Жамбалгаравын Галбадрах

Жамбалгаравын Галбадрах Үзэл санаа, үнэт зүйл, хүсэл тэмүүлэл, бодол эргэцүүлэлийн минь цахим орон зай.

Битүүний мэндээ. Цааш нь юу гэж уншиж байна даа?
09/02/2024

Битүүний мэндээ.
Цааш нь юу гэж уншиж байна даа?

Аав хүү 2 шиг л
05/08/2023

Аав хүү 2 шиг л

Буцаан олголт хийгдэнэ
02/08/2023

Буцаан олголт хийгдэнэ

Замаа засах нь хамгийн чухал Нөлөөллийн аян ч дутахгүй чухал Чухал чухал чухал
25/07/2023

Замаа засах нь хамгийн чухал
Нөлөөллийн аян ч дутахгүй чухал
Чухал чухал чухал

Чингис хааны дүрийг бүтээсэн Өвөр Монголын алдарт жүжигчин Б.Баасанжав гуайтай таарч хууч хөөрөв.
24/07/2023

Чингис хааны дүрийг бүтээсэн
Өвөр Монголын алдарт жүжигчин Б.Баасанжав гуайтай таарч хууч хөөрөв.

Боокотойгоо хууч хөөрөв.
17/11/2022

Боокотойгоо хууч хөөрөв.

25/10/2022
Дээд Мөнхийн овоо 2022-08-19
08/10/2022

Дээд Мөнхийн овоо 2022-08-19

Богдын хүрээнээ Бороо цутгаж Улиасны үрийг Урсгаж одов оо
29/06/2022

Богдын хүрээнээ
Бороо цутгаж
Улиасны үрийг
Урсгаж одов оо

Өдрийг аз жаргалтайгаар инээмсэглэж эхлүүлээрэй.
15/06/2022

Өдрийг аз жаргалтайгаар инээмсэглэж эхлүүлээрэй.

Зуны тэргүүн сар цастайЗаан Тэрэлжийн уулс будантай
28/05/2022

Зуны тэргүүн сар цастай
Заан Тэрэлжийн уулс будантай

Хэрлэн, Халхголынхоо усанд умбаж шумбаад сайхан байдагсан даа. Хүүхэд насны дурсамжаа гэж…
26/05/2022

Хэрлэн, Халхголынхоо усанд умбаж шумбаад сайхан байдагсан даа. Хүүхэд насны дурсамжаа гэж…

Агаарын сайханд
15/05/2022

Агаарын сайханд

08/03/2022

Өөрийгөө залуурдахад толгойгоо ашигла
Бусдыг залуурдахад зүрхээ ашигла.
Eleanor Roosevelt

05/03/2022

ЕРТӨНЦИЙН НУУЦАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ӨӨДРӨГ СЭТГЭЛ. ТИЙМ БОЛОХООР ТА УРАМ ЗОРИГТОЙ, БАЯР ХӨӨРТЭЙ, АЗ ЖАРГАЛТАЙ, АЛЬ БОЛОХ СЭТГЭЛ ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ.

-Өөдрөг эерэг бодол санаа сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.
-Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.
-“Хэн болмоор байна?”, “Юу хиймээр байна?”, “Юутай болмоор байна?” гэдгээ бодоод АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ХУВИЛБАР хэмээх үелзэл дээр тохируул.
-Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг баяр баяслыг ёстой л нэг хувин хувингаар нь хураан цуглуулж бай.
-Сэтгэлд сайхан санагдсан тохиолдлуудыг байнга санаж, тэрхүү сэрэл мэдрэмжийг хөхүүлэн дэмжиж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэлд баяр хөөртэй хангалуун байх тусмаа илүү олон өөдрөг сайхан зүйлсийг соронздон татдагаа санаж яваарай.
-Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл, амьдралыг өөрчилж болно.
-Нүдээ ань /анхаарлаа сарниулахгүйн тулд/, өөрийн төсөөлөл мэдрэмжийг цуглуулан нэг минутын турш инээмсэглэ.
-Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө татаж байна гэсэн үг юм.
-Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, агшнууд, таны хамгийн дотны хүн, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг болгоно.
-Хайрын мэдрэмж-таниас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хууль танд үйлчилнэ.
-Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.
-Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаарлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.
-Уулзалгүй олон жил болж байгаа дотно найзтайгаа халуун яриа өрнүүлж байгаа дүр зургийг бодолдоо бүтээж хадгал. Ямартай ч хэн нэгэн таньтай энэ тухай ярих болно. Эсвэл тэр тань руу утасдана, мессеж ч явуулж болно.
-ХҮСЭЛТ таныг хүссэнтэй чинь холбож, ХҮЛЭЭЛТ түүнийг амьдрал руу чинь даллан дуудаж байдаг.
-Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд талархаж баярлаж явдаг
зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
-Баярлалаа гэдэг үгийг та хэлж байхдаа хүссэнээ хэдийнээ авсан хэрэг болох бөгөөд Ертөнцөд маш хүчтэй дохиог илгээж байдаг юм.
-Бусдад мөнгө өг, тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.
-Сэтгэл татагдсан хүн болгондоо дурла, хайрлаж чадах хүн болгоныг хайрла.
Copy Odontuya Tsend

26/12/2021

"БОЛОР ЦОМ-39" НААДМЫН ТЭРГҮҮН ШҮЛЭГ

ХАВРЫН ДЭЛХИЙ

Хадаг ерөөл хоёр ханьсах дээдийн хүндлэлтэй
Цацал сүү хоёр цалгих мөнхийн учралтай
Хаврын сар халгиасаар хаашдаа л ирэх нь үнэн дээ
Цагийн сайхан золгохоор цахилаад айсуй нь мөн дөө
Нар цас найрсаад шар тос өрөм зөөхий
Намуун салхи намисаад хур чийг урь дулаан
Үүлс тогтуун суулгаад өвс ногоо сааль сүү
Өргөн тал уясаад айраг цагаа хадлан тариа
Алаг шаазгай үгсээд сайны дохио айсуй
Амны билгэ өргөөд сайхан цаг айсуй
Хургачин охиноо хөтлөөд хусамны хүү айсуй
Хувьтай үрсээ дагаад хурмастын хишиг айсуй
Өвлийн урт шөнө хаврын анхны шувууд болов
Үндсээ ургаж гүйцхийг хүлээж ядсан цэцгүүд болов
Өдрийн богино туйл хацрын халуун туяа болов
Үнсүүлсэн уруулаа ширтэхийн хүслэнд автсан уяа болов
Хоёр хурга тэврээд хонины хүн айсуй
Ууган төл нь ихэрлээд уулын чинээ урамтай
Хорвоог намилзтал хатируулаад адууны хүн айсуй
Учраа бэрхээ туулаад улсын баатар шинжтэй
Отор нүүдэл болоод ирэв ээ онд мэнд эсэн энх
Олон бүгд шинэлээд ирэв ээ идээ унд элбэг өнгөлөг
Овооны найр товлоод ирэв ээ намраар нэг самар жимс
Оёдол үйл олдоод ирэв ээ наадмаар нэг гоёл чимэг
Өвлийг давлаа нэмнээ л гээв хээл хаясангүй
Өлхөн давлаа нэгнээ л дэмнэв төл хорсонгүй
Өсөх малын зүс өөрөө л ижилсээд ирэв ээ
Өлчир сүргийн хөл цаанаа л чангараад ирэв ээ
Малын гал илчнээс мандсаар наран буцахгүй
Манай танай гэлгүй элбэсээр тус багадахгүй
Хаврын салхи нэвт ч авсаар одоо даарахгүй
Хатууг нэгэнт давсан ч алсуур бодлоо мартахгүй
Элгэвч нэмнээ бээлий гээсэн газар бүхнээс
Энэ зуны эрвээхэй эрхлээд удахгүй ниснэ ээ
Эхтэйгээ бэлчээрт гарсан шинэ хурганы уутнаас
Ирэх намрын сар хорогдоод буцахгүй удна аа
Хүний хишиг гуйгаад хаврын сар ирэв ээ
Хүүхнээ эртлэн гуйгаад цэргийн зар ирнэ ээ
Хашир малчны хүсэл биелээд гүйцээд ирэв ээ
Хангайдаа эртлэн гарах нь ээ биежээд хөрвөжөөд ирэв ээ
Онгод шиг гэнэтхэн ороод л ирэв ээ бороо
Охин шиг хөнгөнхөн гараад л гүйвээ сэтгэл
Ой модод салхины тусаар хэлд оров оо
Онгон хайр сарын дундуур хөлд оров оо
Өвөл зун хоёрын үр нь билээ хавар
Үнэн ариун хайрын нар нь билээ хавар
Өнтэй сайхан жилээ зарлан суугаад цэнгэх
Өнөр баян намрын өнгө нь билээ хавар
Хүүхнээ гуйсан хурим нь одоохон хөдөө минь
Хүлгээ сойсон наадам нь хаяанд нутаг минь
Хүүгээ түшсэн тэнгэр нь ойрхон хөдөө минь
Хүний сайхан сэтгэл харагдаад андашгүй ээ
Жил тойрон саасан малын цагаан буянтай
Жин даран тэвээрсэн талын нөөц бэлчээртэй
Жинхэнэ чанга өвөлтэй халз тулалдах нь сүртэй
Жирийн нэгэн Монгол малч удмаа бид
Сажиг тусдаа айлгүй ажил үйлс тасрахгүй
Салж нүүсэн ч улам элгэмсэх түмэн минь
Санахад хол замгүй ядархад буруулах нэгэнгүй
Садан төрөлсөөд удам сайлах олон минь
Нас буянаа хайрлаад сар шинэ хуучрахгүй
Намба жудгаа харуулаад сайхан заншлаа алдахгүй
Найрын заллаг таслахгүй жам ёсоороо тухлна аа
Саалийн даллага хагсаахгүй сав шимээрээ жаргана аа
Сугаа цочтол дэвсээр ирсэн шувуудын
Сууж амраагүй их тэвчээр юм хавар
Сунаж унатлаа тэмцсээр боссон дээдсийн
Сул нэг ч орхиогүй эх орон юм хавар

Б.БОЛОРЦЭРЭН

Гоё ишлэл байна.
23/12/2021

Гоё ишлэл байна.

Чихэнд чимэгтэй мэдээ байх чинь ээ
18/12/2021

Чихэнд чимэгтэй мэдээ байх чинь ээ

Өнөтэй сайхан өвөлжиж байна уу
18/12/2021

Өнөтэй сайхан өвөлжиж байна уу

05/12/2021

Өндөр уулын хөтөл зорь,
Өргөн далайн олом зорь.
Хол хэмээн бүү цөх,
Явбаас хүр юү.
Хүнд хэмээн бүү цөх,
Өргөвөөс даа юу.

Чингис хаан

Цана чаргаар гулгадаг өвөл
01/12/2021

Цана чаргаар гулгадаг өвөл

09/10/2021

Эхийн залбирал
Эцгийн сургаалиас илүү чиний төлөөх уншлага энэ хорвоод үгүй.
Дээдлэж тогтоож яваарай!

Үг минь зөөлөн ч бай хатуу ч байҮнэний төлөөх илэрхийлэл байх ёстой
29/09/2021

Үг минь зөөлөн ч бай хатуу ч бай
Үнэний төлөөх илэрхийлэл байх ёстой

Хан Хэнтий нутгаар
16/09/2021

Хан Хэнтий нутгаар

24/07/2021
16/07/2021

Уртаа аялалын
Богинохоон бичлэг

Охид, ээжүүд, эмэгтэйчүүддээ Мартын 8 ны баярын мэндийг хүргэж тэнгэрлэг бүхний дээдийг хүсье. Эрх нь бүрэн баталгаатай ...
07/03/2021

Охид, ээжүүд, эмэгтэйчүүддээ Мартын 8 ны баярын мэндийг хүргэж тэнгэрлэг бүхний дээдийг хүсье.
Эрх нь бүрэн баталгаатай
Эзэн нь дүүрэн жаргалтай байгаарай.

Зураач С.Заяасайханы “Аялгуу” нэрт бүтээл

Урин хавар иржээ
03/03/2021

Урин хавар иржээ

Ханбаянзүрх хайрхан дээрээс
28/02/2021

Ханбаянзүрх хайрхан дээрээс

Уламжлалт ёс, Бичигдээгүй хууль гэж энэ дээCopy shuu
09/02/2021

Уламжлалт ёс, Бичигдээгүй хууль гэж энэ дээ
Copy shuu

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Жамбалгаравын Галбадрах posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Жамбалгаравын Галбадрах:

Share

Category


Other Publishers in Ulaanbaatar

Show All

You may also like