10/05/2024
Хэрвээ дэлхий 100 хүнтэй бяцхан тосгон байсан бол....
Хэрвээ одоогийн хүн төрөлхтний статистик тоо баримтыг яг таг тусгаад дэлхийг 100 хүний тосгон болгон багасгавал ямар үр дүн гарах болоо.. Энэ тосгонд:
57 хүн Ази
21 хүн Европ
14 хүн өмнөд Америк
8 хүн Африк
48 хүн Эрэгтэй
52 хүн Эмэгтэй
70 хүн Ази болон өнгөт арьстан
30 хүн цагаан арьстан
30 хүн Христ шашинтай байхад
70 хүн бусад шашинтай
89 хүн эсрэг хүйстнээ хайрладаг
11 хүн ижил хүйстэн ажээ
6 хүн Дэлхийн эд хөрөнгийн 59% -г эзэлдэг ба тэр 6 хүн нь бүгд Америк хүмүүс байна
80 хүн стандарт түвшинээс доогуур амьдарч байна
70 хүн бичиж уншиж чаддаггүй
50 хүн тэжээллэг хоол хүнсээр дутмаг байна
1 хүн үхлийн ирмэгт байхад
1 хүүхэд төрөх гэж байна
1 хүн их сургуульд боловсрол эзэмшиж мөн адил
1 хүн компьютер эзэмшиж байна
Хэрвээ иймэрхүү багасгасан байдлаар та бидний дэлхийг харах юм бол нөгөө талыг байгаа хэмжээгээр нь ойлгож, өөрөөсөө гадна бусад хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгож мэдэх ба бодит тоо баримтыг бодвол иймэрхүү байдлаар авч үзэх нь ойлгоход хялбар юм.
Дахин сайтар бодож үзэцгээе
Хэрвээ чи өнөө өглөө сэрэхдээ ямар ч өвдөх өвчингүй амар тайван сэрж байгаа бол... Чи 7 хон хоногийн настай үхлийн ирмэгт байгаа 1 сая хүнээс аз жаргалтай байна.
Хэрвээ чи дайн тулааны аюул болон, шоронд хоригдон орь ганцаар шаналж, өлсөж туйлдаа хүрч үзээгүй бол чи дэлхийн 500 сая хүнээс дээр амьдарч байна.
Хэрвээ чи хяналт хавчлагад зовж, баривчлагдан шүүгдэж зоволгүйгээр сүмд мөргөхөөр явж чадаж байгаа бол чи дэлхий 300 сая хүнээс дээр байна.
Хэрвээ чиний хөргөгчинд идэх юмтай, өмсөх хувцастай, дээр чинь дээвэр харагдаж унтах газартай байгаа бол, чи дэлхийн 75% -н хүмүүсээс элбэг хангалуун амьдарч байна.
Хэрвээ банканд хадгаламжтай, түрүүвчиндээ мөнгөтэй, гэрт чинь бутархай мөнгөний цуглуулгатай сав байгаа бол чи дэлхийн чинээлэг хүмүүсийн нэг гэж өөрийгөө үзэж болно.
Хэрвээ чиний эцэг эх эрүүл саруул 2 лаа хамтдаа байгаа бол чи энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг
Хэрвээ чи үүнийг уншаад энэ агшинд өөрийгөө 2 шат ахисан гэж бодоход алзахгүй болвуу.
Яагаад гэвэл чиний төлөө, чамд үүнийг дамжуулж өгч байгаа хэн нэгэн байгаад, дээр нь нэмж хэлэхэд чи бичиг үсэг огт мэддэггүй 200 сая хүнээс өөрийгөө хавьгүй илүү гэдэгтээ итгэлтэй байж болно.
Эртний нэгэн хүн ингэж хэлсэн байдаг
- Өөрөөс гарсан зүйлийг эцэст нь өөрт чинь буцаад ирнэ гэж мөнгөнөөс өөр юм бодохгүй байлгүйгээр баяр баясгалантай ажилцгаая
- Хүний сэтгэлийг зовоож шархлуулахгүйгээр хайрлацгаая
- Хэн ч чамайг хараагүй байгаа юм шиг чөлөөтэй бүжиглэцгээе
- Хэн ч чамайг сонсоогүй байгаа юм шиг чөлөөтэй дуулцгаая