TodXar.mn

TodXar.mn Мэдээ мэдээллийн цогц үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ
(2)

07/10/2024
28/09/2024

Цагаан шонхор сүлдэндээ үнэнч явсан
Эрүүгийн цагдаагийн албаар овоглосон үе үеийн ахмад ажилтнууд, эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нартаа баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Эрүүгийн Цагдаагийн Алба

23/09/2024

Иргэний пост :
Хvvг минь алах шахлаа!

Зарим мөнгөтэй баян хүмүүс ямар аймаар болоод байгаа юм бээ! Энэ нийгэмд хүн ер нь явах баталгаа байна уу!
Зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан хүүг минь нүдэн дээр минь ухаан алдтал нь цохиж унагаачхаад тоох ч үгүй дээгүүр нь алхаад«хохь чинь» гээд яваад өгсөн G center-ийн Т.Галбадрах гэгч ер нь хүн мөн үү? 😡😡😠😠
Хүүг минь ээжийнх нь нүдэн дээр алах шахлаа 😔Хүний ёсоор уучлалт гуйх болов уу гэсэн чинь хохь чинь гээд доромжлоод дарамталдаг юм байна. Ийм нөхдүүдэд ер нь хууль үйлчилдэг юм болов уу. Хичнээн олон ядарсан иргэдийг ингэж дээрэлхэж гарынхаа чилээг гаргадаг бол. Арай дэндүү юм аа. Хууль хяналтын байгууллага шударгаар шалгана гэж найдахаас өөр арга алга даа 😣😔

ИЛ ЗАДГАЙ ХҮНСНИЙ ХУДАЛДАА, ЯВУУЛЫН ХООЛНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА                          ...
16/09/2024

ИЛ ЗАДГАЙ ХҮНСНИЙ ХУДАЛДАА, ЯВУУЛЫН ХООЛНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2024.09.16

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2024 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 0/12 дугаар удирдамжийн хүрээнд 2024.09.03-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан хийж 39 зөрчил илрүүлсэн бөгөөд хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, 7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон.
Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногооны 18 нэр төрлийн дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар 23 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
Мөн стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авалт хийх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдэд хүргүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Шахмал түлшний борлуулалт эхэллээӨнөөдрөөс 2024-2025 оны галлагааны улирал эхэллээ. Энэ галлагааны улиралд нийслэлийн 7 ...
15/09/2024

Шахмал түлшний борлуулалт эхэллээ

Өнөөдрөөс 2024-2025 оны галлагааны улирал эхэллээ. Энэ галлагааны улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 цэгээр шахмал түлшийг худалдан борлуулахаас өнөөдрийн байдлаар 542 цэгээс ирсэн захиалгын дагуу 2610 тн шахмал түлш худалдаанд гараад байна. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байна. Шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг-н нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байх юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 96000 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

"МЭДРЭГ МАЗААХАЙ" ТӨСЛИЙНХӨН 5000 ХҮҮХДЭД ТУСЛАНА Жил ирэх тусам хүнсний мэдрэгшилттэй байх магадлалтай хүүхдийн тоо өсч...
11/09/2024

"МЭДРЭГ МАЗААХАЙ" ТӨСЛИЙНХӨН 5000 ХҮҮХДЭД ТУСЛАНА

Жил ирэх тусам хүнсний мэдрэгшилттэй байх магадлалтай хүүхдийн тоо өсч байгааг лабораторийн судалгаа харуулж байна. Харамсалтай нь хүнсний мэдрэгшил, үл зохицол нь хүүхдүүдийн дунд суурь өвчинд өртөмхий болох нэг чухал нөхцөл болдогийг эцэг эхчүүд тэр бүр мэдэхгүй явсаар хүндрүүлэх нь элбэг.

Тэгвэл “Мэдрэг Мазаахай” төсөл нь нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэхүү асуудлыг таниулах, зөв цэгцтэй мэдлэг, дадлаар хангах, цаашлаад цаг алдахгүй оношлох, эмчлэхэд зөв чиглүүлэг өгөх, эцэг эхчүүдийг зохистой дадлаар хангахаар зорьж буй юм. Хүний их эмч, шим тэжээл судлаач, “Та өөртөө хайртай юу?” номын зохиолч Б.Золзаяа өөрийн мэргэжлийн туршлага, тэр дундаа сүүлийн таван жилийн судалгаа, шинжилгээ дата дээрээ үндэслэн тус төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийн баг болох 20 гаруй эрдэмтэн, багш, эмч, хоол зүйч, нийгэмд нөлөөлөгчид нэгдэж өнөөдөр “Мэдрэг Мазаахай” төслийн нээлтийг Хан-Уул дүүргийн ИТХ-тай хамтран хийлээ. Төсөл эхний ээлжинд тус дүүргийн 5000 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Зөвхөн нэг удаа зөвлөгөө өгөөд өнгөрөх бус 14 хоногийн турш 20 багш мэргэжилтний үнэ цэнэтэй хичээл, зөвлөгөөгөөр цогц мэдлэг авах боломжийг бүрдүүлэн зохион байгуулж байна. Мэдрэг Мазаахай төслийн зорилго нь:

-Хүнсний үл зохицол, глютений мэдрэгшлийн талаар нийгэмд таниулах

-Эрт оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжийг бүрдүүлэх

-Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх

-Хүнсний мэдрэгшилтэй хүүхдүүдийг таних тэмдэгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

-Төрөөс баримталж буй эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, чиглэлийг дэмжин ажиллах

-Эмчилгээний хүртээмжтэй байдлыг хангах зэрэг юм. Танай гэрт Мэдрэг Мазаахай байгаа юм биш биз. Тийм бол дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. https://forms.gle/VQLcfCRnvoZJrvmt9 Хан-Уул дүүргээс эхэлж байгаа төсөл цаашлаад нийслэлийн бүх дүүргийг хамран аав, ээж асран хамгаалагчдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж төлөвлөж байна.

Парис хотод Зуны паралимпийн наадам өндөрлөж хаалтаа хийлээ.Тус наадмаас Хятадын тамирчид 220 медаль, Их Британийн тамир...
09/09/2024

Парис хотод Зуны паралимпийн наадам өндөрлөж хаалтаа хийлээ.
Тус наадмаас Хятадын тамирчид 220 медаль, Их Британийн тамирчид 124 медаль, АНУ-н тамирчид 105 медаль авсан амжилтаар тэргүүлжээ.
Монгол Улсын тамирчид 1 алт, 🥇3 мөнгөн медаль 🥈авч нийт медаль хүртэж чадсан 85 улс орны жагсаалтын 57-рт жагсаж өндөр амжилт үзүүллээ.👍
Өндөр амжилт гаргасан паралимпийн нийт тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэе!👏👏👏

"Анар-Орд" ХХК Монголд анх удаа 250 га талбайд эрдэнэ шиш тариалжээ.Эрдэнэ шиш нь дэлхийн хүн амын хүнсний чухал түүхий ...
06/09/2024

"Анар-Орд" ХХК Монголд анх удаа 250 га талбайд эрдэнэ шиш тариалжээ.

Эрдэнэ шиш нь дэлхийн хүн амын хүнсний чухал түүхий эдээс гадна мал амьтны шимт тэжээлд тооцогддог. Энэ ч утгаар өнөөдөр дэлхий нийтээр эрдэнэ шиш тариалж байна. Манай улсын хувьд ч газар тариалан эрхлэгчид сүүлийн жилүүдэд эрдэнэ шишийг багагүй хэмжээгээр тариалах болсон. Энэ нь Монголын газар тариалангийн салбарын хөгжилд чухам алхам болж буйг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Монгол малын махыг дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаж байж малчдын орлого нэмэгдэж экспорт дагасан валютын орох урсгал нэмэгдэнэ. Тэгвэл махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд малыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрүүлжүүлэх, бордох шаардлагатай болсон.

Эхний ээлжинд малыг богино хугацаанд үр дүнтэй шахаж тэжээх тэжээлийн үйлдвэр, түүний түүхий эдийг бэлтгэх шаардлагатай. Өдгөө дэлхий даяар хамгийн их тариалагдаж байгаа ургамал нь эрдэнэ шиш. Нийт массынх нь 60 гаруй хувь нь нүүрс ус эзэлдэг учир малыг богино хугацаанд бордож масс нэмэх, сүүний гарцыг нэмэгдүүлэхэд даршилсан тэжээл хэлбэрээр ашигладаг. Мөн хүнсэнд түлхүү хэрэглэдэг юм.

Сүүлийн жилүүдэд манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан, Сэлэнгийн бүс нутагт эрдэнэ шишийн тариалалт нэмэгдэх болжээ. Сэлэнгэ аймгийн Сант суман дахь “Анар-Орд” ХХК-ийн тариалангийн талбайд Монгод анх удаа эрдэнэ шишийг их хэмжээгээр буюу 250 га талбайд амжилттай тарьж ургуулжээ. “Анар-Орд” ХХК-ийн тарьж ургуулсан сортын эрдэнэ шишийг сүүнд чанах, шарж жигнэн хоолны нэг орц болгон шууд хүнсэндээ хэрэглэх бүрэн боломжтой. Эрдэнэ шиш нь улаан лоолийн сүмс, жигнэмэг, газрын самрын тос, сахар орлуулагч, сироп, жимсний чанамал, колон ундаа гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнд ордог. Мөн эрдэнэ шишийн даршилсан тэжээлийг өвөл хаврын хүнд цагт ядарсан малд өгөхөд хурдан сэргэдэг, тарга тэвээргээ алддаггүй зэрэг олон талын үр ашигтай юм байна. Эрдэнэ шишийн даршилсан тэжээл нь зөвхөн нүүдлийн мал аж ахуйгаас гадна гахай, тахиа, хонь, үхрийн фермийн гол тэжээл болдог юм.

Монголд тариалж байгаа эрдэнэ шишийн үрийг аж ахуй нэгжүүд импортоор авдаг. Импортын тоо хэмжээ ч жил бүр нэмэгдэж байгаа учир цаашид гадагшаа урсаж буй валютын урсгалыг дотооддоо үлдээх, монгол орны нөхцөлд таарсан эрдэнэ шишийн үр авах томоохон ажлыг “Анар-орд” ХХК эхлүүлжээ.

Эрдэнэ шишийн үндэс нь хүчирхэг учир сийрэг хөрсөнд нэг метрийн радиуст гурван метр хүртэл гүн тархдаг гэдгийг судлаачид хэлж байна. Энэ утгаараа сэлгээнд оруулахад хөрсийг сийрэгжүүлэх, ялзмагийг нэмэгдүүлэх сайн талтай гэж үздэг юм. “Анар-Орд” ХХК-ийн хувьд Монголд анх удаа эрдэнэ шишийн үр авч нөөцлөн ирэх жил дотоодын үрээр тариалалтаа нэмэгдүүлэх зорилтыг тавьжээ. Энэ бол газар тариалангийн салбарт шинэ хуудас нээж буй үйл явдал гэдгийг газар тариалангийн салбарынхан илэрхийлж байна.

4 ЖИЛД 1.3 ТЭРБУМААР ХӨРӨНГӨӨ ӨСГӨСӨН Г.ДАМДИННЯМ ГИШҮҮН АЛТНЫ 2 ЛИЦЕНЗ, 2.8 ТЭРБУМЫН ХАУСАА ТАЙЛБАРЛАНА УУУлстөрөөр дам...
06/09/2024

4 ЖИЛД 1.3 ТЭРБУМААР ХӨРӨНГӨӨ ӨСГӨСӨН Г.ДАМДИННЯМ ГИШҮҮН АЛТНЫ 2 ЛИЦЕНЗ, 2.8 ТЭРБУМЫН ХАУСАА ТАЙЛБАРЛАНА УУ
Улстөрөөр дамжуулан төрөөс, төсвөөс хумсалж, хулгайлсаар хоолондоо хүрч буй дараагийн үеийн төлөөллийн нэг нь УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням. Өнгөрсөн дөрвөн жилд Дархан-Уул аймгаас сонгогдоход нь шинэ залуу боловсон хүчин хэмээн сонгогчид нь хүлээж авсан ч, ачир дээрээ төрөөс, төсвөөс хулгай хийж амьдралаа босгох гэсэн явцуу бодолтой ядруухан залуу байсныг Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэргээс нь нийгэм түүнийг таньсан. Тэгвэл Хассуурийн Ганхуяг, Ганибалын Амартүвшин нартай бүлэглэн үйлдсэн гэх Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэрэг бол ердөө л халхавч, өнгөлөн далдлалт байжээ.
2020 онд УИХ-д анх сонгогдохдоо автомашингүй байсан Г.Дамдинням 2024 онд сонгогдохдоо 299 сая төгрөгийн автомашинтай болж, үндсэн хөрөнгө нь нийт 1.3 тэрбумаар нэмэгдсэн гэдгээ АТГ-ын ХОМ-тээ өөрөө тодорхойлсон.
Тэгвэл УИХ-д дөрөвхөн жил суугаад хөрөнгө орлого нь 1.3 тэрбум төгрөгөөр тэрээр одоо “Эм-Си-Эс”-ийнхний барьсан 2.8 тэрбумын хаусанд амьдарч, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр алтны хоёр ч лиценз эзэмшдэг гэх мэдээлэл хөвөрч байна.
Өнгөрсөн дөрвөн жилд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.доллараар Канадад суралцсан, Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зувчуулсан асуудал нь сөхөгдсөн бол энэ удаа гэнэтийн хөлжсөн мэдээлэл нь асуудал дагуулж эхэллээ. Тиймээс 2020 онд автомашингүй алхаж явсан Г.Дамдинням гишүүн хэрхэн алтны хоёр лиценз эзэмшиж, 2.8 тэрбумын тансаг хаусанд амьдарч байгаагаа тайлбарлах ёсзүйн шаардлага үүсч байна.

Дундговийн аймгийн МАН-ын даргаар С.Мөнхчулууныг сонгожээ.      Өнөөдөр Дундговь аймгийн МАН-ын хороо хуралдаж шинэ дарг...
02/09/2024

Дундговийн аймгийн МАН-ын даргаар С.Мөнхчулууныг сонгожээ.
Өнөөдөр Дундговь аймгийн МАН-ын хороо хуралдаж шинэ даргаа сонгосон байна. Аймгийн намын хорооны даргаар өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгогдож байсан МАН-ын шинэ лидер Самданнямын Мөнхчулууныг сонгосон аж. Тэрбээр цахим хуудастаа “Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэхээр намын дарга, Ерөнхий сайдаас томилолт аваад, намын журмын нөхдийн итгэлийг хүлээж уугуул нутаг Дундговь аймгийнхаа МАН-ын даргын хариуцлагатай үүргийг хүлээж авлаа. Дундговь аймгийнхаа хөгжлийг хурдасгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно” хэмээн бичсэн байна. Ардын намын ирээдүйн өнгө төрх болсон шинэ дарга С.Мөнхчулууны хувьд Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул улстөрч ажээ.

Паралимпын наадмын байт харвааны тэмцээний зургуудаас 👍 Тэдний шантаршгүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэнийг юутай ч ...
30/08/2024

Паралимпын наадмын байт харвааны тэмцээний зургуудаас 👍 Тэдний шантаршгүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэнийг юутай ч харьцуулшгүй 🤗🤗

30/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Парисаас дамжуулж байна
Монголоос тодорсон Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав | Алтан медаль гардах мөчийн сэтгэгдэл
Сэтгүүлч Д.Батжаргал (MNB)

Холливудын нэрт жүжигчин Жэки Чан Монголын анхны ПАРАЛИМПЫН АВАРГА У.Сүрэнжавын хамт 🤩🥇🥇
30/08/2024

Холливудын нэрт жүжигчин Жэки Чан Монголын анхны ПАРАЛИМПЫН АВАРГА У.Сүрэнжавын хамт 🤩🥇🥇

🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын...
09/08/2024

🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа.

🎖️Ц.Лхагвасүрэнгийн хувьд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчаар ажиллаж байсан юм. Түүний төр улсдаа зүтгэсэн хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлийг үнэлж Бэрхийн уурхайн 70 жилийн ойгоор ийнхүү Гавьяат хэмээх хүндтэй цолоор шагнаж байгаа юм.

Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын хүү Т.Анар-Од Испани улсын Барселон хотын International Chamber "Beyond The Mu...
05/08/2024

Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын хүү Т.Анар-Од Испани улсын Барселон хотын International Chamber "Beyond The Music" тэмцээний төгөлдөр хуурын төрөлд амжилттай оролцож, АЛТАН МЕДАЛЬ хүртжээ 👏🏻👏🏻

Усанд ээлгүй ХХБанкЗураг дээр буй байшинг нураагаад шинээр 29 давхар (доошоо 4 давхар) байшин барихаар бариогйн ажлаа эх...
03/08/2024

Усанд ээлгүй ХХБанк

Зураг дээр буй байшинг нураагаад шинээр 29 давхар (доошоо 4 давхар) байшин барихаар бариогйн ажлаа эхлээд 3 жил гаруй болж хөрсний усыг асар ихээр шавхан "зайлуулж" байна. Зайлуулна гэдэг нь Таны, Миний, бидний үр хүүхдийн уух усыг л гаргаад хаяж байна гэсэн үг.

Бидний тогтоосноор энэ барилга 3 жилийн хугацаанд 22 насос тасралтгүй автоматаар ажиллаж, нийт 6 сая м³ ус шавхан зайлуулаад байна.

6 сая м³ гэдэг нь Улаанбаатарын 1,5 сая хүний 2 сарын усны хэрэглээ гэсэн үг. Хамгийн том нүүрсний уурхай жилд 1,8 сая м³ ус шавхан ашиглаж 2 тэрбум төгрөг төлдөг. Тэгвэл энэ газар 3 жил 6 сая м³ ус шавхан зайлуулаад ганц ч төгрөг төлөөгүй, төлөх ч үгүй гээд сууж байгаа төдийгүй Монгол улсын ЗГ-ыг шүүхэд өгсөн. Өөрсдөө шүүхэд өгчхөөд одоо болтол шүүх хурлаа хойшлуулсаар л байгаа, хуульчид нь чадваргүй юм уу хаашаа юм өмгөөлөгч авна ч гэж хойшлуулж байх шиг, өөр шүүх хуралтай ч гэх шиг, гэтэл тэр хооронд ус урссаар, үерлэсээр, бас бохирдсоор...

Энэ бүхнийг бичдэг нь ирэх даваа гарагт 13.30 цагаас нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр шүүх хурал товлогдсон. Та бүхэн маань усаа хайрлаж, Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank -ын шахаж шүүх хуралд нь ирүүлж туслахыг хүсэж байна.

Монголын бүх хэвлэл мэдээллийг байгууллагуудыг энэ шүүх хуралд урьж байна, оролцож ХХБ, түүний гүйцэтгэгч компани яаж ус шавхаж байгаагаа ярихыг сонсоцгооё.

(Шүүх хуралдаанд миний бие оролцоно.)

УСНЫ ГАЗАР Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Address

Хан-уул дүүрэг 20-р хороо
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when TodXar.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TodXar.mn:

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All