож байна хэмээн хариулсан байна. Харин удаах байранд гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал оржээ.

Нийлмэл гэр бүл:

Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт амьдардаг гэр бүлийг нийлмэл гэр бүл гэж нэрлэнэ.[1] Монгол Улсад нийлмэл гэр бүл нийт 203.317, үүний 161.388 нь хотод, 141.929 нь хөдөөд байна. Нийлмэл гэр бүл буюу эцэг, эх, ах дүүс, садан төрлөөрөө амьдарч байгаа өрхийн тоо хотод хөдөөгөөс 2 дахин их байгаа нь хотод суралцах болон бусад шалтгаанаар ирсэн хүмүүс нөлөөлж байгаа ч залуу гэр бүлүүд өөрийн орон гэргүй (56,8 хувь), бие даан амьдрах чадваргүйн (19,8 хувь) улмаас эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа нь гол шалтгаан болж байна. Залуус өндөр настай эцэг, эхээ асрах шалтгаанаар нийлмэл гэр бүл бүрэлдэж байсан дүр зураг өөрчлөгдөж, эцэг эхийнхээ ивээлд амьдрах нь түгээмэл болж байна. Эдгээр гэр бүлд санхүүгийн ойлгомжгүй байдал, үзэл бодлын зөрүүтэй байдал, архидалт, ажилгүйдлээс үүдэлтэй мөн эцэг эх, садан төрөл зэргээс улбаалсан хэрүүл маргаан зөрчил, асуудал ихээхэн гардаг байна

Өрөөсгөл гэр бүл:

Эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүлийг өрөөсгөл гэр бүл гэнэ.

Монгол Улсад өрөөсгөл 77.917 гэр бүл байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байсан юм. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байна. Өрөөсгөл гэр бүлийн дээрх хоёр хэлбэрт тулгамдаж буй асуудлын нийтлэг тал нь санхүүгийн хүндрэл юм. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтад ордог болох нь ажиглагдаж байна.

Залуу гэр бүл:

Залуу гэр бүлд 35 хүртэлх насны гэр бүл орно. Монгол Улсын нийт хүн амын 64.2 хувь буюу 2039.0 мянган иргэн залуучуудын төлөөллийг бүрдүүлж байна. Залуу гэр бүлийн хувьд ажил эрхлэлт бага байдаг учраас ажилгүйдэл, орон байр, ар гэрийн байдал, зан чанарын ялгаатай байдал, амиа бодсон байдал, хүчирхийлэгч зан, өөр орчинд өссөн болохоор зан чанар орчны ялгаа, төлөвшөөгүй байдал, доромжилсон үйлдэл зэрэг бүх талаараа таарамжгүй байснаас зөрчил бий болдог.

Дунд насны гэр бүл:

Дунд насны гэр бүлд нөхөн үржихүйн үүргээс нийгэмшүүлэх үүрэг нь давамгайлах ба гэр бүлийн хосуудын нас 35-55, хүүхдүүд нь 10-25 настай байдаг. Залуу гэр бүлтэй харьцуулахад харьцангуй тогтвортой бөгөөд амьдралын мөчлөгийн хувьд тодорхой хугацаанд хамт амьдарсан гэр бүлүүд учраас гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлууд бага байдаг. Гэсэн хэдий ч энэ насныхны бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн олон өөрчлөлтүүд хавсарч нөлөөлдөг тул гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан, хардалт, гэр бүлээ хууран мэхлэх, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, амьдралын эргэлт хийх сонирхол зэрэг байдлаар илэрдэг байна.

Ахмад насны гэр бүл:

Ахмад настны гэр бүл залуучууд болон дунд насныхны гэр бүлээс нэлээд ялгаатай. Огт гэр бүл болоогүй ахмадууд цөөн бөгөөд бэлэвсэн ахмадын тоо нэлээд өндөр байдаг онцлогтой.

Ганцаардах, өвчин хуучтай болох, бие доройтох, асрамжид орох, сэтгэц муудах, найз нөхөдгүй болохоос айхын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ төлөө байнга санаа зовдог 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд ахмад настнуудад эрүүл мэнд (18.4), санхүүгийн байдал (20.7), сэтгэл санааны байдал муу байх (10.7) нь хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж байдаг бөгөөд тэдний дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийн (58.3) мөнгөөрөө амьдарч, түүнийгээ ихэвчлэн өдөр тутмын хэрэглээ (28.7), эрүүл мэнд (20.4)-дээ зарцуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл:

Нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг 20-49 насныхны хувьд гэр бүлийн хосууд хоёул хөгжлийн бэрхшээлтэй өрх 1782 байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн хувьд тулгуур эрхтний болон бусад бэрхшээлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай тохиолдолд зарим гишүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах байдал бий болдог байна.

Улс дамнасан гэр бүл:

Гэр бүлд бий болж буй шинэ хэв маягуудын нэг нь улс дамнасан гэр бүл бөгөөд судалгаанд оролцсон 10 өрх тутмаас хэн нэг нь (эцэг эх, хүү охиных нь) аль нэг нь гадаадад амьдарч байгаа аж.

Тэд суралцах (40,9 хувь), ажиллах (52,2 хувь) зорилго тавьж зорилгоо биелүүлсэн хэдий ч ихэнх нь “хууль ёсны бус буюу харлаж” амьдардаг байна.

Олон соёлт гэр бүл:

Гадаад улсын иргэнтэй гэр бүл болох хэлбэрийг олон соёлт гэр бүл гэнэ. Монгол бүсгүйчүүд гадны иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк, Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна. Мөн монгол хүнтэй гэр бүл болж монголд амьдарч буй гадны иргэд ч цөөнгүй болжээ. Соёлын ялгаатай байдал, хоёр өөр соёлын уламжлал, хэм хэмжээг зэрэгцүүлэн авч явах, түүнд дасан зохицох байдал нь энэ гэр бүлийн тулгамдсан асуудал болж байна.

Хамтран амьдрах хэлбэр:

Гэр бүл нь нийгмийн суурь институтийн нэг учраас хөгжлийн явцад тухайн нийгэмд гарч буй өөрчлөлтийг өөртөө шингээж, тусгал нь болж байдаг. Сүүлийн жилүүдэд манай нийгэмд ажиглагдаж буй гэр бүлийн нэг хэлбэр бол хамтран буюу гэрлэлтээ батлуулаагүй амьдрах явдал юм. Хамтран амьдрагчид өөрсдийн эдийн засгийн болон бие физиологийн хэрэгцээг хангах үүднээс ийм байдлаар амьдарч байгаа ч бие биеэ халамжлах, хоол унд хийх зэргээр гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэрээт гэр бүлээс ялгаатай байна. Хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй

Хамтран амьдрах хэлбэр нь гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаанд үүсэх бүх төрлийн асуудал тулгардаг байна. Энэхүү хэлбэрийг манай улсад хуульчлаагүй нь уг хэлбэрийн гэр бүлийг хууль зүйн хувьд чадамжгүй байхад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй аливаа маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран амьдрагчтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгснөөр хамтран амьдрах гэр бүлийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрлэлттэй адилтгах боломжтой болж байна.

Гэрээт гэр бүл:

Энэ хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг.

Судалгааны дүнгээс харахад гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч (1.6%) нэгэнт үүсэн бий болсон нь тодорхой байна. Тухайлбал, кейс судалгааны мэдээллээс харахад талуудын нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэгийг хүсэмжилдэг байна. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцөлүүдийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх (өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй), санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцөлүүдийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдаг

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн онцлох заалт

Тус хуулийн 14. Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах

14.1. Гэрлэгчид болон хамтран амьдрагчид нэгнийгээ мэргэжлээрээ ажиллах, бусад хэлбэрээр нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох эрхийг хязгаарлах, саад учруулахыг хуулиар хориглоно.

14.2 Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэх, гэрлэлтийн гэрээ байгуулах, өөрчлөх, гэрлэлтээ сайн дураараа цуцлуулах, хүүхдээ хамтран өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн харилцаанд оролцох зэрэг хүний эрх, эрх чөлөөг зөрчихийг хуулиар хориглоно.

14.5. Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хувь хөрөнгийг тогтооход оролцох, түүнийг захиран зарцуулах, орлого олох, гэр бүлийн бусад хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулах гэр бүлийн гишүүний эрхийг хүйсийн шинжээр хязгаарлаж үл болно

14.6. Эхнэр, нөхрийн гэрлэснээс хойш гэр ахуйн ажил ба өрхийн аж ахуй эрхэлсэн, хүүхэд, ахмад настныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь хэмээн тооцно.

14.3 Эх, эцэг нь хүүхдэдээ нийгмийн үүрэг, хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын эрх тэгш оролцоо болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт, хүнийг хүйсийн шинжээр үл ялгаварлах үзэл, зан үйлийг өөрсдийн үлгэр дуурайл, гэр бүлийн хүмүүжлээр олгох үүрэгтэй.

14.4 Эхнэр, нөхөр нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын хугацаа зэргийг хамтран шийдвэрлэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах адил тэгш эрх, үүрэгтэй.

Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөц...
12/03/2024

Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгэжээ.

Таны дансанд андуурагдсан орлогын гүйлгээ хийгдвэл харилцагч банкаараа дамжуулан гүйлгээг буцаах үүрэгтэй. Хэрэв шунахай...
12/03/2024

Таны дансанд андуурагдсан орлогын гүйлгээ хийгдвэл харилцагч банкаараа дамжуулан гүйлгээг буцаах үүрэгтэй. Хэрэв шунахайн сэдлээр буцаахаас татгалзвал завших гэмт хэрэгт тооцогдоно

Н.Учрал: Монгол улсын иргэдийн 2.3 сая бичиглэл бүхий хувийн мэдээллүүдийг дэлхийн хар захуудад койноор дамжуулан 700 до...
12/03/2024

Н.Учрал: Монгол улсын иргэдийн 2.3 сая бичиглэл бүхий хувийн мэдээллүүдийг дэлхийн хар захуудад койноор дамжуулан 700 доллараар зарж борлуулсан

ХОРИГДЛУУДААС 10 ДАХИН ХЯМД ТӨСӨВТЭЙ СУРАГЧДЫН "ҮДИЙН ХООЛ"Монгол Улс 2006 оноос ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэг...
12/03/2024

ХОРИГДЛУУДААС 10 ДАХИН ХЯМД ТӨСӨВТЭЙ СУРАГЧДЫН "ҮДИЙН ХООЛ"

Монгол Улс 2006 оноос ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2021 оноос үдийн хоол болгож өргөжүүлсэн. Тухайн үед нэг өдрийн хоолны дүнг 1500 төгрөгөөр баталсан нь одоо ч мөрдөгдөж буй. Гурван жилийн өмнөх 1500 төгрөг одоогийн 1500 төгрөгийн хооронд асар их зөрүү бий. 2021 онд мөнгөний ханш, инфляцаа бодоход 1500 төгрөг үдийн хоол болох боломжтой байж болох ч өнөөдрийн түвшинд нэг боодол бохины мөнгө болсон нь гашуун үнэн. Иймдээ ч зарим сургууль санхүүдээ боогдон хүүхдүүдэд тал боорцог, усан бантан гэхчилэн өгч байгаа нь хүүхдүүдийн өдөрт авах шим тэжээлт бодисын хэмжээнд хүрэхгүй, ходоод дүүргээд өнгөрч байна. Сангийн сайд Б.Жавхлан "1500 төгрөг хоолны мөнгө биш материалын зардал" гэж тайлбарласан удаа бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ЕБС-ууд буруу ойлгоод 1500 төгрөгт таарсан чанаргүй хоол өгч байсныг өөрчилж, сурагчдын хоолны асуудлыг нэг тийш болгоё.

Өөр нэг барьцах зүйл нь хоригдлуудын өдрийн хоолны төсөв 15000 төгрөг. Харин 1-6-р ангийн хүүхдүүдийн хоолны зардал 1500 төгрөг. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ ходоодыг бодвол хоригдлуудаас 10 дахин хямд төсөв батлах биш байрыг нь сольж баталдаг байя Сангийн сайд аа

ЦАХИМ ЗАЛИЛАН ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР 41 ДАХИН ӨСЧЭЭДэлхийн идэвхтэй насны хүн амын 66 хувь нь интернэт байнга хэрэглэж, өдө...
12/03/2024

ЦАХИМ ЗАЛИЛАН ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР 41 ДАХИН ӨСЧЭЭ

Дэлхийн идэвхтэй насны хүн амын 66 хувь нь интернэт байнга хэрэглэж, өдөрт 6 цаг 40 минутыг зарцуулж байна. Фэйсбүүк, Х зэрэг нийгмийн сүлжээнд өдөрт дунджаар 2 цаг 23 минутыг зарцуулж байгаа нь нөгөө талаар кибер халдлагын хохирогч болох үндэс болж байна. Дэлхий дахинд кибер гэмт хэргийн улмаас энэ онд л гэхэд 9,2 их наяд доллар, сард 766 тэрбум доллар, ердөө ганцхан цагт 11,6 тэрбум ам.доллар буюу манай улсын жилийн төсвөөс давах хэмжээний хохирол учрахаар байгааг тооцоолжээ.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2020 оны Дэлхийн кибер аюулгүй байдлын тайлангаар Монгол Улс 194 орноос 99 дүгээрт эрэмбэлэгджээ. Азийн бүс нутагтаа 37-оос 22-т, Эстонийн Цахим засаглалын академийн Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн 2021 оны тайлангаар 160 улсаас 123 дугаарт орсон байна.

Тэгвэл манай улс кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, үндэсний тогтолцоо, стратеги, хариуцах байгууллага бүтцүүдтэй болж ажиллаж эхэлснээс хойш кибер халдлага, аюулгүй ажиллагаанд хяналт тавьж эхэлсэн юм. Манай улсад дунджаар 37 ISP 8921 IP хаягт хамааралтай 83672 халдлагад өртсөн байж болзошгүй, 3080 нийтэд ил болсон эмзэг байдал, 1525 орчим аюул занал учруулж болзошгүй үйл явдал илэрч байна. Халдлагын дийлэнх нь мэдээллийн систем, электрон тоног төхөөрөмжид хортой код суулгах хэлбэрээр ирдэг байна.

2019 онд цахим орчны 15 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2023 онд 8910 болж огцом өсжээ.

Цахим залилан 2020 онд 189 бүртгэгдэж байсан бол 2023 онд 7905 болж, огцом өсчээ.
12/03/2024

Цахим залилан 2020 онд 189 бүртгэгдэж байсан бол 2023 онд 7905 болж, огцом өсчээ.

Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэГуравдугаар сарын эхний долоо хоногийг хүүхэд залуучууда...
01/03/2024

Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж үзэгчдэд нээлттэй буюу үнэ төлбөргүй үзүүлж ирсэн юм

ХААН БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ САЙЖИРЛАА​​Бизнес эрхлэгч та Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар ...
01/03/2024

ХААН БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ САЙЖИРЛАА
​​

Бизнес эрхлэгч та Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгжүүд, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн дэмжих “Бизнес төв”-үүдээр дамжуулан бизнесийн зээлийг шуурхай авах боломжтой боллоо. ХААН Банкны бизнесийн зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага багасаж, хүү буурч, зээл олгох процесс улам сайжирсан бөгөөд илүү өргөн хүрээнд олгож эхэлснийг дуулгахад таатай байна.

Аяны хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийн урьдчилгаа төлбөр 30% байсан нь 20% болон буурч, жижиг хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 300 сая хүртэл төгрөг болон нэмэгдэж, бизнесийн зээлийн шугамын коммитмент хүү 2.0% болж буурлаа.

Бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, технологийн шинэчлэл хийх, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих зэрэг бүхий л салбарт шаардлагатай санхүүжилтийг авахад ХААН Банкны бизнесийн зээл танд үргэлж нээлттэй байх болно.

Та доорх бизнесийн зээлүүдээс өөрийн бизнест тохирохыг сонгоно уу.

1. Хөрөнгө оруулалтын зээл
2. Эргэлтийн хөрөнгийн зээл
3. Ногоон төслийн бизнесийн зээл
4. Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл
5. Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл
6. Байгууллагуудад зориулсан цахилгаан автомашины зээл
7. Бизнесийн зээлийн шугам
8. Техникийн хөрөнгө оруулалтын зээл
Бусад зээлүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

АМЖИЛТ ТӨГӨЛДӨР – ХААН БАНК

БНХАУ-д үйлдвэрлэсэн “NRG30” загварын нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас дан тоосгон байшин бүхэлдээ нурж, нэг ирг...
01/03/2024

БНХАУ-д үйлдвэрлэсэн “NRG30” загварын нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас дан тоосгон байшин бүхэлдээ нурж, нэг иргэн өртөж нас барсан тохиолдол Баянхонгор аймагт өчигдөр гарлаа.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд пийшин, зуухныхаа аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхааруулж байна‼️

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХИЙГ ШААРДЛААТавантолгойг ард түмэнд 100 хувь өмчлүүл “Х...
01/03/2024

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХИЙГ ШААРДЛАА

Тавантолгойг ард түмэнд 100 хувь өмчлүүл “Хайрхан” хөдөлгөөнөөс Засгийн газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дотоод аудитын албанд хандан шаардлага хүргүүллээ.

Засгийн газарт тавьж буй шаардлагадаа ОҮИТБС-ын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд саналын эрхтэй оролцох эрхзүйн орчныг бүрдүүлэх, оролцоог нь үнэлэх талаар Тогтоол гаргахыг шаардсан байна.

Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дотоод аудитын албанд тавьсан шаардлагадаа ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх зарим мэдээллийг ил тод болгохыг шаарджээ.

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт боллоо.БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data)...
29/02/2024

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт боллоо.

БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийг хийлээ.

Энэхүү арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” төслийн зөвлөх Др.Ражу Варанаси болон боловсрол, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд оролцов.

БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд тус нээлтийн үеэр салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлснийг олон нийтэд танилцуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачлагыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм

Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байгаа юм.

Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна.

Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам боллоо.

Цаашдаа энэхүү хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: БШУЯ

ЦЕГ-аас “С.Зориг агсны амиа алдсаны маргааш өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гар...
29/02/2024

ЦЕГ-аас “С.Зориг агсны амиа алдсаны маргааш өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж, өгөх” хүсэлт гаргасны дагуу 1998 оны 10-р сарын 3-ны өдрийн хурлын тэмдэглэлийг УЛСЫН НУУЦААС ГАРГАЖЭЭ

29/02/2024

УЛААНБААТАР ХОТОД МЕТРО БАЙГУУЛАХ 181,9 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАЛАА

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.Is

Гадны хэвлэлүүд Ш.Энхийн-Одыг Голден Стэйтийн Брэндин Подзиемскитай адилтгаж, NBA-д орох бүрэн боломжтой гэж бичжээ.
29/02/2024

Гадны хэвлэлүүд Ш.Энхийн-Одыг Голден Стэйтийн Брэндин Подзиемскитай адилтгаж, NBA-д орох бүрэн боломжтой гэж бичжээ.

УНТЭ-ийн их эмч Д.Энхзул нүд судлалын олон улсын шагнал хүртжээ.
29/02/2024

УНТЭ-ийн их эмч Д.Энхзул нүд судлалын олон улсын шагнал хүртжээ.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БОЛОМЖ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН "CerviCare AI". ОНОШЛОГООНЫ СИСТЕМ НЭВТЭРСЭЭР...
29/02/2024

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БОЛОМЖ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН "CerviCare AI". ОНОШЛОГООНЫ СИСТЕМ НЭВТЭРСЭЭР БАЙНА.

🇰🇷БНСУ-ын эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч, тэргүүлэгч компани болох “NTL Health Care” компанийн хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны “CERVICARE AI”системийг монгол улсдаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж эхэлсэн билээ.🤝

6 сая хүний дата дээр үндэслэгдсэн, оношлогооны мэдрэг чанар 98%, өвөрмөц чанар 95%-тай, БНСУ-н эмнэлэг эрүүл мэндийн төв оношлогооны төвүүд. их сургууль, хувь болон улсын эмнэлэгүүдийн 80 хувьд нь суурилагдсан умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх “CERVICARE AI” систем Health crown эмнэлэг дээр суурилагдлаа.

Умайн хүзүүний хавдаргүй Монгол улс болох зорилтын хамгийн гол алхам бол эрт илрүүлэг билээ!

👉6 сая хүний дата өгөгдөл дээр суурилсан, 98% мэдрэг чанартай орчин үеийн оношилгооний шинэ чиг хандлага болсон ХИЙМЭЛ ОЮУН УХААНД суурилагдсан оношилгооны системтэй Манай эмнэлэг нэгдлээ😊🤩.https://www.facebook.com/AIMediMongolia хамт
олондоо баярлалаа🙏

Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүгийн төлбөрийн 6%-ийг малчдаас гаргуулж, үлдсэн хүүгийн төлбөрийг ...
29/02/2024

Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, зээлийн хүүгийн төлбөрийн 6%-ийг малчдаас гаргуулж, үлдсэн хүүгийн төлбөрийг Засгийн газраас гаргана.

ЦАГ АГААР: ОЙРЫН 3 ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНАМалчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 3 хоно...
29/02/2024

ЦАГ АГААР: ОЙРЫН 3 ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны хоёрдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

2024 оны гуравдугаар сарын 01-нээс 2024 оны гуравдугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 02-нд Улз, Халх голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03 дугаар сарын 01, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2, 3-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр хүйтэрнэ.

Address


Telephone

+97660444888

Alerts

Be the first to know and let us send you an email when Pronews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Pronews.mn:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share