ALT CTRL

ALT CTRL NGO

good weekend
05/04/2024

good weekend

“Хар ус нуурын шагшуурга” 1963 он Хөгжим: УГЗ Ж.Шараа Шүлэг: Төрийн шагналт, СГЗ Б.Явуухулан Дуучин: Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад Хар ус нуурын шагшуурга Намрын сал...

22/07/2023
14/12/2022

Komputerland,
Интерном, Аз Хураас аваарай

23/10/2022
THE SCHOOL / СУРГУУЛЬ© 2022 ALTCTRL
26/09/2022

THE SCHOOL / СУРГУУЛЬ
© 2022 ALTCTRL

26/09/2022
ALTCTRLrs one way ticketyou know..
04/09/2022

ALTCTRLrs one way ticket
you know..

11/05/2022
HEY ALTCTRLERSWe have it, so great. YEAH ▶️All of them THE BEST OF THE BEST ALBUMS EVER Richie Hawtin   We are going to ...
18/04/2022

HEY ALTCTRLERS

We have it, so great. YEAH ▶️
All of them THE BEST OF THE BEST ALBUMS EVER Richie Hawtin

We are going to listen very soon when buy some batteries for the cd player. Thanks man so much.

Сэтгүүлч Ч.МӨНХБАЯР -ыг суллахыг шаардаж байна. МОНГОЛ Үндэстний эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнол, эрх тэгш байдлын т...
18/02/2022

Сэтгүүлч Ч.МӨНХБАЯР -ыг суллахыг шаардаж байна. МОНГОЛ Үндэстний эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнол, эрх тэгш байдлын төлөө санаа сэтгэлээ чилээж явдаг, өөрийн үзэл бодлыг илэрхийлж бичдэгийн төлөө түүнийг хорьж болохгүй. Энэ бол хувь хүн үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг боомилсон явдал.

2019 онд 6 жилийн турш үргэлжилсэн УТГА ЗОХИОЛЫН НААДМЫН АЛБАН ЁСНЫ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАСАН БӨГӨӨД ТҮҮНИЙ УТГА ЗОХИОЛЫН ӨНДӨР БОЛОВСРОЛ, ХУВЬ ХҮНИЙ ХҮНЛЭГ ЁС СУРТАХУУНЫГ ТУХАЙН ҮЕД БИШИРСЭН БӨЛГӨӨ.

ALTCTRL, ТЭГ наадмын томоохон чухаг төлөөлөгч, утга учир байж, үүргээ ухамсарлан хариуцлага үүрч дүүрсэн түүнийг Утга зохиол судлаач, шүүмжлэгч Ш.БАТТӨР тодорхойлохдоо:

"Ч.Мөнхбаяр иргэн хүний хувьд эх орон, элэг нэгтний төлөө гэсэн тэмцлийн үйл хэргийн хүрээнд тодорхой улсын эсрэг хэт фанатик үзлийг зарим тохиолдолд баримталж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд нийтэлдэг байсан нь өөрийгөө үл хайхрах романтизм, улс гүрнээ аажим уусан үгүй болж буйд харууссан тэрслэл байв."

#
.

ТЭГ НААДАМ | ZERO FESTIVAL
зурагт хуудас © 2019 ALTCTRL
poster © 2019 ALTCTRL

LUNAR NEW YEAR TO ALLСАР ШИНИЙН МЭНД. 《 The Tyger 》Tyger Tyger, burning bright, In the forests of the night; What immort...
01/02/2022

LUNAR NEW YEAR TO ALL
САР ШИНИЙН МЭНД.

《 The Tyger 》

Tyger Tyger, burning bright,
In the forests of the night;
What immortal hand or eye,
Could frame thy fearful symmetry?

In what distant deeps or skies.
Burnt the fire of thine eyes?
On what wings dare he aspire?
What the hand, dare seize the fire?

And what shoulder, & what art,
Could twist the sinews of thy heart?
And when thy heart began to beat,
What dread hand? & what dread feet?

What the hammer? what the chain,
In what furnace was thy brain?
What the anvil? what dread grasp,
Dare its deadly terrors clasp!

When the stars threw down their spears
And water'd heaven with their tears:
Did he smile his work to see?
Did he who made the Lamb make thee?

Tyger Tyger burning bright,
In the forests of the night:
What immortal hand or eye,
Dare frame thy fearful symmetry?

WILLIAM BLAKE.

31/01/2022
Тэг наадмын маань шүүгч тэнгэр дэвшжээ. Гүн эмгэнэл ирлэрхийлж байна. REST IN HEAVEN DEAR MOMO. WE WILL MISS YOU EVER 🙏🏻
07/01/2022

Тэг наадмын маань шүүгч тэнгэр дэвшжээ. Гүн эмгэнэл ирлэрхийлж байна.
REST IN HEAVEN DEAR MOMO.
WE WILL MISS YOU EVER 🙏🏻

ЭМГЭНЭЛ
Пүрэвхүүгийн БАТХУЯГ
(1974-2022)

Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны өвлийн адаг сарын 5-нд тэнгэрт дэвшлээ.
П.Батхуяг 1974 оны есдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр нийслэлийн 50 дугаар дунд сургууль, Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгсөн, утга зохиол судлаачийн мэргэжил эзэмшиж, МУИС, МУБИС-ийг дүүргэн 2005 онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Батхуяг 1997 оноос Монгол хэл бичгийн дээд сургууль, “Их Монгол” дээд сургууль, Соёл Урлагийн Их Сургуульд уран зохиолын багш, тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессороор ажиллаж, олон арван эрдэмт шавийг төрүүлж, тэднийгээ амьдралын их далайд ухаан, нөмрөөрөө түшсэн гайхалтай ховор багш, нэртэй сурган хүмүүжүүлэгч билээ.
П.Батхуяг нь 1990-ээд оны дунд үед утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, кино зохиол, утга зохиол судлал, шүүмж... гээд уран зохиолын бүхий л төрлөөр бичиж, бүтээл туурвилын гэгээн ертөнцөд ухамсарт амьдралаа зориулсан юм.
Тэрбээр “Замдаа гарцгаая, Хүрээ хөвгүүд ээ” /Хамтын. 1997/, “Буух зурвас” /1998/, “Өнгөт ертөнц” /2004/, “Бурхангүй газар” /2004/, “Хүрэл зүрх” /2006/, “Шинэ үнэр хийгээд би” /2006/, “Үнэд орох цаг” /2007/, “Яруу найраг-миний цонх” /2007/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Тэнгэр хэмээх шувуу” /2009/, “Улаан хотын зүрх” /2010/, “Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” /2010/, “Салхи чулуу борооны сахиус” /2011/, “Би биоплазм шүлгүүд” /2013/, “Хүүрнэл зүрх” /2014/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Цаг хугацааны цас бороо” /2016/, “Хүйтэн хотын романс” /2018/ романууд, “Намар гэрэлтэгч үгс” /2021/, “Нохой далайн зомгол” /2021/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/, “Эсээ оршил буюу эсээний тухай эсээ” /2021/ номуудаа монголын болон дэлхийн уншигчдад хүргэсэн.
Зохиолч П.Батхуяг “Бурхангүй газар” /2004/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Шинэ сэрэхүй” /2009/, “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Хэлбэргүй бодлогошрол” /2011/, “Эсрэг цаг” /2016/ тэргүүт бүтээлээрээ утга зохиолын “Алтан Өд” оны тэргүүн дээд шагналыг зургаан удаа хүртэж байсан юм.
Түүний “Маргаашийг мартагсад” /2016/ жүжиг нь БНХАУ-д, “Үйлийн гурван чулуу”, “Хүний хүрэм” /2017/ драмын жүжиг, “Эр өндөг” /2015/, “Намайг оршуулаач” /2015/”, “Гал” /2017/, “Гар утас” /2018/, “Саксафон” /2018/ варьетте жүжгүүд Улсын Драмын Эрдмийн театр болон үндэсний театруудын тайзнаа тавигдсан билээ.
П.Батхуяг кино зохиолчийн хувьд “Хигээс” уран сайхны, “Жангар” олон ангит хүүхэлдэйн, “Хүрэл зүрх” богино хэмжээний, “Ариун номын эрэлд” баримтат кино туурвиж, үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний бүтээсэн “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Моно & Момо” /2016/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/ тэргүүт жүжгийн ботиуд нь монголын театрын урлагт өв болон үлдэж байна.
Тэрбээр утга зохиолын шүүмж, театр, киноны шүүмж, эсээ, нийтлэлийн төрлөөр “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи” /2005/, “Сүхбаатарын Батмөнх” /2005/, “Эсрэг цаг” 1,2,3, “Очирбатын Дашбалбар” /2018/, “Цаг хугацаа, орон зайн хэл” /2019/, театр, киноны шүүмжийн 20 гаруй ном бичиж, хойч үеийн судлаачид бахдан дагахуйц баялаг арвин оюуны өвийг бүтээжээ.
Зохиолч, судлаач П.Батхуяг нь монголын уран зохиолын өвийг түгээн дэлгэрүүлэгч, залуу үе, тэдний уран бүтээлийг нээн таниулагч байсан юм. Түүний эрхлэн санаачилсан “Монгол салхи I, II” /2009, 2013/, “Монголын шинэ үеийн яруу найраг” /2010/ залуу яруу найрагчдын антологийг Улаанбаатар болон Хөх хотод хэвлүүлжээ.
2015 онд Пүрэвхүүгийн Батхуягийн өгүүллэгээр нэрлэгдсэн “Хүрэл зүрх” тэргүүт монголын шилмэл богино өгүүллэгийн түүвэр франц, солонгос хэлээр, 2009 онд “Стихи” шүлгийн эмхэтгэл, хүүрнэл зохиол, яруу найраг, судлал шүүмжийн шилмэл бүтээлүүд ӨМӨЗО-нд монгол бичгээр, 2013 онд “Songs of steppy” шүлгийн эмхэтгэл бүтээлүүд орос, англи, хятад, швед, солонгос, франц хэлээр хэвлэгдэж, ертөнцийн уншигчдын хүртээл болж эхлээд байв.
Пүрэвхүүгийн Батхуяг нь монгол хэлтний оюун санааны ертөнцийн нэгэн тэнхлэг байлаа. Тэрбээр Монголын утга зохиол, соёлын чиг үүргийг тодорхойлох төр, засгийн байгууллагуудын дэргэдэх олон зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Монголд анх удаа Соёл Урлагийн Их Сургуульд “Жүжгийн зохиолч”-ийн тэнхмийг бий болгон, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, тэргүүлэх профессорын хувиар үр бүтээлтэйгээр удирдан ажилласан сурган хүмүүжүүлэгч байлаа. Тэрбээр олон улсын болон монголын эрдэм шинжилгээний хурал, чуулганд судалгааныхаа олон ажлын үр дүнг танилцуулж, утга соёлын шинжлэл, өгүүллүүдээ хэлэлцүүлсэн.
Эрхэм нөхөр маань Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Судлал шүүмжлэлийн төвийн тэргүүн, Утга зохиолын “Хүрээ хөвгүүд” нэгдлийн гишүүн, Азийн зохиолчдын “Азийн уран зохиол” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Монголын хайкугийн холбооны гүйцэтгэх захирал зэрэг утга соёлын хариуцлагатай олон сонгуульт албыг эрхэлж байсан нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байв.
Зохиолч П.Батхуягийн хөдөлмөр зүтгэл, билиг авьяасыг төр засаг болон иргэний нийгмээс өндрөөр үнэлж, 2007 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2012 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2013 онд “Алтан гадас” одон, 2015 онд СУИС-ийн “Шилдэг судлаач багш” цол, 2016 онд Азийн зохиолчдын зуны форумын шилдэг зохиолч, “Гэгээн муза” олон улсын театрын наадмын “Шилдэг жүжгийн зохиолч”, Судлаач шүүмжлэгч Ц.Мөнхийн нэрэмжит шагнал зэрэг утга зохиол, боловсролын салбарын олон шагналыг хүртээжээ.
Зохиолч П.Батхуяг Монголын Зохиолчдын Эвлэлийн “Утгын чимэг” наадамд 6 удаа шагналт байрт шалгарч, 2021 онд “Агь нүдлэж байлаа” өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм.
Монгол тулгатны утга, соёлын гэрэлт од Пүрэвхүүгийн Батхуягийн дундаршгүй билиг авьяас, хөдөлмөрч хичээнгүй зан, үнэнч шударга, хүнлэг нөхөрсөг сэтгэл, гэгээн тунгалаг дүр утга зохиолын ахан дүүс, анд нөхөд, зуу зуун шавь нарынх нь сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“ЦОГ” СЭТГҮҮЛ
“УТГА ЗОХИОЛ УРЛАГ” СОНИН
“ХҮРЭЭ АХАН ДҮҮС” УТГА ЗОХИОЛЫН БҮЛГЭМ

Бүгдэд нь шинэ оны мэнд🌲Happy new year ALTCTRLERS 🌲
31/12/2021

Бүгдэд нь шинэ оны мэнд🌲
Happy new year ALTCTRLERS 🌲

15/11/2021

ART WEEK - Дүрслэх урлагийн долоо хоногт урьж байна.

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтай хамтран Монголд анх удаа 2000 мкв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн ART WEEK дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд толилуулах нэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий үзэсгэлэнгээс Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг мэдрээрэй.

▪️ Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд
▪️ 11-р сарын 17-ны 10:00-17:00 цагийн хооронд
▪️ 11-р сарын 18-21-ний 10:00-19:00 цагийн хооронд

#СоёлынБүтээлчСар

09/11/2021

“100 ӨДӨР, 100 УРАН БҮТЭЭЛЧ” | фото арт үзэсгэлэн

Үзэсгэлэн 2021 оны 11-р сарын 13-24-ыг хүртэл Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гарах бөгөөд, 11-р сарын 13-ны 17:00 цагаас нээлтэнд та бүхнийг урьж байна.

ЦАГИЙН ХУВААРЬ:
Өдөр бүр 11:00 - 18:00

БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэхэд, B CONTEMPORARY ART GALLERY, 89898519, 8800-7074



07/11/2021
15/10/2021
ALTCTRL NEWS* Банкси Рэкорд£ 18.6 m = $ 25.4 m Банксигийн бүтээлийн үнэ бүтээлчийн хамгийн өндөр үнэтэй бүтээлийн рэкорд...
15/10/2021

ALTCTRL NEWS*

Банкси Рэкорд
£ 18.6 m = $ 25.4 m

Банксигийн бүтээлийн үнэ бүтээлчийн хамгийн өндөр үнэтэй бүтээлийн рэкордыг тогтоогоод байна. Өртөг нь жилд сая фунтээр өсч буйг илтгэх, Банксигийн 2018 оны бүтээлийн ханш £ 1.8 сая байсан аж.

Соотбигийн дуудлага худалдаагаар Банксигийн эл бүтээл £ 18.6 сая фунт стэрлинг буюу $ 24.5 сая ам доллар үнэ хүрчээ. Ташрамд Соотбигийн дуудлага худалдааны шийдвэр таслах Алхыг цохигч хэлэхдээ: - яг алхаа аваад буулгах мөчид надад ямар аймшигтай санагдаж байсныг үнэхээр төсөөлж чадашгүй нь, хэмээн дуу алдсан байна.

Хамгийн хөгжилтэй нь Банкси тэрбээр
2013.10.13 нд гудамжинд ганц өдрийн явуулын үзэсгэлэн гаргахдаа (зураг-2) бүтээл тус бүрээ 60$ борлуулж байсан аж. Тухайн үед бүтээлээ борлуулаад гудамжнаа бээвийгээд зогсож байхад Банксиг хэн ч гудамжинд таниагүй бөгөөд наадах чинь хулхи дууриамал гээд хүмүүс хялайж ч хараагүйгээ, бүтээлч үнэхээр өөрөө зогсож байсан, үнэхээр бүтээлүүдээ зарж байсныг таниагүй фэнүүд нь албан ёсны мэдээллийг Зохиогч өөрөө түгээсний дараа сая мэдээд ам уралдуулан, халаглаж, шогширсон гэдэг.

Хөгжилтэй нарийн мэдрэмжтэй, сахилгагүй, дайчин Банкси бум түм наслаг. Баяр хүргэе гэдэг билүү.

2021 ALTCTRL.

10/10/2021
10/10/2021

Нобелийн шагнал бол шинжлэх ухаанч хүний, эрдэмтэн хүний авч болох хамгийн хүндэтгэлтэй, хамгийн үнэ цэнэтэй шагнал билээ. Ялангуяа физик сонирхогч хүмүүсийн...

Богд хан уулМанай гэрэл зурагчдын дуранд.. Mont Bogd khan Zoom in our photоgraphers
09/10/2021

Богд хан уул
Манай гэрэл зурагчдын дуранд..
Mont Bogd khan
Zoom in our photоgraphers

𝗘𝗿𝗱𝗲𝗻𝗲 𝗭𝘂𝘂 𝗠𝗼𝗻𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘆, 𝗠𝗼𝗻𝗴𝗼𝗹𝗶𝗮The Erdene Zuu Monastery is probably the earliest surviving Buddhist monastery in Mongolia...
25/09/2021

𝗘𝗿𝗱𝗲𝗻𝗲 𝗭𝘂𝘂 𝗠𝗼𝗻𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘆, 𝗠𝗼𝗻𝗴𝗼𝗹𝗶𝗮

The Erdene Zuu Monastery is probably the earliest surviving Buddhist monastery in Mongolia. Located in Uvurkhangai Province, approximately 2 km north-east from the center of Kharkhorin and adjacent to the ancient city of, it is part of the Orkhon Valley Cultural Landscape World Heritage Site. The monastery is affiliated with the Gelug sect of Tibetan Buddhism.

Abtai Sain Khan, ruler of the Khalkha Mongols and grandfather of Zanabazar, the first ordered construction of the Erdene Zuu monastery in 1585 after his meeting with the 3rd Dalai Lama and the declaration of Tibetan Buddhism as the state religion of Mongolia. Stones from the nearby ruins of the ancient Mongol capital of Karakorum were used in its construction. Planners attempted to create a surrounding wall that resembled a Tibetan Buddhist rosary featuring 108 stupas (108 being a sacred number in Buddhism) but this objective was probably never achieved. The monastery’s temple walls were painted, and the Chinese-style roof covered with green tiles.

Original post: https://www.facebook.com/groups/839957606051774/permalink/3102168706497308/

"Any moment might be our last. Everything is more beautiful because we're doomed. You will never be lovelier than you ar...
21/09/2021

"Any moment might be our last. Everything is more beautiful because we're doomed. You will never be lovelier than you are now. We will never be here again."
Homer, The Iliad

WHITE+BLUE GRAY
Зориулалт: 2 хүн
Хөнжлийн уут: 180×200×1 /Цэнхэр саарал/
Дэвсгэр даавуу: 245×250×1 /Цагаан/
Дэрний уут: 48×70×2 /Цэнхэр саарал/

Материал: 100% хөвөн даавуу
Үнэ: 220.000 төгрөг

Тухтай дулаан мэдрэмжийг ЭРТҮ-гээс

Монголд үйлдвэрлэв.

Minimal style, will be save the planet

Made by ERTU

"Any moment might be our last. Everything is more beautiful because we're doomed. You will never be lovelier than you are now. We will never be here again."
Homer, The Iliad

WHITE+BLUE GRAY
Зориулалт: 2 хүн
Хөнжлийн уут: 180×200×1 /Цэнхэр саарал/
Дэвсгэр даавуу: 245×250×1 /Цагаан/
Дэрний уут: 48×70×2 /Цэнхэр саарал/

Материал: 100% хөвөн даавуу
Үнэ: 220.000 төгрөг

Тухтай дулаан мэдрэмжийг ЭРТҮ-гээс

Монголд үйлдвэрлэв.

Minimal style, will save the earth🌱

Made by ERTU

Good morning news*Delivery ©️ 2021 ALTCTRL
21/09/2021

Good morning news*

Delivery ©️ 2021 ALTCTRL

🇨🇭 ©️ 2021 ☝🏻 ..
23/08/2021

🇨🇭 ©️ 2021 ☝🏻 ..

Address

Irkutsk Street, Ulaanbaatar
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ALT CTRL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ALT CTRL:

Videos

Share

Category

WHO WHAT

contemporary techno magazine


Other Publishers in Ulaanbaatar

Show All