03/01/2021
БҮСГҮЙ ТА МӨРӨӨДӨГЧ БАЙ 😇😇😇
Өглөө бүр сэрэхдээ, сар, жил бүрийг эхлэхэд мөрөөд, зорилго тавь. Биелэх ч байсан, биелэхгүй байж магадгүй ч гэсэн одоо байгаагаасаа илүү сайхан амьдрахын төлөө, өөрийнхөө хувьд амжилтын төлөө тэмүүл, түүндээ хүрэх гишгүүр бүрийг тооцоол, төлөвлө. Хэрэв та шувуу юм бол дүүлэн нисэх далавч тань, хэрэв та цэцэг юм бол дэлгэрэх дэлбээ тань мөрөөдөл чинь юм. Сайхан бодол, сайхан мөрөөдлийг сайхан зүйл дагадаг.
БҮСГҮЙ ТА ДАЙЧИН БАЙ 💪💪💪
“Чадалтай эмэгтэй гэдэг үхэр тэргийг ганцаараа чирч явдаг эмэгтэйг биш, харин өвдөлт шаналалын нулимсаа инээмсэглэлээр сольж чаддаг эмэгтэйг хэлдэг”. Тиймээс амьдралд тохиолдох аар саархнаас, асар хүнд хүртэлх бүхий л бэрхшээлийг өөрийн сэтгэлийн хат, тэнхээгээр даван туулж, энэ бүхнээсээ илүү ихийг ухаарч, суралцаж амьдраарай. Зорилго, тэмүүлэлтэй бол түүндээ хүрэх эрч хүч, урам зоригийг өөрөө өөртөө зориулан үйлдвэрлэж, зөвхөн урагшаа алхаарай.
БҮСГҮЙ ТА ХӨДӨЛМӨРЧ БАЙ ⏳⏳⏳
Өмнөө зорилготой, өөртөө итгэлтэй, өөдрөг бодолтой байгаа бол одоо аз жаргалаа мэдрэх ёстой. “Өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яардаг байх нь аз жаргал юм". Хамгийн сонирхолтой, хийж чаддаг тэр л зүйл дээрээ тулгуурлан мэргэжил, ажлаа сонгон хөдөлмөрлөөрэй. Ялих шалихгүй зүйлд түүртэлгүй, ажлын цагаа ажилдаа, дуртай зүйлдээ зориулж амьдралаа илүү утга учиртай болгоорой.
БҮСГҮЙ ТА ЯЛАГЧ БАЙ 😊😊😊 Хэн түрүүлж ойлгоно, ухаарна, бас хөдөлнө тэр хүн хожно. Асар их сэтгэлийн хаттай, тэвчээр хатуужилтай бүсгүй хүний үгийн санд болохгүй, бүтэхгүй гэсэн үгс байж болохгүй. Нийгмийн бүхий л шатанд бид амьдрал, ар гэрийнхээ төлөө ямарч хэцүү зүйлийг чадахгүй нь гэж хойшоо тавьж, бууж өгч байсан тохиолдол байдаггүй. Тиймээс хэнээс ч, юунаас ч бүү ай, бас сөрөг зүйлстэй тэмцэлдэх ч хэрэггүй, зүгээр л орхи. Тэр бүхнийг та биш цаг хугацаа шийтгэдэг.
БҮСГҮЙ ТА ХАЙРЫГ ТҮГЭЭГЧ БАЙ ❤️❤️❤️
Өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрладаг бүсгүй таныг өрөөл бусад хайрлах болно. Өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлдэг бүсгүй таныг өрөөл бусад ч хүндэлнэ