12/10/2024
АН-ын гишүүн О.Батханд: 4 жилийн албан тушаал биш ард түмэн чинь чухал байсан юм шүү манай намын "Дарга, сайд" нараа!
Баяр хүргэе ялалт байгуулсан АН-5, МАН-40 залуустаа. МАН саналаа сайн багцалж харууллаа. Лидер нь /Х.Нямбаатар дарга/ ч үүргээ гүйцэтгэлээ. Ялагдлыг хүлээн зөвшөөрч сурах ёстой, зарим ялагдал чимхэх төдий л зүйл! Харин Отгонтөгс бол мундаг байсан, би яахав ээ Отгонтөгсийг орчихоосой гэж сүүлийн мөчид бодсон ч дүү маань сонгогчдын ирц маш муу үед МАН-ын багц саналын өмнө унасан байна. Түүнийг гудамж талбайд таарсан хүн бүр хайрлаж байсан. Отгонтөгсд ард түмний дэмжлэг их байсныг онцлон хэлэх нь зүйтэй. Баттуул маань ч маш их хичээсэн шүү! Залуу хүмүүс замын хүзүү урт. Одоо намаа шинэчлэнэ. Бодсон, харсан хийх зүйл их байна. 🇲🇳🇲🇳🇲🇳 Даваагийн Мөнх-Эрдэнэ ах маань бидэнд намын дарга шиг л ирж дэмжлээ. Тандаа баярлалаа. Ардчилсан нам биднийг манлайлах албан ёсны даргагүй гэдгийг энэ сонгуулиар харлаа. 4 жилийн албан тушаал биш ард түмэн чинь чухал байсан юм шүү манай намын "Дарга, сайд" удирдлагууд аа! 4 ялагдал бол бидний буруу 40 ялагдал бол нам лидергүйнх!