Болодын Мөнхдөл page

Болодын Мөнхдөл page #Болод #Мөнхдөл миний хувийн орон зай чөлөөт индэр болой🔥👌👍

02/07/2024

Хөвгүүдээ гэрт байхад нь үг даадаг гадаа гараад ачаа даадаг хөдөө гадаа өл даадаг болгоорой🔥

01/07/2024

#МОНГОЛ ДОМ🔥☀️
Аранзал ган тулганыхаа аманд шар тос амсуулж домнодог
Арслантай бор авдрынхаа цуурганд хүрэл цүү чагталж домнодог
Алдуул малынхаа тэгш заяаг аяганд хоргол хөмөрч домнодог
Асгасан цагаан сүүнийхээ буяныг магнайдаа адислаж домнодог
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол

Үүднийхээ сахиусыг нохойгоор мануулж домнодог
Хойморийнхоо буяныг бурхнаар сахиулж домнодог
Эмтэрхий шаазанд цай аягалдаггүй, зовлонгоо хүнээс харамлаж домнодог
Эсгэсэн торгонд толбо суулгадаггүй, гоёлоо бусдаас нууж домнодог

Сарны сүүдэр нүүрэнд тусгахгүй гэж өрхөө хошуулдаж домнодог
Нарны хор нүдэнд тогтохгүй гэж өөрийгөө ариулж домнодог
Сайхан өвгөдөө нутаглуулахдаа босгондоо мод гишгэж домнодог
Сайны ерөөл хүсэхдээ тотгондоо мэс хавчуулж домнодог

Давхил холын харгуйд дөрөөндөө сүүн мялаалгатай монгол
Далны хуудасны махаар дөрвөн үйлийг гэтэлж домнодог
Лусын нүд гэмтчихнэ гэж морио бэл рүүгээ аргамжиж домнодог
Лхамын цангаа тайлагдана гэж тотгондоо мөс залж домнодог

Хасын тамга сэвтчихнэ гэж сүлдний гал асааж домнодог
Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ ижилсүүлж домнодог
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол

Болохгүй сүүдрийн чимээ үргээж хүүгийнхээ бойтгонд хонх зүүж домнодог
Бор амьдралын сэв арилгаж охиныхоо хөлсрөхийг давсаар ширгэлж домнодог
Энэ төр болохгүй бол эцгийнхээ малгайгаар сүлд дуудаж домнодог
Эр хүн болохгүй бол эхийнх нь хөхөөр хийморь хурайлж домнодог

Хөлд нь хий орчихвол өвсөөр чөдөр зангидаж домнодог
Сэтгэлд нь сэв суучихвал өргөлөөр хүсэл дуудаж домнодог
Тагнайгаа хаттал цангасан ч сүүний шанага горхинд дүрэхгүй хөх усыг домнодог
Ташуургүй шуурганд төөрвөл малгайн бүч сэтэлж хүглэгэр уулсыг домнодог

Тангад ном мэдэхгүй ч тарнитай сахиус зүүж хар хүчийг домнодог
Тавилан төөрөгөө мэдэхгүй ч нүүдлийн зүг тооноо залж цагаан хүчийг домнодог
Овооны чулууг хормойноос нь өргөж өөдлөхийн цээрийг домнодог
Огт үгүй хоосоны чинь цээрийг олзонд боож домнодог

Хар шөнөөр цагаан идээ гаргахгүй гэж хатавчиндаа ус дусааж домнодог
Харьд мордогсодод улаан нүгэл үзүүлэхгүй гэж цагаан хадаг очирлож домнодог
Одгүй үдшээр бор халзан туулай өлгийдөж үрээ энэрч домнодог
Одтой шөнөөр чагтаганыхаа үзүүрт устай бортого зүүж үзүүргүй салхийг домнодог

Арц гангын үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог
Адуу малын хэвтрээр газрын хий үргээж домнодог
Эрлийн хүний төөрөлдөөг дөчин нэгэн чулуугаар домнодог
Элээсэн амьдралын гэмийг зуун найман эрхиэр домнодог
Эгэл нандин биеийг есөн эрдэнийн чулуугаар домнодог
Энэ тавилангийн төөргийг ерөөлийн цэнхэр хадгаар домнодог

Үзэсгэлэнт гоо охидынхоо сайхныг нүгэлгүй нүдээр дурлаж домнодог
Үйлийн үргүй сайхан эрсийнхээ заяаг сэвгүй сэтгэлээр хайрлаж домнодог
Арвайн чинээхэн биеэ би аргалын галаар домнодог монгол
Алгын чинээхэн орчлонгоо би ассан дөлөөр нь ариулдаг монгол
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол...

Expert Mongolia

01/07/2024

Гялс борлох арга чарга юу бна? Арай л хар болчихлоо.

Өглөөний мэнд!🌞

01/07/2024

Би юм идэж байв.
Миний цагаан цамц:
-Алив амсъя даа...
😜😂

01/07/2024

Харүмафүжи Д. #Бямбадорж: Хүн өөрийгөө байнга эвдэж байх нь чухал.
Би зөв гэж харсан зүйлээ ямар ч эргэлзээгүй сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Хүн “Би болж байна” гэж бодож эхлэх цагаас хөгжихөө больдог.
Жишээ нь, “Би сүмогийн аварга байсан. Би бүгдийг чаддаг, мэднэ” гэдэг хандлага гаргавал би хэзээ ч урагшаа явж чадахгүй. Зөв зүйл дээр хүний үгийг сонсдог байх ёстой.
Бас хүн буруу замаар алхаж байгаагаа мэдвэл шууд хаяж чаддаг, өөрийгөө эвдэж чаддаг байх нь чухал гэж боддог.

01/07/2024

Удам сайтай гэхээр аав ээж нь дарга, өвөө эмээ нь баян байсан гэж ойлгодог. Үгүй дээ Үгүй. Удам сайт гэдэг чинь “Зөв замаар зөв амьдарсан хүний үр удмыг хэлдэг” юм шүү! Баян ядуу, эд хөрөнгө гэж андуураад байх шиг...

01/07/2024

Автобусанд орохоор кондуктор урагшлаад өгөөрэй гэхэд,
Үсчинд орохоор үсчин толгойгоо өргөөд өгөөрэй гэхэд хүртэл эрч хүч авдаг даа гэнэ ээ. 🤝🤛👈💪😂😂😂😂😂
Хүн гэдэг ч урмын амьтан юм даа. 😂😂

29/06/2024

🇲🇳Одоо бусдын сонголтыг хүндэтгэх хэрэгтэй шүү. Өөрөөс нь өөр үзэл бодолтой хүнийг муу гэдэг мулгуу зан суртахуунаа гээх хэрэгтэй‼️

29/06/2024

Стив Жобс хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан нь олон шалтгаантай. Ням гарагийн нэгэн дугаартаа New York Times сонины сурвалжлагч Ник Билтон Стив Жобсоос “Таны хүүхдүүд iPad хэрэглэх дуртай байх даа?” хэмээн сонирхон асуухад Жобс “Тэд хэрэглэдэггүй ээ. Бид гэртээ хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээг аль болох хязгаарладаг” хэмээн хариулсан юм. Ялангуяа Силикон хөндийд амьдардаг технологийн салбарын дээд тушаалтнууд болон инженерүүд хүүхдүүдээсээ технологийг хол байлгахыг хичээдэг гэсэн. Тэд хүүхдүүдээ технологийн хэрэглээгүй Волдорф зэрэг сургууль явуулдаг нь хүүхдүүдийнхээ гараар юм хийх чадварыг хөгжүүлэх гэснийх биз ээ. 3D роботикс компаний захирал, 5 хүүхдийн эцэг Крис Андерсоны The Times сонинд өгсөн ярилцлагаас ишлэл татья. Тэрбээр яагаад хүүхдүүдээсээ технологийг хол байлгах гээд байдгаа тайлбарлажээ. “Миний хүүхдүүд, эхнэр маань намайг технологи хэрэглүүлдэггүй фашист хүн гэж буруутгадаг бөгөөд найз нөхөд нь цөм л технологийг хэрэглэж байна гэж уурладаг. Технологийг хэрэглэх нь аюултай учраас л би тэгж байгаа шүү дээ. Надад тохиолдсон зүйл тэдэнд маань битгий тохиолдоосой л гэсэндээ ингэж байна”.

iPhone болон бусад технологит донтсоноор таны хүүхэд дүрслэн бодох чадвар сул, бүтээлч сэтгэхүйгүй болох болно. Биднийг бага байхад ухаалаг утас, лэптоп байдаггүй байсан болохоор бид гадаа тоглодог байсан юм. Бид хөдөлгөөнтэй байж, бие биентэйгээ харилцан, номноос мэдээллээ аван, бусад хүмүүстэй харилцаж чаддаг байсан. Олон янзын аргаар юмсыг сурах нь олон талын мэдлэгтэй хүн болоход тусладаг бөгөөд та хүүхэддээ Snapchat ашиглуулан, Candy crush тоглуулснаар тэдний бусадтай харилцах чадварыг нь муутгаж, эрүүл мэндийг нь баллан, бусдаас хараат нэгэн болгон хувиргаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Үүнийг ойлгосон учраас л Стив Жобс хүүхдүүддээ ухаалаг утас ашиглуулдаггүй байсан болов уу. Дараа хүүхдээ хэрхэн өсгөх талаар бодох үедээ таныг технологиор хүүхдээ хордуулахгүй байхыг хүснэ гэж найдая. Хүүхдээ авч гадаа гарч, тэдэнтэй тоглож, байгалийн сайхныг мэдрэхэд юу нь буруу байхав. Хүүхэд чинь таныг үзэн ядаж магадгүй ч, өсч том болоод танд талархах болно. Энэ мэдээ танд таалагдаж байвал найзууддаа хуваалцаарай.

copy

28/06/2024

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Ардын Намын даргын хувиар анх удаа намаа толгойлон сонгуульд амжилттай оролцож ялалт байгуулснаар Засгийн газраа эмхлэн байгуулж, эхлүүлсэн тэмцлүүдээ үргэлжлүүлэх нь тодорхой боллоо!
Ерөнхий сайддаа баяр хүргэж, төрийн их үйл хэрэгт нь өндрөөс өндөр амжилт, олон олон ялалтуудыг ерөөе🇲🇳🇲🇳🇲🇳

#АрдТүмнийЯлалт

28/06/2024
28/06/2024

🇲🇳Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
✅Санал авах ажиллагаа оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

19/06/2024

12-Р АНГИЙН СУРАГЧДЫН АНХААРАЛД‼️

2024-2025 оны хичээлийн жилд бүх их дээд сургуульд элсэх элсэлтийн үйл ажиллагаа цахимаар явагдана. Зарим их, дээд сургуулийн элсэлтийн бүртгэлийн мэдээлэл:

МУИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны 06 дугаар сарын 03-ны 09:00 цагт эхэлж 2024 оны 07 дугаар сарын 08-ны 12:00 цагт дуусна. Бүртгэл https://burtgel.num.edu.mn/ системээр явагдана.
МУИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/Elselt.NUM

ШУТИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны 5 сарын 30-нд эхэлж, ур чадварын бүртгэл 7 сарын 7-ны 18.00, бусад бүртгэл 7 сарын 9-ны 18.00 цаг хүртэл https://elselt.edu.mn/ системээр явагдана. ШУТИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/www.must.edu.mn

ДХИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны 4 сарын 25-нд эхэлж, 7 сарын 08-ны 17.00 цаг хүртэл http://elselt.uia.gov.mn/home системээр явагдана. ДХИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/UniversityofInternalAffairs

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны 06-р сарын 03-с 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн 16:00 цаг хүртэл https://mnums.xcloud.mn/auth/login?ReturnUrl=%2F
системээр явагдана. АШУҮИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/mnums.edu.mn/

СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэл 2024 оны 5 сарын 1-нд эхэлж, 7 сарын 6 хүртэл https://admission.ufe.edu.mn/ сайтаар явагдана. СЭЗИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/ufe.edu.mn/

МУБИС-ийн элсэлтийн бүртгэл Элсэлтийн нэгдсэн сан: https://burtgel.msue.edu.mn/ системээр явагдана. МУБИС-ийн нүүр хуудас: https://www.facebook.com/MSUE1951

Олон улс, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвартай багш болон бусад салбарын мэргэжилтэн бэлтгэнэ.
https://elselt.msue.edu.mn/

19/06/2024

ЭР ХҮНД...
Нөхөрлөж болдоггүй хүн
Нөхцөж болдоггүй эм
Нууж болдоггүй үнэн
Ууж болдоггүй архи
Унтаж болдоггүй хэвтэр
Уурлаж болдоггүй ачтан
Ухаж болдоггүй газар
Агнаж болдоггүй амьтан
Алдаж болдоггүй хань гэж байдаг

БҮСГҮЙ ХҮНД...
Ташуурч болдоггүй жаргал
Танилцаж болдоггүй эр
Хэлж болдоггүй үг
Хэрэлдэж болдоггүй хүн
Гарч болдоггүй хайрхан
Гайхуулж болдоггүй эрдэнэ
Орхиж болдоггүй хайр
Огоорч болдоггүй амьдрал байдаг гэнэм.

17/06/2024

Ганцхан шөнө нойргүй явбал согтсонтой ижил болно.
2 хоног нойргүй явбал хэт төөрөгдөл бий болно.
3 хоног нойргүй явбал машин ч барьж чадахгүй.
4 хоног нойргүй явбал дархлаа муудаж халдварт өвчин маш амархан тусна.
5 хоног нойргүй явбал сэтгэл санааны гүн хямдралд өртөнө.
6 хоног нойргүй явбал зүрхний шигдээс, цус харвах өндөр эрсдэлтэй.
7 хоног нойргүй явбал одоо зүгээр унтаа, гуйя

Сайн унтаж амрах нь эрүүл байхад маш чухал.
Нойрны сайн зуршлыг бий болгож өдөрт 7-9 цаг заавал унтаж амраарай.

Нойр нь👇

Бие махбодь, хүч чадлыг сэргээнэ:
Унтах үед бие организм өөрийгөө засаж, сэргээж байдаг. Үүнд эд эс, булчинг сэргээх, дархлааны системийг бэхжүүлэх, өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай дааврыг бий болгодог.

Танин мэдэхүйн үйл ажиллагаа, ой тогтоолтыг сайжруулдаг:
Нойр нь оюун ухааны үйл ажиллагаа болон ой санамжийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нойр дутуу байх нь оюун ухааны үйл ажиллагаа, анхаарал, шийдвэр гаргахад муугаар нөлөөлдөг бол тогтмол, хангалттай унтаж амрах нь бүтээлч байдал, бүтээмж, ой тогтоолтыг сайжруулдаг.

Сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийг зохицуулахад тусалдаг:
Мөн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийг зохицуулахад нойр чухал үүрэг гүйцэтгэдэг. Нойр дутуу байх нь бухимдал, түгшүүр, сэтгэл санааны хямралд хүргэдэг бол хангалттай унтаж амрах нь сэтгэл санааг сайжруулж, стрессийг багасгаж, сэтгэл санааны зохицуулалтыг сайжруулдаг.💯

15/06/2024

#Сүхбаатар аймгийн SB TV Зүүн бүсийн аймгуудад гарч эхэллээ🇲🇳

13/06/2024

~ Японы зэн философийн амьдралд хандах 10 гол зарчим:

1. Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.

2. Kaizen
Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.

3. Wabi-Sabi
Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч, төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.

4. Gaman
Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.

5. Ikigai
Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.

6. Shikita ga nai
Хүлээн авч бас явуулж сур. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.

7. Shu Ha Ri
Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог.

• Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
8. Shu
Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах.

9. Ha
Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх.

10. Ri
Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах.
Гэж байна шүү.

12/06/2024

Монголын шигшээ баг хоёр жил хүлээсэн ялалтаа байгууллаа

12/06/2024

Хүн чанартай байх тусам найз нөхөд улам цөөрч, сэтгэл сайтайд зовлон нэмэгдэж, зөв явах тусам амьдралд улам их ядрах болж. Энэ орчлонд ширэнгийн хууль огт дутаагүй, харин шударга ёс л дутаж байна. Бодит амьдрал бидэнд сайн хүн байх хэцүү, үнэнч, шударга хүн байх бүүр хэцүү гэдгийг ойлгуулж байна.

Энэ бол хүн төрөлхтөний эмгэнэл юм. Амьдралд нэлээдгүй хүмүүс чамайг дээрэлхэж, чамайг үзэн ядах болсон шалтгаан нь ердөө л чи хэтэрхий зөөлөн, хэтэрхий үнэнч байгаад оршино хэмээжээ.

Copy

12/06/2024

ӨДӨР БҮХЭН ӨЛЗИЙТЭЙ 🌿
ГАРАГ БҮХЭН САЙХАН ТУЛ 🔥

Урагшгүй муу өдөр гэж үгүй ээ
Учирсан бүхэн шалтгаантай гэвээс
Уулаас үйлийн үр л гэж бий бээр
Ухааны мунхгаас ангижирч
Уужим саруулаар ачлаарай

Өрөөлийг өөрийн нь мэт бодож
Өглөг хайраар ачлан энэрэх аваас
Өнө эртнээс өөрийн үр бий бээр
Өөрийн үйлийг ухаарч
Өрөвч сэтгэлээр энэрээрэй

Үүл хэдий хөнгөн ч бороотой
Ус хэдий тунгалаг ч ширүүн
Нар хэдий таатай ч халуун
Сар хэдий гэрэлтэй ч шөнийх тул

Туйлын хэмээхээс ангижирч
Тусыг үйлдэж амьдсыг ачил
Төрсөн биеийн буян тус болбоос
Түүнээс айх үйлийн үр хоосон болой!

Дорнод нэгдэл Dornod news

12/06/2024

- Эмэгтэй хүний юу нь хамгийн секси - дур булаам байдаг вэ?
гэж нэрт фейшн гэрэл зурагчин Питер Линдбергээс асуухад:
- Тархи.
30 гаруй жил моод загварын зураг авахдаа аль нэг цаг мөчид хэмжээ нь ач холбогдолгүй болдог том жижиг өчнөөн өгзөг, хөх цээжийг харсан.
Тэгээд эцэст нь дүгнэхэд эмэгтэй хүний хамгийн гол юм нь тархи гэдэг нь илэрхий болсон.
Дотоод сэтгэл, тархи оюуны гоо сайхан бол цагийн уртад үл хөгшрөх мөнхөд хамт байдаг гоо үзэсгэлэн.
Гадаад үзэсгэлэн үүлэн чөлөөгөөр үзэгдээд өнгөрөх нар төдий гэжээ.

Urlag 🇲🇳 МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГ ДЭМЖИХ ЦАХИМ НЭГДЭЛ

11/06/2024

хөдөлгөөн Д. #Амарбаясгалан

08/06/2024

1. Өөрөө хохирсон ч юу ч болоогүй мэт байна гэдэг #төлөвшил.
2. Өөрт нь хүний муугаар хандсан ч өмнөх шигээ байж чадаж байна гэдэг #сэтгэл.
3. Хэн ч хамтрахгүй үед ч гоншигнолгүйгээр урагшилна гэдэг #хатуужил.
4. Муу хэлүүлж байсан ч тоохгүй ажлаа хийсээр байх нь #бахархал.
5. Ядарч байсан ч бусдыг инээмсэглэн сонсоно гэдэг #хүндлэл.
6. Өөрт байхгүй ч бусдад туслахын төлөө хичээнэ гэдэг .
7. Хүндлэгдэх тусам даруухан амьдарна гэдэг .
8. Мэдэхгүй юмаа бусдаас асууна гэдэг .
9. Үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг .

07/06/2024

🌹ЭРВЭЭХЭЙГ БҮҮ ХӨӨ...

Нэгэн хүү өвөөгөөсөө асуув...

"Өвөө, би од болмоор байна, кинонд тогломоор байна...

Би том болоод дэлхийгээр аялж, сайхан машин унаж, шилээр байшинд амьдрахыг хүсч байна...

Тийм ээ, би үнэхээр амжилтанд хүрэхийг хүсч байна...

Би бүх зорилгоо хэрхэн хурдан биелүүлж чадах вэ, та хэлж өгөөч..."

Өвөө хэсэг зуур бодсноо цэцэг дээр бүжиглэж буй асар том, гайхалтай үзэсгэлэнтэй эрвээхэйг олж хараад ач хүүдээ:

"Бурхан минь...

Ямар гоё эрвээхэй вэ...

Одоохон, хурдан...

Хурдхан араас нь хөөгтүн...

Бариад аваарай...

Битгий алдчихаарай” гэж хэллээ...

Хүү эрвээхэйн араас яаран гүйсэн боловч түүнийг барьж чадсангүй...

Ойртоод очмогц л огсом бултаад ер баригдсангүй...

Тэр араас нь хөөцөлдөж цэцэрлэг дундуур зөндөө гүйсэн боловч амжилт олсонгүй...

Ядартлаа гүйсэн тэрээр өвөө дээрээ ирж амьсгаагаа дарах зуураа:

"Би барьж чадсангүй, өвөө...

Тэр нисээд явчихлаа" гэлээ...

Өвөө нь инээмсэглээд хүүгийн гараас нь хөтлөн ойрхон байх довжоон дээр очиж суув...

Хүүг амьсгаагаа дарсны дараа:

"Сонс, хүү минь, би чамд амьдралын үнэ цэнэтэй сургамж хэлж өгье...

Хэрвээ чи эрвээхэй хөөж цагийг өнгөрөөвөл тэд нисээд л одно...

Харин чи тэр цагаа сайхан цэцэрлэгт хүрээлэн бий болгоход зарцуулбал эрвээхэй чам дээр ирэх болно...

Эрвээхэй бол чинь амьдралын зорилго шиг юм...

Амжилтанд тэмүүлэх замдаа ойр зуурын зорилгынхоо хойноос хөөцөлдөх нь элбэг...

Гэтэл бид ямар нэг том зүйлийг бүтээхэд анхаарлаа төвлөрүүлэх үед жинхэнэ ид шид тохиолддог...

Яг л цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэхтэй адил юм...

Төсөл, ур чадвар, харилцаа гэх мэт аливаа зүйлийг бүтээх, хөгжүүлэхэд эрч хүчээ зориул, амжилт аяндаа ирнэ...

Тиймээс хайр, мөнгө, амжилтын хойноос хөөцөлдөх хэрэггүй...

Өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохыг хичээ, тэгвэл тэр зүйлс чам дээр өөрсдөө хүрээд ирнэ, хүү минь" гэж намуун дуугаар өгүүллээ...🔥

07/06/2024

Ямар их үнэн бэ🙏: #Ядуу хүмүүсийн хийдэг 15 зүйл

1. Хэрэв та зурагт гар утсанд их цаг зарцуулдаг бол нийгмийн ядуусын тоонд зүй ёсоор багтаж буй хэрэг. Ядуус цаг хугацаагаа ямар ч хэрэггүй нэвтрүүлэг шоу үзэхэд зарцуулдаг. Баячууд зурагтаар гардаг бол, харин ядуус тэрийг нь үзэж баясдаг. Энэ нь нөгөө талаасаа бид бодит амьдралаасаа холдох боломж бололцоог бүрдүүлдэг байна.

2. Ядуус түргэн хоол (Fast food) иддэг. Ядуу хүмүүсийн хувьд өөрсдийн идэж байгаа зүйлс нь юу байх нь тийм ч чухал биш. Ерөнхийдөө эрүүл хүнс, болон эрүүл бус 2-ын ялгаа тэдний хувьд байхгүй. Тэд өөх тостой, чихэрлэг зүйлсийг их иддэг байна. Тэгснээр өөрсдийн бие махбод эрүүл мэндээ устгадаг ба ажил хэрэгтээ өөрийгөө 100 хувь зарцуулах боломж нь хомсддог. Хэрэв таны эрүүл мэнд асуудалтай бол, энэ нь таны бүхий л амьдралын туршид нөлөөлөх ба, бие махбод, сэтгэл болон оюуны зовлонт байдлыг авчрах болно.

3. Ядуус хямдарсан хувцсанд ихээр оочерлодог. Ядуус ихэвчлэн яаж хямдхан зүйлийг олох тал дээр санаа бодол нь төвлөрдөг бол харин баячууд хэрхэн хөрөнгөө өсгөх талаар л бодоцгоодог байна. Хямдарсан бараа гэдэг бол хүмүүсийн авахгүй голж үлдээсэн бараа бөгөөд, тэдгээр барааг бага мөнгөтэй хүмүүст шахах нэг төрлийн зүйл юм.

4. Ядуу хүмүүс ихэвчлэн залуу насандаа ихэнхи цагаа унтаж өнгөрүүлсэн байдаг. Зарим нь санал нийлэхгүй байж болох ч статистик судалгаагаар тэгж дүгнэгджээ. Хэрэв та ихэнхи цагаа унтаж өнгөрөөж байгаа бол, цаг дэмий үрж, сурж боловсрон өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдсаар байна гэсэн үг. Залуу насандаа залхууран унтаж хэвтсэнээр, үлдсэн амьдралдаа хүнд хүчир ажил хийж, бусдаас доогуур цалин авах тийм л хувь тавилан таныг хүлээж байна. Бид Билл Гейтс Стив Жобс гэх мэт амжилттай яваа олон хүмүүсийн жишээг мэднэ. Тэд бүгд л залуудаа маш эрт босдог байсан.

5. Ядуус спортын хэт галзуу фанатууд болдог. Хэрэв танд спортын авъяас чадвар байсан бол та зурагтаар гарж болох байсан ч харамсалтай нь тийм авъяас танд байхгүй бол бас л дэмий хоосон утсандаа уягдаж бодит амьдралаас тасарсаар л байна гэсэн үг.

6. Ядуу хүмүүс усанд орох нь ховор байдаг. Таны тухайн өдрийн болон цаашдын амьдралын амжилтын нэгээхэн хэсэг бол өглөөд усанд орох явдал юм.

7. Ядуу хүмүүс өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөггүй ба үргэлж эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгадаг. Таны амьдралын 99хувь нь зөвхөн танаас л шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өөрийн амьдрал, цаг хугацаа,тэр ч бүүхэл боломж бололцоо чинь хүртэл таны гарт байгааг хэзээ ч битгий март. Бусдын төлөө ямар нэг зүйлийг хийж сурах хэрэгтэй. Амьдрал бол танд тохиолдож байгаа зүйлс бус, харин эргэн тойрон дахь бүхий л зүйлсэд гаргаж буй таны хандлагаар л тодорхойлогдоно. Ядуу хүмүүс ямар нэг таагүй зүйл тохиолдоход өөрсдийгөө золиосонд өртсөн эсвэл азгүй амьтан мэтээр төсөөлж эхэлдэг бол харин баячууд яагаад ийм зүйл болчихов, яаж илүү сайн хийж болох вэ, хаана нь алдаа гарав гэх мэт зүйлийн талаар бодон илүү их өсөж дэвших хэрэгсэл болгодог байна.

8. Ядуусд хуримтлал гэж огт байдаггүй. Хэрэв танд хадгаламж байдаг бол хэзээ нэгэн цагт танд асуудал үүслээ гэж бодоход хуримтлуулсан мөнгөөрөө асуудлаа шийдээд амьдралаа цааш нь санаа зоволтгүй үргэлжлүүлэх боломжтой шүү дээ. Харин хуримтлалгүй хүмүүс өөрсдийн байр машин, эд хөрөнгө бүх зүйлсээ зарах эсвэл хэн нэгнээс царай алдаж гуйх хэрэг гарна. Асуудал зохицуулагдах үед баячууд эргээл хэвийн байдалдаа ямар ч асуудалгүй орсон байдаг бол харин ядуусын хувьд байдал улам дордож нэг өрөөс нөгөөд шилжих замаар үргэлжилсээр байдаг байна. Өөр нэг жишээ авч үзвэл амьдралд ямар нэг боломж тохиолоо гэж үзэхэд ухаалаг хүмүүс түүнийг ашиглаж амьдралаа сайруулах чадвартай байдаг бол ядуу хүмүүс нь олдсон боломжийг ашиглаж чаддаггүйгээсээ болж улам ядуурсаар байдаг байна.

9. Ядуу хүмүүс ямар ч хэрэгцээгүй зүйлийн төлөө өр зээл тавьдаг.
Баячууд болон ядуус зээлийг хэрхэн ашигладаг вэ? Хариулт нь маш энгийн. Хэрэв таны зээлийн хэмжээнээс илүү гарсан зардал гарж байгаа тохиолдолд үүнийгээ зогсоох хэрэгтэй. Ерөнхийдөө зээлийг зарцуулах гол нөхцөл гэвэл, ямар нэг байдлаар өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой зүйлд л зарцуулах хэрэгтэй. Та үнэтэй зурагт авах гэж байгаа бол яг одоо зогс. Сайхан утас, цаг авмаар байна уу? Огтхон ч хэрэггүй. Хэрэв та өөрийн ажил хэрэг, бизнесийн орлогоо илүү нэмэгдүүлэх зүйлд л зарцуулахгүй бол өр зээлийн талаар бодох ч хэрэг байхгүй.

10. Ядуу хүмүүс хэт залуудаа хүүхэдтэй болох хандлагатай байдаг. Хүн бүр л хэзээ нэгэн цагт эцэг эх болцгоодог. Хүүхэд ямар үнэ цэнэтэй эрхэм болохыг бид бүгд мэднэ шүү дээ. Гэвч хүүхдээ тэжээх чадвартай болсон хойноо энэ талаар бодоход илүүдэхгүй шүү дээ. Харин хөгжиж буй оронд амьдардаг ядуу хүмүүс улсаас олгодог хүүхдийн мөнгийг хүлээн амьдралаа хоосон үрсээр л байдаг.

11. Ядуу хүмүүс эмчид тогтмол үзүүлдэггүй. Эрүүл мэнд бол амьдралын хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл билээ. Ядуус төдийлөн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороод, өөртөө цаг зарцуулаад байдаггүй. Танд хөнгөн хэлбэрийн өвчны суурь байж гэж үзье. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тоохгүй явсаар байтал эрүүл мэндээ алддаг.

OTOCH.mn ✅ Эрүүл мэндийн сайт

05/06/2024

🇲🇳УУЛЗАЛТЫН ЗАР ДУУЛГАЯ
#Булган аймгийн Булган суманд болох #Алтаргана-XV наадамд Улаанбаатар хотоос зохион байгуулалттай оролцох асуудлаар МБТХ-ноос уулзалт МУБИС-ийн Хичээлийн 1-р байрны 315 тоот танхимд 2024 оны 6-р сарын 6-ны өдрийн 17:00 цагт болно.
Эрхэм буриадууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

УБ хотоос хэрхэн оролцох талаар ярилцах тул ТББ, хамтлагуудын ахлагч нар идэвхтэй хүрэлцэн ирэхийг урьж байна.

Лавлах утас: 98110124

#МОНГОЛЫН #БУРИАДЫН #ТӨВ #ХОЛБОО

05/06/2024

Сингапурын нэгэн дунд сургуулийн захиргаанаас дараах захидлыг эцэг эхчүүдэд хаяглажээ. Энэ талаарх мэдээлэл нийгмийн цахим сүлжээнд тарсан даруйдаа олны анхаарлыг ихэд татаад байгаа бөгөөд олон ч эцэг эхэд ухаарлын мессеж болоод байгаа аж. Захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Хүндэт эцэг эх минь,

Таны хүүхдийн хичээл удахгүй эхэлж, мөн удахгүй шалгалт ч өгнө. Та өөрийн хүүхдээ шалгалтаа сайн өгч, онц сурлагатнуудын нэг байгаасай гэж хүсэж байгааг тань бид мэдэж байна.

Гэхдээ, үүнийг санаарай… Юу гэвээс шалгалт өгч буй сурагчдын дунд математикийн хичээл ойлгодоггүй ирээдүйн нэгэн алдартай уран бүтээлч сууж байгаа. Мөн түүх болон уран зохиолын хичээлийг төдийлөн тоодоггүй ирээдүйн алдарт бизнесмэн тэнд байж л таараа. Бас химийн томъёог огтхон ч хамаагүй гэж боддог нэрт хөгжимчин ч бий. Физикийн хичээлээс илүү биеийн физикийн хөгжлийг чухалд тооцдог ирээдүйн нэрт тамирчин ч байхыг үгүйсгэхгүй.

Хэрэв таны хүүхдэд онцгойрох шинж тэмдэг байгаа бол сайн байна, харин байхгүй бол тэдний өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийг нь бүү үгүй хийгээрэй.
"Зүгээр дээ, энэ чинь зүгээр л нэг шалгалт шүү дээ. Амьдралд үүнээс ч том сорилт гарч ирнэ" түүнд ингэж хэл. "Ямар ч дүн авсан бай, би чамд хайртай. Тиймээс би чамайг хэзээ ч буруутгахгүй" тэднийгээ ингэж тайтгаруул.

Энэхүү зөвлөгөөг заавал дагаарай. Харин тэр үед хүүхэд тань таны тусламжтайгаар бэрхшээлийг хэрхэн даван туулахыг та харах болно. Зүгээр л нэг шалгалт, бага оноо, муу дүн түүний мөрөөдөл авьяас билгийг хэзээ ч үгүй хийж чадахгүй гэдгийг тэдэнд мэдрүүлээрэй.
Эцэст нь сануулахад, дэлхий дээр зөвхөн эмч, инженерүүдийг л аз жаргалтай хүмүүс гэж бүү бодоорой.

Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа
Via: Gerel Apple

05/06/2024

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ.
~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя🙏
~Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя🙏🏻

~Хүй цөглөж өсөн торнисон эх орондоо талархъя🌎🙏

~Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя 🙏

~Хүслийг минь гүйцээж энгэрт минь ирсэн үрдээ талархъя🤱🙏

~Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя👭🙏

~Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя👨‍👩‍👧‍👦🙏

~Жаргал зовлонд хамт байдаг найзууддаа талархъя🙏

~Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан хань ижилдээ талархъя🥰🤵‍♀️🤵🙏

~Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя🙏

~Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя🙏

~Нүдэнд минь гал асааж үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя🙏

~Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя🙏

~Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя🙏

~Өгсөж уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя🌎🙏

~Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
🌸🙏
~Цэцэг, мод, цас чамд талархъя🌻🌳🙏

~Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя🌞💦🙏

~Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъя⛅ 🙏

~Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя.🙏😘

Address

Ulaanbaatar

Telephone

+97691110531

Website

http://www.nutag.mn/, http://www.VipExpo.mn/, http://www.Choibalsan.mn/, http://www.Ord.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Болодын Мөнхдөл page posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Болодын Мөнхдөл page:

Share


Other Ulaanbaatar media companies

Show All