Tegri.mn

Tegri.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tegri.mn, News & Media Website, bzd, Ulaanbaatar.

“Зүтгүүр”Цаг үе өөр болжээ. Авдаг биш хийдэг, зүгээр голцуу суугаад хов ярьдаг биш хүсэн тэмүүлж хөдөлмөрлөдөг бүхэл бүт...
27/11/2023

“Зүтгүүр”

Цаг үе өөр болжээ. Авдаг биш хийдэг, зүгээр голцуу суугаад хов ярьдаг биш хүсэн тэмүүлж хөдөлмөрлөдөг бүхэл бүтэн шинэ үе бүхий л салбарт түрэн гарч ирж байна. Ийм залуус эх орноо авлигагүй, хөгжилтэй, баян чинээлэг улс болгохсон гэх мөрөөдлөө боловсрол мэдлэгээр тордож, туршлагаар дэмнэн бодит болгохын төлөө хичээн зүтгэж байна. Түмэнбаярын Сайнжаргал тэдний нэг.
Т.Сайнжаргал Зүүнхараагийн унаган хүүхэд юм. Манай төмөр замынх. Удам дамжсан төмөр замчин. Эцгийнхээ хийж амжаагүйг амжуулж, гүйцээгүйг гүйцээж яваа эр хүн. Тэрээр, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргаар ажиллаж, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж “Боомтын сэргэлт”-ийг бий болгох нөр их үйлсэд манлайлан түүчээлж байна. Төмөр замчин эцгийнхээ нэрийг өндөрт өргөж, замчдынхаа алдрыг дуурсгаж явна.

Өнөөдөр бид ганцхан Замын-Үүд-Эрээнтэй төмөр замаар холбогдож боомтын тээвэр хийж байна. Тэгвэл Засгийн газар “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд БНХАУ-тай нэг биш нийт таван боомттой төмөр замаар холбохоор бодлогоо тодорхойлсон. Энэ ажил эхэлсэн. Боомтууд баригдаж эхэллээ, Тухайлбал; Шивээхүрэн-Сэхэ боомтын бүтээн байгуулалт энэ оны 05 сард эхлэсэн бөгөөд анх удаа Төмөр замын нарийн царигаар барьж байгуулаад ирэх сард дуусгаж ашиглалтад өгөх гэж байна. Цаашлаад Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Ганцмод-Гашуунсухайт зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлууд шил шилээ даран баригдаж ашиглалтад орсноор тус боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд дор хаяж 100 сая тонн түүнээс ч илүү сая тонны ачаа тээвэрлэх, тэр хэрээр манай улсын эдийн засаг тэлж, хөгжил хурдсах ирээдүйтэй гэж Т.Сайнжаргал амны билэгтэй ярив.

Тийм ээ, стратегийн чухал ач холбогдолтой боомтуудад төмөр зам татах нүсэр хэрнээ буянтай ажилд Т.Сайнжаргал нарын залуучууд төрийн нэрийн өмнөөс амжилттай ажиллаж байна. Зүүн босоо чиглэлийн “Чойбалсан-Хөөт-Бичигт” хүртэлх 426 км, баруун босоо чиглэлийн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн” хүртэлх 1255 км тус бүр төмөр зам барихаар оролцогч аж ахуйн нэгжүүд тодорч 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж, ирэх хавраас төмөр замын барилгын бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болжээ. Товчхондоо, хамгийн ойроос Европ, Зүүн өмнөд Ази руу гарах гарц нээгдэнэ гэсэн үг. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх, тарифыг буулгах нөлөөтэй юм.
“Бид хамтдаа хөгжих ёстой” гэж Т.Сайнжаргал хэлэв. Эдүгээ цагт боломж, хурд, чадвар, ажлын үр дүн, бүтээмж гэсэн гинжин хэлхээнд амьдрал буцалж байна. Төмөр замчин хүүгийн зүтгэлээр боломж гарч ирлээ. Энэ боломжийг тэгш дүүрэн хүртэж, орон нутаг, цаашлаад улс орноо хөгжүүлэх, өрх гэрээ төвшитгөх, монгол айл өрх бүр чинээлэг амьдралтай, ажил орлоготой болоход хурдтай, мэдлэгтэй, чадвартай шинэ үеийг ашиглах ёстой болжээ.

Т.Сайнжаргалын боловсрол зузаан, төрийн албаны ажлын туршлага ч арвин ажээ. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр, хоёр ч их сургуулийн магистрт боловсролын удирдлагын болон компанийн засаглалын чиглэлээр суралцсан байна. Төрийн удирдлагын академийг дүүргэжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт газрын дарга, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн захирал, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-нд Орлогч захирал, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирал гэхчлэн төрийн албанд бэлтгэгдэн боловсорсон ажээ. Т.Сайнжаргал “Шинэ үе-Сэлэнгэ” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг бөгөөд дээр нэгэнтээ хэлсэнчлэн шинэ үеийнхнээ удирдан зохион байгуулж, аймаг сумаа хөгжиж буй дээр нь улам хөгжүүлэхийг хичээн ажиллаж байгаа юм. “Шинэ үе-Сэлэнгэ” ТББ-аараа дамжуулан Сэлэнгэ аймгийнхаа 17 сум, 6 тосгоны нийт 35 ЕБС-дад бүгдэд нь хүүхэд хамгааллын чиглэлээр мөн боловсролыг дэмжиж “Итгэлтэй утас”-д холбосноо хүлээлгэн өгч хүүхдүүд эцэг эхтэйгээ үнэгүй ярьдаг болсон төдийгүй бага ч болов сурагчдын дундах амьдралын ялгааг арилгах, тэднийг хамгаалах ажлыг хийсэн нь онцлог бөгөөд бахдал төрж байна.

Хөгжил, ололт амжилт тээсээр эцэс төгсгөл нь үл харагдах урт цуваа айсуй. Айсуй тэр цувааны “зүтгүүр” нь Т.Сайнжаргал шиг залуус байх учиртай. Тэд тив дэлхийг холбосон “ган зам”-аар хөгжил тээж ирэх нь лав.

"АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД 2023" шоуныялагчаар бүжигчин ээж, хүү Н.Хасар, Ж.Наранчимэг нар тодорлоо
27/11/2023

"АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД 2023" шоуны
ялагчаар бүжигчин ээж, хүү Н.Хасар, Ж.Наранчимэг нар тодорлоо

23/11/2023

4 аймгийн нутаг дэвсгэрт 14 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна🙏🙏🙏

Эрсдэлтэй хот‼️   Метро молл дэлгүүрийн гадна талбай....
22/11/2023

Эрсдэлтэй хот‼️ Метро молл дэлгүүрийн гадна талбай....

СОГТУУ ЗАЛУУС АЙЛЫН ГЭР ШАТААГААД ЗУГТЖЭЭ❗️❗️❗️Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд ү...
22/11/2023

СОГТУУ ЗАЛУУС АЙЛЫН ГЭР ШАТААГААД ЗУГТЖЭЭ❗️❗️❗️

Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Баярмаа, Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа.

Артай артай байлаа гээд айлын хаалга таглаж барилга барьж болох уу‼️‼️‼️Энэ явдал БГД-ийн 11-р хороо, олны сайн мэддэгээ...
22/11/2023

Артай артай байлаа гээд айлын хаалга таглаж барилга барьж болох уу‼️‼️‼️

Энэ явдал БГД-ийн 11-р хороо, олны сайн мэддэгээр Гандангийн хойно буюу Монголын үндэсний их сургууль орчимд болоод байгаа.
Буруутнууд нь Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд. Монголдоо зэгсэн том барилгатайд тооцогддог энэ сургуулийн оюутны байр нь баруун талдаа дүнхийж байдаг бол автомашины зогсоол нь ч нийтийн эзэмшлийн газрын дор байрладаг учраас оршин суугчид дээш доош МҮИС-ийн граж дээгүүр явдаг. Гражийн доогуур явъя гэхээр гэрэл гэгээ муутай, харанхуй тул арга буюу дээгүүр нь явдаг гэх зэргээр олон олон даварсан, дэвэрсэн үйлдүүдийнх нь тухай оршин суугчид ярьсаар удлаа.

Гэхдээ даварлаа, дэвэрлээ, том артай, татаастай байлаа гээд айлын хаалга таглаж барилга барьж байгаа нь МҮИС-ийн удирдлагуудын авир араншиг харуулж буй юм.

Тодруулбал хотын Стандарт хяналтын газраас Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтыг зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлснийг тогтоосон байдаг. Мөн хүний эрхийн Үндэсний комисоос “2016 оноос өнөөг хүртэл оюутны байр, сургуулийн өргөлтгөлийн барилга барихдаа айлын хашааны хаалганаас 2 алхмын зайтай барьсан нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон “Хүний аюугүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, зорчих хөдөлгөөнд саад учруулж гамшгийн болон эмнэлгийн шуурхай тусламж үйлчилгээ авах боложийг нь хязгаарлаж байна” гэдгийг ч албан тоотоор хүргүүлсэн байдаг.

Гэсэн хэдий ч МҮИС-ийн удирдлагууд үл тоов.
Тэр ч бүү хэл МҮИС нь ойролцоо байх хэдэн айлын газрыг худалдаж авна гэж хэлээд 5, 6 сар орчим болсон ч худалдаж авагүйн зэрэгцээ шууд л үүд хаалгыг нь таглаад усан бамеынхы барилгы барьсаар байгаа юм.
Барилгын сууриа ч одоо цутгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
Хүйтний улирал ирчхээд байхад ч суурь цутгалтын ажлаа 18:00 цагаас хойш, сайжруулсан түлш шатааж байгаад ажлаа явуулж байгаа нь ойр орчных нь оршин суугчид хийгээд хүүхдийн эрхийг ч хөндөж байгаа юм.Шахмад түлшний хөө тортнон дунд хүүхдээ ч салхилуулж болохгүй тийм нөхцөлд айл өрхүүд амьдарч байна. Иймд хууль зөрчиж, иргэдийн эрхийг хязгаарлаж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байгаа энэ асуудал хариуцлага тооцохыг шат шатны байгууллагуудад анхааруулж байна.

 #СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдээс байрны захиалгад аваад 5-6 жил байраа барилгүй, иргэдийг хохироож гудамжинд гаргажээ‼️‼️Мөнгө у...
22/11/2023

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдээс байрны захиалгад аваад 5-6 жил байраа барилгүй, иргэдийг хохироож гудамжинд гаргажээ‼️‼️

Мөнгө угаадаг, залилдаг бүлэг луйварчдаас болгоомжил‼️
🏢 2019 онд " байр барьж өгнө гэж иргэдээс захиалга авсан ч, түүнд нь итгэсэн иргэд өөрсдийн хашаа байшин орон байраа зарж, зээл аван захиалга өгсөн ч, орох оронгүй очих газаргүй өнөөдрийг хүртэл 5-6 жил гудамжинд гарч хохирсоор байна. Нэмж дахиж хохирогч иргэд битгий бий болоосой‼️‼️ Эдгээр нэр бүхий ...
❌Ноёд констракшн ХХК-ийн эзэн С.Билэгт,
❌ Ноёд констракшн ХХК-ийн эзэн С.Билэгтийн төрсөн хүү Шинэ
гарц ХХК-ийн захирал Б.Бадамрагчаа,
❌Ажиндай ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат,
❌Ажиндай ХХК-ийн борлуулалтын менежер Э.Орхонтуяа нарын хүмүүс компаниа сольж, дүр төрх гадна байдалаа өөрчилж иргэдийг залилдаг, луйварчдад хэн хэзээ хариуцлага тооцож, хатуу ял шийтгэл оногдуулах вэ⁉️ хийж бусдадаа түгээж сэрэмжлүүлж өгөөрэй.

#ШинэГүрэнХороолол #ноёдконстракшн
Эх сурвалж: Авлигалд идэгдсэн эзэнгүй төрийн хохирогч иргэд

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эмэгтэйчүүд илүү амьдрах чадвар сайтай‼️ Тиймээс эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал ч...
21/11/2023

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эмэгтэйчүүд илүү амьдрах чадвар сайтай‼️ Тиймээс эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал чухал байна ‼️‼️

21/11/2023

ЭЕРЭГ: Дуучин П.Жимсээ сүйн бөгж авлаа😘🥰

Амьжиргааны түвшингээс доогуур 80 мянган өрхөд утаагүй зуух тараах төслийг та дэмих үү?1. Дэмжинэ 👍2. Дэмжихгүй 😡
21/11/2023

Амьжиргааны түвшингээс доогуур 80 мянган өрхөд утаагүй зуух тараах төслийг та дэмих үү?
1. Дэмжинэ 👍
2. Дэмжихгүй 😡

 #ШУУРХАЙ: Төлбөртэй бүс тогтоож 0-27 мянган төгрөг төлж хотын төв рүү зорчих заалтыг эргүүлэн татлаа‼️
21/11/2023

#ШУУРХАЙ: Төлбөртэй бүс тогтоож 0-27 мянган төгрөг төлж хотын төв рүү зорчих заалтыг эргүүлэн татлаа‼️

“Тээврийн долоо хоног” Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн ”Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын да...
10/11/2023

“Тээврийн долоо хоног” Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн ”Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дагуух бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд Монголын хуурай боомтуудыг холбох асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.
Otgon Suren

10/11/2023
2023 оны 11-р сарын 01-ний өдөр Хархорин захын автобусны буудал дээрээс төөрч алга болсон иргэн О.Бат-Эрдэнэ 57 настай э...
03/11/2023

2023 оны 11-р сарын 01-ний өдөр Хархорин захын автобусны буудал дээрээс төөрч алга болсон иргэн О.Бат-Эрдэнэ 57 настай эрэгтэйг эрэн хайж байна.

Улаанбаатар хотыг мэдэхгүй, сэтгэцийн өвчтэй, харсан тааралдсан хүн 90550566, 91095665, 99891892 дугаарын утсаар мэдэгдэж тусална уу

Ар гэрийн хүсэлтээр мэдээллийг нийтлэв

Нямбаатарын хууль буруу буруу... Ингэж сэглэж шийдэхгүй, бүр дордоно. Хотын захуудаар ийм л дүр зураг  өдөр бүр бий болн...
03/11/2023

Нямбаатарын хууль буруу буруу... Ингэж сэглэж шийдэхгүй, бүр дордоно. Хотын захуудаар ийм л дүр зураг өдөр бүр бий болно‼️ ‼️
Хотын төвөөр явбал өндөр төлбөр авна гэдэг аргачлал нь жижиг газар нутагтай Сингапур мэтийн нэг хотоос бүрдэх улс орнуудын л хэрэгжүүлдэг ажил ‼️

Ерөнхий боловсролын сургуулийг 12, 1 сард бүтэн амрааж, зун намрын сард хичээллүүлэхийг дэмжих үү? 1. Дэмжинэ 👍2. Дэмжих...
03/11/2023

Ерөнхий боловсролын сургуулийг 12, 1 сард бүтэн амрааж, зун намрын сард хичээллүүлэхийг дэмжих үү?
1. Дэмжинэ 👍
2. Дэмжихгүй 😡

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ‼️-Нийтийн өргөдөл хүлээн авах ...
03/11/2023

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ‼️

-Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.

САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН СҮҮНИЙ ҮНИЙН ХАРЬЦАА‼️‼️‼️Дундаж сарын цалин (Монгол): 1,435,200₮  - 2023 оны II улирлын байдла...
02/11/2023

САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН СҮҮНИЙ ҮНИЙН ХАРЬЦАА‼️‼️‼️

Дундаж сарын цалин (Монгол): 1,435,200₮ - 2023 оны II улирлын байдлаар
https://1212.mn/mn/statistic/statcate/48171320/table-view/DT_NSO_0400_069V2

Сүүний үнэ (Монгол): https://nomin.mn/p/1157153

Дундаж сарын цалин (АНУ): $6,228 = 21,567,915.78₮
https://www.worlddata.info/average-income.php

Сүүний үнэ (АНУ): $1.82 = 6,308₮ https://www.walmart.com/ip/Great-Value-1-Low-Fat-Milk-Half-Gallon-64-fl-oz/10804537

Жич: Долларын ханшийг 11/01/2023-ний байдлаар буюу 3466₮-өөр тооцов.

Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан: Төлбөртэй бүс тогтоох асуудлыг иргэдийн 70 гаруй хувь маш ихээр дэмжиж байна гэлээ‼️⁉️
02/11/2023

Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан: Төлбөртэй бүс тогтоох асуудлыг иргэдийн 70 гаруй хувь маш ихээр дэмжиж байна гэлээ‼️⁉️

02/11/2023

энэ гоё юм болохнээ овоодоо

Х. Нямбаатар: Хотод шинэ машин унахаар бол хуучин машинаа хөдөөний хүмүүст зараад, өөрөө шинийг авч болно‼️‼️
01/11/2023

Х. Нямбаатар: Хотод шинэ машин унахаар бол хуучин машинаа хөдөөний хүмүүст зараад, өөрөө шинийг авч болно‼️‼️

НЭГ сая төгрөг сар  #АМЬДРАХАД таны хэрэглээнд хүрэлцдэг үү?1. Тийм👍2. Үгүй 😡
01/11/2023

НЭГ сая төгрөг сар #АМЬДРАХАД таны хэрэглээнд хүрэлцдэг үү?
1. Тийм👍
2. Үгүй 😡

ЧД-ийн АН-ынхан өрийн дэвтрээ шатаажээ...‼️
01/11/2023

ЧД-ийн АН-ынхан өрийн дэвтрээ шатаажээ...‼️

Энэ жилийн Хэлловэний хамгийн супер костюм🤪🤪🤪 #ногоонавтобус
31/10/2023

Энэ жилийн Хэлловэний хамгийн супер костюм🤪🤪🤪 #ногоонавтобус

31/10/2023
Х.Нямбаатар машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриаллаа ‼️‼️-Халтиргаа, гулгаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор машиных...
30/10/2023

Х.Нямбаатар машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриаллаа ‼️‼️
-Халтиргаа, гулгаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор машиныхаа дугуйг өвлийнхөөр сольж, скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатайг хотын дарга санууллаа

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэл машинтай зорчихдоо төлбөр төлөхийг Та дэмжиж ...
30/10/2023

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэл машинтай зорчихдоо төлбөр төлөхийг Та дэмжиж байна уу?
1. Тийм👍
2. Үгүй 😡

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Доржбалын санаачилгаар 👇👇👇"Хүүхдэдээ цаг гаргая" АЯН эхэлжээ 🙏👍Аяны хү...
25/10/2023

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Доржбалын санаачилгаар 👇👇👇
"Хүүхдэдээ цаг гаргая" АЯН эхэлжээ 🙏
👍Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны ээжүүдэд лааны сургалт орж эхэллээ.
👍Мөн тус хорооны ажилтан, албан хаагчид хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, авах боломжоор нь хангагдажээ 👏👏
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ажлын цагийг уян хатан байхаар тогтсон байна

22/10/2023

Гунигтай байна шүү. Хамгийн бохирдолтой улсаар нэрлэгджээ. Энэ индексийг гаргахдаа агаар, усны бохирдол, хог хаягдлын менежмент, чимээ болон гэрлийн бохирдол, ногоон байгууламжийн эзлэх хувь зэргийг харгалзаж гаргадаг юм байна. Бодит байдал ийм байна, энэ байдлыг өөрчлөхөд мэдээж хууль, эрх зүй болоод зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг шийдэх нь чухал байна даа

World’s most polluted countries:

1. Mongolia 🇲🇳
2. Myanmar 🇲🇲
3. Lebanon 🇱🇧
4. Ghana 🇬🇭
5. Nigeria 🇳🇬
6. Afghanistan 🇦🇫
7. Bangladesh 🇧🇩
8. Vietnam 🇻🇳
9. Nepal 🇳🇵
10. Peru 🇵🇪
11. Egypt 🇪🇬
13. China 🇨🇳
16. Chile 🇨🇱
22. Venezuela 🇻🇪
23. Iran 🇮🇷
28. Pakistan 🇵🇰
30. Kazakhstan 🇰🇿
31. Philippines 🇵🇭
32. India 🇮🇳
41. Indonesia 🇮🇩
47. Turkey 🇹🇷
51. Saudi Arabia 🇸🇦
54. South Korea 🇰🇷
55. Ukraine 🇺🇦
58. Russia 🇷🇺
64. Mexico 🇲🇽
66. South Africa 🇿🇦
70. Italy 🇮🇹
71. Poland 🇵🇱
72. Brazil 🇧🇷
74. Argentina 🇦🇷
78. UAE 🇦🇪
83. France 🇫🇷
84. UK 🇬🇧
85. Japan 🇯🇵
87. Spain 🇪🇸
89. USA 🇺🇸
95. Canada 🇨🇦
96. Germany 🇩🇪
98. Australia 🇦🇺
101. Slovenia 🇸🇮
102. Luxembourg 🇱🇺
103. Netherlands 🇳🇱
104. Denmark 🇩🇰
105. Switzerland 🇨🇭
106. Austria 🇦🇹
107. Norway 🇳🇴
108. Sweden 🇸🇪
109. Estonia 🇪🇪
110. Iceland 🇮🇸
111. Finland 🇫🇮

*ranking considers factors such as air and water pollution, garbage disposal, cleanliness, noise and light pollution, green spaces, and comfort in relation to pollution.

20/10/2023

Ядаж спортоос хол байлдаа сайн тамирчин мөн ч удирдах арай болоогүй дээ

19/10/2023

Б.Бат-Эрдэнээс салж байж л монголын спортын салбар хөгжинө сумкагын араас марш2

Эд нараас салсан цагт л монголын спорт хөгжинө огцор огцор
19/10/2023

Эд нараас салсан цагт л монголын спорт хөгжинө огцор огцор

МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБОО- Б.БАТ-ЭРДЭНЭД ингэж хаяглаж ээ. ЭНЭ яг нүдээ олсон шийдвэр мөн үү???????????????
19/10/2023

МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБОО- Б.БАТ-ЭРДЭНЭД ингэж хаяглаж ээ. ЭНЭ яг нүдээ олсон шийдвэр мөн үү???????????????

Та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу ???
17/10/2023

Та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу ???

Амьтдын үр төл, нэршлийг нүдлээрэй. - (шэйр хийж хадгалаад аваарай)
17/10/2023

Амьтдын үр төл, нэршлийг нүдлээрэй.
- (шэйр хийж хадгалаад аваарай)

Дуучин Нара сүй тавилаа Энэ талаар түүний нөхөр Б.Билгүүн “Өнөөдөр миний хувьд хамгийн сайхан гайхамшигтай бас амжилт га...
13/10/2023

Дуучин Нара сүй тавилаа

Энэ талаар түүний нөхөр Б.Билгүүн “Өнөөдөр миний хувьд хамгийн сайхан гайхамшигтай бас амжилт гаргасан өдөр байлаа. Хайртай бүсгүйгээ өөрийн хань,гэргий болгоно гэдэг амжилт мөн биздээ.Хайрт минь миний саналыг хүлээн авах тэр мөч үнэхээр бүр үнэхээр хамгийн сайхан мөч байлаа. Ингээд энэ өдрөөс хойш бид 2 нь албан ёсоор сүй тавьсан хосууд боллоо. Би бүүр энэ өдрийг ямар их хүлээсэн гээч.Хайртай шүү чамдаа би”хэмээн цахим хуудаснаа бичжээ

Хий дэгдсэн асуудлаар Очирдагинас компанийн бохирын шугамд 6 цаг шалгалт хийж байна...
12/10/2023

Хий дэгдсэн асуудлаар Очирдагинас компанийн бохирын шугамд 6 цаг шалгалт хийж байна...

Сайн уу дугуй үйлчилгээний 400 гаруй дугуй тоногдсны улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ😭🙏
11/10/2023

Сайн уу дугуй үйлчилгээний 400 гаруй дугуй тоногдсны улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ😭🙏

ЦАБ гэж юу гэсэн үг вэ?
11/10/2023

ЦАБ гэж юу гэсэн үг вэ?

🔴Мөрийтэй тоглоом цахимаар зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна.Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн...
10/10/2023

🔴Мөрийтэй тоглоом цахимаар зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.

Address

Bzd
Ulaanbaatar
210000

Alerts

Be the first to know and let us send you an email when Tegri.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All