19/06/2024
ЭМГЭНЭЛ
Бидний хайрт шавь, спортын шилдэг, чадварлаг тамирчин 12б ангийн сурагч Б.Ихбаяр нь 2024 оны 6 сарын 16-ны өдөр цаг бусаар тэнгэрийн оронд одож, бидэнд хүнд гарз тохиолоо.
Б. Ихбаяр маань 9 настайгаасаа эхлэн хөл бөмбөг, хоккейн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөрийн, улсын, дээд лигийн болон БНХАУ, ОХУ-д болсон олон улсын чанартай арав гаруй сагс, хоккейн тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож байлаа.
Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Шарын гол miners” багийн тамирчин, сагс болон хоккейн спортын I зэрэгтэй олон талт авьяастай чадварлаг хүү байсан юм. Үг яриа, үйлдэл, сагс тоглож байсан тэр л төрх, хамт өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаагаа бид хэзээ ч мартахгүй ээ.
Шулуун шударга, хөгжилтэй алиа хошин зантай хүү чамайгаа бид бүхэн энэ л 18 насны гэгээн төрхөөр нь мөнхөд дурсан явах болно оо шавь минь.
Хөрст дэлхийдээ тайван нойрсож хүний амьдралд дахин ирээрэй.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.