Зохист аялгуу 89.7 радио

Зохист аялгуу 89.7 радио Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Зохист аялгуу 89.7 радио, Broadcasting & media production company, Khudaldaanii gudamj, Ulaanbaatar.
(1)

06/06/2024

Айлган сүрдүүлэг, нэгжлэг хийхээр 50-60 том биетэй залуучууд өнгөрсөн 2 дахийн орой бидний бүх гэр орон, оффис, нярай хүүхэдтэй ажилчдын маань байр орон сууц руу дайрч орж, айлган цочирдуулсныг хэний мэдүүлгээр юу болоод байгааг бид мэднэ! Энэ бол аль нэг намын эсвэл засгийн газрын хамааралтай зүйл биш! Бие муутай эмэгтэй дүүг маань хүртэл баривчилна гэж уйлуулж айлгаж одоо болтол шокноос гараагүй байна. Ихэнх ажилтнууд маань эмэгтэйчүүд учраас маш их дээрэлхэж зарим нэгийнх нь гарыг мушгиж цагдаад эргэж хандахаар хүч хэрэглэсэн байна.

Бидний гэрээс хаа хамаагүй ухаж түнхэж, авч явсан зүйлс дотор нь ХБ-ны зээлтэй ямар ч холбоогүй хүний хувийн дэвтэр ном, гэр бүлийн хувийн зураг хөрөг, хүүхдүүдийн маань бичлэг, өсвөр насны охидын маань хөтөлдөг өдөр тутмынх нь хувийн тэмдэглэлийн дэвтрүүд, хүүд маань хүмүүсийн өгсөн хадгалаад тавьсан хадаг задгай мөнгөнүүд гэх мэт нарийн нандин гэсэн бүх зүйлсийг маань аваад явсан байна. 😳

Бид зээлээ бүрэн төлөөд дууссан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж 126 тэрбум төгрөгийн зээл аваад 260 тэрбум болгож ХБ-ны хувьд санхүүгийн ашигтай хааж, салбартаа томоохон бүтээн байгуулалт хийж хөдөө орон нутагт мянган ажлын байр бий болгосон. Одоогийн байдлаар компанийн маань бүх дансуудыг ямар ч мэдэгдэлгүйгээр хааж, хаа хамаагүй манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудын дансуудыг хүртэл хааж үлдэгдэл нь нойлолсон байна. Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулж бүрэн зогсоолоо. Ийм улаан цайм дээрэм, хүчирхийлэл, дарамт, дарангуйлал ардчилсан нийгэмд хэзээ ч байж болохгүй! 🇲🇳

21/05/2024

Эрхэм сонсогчид та бүхэн Богд хааны ордон музейн түүх болон 5 сарын 20-ны өдрөөс 5 сарын 24-ний хооронд гарах "Бурхан багшийн лагшин эрдэнэ" үзэсгэлэнгийн талаарх сонирхолтой ярилцлагыг хүлээн авна сонс нуу.
Khaan Palace Museum

21/05/2024

Манай байгууллага 2004 онд байгууллагдсан нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

🙏🙏🙏
09/05/2024

🙏🙏🙏

Маргааш аргын тооллын 2024 оны 5 сарын 4 өдөр. Умар зүгийн шашин амьтны аврал итгэл, Монголчууд бидний оюун санааны удир...
03/05/2024

Маргааш аргын тооллын 2024 оны 5 сарын 4 өдөр.
Умар зүгийн шашин амьтны аврал итгэл, Монголчууд бидний оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн X Богд Жавзандамба Хутагтын мэлмий гийсэн өдөр тохионо.
Энэ өдөр эрхэм та Монголчууд бидний оюуны зул Очирдарь гэгээн Богд Жавзандамба Хутагтынхаа өлмий бат, лагшин тунгалаг, ном эрдэмд боловсрох үйлс нь барцад саадгүй, даян дэлхийд эв нэгдэл, энэрэл хайр түгээх үйлс нь шинийн саран мэт дүүрэн, шашин амьтны тусыг цаглашгүй ихээр бүтээх үйлс зохионгуй нь алтан нарны цацраг мэт 10 зүгтээ дэлгэрэхийн тухайд Зохист аялгуу радиогийн пэйж хуудсанд байршуулсан “Бүтээлч аршийн яруу аялгуу” хэмээгч 10 богдын өлмий бататгах залбирлыг нэгэнтээ уншиж, хамтын буянд найралдаарай.

"БҮТЭЭЛЧ АРШИЙН ЯРУУ АЯЛГУУ" ХЭМЭЭГЧ X БОГДЫН ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ
Зохиогч: Дээрхийн Гэгээн XIV Далай лам
Орчуулсан: Гавж С.Гантөмөр лам
Айлдвар ханьцашгүй дээд Нарны садан
Арван долоон бандида, Зөөлөн итгэлт Зонхова
Агуу ялагчдын эрхэм Соднамжамцо тэргүүтэй
Авралын орон дээдэс буян сайныг хайрла.
Торолтгүй энэрэл нигүүлсэнгүйн тааллын цагийн үүл
Үхэшгүй насны рашааны цог болон хуралдсанаас
Тоолшгүй буяны орны насны бурхадын чуулган
Өнө бат оршихуйн шидийг өдгөө хайрла.
Амьтаны өмөг түшиг Нарны садангийн шашныг
Арвидуулан өнөд баригч ижилсэх зүйрлэлээс хагацсан
Нэн болгоолын зөөлөн цог тийн цэнгэлийн аймаг
Номын эрхэт баялагийн өлмийд соёрхол тавьмуй.
Тэгш чанарын агаарт тэвчил онол ялгалгүй ч
Таалал үүсгэлийн зохиолоор өөриймчлөн таалсан
Умар зүгийн Монгол оронд дөрвөн аймгийн
Алдар цогийн тэргүүнд өлмий бат оршихтун.
Таван цөвүүний харанхуй түнэр ихээр бүрхсэн
Таван тив болон ялангуяа Монгол оронд
Адилтгаш үгүй үйлс нь цагийн эрхээр боловсорч
Амьтны жаргалын жолоодогчоор өлмий бат оршихтун.
Хязгааргүй эрхэм зарлиг бүхэнд үргэлж биширэлийн
Хичээлээр сонсож, санаж, бясалган эцэст нь хүргээд
Хэлцэх номлох, туурвихын хэмжээлшгүй зохиолоор
Хувилгаантан шашны цогд өлмий бат оршихтун.
Ариун шагшаавадын хиргүй газар дэлхийд
Амирлангуй үлэмжийн ногооны шимийг нэн дэлгэрүүлээд
Гурван суртгаал, хутагтын эдийн гууг барьсан
Гэтлэхүйн их сартваахи өлмий бат оршихтун.
Гаднаа, бие хэлийг хянасан ангид гэтлэхүй
Дотооддоо, амарлингуйн хязгаарыг тэвчсэн бодь сэтгэл
Нууцдаа, хоёр зэргийн егүзэрт нэн хэлбийсэн
Чадагчийн бүрэн шашны цог болон заларна уу.
Мэргэн ухааныг ариунтай хослуулсанНагаржуна мэт
Ариунаар санваараар мэргэнээс хоцроогүй Убали мэт
Мэргэн, ариун, сайнаар Лувсанжалва мэт
Авралын хураангуй чандманийн чанарт бат оршихтун.
Төгс бүрэн шашны зарлигийн жолоог залуурдаж
Таван төрөлт гүн номын лавайн дууг
Хувьд тааруулан яруусгах сансар нирвааны эмийг
Хуурмаггүй үзүүлэгч номын эрхтэд бат оршихтун.
Гадаад, дотоод, бусад гурван цагийн хүрдний
Боловсоруулан гэтэлгэх гүн мөр зургаан найруулгын хөтөлбөрт
Голлон мэргэжсэн бүтээлийн дамжлагат Жомунанабагийн
Шашны их эзнээр өлмий бат оршихтун.
Үргэлж зөвхөн бусдын тусад шамдан хичээсэн
Үйл зохиол нь Мутартаа лянхуатын таалал бүхнийг
Огторгуй хэдий орших төдий хүртэл бүтээх
Их бодьсадвын дүрээр өлмий бат оршихтун.
Хүсэлт орны эрхэт баялаг гагц эх бээр
Хамаг шашин, амьтан ялангуяа Монгол орны
Асар ихээр цөвтсөн доройтлын чуулганыг болгоогоод
Аяа дөрвөн үйлс нь агшин ч бүү алгасрахтун.
Чухаг дээд гурав Ялгуусан далайн адистэд
Цалгайралгүй шашныг сахигч Магсоржалмугийн үйлсээр
Энэ мэт ерөөсөн зорилго хоцролгүй бүгдээр
Өчүүхэн ч зэтгэрүй амьтны цог болон бүтэх болтугай. 🙏🙏🙏

ЗОХИСТ АЯЛГУУ 89.7 РАДИО

16/04/2024

Зочин: Жавзандамба Хутагт төвийн оройн курсын хоёрдугаар төгсөлтийн оюутан болох Улс төр судлаач, доктор Д.Мягмарсүрэн
Сэдэв:Буддизм ба орчин үеийн шинжлэх ухаан
Miigaa Dash

25/03/2024

Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн цуврал подкаст нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаараа өргөн барьж байна.
Зочин: Монголын тамгатай 13 хутагтын нэг, Монгол төрийн долоон сайдын нэг V дүрийн Егүзэр хутагт Данзанлувсанваанжил
Сэдэв: Монгол хутагтууд цуврал №4
Эрдэнэмандал хийд Тавдугаар Егүзэр Хутагт

18/03/2024

Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн цуврал подкаст нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаараа өргөн барьж байна.
Зочин: Гэвш, Гавж С.Баасандорж лам Sanzai Baasandorj
Сэдэв: Бид яагаад шашин шүтэх хэрэгтэй вэ?
Линк: https://youtu.be/0B51U3yWqR0?si=vdZGHuKpZy9HNx6_

13/03/2024

Зочин: Жавзандамба Хутагт төвийн оройн курсын хоёрдугаар төгсөлтийн оюутнууд болох АНУ-ын Харвардын их сургуулийн төгсөгч Хүний их эмч Ж.Бадамцэцэг, IT инженер Б.Одгэрэл
Сэдэв: Миний мэргэжил ба Бурханы шашин
https://www.youtube.com/watch?v=-anMwN0KIoA

09/02/2024

МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ ПОДКАСТ №3Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн Луу жилийн Цагаан сард зориулсан цуврал подкастын гурав дахь дугаарыг толилуулж байна.
Зочин: Монгол улсын гарьд Дамбийн Рагчаа
Сэдэв: Цагаан сарын барилдаан https://www.youtube.com/watch?v=rFIkYzke9BI

Эрхэм  та  манай радиогийн youtube сувагт SUBSCRIBE дарж, лам хуврагууд болон эрдэмтдийн сонирхолтой подкастыг үзэж, мэд...
09/02/2024

Эрхэм та манай радиогийн youtube сувагт SUBSCRIBE дарж, лам хуврагууд болон эрдэмтдийн сонирхолтой подкастыг үзэж, мэдлэг оюунаа тэлээрэй.

Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн Луу жилийн Цагаан сард зориулсан цуврал подкастын гурав дахь дугаарыг толилуулж байна.Зочин: ...

Эрхэм  та  манай радиогийн youtube сувагт SUBSCRIBE дарж, лам хуврагууд болон эрдэмтдийн сонирхолтой подкастыг үзэж, мэд...
09/02/2024

Эрхэм та манай радиогийн youtube сувагт SUBSCRIBE дарж, лам хуврагууд болон эрдэмтдийн сонирхолтой подкастыг үзэж, мэдлэг оюунаа тэлээрэй.

Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн Луу жилийн Цагаан сард зориулсан цуврал подкастынхаа хоёр дахь дугаарыг толилуулж байна.Зочин...

Эрхэм  та  манай радиогийн youtube сувагт SUBSCRIBE дарж, лам хуврагууд болон эрдэмтдийн сонирхолтой подкастыг үзэж, мэд...
09/02/2024

Эрхэм та манай радиогийн youtube сувагт SUBSCRIBE дарж, лам хуврагууд болон эрдэмтдийн сонирхолтой подкастыг үзэж, мэдлэг оюунаа тэлээрэй.

Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн Луу жилийн Цагаан сард зориулсан цуврал подкастынхаа анхны дугаарыг өргөн барьж байна.Зочин:М...

09/02/2024

МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ ПОДКАСТ №2
Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн Луу жилийн Цагаан сард зориулсан цуврал подкастынхаа хоёр дахь дугаарыг толилуулж байна.
Зочин: ШУА, Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч, доктор Г.Бямбарагчаа
Сэдэв: Цагаан сарын уламжлалт зан үйл

08/02/2024

МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ ПОДКАСТ №1
Жавзандамба Хутагт Төвийн дэргэдэх Зохист аялгуу 89.7 радиогийн Луу жилийн Цагаан сард зориулсан цуврал подкастынхаа анхны дугаарыг хүргэж байна.
Зочин: МБШТөв Гандантэгчэнлэн хийдийн хансүр, ЖДХТөвийн багш, гавж Н.Нанзаддорж
Сэдэв: Цагаан сарын хурал ном
Линк: https://www.youtube.com/watch?v=OLJruZBNY8M

2024 оны Цагаан сарын хөтөлбөр  Зохист аялгуу 89.7 радиогийн зүгээс Монголын уламжлалт цагаан сарын баярт зориулсан нэвт...
06/02/2024

2024 оны Цагаан сарын хөтөлбөр
Зохист аялгуу 89.7 радиогийн зүгээс Монголын уламжлалт цагаан сарын баярт зориулсан нэвтрүүлгийн хөтөлбөр
Хүндэт сонсогчид та бүхэн сонороо мялааж, мэдлэг оюунаа тэлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
2024.02.07-ны Лхагва гарагийн хөтөлбөр:
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
07:20 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Доктор Дулам
Сэдэв: Цагаан сарын үүсэл
08:10 “Их Монголын цагаан сар” нэвтрүүлэг
09:00 Өглөөний хөтөлбөр
09:10 Цагаан сар шүлэг
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
09:55 Морин хуурын тухай
10:15 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Цагаан сар ба Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн дүйчэн №1
11:10"Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Цагаан сар ба Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн дүйчэн №2
12:00 Мэдээний өрөө
12:15 Сонгодог аялгуу нэвтрүүлэг: Төрийн шагналт, УГЗ, Чингис хааны одонт МУХөдөлмөрийн баатар Бямбасүрэнгийн Шаравын бүтээлээс
12:50 Монгол цээрлэх ёс: Шинийн нэгэнд цээрлэх зүйлс
13:10 Би Монгол шүлэг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
14:00 Идээ ундааны зохицуулалт
14:15 “Цэц мэргэн” нэвтрүүлэг Зочин: Монголын үндэсний мөсний шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Булгантамир
Сэдэв: Мөсний шагайн харваан тухай
15:00 Цагаан сараар цээрлэх ёс
15:20 Сургаалийн цаг: Цаасан шувуу
15:50 Монгол өв: Биелгээний тухай
16:10 “Бодьсадвын 37 гарын авлага” радио цуврал хичээл №8
Хөтлөн тайлбарласан: Гэвш, лхаарамба Түвдэннамдаг
16:50 Очирдарь бурханы тухай
17:15 Илтгэлийн цаг нэвтрүүлэг: Цагаан сард зориулсан тусгай дугаар
Илтгэгч: Шинжлэх ухааны академийн, Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Алтансүх
Сэдэв: “Цагаан сарын төрийн золголт”
18:00 Цагаан сар Монголын баяр аа шүлэг
18:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар
Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам
Сэдэв: Цагаан сарын хурал ном №1
19:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар
Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам
Сэдэв: Цагаан сарын хурал ном №2
20:20 “Монгол бөхийн босоо цагаан хийморь” нэвтрүүлэг
Зочин: Монгол улсын гарьд Дамбийн Рагчаа
22:00 Маани хөгжөөх цаг

2024.02.08-ны Пүрэв гарагийн хөтөлбөр:
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
07:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Цагаан сарын хурал ном №1 давталт
08:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Цагаан сарын хурал ном №2 давталт
09:00 Өглөөний хөтөлбөр
09:10 Алаг мэлхий өрөх
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
09:55 Хуучин номын хурлын тухай
10:00 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Энэтхэг, Буддын гүн ухаан судлаач, багш Ч.Хатанбаатар Сэдэв: Цагаан сар ба Буддын шашин №1
11:00"Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Энэтхэг, Буддын гүн ухаан судлаач, багш Ч.Хатанбаатар Сэдэв: Цагаан сар ба Буддын шашин №2
12:00 Мэдээний өрөө
12:15 Сонгодог аялгуу нэвтрүүлэг: Төрийн шагналт, УГЗ, Эрэгзэнгийн Чойдогийн бүтээлээс
12:50 Цагаан сард бэлдэх тухай
13:10 Монгол хүмүүний зүрхний бичээс шүлэг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
14:00 Ургийн бичиг
14:15 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Бурханч лам Пүрэвбат
Сэдэв: Эр хүний эрхэмлэх нандин ёсон
15:00 Цагаан сарын бэлгэдэл
15:20 Сургаалийн цаг: Оюунтүлхүүр
15:50 Монгол үндэсний айрагны тухай
16:20 Цагаан сарын цагаан түүхүүд нэвтрүүлэг:
Зочин: Судлаач Ням-Очир
Сэдэв: Цагаан сар ба Хос ёст төр
16:50 Тууль хайлах тухай
17:15 Илтгэлийн цаг нэвтрүүлэг: Цагаан сард зориулсан тусгай дугаар
Илтгэгч: Түүхийн ухааны доктор, профессор Баатархүү
Сэдэв:“Цагаан сарын төрийн гал тахилга”
18:00 Цагаан сар шүлэг
18:10 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар
Зочин: ШУА, Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч, докторант Г.Бямбарагчаа
Сэдэв: Цагаан сарын зан үйл
19:20 “Бид буддист” нэвтрүүлэг Зочин: ЖХТөвийн ОД-3 төгсөгч, улсын начин Сүхбат
20:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: МБШТГандантэгчилэн хийдийн Дашчойнпил дацангийн ранжүнва, гэвш С.Түвдэнцэрэн лам Сэдэв: Бэлэг үү? Хишиг үү?
22:00 Маани хөгжөөх цаг
2024.02.08-ны Пүрэв гарагийн хөтөлбөр:
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
07:15 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар давталт
Зочин: ШУА, Түүх угсаатан зүйн хүрээлэнгийн нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч, докторант Г.Бямбарагчаа
Сэдэв: Цагаан сарын зан үйл
08:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: ЖХТөвийн багш, гавж Д.Нямсамбуу лам Сэдэв: Цагаан сар ба цаг тоолол
09:00 Өглөөний хөтөлбөр
09:10 Битүү гаргах ёс
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
09:55 Сор залах ёсны тухай
10:00 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: МУИС-н археологи, антропологийн тэнхимийн багш доктор Балжинням Сэдэв: Цагаан сарын тухай
11:00"Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин:Монголын бөхийн холбооны тэргүүн асан МУСГЗ Данзан Сэдэв: Эрчүүд
12:00 Мэдээний өрөө
12:20 Туйл хайлах уулс нэвтрүүлэг
12:50 Жил огтлох битүүн радио зохиомж
13:10 Есөн эрдэнийн орон
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
14:00 Тахимдуу ёсон
14:15 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Бурханч лам Пүрэвбат
Сэдэв: Хадаг, хөөрөгний тухай
15:20 Сургаалийн цаг: Бурхан багшийн сургаал
15:50 Монгол хүмүүний эрхэмлэх нандин ёсон
16:20 Цагаан сарын цагаан түүхүүд нэвтрүүлэг:
Зочин: Судлаач Ням-Очир
Сэдэв: Цагаан сар ба Цам, Майдар
16:50 Идэр жинчин радио зохиомж
17:20 Илтгэлийн цаг нэвтрүүлэг:
Илтгэгч: Зурхайч Тэрбиш
Сэдэв:Монгол зурхай
18:00 Тэнгэрийн хүү шүлэг
18:10 "Ярилцах цаг" нэвтрүүлэг цагаан сард зориулсан тусгай дугаар
Зочин: Монгол улсын гарьд Дамбийн Рагчаа
Сэдэв: Цагаан сарын барилдаан
19:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Чухагт эрдэнэ соёл гэгээрлийн төвийн тэргүүн Б.Дарамбазар лам Сэдэв: Цагаан сар
20:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Даваасүрэн Сэдэв: Цагаан сар ба Монголчууд
22:00 Маани хөгжөөх цаг

27/12/2023

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ 112 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЛЕКЦЭНД УРЬЖ БАЙНА
Одоогоос 112 жилийн тэртээ 12 сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагт бээр Богд Хаант Монгол улсаа даян дэлхийд тунхаглан зарлаж, Чингис хааны төрийг сэргээн байгуулсан билээ 🙏🇲🇳🌏🙏

Тусгаар тогтнолын баярын өдөр буюу 2023.12.29-ний 16:00 цагт манай төвийн урилгаар Батлан хамгаалахын ЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, түүхч, доктор /Phd/, дэд профессор, хошууч Т.Сүхбаатар "Богд хаант Монгол улсын батлан хамгаалах бодлого" сэдвээр лекц уншина. Энэхүү сонирхолтой лекцэнд тусгаар Монгол улсын иргэн эрхэм таныг морилон ирж, эх түүхээ судлана уу хэмээн бидний зүгээс заллага айлтгаж байна 🙏🇲🇳🙏

ЛЕКЦ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Манай хаяг: Алтжин бөмбөгөр худалдааны төвийн замын урд 5 давхар барилга, 3 давхарт 301 тоот

Лавлах утас: 98113045

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

☸🪔☸ 2023.12.07-нд тохиох ЗУЛЫН 25-ны дүйчэн өдөрт зориулсан нэвтрүүлгийн хөтөлбөр 👉2023.12.06-ны Лхагва гарагийн хөтөлбө...
05/12/2023

☸🪔☸ 2023.12.07-нд тохиох ЗУЛЫН 25-ны дүйчэн өдөрт зориулсан нэвтрүүлгийн хөтөлбөр

👉2023.12.06-ны Лхагва гарагийн хөтөлбөр
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
7:15 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Бодь мөрийн зэрэгт анх оюун судлах номын тухай”
Илтгэгч: Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Отгонбаатар
8:20 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Их бодь мөрийн зэрэг зохиолд хүний сэтгэл, оюуныг гэгээрүүлэх аргачлалыг эрэмбэлсэн нь”
Илтгэгч: МУГБагш, МУИС-ФШСТэнхимийн зөвлөх дэд профессор, доктор, гавж Булган
9:00 Өглөөний хөтөлбөр
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
10:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Богд Зонхова ба Бодь мөрийн зэрэг №1
11:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Богд Зонхова ба Бодь мөрийн зэрэг №2
12:00 Мэдээний өрөө
12:15 Хүүхдийн цаг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
14:20 “Эерэг өнцөг” шууд ярилцлагын нэвтрүүлэг
15:20 “Мэгзимийн утга ба Богд Зонхова” радио цуврал №1 давталт
Хөтлөн, тайлбарласан: Гэвш Лхаарамба Түвдэннамдаг
16:20 “Эрдэм бүгдийн суурь” радио цуврал №1 давталт
Хөтлөн, тайлбарласан: Гэвш Лхаарамба Түвдэнчойсон
17:20 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Их бодь мөрийн зэргийн-Монгол орчуулгын тухай”
Илтгэгч: Кобэ хотын Гадаад хэлний сургуулийн доктор Бурмаа
18:00 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч, Монгол улсын соёлын элч Намбаралын Эрдэнэбаяр Сэдэв: Бумбардай цувралын тухай Erdenebayar Nambaral
19:20 “АМЬДРАЛ БА ДОМОГ” радио цуврал нэвтрүүлэг №8
20:20 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Монгол улсын их сургуульд Бодь мөрийн зэрэг хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлага, онцлог”
Илтгэгч: МУИС-ФШСТэнхимийн дэд профессор, доктор Нямсүрэн болон доктор Бумдарь Ochirbat Bumdari
21:15 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Дээрхийн гэгээний Дарамсала дахь Намжил дацангийн хансүр Жадо ринбүчи лам
Сэдэв: “Богд Зонхова намтар” давталт
22:00 Маани хөгжөөх цаг

👉2023.12.07-ны Пүрэв гарагийн хөтөлбөр
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
7:15 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Тогтоосны тэмдэглэл хэмээх үүсмэл бүтээлийн тухай”
Илтгэгч: Соёл урлагийн их сургуулийн профессор, доктор Даваасүрэн
8:20 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Бодь мөрийн зэргийн сургалтыг иргэний боловсрол (Нийгэм)-д нэвтрүүлэх арга зүйн асуудалд”
Илтгэгч: Чухагт эрдэнэ төвийн тэргүүн Монгол улсын их сургуулийн докторант Дарамбазар Bekh Darambazar
9:00 Өглөөний хөтөлбөр
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
10:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Богд Зонхова ба Зулын 25 №1
11:20 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Хансүр, гавж Нанзаддорж лам Сэдэв: Богд Зонхова ба Зулын 25 №2 Noovoi Nanzaddorj
12:00 Мэдээний өрөө
12:15 Хүүхдийн цаг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
14:20 “Эерэг өнцөг” шууд ярилцлагын нэвтрүүлэг
15:20 “Мэгзимийн утга ба Богд Зонхова” радио цуврал №2 давталт
Хөтлөн, тайлбарласан: Гэвш Лхаарамба Түвдэннамдаг
16:20 “Эрдэм бүгдийн суурь” радио цуврал №2 давталт
Хөтлөн, тайлбарласан: Гэвш Лхаарамба Түвдэнчойсон
17:20 Илтгэлийн цаг:
Сэдэв: Монголчуудын ачлах үзэл санаа ба “Бодь мөрийн зэрэг” зохиол
Илтгэгч: МУИС-ФШСТэнхимийн профессор, доктор Янжинсүрэн болон Бээжингийн Төвийн Үндэсний их сургуулийн докторант Юмчинхорлоо
18:00 "Бид буддист" нэвтрүүлэг Зочин: ЖДХутагт Төвийн 6-р Төгсөлтийн гадаадад суугаа оюутнуудын төлөөлөл: Францаас Их эмч Д.Оюунгэрэл, Швейцариас химийн багш Ж.Амартогтох болон үйлчилгээний салбарт ажилладаг Э. Булгантамир
19:20 “АМЬДРАЛ БА ДОМОГ” радио цуврал нэвтрүүлэг №7
20:10 Илтгэлийн цаг:
Сэдэв: Буддагосагийн “Ариуслын мөр” болон Богд Зонхавын “Бодь мөрийн зэрэг дэх Самади бясалгал”-ын харьцуулалт
Илтгэгч: Жавзандамба Хутагт төвийн багш, Гавж Нямсамбуу Dendev Nyamsambuu
21:15 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: МБШТөв Гандантэгчилэн хийдийн 29 дэх хамба асан, гавж Чойжамц
Сэдэв: “Зулын 25” давталт
22:00 Маани хөгжөөх цаг

👉2023.12.08-ны Баасан гарагийн хөтөлбөр
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
7:15 Илтгэлийн цаг:
Сэдэв: Монголчуудын ачлах үзэл санаа ба “Бодь мөрийн зэрэг” зохиол
Илтгэгч: МУИС-ФШСТэнхимийн профессор, доктор Янжинсүрэн болон Бээжингийн Төвийн Үндэсний их сургуулийн докторант Юмчинхорлоо
8:10 Илтгэлийн цаг:
Сэдэв: Буддагосагийн “Ариуслын мөр” болон Богд Зонхавын “Бодь мөрийн зэрэг дэх Самади бясалгал”-ын харьцуулалт
Илтгэгч: Жавзандамба Хутагт төвийн багш, Гавж Нямсамбуу
9:00 Өглөөний хөтөлбөр
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
10:00 "Ярилцах цаг" нэвтрүүлэг Зочин: Комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч, Монгол улсын соёлын элч Намбаралын Эрдэнэбаяр Сэдэв: Бумбардай цувралын тухай
11:00 "Бид буддист" нэвтрүүлэг Зочин: ЖДХутагт Төвийн 6-р Төгсөлтийн оюутнууд
12:00 Мэдээний өрөө
12:15 Хүүхдийн цаг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
14:20 “Эерэг өнцөг” шууд ярилцлагын нэвтрүүлэг
15:20 “Мэгзимийн утга ба Богд Зонхова” радио цуврал №2 давталт
Хөтлөн, тайлбарласан: Гэвш Лхаарамба Түвдэннамдаг
16:20 “Эрдэм бүгдийн суурь” радио цуврал №2 давталт
Хөтлөн, тайлбарласан: Гэвш Лхаарамба Түвдэнчойсон
17:20 Илтгэлийн цаг:
Сэдэв: “Олон улс дахь Бодь мөрийн зэргийн сургалт, судалгааны байдлаас”
Илтгэгч: МУИС-ФШСТэнхимийн дэд профессор, доктор Эрдэнэбаяр болон докторант Дэмбэрэл
18:20 "Рашааны шим" уламжлалт анагаах ухааны нэвтрүүлэг №37
19:20 “АМЬДРАЛ БА ДОМОГ” радио цуврал нэвтрүүлэг №8
20:10 Илтгэлийн цаг:
Сэдэв: Суртгаал хүмүүний номын баяр хурим-сургаалийн зохиолд их, бага Бодь мөрийн зэргийн зарим үзэл санааг үзүүлсэн байдал”
Илтгэгч: МБШТөв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн магистр Төрмандах
21:15 Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу сургаал
22:00 Маани хөгжөөх цаг

Эрхэм сонсогчид та бүхний хүсэлтээр Зохист аялгуу 89.7 радиогийн зүгээс Баяр наадмын тусгай хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэ...
22/11/2023

Эрхэм сонсогчид та бүхний хүсэлтээр Зохист аялгуу 89.7 радиогийн зүгээс Баяр наадмын тусгай хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн:
"Монгол бөхийн Босоо цагаан хийморь"нэвтрүүлэгт
Зочин: Монгол улсын гарьд Дамбийн Рагчаагийн оролцсон тусгай дугаарыг оруулж байна. Хүлээн авч сонссон уу. Dambii Ragchaa

Жавзандамба Хутагт төвийн дэргэдэх Зохист аялгуу 89:7 радио
https://soundcloud.com/odontuya-purewsuren/20230706-mongol-ulsiin-garid-dambiin-ragchaa?si=268d9b10f18147f18015fd871495f372&utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing

08/11/2023
Жавзандамба Хутагт Төв Улаанбаатар хот дахь эмэгтэйчүүдийн хорих ангид “Санамсрын хөтөлбөрт суурилсан сэтгэлийн эрүүл мэ...
12/10/2023

Жавзандамба Хутагт Төв Улаанбаатар хот дахь эмэгтэйчүүдийн хорих ангид “Санамсрын хөтөлбөрт суурилсан сэтгэлийн эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхнээ...🙏🙏🙏

14/09/2023

МАРТАХ ЭРХГҮЙ, ДАВТАХ ЁСГҮЙ ТҮҮХ
Зохист аялгуу 89.7 радио "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-т зориулан бэлтгэсэн ярилцлагын нэвтрүүлгийн 4-р хэсгийг сонордуулж байна.
Та бүхэн хүлээн авна сонсоно уу!

13/09/2023

МАРТАХ ЭРХГҮЙ, ДАВТАХ ЁСГҮЙ ТҮҮХ
Зохист аялгуу 89.7 радио "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-т зориулан бэлтгэсэн ярилцлагын нэвтрүүлгийн 3-р хэсгийг сонордуулж байна.
Та бүхэн хүлээн авна сонсоно уу!

09/09/2023

МАРТАХ ЭРХГҮЙ, ДАВТАХ ЁСГҮЙ ТҮҮХ
Зохист аялгуу 89.7 радио "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-т зориулан бэлтгэсэн ярилцлагын нэвтрүүлгийн 2-р хэсгийг сонордуулж байна.
Та бүхэн хүлээн авна сонсоно уу!

09/09/2023

МАРТАХ ЭРХГҮЙ, ДАВТАХ ЁСГҮЙ ТҮҮХ

Зохист аялгуу 89.7 радио "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-т зориулан бэлтгэсэн ярилцлагын нэвтрүүлгийн 1-р хэсгийг сонордуулж байна.
Та бүхэн хүлээн авна сонсоно уу!

2023 оны наадмын хөтөлбөр  ✨️Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол улсын 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1...
09/07/2023

2023 оны наадмын хөтөлбөр
✨️Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол улсын 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Зохист аялгуу 89.7 радиогийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
✨️Монгол наадам, түүх соёл, өв уламжлал, ёс заншил, урлаг соёлын тухай танин мэдэхүйн шинэ контентуудтай баяр наадмын хөтөлбөрөө эрхэм сонсогчид та бүхэндээ өргөн барьж байна.
Хүндэт сонсогчид та бүхэн сонороо мялааж, мэдлэг оюунаа тэлж, дэлгэр сайхан наадаарай.
👈 2023.07.09-ний Ням гарагийн хөтөлбөр:
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
07:15 Сургаалийн цаг: Нэгэн дуслын эрдэм
08:15 “Цэц магнай” нэвтрүүлэг наадмын тусгай дугаар
Зочин: Монгол улсын дархан мэргэн, ахмад харваач, Судлаач Самбуудоржийн Цог
09:10 Хамбын мэндчилгээ
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
10:00 Сургамжит өгүүллэг:Сэтгэлийг хураах хүч
10:10 Баян ходоодны цол
10:20 Мэгжид Жанрайсаг бурхан, талим үсэгний тухай
10:55 Монголын үндэсний биет бус өв: Хөөмий исгэрээ/Ардын хөгжим
11:20 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Монгол судлаач Батсайхан
Сэдэв: Монгол дээлний тухай
11:50 Майга шүлэг
12:10 Монгол ёс:
12:20 Энх мэндийн наадам дуун эвлүүлэг
12:50 Морин хуурын тухай
13:10 Ээжтэйгээ үзсэн тэр жилийн наадам шүлэг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
13:40 Монгол наадгай
14:00 “Цэц магнай” наадмын нэвтрүүлгийн тусгай дугаар
/давталт/
Зочин: Монгол улсын дархан мэргэн, ахмад харваач, судлаач Самбуудоржийн Цог
15:00 Сэтгэлийг амраагч хэмээх сургаал
15:10 Айргийн таван морины цол
15:20 Өгүүллэгийн цаг: Өвгөн шувуу
16:00 Монголын үндэсний биет бус өв: Биелгээний тухай
16:20 “Бид буддист” нэвтрүүлэг Зочин: ЖХТөвийн ОД-3 төгсөгч, улсын начин Сүхбат
16:50 Төрийн долоон эрдэнэ
17:20 Дуун өгүүлэмж: Хөх туурийн тал
17:50 Тэхийн зогсоол
18:00 “Цэц мэргэн” нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар
Зочин: Монголын үндэсний мөсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Булгантамир Bulgantamir Tamiraa Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо
Сэдэв: Мөсний шагайн харваан тухай
19:00 Би Монгол шүлэг
19:15 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Монгол судлаач Батсайхан
Сэдэв: Монгол дээлний тухай
20:00 Монгол дээлний урлах эрдмийн тухай
20:15 “Эх түүх эрдмийн уурхай нэвтрүүлэг” Түүх танин мэдэхүйн нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар
Зочин: Монгол баяр наадам түүхэн товчоо номын зохиогч, түүхч, доктор Х.Мөнхбаяр
Сэдэв: Монгол наадмын үүсэл, хөгжил 1-р хэсэг
21:00 “Эх түүх эрдмийн уурхай нэвтрүүлэг” Түүх танин мэдэхүйн нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар
Зочин: Монгол баяр наадам түүхэн товчоо номын зохиогч, түүхч, доктор Х.Мөнхбаяр
Сэдэв: Монгол наадмын үүсэл, хөгжил 2-р хэсэг
22:00 Маани хөгжөөх цаг

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ЗОХИСТ АЯЛГУУ 89.7 РАДИО

ОНЦЛОХ НЭВТРҮҮЛЭГ: ХАЛХЫН ГУРВАН ЗУЛЫН НЭГ ЗАЯ ГЭГЭЭНИЙ ДЭГЛЭСЭН МӨСНИЙ ШАГАЙН НААДГАЙ  ✨️Монгол наадам, түүх соёл, өв у...
09/07/2023

ОНЦЛОХ НЭВТРҮҮЛЭГ: ХАЛХЫН ГУРВАН ЗУЛЫН НЭГ ЗАЯ ГЭГЭЭНИЙ ДЭГЛЭСЭН МӨСНИЙ ШАГАЙН НААДГАЙ
✨️Монгол наадам, түүх соёл, өв уламжлал, ёс заншил, урлаг соёлын тухай танин мэдэхүйн шинэ контентуудтай баяр наадмын хөтөлбөрөө эрхэм сонсогчид та бүхэндээ өргөн барьж байна.
Хүндэт сонсогчид та бүхэн сонороо мялааж, мэдлэг оюунаа тэлж, дэлгэр сайхан наадаарай.
👈 2023.07.09-ний Ням гарагт:
18:00 “Цэц магнай” нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар
Зочин: Монголын үндэсний мөсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Булгантамир Bulgantamir Tamiraa
Сэдэв: Мөсний шагайн харваан тухай
👈 2023.07.10-ны Даваа гарагт:
14:00 “Цэц магнай” нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар /Давталт/
Зочин: Монголын үндэсний мөсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Лхагвасүрэнгийн Булгантамир
Сэдэв: Мөсний шагайн харваан тухай

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ЗОХИСТ АЯЛГУУ 89.7 РАДИО

2023 оны наадмын хөтөлбөр  ✨️Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол улсын 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1...
08/07/2023

2023 оны наадмын хөтөлбөр
✨️Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол улсын 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Зохист аялгуу 89.7 радиогийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
✨️Монгол наадам, түүх соёл, өв уламжлал, ёс заншил, урлаг соёлын тухай танин мэдэхүйн шинэ контентуудтай баяр наадмын хөтөлбөрөө эрхэм сонсогчид та бүхэндээ өргөн барьж байна.
Хүндэт сонсогчид та бүхэн сонороо мялааж, мэдлэг оюунаа тэлж, дэлгэр сайхан наадаарай.
👈 2023.07.08-ны Бямба гарагийн хөтөлбөр:
06:30 Жамбалцонжид номын уншлага
07:00 Өглөөний эхлэл
07:15 Сургаалийн цаг: Чингисийн алтан сургаал
08:20 МУТөрийн шагналт, АЖ, Хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Норовбанзадын дурсамж
09:10 Эрийн гурван наадмын тухай
09:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
10:00 Монголын үндэсний биет бус өв: Сацал
10:20 Ургийн бичгийн тухай
10:55 Сургамжит өгүүллэг: Чимбай хатан
11:20 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Бурханч лам Пүрэвбат
Сэдэв: Хадаг хөөрөгний тухай
11:50 Хурдан морины тухай
12:20 Шандаст хүлгийн дуун эвлүүлэг
12:50 Уул тахилгын наадмын тухай
13:10 Эх орон бид хоёр шүлэг
13:20 Ном хурах цаг /Монгол хэлээр уншсан хурал ном/
13:40 Сэгс цагаан богд найраглал
14:00-14:30 “Монгол бөхийн босоо цагаан хийморь” нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар 1 хэсэг /давталт/
Зочин: Бөх судлаач, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор Батмөнхийн Буяндэлгэр
14:30 Баяр наадмын шторк
14:32-15:11 “Монгол бөхийн босоо цагаан хийморь” нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар 2 хэсэг
Зочин: Бөх судлаач, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор Батмөнхийн Буяндэлгэр
15:11 Баяр наадмын шторк, дуу
15:15-15:50 “Монгол бөхийн босоо цагаан хийморь” нэвтрүүлгийн наадмын тусгай дугаар 3 хэсэг
Зочин: Бөх судлаач, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор Батмөнхийн Буяндэлгэр
15:55 Өгүүллэгийн цаг: Хүлэгчийн эрдэм
16:15 “Ярилцах цаг” нэвтрүүлэг Хөтөлсөн: Гавж Д.Нямсамбуу Зочин: Доктор, Саруул-Эрдэнэ Сэдэв: Эх хэл
17:20 Дуун өгүүлэмж: Хэрлэн
17:50 Уран нугаралтын тухай
18:00 “Цэц магнай” нэвтрүүлэг наадмын тусгай дугаар
Зочин: Монгол улсын дархан мэргэн, ахмад харваач, Судлаач Самбуудоржийн Цог
19:00 Монголын үндэсний айрагны тухай
19:20 Ардын зан үйл ярилцлага:
Зочин: Бурханч лам Пүрэвбат
Сэдэв: Хадаг хөөрөгний тухай
19:55 Аривч гамч байх тухай
20:20 “Шагайн харваа ” нэвтрүүлэг
21:00 Тод бичгийн тухай
21:15 Сургаалийн цаг: Чингисийн алтан сургаал
22:00 Маани хөгжөөх цаг

Address

Khudaldaanii Gudamj
Ulaanbaatar
976

Telephone

+97670107071

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зохист аялгуу 89.7 радио posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Зохист аялгуу 89.7 радио:

Videos

Share