Peak Avenue Property

Peak Avenue Property Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Peak Avenue Property, News & Media Website, Хаа хэгтээ, Ulaanbaatar.

23/06/2024
03/05/2024

Оролдлого бүр чинь зорилгыг чинь хаасан хананд цууралт үүсгэж байдаг...

Өглөөний мэнд дэвшүүлье

31/03/2024

Зорилгынхоо төлөө өдөр бүр нэг алхам алхаад байвал жилийн дараа маш олон том алхсан байх болно.
Маргаашийн ажилд тань амжилт хүсье

27/03/2024

Чи өглөөг яаж угтаж, үдшийг хэрхэн өнгөрүүлж, өөртэйгээ хэрхэн ярилцаж, юу уншиж, юу үзэж, хэнтэй энерги солилцож байгаагаас амьдрал чинь ямар байх нь шалтгаалдаг юм шүү дээ

07/03/2024

Нохойны асрамжид муу нохойнууд байдаггүй юм. Тэнд зөвхөн муу эзэнтэй байсан нохойнууд л байдаг.

😂
07/03/2024

😂

- Сонгодог хөгжмийн агуу зохиолч Бах бага насны охиноо зуурдаар алдсан гэдгийг чи мэдэх үү? Бас гурван хүүгээ, дараа нь ...
01/03/2024

- Сонгодог хөгжмийн агуу зохиолч Бах бага насны охиноо зуурдаар алдсан гэдгийг чи мэдэх үү? Бас гурван хүүгээ, дараа нь эхнэр Мария Барбараг алдсан гэж мэдэх үү?
- Үгүй
- Дараа нь дахин гэрлэж Анна Магдалена гэдэг бүсгүйтэй суусан ч дөрвөн охин, гурван хүү нь нас барсан. Арван нэгэн хайртай хүүхдээ алдсан гээд бод. Олон хүн түүнийг яаж энэ бүхнийг даван туулж чадсаныг гайхдаг. Яаж зүрх нь зогсоогүй юм бол? Гол нь яаж хөгжмөө бичиж байсан юм бэ? Дэлхийг гайхшируулсан хөгжмийг ийм сэтгэл зүйтэй бичнэ гэдэг юу гэсэн үг вэ? Яаж чадсан гээч?
- Яаж?
- Нот бүрийг нэг нэгээр нь бичиж байсан. Яаж ийгээд ганц хоёр нот бичсээр байсан. . .

Амьдралд эгшиг нот үргэлж чухал байдаг. Ямар ч асуудал, харуусалтай харамсалтай зүйл болсон ч, хамгийн их нам гүм нөмөрсөн ч, хамгийн чухал чин зүрхний эгшиг бичигдсээр байдаг. Нэг нотноос аялгуу эхэлдэг. Нэг алхмаас алсын аян эхэлдэг. Нэг бодлоос зөв шийдвэр, зөв сонголт эхэлдэг. Сонголтыг хүн өөрөө л хийдэг. Ганц нот дуугарах үгүйг хүн л сонгодог...

Залуу сайхан явж байгаад нэг л өглөө сэрээд орон дээрээ сууж байхдаа чи нэг иймэрхүү харагдана...Өглөөний мэнд дэвшүүлье...
27/02/2024

Залуу сайхан явж байгаад нэг л өглөө сэрээд орон дээрээ сууж байхдаа чи нэг иймэрхүү харагдана...

Өглөөний мэнд дэвшүүлье 😂

Дэндүү шүтлэгтэй би...😂
05/02/2024

Дэндүү шүтлэгтэй би...😂

30/01/2024

Согтуу хүн,
вареньтэй талх,
утас гурав унахаараа заавал нүүрээрээ шаахымаа

Утсаа ухаад л сошиалд тэнэгтээд яваад байвал тэгээд хайрын бурхан чинь хүртэл хаяад алга болно шүү дээ...😂
30/01/2024

Утсаа ухаад л сошиалд тэнэгтээд яваад байвал тэгээд хайрын бурхан чинь хүртэл хаяад алга болно шүү дээ...😂

10/01/2024

Чамайг тойрон болж байгаа бүхэн чиний дотор болж байгаа шиг үнэ цэнтэй биш. Хүний хамгийн том баялаг бол дотор хүний амьдрал юм.

Нэг удаа би ажилдаа гудамжны золбин гөлөг авчрав. Өөр арга байгаагүй юм. Яг ажил руугаа орохоос 5 минутын өмнө хөлдөх ша...
26/12/2023

Нэг удаа би ажилдаа гудамжны золбин гөлөг авчрав. Өөр арга байгаагүй юм. Яг ажил руугаа орохоос 5 минутын өмнө хөлдөх шахсан халтар гөлгийг би олсон юм. Өрөөндөө оруулаад буланд нууж орхисон ч мөлхөж гарч ирээд, гаслаад байв. Тэгээд л ажлынхан бүгд мэдэж орхилоо. Ингээд л хүн төрөлхтний төрөл бүрийн баг урд минь унаж эхэллээ.
Үргэлж сайхан инээмсэглэдэг, маш эелдэг нарийн бичиг бүсгүй. Залуухан, хөгжилтэй нэгэн. Хичээнгүйлэн будсан нүүр нь халтар гөлгийг хармагц эвгүйхэн ярвайгаад “Та чинь яасан хачин хүн бэ? Бөөн бохир юм дагуулаад ирсэн байх юм” гэв. Нөгөө гялалзсан цоглог, сайхан сэтгэлтэй баг нь халтар сүүл шарвах төдийд хагаран уналаа. Цэвэрлэгч эгч. Байнга л ядарсан ундууцсан царайтай, хүн бүрийг загнах гэж байх шиг санагддаг нэгэн. Гэнэт л нүүр нь мишээж инээмсэглэв. “Үүе ээ, энэ сүүлтэй нөхөр чинь хэн бээ? Тантай ажлын шугамаар уулзах гэж ирээ юу, эсвэл хувийн асуудлаар яваа юм уу?”. Муухай ааштай хүйтэн царайтай баг хөлийн минь өмнө унаж, сайхан сэтгэлт энэрэнгүй инээмсэглэлийг би олж харлаа. Ажлын хамтрагч, үргэлж ажилдаа шамдсан, хүн бүрд туслахыг хичээдэг, бүхнийг хайрладаг хүн. Байнга онигоо ярьж, бусдын хошигнолд инээдэг нэгэн. Тэр өдөр миний өрөөний босгыг давсангүй. Хамаг арьс нь хамар дээрээ овоорч, орон гэргүй золбин амьтад бол бохирдол өвчний үүр гэж тодорхой хэлэв. Үүдний маань цаана инээмсэглэсэн бохир нимгэн баг хууран уналаа. Гэхдээ бүхнээс илүү гайхшируулсан хүн бол дарга байв. Мөнхийн сэтгэл хангалуун бус, хүйтэн царайтай, шууд үг солих гэхээр нэг л болдоггүй хүн. “Мхм. Чамд өнөөдөр цалинтай чөлөө өгье. Энэ залуугаа аваад гэртээ хурдхан харь. Ажлаас чухал зүйл гэж байдаг шүү дээ. Чи гэхдээ энэ гөлгийг битгий гаргаад хаячхаарай даа. Амьд амьтан шүү дээ... Харьцах боломжгүй мэт байдаг удирдагчийн баг хуурч, хөнгөхөн инээмсэглэсэн сайхан сэтгэлт царай хаалганы цаана алга боллоо.
Анзаарвал олон жилийн турш өдөр бүр харьцсан олон хүний баг өнөөдөр хуурч хөлийн минь дэргэд унажээ. Энэ хүмүүсийг ямар бага мэддэг байсныгаа би гэнэт ойлгов...

Гадаа хүйтэн байна ахдаа нэг хийгээд өгөөч
16/12/2023

Гадаа хүйтэн байна ахдаа нэг хийгээд өгөөч

05/12/2023

Цасанд дургүй байх ямар ч боломж үгүй. Учир нь бага нас маань тэнд хэтэрхий их бий…

3 минут нүдээ салгалгүй хараарай...😂
28/11/2023

3 минут нүдээ салгалгүй хараарай...😂

Би бодохдоо яг л ингэж төсөөлдөг дөө...Та нар ч бас бодоод үзэлдээ өөр ямар нэгэн арга байхгүй
22/11/2023

Би бодохдоо яг л ингэж төсөөлдөг дөө...

Та нар ч бас бодоод үзэлдээ өөр ямар нэгэн арга байхгүй

15/11/2023

Өөдрөг бодолтой хүн өөдөөс нь шидсэн тоосгоор байшин барьдаг гэдэг...

Өглөөний мэнд дэвшүүлье өнөөдрийн ажилд нь томоос том амжилт хүсье

13/11/2023

Өмнөд Африкийн Их Сургуулийн үүдэнд ийм бичиг байдаг.
"Дурын үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, эсвэл холын зайн пуужин хэрэггүй. Үүнд зөвхөн боловсролын чанарыг бууруулж, оюутнуудыг шалгалтын үеэр хуулахыг зөвшөөрөхөд л хангалттай".
Ийм эмч нарын гарт өвчтөнүүд амиа алддаг.
Ийм инженерүүдийн гараар боссон барилга нурж унадаг.
Ийм эдийн засагч, нягтлангуудын гараас мөнгө урсан алга болдог.
Ийм шашны номлогчдын гараар хүн төрөлхтөн үгүй болдог.
Ийм хуульч, шүүгчдийн гараар шударга ёс сарниж алга болдог.
Ийм хууль батлагчдын гараар удирдлага замхран оддог.
"Боловсрол устахад үндэстэн устана"

05/11/2023

Танихгүй хүнд итгэж болохгүйг эцэг эх маань бидэнд бага байхаас заадаг. Харин таньдаг хүндээ итгэж болохгүйг бид амьдралын явцад өөрсдөө сурдаг юм даа.

Хүний чанарыг он цаг шалгадаг юм.../Б. Лхагвасүрэн/
28/10/2023

Хүний чанарыг он цаг шалгадаг юм...

/Б. Лхагвасүрэн/

Эмээ манай асрамжийн газарт үхэхээр иржээ. Тодруулбал түүний дүүгийнх нь хүү, хувиа хичээсэн, хөндий хүйтэн, чухал царай...
13/10/2023

Эмээ манай асрамжийн газарт үхэхээр иржээ. Тодруулбал түүний дүүгийнх нь хүү, хувиа хичээсэн, хөндий хүйтэн, чухал царайтай биерхүү том залуу үхэх газарт нь хүргэж ирсэн гэсэн үг. Тэр өөрөө ярилцлагын үед яг тэгж хэлсэн. “Танайд үхсэн нь дээр. Та нар угаасаа ийм юманд дассан биз. Гэхдээ сэтгэц нь хэвийн биш гэдгийг анхаараарай”.
Сэтгэц нь хэвийн биш эмээ сандал дээр хөлөө савлан, үл ялиг инээмсэглэн цонхоор ширтэнэ. Амьдралдаа сэтгэл дундуур тарган эхнэр нь эмээгийн чемоданыг оруулж ирснээ бусдаас зай барин холхон зогслоо. Залуу өрөөний голд зогсоод, сэтгэл хөдлөлгүйгээр өөрийнхөө байдлыг надад тайлбарлаж байв.
- Манай эгч амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өөртэйгөө ижил хүмүүсийн дунд өнгөрүүлэхээр шийдсэн гэж хэлээд эмээ рүү эрүүгээрээ дохив. Эхнэр нь толгой дохиод царай нь улайлаа.
- Би түүний шийдвэрийг хүндэлж байгаа гэхэд эхнэр нь хамраа үрчийлгээд толгой дохив.
- Өнөөдрийг хүртэл манайд хамт амьдарч байсан юм. Байр гэхдээ түүний нэр дээр байгаа л даа гэж хэлээд эмгэн рүү харахад эхнэр нь толгой дохисноо царай нь цонхийв.
- Бид цаашдаа түүнийг асрах боломжгүй байна. Хүсэж байгаа ч . . . хмм . . . бид боломжгүй байна. Бид их завгүй байдаг. . . хмм . . . харьцаа улам хэцүүдэж байгаагаас гадна эрүүл мэнд нь дордож байгаа. . . Та намайг ойлгож байна уу?
- Хэний эрүүл мэнд? гэж би асуув.
- Өвчтөний гэж хэлээд залуу хүрмийнхээ товчийг товчлов.
Эхнэр нь толгой дохиод дуутай нь аргагүй шүлсээ залгив. Залууг эхнэр рүүгээ харахад эхнэрийн царай улайж биеэ хураан бөхийв.Залуу толгой дохиод
- Бид эргэж ирж байна аа, та ойлгов уу?
- Ойлголоо
- Би ярьж дуусаагүй байна. Бид долоо хоногт нэг ирнэ. Илүү амжихгүй. Зав алга. Чемоданд нь хувцас хунар нь байгаа. Шаардлагатай бүх юм нь байгаа. Тэр өөрөө ачаагаа багласан юм. Тийм ч олигтой хувцаснууд биш ч өөрт нь үлдсэн хугацаанд хангалттай биз. Ийм хүн одоо гангална ч гэж юу байх вэ.
- Уучлаарай, та түүнд хэр хугацаа үлдэж байгааг, биеийн байдал нь ямар байгааг яаж мэдэж байгаа билээ? гэж дургүйлхсэн өнгөөр би асуув. Та эмч үү?
- Би зууч! Үл хөдлөхийн зууч! хэмээн бардам дуугаар хариулав.
- Гэхдээ танай эгч үл хөдлөхтэй хамаагүй хүн биз дээ? гэж хэлээд би зогсолтгүй савлаж байгаа эмээгийн хөл рүү харав.
- Тэр одоо хоёр сар л амьдрах байх. За үсрээд л хагас жил. Юм мэддэг эмч нар бол надтай санал нэгдэнэ.
Зуучийн эхнэр толгой дохиод царай нь цонхийв.
- Тэгэхээр эмч нар эгчийг чинь үзээгүй гэсэн үг үү?
- Мэдлэгтэй нь үзээгүй. Тэгээд ч саяхныг болтол бараг эрүүл байсан юм. Хмм. За хэрэг болбол залгаарай. Би утасны дугаараа үлдээсэн. Баяртай! гэж хэлээд залуу яаран гарав.
- Баяртай гэж эхнэр нь шивнээд араас нь гарлаа.
- Ёоох ашгүй дээ!хэмээн эмээ цовоо дуугаар хэлэв. Ашгүй нэг юм алга болцгоолоо!
- Уучлаарай. . . гэж би хэлэв. Жаахан эвгүй байлаа. . .
- Зүгээр ээ. Би бүр дасчихсан юм. Эмээ гараа савлан дохив. Наадах чинь тэнэг амьтан. Эхнэр нь ч гэсэн. Надад өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй. Бурхан өгөөгүй юм. Тэгээд нэг л өдөр би эд нарыг гэртээ оруулсан юм. Харин дараа нь тэд бүр даварсан. Тэдний хэлснийг үгэнд бүү бод.
- Ойлголоо
- Тэр миний байрыг авна гэж бодож байгаа.
- Би ойлгосон.
- Гэхдээ тэрний бодсон бүтэхгүй. Би байраа хөршүүддээ зарчихсан. Мөнгөнийхөө хагасыг өөртөө зарцуулна. Хагасыг нь хөршүүддээ өгнө. Хэзээ нэг өдөр тэдэнд хэрэг болно. Манай хөршийн ач охин гайхалтай охин бий. Маргааш ирнэ, тэгэхээр хараарай. Харин энэ тэнэгт би юу ч хэлээгүй. Гэнэтийн бэлэг болог.
- Ухаалаг шийджээ. Би таны хувцас хунарыг гаргаж цэгцэлье.
- Хэрэггүй ээ. Шууд хая. Баахан хог гэж тэрний хэлсэн нь үнэн. Тийм хувцастай хүнд үхэхээс өөр гарц байхгүй. Би зүгээр л тэрний санааг амраах гэж л чемодандаа хийсэн юм. Бүгдийг нь хая. Маргааш манай хөрш эмэгтэй надад хувцас хунар аваад ирнэ. Дэгжин хувцаснууд. Бид хамт явж худалдаж авсан юм. Би одоохондоо үхэх санаагүй байна. Харин амьдарч байгаа хүн дэгжин байх ёстой. Танайд хаана кофе уух билээ? Бялуу байгаа юу? Хэрчим бялуунаас татгалзахгүй шүү…

29/09/2023

Ойд зөвхөн хамгийн гоё жиргэдэг шувууд л жиргэдэг байсан бол уйтгартай байх байсан. Тийм болохоор чи ч гэсэн ямар нэг зүйлийг бусдаас муу хийдэг гэж айх хэрэггүй.

25/09/2023

Бусдын зовлон, бүтэлгүйтэлд битгий баярла. Бусдад битгий мууг хүс. Бусдын сэтгэлийг битгий өвтгө. Амьдралд бусдын зовлон жаргал шиг санагдах үе ирдэг юм...

ТАХИА БОЛСОН БҮРГЭДМэдээж яаж ч бодсон бүргэд тахиа болохгүй л дээ. Гэвч та хаа нэгтээгээс энэ тухай сонссон бас уншсан ...
24/09/2023

ТАХИА БОЛСОН БҮРГЭД

Мэдээж яаж ч бодсон бүргэд тахиа болохгүй л дээ. Гэвч та хаа нэгтээгээс энэ тухай сонссон бас уншсан байх. Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхэйнүүдийн дунд уначихжээ.Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн ийш тийш гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг хараад "Ямар гайхамшигтай шувуу вэ Ямар их өндөрт нисдэг юм бэ дээ . Би ч бас эдгээр шувуу шиг нисэж чаддагсан бол элин халин дүүлэх байсан даа" гэж өгүүлэхэд дэргэд нь байсан дэгдэээхийнүүд "Бид чинь тахианы дэгдээхий шүү дээ. Тэд чинь бүргэд. Битгий хоосон мөрөөдөөд бай. Чи түүн шиг хэзээ ч нисэж чадахгүй" гэцгээв. Бүргэдийн дэгдээхий энэ үгэнд маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнд үнэнийг хэлэх хэрэгтэй байсан боловч хэн ч тэгсэнгүй тэр амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл бүргэд мөртлөө тахиа шиг амьдарч гэнэ лээ. Бид ч бас өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй яваад байдаг юм биш биз...

Шинэ долоо хоногтоо амжилтаар бялхаарай

19/09/2023

Хүний нулимсны 1% нь ус, давс, эрдэс, 99% нь мэдрэмж байдаг гэж үзэж болно. Хэн нэгний нулимсыг урсгахаасаа өмнө бод...

Address

Хаа хэгтээ
Ulaanbaatar
976

Telephone

+97685859709

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Peak Avenue Property posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All