Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Broadcasting & media production company, Ulaanbaatar-Darkhan, Ulaanbaatar.

СЭТГҮҮЛЧДИЙНХЭЭ БАЙГУУЛЛАГЫГ ИНГЭЭД НЭГ ХҮНИЙ ЭРХШЭЭЛД  ТАВИАД ТУУЧИХ УУ2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСН...
04/07/2022

СЭТГҮҮЛЧДИЙНХЭЭ БАЙГУУЛЛАГЫГ ИНГЭЭД НЭГ ХҮНИЙ ЭРХШЭЭЛД ТАВИАД ТУУЧИХ УУ

2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурал нь монголын сэтгүүлчдийн байгууллагын хараат бус байдлыг алдагдуулж нэг намын халаасанд оруулсан төдийгүй шинэ хуучин хоёр Ерөнхийлөгчийн хөшигний ард хийгдсэн наймаа хуйвалдаан байсан юм.
Энэ байдлыг хурлын эхнээс мэдэрсэн 3 нэр дэвшигч,сэтгүүлч Наранбаатар, Долгион, Түвшинтөгс нар болон тэдний дэмжигчид,зарим мэргэжлийн холбоод,томоохон 19 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид эсэргүүцэж хурлыг орхиж гарсанаар өнөөдөр хот хөдөөгийн сэтгүүлчдийн дунд нэгэнт бодит асуудал болоод байгаа үл ойлголцол,талцал хуваагдлын эхлэл тавигдсан билээ.
Дүрмээрээ 4 жилд нэг удаа хуралдах ёстой Их хурлыг бүтэн 1 жилийн өмнө хуралдуулж хөшигний ард тохирсон наймаагаа яаралтай гүйцэлдүүлэхийн тулд тэд дүрмээ ноцтой зөрчсөн дараах үйлдлүүдийг хийсэн юм.
1. 2019 оны 1 дүгээр сарын 30-нд хуралдах ёстой байсан Их хурлыг 2018 оны 2 сарын 08-нд хуралдуулж Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүн 61 хүний сонгох,сонгогдох эрхийг бүтэн 1 жилийн өмнө хүчээр дуусгавар болгож тэдний эрхийг зөрчсөн.
2. Ээлжит бус Их хурлыг Бага хурлын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд хуралдуулж болно гэсэн дүрмийн заалтаа зөрчин Удирдах зөвлөлийн хурлаар товлон хуралдуулсан.Удирдах зөвлөл эрхээ хэтрүүлсэн,дүрмээ зөрчсөн.
3. Удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнх нь ээлжит бус Их хурлыг яаран хуралдуулахыг дэмжихгүй байсан тул зарим гишүүдийг цахимаар оролцсон болгож баримт бүрдүүлэн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрт хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулахгүйгээр дүрмээ зөрчиж албажуулсан.
4. Анхан шатны байгууллага,хамт олны хурлаасаа Их хуралд оролцох төлөөлөгчөөр сонгогдоогүй хүмүүст мандат олгож тодорхой нэр дэвшигчийг дэмжүүлэхээр төлөөлөгчдийг урьдчилан хайрцаглаж оруулсан нь хурлын явцад баримтаар тодорхой болсон.
5. Гишүүний татвар төлбөрийн асуудлыг мандат олгох гол үзүүлэлт болгон хэт туйлшруулан Ажлын албаныхны будлиан хутгах нэг хөшүүрэг нь болж байсан тул Удирдах зөвлөл дээр миний бие санал гаргаж олонхи нь дэмжин 4 жилд нэг удаа болдог Их хуралдаа оролцох төлөөлөгчдийн эрхийг татвараар нь боомилохыг болиулсан билээ.
Ийнхүү хөдөлшгүй баримттай ноцтой зөрчлүүд гаргасан тул 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дагаар Их хурлыг болон уг хурлаас баталсан дүрэм бусад гаргасан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. Түүний дотор хууль бусаар хуралдсан Орон нутгийн мэргэжлийн төвийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг мөн гаргасан юм.
Хэдийгээр хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч С.Шаравдоржийн эрх ашигт хамааралгүй гэж үзээд шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож харин МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн билээ.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бөгөөд МСНЭ-ийн удирдлагууд уг шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зугатаан жил шахам хугацааг өнгөрөөж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй явагдаж байгаа бөгөөд МСНЭ-д холбогдуулан Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмааг эрэн сурвалжилж албадан авчрах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан байна.
Мөн үүний зэрэгцээ одоо болох гээд байгаа МСНЭ-ийн 18 дугаар Их хурлын товыг зарласан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн болон Бага хурлын шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулахаар С.Шаравдорж, Ж.Энхбаатар нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
1. МСНЭ-ийн өмнөх Их хурлын шийдвэр хууль бус болохыг шүүх нэгэнт тогтоочихсон
2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уг шийдвэрийг албадан хэрэгжүүлэх ажиллагаа ид явагдаж байгаа
3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй зайлсхийсний улмаас МСНЭ-ийн удирдлагад Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
4. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр дараагийн Их хурлын товыг зарласан 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Удирдах зөвлөлийн,6 дугаар сарын 06-ны өдрийн Бага хурлын шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Байдал ийм маргаантай,Их хурлыг хуралдуулсан ч тэндээс гарах шийдвэр, үр дагавар нь баталгаажих ямар ч эрх зүйн үндэслэлгүй байхад МСНЭ-ийн удирдлагууд нэг хүний дохио зангаагаар ажиллаж ямар ч маргаан зөрчил байхгүй мэтээр нийт сэтгүүлчдэд худал мэдээлэл тарааж байна.Тэд монголын хэвлэл мэдээллийн салбарт үл ойлголцол, талцал хуваагдлын эхлэлийг тавьсан хууль бус үйлдлээ залруулж, буцааж гольдролд нь оруулан эрүүл сэтгүүл зүйн төлөө нээлттэй ажиллахын оронд асуудалд улам хаалттай явцуу байдлаар хандаж хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Монголын үе үеийн сэтгүүлчдийн үүсгэн байгуулсан МСНЭ-ийг нэг хүний,түүний гар хөл болсон хэдхэн хүний хувийн өмч мэт дураараа авирлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зөвхөн татвараар боомилсон, тэдний үйл ажиллагааг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн байх утгатай журам гарган Их хуралдаа оролцох хүсэлтэй жирийн сэтгүүлчдийн 4 жилд нэг удаа болдог Их хуралдаа ирж салбарынхаа бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах,үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг нь хааж байна.
Гишүүний татварын асуудал нь сэтгүүлчдийн байгууллага сэтгүүлч хоёрын өдөр тутмын үйл ажиллагаа, харилцан хүлээх үүрэг хариуцлага, амьд харилцааны нэг чухал хөшүүрэг мөн боловч Их хуралд оролцуулах эсэхийг нь шийддэг гол үзүүлэлт, шалгуур нь биш юм. Гишүүд өөртөө дарамт учруулахгүйгээр татвараа сар улирлаар төлөх ёстой бөгөөд төлөхгүй хэдэн жилээр хуримтлуулсан асуудал нь гишүүдийн буруу биш, салбарын дарга нар,тэднийг шууд удирдлагаар хангаж ажилладаг МСНЭ-ийн Ажлын албаны буруу, тэдний үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нэг үзүүлэлт нь юм. Их хэмжээний хуримтлагдсан татварыг богино хугацаанд төлөх шахалт үзүүлж төлж чадаагүй тохиолдолд квотыг нь хасч мандат олгохгүй гэж сэтгүүлчдийн хуралдаа оролцох эрхийг хязгаарлаж байгаа нь байж болохгүй үйлдэл бөгөөд энэ нь хүссэн хүндээ мандат олгож хайрцаглан, тодорхой нэр дэвшигчийг дэмжүүлэх бохир технологийн шилдэг жишээ юм.
Улсын баяр наадам дөхсөн энэ үед сэтгүүлчид,уран бүтээлчид баяр угтсан контент бүтээл дээрээ ажиллах, наадмын өмнөх мэдээ сурвалжлагандаа анхаарлаа хандуулах үе таарч байгаагаас гадна татвараа хугацаандаа төлж чадаагүйн улмаас олон редакц, хэвлэл мэдээллийн байгууллагууд оногдсон квотдоо хүрч төлөөллөө оролцуулах боломжгүй байдал үүсээд байна.
Иймд эрх зүйн чадамжгүй, маргаантай байгаа МСНЭ-ийн 18 дугаар Их хурлыг яаран хуралдуулах шаардлагагүй бөгөөд хурлыг хойшлуулж намар нийт сэтгүүлчдийнхээ дунд нээлттэй бүртгэлийн журмаар Их хуралд оролцох төлөөлөгчдөө шалгаруулж 20-иос доошгүй хоногийн өмнө дүрмийн төслөө болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлж, Их хурлаа олон талын төлөөлөлтэй, нээлттэй,ардчилсан зарчмаар хуралдуулах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт сэтгүүлчиддээ уриалж байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч эрхмүүдийг юуны урьд энэ уриалгыг дэмжиж, эрүүл, хараат бус сэтгүүл зүйн төлөө эрхэм хариуцлагатай үйлсээ маргааан зөрчилгүй, нээлттэй, ардчилсан зарчмаар эхлүүлнэ гэдэгт итгэж байна.
Надад ямар нэгэн эрх мэдэл,албан тушаал огт хэрэггүй.Би хаана ч,юунд ч өрсөлдөхгүй. Энэ тал дээр санаа амар байж болно.
Харин, сэрцгээ сэтгүүлчид ээ,салбарыг чинь хэдэн хүн самарч дууслаа гэдгийг л хэлэх гэсэн юм.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн, МУСГЗ С.Шаравдорж

Address

Ulaanbaatar-Darkhan
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share