AmjiltNews.mn

AmjiltNews.mn www.AmjiltNews.mn МЭЛЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

13/09/2024
🥃Коньякны шошгон дээрх 𝗫𝗢, 𝗩𝗦, 𝗩𝗦𝗢𝗣 зэрэг үсгүүд нь ямар учиртай вэ?🧐⚜️Коньяк нь маргахын аргагүй жинхэнэ тансаг зэрэглэ...
13/09/2024

🥃Коньякны шошгон дээрх 𝗫𝗢, 𝗩𝗦, 𝗩𝗦𝗢𝗣 зэрэг үсгүүд нь ямар учиртай вэ?🧐

⚜️Коньяк нь маргахын аргагүй жинхэнэ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн учраас дэлхийн хаана ч эрэлттэй байдаг билээ.
⚜️Тэгвэл төрөл бүрийн брэндүүд шошгон дээрээ XO, VS, VSOP гэх латин үсгийг тодоор хэвлэж тавьсан байгааг та анзаарч байсан байх.
🧐Тэдгээрийн цаад учир нь юу юм бол гэж та бодож байсан уу?
🇫🇷Францын баруун өмнөд нутгийн Шарентен хэмээр тосгоны ойролцоох талбайд ургуулсан усан үзмийн тодорхой төрлөөр хийгдсэн нэрмэл дарсыг Коньяк гэх бөгөөд 1919 онд Версалийн хуулиар баталжээ.
🥃Коньяк нь үнэндээ брэнди дарсын нэг төрөл юм.
Бүх төрлийн жимсний архийг брэнди гэдэг бол коньяк нь зөвхөн тусгай сортын усан үзмээр хийсэн архийг хэлдэг байна.
🇫🇷Францын “Коньяк “компанид анх үйлдвэрлэгдсэн брэнди нь тухайн газрынхаа нэрээр нэрлэгдэх болсон бөгөөд аажимдаа өөр компаниуд ижил технологиор “Коньяк” хийх болжээ.
🥃Коньякийг гаргаж авахдаа усан үзэм дарж хийсэн цагаан дарсыг хоёр удаагийн шүүлтүүрээр шүүж царс модон торхонд удаан хугацаагаар исгэж гаргаж авдаг бөгөөд эхний шүүлтүүрээр согтууруулах чанар нь 27-37 градус, дараагийнхаар 68-72 градустай болж “чангардаг”.
🇫🇷Францын бүх бүс нутагт ийм төрлийн дарс дарах нь түгээмэл болсон ч коньякийг нэрэх арга барил нь өөрөө маш цэвэр учраас төгс амтаараа энгийн брэндигээс ялгардаг аж.
🍷Дарснуудын нэгэн адил коньякийн амт нь насжилтаасаа хамаарч өөр өөр байна. Илүү удаан дарсан байх тусам тэр чинээгээр чанар, үнэ нь нэмэгдэнэ.
✅Чухамдаа үүний учраас латин үсэг ашиглаж тухайн лонхонд савласан коньякийн насжилтыг ангилах болсон байна.

:

𝗩.𝗦.(𝗩𝗲𝗿𝘆 𝗦𝗽𝗲𝗰𝗶𝗮𝗹) буюу 𝗧𝗿𝗼𝗶𝘀 𝗘𝘁𝗼𝗶𝗹𝗲𝘀 (Гурван од) – 2.5-аас доошгүй жил торхонд дарсан коньяк;
𝗩.𝗢.(𝗩𝗲𝗿𝘆 𝗢𝗹𝗱), 𝗥𝗲𝘀𝗲𝗿𝘃𝗲 – удаан дарсан;
𝗩.𝗦.𝗢.𝗣.(𝗩𝗲𝗿𝘆 𝗦𝘂𝗽𝗲𝗿𝗶𝗼𝗿 𝗢𝗹𝗱 𝗣𝗮𝗹𝗲) – маш чанартай, хуучны, цайвар; 4-өөс доошгүй жил торхонд дарсан коньяк
𝗩.𝗩.𝗦.𝗢.𝗣.(𝗩𝗲𝗿𝘆-𝗩𝗲𝗿𝘆 𝗦𝘂𝗽𝗲𝗿𝗶𝗼𝗿 𝗢𝗹𝗱 𝗣𝗮𝗹𝗲), 𝗚𝗿𝗮𝗻𝗱𝗲 𝗥𝗲𝘀𝗲𝗿𝘃𝗲 – үнэхээрийн чанартай, удаан дарсан, цайвар; 5-аас доошгүй жил торхонд дарсан коньяк
𝗫.𝗢.(𝗘𝘅𝘁𝗿𝗮 𝗢𝗹𝗱), 𝗘𝘅𝘁𝗿𝗮, 𝗡𝗮𝗽𝗼𝗹𝗲𝗼𝗻, 𝗛𝗼𝗿𝘀 𝗱’𝗮𝗴𝗲, 𝗧𝗿𝗲𝘀 𝗩𝗶𝗲𝘂𝘅, 𝗩𝗶𝗲𝗶𝗹𝗹𝗲 𝗥𝗲𝘀𝗲𝗿𝘃𝗲 – 6-аас дээш жил торхонд дарсан, дээд зэргийн коньяк юм.

🎁
, , , , ,

"Наран авто худалдааны" хамт олноос Паралимпын аварга,🥇 Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавт авто машин,дасгалжуулагч Н.Эрдэнэ...
13/09/2024

"Наран авто худалдааны" хамт олноос Паралимпын аварга,🥇 Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавт авто машин,дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт 3 сая төгрөг гардуулан өглөө гэнэ шүү.👏👍

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг...
13/09/2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ🇲🇳

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө.


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.

Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолой гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ.

🇲🇳ПАРИС 2024: Олимп, паралимпт оролцсон тамирчин болон шүүгчдийг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулна
13/09/2024

🇲🇳ПАРИС 2024: Олимп, паралимпт оролцсон тамирчин болон шүүгчдийг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулна

13/09/2024

Хар нүүрсэн эм хэрэглэх заавар ач холбогдол.
🔴 Өглөө өлөн дээрээ 5 ширхэгээр тооцоод улиралд 8-14 хоног ууж байхыг зөвлөсөн. Ходоод гэдэсний хордлого бохирдол хорт бодисыг өөртөө шингээгээд биед үлдэхгүй гардаг учир тогтмол улирал бүр ууж хэвшвэл эрүүл байхаас гадна арьс цайрч толийгоод таргалалтаас урьдчилан сэргийлж болдог юм шүү.
🔴 Зуны турш хорхог, боодог, шорлог идэж ядраасан ходоод гэдэсээ цэвэрлээд нэг сайхан цэвэрлээд амраагаарай. Бидний бие эрхтэнд хүртэл амралт хэрэгтэй шүү
Батга эмчлэх

🔴Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.
Заавар:

🔴Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино

Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ

Хаттал нь хүлээх хэрэгтэй

Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана

Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй

🔴Шүд цайруулах

Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.
Заавар:

Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ

Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана

Угааж дуусмагцаа амаа усаар зайлна

Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана

7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй

Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ

Элдэв янзын шавьж болон зөгий таныг хатгасан нөхцөлд нүүрсэн эм хэрэглэх нь өвчнийг намдаах, толбо үлдээхгүй байх ач тустай ажээ.

Нүүрсэн эмийг наргил модны тостой холино

Үүний дараа хатгуулсан газраа түрхэнэ

Сайтар бооно

Хэсэг хугацааны дараа боолтоо авч үзнэ

Энэ аргыг үр дүн гартал өдөрт хичнээн ч удаа давтах боломжтой

Гэдэс дүүрэхийг зогсоох

Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна

Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж

Хордлого болохоос сэргийлэх

Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.

Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй

Бие дэх холестрины хэмжээг зохицуулах

1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.

Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах

Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.

Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй

Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй

Шартуулахгүй байх

Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.

Бөөрний үйл ажиллагааг дэмжих

2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх& #8221; гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж..

Сүнсний насыг хэрхэн тодорхойлох вэ?Хөгшин сүнсний арван нэгэн шинж тэмдэгБие махбодийн үхлээр юу ч дуусдаггүй гэж дахин...
13/09/2024

Сүнсний насыг хэрхэн тодорхойлох вэ?
Хөгшин сүнсний арван нэгэн шинж тэмдэг
Бие махбодийн үхлээр юу ч дуусдаггүй гэж дахин төрөлтөнд итгэгчид итгэдэг. Зөвхөн бие нь үхдэг, харин Сүнс дэлхийд тоо томшгүй олон удаа ирдэг. Эргэн ирэх тоолондоо Сүнс улам их туршлага, мэргэн ухааныг олж авч,ингэснээрээ гэгээрэлд хүрдэг.
Хүний насыг үл харгалзан сүнснүүд өөр өөр байдаг:
Залуу, Төлөвшсөн, Хөгшин.
Сүнс хэд хувилж ирсэнийг тооцоолох чадвартай ганц ч алгоритм байдаггүй ч түүний насыг илэрхийлэх тодорхой шинж тэмдгүүд байдаг.
Хэрэв та бага наснаасаа өөрийгөө энэ ертөнцөд харьяалагдахгүй гэж боддог, эсвэл таныг гаж,этгээд хүүхэд гэж үздэг байсан учраас хүүхэд байхдаа найз нөхөдгүй байсан эсвэл хүүхдүүдэд этгээд зан авир гаргадаг байсан бол насанд хүрэгчид, ухаалаг, ажиглагч хүмүүст илүү илхэн байх байсан.
Энэ этгээд авирууд нь таныг бусад үе тэнгийнхнээсээ ялгаж байсан бол та "Хөгшин" сүнсийг тээгч байх магадлалтай. Түүнчлэн, хөгшин сүнстэй хүмүүс ганцаараа цагийг өнгөрөөх дуртай бөгөөд үе тэнгийнхэнтэйгээ шуугиантай тоглоом тоглож цагаа нөхцөөхөөс илүүтэй ганцаараа байж эргэцүүлэн бодохыг илүүд үздэг.
Та бага наснаасаа итгэл үнэмшилдээ тууштай хандаж, үнэнийг хэлэхээс айдаггүй, насанд хүрэгчдийн байр суурийг үл харгалзан өөртөө хамгийн сайн гэж үзсэн зүйлийнхээ талаар бие даан шийдвэр гаргадаг байсан байж магадгүй юм.
Хэрэв та дежа вугийн мэдрэмжийг байнга мэдэрдэг, байнга зүүд зүүдэлдэг, бусдын дотоод мэдрэмжийг нарийн мэдэрч, хэрхэн энэрэн хайрлахыг мэддэг бол таны сүнс аль хэдийн нэгээс олон амьдралыг туулсаны шинж юм.
Тэгэхээр Хөгшин Сүнсийг хэрхэн таних вэ?
"Хөгшин" гэдэг үг нь хөгшрөлт, наснаас хамааралтай шинж тэмдгүүдтэй ямар ч холбоогүй гэдгийг тодруулах нь зүйтэй. Хөгшин сүнс бол дэлхийн хавтгайд, магадгүй бусад оршихуйн хэмжээст дээр хэд хэд хувилан төрсөн сүнс юм. Ийм Сүнс нь олон бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван туулж, амьдралын бэрхшээлүүдийг шийдвэрлэх туршлага, мэргэн ухааныг олж аван, сүнслэг байдлын чухал ахиц дэвшилд хүрсэн байдаг.
Дэлхий дээр өнгөрүүлсэн олон амьдралаас болж Сүнс өөрөө "хөгшин" гэсэн тодорхойлолтыг олж авсан байдаг. Олон зуун, магадгүй мянга мянган хувилалтуудын мэдээлэл мэдлэг далд ухамсарт бүрэн бүтэн хэвээр үлдэж, үе үе шинээр хувилан гарч ирсээр байна.
Тиймээс, гаднын илрэлүүд бидний эргэн тойрон дахь хүмүүст танигдахгүй байсан ч хөгшин Сүнстэй амьдардаг хүний ​​энгийн дүр төрхийн ард мэргэн ухаан, олон зуун жилийн туршлага, асар их оюун ухаан нуугдаж болно.
Энгийнээр хэлэхэд хөгшин Сүнс бол дэлхийн амьдралын тоглоомын жинхэнэ бөгөөд зайлшгүй тоглогч юм. Хөгшин Сүнстэй харьцуулахад энэ дэлхийд цөөн хувилсан, туршлагагүй залуу Сүнс нь дэлхийн бүх талыг ойлгох хангалттай мэдлэггүй байдаг.Тэдгээр залуу Сүнснүүд өөрийгөө захирч эхлэхээс өмнө уруу таталт, биеийн таашаал, материаллаг хүсэл тэмүүлэл зэрэг олон саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай хэвээр байдаг. Тиймээс, хэрэв хэн нэгэн таныг хөгшин хүн шиг аашилж байна гэж хэлсэн бол энэ нь таныг үе тэнгийнхнээсээ илүү ухаалаг, мэргэн байж магадгүй гэсэн үг юм. Үүнийг магтаал гэж хүлээж аваарай.
Хөгшин сүнсний шинж тэмдэг:
1. Гэр орноо хайрлах
Хөгшин сүнстэй хүн хүчирхийллийг үзэн яддаг ч гэр орон, бүх дэлхийгээ хайрладаг. Ийм хүн харгислал, аллага, шударга бус явдлыг үзэн яддаг. Энэ бол хөгшин сүнсний хамгийн ЧУХАЛ шинж тэмдэг юм. Гаднах ертөнцийн бүх чимээ шуугиан, эмх замбараагүй байдал, төөрөгдөл нь хөгшин сүнсэнд өвдөлт залхаах хэцүү байдлыг үүсгэдэг. Тэрээр өөрийн гэсэн ертөнцөд өөрийн гэсэн эрч хүчтэй байхыг илүүд үздэг учраас үндсэндээ гэрсэг, гэр амьтай хүн юм. Түүний хувьд гэрээс нь илүү тухтай газар байхгүй. Гэртээ байхдаа тэрээр бусад газраас илүү амарч, хамгаалагдсан мэт санагддаг.
2. Хөнгөн, энгийн байдал
Хөгшин Сүнсний аз жаргалын тухай санаа нь дур булаам, гялалзсан зүйл дээр эргэлддэггүй. Тэрээр энгийн зүйл, энгийн үйл явдлуудаас баяр баясгаланг олдог. Бороотой, үүлэрхэг өдөр аяга халуун сүүтэй цайн дээр шинэхэн өрөмтэй талх идэж суух нь хөгшин сүнсний аз жаргал, эд баялаг юм. Эсвэл буйдан дээр дуртай номоо барин суугаад эсвэл цонхны дэргэд зогсоод байгалийн үзэгдлүүд, гадаад оршихуйн гоо үзэсгэлэнг шимтэн харан зогсох юм.
3. Ганцаардал
Хөгшин сүнс ихэвчлэн ганцаардмал байдаг. Тэр олон найз нөхөдтэй болох шаардлагагүй. Тэрэнд тийм найз нар угаасаа хэрэггүй. Хөгшин сүнс өөрийн нийгмийн хүрээллийг анхааралтай сонгодог бөгөөд хэн нэгэнд түүнтэй хэт ойртохыг ховорхон зөвшөөрдөг.
Тэр зөвхөн чин сэтгэлээсээ, нээлттэй, тодорхой хүмүүстэй харилцдаг. Хөгшин Сүнс хайр ахаламж ойлгодоггүй, хоосон хэрэгцээгүй зүйлс ярьдаг, ярих зүйлгүй хүмүүсээс залхдаг. Хов жив, хоосон яриа нь хөгшин сүнсийг шавхаж, сүйрүүлж, бие махбодоос амин чухал энергийг сорж, зөвхөн бие махбодид төдийгүй оюун санаанд цус сорогч шиг шимэгч нөлөө үзүүлдэг.
Ийм харилцааны эцэст үр дагавар нь хөгшин Сүнсийг тээгч хэт их ядарч туйлддаг. Хэт их чимээ шуугиантай,тас тас хөхөрсөн ,орилоо хүмүүстэй харилцах нь толгой өвдөх, хэт цочмог сэтгэл хөдлөлийн сөрөг хэлбэрээр муу үр дагаварт хүргэдэг.
4. Өөрийн гэсэн арга зам
Хөгшин Сүнс үргэлж хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийж, зөвхөн өөрийнхөөрөө явдаг. Тэр ганцаараа явахыг илүүд үздэг бөгөөд өөрийнхөө явах замыг тодорхой мэддэг. Гэрэлд хүрэх дээд замд хөгшин Сүнс эргэлзэх, бусад хүмүүсийн үзэл бодол, үл мэдэгдэх айдас зэргийн нөлөөнд автдаггүй. Хөгшин сүнсийг тээгч бол өөрийн зарчим, итгэл үнэмшлийн эзэн юм. Өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлсан ийм хөгшин Сүнснүүд эргэн тойрны хэрэггүй зүйлсд анхаарал хандуулахгүйгээр, ухрахгүйгээр хурдан урагшилж чаддаг.
5. Тууштай байдал, хүч чадал
Зовлон түүний зөвхөн хөгжлийг л удаашруулдаг. Тиймээс хөгшин сүнс тууштай, хүчтэй бөгөөд амьдралын ямар ч шуурга, үймээн самуун түүнийг сөхрүүлж мохоож чадахгүй. Тэрээр тайванаар үйл явцыг хүлээн зөвшөөрч, тэсвэр тэвчээр, дотоод хүч чадал, хариуцлагатай байснаараа амьдралын аливаа бэрхшээлийг даван туулж чаддаг. Хөгшин сүнс хувь заяаны талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд түүний бүтэлгүйтэл, асуудалд хэнийг ч буруутгадаггүй. Түүнтэй бэрхшээлүүд үүрд хамт байхгүй гэдгийг тэр мэддэг. Хичээл дуусч, зорилгодоо хүрмэгц тэд амьдралаас өөрөө алга болно.
6. Туслагч зөвлөгч ер бусын ухаантай нэгэн
Нинжин сэтгэл, халамж, мэргэн ухаан нь хөгшин сүнсний сонгодог шинж тэмдэг юм. Хөгшин сүнс рүү тусламж хүсэхээр ирсэн хүмүүс үүнийг үргэлж хүлээн авдаг бөгөөд явахдаа тэд амар амгалан, тайтгарал, эдгэрэлт, тусламж хүссэн асуудлынхаа шийдлийн талаархи ойлголтыг авч явдаг. Бага наснаасаа ч гэсэн хөгшин сүнс нь бага насны хувьд ер бусын мэргэн ухаан, төлөвшлийг харуулж эхэлдэг. Ядуу, сул дорой хүмүүст харамгүй үйлчлэх, туслах хүсэл, хайр, нинжин сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл нь хөгшин сүнсийг тээгчдийн зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Олон хөгшин сүнснүүд тусламж хэрэгтэй хүмүүст туслахтай холбоотой мэргэжлийг сонгодог. Эдгээр нь багш, зөвлөгч, эмч, сайн дурын ажилтан, нийгмийн ажилтан, буяны үйлстэн, эдгээгч байж болно. Буяны байгууллага, нийгмийн байгууллагууд нь харанхуй, уй гашуу, найдваргүй байдалд амьдарч буй бүх хүмүүст итгэл, найдвар, хайр, тайтгарлыг авчирдаг Бурханы сунгасан гар юм. Ийм хүнд хэцүү ажил хийдэг хүмүүс одоо амьдарч буй ертөнцөд баяр баясгалан, аз жаргалыг түгээх гэж төрдөг.
7. Хүчирхэг зөн совин
Хөгшин Сүнсэнд зөн совин хамгийн өндөр түвшинд хөгжсөн байдаг. Хурдан бөгөөд цорын ганц зөв шийдвэр гаргах шаардлагатай үед түүний зөн совин хэзээ ч урам хугалдаггүй. Амьдралд олон удаа дотоод зөн совин нь хөгшин сүнсний тээгчийг удахгүй болох аюулаас аварсан байдаг. Ямар нэгэн эмгэнэлт үйл явдал тохиолдохоос өмнө сэтгэлийн гүнд хүчтэй мэдрэмж тэдэнд төрдөг.
8. Байгальтай нэгдэх
Хуучин сүнс нь байгаль болон бүх амьд биеттэй хүчтэй анхдагч холбоог мэдэрдэг, мөн хүүхэд шиг гэнэн зангаараа домогт амьтад байдаг гэдэгт итгэдэг. Хөгшин сүнс нь амралтын газар, цэцэг ногоо тарих, ойд алхахыг илүүд үздэг. Хэрэв та байгальд хүчтэй татагддаг бол таны сүнс аль хэдийн нэгээс олон хувилсаны шинж гэж үзэж болно. Сүнс нас ахих тусам соёл иргэншлээс хол, ойд, нуурын эрэгт, ууланд байхдаа илүү их амар амгаланг мэдэрдэг.
9. Амьдралын учир шалтгаант гүн ухааны хандлага
Амьдралын хандлагын талаарх хөгшин Сүнсний ойлголт нь гүн ухааны өндөр агуулгатай. Хөгшин сүнс бол бууж өгч, бэрхшээлд сөхөрдөг хүмүүсийн нэг биш юм. Алдаа, бүтэлгүйтэл нь зөвхөн дэвшил, хөгжлийн замд орох алхам болохоос зовлон зүдгүүр, толгойгоо цустах шалтгаан биш. Урам хугарал, сэтгэлийн шаналал нь түүнийг мунхаглал, тарчлалд байлгаж чаддаггүй. Түүний өөдрөг үзэл нь амьдралдаа шинэ хүч чадал, урам зоригоор зовлонтой нүүр тулах идэвхтэй итгэл, урам зоригийг өгдөг.
10. Дээд мэдлэгийг ойлгох
Хөгшин сүнс нь дээд мэдлэгийг маш хялбар, ойлгомжтой байдлаар боловсруулах чадвартай. Энэ амьдралд түүний сурсан бүхэн цуглуулсан бүх мэдээлэл шинэ зүйл биш юм. Яагаад ч юм түүнд энэ бүхнийг анхнаасаа мэдэж байсан, сонссон, харж, хүлээж авсан юм шиг санагддаг.Хөгшин сүнс нь түүний амьдралд тохиолддог бэрхшээлийг үргэлж хурдан даван туулдаг арга замыг мэдэрч байдаг. Хөгшин сүнс сайн суралцаад зогсохгүй бусдад гайхалтай зааж чаддаг.
11. Амьдралын сул дорой байдалд тайван хандах
Хөгшин сүнс маргаанд гайхалтай тайван байдаг. Хэдийгээр олон хүн үл мэдэгдэх, гэнэтийн өөрчлөлт, аймшигт өвчин, үхлээс айдаг ч хөгшин Сүнс энэ дэлхий дээрх бүх зүйл түр зуурынх гэдгийг ойлгодог. Тэр хамгийн муу тохиолдолд ч гэсэн энэ бүх хорвоо ертөнцийн төгсгөл ирэхгүй гэдгийг мэддэг. Эцсийн эцэст үхэл нь өөрөө бүх зүйлийн төгсгөл гэсэн үг биш юм.
Эцэст нь хэлэхэд
Хөгшин сүнснүүд бол олон удаа дахин дахин, өөр өөр дүр төрхөөр олон удаа төрсөн хүмүүс юм. Сүнс нас ахих тусам түүний тээвэрлэгч нь бие махбодийн хувьд хэдэн настай байсан ч олон хүнээс ялгарч, хүн бүрийн анхаарлыг татдаг.
Copy

Настай багш нэгэн залуухан хүүтэй тааралдав. 🤗Хүү ийнхүү асууна:- Та намайг санаж байна уу? гэхэд хөгшин-Үгүй! гэж хариу...
12/09/2024

Настай багш нэгэн залуухан хүүтэй тааралдав. 🤗
Хүү ийнхүү асууна:
- Та намайг санаж байна уу? гэхэд хөгшин
-Үгүй! гэж хариуллаа.
Залуу хүү:
-Би таны сурагч байсан шүү дээ гэв. Багш хариуд нь:
-Юу хийж байна даа тэгээд? Амьдрал чинь хэр байна даа?
Залуу хүү: -Өө сайн, би багш болсон.
-Өө тиймүү, сайн байна. Над шиг уу?
-Тиймээ, үнэндээ тань шиг болоход та надад итгэл, урам зориг өгсөн болохоор л би багш болсон...🙆‍♂️
Хөгшин, залуу хүүгээс сониучирхан асууна.
-Хэзээ тэгээд багш болохоор шийдсэн?
Залуу хүү түүнд юу болсон талаараа өгүүлэв:
Нэг өдөр манай ангийн найз нарын маань нэг нь үнэхээр гоё цагтай ирсэн. Би түүнийг авахыг маш их хүсч байсан болохоор халааснаас нь хулгайлчихсан юм. Удалгүй найз маань хулгайд алдсанаа мэдээд бушуухан багшид очooд гомдолтойгоор хэлсэн. 😔
Тэр багш нь та байсан. Та тэр үед ингэж хэлсэн.
-За энэ оюутны маань бугуйн цаг нь өнөөдрийн хичээлийн цаг дээр алга болсон байна.
Энийг хэн хулгайлсан нь буцаагаад өгөхийг хүсч байна.
Тэр үед би гаргаж өгөхийг хүсээгүй. Учир нь гаргахаасаа эмээсэн, ичсэн.
Дараа нь та хаалга хаасан. Харин бид бүгдээрээ босоод бүгдийнхэн халаасыг нэгжэе гэж тохиролцсон. Гэтэл та бидэнд “Бүгд нүдээ ань! Та нарыг нүдээ анивал би хайх болно” гэж та хэлсэн.
Тэгээд бүгд нүдээ аньсан. Та халааснаас халаас руу нэгжсэн. Миний халаас руу гараа хийхдээ цагийг олж авсан.
Та үргэлжлүүлсээр бүх оюутаны халаасыг шалгаж дуусаад ингэж хэлсэн:
Нүдээ нээцгээ. Ямартай ч бидэнд цаг маань байна.
Тэгээд та юу ч хэлээгүй миний талаар бүр цухуйлгаач үгүй.
Цагны хулгайн талаар юу ч яриагүй.
Тэр өдөр та миний нэр хүндийг насан туршид минь аварсан.
Хулгай хийсэн маань миний амьдралын хамгийн ичгүүртэй үйлдэл байсан. Гэсэн ч тэр явдал надад “Муу хүн” гэж хэлэгдэхээр хүн болж болохгүй гэдгийг ухааруулсан өдөр байсан.
Та надад юу ч хэлээгүй, намайг ердөөсөө ч загнаагүй, намайг хулгайч гэж хараагүй.
Надад багш хүний ёс суртахуун юу вэ гэдгийг ойлгуулахын тулд..
Би таны надад хандсан хандлагыг маш сайн ойлгосон.
Таны ачаар л би бусдад зөв хүмүүжлийг бий болгох ёстой гэж ойлгосон.
-Та энэ явдлыг санаж байна уу багшаа?
Багш нь хариуд нь:
-Би тэр цаг хулгайлагддаг нөхцөл байдлыг санаж байна аа.
Би хүүхэд болгоноос л хайж байсан. Гэхдээ би чамайг гэж мэдээгүй.
Тэр үед би ч гэсэн бас нүдээ аньсан байсан юм аа... #гэжээ. 💕💞
Хэрвээ алдааг нь засахын тулд ичгүүр гутамшигт оруулдаг бол та багш болоогүй байнаа л гэсэн үг !!!! / олон багш нар уншаасай бас суралцаасай /

Ёстой мэдмээр юм байна...👌4 шимтийн шөл, гурван шимтийн тан буюу хий ядаргаанаас сэргийлж, залуужуулах ясны шөл.Монголын...
12/09/2024

Ёстой мэдмээр юм байна...👌
4 шимтийн шөл, гурван шимтийн тан буюу хий ядаргаанаас сэргийлж, залуужуулах ясны шөл.

Монголын уламжлалт анагаах ухаанд "Борви, тойг, далны маяа" гурван ясыг буцалгаж шөлийг нь уухад "Гурван шимтийн тан" гэнэ. Энэ гурав дээр ахар сүүлний ясыг нэмэхэд "Дөрвөн шимтийн тан" болно.

Хайртай дотно хүмүүсээ халамжилж, хий ядаргаанаас сэргийлж, элдэв өвчний эсрэг дархлаа тогтоох гайхалтай үр дүнтэй нэгэн уламжлалт жорыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Ингээд жортой танилцана уу.
Биеийн хийг дарах, ядаргаа тайлах онцгой чанартай.

Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ.
Үүнийг манай монголчууд мэддэг байснаас бага насны хүүхдэд "Нусгай болно" гэж чөмөг идүүлдэггүй, харин хөгшид чөмөгний ясаа цайнд чанаж байнга хэрэглэдэг байжээ.

Энэ нь кальци яснаас авах, дархлаа сайн байлгах, залуу байлгах чухал ач холбогдолтой юм. Яснуудыг 10-15 цаг чанаж шөл гаргаж хэрэглэдэг. Ялангуяа хөгшид настайчуулдаа өгөх, эмнэлэгт хэвтсэн хүмүүсээ ийм шөлөөр чанасан цай, хоолоор эргэх тун ч зүгээр.

Чанахдаа жижиг газын плиткан дээр чанаж, буцлангуут галыг багасгаж хамгийн бага дээр тавина. 90 минутаас их хугацаатай чанана.

Нэг жижиг газ ойролцоогоор 5 цаг болдог.
Хамаг биений хөлс гарч бие маш сайхан амардаг юм.

Удаан буцалгахад доорх зурган дээрх шиг яснууд нь бутраад салдаг.

Ясны химтэй хэсгээс кальци нь тэр чигтээ шөлөндөө уусна.

Лондон хотын гүүрнээс Темза мөрөн рүү үсрэх гэж оролдсон нэгэн эрийг гудамжинд ойролцоо явж байсан олон хүмүүс хэрхэн та...
12/09/2024

Лондон хотын гүүрнээс Темза мөрөн рүү үсрэх гэж оролдсон нэгэн эрийг гудамжинд ойролцоо явж байсан олон хүмүүс хэрхэн тал талаас нь хүлж, баглаж, тэвэрч, зуурч, түүнийг амьдруулахыг хичээж буйг харуулсан сонирхолтой гэрэл зураг. Хүний амьдралд хаанаас ч юм сайн хүмүүс гараад л ирдэг. Бас сайн нь муугаасаа хавьгүй олон ч гэдэг...

🇬🇧Их Британи. Лайк шэйр ээ битгий харамлаарай.

АРХАГ ЦУС БАГАДАЛТЫГ АСАР БОГИНО ХУГАЦААНД ТӨЛЖҮҮЛДЭГ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГАЦус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сү...
12/09/2024

АРХАГ ЦУС БАГАДАЛТЫГ АСАР БОГИНО ХУГАЦААНД ТӨЛЖҮҮЛДЭГ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

Цус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сүртэй биш өвчин мэт санагддаг ч хэрвээ тоохгүй орхивол маш хүнд өвддөг, сульдаа, амьдралын идэвхгүй нэгэн болготлоо ч даамжрах магадлалтай. Цус багадалтын олон төрөл байдаг. Хадуур хэлбэрт эсийн, сидеробластын гэх мэт.
Одоогоор төмөр дутагдлын цус багадалт хамгийн түгээмлээр нь “тодроод” байгаа билээ. Үүний шалтгаан нь голцуу төмөр, фолийн хүчил, B12 витаминыг хоол хүнсээрээ хангалттай авч чадаагүйгээс улбаатай байдаг.
Мөн жирэмсэн үед, ходоодны шарх, цус алдалт, гэдэсний хорт хавдрын үед төмөр дутагдлын цус багадалт илрэх магадлалтай.
Энгийн үгээр тайлбарлавал, цус багадалт гэдэг нь бидний биеэр хүчил төрөгчийг зөөх цусны улаан эс хангалттай олон биш байна гэсэн үг юм. Эсвэл улаан эсүүдэд хангалттай их гемоглобин байхгүй байна гэсэн үг. Хүчилтөрөгч нь биднийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг учраас цус багатай эмэгтэйчүүд ядарч сульдах нь амархан байдаг.
Бид энэ удаад хушга болон зөгийн бал ашиглан цус багадалтыг эмчлэх хялбар аргыг хүргэхээр бэлтгэлээ. Найзууддаа хуваалцаж илүү олон хүнд түгээгээрэй.
Цус багадалтыг эмчлэх хушга болон зөгийн балын зуурмаг

Орц:

Хушга: 1кг,
Үзэм: 1кг,
Зөгийн бал

Бэлтгэх арга: Хушга болон үзмээ сайтар цэвэрлэнэ. Үүний дараа хольж машиндаад зөгийн балтай хольж хутгана. Бэлэн болсон зуурмагыг өглөө болон орой 15 граммын хоолны халбагаар нэг удаа иднэ. Энэхүү арга нь сарын турш үргэлжлэх бөгөөд архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлдэг хамгийн шилдэг арга юм.

🍫🍬🍭Амтлаг амт: Өөх тос, глюкоз, лактоз, фруктоз, полисахарид, уураг нь бүгд амтлаг амт буюу нүүрс ус юм. #МОНГОЛЫНУЛАМЖЛ...
12/09/2024

🍫🍬🍭Амтлаг амт: Өөх тос, глюкоз, лактоз, фруктоз, полисахарид, уураг нь бүгд амтлаг амт буюу нүүрс ус юм.

#МОНГОЛЫНУЛАМЖЛАЛТАНАГААХУХААНД
1. Амтлаг амт :
Амсахын цагт аманд тогтсон, сайхан амтлаг тул дурыг хөдөлгөнө.
Мах, өөх, сүү, будаа болон чихэрлэг амттай бүхэн энэ амтанд орно.
✅Тамир хүчийг нэмж, хөгшин, нялхас, эцэж турсан хүмүүн болон хоолой уушгинд тустай.
✅Биеийг төлжүүлэн, шархыг нийлүүлэн, өнгө эрхтнийг тодруулж, насыг уртасган амьдруулж, хор, хий, шарыг дарна.

❗Ихэдвээс бадган, өөхийг нэмэгдүүлэн, биеийг таргалуулж, шээсний өвчин зэргийг үүсгэнэ.

Одоогоос бараг жилийн өмнө байхаа интернетэд юм судлаж суугаад оройтоод унтахын даваан дээр гэнэт энэ хуудсанд маань мес...
12/09/2024

Одоогоос бараг жилийн өмнө байхаа интернетэд юм судлаж суугаад оройтоод унтахын даваан дээр гэнэт энэ хуудсанд маань мессеж ирлээ гэсэн дохио дуугарав. Шөнө дөлөөр учир юу билээ гээд нээгээд уншсан чинь нэг бүсгүй сандарсан байдалтай "Та эмч үү? Би хөдөө суманд байна. Нөхөр маань эмэнд даралт нь буухгүй нүүр ам нь улайгаад бөөлжөөд болдоггүй. Одоо яах вэ?" гэж асууж. Асуумж авлаа. Даралт нь ер нь ихэсдэг гэнэ. За тэгээд хэдийгээр нүүр амны нарийн мэргэжлийх ч гэсэн эмч мөн л хойно өөртөө "Энэ мөчөөс энэ хүний амь чамаас хамаарна" гээд бондгор бор маань асар хурдтай ажиллаж 🤯 санаанд орж ирсэн уламжлалт эмчилгээний аргаа бушуухан зааж өглөө: толгойг нь өөдөө хагас хэвтээ байрлалтай суулгаж хөлийг нь унжуулж халуун усанд дүрэх, толгойн ар дагзанд хүйтэн жин тавих, зүү халаасгаж ариутгаж аваад(тариурын ариун зүү байхгүй үед) гарын 10 хурууны хумс болгоноос 2 мм зайнд хатгалт хийж цусыг нь гаргах. Чихийг нь улайтал үрж гэдэс тус бүрт нь мөн л цус гартал зүүгээр 2 хатгалт хийх. Даралт ихэссэн хүнээ аль болох бага хөдөлгөх.
Бүсгүй "За" гээд сүлжээнээс гарлаа. Шөнөжин яаж байгаа бол дахин бичих нь үү гэж чагнасаар зүүрмэглэн хонолоо.
Харин маргааш нь "Баярлалаа, эмч ээ. Нөхөр маань бие нь гайгүй болсон шүү. Одоо бид 2 таны хэлснээр эмнэлэг явах гэж байна" гэж бичжээ. "Yes" гэж санаа амраад юун дутуу нойр, цэнэг авсан хүн шиг л ажилдаа цоглог алхав.
Харвалтаас сэргийлэх энэ аргыг Та бүхэнд даралт огцом ихсэж сандарсан үед хэрэг болж магад гэж тэрхүү тохиолдлыг эргэн санамагц даруйхан нийтлэхээр шийдлээ.
Манай хуудсанд нэгдэж эрүүл мэндийн мэдээллээ тогтмол аваарай.

-Хүн болгоны сайнаар хэлж байгаа хүнээс хамгийн их болгоомжил, харин хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан хүнтэй ойр бай, тэр...
12/09/2024

-Хүн болгоны сайнаар хэлж байгаа хүнээс хамгийн их болгоомжил, харин хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан хүнтэй ойр бай, тэр хүнээс суралц” гэж ментор настай профессор маань захидаг сан.

-Яагаад гэж асуутал

-Өдий наслахад хүн болгонд өөгүй төгс-сайн харагдаж байгаа хүн хамгийн хуурамч, дүр эсгэгчид байдаг. Бүх хүнд таалагдахын тулд олон масктай явдаг. Бусдаар муулуулж, шүүмжлүүлж байгаа хүн ядаж л хуурамч биш, өөрийнхөөрөө байдаг гэсэн аж.

50+Би 50 гарсан нэг хүнийг ажилд авсан байдаг...Нэг их сүртэй асуудал биш л дээ, гэхдээ тийм болж хувирсан юм...Эй, бурх...
12/09/2024

50+
Би 50 гарсан нэг хүнийг ажилд авсан байдаг...

Нэг их сүртэй асуудал биш л дээ, гэхдээ тийм болж хувирсан юм...

Эй, бурхан минь...

Намайг ямар их эсэргүүцэлтэй тулгарсныг төсөөлөхөд ч бэрх...

“Тэр чинь хангалттай сайн ажиллаж чадахгүй”...

“Манай соёлтой дасан зохицохгүй“...

“Олон өдөр өвчтэй байна”...

“Тэр чинь дэндүү хэтэрсэн боловсрол, туршлагатай юм байна” гэх мэт...

Хэн ч түүнийг хэтэрхий хөгшин байна гэж хэлээгүй...

Тэд бүгд л “улс төрийн хувьд зөв” аашилцгаасан...

Түүнээс хойш хэдийгээр олон жил өнгөрсөн ч, тэр шалтагууд хэвээр байгаад бухимдал минь төрсөн хэвээр байдаг юм...

Түүнийг ажилд авахын тулд надад эрх мэдлээ ашиглахаас өөр арга байгаагүй...

Урт түүхийг нуршилгүй хэлэхэд, тэр хүн миний ажилд авсан хүмүүсээс хамгийн шилдэг нь байсан юм...

Бид бүгд түүнээс суралцсан...

Тэрээр компанид минь агуу өөрчлөлт авчирсан юм...

50-иас дээш настай хүмүүсийг бид хэтэрхий туршлагатай, үеэ өнгөрөөсөн хүмүүс гэж нэрлэхээ зогсоох хэрэгтэй...

Хэтэрхий туршлагатай хүмүүс гэж байдаггүй харин хэлж тайлагнадаггүй “насаар ялгаварлан гадуурхах” гэж л байдаг...

Эдгээр нэршлүүдийн оронд “ахмад дайчин, хашир цэрэг (ветеран)”, “маш туршлагатай”, “түүнээс суралцах нэгэн”, “арвин туршлагадаа тулгуурлан асар их үнэ цэнэ авчирах нэгэн” гэдэг нэршлүүдийг хэрэглэх нь зүйтэй болов уу...

Бидний нийгэм өөрчлөгдөх ёстой...

Насаар ялгаварлан гадуурхдаг явдлыг зогсоох цаг нь болсон...

Хуулбар Erdenebaatar Sukhbaatar

ХОВ ЖИВ...🗣️🗣️🗣️Манлайлагч минь, хэрэв та хов жив, хорон ярианд автаад эхэлбэл уруудаж унахын хальтиргаат налуу дээр дэн...
12/09/2024

ХОВ ЖИВ...🗣️🗣️🗣️
Манлайлагч минь, хэрэв та хов жив, хорон ярианд автаад эхэлбэл уруудаж унахын хальтиргаат налуу дээр дэнжигнээд эхэллээ гэсэн үг...

Багийнхаа гишүүний талаар хэн нэгэн сөрөг яриа дэлгээд ирвэл та яах ёстой вэ?

-Хэн хаана юу хийснийг битгий асуу...

-Битгий сонс, битгий юм хэл...

-Бүү таамагла...

ХАРИН:

-Юунд хүрэхийн тулд үүнийг хэлж байгааг түүнээс асуу...

-Тухайн хүнтэй ярилцсан эсэх, үгүй бол яагаад гэдгийг асуу...

-Бүх хүмүүс байгаа үед нээлттэй ярилцлагад зуучлахыг хүсч байгаа эсэхийг түүнээс асуу...

Багийнхан дундаа үл итгэлцэл үүсэхийг бүү зөвшөөр...

Сайн манлайлагч хэцүү яриа, хэл амтай тулж чаддаг байх хэрэгтэй...

Сайн удирдагч бол амьдралын болон бизнесийн амжилт руу хүн бүрийг хөтөлдөг нэгэн...

Хов живд хошуу дүрээд эхэлбэл өөрөө та нэг хэсэг нь болж хувирна...

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when AmjiltNews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AmjiltNews.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All