JOY Studio

JOY Studio Манайх Хоолой бичлэг, Хөгжмийн найруулга, микс, мастер?

05/12/2023

Бүх төрлийн монгол гадаад дууны фонограмм худалдаалж байна.

 Бид та бүхний шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулах, хөтлөх, найруулга зэрэг  -үүдийг санал болгож байна.
29/11/2023



Бид та бүхний шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулах, хөтлөх, найруулга зэрэг -үүдийг санал болгож байна.

05/11/2023

Захиалагч: Соёмбо авто худалдаа

Гүйцтгэсэн: 2023.01 сар

05/11/2023

Захиалагч: Дуучин МУСТА Б.Анар

Гүйцэтгэсэн огноо: 2023.10 сар

05/11/2023

Захиалагч: Дуучин МУСТА Б.АНАР

Гүйцэтгэсэн огноо: 2023.10 сар

05/11/2023

Захиалагч: Хязгааргүй ХЕПОПЕРА мюзикл

Гүйцэтгэсэн огноо: 2023.06 сар

05/11/2023

Захиалагч : Комеди театр

Гүйцэтгэсэн огноо: 2020.11 сар

05/11/2023

Захиалагч: "Траст Трейд" ХХК
Гүйцэтгэсэн огноо: 2020.02 сар

05/11/2023

Захиалагч: Оскар караоке
Гүйцэтгэсэн огноо: 2019.02 сар

05/11/2023

Захиалагчийн нэр : СолонгоМед бүрэн дижиталчлагдсан эмнэлэг
Гүйцэтгэсэн огноо: 2021.11 сар

ЭэжээЭхэсээ яран амьдралд тэмүүлж дуу хадаан уйлахад                                               Элгэндээ нааж инээд а...
04/11/2023

Ээжээ

Эхэсээ яран амьдралд тэмүүлж дуу хадаан уйлахад
Элгэндээ нааж инээд алдсан анхлан харсан бурхан
Энгэрээс асгарч цангаа тайлсан рашаан урсах толгой
Эхлэж мөлхсөн зам минь тэр л байсан ээжээ

Хорвоог таниулхаар нээгдсэн диваажингийн тэр хаалгаар
Хоолой мэдэн чарласаар өлгийнд тэврүүлж очход
Уураг амсуулж бүүвэйлхэд сая л нэг тайтгарч
Уужим дөлгөөн харц тань айдсыг үргээсэн ээжээ

Алган дээр тань үнэгчлэхдээ амар тайвныг мэдэрч
Алгуурхан холдох төдийд үнэр тань амьсгалд шингэж
Аяархан хоолой засахад тань инээд алдан ганганаад
Алгын чинээгээс өссөөр хонх жингэнүүлж хөлд орсоон

Тэвэрт нь багтахаа байтлаа өвөрт тань эрхэлж
Тэнхээ бяр суусан ч сэвэлгээ элбүүлэх дуртай
Тэнцвэр алдан унахад ч харцаараа түшиж босгодог
Тэнүүн ухааны тань хүчинд өдий зэрэгтэй яваа шүү ээжээ

Бумба овогтой Баасанбадам 2019-01-18нд

Би зогсох дуртайБи өгөх дуртай юу гээч сайхан үгсийг Би бас мөрийцөх дуртай итгэж тэврэхэдБи Уучлах дуртай найдлага таса...
02/11/2023

Би зогсох дуртай

Би өгөх дуртай юу гээч сайхан үгсийг
Би бас мөрийцөх дуртай итгэж тэврэхэд
Би Уучлах дуртай найдлага тасардаггүй болохоор
Би бас ухарч чадна үлдээснээ нягтлах гэж

Би хэмжих дургүй ашиг сонирхлоор
Би хичээх гэж яардаггүй угаас цаг хэрэгтэй
Би ярилцах дуртай гарц олддог учраас
Би ятгах дургүй тэд өөрийн замтай болохоор

Би танихыг эрмэлздэг өвдөхгүйн тулд
Би тайвшралыг хайдаг сэтгэлийн захиалгаар
Би тэвчихийг хүсдэггүй зүрхнийхээ омогоор
Би тэмтрэх дуртай мэдрэх нь илүү чухал учраас

Би тайлбарыг чимээгүй сонсдог шалтгааныг мэдэхээр
Би танилаа мэхлэхийг тэвчдэггүй хүн чанарт үнэмшдэг
Би чадахгүйг хүлээн зөвшөөрдөг өгөгдөл байдаг болохоор
Би мууг олон үзсэн болохоор Сайны талд зогсох дуртай

Бумба Овогтой Баасанбадам 2023-10-28нд

31/10/2023
Ээжээс үүдэлтэй хорвооНар дэвссэн жимээр ээж нар алхдаг байхНамба гэдэг үг ээжийгээс минь ургасан байхНүгэл гэдэг үйл ээ...
27/10/2023

Ээжээс үүдэлтэй хорвоо

Нар дэвссэн жимээр ээж нар алхдаг байх
Намба гэдэг үг ээжийгээс минь ургасан байх
Нүгэл гэдэг үйл ээжийн бодлоос зугтдаг байх
Нигүүсэл гэдэг энэрэл ээжээс үүдэлтэй байх аа

Зөөлөн нь дийлдэг хорвоог ээж хүн бүтээсэн байх
Зөрүү тавиланг тэгшлэх ээжийн залбиралд нуугддаг байх
Зүйрлэж хэлэх үггүй болохоор эх хэмээн үүссэн байх
Зүй тогтолын дэнс эх хүний харцанд оршдог байх аа

Одод анх үүсэхдээ ээжийн минь нүдэнд атаархаж
Орчлонгийн дээвэрийг нэвтэлж орой бүр түгдэг байх
Оргилсон их хайрыг нь бурхад өөрсдөө хүсэхдээ
Оногдсон заяаг нь хэмлэж өөр рүүгээ дууддаг байх

Сэтгэл гэж юу байдгийг ээжээс олж илрүүлээд
Сэхээрлийн тэр үрийг амьтай бүхэнд хуваасан байх
Сэтгэхүйн тэр ховор жимс ашиг тусаа өгсөөр
Сэтгэлд амилсан бурханыг ээжээ хэмээн шүтдэг байх аа

Бумба овогтой Баасанбадам 2019-09-27нд

25/10/2023

За манайхан ороод ирээрэй. 9н азтан шалгаруулах лайв

25/10/2023

Бидний бүтээл бүрэн эхээрээ бэлэн боллоо. Хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье👏👏👏. Хүндэтгэсэн JOY Studio хамт олон

24/10/2023

Live in JOY Studio

21/10/2023

Шинэ дуу төрж байна даа🥰 Удахгүй үзэгчдийн хүртээл болох болно🖐️🕛

Охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе Энэ шүлгээр нь гоё дуу хийсэн байгааУдахгүй эгшиглэнээГүнж охиндооОхин минь надруу хар...
16/10/2023

Охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе
Энэ шүлгээр нь гоё дуу хийсэн байгаа
Удахгүй эгшиглэнээ

Гүнж охиндоо

Охин минь надруу харахад
Орчлон надаас эхлэж үүсдэг
Түүнээс сүүдэр зугтаж хайр эвэлдэг
Сүү шиг сэтгэл минь тэнд уягддаг

Тэр минь надруу инээхэд
Тэнгэрийн нар тэргүүнд манддаг
Тэнүүн хорвоо ч жижигдэж
Тийм л сайхнаар би аялдаг

Зүрх минь чамаар цохилдог
Зөөлнөөс зөөлөн эгдүүхэн минь
Зүүдэнд зөгнүүлж ирсэн
Зөв бодлын эхлэл минь

Алганд минь жиргэсэн
Амьдрал хөглөсөн шувуухай минь
Амьнаас илүү үнэтэй
Аав болгосон эгшигхэн минь

Цоргисон жаргалыг ундруулж өгсөн цэцэг минь
Цоморлиг охиндоо аав нь хайртай
Гэгээн өнгөөр хорвоог будаж өгсөн
Гүнж охиндоо аав нь хайртай

Бумба овогтой Баасанбадам 2022-10-17нд

13/10/2023

Бушуухан ЗУН болоосой😜

Шинэ уран бүтээл дуншсаар л
12/10/2023

Шинэ уран бүтээл дуншсаар л

JoyStudio үүсгэн байгуулагч ая зохиогч, хөгжмийн найруулагч, продюсер Т.Төрболд 10-р сарын 30 нд “ub palace”-ийн концерт...
04/11/2022

JoyStudio үүсгэн байгуулагч ая зохиогч, хөгжмийн найруулагч, продюсер Т.Төрболд 10-р сарын 30 нд “ub palace”-ийн концертын их танхимд болсон “Ааваа хүү нь аав болсон” тоглолтон дээр Монгол улсын соёлын тэрнүүний ажилтан цол тэмдэг хүртлээ.

Өдийг хүртэл хамтран ажилласан ур бүтээлчид, ах, дүү, найз хамтрагчиддаа баярлалаа.

Та бүхнийг минь урлагын янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

Сурах агшинг бүтээцгээе. JoyStudio

Сайн байцгаана уу, Жүжигчин Б. Даваажав-ын анхны бие даасан ""Ааваа хүү нь аав болсон тоглолт"-ын ерөнхий продюсераар ма...
03/11/2022

Сайн байцгаана уу,

Жүжигчин Б. Даваажав-ын анхны бие даасан ""Ааваа хүү нь аав болсон тоглолт"-ын ерөнхий продюсераар манай студи ажиллаа.
Цаашдын уран бүтээлд нь улам их амжилт хүсье.

Хүрэлцэн ирсэн бүх хүмүүсдээ маш их баярлалаа.

16/09/2022

Сайн байцгаана уу,

Жүжигчин Бандийн Даваажавын "Ааваа хүү нь Аав болсон..." тоглолт 2022 оны 10-р сарын 30-нд Ub palace-ын концертын их тамхимд ганцхан удаа тоглогдох гэж байна.

Тоглолтын бэлтгэл ажил яг одоо явагдаж байна. Бид хичээнгүйлэн бэлдэж байна.

27/05/2022

B.E.J хамтлагын 2 дахь бие даасан "Нөхөрлөл" тоглолтын продюсераар манай студи ажиллаа. Нөхөрлөл тоглолт Эрдэнэт хотноо. 😍😍😍

Тоглолт маш сайхан болсон. Амжилт хүсье.🤩🤩🤩

🙌👊👊👊👊👊👊👊👊👊👊👊👊👊👊👊👊👊🙌B.E.J Musician/Band

27/05/2022

B.E.J хамтлагын 2 дахь бие даасан "Нөхөрлөл" тоглолтын продюсераар манай студи ажиллаа. Цаашдын уран бүтээлд нь улам их амжилт хүсье.B.E.J Musician/Band

Address

Ulaanbaatar
14220

Telephone

+97699003204

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when JOY Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to JOY Studio:

Videos

Share

Nearby media companies