Тэр хэн бэ? ярилцлагын нэвтрүүлэг

Тэр хэн бэ? ярилцлагын нэвтрүүлэг Чөлөөт ярилцлагын нэвтрүүлэг

28/03/2024

~ 40 нас хүрэх үед хүн амьдралынхаа талыг туулснаа ерөнхийдөө мэдэрдэг. Нэг талаас маш гунигтай, нөгөө талаас тайвшрах мэдрэмж авдаг эгзэгтэй үе юм. Ямартай ч энэ үеэс хойш таны амьдрал нилээн өөрчлөгдөнө. Энэ талаар гадны туршлагатай мэргэжилтнүүдийн бичсэнийг базаад оруулъя.
1. Оршуулах ёслолд оролцох нь нэмэгдэж, улмаар та зохион байгуулах үе ирнэ. Эргэн тойрны хайртай хүмүүс өнгөрч, энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Хэн ч оршуулганд суралцдаггүй бөгөөд амьдрал сургаж эхэлнэ.
2. Эргэн тойрны хүмүүс эрүүл мэндээ хайхардаг & хайхардаггүй гэсэн маш том хоёр заагт туйлширч эхлэхийг та анзаарна. Та аль заагт орохоос хамаарч үлдсэн амьдралын чанар шууд хамаарна.
3. 20-той, 30-тай байхад фитнесээр хичээллэхдээ гоё биетэй болох нь нэгдүгээрт байсан бол 40 наснаас хойш эрүүл байх, гэмтэл бэртлээс хол байх нь нэгдүгээрх зорилго болно.
4. Хэрвээ та mental-аа сайн сургаж, хичээхгүй бол 40 наснаас хойш гомдомтгой, хорсомтгой, өс санамтгай болох нь илүү элбэгшдэг гэнэ. Айхтар хүмүүс энийг мэддэг тул сүмд явах, спортоор хичээллэх зэргээр сэтгэцээ эрүүлжүүлж байдаг аж.
5. Хүн бүрт хийх ёстой зүйл гэж байдаг. Үүнийгээ эс хийх нь таны үлдсэн амьдралыг маш будилаантай хэцүү болгоно. Хийх ёстойгоо яаж ийгээд хийж байгаарай.
6. 40 хүртлээ хялбар амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил хэцүү өнгөрнө. 40 хүртлээ хэцүү амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил сайхан өнгөрнө. Жишээ нь 20 наснаасаа спортоор хичээллэж, үр хүүхэдтэй гэр бүлтэй болсон бол үлдсэн амьдралдаа эрүүл саруул, гэр бүлтэйгээ аз жаргалтай байна гэсэн үг.
7. 40 наснаас хойш таны спортын чиглэл хурд хүчийг илүүд үзэхээ байж эв дүй, сунгалт руу чиглэх ёстой.
8. Залуу хүмүүстэй ойрхон байхыг хичээгээрэй. Тэд танд энерги өгч, шинэ трэндээс хоцрохгүй байхад тусална.
9. Нэр алдрын төлөө хөөцөлдөхөө одоо больсон нь дээр гэдгийг та хүссэн хүсээгүй ойлгоно. Хичнээн нэр алдартай боллоо ч, үүнд эцэс төгсгөл байхгүй бөгөөд үргэлж таны энергийг сорж байгааг та үнэнээр хүлээн зөвшөөрнө.
10. Хүмүүс хайртай гэдгээ олон янзаар илэрхийлдгийг та гэнэт ойлгоно. Зарим ээжүүд сайхан хоол хийдэг бол зарим нь сайхан үг хэлнэ. Зарим нь зүгээр л хажууд байгаагаа хайр гэж ойлгоно. Бүгд л үнэн юм.
11. Үгүй гэж хэлэхгүй бол цаашдаа хэцүү гэдгийг мэдэрнэ. Эрх чөлөөгөө хадгалъя гэвэл Үгүй гэх зоригтой байх ёстой болжээ.
12. Нэр алдар, албан тушаал, мөнгө ярьдаг хүмүүсээс одоо зайгаа барих цаг болжээ. Тэдэнтэй орооцолдвол та ч гэсэн хэрчүүлнэ.
13. Найзууд чинь хоёр хуваагдаж байгааг анзаарна. Нэг нь баар саванд илүүтэй тааралдах бол нөгөө нь оршуулга дээр хамт байдаг хүн юм. Та цаашдаа хоёр дахь найзтайгаа илүү цагийг өнгөрөөвөл дээр.
14. Хүмүүсийг танихдаа гадна төрхөнд биш дадал зуршлыг нь харахад л болно гэдгийг та мэднэ. Зөөгчтэй хэрхэн харьцаж байгаа, машинаа яаж тавьж байна, явган хүнийг явуулж байна уу, гудамжинд тааралдсан хүүхэдтэй мэндэлж байна уу, хэрэглэсэн цаасаа хэрхэн хаяж байна, дэлгүүрийн сагсыг тавихдаа хэр зөөлөн байгааг нь анзаарахад л хангалттай.
15. Жижиг ч, том ч бай аливаа ажлыг хийхэд адилхан хүч гардаг. Иймээс томхон юм руу зүтгэсэн нь дээр бололтой.
16. Одоо үед хүн дунджаар 7 цагийг утсаа ухаж өнгөрөөдөг болжээ. Пүүү... Та цаашдаа 11 жилийг утсаа харах нь байна шд. Үүний оронд гадаа гарч, хүмүүстэй ярилцаж жинхэнээсээ амьдраарай.
17. Амжилтад хүрэх эхний бөгөөд хамгийн найдвартай арга бол дэвжээнд гарах явдал юм. Та олон жил дэвжээнээс зугтсан бол одоо гарцгүй. Дэвжээндээ гарагтун.
18. Хоёрдахь найдвартай арга бол ажиллаж эхлэх явдал юм. Дэвжээндээ гараад ажиллаад эхлэхээр юмс өөрчлөгдөж эхэлнэ.
19. Гуравдах нь харин бага багаар ч гэсэн тасралтгүй сайжрах явдал юм. Өдөр бүр 1 хувиар сайжрахад л 3 сарын дараа танигдахгүй болно.
20. Амархан гомддог бол таныг удирдахад амархан гэсэн үг. Одоо больсон нь дээр.
21. Сэтгэл хөдлөлөө хэн нэгэнд бүү тохоорой. Таны сэтгэл хөдлөл бол таны л гаргаж буй араншин. Ууртай бол таных, хүүхэд шиг гэнэн бол бас л таных.
22. Хүн амьтнаас ялгагддаг нэг том зүйл нь сэтгэл хөдлөл юм. Иймээс үүнийгээ зөв удирдаж, чиглүүлж байх нь 40 настанд заавал сурах ёстой чадвар юм. Одоо хойшлуулах цаг байхгүй. Баар савнаас холдож, гадаа гарч дугуй унах цаг нэгэнт болжээ.
23. Одоо нас таны шалтаг байх боломжгүй болсон. Залуу хүн алдаа л биз гэх мэт үгс танд үйлчлэхгүй. Үүнээс хойш гаргасан алдаа бүр танд том хохирол авчрах болно. Иймээс болгоомжтой байж, аль болох алдаагүй ажиллаж амьдрах цаг болжээ.
24. Өмнөх шигээ байхаа нэгэнт больсныг мэдрэх маш гунигтай байдаг. Залуустай сагс тоглоод барахгүй болсноо яалт ч үгүй ойлгоно. Харин тэдний уураг тархи нь болох боломжтойгоо ойлгох цаг болжээ. Та магадгүй сайн дасгалжуулагч, сайн тренер, сайн coach, сайн ментор болж болно.
25. Дараагийн 40 жилд та бас л маш их юмыг өдөр бүр сурах ёстой. Хэрвээ сурахгүй л юм бол та 40 жил биш 10-20 жил л гунигтай амьдарна.
• Anonymous.
Baljinnyam Ariunaa

28/03/2024

1. Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчины шалтгаанууд болдог гэнээ.
“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршино.

28/03/2024

: Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг бэлтгэж байсан.

"NHK" сайтад зүрхний мэс засалч Бундангийн Болдсайхан эмчээр ахлуулсан баг зүрхний өвчтэй хүүхдүүдийг олж эмчлэхээр Монголын хязгаар нутагт очиж ажилладаг гэдгийг дурдаад хэрэв өвчтөний ар гэрийнхэнд эмчилгээний зардлын асуудал тулгарвал компани, хувь хүмүүсийн хандив тусламжаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилдэг тухай онцолжээ. Мөн хөдөө нутгийн олон гэр бүл нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж хомс байдаг тухай өгүүлжээ.

Б.Болдсайхан эмчийн санаачилсан "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд одоогоор 300 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байна.

Энэ зурган дээр наана алхаж яваа хүнийг Улсын хэвлэлийн газрын дарга, Судар бичгийн хүрээлэнгийн аман зохиол, хэл бичиг ...
11/03/2024

Энэ зурган дээр наана алхаж яваа хүнийг Улсын хэвлэлийн газрын дарга, Судар бичгийн хүрээлэнгийн аман зохиол, хэл бичиг судлах тусгай тасгийн ахлах мэргэжилтэн Бямбын Ринчен гэнэ. Онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 3-сарын 4-ны өдрийн тогтоолоор буудан алах ялаар шийтгүүлсэн боловч хойшлогдож 1941 оны 12-р сарын 31-нд Тусгай комиссын 7-р тогтоолоор 10 жилийн ял аваад хорвоогийн тосыг хөдөлгөн хээв нэг алхаж явна. Азтай хүн шүү.

Сонгуулийн солиорол цуврал🫣🤑🤬
10/03/2024

Сонгуулийн солиорол цуврал🫣🤑🤬

Altai Khangai: Өнөөдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойг тохиолдуулан хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөө...
10/03/2024

Altai Khangai: Өнөөдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойг тохиолдуулан хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж байна.

#Сүхбаатар сумын уугуул миний нагац өвөө Батдэлгэрийн Хайдав нь 1942 онд улс хувьсгалын 21 жилийн ойн улсын баяр наадамд анх удаа очин барилдаж улсын начин цол авж байсан сайхан түүхтэй. Анх удаа улсын наадамд барилдаад Архангай аймгийн Жамьяншарав, Төв аймгийн Чойжил, Дундговь аймгийн Жанжин Чимэд нарын гурван зааныг давж начин болж байсан бөгөөд сум орон нутагтаа хүн ардын хүндлэл хүртсэн, сайхан буурай байсан юм.

Сүхбаатар сумынхандаа энэхүү түүхт өдрийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе!

10/03/2024
"Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга: Цэрэнтогтох аваргаа дурсахуй...Эрхэм та бүхэндээ Битүүний энэ сайхан ...
09/03/2024

"Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга: Цэрэнтогтох аваргаа дурсахуй...

Эрхэм та бүхэндээ Битүүний энэ сайхан билэг ерөөлт өдрийн мэндийг хүргэе. Битүүний энэ өдөр яагаад ч юм надад Монголын их хүчтэн, Халхын гэрэлт хөвгүүн Дашдоржийн #Цэрэнтогтох #аварга минь санаа сэтгэлд буудаг. Маргааш төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна. Тэгвэл 12 жилийн тэртээ, 2009 оны эхээр шороон үхэр жилийн босгон дээр Цэрэнтогтох аваргындаа очиж билээ. Тэр өдрийн наран, аваргын минь хууч яриа одоо ч миний зүрхийг халуунаар төөнөж байна. Ингээд сар шинийн босгон дээр "Өндөр их Алтайн оргилоос" номонд минь орсон домогт аваргынхаа хөрөг нийтлэлийг хүргэе. Их аваргын минь сүр сүлд бид бүхнийг өнөд ивээх болтугай...

Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох

Хоёр мянга есөн оны цагаан сарын өмнөхөн Цэрэнтогтох аваргынд очлоо. Гуравхан хоногийн дараа шороон үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гарах гэж байв. Аваргаас ярилцлага авахаар очсон нь тэр л дээ. Дөрөвдүгээр хорооллын байранд нь хүрч очихуйд тэрээр нэг их том хэлхгэр ноосон цамцтай, гал тогооныхоо өрөөнд уур манан савсуулсаар угтсан. Цагаан сарын ууцаа байрныхаа гадаах гэрт чануулчихаад уур савсуулан буй нь тийм аж. Миний хувьд Монголын хүчит их аваргатай сар шинийн босгон дээр уулзахаар ирсэндээ амихандаа билгэшээж байгаа. Дээр нь төрт ёсны уламжлалт баярын идээ шүүс ууцаа чаначихсан бөөн дуу шуу, хөөр баясал дунд нь орж ирсэнд бүр чиг билгэшээгээд явчихав. Юу юугүй битүүн тулчихсан учир аваргын гэргий Отгон эгч ажлаа барахгүй, амьсгаа дээр л байгаа бололтой. Ханийнхаа хөрөг бүхий гоёмсог хивс ханыг нь бүрхсэн том өрөөндөө энэ тэрхэнийг эмхэлж суугаа харагдана.

Аварга бид хоёрын яриа цагаан сарын бөхөөр эхэлсэн. Тэрээр далан найман оны сар шинийн барилдаанд анх түрүүлээд тэр жилийнхээ наадамд ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Тэгэхдээ их шөвөгт Баянмөнх аваргыг, түрүү үзүүрт Мөнхбат аваргыг давсан байдаг. Ингэж монгол бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн хосгүй хүчит “Хоёр Мөнх”-ийн дархан хаанчлалыг зогсоосон хүчтэн нь Дашдоржийн Цэрэнтогтох аварга юм. Далаад оны дунд, наяад оны эхэн бол монгол бөхийн бас нэгэн оргил үе байсан гэдэг. Монгол төрийн наадамд Түвдэндорж, Батсуурь, Чимэд-Очир аваргууд зодоглож, Дамдин аварга, Бээжин аварга, Цэрэн аваргууд хаалтгүй шөвгөрч, Мөнхбат, Баянмөнх хоёр ид эзэгнэж байх цагт бөхийн дэвжээнд хувь заяагаар тодорсон хүчтэн нь Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нар. Дээрх аваргуудаас гадна Уламбаярын Мижиддорж, Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам, Гомбо-Аюушийн Дэмүүл, Пүрэвийн Дагвасүрэн, Жамбалын Хайдав, Мядагийн Мөнгөн нарын аваргын дайтай арслангууд эгнэн ярайж байсан цаг. За тэгээд цаана нь Донровын Долгорсүрэн, Дасрангийн Мягмар, залгуулаад Дэндэвийн Амгаа гээд хүчтэй заанууд тодорч байв.

Яг ийм алтан үед Цэрэнтогтох аваргад монгол бөхийн дархан аварга хэмээх эрхэм дээд цолыг “Хоёр Мөнх”-өөс залгуулан авч, цагийг эзэлсэн их хүчтэн Хан Хэнтийн Бат-Эрдэнэд хүлээлгэн өгөх хувь заяа оногдсон нь агуу санагддаг билээ сэн. “Би чинь заан цол авч байж тавын давааны тунаанаас гарсан. Арслан болж байж зургаагийн давааны тунаанаас мултарсан. Харин аварга болчихоод байхад долоогийн даваанд тунасан хэвээр байлаа” гэдэг. Үнэхээр долоогийн даваанд Дамдин, Мөнхбат, Баянмөнх аваргууд ам аваад Цэрэнтогтох Хадаатайгаа юм уу, эс бөгөөс хэн нэгэнтэй нь тунаанд үлддэг байж л дээ. Харин түрүүлдэг жил нь түүнийг Дамдин аварга долоогийн даваанд амласан байдаг. “Би чамайг тунаанаас гаргая. Нүд чинь бүлтэгнээд хэцүү харагдах юм. Даваа бүрт тунах амаргүй, зовлонг нь би сайн мэднэ. Харин чи хөгшин хүн амалж байна гээд гэнэдэв дээ, цаашид сайн барилдаарай” гэж хэлчихээд яваад өгч. Долоогийн давааны тунаанаас гаргаж өгнө гэдэг төрийн наадмын түрүүг бэлэглэж байгаатай ялгаагүй. Харин хөгшин хүнд гэнэ алдав гэсэн нь айхтар сонсдож яадаг билээ хэмээн айн түгшихэд хүргэжээ. Дамдин аваргаар долоо давсан Цэрэнтогтох наймын даваанд Баянаа аваргыг далбааных нь ар талаас давуулж бариад дотуур хутгаж, дэгээ болгон эргүүлээд давхар мордох, тахимдах хичнээн олон уран мэхийг угсруулан хийж давсан гэж санана.

Далан найман оны наадмын бичлэгийг үзэхэд үнэхээр бахтайхан давж, цэнгэлдэхийг донсолгон шуугиулсан нь мэдрэгдээд ирнэ. Үзүүр түрүүнд Мөнхбат аваргыг суйлж цацах уран мэхээр давж түрүүлсэн түүхтэй. Мөөеө аварга тахимаа өгөхдөө үнсэж, аргагүй л ааг бяр нь амтагдаж байгаа залуу хүчтэнийг түмэн олон наадамчдын өмнө хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Монголын домогт гурван аваргыг дараалуулан өвдөглүүлж төрт ёсны их баяр наадамдаа түрүүлсэн жавхгар бор залууд Цэдэнбал дарга баяр хүргэн шагнал гардуулахдаа “Хүү минь чи хаанаас ингээд гэнэт гараад ирэв ээ” хэмээн гайхсан, эргэлзсэн, бахдан баярласан өнгөөр асууж байсан гэдэг.

Бал даргын гайхан балмагдаж тийн асуусан ч учиртай. Далан хоёр оны наадамд цэргийн хүүхэд шууд зургаа давж, зааны даваанд тулж ирэн шуугиан тарьсны дараахь он жилүүдэд түүнийг улсын наадмаар барилдуулалгүй өнжөөж байсан удаатай. Энэ тухайгаа аварга “Тухайн үед тэмцээн уралдаан болоод бэртэл гэмтлийн улмаас гурван ч жилийн наадамд өнжчихсөн байлаа. Энэ хооронд онжав Хадаа маань арслан болоод бүр хол тасраад явчихсан байв. Нөгөөхөө гүйцэхэд амаргүй. Гүйцлээ гэхэд, наад зах нь хоёр түрүүлж байж өмнө нь орох болоод байдаг. Яагаад би Хадыг онцолж байна вэ гэхээр миний мөнхийн өрсөлдөгч байсан юм. 1977 оны хавар чөлөөт бөхийг хэсэг хугацаанд орхихохоор шийдлээ. Тэгэхгүй бол яг наадмын үеэр гадагшаа явуулчих гээд байдаг. “Би явахгүй, төрийнхөө наадамд зодоглоно” гэж хэлэх эрх надад байхгүй. Наадмын үеэр намайг гадагшаа тэмцээнд явуулж, барилдуулалгүй өнжөөх сонирхолтой хүмүүс байсан л даа” хэмээн өгүүлж байв.

Эл эрхэм “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн. Дамдиншарав гуайгаар бөхийн чөлөөт барилдааныг заалгаж, их спортын тамирчин болсон түүхтэй. 1974 оны Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монгол Улсаас анх удаа алтан медаль авч байв. Наян оны Москвагийн олимпод тавдугаар байрын шагнал хүртэж байсан гээд их спортод үзүүлсэн амжилт нь тив, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцээд ирснийг бататгана. Гурван ч жилийнх нь наадмыг өнжөөсөн бөхийн чөлөөт барилдаан нь их аваргад бөмбөрцгийн хүчтэнүүдтэй зодоглох бас нэгэн сорилтыг тулгасан байдаг. Далан долоон оны хавар чөлөөт бөхөөс хэсэгхэн хугацаанд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж улсын наадамд зодоглосон нь заан цолонд хүрэх улмаар арслан, аварга бөхийн дээд цолонд хүрэх их амжилтынх нь хөрс суурь болжээ. Зүүнбаянгийн горзгор хар цэрэг далан хоёр оны наадмыг хэрхэн шуугиулсан нь онцгой. Гурвын даваанд Архангайн Хайрханы Балдир зааны хүү, аймгийн арслан Сүхбаатарыг давсан байна. Дөрөвт Булганы Бугатын Чимидийн Лундаа гэж аймаар амьтныг хаячихсан гэнэ. Лундаа бол тухайн цагт ид гарч ирж байсан, тэр жил заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олны итгэн хүлээж байсан бөх л дөө. Ингээд начны буюу тавын даваанд уран барилдаант хүчит аварга, Уйлган голын Чойжилын Бээжин гуай амлаад авчээ. Бээжин аварга хоёрхон жилийн өмнө буюу 1970 оны төрийн наадамд нэг голын Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан ид үедээ тийнхүү цэргийн хүүд элэг бүсээ тайлжээ. Зургаагийн даваанд төрийн наадамд гурвантаа үзүүрлэсэн, тухайн жил мөн л түрүү үзүүрт яригдаж байсан хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнг өвдөглүүлчихсэн байна. Аварга улсад анх барилдсан наадмаа дурсах дуртай. “Дагвасүрэн гуайг хаячихаад эхлээд итгээгүй. Хөл авах гэж дайрахаар нь барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Би дэвж чаддаггүй, засуул болохоор дэвээч гээд байдаг. Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Сүүлд бодох нь ээ, харамсаад л байж. Тэр жил шүуд зургаа давчихна гэж огтхон ч бодогдоогүй. Гурав давбал 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Гурав давж 14 хоногийн чөлөө авч нутагтаа очихсон гэж бодсоноос цол авна чинээ санаагүй дээ” гээд инээд алддаг сан.

Далан долоон онд заан болно гэдэгтээ итгэл дүүрэн байсан гэдэг. Чөлөөтийн бэлтгэл гэж бодох юмгүй, мөн наадмаар гадагшаа явна гэх айдасгүй, ерөөс наадмын бэлтгэлээ шаргуу хийж, ёстой нэг торгон ир нь ханачихсан байсан биз. Тавд Мядагийн Мөнгөнийг, зургаад Дасрангийн Мягмарыг, долоод Хадаагаа тунаж давсаар наймын даваанд Баянмөнх аваргатай мөн л тунажээ. Баянаа аваргатай жаахан тогтож барилдсан бол тэр жил би түрүүлэх байсан гэж нэгэнтээ хэлсэн юм. Наймын даваанд Мөнхбат аварга Дагвасүрэн арсланг амлаж барилдаад уначихсан байна. Хэрвээ Баянааг давсан бол түрүү үзүүрт Дагваа арслантай үлдэнэ. Улсад анх зодоглох жилээ зургаагийн даваанд унагаж байсан бөх нь. Түрүүлэх байсан гэж бардам хэлдэг нь ийм учиртай. “Та бол хоёр Мөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн. Ямар ч аавын хүүд элэг бүсээ тайлаагүй, зөвхөн хоёр биенээ хэрхэн хаяхаа бодож явсан энгүй хүчит аваргуудыг анх өвдөглүүлснээ яриач” гэж миний бие аваргаас гал зуухных нь өрөөнд ярилцаж суухдаа асуусан. Ер нь аварга бид хоёрын сонины бараг хоёр нүүр шахам тэр ярилцлага энд тэнд, сонин сэтгүүл, сайтад олон олон хүний автортойгоор гарсан байдаг. “Цэрэнтогтох аваргатай ярилцлаа” гээд гараад ирнэ. Аваад үзэхээр гарчиг, өмнөтгөлийг нь өөрчилсөн миний өнөөх яриа. Эхэн үедээ дургүй хүрдэг л байлаа. Одоо бол сэтгэлд баяр төрдөг. Цэрэнтогтох аваргаас амьдралынх нь сүүлийн жилүүдэд хамгийн том яриаг авч үлджээ. “Баянаа аваргын ам мэхэнд би орсон” гэдгээ ч аварга тэгэхэд л илэн далангүй хэлсэн. За үл ялиг гажуудчих шиг боллоо. Хоёр Мөнхийг хаясныг нь хүргэе.

“Хоорондоо барилдаж л нэг нь унадаг хоёр хүчит аваргыг анх унагаснаа тод санадаг даа. Ер нь тэрхүү барилдаанууд цээжинд минь өдөр бүр хадгалаатай явдаг гэж хэлж ч болно. Ж.Мөнхбат аваргыг 1975 онд МБАТ-ий спартакиадын барилдаанд анх унагасан. Тэгээд Х.Баянмөнх аваргад унаж хоёрдугаар байрт шалгарч байсан. Ж.Хайдав, П.Дагвасүрэн нарын арслангууд, Д.Түвшин, Д.Долгорсүрэн, Д.Мягмар нарын хүчтэй заанууд бүгд л зодоглосон юм. Хоёрдугаарт байрт шалгарч “Хоёр Мөнх”-ийн голд зогсож байхад бахархалтай санагдаж байлаа. Харин надад улсын заан цол өгнө гэж амлачихаад өгөөгүй. Анх зодоглоод начин болдог жилийнхээ долоогийн даваанд би Ж.Мөнхбат аваргад унасан даа. Мөөеө аваргатай анх барилдсан минь тэр. Чухам яаж барилдснаа ч мэдээгүй. Гэхдээ би унаагүй юм шүү. Дөрвөн хөллөөд гүйгээд явтал Мөнхбат аварга дэлж байгаа харагдлаа. Тахимаа авах гээд ирэхэд нь элэг бүсээ шууд тайлчихсан. Баянаа аваргыг унагасан минь бас их түүхтэй. Заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Галдандагва начин бид гурав шалгарч үлдлээ. Сүүлийн даваануудад бөх сондгойрч цолныхоо эрэмбээр Баянаа аварга бид хоёр өмнө даваанд хий мөргөсөн байв. Ингээд сүүлийн гурван бөхөөс ээлж ёсоор Д.Галдандагва начин хийлж, Баянаа бид хоёр тунасан. Маш сонин мэхээр унагасан юм. Сүүлийн үед тал хутгаа л гэж яриад байгаа юм. Самбо барилдааны л мэх юм. Баянаа аварга хувцсаа өмсч суух зууртаа “Би сая ан авд яваад ирлээ. Ямар ч бэлтгэлгүй байсан болохоор уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очно. Чи ч миний гараас хаашаа гарахав дээ” гэж хэллээ. Би ч юм дуугарсангүй. Долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан боллоо. Баянаа аваргатай яалт ч үгүй л түрүү үзүүрт үлдлээ.

Аварга элэг бүсний барьцаа улам шавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр нь өмнөөс цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан боловч тэвчээр алдаад хийчихсэн хэрэг. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Баянаа аварга царай нь сонин болчихсон тахимаа өгч байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэгж анх хаяад тэр жилийнхээ цагаан сар, заал танхимын барилдаанд аваргад би унаагүй. Үндсэндээ бүтэн жил хаясан даа” гэв.

Энэ бол монгол бөхийн агуу түүх юм. Заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн бөхийн дээд таван өндөр цолыг таван жилийн хугацаанд дараалуулж хүртсэн хүчтэн бол Цэрэнтогтох аварга. “Энэ таван цолыг жил дараалан ингэж авна гэдэг хэцүү л дээ. Монгол бөхийн түүхэнд Д.Дамдин аварга, Ж.Мөнхбат аварга бид гурав л байна” гэж хэлсэн нь үнэндээ бишрэм дуулдалгүй яахав.

Тэр бол угсраа уран мэхний амьд архив, бодит ертөнц нь байлаа. Дахин давтагдашгүй барилдаан, зүлэг ногоон дэвжээгээ эзэгнэнхэн байсан он жилүүдээрээ Монгол үндэсний бөхөд ер бусын шинэчлэл хийсэн юм. “Би мэхийг хэзээ ч нэг хувилбараар хийж байсангүй. Эхлээд өдөөж хийдэг байлаа. Өдөөнд минь бөхчүүд унадаг л байсан. Тэгэхээр өөрийгөө нэг мэхтэй бөх гэж ойлгодоггүй. Давхар, угсраа мэхтэй гэж боддог. Одоогийн залуучууд ид үеийн минь барилдааныг хараагүй. Хэрвээ тухайн үеийн барилдаануудын бичлэг байсан бол мөн ч олон шинэ мэх залуучууд надаас сурах байсан даа” хэмээн аварга нэгэнтээ чин үнэнээ өчөөд “Жаахан түрүү үеийн хүмүүс намайг уран барилдаантай байсан гэдгийг минь хүлээн зөвшөөрөх байх аа” гэж эр хүний цөлх ухаан, аварга бөхийн нүнжигт сэтгэлээр хэлснийг яахин мартана.

Өрсөлдөгч бөхөө хөдөлгөж байж л уран барилдаан гарна, бөхчүүд хэн нэгнээ зуураад, барьц сонгуулахыг хүлээгээд л зогсоод байх юм, уран мэхийг уралдуулж байгаа юм шиг харагддаг ч монгол үндэсний бөх зогсонги байдалд орлоо гэдгийг хатуухан хэлсэн. Залуу бөхчүүд цолоо хадгалах хэмжээнд барилдахыг, улсад түрүүлж арслан цол аваад дараа жил нь дөрөв, тавын даваанд унаж буйг шүүмжилснийг бодууштай. Цэрэнтогтох аваргын барилдааны онцлог бусдаасаа онцгой байдаг. Улсын наадамд анх зодоглож начин цол хүртсэнээсээ хойш 41 нас хүртэлх хугацаанд тэрбээр хоёрхон удаа зургаа давж их шөвгийн наймд шалгарсан. Бусад жил нь дандаа түрүү, үзүүр, шөвгийн дөрөвт үлдсэн нь гайхам. Ерэн онд дөчин нэгэн настайдаа тэр үеийн наадмын босоо бөх Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан унаж байжээ. Энгүй хүчит аварга гэдгийг нь уг үзүүлэлт батлаад өгөх ажгуу.

Монгол бөхийн дэвжээнд нэгэн цагт тодорсон, мөнхийн өрсөлдөгч Хадаагаа ярихаар хоёр нүдэнд нь нулимс гүйлгэнээд ирнэ. “Даяар дуурсах аваргууд” нэвтрүүлгийн үеэр Хадаагаа яриад уйлж байсан сан. Халхын хүчит аваргыг нус нулимстай нь хольж, бөхийн дэвжээнд ганцааранг нь өнчрүүлээд үлдээсэн Хадаа нь хүний хайлан явсныг хэлэх илүүц биз дээ. “Хадаа маань ном ёсоороо барилдаад явсан бол тэр үед мань мэт нь түрүүлэхэд бэрх. Бөхийн дэвжээнд олон жил ганцаараа ноёлох байсан байх” гэж бахархалтай ч юм шиг, гунигтай юм шиг хэлсэн. Үнэндээ нэг хэсэг Хад бид хэдийн барилдааныг харах гэсэн үзэгчид заал танхимд багтахаа байж, дүн өвлийн хүйтэнд гадаа зогсоцгоон, цагаан хоолой чагнаж асан жилүүд бий шүү гэж нэмж хэлэхээ мартаагүй.

Цэрэнтогтох аваргаа би “Халхын хүчит их аварга” гэж хэлэх дуртай. Уул нь Монголын домогт хүчтэн л дээ. Гэхдээ яагаад ч юм надад “Халхын” гэж хэлэх нь сайхан санагдаад байдаг. Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар гэдэг шиг. Өндөр гэгээн гэснээс Цэрэнтогтох аварга халхын анхдугаар Богдын өлгий нутгийн хүчтэн. Тэр жилийн хавар, өндөр гэгээний нутгаас тодорсон Монголын яруу найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайгаа сүүлчийн замд нь үдэх ёслолд Цэрэнтогтох аварга ирсэн байлаа. Нэг нутаг усны хүмүүс, ирэлгүй ч яахав. Хаврын нойтон цас будагнасан тэр өглөө Дуурийн театрын гадаа их аварга надтай таарчихаад “Хүүгээ сая зурагтаар харсан. Найргийн наадмын шагнал авч байна лээ. Отгон бид хоёр баярлаж суулаа. Чи ер нь ахынхаа тухай нэг ном бичээч. Тэр тухай чамд хэлье гэж бодоод явлаа” хэмээн сал пал дуулгах нь тэр. Их аваргаас ийм үг сонсоно чинээ санаагүй явсан би Монголын яруу найргийн сүмбэр оргил агуу их Пүрэвдорж гуайнхаа алтан шарилын өмнө толгой гудаан зогсохдоо нэг л эргэлзсэн янзтай байж билээ. Гэхдээ аваргад “Өө тэгье, таны номыг би бичье” гэж хэлж зүрхлээгүй. Аварга ч тэр тухай дахиж яриагүй. “Отгон бид хоёр зурагтаар харлаа” гэдэг нь хоёр мянга есөн оны гуравдугаар сарын нэгэнд “Эх орончдын өдөр”-т зориулсан яруу найргийн наадамд миний бие түрүүлсэн юм, түүнийг хэлж буй хэрэг. Харин сүүлд “Болор цом” авчихаад баяр хөөртэй их аварга руу ярьж, хоёул баахан нэгнээ хөөргөсөн юм даг.

Эх орны баруун хязгаар, өндөр их Алтайг зорьж явахад их аваргын нутаг Нарийнтээлээр яг л дайраад өнгөрнө. Тэр жил найрагчдын хамт Алтайн цаад говь, Байтаг Богд, Бор цонжийн говийг зорьж явахдаа аваргын нутгаар дайрч, сумын төвийн цаахна байх ундрам булаг дээр саатан, зуны бүгчим халуунд шүдээ таштал ус залгилан зогссон сон. Хөвчит хангайн Ханхөгшин уулыг харах бүрийд Халхын хүчит аваргын минь гэрэлт дүр санаа сэтгэлд ургаад ирнэ. Энэ л ариун дагшин хайрхандаа их аварга минь шингэж, энэ л нарт тэнгэрийн дор зүүдлэгддэг юм сан уу. Эрийн хийморь сэргээсэн “Эр бор харцага”-ын аялгуутай эрдэнийн сайхан Монголд жилийн жилд наадмын уухай цангинана л. Монголын домогт их хүчтэн, халхын сайхан хөвгүүн Дашдоржийн Цэрэнтогтохтой нэгэн он цагт хамт амьдарсан хувь заяандаа бахдаж хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтсаар л байх болноо, би.

“Болор цом”-ын эзэн яруу найрагч
Норовын Гантулга

Балбрүл РинбүүчиӨнөө үеийн хүмүүс нэг нэгнийгээ хорлох, хуурах хар амиа хичээсэн сэтгэлтэй байна. Өөрийн жаргалыг эхэнд ...
09/03/2024

Балбрүл Ринбүүчи
Өнөө үеийн хүмүүс нэг нэгнийгээ хорлох, хуурах хар амиа хичээсэн сэтгэлтэй байна. Өөрийн жаргалыг эхэнд тавьж, бусдын жаргалыг хоёрдугаарт орхино. Сайрхаж магтсан хүнийг найз хэмээж, зөрчилтэй болон өөр саналтай хүнийг дайсан хэмээнэ. Эдгээр сэтгэлийн хандлагууд аажмаар хүмүүсийн үйл, үг, бодлыг эвдэж, улмаар хугарах дөхсөн мод шиг болтлоо сэтгэл нь гундан мууддаг ба энэ нь сүүлдээ юу муу, юу сайныг ялгаж мэдэх ухааны ид чадалгүй болдог.
Өнөө цаг бол уур, шунал, бардам зан, тэнэглэл, омог, атаа хорсол ноёлж буй цөвүүн цаг болой. Ихэнх дээдчүүд дээд оронд заларсан, ном үзэж буй хүмүүс бясалгалаа буруу хийх, жирийн болон сахил санваартай, аль аль нь Бурханы номоор зөв явахгүй байгаа нь олон.
Өнөөдрийн хар бараан цагийн амьтдын сэтгэлд оршиж буй муу, хорт сэтгэлүүд нь сансарын төгсгөлгүй хүрдэнд хүлэгдэн зовохын шалтгаан болж байдаг. Өөрт буй эдгээр муу сэтгэлтэй тэмцэхийн тулд Гаадамбын мэргэдийн хэлдэг шиг байнга болгоомж сэрэмжтэй байх шаардлагатай.

Сэрэмжийн жадыг сэтгэлийнхээ үүдэнд барина би
Муу сэтгэл үүсвээс түүнийг болгоомж сэрэмжийн жадаараа хатгаж дарна
Муу сэтгэл үгүй цагт би жадаа буулгаж амар оршино
Гаслант цөвийн амьтныг хараад энэ оюун мунхарна
Гайхан мөншрөөд аяа, хэний үгэнд хэн итгэх билээ
Галзуу мангасын тивд орших мэт үүнийг
Гагц та таалан өөрийн ачийг өөртөө арвитган
зохио.

Хүн идэшт аюулт махчинтай газар очлоо гэж бодоход, хэдийгээр тэр амьтад сайхан зантай, элэгсэг дүр байдалтай байлаа ч, хэзээ нэгэн цагт өөрийн тань амийг заавал бусниулна гэж бодохоос амар сууж чадахгүйтэй адил, эгэл хүмүүсийн зөвлөгөөг дагавал заавал муугаар дуусах нь дамжиггүйг сайн ухаарах,.Тэдгээр хүмүүст шүүмж, зөвлөгөө өгөхөд ч ихэнхдээ адилхан муугаар дуусна. Харин хамгийн ухаалаг зүйл бол өөрийнхөө дутагдлыг сайтар анхаарах. Хэдийгээр таны алдаа дутагдал тоолохын аргагүй их мэт санагдах боловч тэдгээр дутагдал бол мөнх бус, хичээрнээр өөрчилж болдог. Ахар муу бодлоо итгэл, асрал хайр болгон өөрчилж, ярьж зуршсан дэмий хов яриагаа ерөөлөөр соль. Хий дэмий үйлээ мөргөл болгож хувирга. Суврага эргэх, Бурхан номын буянд даган баясаж, сэтгэлийг ариусган зөөллөж сургаж дадуулснаар өөрийн биеийн хэрэг эрдмийг гаргана. Сахил хүрт, өөрийн багшийг хүндэл, ном сур, бод, бясалга, өөрийн бүх дутагдлыг сайтар анхааран зас. Ингэвээс өөртөө та хэмжээлшгүй сайн үйлийг бүтээнэ. Ганцхан дуслын төдий алт бүхэл бүтэн зургийн өнгийг алтан өнгөд хувиргах адил ганц дуслын төдий ном таны сэтгэлийг бүхэлд нь өөрчилж чадна.
Өөртөө сайн үйлийг бүтээнэ гэдэг амиа бод гэсэн хэрэг биш. Өөрийн болон бусдын сэтгэлийг сансарын зовлон буюу мунхаг, шунал, уур хилэнд улам улам хүлэхийн оронд өөрийн амьдралыг хамгийн сайн сайхнаар яаж үргэлжүүлэх вэ гэдгийг сайтар ухаарч ойлгох нь чухал юм. Бодь сэтгэлтний зорилго бол хамаг амьтныг сансараас аврах. Үүний тулд өөрөө эхлээд сансараас ангижирсан байх. Өөрөө сансараас ангижрахын тулд сансарын зовлон гэж юу вэ гэдгийг ойлгосон байх нь чухал. Үүнийг доорх байдлаар өгүүлвээс:
Төрөх буй л бол үхэх болъюу
Хамаг хураасан бүгд барагдъюу
Хурах буй л бөгөөс хагацах болъюу
Өндөр болсон тэрбээр эцэст, унъюу
Асаж буй нүүрстэй нүх, хортой могойн үүр мэт, эгэл хүний амьдрал гарцаагүй зовлонтой байдаг. Таны биеийг 360 хэсэгт нүхэлсэн байя гэж бодъё, нүх бүрт лааны утас суулгаад асаая гэж бодоход их халуун төөнөж, түлэгдэхийн зовлон бол нүглийн үрээр төрөл авсан халуун тамын амьтны нэг ширхэг очинд түлэгдэн зовох зовлонтой харьцуулахын аргагүй хөнгөн гэдэг. Тиймээс ямар нэгэн зовлон бэрхшээлтэй учирмагц нигүүлсэхүй сэтгэл, асрал хайрыг санаж, зүрх сэтгэлээсээ үл мэдэхүйн мунхаглалыг номын ухаарлаар үргээн зайлуулж, бусдыг хорлохгүй байх зам мөрөөр шургуу, цуцалтгүй зүтгэл гарган явах ёстой юм. Сансарын мөн чанарыг ойлгож, түүний ерөндөг бол Бурханы ном гэдгийг ухаарах хэрэгжүүлэх нь маш чухал.
Урьд бас өөрийн сэтгэл сүнс орь ганцаар
Удтал тэнэж үйлийн шуурганд хөөгдсөөр энд төржээ
Улмаар өдгөө тосноос өт хорхойг гаргаж хаях мэт Удах төдөлгүй бүхнийг орхиж гагц өөрөө ганцаар одно.
Болгоомжтой байгаарай-аюултай дайсан ойртож байна. Энэ нь ердийн нэгэн дайсан биш, үл үзэгдэгч дайсан-үхэл ойртож байна. Хичнээн сайхан үгээр учирлаж гуйсан ч, үхлийг хэдэн жил, секунд төдийд хойшлуулах аргагүй. Хамгийн хүчирхэг цэргийн дарга үхлийг ялан дийлж чадахгүй. Эд мөнгө, хамгийн сайхан үзэсгэлэн гоо ч үхлийг аргалж чадахгүй.
Арван жил эхлээд хаа нэгтээ сайхан амьдарч байгаад дараагийн арван жил нь Бурханы ном үзье гэж бодож магадгүй. Тэгвэл нийлээд хорин жил тэр хүн амьд явна гэж яаж магадлах юм бэ? Маргаашийн наран ургахыг харна гэдгийг яаж баттай хэлж чадах юм бэ? Тэр байтугай дараагийн амьсгалаа авна гэж хэн батлах вэ? Ууланд нинба бясалгал хийн, галаа асааж байхдаа, дотроо »Маргааш би ингэж галаа асааж чадах болов уу?« гэж бодож бай. Зарим хүмүүс унтаж байхдаа үхдэг, зарим нь явж байхдаа, идэж байхдаа үхдэг. Зарим нь залуугаараа, зарим нь хөгшрөөд үхдэг. Амьдралын ямар нэгэн зүйл үхлийн шалтгаан болдог. Зуун жилийн дараа гэхэд одоо амьд байгаа хүмүүсийн хэд нь амьд байх вэ?
Өнөөдөр та амьд, Бурханы номыг үзэх чөлөөтэй байна. Хэн ч таныг шашин номоо үзэхийг хориогүй, зургаан үсэгт Жанрайсигийн маанийг хэлж болохгүй гэж хориогүй байна. Хүмүүс ирээдүйн талаар санаа их зовдог.
Ирээдүйд мөнгөгүй, хоолгүй, хувцасгүй байхаас айдаг. Тэгвэл ирээдүйн бүх үйл явдал дотроос үхэл хамгийн чухал анхаармаар зүйл биш гэж үү? Алуулахаас айсандаа хаад, ерөнхийлөгч нар бие хамгаалагчдаар хүрээлүүлдэг бус уу. Тэгвэл хамгийн түрэмгий, хэн ч зогсоож дийлэхгүй, үйл нисванисийн эрхээр хэдийд ч ирж болох аллага буюу үхлийг юу гэвэл зохистой вэ?
Энэ ертөнцөд эхээс мэндлэхдээ эхнэр, нөхөр, найзтай байгаагүй. Харин одоо олон найз, танил, дайсантай байж болох юм, гэтэл үхэх цагт бүгдийг ардаа орхино. Найз нөхөд, хамаатан саднаас хэн ч туслахгүй, үхэлтэй ганцаараа учрахаас өөр аргагүй. Зүү хатгах, галын өчүүхэн оч үсрэх төдийд өвддөг энэ бие үхэх гэж байна. Маш их хайрлаж, энхрийлж байсан энэ бие, хүүр болон хувирахад, найз нөхөд, хамаатан садан аль болох хүүрнээс хурдан салахыг л бодно.
Завсрын төрөл-бардод хаашаа явж буйгаа мэдэхгүй төөрч, нүцгэн, айсан байдалтай, өнгөрсөнд үйлдсэн бүх сайн муу үйлээ үүрэн явна. Урд талд тас харанхуй,араас үйлийн үрийн улаан шуурга хойноос тууна. Тэр үед ганц хором боловч ачит багшийгаа санаж чадвал, Зуурдын ертөнцөөс айх аюул замхран алга болж, хойд төрөлдөө Бурханы оронд төрнө. Үүнийг хийж эс чадлаа гэхэд хүний төрөлд төрнө. Бурханы номыг судлаад, муу үйлийн үрээ багасгахад хэрэглэж чадахгүй бол дээд төрлийн аль нэгэнд төрнө гэдэг ямар ч найдваргүй болно. Муу үйлийг ихэд үйлдэвээс өндөр уулнаас унаж байгаа чулуу шиг, муу заяанд унахаас яаж ч хаахын аргагүй. Энэ насанд учрах өчүүхэн өвдөлтийг дааж тэсвэрлэж чадахгүй байж хорт муу сэтгэлийн үйл үрээр нүгэл хураах нь хойд төрөлдөө зовлон эдлэхийн үүд болно.
Эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдэл, хүч чадлаа ашиглан, өрөөл бусдыг зовоон хохироох, газар шороогоо сэндийчиж ургамал модоо огтчич буруу замаар эд хөрөнгөтэй болж, бусдыг заллиж мөнгөжиж баяжсан байж болно. Энэ нас барагдаж үхэхийн цагт эд хөрөнгө, эрх мэдэл, эдгээрээс бүтсэн түр зуурын жаргал бүгд ард хоцорно. Харин эдгээрийг бүтээхэд үйлдсэн муу үйлүүд алга бололгүйгээр ирээдүйн зовлонгийн чинь шалтгаан болж сэтгэлд хураагдан үлдэнэ. Үхэх цагт зөвхөн сайн, мууг үйлдсэн үйлүүд өөрт хоцрох ба үхэх үед зөвхөн Бурханы ном сургаал л сэтлэлийг ариусган хамгаална. Харин Бурханы номыг үл тоож, өдөр тутмын амьдралын жижиг зүйлсийн нөлөөгөөр сэтгэлийг хямрааж нүгэлд дадах аваас муу сэтгэлд хөтлөгдөн, муу үйлийн үрийн өрийг хураана. Бурханы ном үзээгүй, хар амиа хоохойлсоор буян эс үйлдэх аваас ямар ч авралгүй болно. Өдөр тутмын амьдралын аар саар зүйлд анхаарлаа хэт төвлөрүүлж байснаас өөртөө зав гараж Бурханы номыг яг одооноос сурах дадуулах нь дээр биш гэж үү? Техник техналог хөгжсөн өнөө цагт зөв ашгилаж чадвал бүх боломж таны гарт байна шүү.
Энэ бол таны амьдралын хамгийн том үүрэг ба үүнд хойрго хандаж болохгүй. Зав гарсан хойно больё, дараа жил үзье, илүү тохиромжтой байранд орсон хойно ном үзье гэх мэтээр хойшлуулах аваас хэзээ ч номыг сурах дадуулах цаг гарахгүй. Гаадамба Санжай өгүүлсэн нь:
Хэзээ завдах цагийг хүлээвээс
Хэзээд завгүй тул
Бурханы номыг үзэхгүй
Харин үзэхээр бодсон энэ мөчөөс эхлэн
Номыг яг одооноос хичээнгүйлэн үзэж эхэл.
Үхэхээс өмнө завдаж, цаг гаргаж амжуулах хамгийн чухал зүйл бол
Бурханы номонд суралцаж сэтгэлээ судлах явдал.
Хамгаас үлэмж сайхан байхыг бүгд л хүснэ
Хэрсүү шударга хариуцлагатай занг өөрт хандуул
Өөрийн тусын тулд Бурханы номын шимийг авалгүй
Өөрийн амьдралыг дэмий өнгөрөөх гэж үү?
Өөрийгөө зовоосой гэж боддог хүн нэгээхэн ч үгүй. Хэн ч өөрийгөө өвдөөсэй, ядуу болоосой, хулгайч надаас хулгайлаасаа гэж боддоггүй. Харин ч яавал жаргалтай байх вэ, баян тансаг, тухтай байх вэ, тийм бол мөн сайхан шүү гэж боддог. Тэгвэл эдгээр бодлууд хаанаас гардаг вэ? »Би« үзлээс гардаг. Өөрийнхөө жаргалыг хамгаас чухал, нэн тэргүүнд бодох гүнзгий үзэлд нэвт захирагдаж байгаад оршиж байна. Ингэж бодож буй цагт сэтгэл хэзээ ч ханахгүй. Энэ дэлхийн хаан боллоо ч гэсэн улам их эрх мэдэл, эд баялаг, жаргал руу тэмүүлнэ.
Ойр дотны хүмүүс буюу ээж аав эхнэр, нөхөр, хүүхэд, найз нөхдөө бусдаас дээгүүр тавьдаг. Тэдэнд хайртай учраас бусдаас дээгүүр үзэж, тэдэнд тусалсан, магтсан хэнд ч болов баясна. Гэхдээ энэ нь жинхэнэ асрал хайр биш, тэд бол »миниймхийлэн барих« бодлоос гардаг.
Хэдийгээр өөрөө өөртөө маш хайртай боловч өөрөө ирээдүйдээ яаж жинхэнээр жаргах вэ гэдгийг мэддэггүй. Зориуд өөрийн нүд рүүгээ хуруугаа хийх адил өөрийнхөө ирээдүйд зовох зовлонгийнхоо шалтгаануудыг зогсолтгүйгээр зохиосоор л байдаг. Жаргал бол зугаа цэнгэл, алдар нэр, эд мөнгөнд байдаг гэж үздэг, харин эдгээр бүгдийг үхэл мөд булаана гэдгийг ухаардаггүй. Үхэхийн ирмэгт тулахад, хичнээн их хөдөлмөр зарж олсон ч гэсэн дээрх эд зүйлсээс нэгийг ч болов өөртөө авах боломжгүй. Маш их хүч чармайлт, хөдөлмөрөөр олж авсан дээрх зүйлс түр зуурын жаргал өгдөг. Энэ бүх их хүч чармайлтын эцэст өчүүхэн зүйлийг хүртдэг.
Жинхэнэ, урт настай, ашдын жаргал бол зүрхний мухраас багшдаа мөргөх, Бурханы номыг ёсчлон дагах байдаг. Шалтгаан, үр дагаврын хууль, Гурван Эрдэнийн адислалаар хойд олон төрөлдөө Дээдийн ном дэлгэрсэн газар оронд төрж, лам багштай учирснаар Бурханы хутгийг олох алхмыг урагшлуулсаар байх болно. Энэхүү багахан хүч чармайлтын эцэст их зүйлийг хүртдэг.
Харин ном үзэж, буян үйлдэх нь утгагүй дэмий, нүгэл үйлдэж болно гэх, энэ насны амьдралыг муу аргаар ч болов жаргалтай болгохыг хүссэнээр, хойд насандаа муу заяанд төрөх юмуу Бурханы номын ганц ч үг огт сонсогдохгүй газар төрдөг.
Эгэл жирийн амьдралд өөрт сайн, ойр дотны хүмүүсийг хайрлах, өөрийн дургүй хүмүүсээс холдох тухай ойлголт тогтсон байдаг. Энэ нь алдаатай ойлголт юм. Амьдралдаа тустай сайн зүйл хийе гэвэл Бурханы ном үзэхэд зориул.
Бурханы номын зам мөрд орсоны дараа эхний үед зөвхөн өөрийгөө боловсруулахад анхаарах нь чухал ба гагцхүү үүний дараа л, өөрийн хүч чадал, мэдлэгээрээ бусдад бодитой тусалж чадна. Хувиа хичээх үзлээс ангижрахад нэлээд цаг хугацаа шаардагдана. Үүний өмнө эхлээд сэтгэлээ номхотгох хэрэгтэй. Номхотгохоос урьтаж бусдад туслана гэдэг хоосон худал болно. Тиймээс ч номд »өөрөө боловсроод, дараа нь бусдыг энэр« гэж өгүүлдэг. Үзэл, бодол, бясалгал, үйлийг хийснээр үнэхээр бусдад тусалж чаддаг болно. Өөрийн догшин сэтгэлийг зөвөөр номхотгож чадваас дутагдлууд аажмаар үгүй болж, Бодьсадвын шинж чанар бүрдэнэ. Нагаржуна айддсан нь:
Эхэндээ сэрэмжгүй, буруу үйл үйлдэх боловч
Адагтаа анхааралтай, чанд сэрэмжийг агуулах нь
Үүлний цаанаас саран мэлтийх мэт болюу
Амиа бодох үзлээс ангижрах нь хэцүү мэт боловч түүнээс бүрэн ангижирч, нигүүлсэхүй сэтгэлийг төрүүлж болно.
Гэтлэхийн санваарыг хүртэхийн өмнө эхлээд сэтгэлийг номхотгосон байвал зохино. Винайн ариун сахил санваар, зам мөрөөр явахад юуг авах, гээх хэрэгтэй вэ гэдгийг ялгаж чаддаг болно. Бурханы номын бүхий л гүнзгий сургаалыг сурахад хэцүү . Гэхдээ эрдэмтэй багшийг олж, түүнийг номын дагуу шүтэж, үзэл, бясалгал, үйлийн тухай сургаалыг сонсон, сонссон эрдмээ хэрэгжүүлж өөрт дадуулж чадвал Бурханы номын шимийг хүртэнэ.
Багшаа чин сүсгээр шүтэж чадваас түүний эрдэм аажмаар танд нэвтрэн ирэх нь анхилуун үнэрт модны навчны шүүдэр дээрээс нь унадаг байсан жирийн мод анхилуун үнэртэй болдогтой адил юм. Харин ингэж үнэн зам мөрийг заах багшийн оронд буруу тийш нь хөтлөх хилэнцийн нөхрийн үгээр орвол улам их нүгэл хураан, түүнийгээ ариутгана гэдэг нүхэнд унгасан гуша өвсийг олж авахад төвөгтэй байх адил маш хэцүү болно.
Тиймээс ч:
Эхэнд багшийг олоход хянамгай ханд
Удаад нь түүний номыг сонсоход хянамгай ханд
Эцэст нъ багшийн зарлигийг биелүүлэхэд хянамгай ханд
Эдгээр гурван хянамгайг дадуулахад
Зовлонгоос гэтлэхийн зам мөрт гэм алдалгүй сайжралыг олно.
Цөвүүн, өнөө цагт хүмүүсийн ухаан муудаж, Үзэж харах, эдлэж хэргэлэх, идэж уухын таашаал ханамжийн хойноос улайран хөөцөлдөж номыг үзэх төгс шийд гаргаж чадахгүй болсон. Зав гаргаж Номын шимийг үзэх нь зохилтой. Үүний тулд өөрийн багшийг Жанрайсиг бурханаас ялгаагүй нэгэн хэмээн үзэж, тахин шүтэж, маань унших нь чухал. Маанийн зургаан үсгийг унших маш амархан бөгөөд Бурханы номын хамаг шимийг агуулж байдаг. Энэ бол Жанрайсиг бурханы шим нь бөгөөд түүний адистэд цаглашгүй их. Маань уншихыг гол үйлээ болгох аваас хэн нэгэн хүн, ямар ч амьтад, тэр байтугай хорт хий биетэнүүд, өөрт чинь сайн санах ба та өвчингүй, үйлс тань саад тотгоргүй байж урт насална. Хойд насандаа Бодала ууланд Бурханы оронд төрнө, наад зах нь, Бурханы сургаал дэлгэрсэн газар төрнө. Яагаад гэвэл Жанрайсиг бурхан хамаг Бурхадын цаглашгүй адистэд, нигүүлсэлийг агуулж байдаг. Ямар нэг амжилтанд хүрэх түлхүүр нь хичээл зүтгэл гаргаж, дотоод шийдэлд хүрэх явдал юм. Багахан хэмжээний мөнгөтэй байлаа ч баяжихаар шийдэх л юм бол баян болж болно. Ном үзэхээр шийдвэл, цаг алдалгүй номтой буянтай болж чадна. Бясалгал хийхээр шийдвэл Бурханы ном үзэхэд өөрийгөө бүрэн гүйцэд зориулах боломжтой. Зөв сонголт хийх эсэх нь таниас шалтгаална. Бурханы ном үзсэнээр өөрийн өвгөд дээдсийн өстөн дайсныг үл үзэгдэх баатар болж ялан дийлэхийн адил тоолшгүй олон төрөлд таныг даган зовоож байсан хорт сэтгэл амиа бодох үзлийг үгүй хийнэ.
Цөвүүн цагийн төрөлхтөн сэтгэл явдал дорд нь их тул
Цэгнэвээс хэн боловч өөртөө тусгүй баширлалаар өөртөө
хууртагдана
Хэнд ч өөрөө зорин тусыг бүтээх нь бэрх тул
Хэнэггүй алгасрахуйн хөврөх дээсийг таслах нь сайн бус уу.
Энэ цаг үед эцэг, эхийн аль нь ч Бурханы номоор амьдрах аргыг төгс зааж чадахгүй. Гэр бүлийн хүмүүс, найз нөхөд, сайн санаатай хэний ч гэсэн хамгийн эрхэм зүйл нь эд хөрөнгөтэй байх, дайснаа дарах, эрх ашгаа хамгаалах, эдгээр хүсэл эрмэлзлээ байнга биелүүлэхээр явдаг тул сэтгэл нь ямагт шунал, хорсол зэвүүцэлээр дүүрэн байдаг. Эцэг, эх өвчтэй, хүүхдүүд үгэнд орохгүй, байшинд засвар хийх хэрэгтэй байгаа зав алга гэх зэргийг хүмүүс бодож байдаг. Бүгд ийм бодолтой болчихвол Бурханы ном мартагдана. Эцэг, эх, хамаатан саднаа анхааран халамжлах, туслах нь мэдээж зүйтэй боловч хамгийн чухал нь өөрийн бие, хэл, сэтгэлийг буянд хандуулж, Бурханы номыг боломжийн хирээр их үзэх явдал юм.
Ямар нэгэн аз жаргал тохиох үед, амттай сайхан шөлнөөс нэг халбагыг амтлахын жаргалыг ч болов өөр хэн нэгэн нь энэ жаргалыг эдлээсэй гэж бодох нь ховор. Бүх сайхан зүйлийг өөрт байлгахыг хичээдэг. Энэ амиа бодсон үзэл нь ямар ч утга учиргүйгээр үл барам, бусдыг зовоогоод зогсохгүй, удаан хугацааны дараа өөрт зовлон удна. Өөрийнхөө жаргалын тухай ямагт бодно гэдэг Бодьсадвын ариун явдал бус юм. Лам багшдаа чин зүрхнээс сүсэглээд, эд хөрөнгө, хоол хүнс, хувцас, найз нөхөртэй байх гэсэн амин хувийн үзлээ багасгах нь дээр бус уу?
Энэ цөвүүн цагийн хүмүүсийн амьдралын жишгийг дагавал тэдэн шиг л дээд зэргийн худалч, хуурамч болж дуусна. Хэзээ ч үл биелэх зүйлийн хойноос хөөцөлдсөөр хамаг амьдрал, насаа дуусгана. Үлгэрлэвэл, өлсөж, даарч байгаагаа мэдэлгүй бүтэн өдөржин тоглоод, гэнэт харанхуй болсныг мэдэж, ээжийгээ санан уйлж байгаа хүүхэдтэй адил юм. Бусдад туслахыг хүсдэг бол эхлээд өөрийгөө төгс боловсруулах хэрэгтэй. Өөрөө номонд сайтар нэвтрээгүй байж хэт дээгүүр зорилт тавьж, янз бүрийн ажил эрхэлж, шавь цуглуулж, өөрийгөө багш болговол өөрийнхөө торонд орооцолдсон аалзтай адил болно. Тортойгоо орооцолдсоор байтал цаг хугацаа урсан өнгөрч байгааг үл анзааран, үхэл ойртсон гэдгийг гэнэт нэг өдөр ойлгоно. Хамаг эрч хүчээ алдаж, олон зовлонг амсана, гэвч тэдгээр зовлон нь Бурханы ном үзэхийг мартсанаас гарах зовлонгоос огт өөр бөгөөд өөрөөр хэлбэл, маш их зовсон боловч түүнийгээ ухааран, бага ч атугай өөрчлөгдөж чадаагүй байдаг.
Гаадамбын мэргэд маш даруухан амьдарч, ая тух, биеийн амрыг умартан, зугаа, цэнгэл бодолгүй ном сурдаг байсан. Бидний багш Шагжмуни ч гэсэн хааны ордны амар жаргалыг эс тоон, зургаан жил хатуужлаар ном үзсэн. Бид нэгэнт түүний шавь учраас ертөнцийн номыг орхиод, найз нөхөд, хамаатан садны эцэс төгсгөлгүй саад бэрхшээлийг умартаж, чин зүрхнээсээ үнэн багшийн замыг дагах нь зөв бус гэж үү?
Сансарын амьдралын юу нь сайхан бэ? Сансарын бүх зүйл нэг уруудаж, нэг дээшилдэг. Саятангууд гуйлгачин болно, гуйлгачингууд саятан болно. Юу ч боллоо гэсэн хүмүүс ямагт сэтгэл дундуур. Нэг саяын херөнгөтэй бол хоёр сая болгохыг хүснэ. Хоёр саятай бол гурван сая болгохыг хүснэ. Ийм байдалд яаж сэтгэл хангалуун байх юм бэ? Ганцхан зүйлийг хангалттай оллоо гэх зүйл бол Бурханы ном юм. Өвс идэхдээ цаана нь өвс байгаа юу гэж дандаа цааш нь харж байдаг өлсгөлөн сарлагтай адил номыг улам их цааш нь сурахыг хичээлтэй. Ингэж номыг үзэж чадвал хэзээ ч сэтгэлээр унахгүй.
Энэ насандаа хүссэн бүх зүйлээ авна гэж бодвол хэзээ ч бүтэхгүй. " Бүхнийг авах гэсэн төлөвлөгөө хүүхдийн тоглоомтой адил. Хүүхэд бүх тоглоомоороо тогловол хэзээ ч дуустал нь тоглож чаддаггүй, харин тоглохгүй орхивол тэр чигтээ дуусдагтай адил".
Магтан дуулавч дээдэс баясах цаг үл ирмүй
Магад гэм байвч өтөл доордос сэтгэл ханах цаг үл ирмүй
Мянгантаа энэрэвч чинагш зүглэхээс инагш ачийг үл санах
Мэдвээс энэ ёсыг таалаад шударга оюунаар таслан шийд.
Юу ч хийлээ гэсэн, хэн нэгний хүслийг бүрэн хангаж чадахгүй. Энэ хорвоод эрх мэдэл, чадалтай хэн боловч ердийн хүнээс огт ялгаагүй. Мөн хэн нэгнийг хичнээн зүтгэж, баярлуулахыг оролдсон ч хэзээ ч үнэлэхгүй. Хожим сэтгэл нь өчүүхэн төдий алдаанаас болж чиний тусыг мартаж амархан бачимдаж, шийтгэж, зодож, шоронд ч хийхэд бэлэн. Асран хайрладаг хүнээ хичнээн ч асарлаа гэсэн тэдний сэтгэлийг хангана гэж үгүй. Найзууд чинь танд хичнээн сайныг санасан бай, тэдний амыг дагавал сансарын торонд улам их орооцолдох л болно. Дайснаа дарах, ах дүүгээ харж асрахад эцэс төгсгөл гэж үгүй. Сэтгэлээ боловсруулж ном үзэж бясалгах хамаг цагаа дэмий л үрнэ. Бусдад туслахын тулд эхлээд өөрөө төгөлдөр болох ёстой, өөрөө төгөлдөр болохын тулд эхлээд гурван хүлээс болох: " Чухал" хүмүүсийн үгэнд орох. Өөрөө сайжраагүй байж бусдад туслах гэж ухаалаг бусаар оролдох. Ном үзэж сэтгэлээ ариусгаагүй эгэл хүмүүсийн хэлсэнийг дагах эдгээрийг тэвчих хэрэггэй.
"Чухал" хүмүүсийн үгэнд орсноор сэтгэлийн хөдөлгөөн нэг доошилж, нэг дээшилнэ. Энэ насны явдлаар хүмүүст туслана гэдэг зөвхөн сансарын галыг улам их түлнэ. Хамгийн сайндаа гэхэд ийм аргаар олсон аливаа жаргал түр зуурын байдаг, үхэл хагацал болохын цагт юу ч туслахгүй. Ингэж түр зуурын зүйлээр тусална гэдэг буруугаар нигүүлсэж буй хэрэг болно. Жинхэнэ нигүүлсэхүй бол хамаг амьтдыг үхэшгүй Бурханы хутагт аваачих юм.
Сансарт оршигч та өөрийгөө шоронд байгаа мэтээр төсөөлж, шоронгоос гарах тухай л бодож байгаагаар ухаарах нь чухал. Эгэлийн амьдралын утга учиргүйг тайлбарлан Гаадамбын багш нар дараах зүйлийг өгүүлсэн нь:
Сэтгэлээ номд бөхөл
Санах номоо даруу ёсонд бөхөл
Даруу ёсоо үхлийн бодолд бөхөл
Даруй ирэх үхлийг орь ганц агуйд бөхөл.
Алс бөглүү газар, сэтгэлийн нисваанисын хорт амьдралаас хол газар, бясалгал нямба хийснээр жинхэнэ ёсоор Бурханы номыг үзэх эсэх нь тодорхойлогдоно. Эдгээрийг бодож өөрийгөө төгөлдөржүүлэхэд хичээх нь зөв бус уу? Ингэснээр л бусдад туслах эхний алхмыг хийнэ.
Мэргэн боловч үзүүлэхүй үлгэрлэхүй утгыг үл бүтээж дэмий мэтгэлцэхийг дэврээнэ.
Магадлан бүтээвч бусдын тус гарахын оронд дэмий гүжирдэх
Өндөр дээд атлаа дөлгөөн бус хотлыг залхаан омгорхох нь их
Өдгөө энэ цагийн таалалд сэтгэлийн хонхорт уйсалыг төрүүл.
Энэ цөвүүн цагт дээдийн ном эрдмийг үнэхээр олсон багш нар тоосонцор доторх мөнгөн усны адил ховор. Тэдгээр багш нар таван их ухааныг гүйцэд бүтээж, Бурханы сургаалын харамгүй өглөг үйлдэх атал, ихэнх хүмүүс буруу үзэлтэйн улмаас тэдгээр номыг шүүмжилж, үл тоох нь элбэг байдаг. Ном сонсох нь олдошгүй ховор учрал гэдгийг ойлголгүй сонсогч хүмүүс нь нэг, хоёр өдрийн дараа ном сонсохоосоо уйддаг.
Ном сонссон боловч, түүнийг бодитоор биелүүлэхгүй бол зөвхөн өнгөц төдий мэдлэгтэй болж, ном мэддэг гэх сэхүүн зан л ихэснэ. Тодорхой хэмжээнд сэтгэлээ номын сахилга, дэгээр тогтоож чадсан ч гэсэн өөрийн буянд бардах сэтгэл төрдөг. Өндөр албан тушаалтай болоход шунал, гүжир үг, дайсагналыг бий болгодог. Ийм Бурханы шавь байвал бусдад тус ч хүргэдэггүй, хор ч хүргэдэггүй энгийн хүнээс ч долоон дор орно.
Өнгөрсөн үеийн багш нар ариун сургаал ном айлдаж өчүүхэн төдий үл ойлгох явдлыг мэтгэлцээнээр тодруулж, утгыг тайлбарласан ном бичдэг байв. Алтыг тунгаахтай адил хадгалах, дэлгэрүүлэх, гэгээрэлд хүргэх эдгээр олон шатлалт гурван үйлээр номын үйлсийг бүтээдэг байжээ.
Ловон Бадамжунай, Вималамитра зэрэг таван шидийг бүтээсэн тэднийг харсан, сонссон, бодсон хэнийг ч болов Бурханы хутагт аваачдаг байтал, дээд мэргэдийг хүртэл алдаатай хэмээн үздэг, тэдний шид бүтээлийг "Ийм юм гэж байх ёсгүй, бүгд худал, хуурмаг зүйл хийж байна" гэж бодох хүмүүс байсан байна. Шавь нарт буруу үзэл байх нь нууц тарнийн ам тангарагийг унагадаг. Ийм учраас мэргэд хамаг амьтан бүгдэд туслаж чадаагүй байж болох бөгөөд цаашлаад, Бурханы ном ч түгэн дэлгэрч, цэцэглэж чадахгүй байж мэдэх юм.
Хот, улсын дарга, ерөнхийлөгч хэдийгээр тухайн хариуцлагаа нэр төртэй, ухаалгаар биелүүлж байдаг ч гэсэн тздний эсрэг заавал өөр хүмүүс зогсож байдаг, тэр байтугай амь насын хороохыг завддаг. Тиймээс ч "Хичнээн дээгүүр тушаалтай байх тусам төдий их зовно" гэдэг хэллэг байдаг. Тэгвэл дээд зэргээр бусдад туслахад яагаад хэцүү байдаг вэ?
Сайтар номловч үнэнд үл үзэн буруу ухаарах
Санааны мухраас туслах санаа цагаан байвч чанх буруу үзэх
Сайн шударгыг санан санан гулзгайд үзэх энэ цагт
Сайхь хэнд боловч тус эс бүтээхийг шийдэн мэд.
Бурханы номыг тайлбарлахад хүмүүс "Ямар тэнэг хүн бэ, ном өчүүхэн мэддэг нь тэндээ л юм байгаа биз. Амьдрал мэдэхгүй байж!" хэмээнэ. Яаж жаргах вэ, яаж муу заяанд төрөхгүй байх вэ зэргийг тайлбарлах юм бол хүмүүс энэ ярианд огт итгэхгүй. Мунхаг, буруу үзлээр өөрийн чинь хэлснийг гуйвуулна. Гэгээн цагаан өдөр хоёр сохор хүн таараад гадаа харанхуй байна гэж ярьвал тэр хоёр эндүүрч байгаа нь мэдээж.
Зөвхөн сайн санааны үүднээс хүмүүст зөвлөгөө өгөхөд башир ухаалаг дүрээр өөрсдийг нь хуурах гэж байна гэж бодно. Хэрвээ "ном үзэх хэрэгтэй" гэж хүмүүст хэлвэл," Ингэж ажил төрөл, амьдралаа алдаад яахав. Эцэст нь би юу ч үгүй үлдэнэ шүү дээ" гэж хэлнэ. Өөрт чинь туслах гэж ингэж хэлснийг тэд огт ойлгохгүй. Хүмүүст олон удаа ном хэлбэл өөрийг чинь "Мөн сайхан донгосож байна даа" гэж хэлээд хэт хожмоо хэлсэн таны үгийн учрыг олохыг ч хүсэхгүй. Өөрт юу тус болохыг бодолгүй, харин ч хүмүүс харин өөрсдийг нь хорлож байна гэж бодно. Өвгөн мод шиг гудайж бөхийсөн тэдгээр хүмүүсийн сэтгэлд нь юу ч хийлээ гэсэн доройтон буурна.
"Алтан үе" гэгдэх үед эцэг, эхийнхээ үгэнд хүүхдүүд нь ордог байсан юм. Харин өнөө үед өөр болсон учраас дуугуй явах нь илүү дээр болжээ. Өөрийн багшийн хэлснийг амьдралдаа хэрэгжүүлэх хүн төдий л байхгүй болсон байна. Хүмүүсийн хамгийн их хүч, цагаа зориулдаг зүйл бол ашиг хонжоо олох, мөнгө хөрөнгө хураах, албан тушаал дэвших явдал байдаг. Ийм зорилт тавьсан хүмүүс шуналдаа хөтлөгдөж, хэрцгий, ууртай, хэт их бүтэшгүй санаа агуулдаг. Бодсондоо хүрэхийн тулд бусдыг хууран мэхэлж, өөрийн ажлыг хамгийн чухалд тооцно. Ийм буруу тийшээ хазайсан хүмүүс яаж нэг нэгэндээ туслах юм бэ?
Ийм гунигтай бодит байдлыг нарийвчлан ажиглаж чадваас сансарын амьдрал бол үнэхээр хоосон, утга учиргүй болох нь тодорхой болно. Харин амьдралаа зориулах хамгийн зөв зүйтэй, утгатай зүйл бол Бурханы ном үзэхэд оршиж байгааг улам илүү ойлгох болно. Мял Богдоос үлгэр жишээ авч, хорвоогийн амьдралаас бүрэн тасарч, ганцаараа Бурханы номыг бясалгалаар бүтээснийг дууриах хэрэгтэй биш үү? Ингэж чадвал хэн ч өөрөөс чинь салгаж авахын аргагүй тийм нэгэн гайхамшигийг олно.
Номыг яаж үзэх вэ? Гаадамбын багш нар дээдийн эрдэнэт сургаал бол хоосон чанар ба нигүүлсэхүй хэмээн айлддаг байсан. Тэдгээр их багш нар асрахуй, нигүүлсэхүй, баясгалан болон тэгш үзэхүй зэрэг дөрвөн цаглашгүйг хурааснаар бусдад туслах чадварыг хялбар бүтээдэг байжээ. Машид их хичээхүйгээр Бурханы номонд шамдан суралцан, бясалгаж, номын шимийг хүртдэг байж. Энэ бол зам мөрт амжилттай алхам хийхийн үндэс бөгөөд үүгээр дамжин Бурханы хутгийг олно.
Гаадамбын ёсны үндэслэгч "Хоёр дахь Бурхан" гэгддэг их Бандида Жову Баддан Адиша, Цастын оронд, бодь сэтгэл болон сэтгэлийг номхотгуунд дадуулах сургаалыг дэлгэрүүлжээ. Өөрөө ч ямагт асрахуй, бодь сэтгэлийг төрүүлдэг байж. Түүнээс үлгэр дууриал аван, хамаг амьтны тусын тулд нигүүлсэхүй сэтгэлийг төрүүлж, хамаг амьтны тусын тулд Бурханы хутгийг олъё гэсэн зорилго тавих аваас бидэнд чадахгүй зүйл гэж үлдзхгүй. Харин ийм зорилго тавихгүй бол бодь сэтгэл үүссэн ч зөвхөн дууриамал төдий зүйл болох юм. "Хамаг амьтанд жаргалыг хүснэ гэдэг, тэр байтугай таныг хорлохыг хүсэж байгаа амьтныг хүртэл жаргаахыг хүснэ гэдэг цаглашгүй их жаргалын үндэс болно" гэж өгүүлдэг. Ингэж хамаг амьтныг нэг бүрчлэн жаргалд аваачихыг хүссэнээс хамаг амьтныг нигүүлсэх сэтгэл аяндаа төрнө.
Бурхан Багш Төгсбаясгалангийн Ариун оронд "Энэ галавын дөрөв дэх Бурхан болж Замбуутивийн оронд хувилан төрж, Бурханы үйлсийг бүтээх цаг нь болжээ" хэмээв. Бодьсадва болон Ариун орныхон, түүнд, харанхуй цаг болон хүний муу сэтгэл хүчтэй болсон тухай ухуулж, энэ цагт номоо айлдах гэсэн бодлыг нь болиулахыг оролдож байв. Харин хариуд нь Бурхан багш, амьтанд тусалж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй буйгаа өчив. Яагаад ийм их итгэлтэй байв? Түүний нигүүлсэхүй сэтгэл их хүчтэй байсан тул нигуүлсэхүй сэтгэлийн хүчээр болохгүй юм гэж үгүй гэдгийг мэдэж байжээ. Үүнийгээ баталж, дун үлээхэд эгшиг нь яруугаар цуурайтаж, ариун газрын бүх амьтдын дуу хоолойг нийлүүлснээс илүү уянгалаг дуу гарав гэнэ.
Нигүүлсэхүй сэтгэлтэй болохын тулд ертөнцийн ажлыг орхиод, зөрүүд, зэрлэг сэтгэлээ номхотгоход хүчээ зориулах хэрэгтэй юм. Бурханы номын ажлыг, ертөнцийн ажилтай хутгавал номоос олсон мэдлэг төгс болж чадахгүй, өнгөө алдсан, өнгөр суусан алттай адил болно. Бодьсадвын явдлыг дууриах хэмжээнд хүрэхийн өмнө эхлээд, өөрийн сэтгэлийг боловсруулах хэрэгтэй. Хоосон чанар, нигуүлсэхүй сэтгэл салшгүй холбоотой гэдгийг ойлгохын цагт Бурхан, Бодьсадва болох замаар хүчлэлгүй, төвөггүй явна.
Эгэл ертөнцийн ажлыг хөөцөлдөхийн цаадах уг шалтгааныг сайтар ажиглаж, юунаас эхлэлтэйг нь тогтоохоор оролдвол тэдгээрийн шалтгаан нь, юмс үзэгдлийн жинхэнэ чанарыг зөв тодорхойлж чадахгүйг мэднэ. Бүх зүйлс мөн чанараасаа, бодитой оршиж байна, хэмээн мунхагаар бодход хүргэдэг. Харин сайтар няхуур ажиглаваас, үзэгдэж байгаа ертөнц нь солонготой адил өнгөтэй, бодитой мэт боловч баригдахуйц оршиж чаддаггүйг өөрийн сэтгэлээр нотлон ойлгоно.
Ертөнцийн үзэгдэлийн мөн чанарыг хэрхэн буруугаар ойлгодгийг бие, хэл, сэтгэлийн гэж гурван хэсэгт хуваана. Биеийн хуурмагийн талаар:
13. Ил далд юмс илбэ мэт болохыг Бурхан зарлигласан
Ихбээс ч илүү муу шидийн илбэ мэт эдүгээ цаг
Илт башир илбийг дарах шид хувилгааны
Их цөвт явдал энэхүү илбийн мэлмийг та эвдэн
зохио.
Сансарын болон нирвааны тоолшгүй юмс илбэтэй адил. Мөнх бөгөөд мөн чанараасаа орших нэг ч зүйлийг, хаанаас ч олохгүй. Нэг ч хаан өөрийн хаант улсыг үүрд захирч байсан нь үгүй, төрсөн бол үхээгүй хүн нэг ч байхгүй, тарж алга болоогүй чуулган гэж байгаагүй. Бүх юмс жүжигтэй адил. Жүжигчид дайн хийх, тачаал үүсгэх, үхэх гэх мэтээр тоглож байгаатай адил юм. Заримдаа сайхан, заримдаа хар дарсан зүүдтэй адил юм.
Харин зэрэглээ, зүүд төдий үзэгдэл нь хамгийн дээд оргилдоо энэ цөвүүн цагт хүрээд байна. Алтан үеийн, сайхан цагийн тухай хүмүүс бүр мартсан. Хойд төрлийн тухай үнэний байдлыг уландаа гишгэж, зөвхөн энэ насны хувирамтгай, батгүй, түр зуурын жаргалд шунан, Бурханы номыг нүглийн овоогоор булсан байх юм. Дэлхий ертөнц, хүмүүс, салхины аясаар найгах буудайн түрүү мэт олонтаа хувиран өөрчлөгдөж, өглөө нь үнэн байсан зүйл орой нь худлаа болж байна. Цаг бусын бороо, цас, мөндөр, ган, зуд зэрэг байгалийн эрс үзэгдэл олонтаа гарна. Эдгээрийг үндэслэн, сайхан явдал муугаар эргэх магадтай учраас хэтэрхий их баярлах хэрэггүй гэдгийг ойлго. Харин өөрийн зовлон бол муу заяаны тоолшгүй олон амьтдын энэлж, шаналж байгаа зовлонтой харьцуулвал өчүүхэн төдий зовлонгоос ч бага тул хэт их гутрах хэрэггүй гэдгийг сана.
Илбэчин өөрийнхөө илбэнд хэзээ ч хууртагддаггүй. Илбээр морь, үхэр, тэрэг гэх мэт юу ч, бүтээлээ гэсэн, тэдгээр нь хичнээн үнэмшилтэй байлаа ч, жинхэнэ биш гэдгийг өөрөө мэдэж байдаг. Ингэж илбэнд хууртагддаггүй илбэчинтэй нэгэн адил Бодьсадва хэдийгээр эгэл жирийнээр амьдарч байгаа боловч бодит байдлын мөн чанар буюу хоосон чанарыг ойлгодог, түүнтэй адил, бүх юмс зэрэглээ төдий оршдогийг таньсан хэн боловч, хэзээ ч муу сэтгэл, амиа бодох үзэлд автдаггүй, Ертөнцийн бүхий л үйл хоосон чанартай гэдгийг ойлгосон хэн ч болов хоосон үйлд шунадаггүй. Түүнээс айдаггүй. Амжилт юмуу алдагдал эрсдэлд орохоос айдаггүй. Харин өөрийн үзэж буй номоо сурах, бодох, бясалгахад итгэлтэй байснаар зовлонгоос ангижрахад улам их ойртсоор байдаг.
Гэвч өнөө цагт номыг ойлгох явдал маш ховор. Сэтгэлийн хор дээр дээрээсээ овоорч, нэг нэгнийхээ тэнэглэхийг дууриадаг сармагчинтай адил тоймгүй их болсон ба үүнээс гарах арга зам олдохгүй болтлоо маш хэцүү болоод байна. Юмсын мөн чанарын талаар зөв ойлголт байхгүй болсон учраас амьдралаа хий дэмий үрэхгүй байхад хэцүү болоод байгаа юм. Өнгөрсөн үед заларсан олон Бурхадын айлдсанаар: "Бүх юмс цувиралт, цувиралт бүхэн мөнх бус, мөнх бус бүхэн зовлон" байдаг. Тиймээс ертөнцийн бүх юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгож, эд мөнгө, хоол, хувцасны төлөө үхэн хатанг хөөцөлдөхөө больж, бусдыг мэхлэхийг тэвч. Бурханы номыг сэтгэлдээ ойртуулахыг хичээх нь чухал. Эгэл амьдралын чөлөө завгүй явдалаа орхиж чадвал Бурханы номын зорилтод шууд хүрч чадна. Бурханы номын үйл буян мөн адил зүүд зэрэглээтэй адил боловч гагцхүү эдгээр л зэрэглээ мэт буяны үйлсийг бүтээснээр Бурханы хутгийн зэрэглээ адил үр дүнд хүрнэ.
Бүх юмсын мен чанар харьцангуй ба үнэмлэхүй гэсэн хоёр үнэний чанартай. Харьцангуй үнэн нь товчдоо, юмсын давамгай илрэн гарах чанар бөгөөд энэ нь шалтгаан, нөхцлийн нийлэмж дээр хоорондоо шүтэлцэн барилдаж, өөр хоорондоо хамааралтай дарааллаар оршдог. Бүх юмс хоорондоо хамааралтай оршдог юм бол харьцангуй үнэний дотор шалтгаан, үр дагаврын хууль байх нь гарцаагүй: Сайн, муу үйлээс хамаарч жаргал, зовлон гарна. Нэгэнт шалтгаан, нөхцөл нь бүрдэхэд үр гарах нь зайлшгүй бөгөөд хавар нэг ширхэг үр газар унан, түүнийг нар ээж, бороо чийглэхэд цэцэг, жимс нь нахиалах нь дамжиггүй билээ. Тиймээс ч нэг минутын төдийд үйлдсэн үйлээс ямар үр дагавар гарах вэ гэдгийг сайтар сэрэмжлэн болгоомжлох нь чухал. Бурханы номыг үзэх гэдэг ямар их олддоггүй ховор, олдвол ямар их үнэтэй вэ гэдгийг ухаарах нь чухал. Одоо ийм боломж олдсон байна. Гэвч энэ боломжийг үхэл биднээс хулгайлж авна, тиймд цаг хугацаа алдаж болохгүй юм. Мөнх бусыг ямагт санаж, номд бүхнээ зориулалтай. Бурхан багш: "Амьтны хөл дундаас хамгийн том нь зааных, анхааран авах зүйлс дотроос хамгийн чухал нь мөнх бус" хэмээн айлджээ.
Мөнх бусыг ойлгох нь бүх юмсын хоосон чанарыг ойлгохын түлхүүр болно. Энэ нь туйлын үнэн бөгөөд үүнийг зөвхөн номын эрдэм увьдасыг олсон хүмүүс л мэдэж чадна. Хоёр үнэн нь гадаад чанар болон хоосон чанарын нэгдлээр тодорхойлогдож байна. Хэлээр үйлдэх гэмийн талаар номд өгүүлсэн нь:
14. Өтөл доордсын үгс нь цуурай мэт хэмээн
Бурхан зарлигласан
Өдгөө цуурайнаас ч замхрах руу бөгөөд
Үзтэл ам ажил нъ үл тэнсэх цуурайн үгс
Үнэн бус энэхүү цуурайнд уйслыг үүсгэ.
Сансарт буй үгс, сэтгэлд муу ч бай, сайн ч бай, шүүмжлэл ч бай, яруу ч бай, бүгд л хоосон чанарын цуурай байдаг. Хаданд муу үг, магтаал хашгирахад цуурай нь тэднийг буцаад өөрт чинь хэлэхэд уурлах юмуу баярлах нь зөв үү? Дэлхийн анир чимээ гал, салхи, ус, амьтдын орилоон, хүний яриа бүгд шимгүй зүйлүүд юм. Өөрөөр хэлбэл, баригдахгүй хоосон цуурай юм.
Өнгөрсөний тухай дурсах, одоо болон ирээдүйн төлөвийг хэлэлцэх нь утгагүй шунал, хорсолын илэрхийлэл байдаг. Үгс үгүй болж ямар ч ул мөр, бодит зүйл ардаа үлдээлгүй алга болдог. Өглөө хэн нэгэнд магтуулж байснаа, үдийн хойно муулуулж байх жишээтэй. Дотроо муу санаатай байгаа атлаа гадна талдаа сайхан үгээр ярихтай адил дотороо сайхан сэтгэлтэй атлаа гаднаа ширүүн үг хэлдэг нь бас бий. Тиймээс гаднаас нь дүгнэсэн дүгнэлт буруу байдаг. Учир ийм тул эгэл хорвоогийн зүйлийг ярихаас холдож, түүний оронд ерөөл, маань уншиж, бурхан ном судрын учир утгыг сайтар судла.
Магтаал сайшаал, шүүмжлэлээс гарах жаргал, зовлон нь түр зуурын шинжтэй. Сайхан үгээр магтуулж, омог бардамналыг үүсгэхийн оронд өөрийгөө зүүд юмуу хий бодолдоо магтаалын үгс сонсож байна гэж бод. Өөрөө энэ магтаалыг сонсож байгаа нь би биш харин ном үзсэнээр, олж мэдсэн эрдэм мэддэгийг минь хэлж байна гэж бод. Үнэндээ, магтаалыг хүртэгч жинхэнэ эзэд бол зовлонгоос ангижирсан гэгээрсэн хүмүүс байх ёстой юм.
Таныг шүүмжилвэл өөрт чинь нуугдмал байгаа алдаа дутагдлаа мэдэх боломж ийнхүү олдлоо хэмээн олзуурхаж, дутагдлаа засах хэрэгтэй, харин ч улам даруу төлөв орших нь чухал. "Шүүмжлүүлнэ, муугаар дуудуулна гэдэг бясалгалын цэцгийн үндэс" хэмээн ярьдаг. Дээрх муу үгс нь шунал, хүслийг боодог таны сайн багш юм. Муу үгийг Бурханы хутгийн зам мөрт урвуулахын тус бол тэдгээр хатуу хорсолт үгс, шүүмжлэл нь таныг улам сэргээж, сахилга журмыг улам сайн сахидаг болгоно. Ийм их ачтай тул ачийг нь яаж хариулах вэ?
Үг, шүүмжлэл, хараал үгсийн мөн чанарыг зүүд мэтээр ойлгосон Бодьсадвын хувьд шүүмжлэл дээр тулгуурлан бясалгалаа улам хүчтэй болгодог. Амьдрах таатай, таагүй нөхцөлд байгаагаас үл хамааран Бодьсадва нар буян, билиг ухаанаа арвижуулан төгөлдөржүүлдэг. Төгс төгөлдөр зүйл дээр төвлөрсөн байдаг учраас сэтгэл нь ямар нэгэн зүйлд сандрах ба хүсэл шуналд автдаггүй. Ертөнцийн амьдарлыг огоорсноор хүндлэлийг хүсээгүй байхад бусдаас өргөл хүндлэлийг хүртдэг.
Харин эгэл бидний хувьд, дэлхийд нэрээ цуурайтуулахын тулд бүхнээ зориуллаа ч хэн нэгэнд доромжлуулах нь гарцаагүй. Хэдийгээр санасандаа хүрэхийн тулд эр зориг, гоо сайхан, эрх мэдэл зэргээрээ алдар нэртэй боллоо ч гэсэн түүнээс гарах жаргал зөвхөн түр зуурын байна.
Тиймээс хэн нэгэнд магтуулахдаа, зөвхөн Бурханы номд заасныг дагасан учраас ийнхүү магтууллаа хэмээн бодож, харин шүүмжлүүлвэл бусдыг энэрэх, сансарын амьдралыг огоорох хэрэгтэй гэж өөртөө сануул.
15. Хэнтэй уулзавч бүгд худал хуурмаг
Хүмүүс юу яривч бүгд худал үгс
Энэ цагт хэнд ч итгэхийн аргагүй тул
Энгүүн гагцаар үлдэхэд энэ бүхнээ уйсал төрүүл.

Энэ үед амьдарна гэдэг хуний идэштэн, шулмасын арал дээр ганцаараа аж төрж байгаатай адил бөгөөд сахиул хамгаалагч нарт итгэхийн аргагүй юм. Ямар ч нөхцөл байдалд тэр нь зовлон болж хувирах нь магадтай, хэнтэй ч таарсан буруу тийшээ залах магадгүй. Тодорхой ганц зүйл бол зөвхөн лам багш л хамгийн сайн зөвлөгөөг өгч чадна. Үүнийг сэтгэлдээ сайтар ойлгох нь чухал.
Сэтгэл нэгэнт биеийн гадаад хуурамч төрхөнд хялбархан хууртагддаг, ертөнцийн хуудуу ярианд амархан орооцолддог учраас, ганцаараа нэг газар ороод бясалгасан нь дээр биш үү? Энэ л хамаг амьтныг асрах, энэрэх хамгийн сайн арга юм. Ийм маягаар өдөр, шөнөгүй сэтгэлийг дадуулвал Бодьсадвын дундаршгүй их бодь сэтгэлийг үүсгэж чадна.
Энэ амьдрал үнэхээр утгагүй, ямар уур хүрмээр муухай юм бэ гэдгийг ухаарах хүртэлээ бодь сэтгэлийг үүсгэхийн тулд бүхий л бие, сэтгэлээрээ бясалгах нь чухал. Өнөөгийн муу цагт амьдарч байгаа амьтдын тухай бодмогц сэтгэл чинь евдөж, уйтгарлан, сансараас гарах юм сан гэсэн шийдвэр төгс болно. Ийм сэтгэл үнэнээсээ төрвөл Их хөлөгний үүд нээгдэхийн шинж, амжилтууд гарч ирэх нь дамжиггүй. Харин сансараас магад гарах сэтгэлийг үнэнээсээ дадуулаагүй цагт Бурханы номонд суралцах явда

Address

10
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэр хэн бэ? ярилцлагын нэвтрүүлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Тэр хэн бэ? ярилцлагын нэвтрүүлэг:

Videos

Share

Nearby media companies


Other Broadcasting & media production in Ulaanbaatar

Show All

You may also like