Олны үг ортой

  • Home
  • Олны үг ортой

Олны үг ортой фен хуудас
(2)

10/04/2024

Уранхай дээлэнд мөнгөн товч зохьдоггүй шиг хагархай замынхаа продюрыг шинэ болгоод яах вэ дээ ‼️ Зүгээр замаа нөхчихөлдөө ‼️

🔴Дүнжингаравт болсон ослоос амьд үлдсэн иргэн: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод б...
09/04/2024

🔴Дүнжингаравт болсон ослоос амьд үлдсэн иргэн: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч

Сошиал орчинд шуугьснаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан. Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй. Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.

Тэр өдөр тэнд юу хийж явсан юм бэ гэж үү? Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал. Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй. Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашхирч гүйсэн. Уулзвар руу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж, бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан.

Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж, Их Монгол төв рүү түлхэж оруулсан. Дараа нь иргэдийн live-аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол хоёр дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан.

Миний хашхираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан. Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэд рүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэд рүү холбогдож болдогийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр.

Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн. Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүү дээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш. Товчхондоо ийм.

Дахин хэлэхэд би галыг унтраах гэж гал руу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчхөөд аюултай бүс рүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй.

Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн. Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз. Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна.
Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүс рүү алба хаагчдаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?

Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлгодоггүй байна аа! Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ.

Улс төржиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу? Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ.

Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна. Ард иргэдийнхээ төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье.
Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!

Дүрмээ л дагадаг юм шүү манайхаан 🤫
08/04/2024

Дүрмээ л дагадаг юм шүү манайхаан 🤫

Хүүхдийн түргэний жолоочийн өчил“Миний ажлын аймшигтай мөч нь эмч надруу хараад “яваарай” гэж аяархан хэлэх. Энэ бол жиж...
08/04/2024

Хүүхдийн түргэний жолоочийн өчил
“Миний ажлын аймшигтай мөч нь эмч надруу хараад “яваарай” гэж аяархан хэлэх. Энэ бол жижигхээн өвчтөний амь нас надаас шалтгаалж хором мөчөөр хэмжигдэж байна гэсэн үг. Азаар ихэнх жолооч нар дохио дуугарангуут зам тавьж өгдөг ч огт хөдөлдөггүй хэсэг тэнэг хүмүүс байдаг. Гарч очоод машинруу нь зангидсан гараараа буулгах үе ч гарч байсан. Тэр ч байтугай амьсгал хураах гэж байгаа хүүхдийг тэврээд эмч өөрөө гүйх үе байна. Түгжирч зогссоноос мөч болгоныг хожих гэж тэр шүү дээ".
Хүмүүсээ түргэний машинд зам тавьж өгч байлдаа. Чиний ард дохио хангинуулаад зогсож байгаа тэр машин дотор хүний нялх үр амьсгал хураах гээд жижигхээн зүрхээрээ тэмцэлдэж байдгийг ойлгоорой.
Жолооч бүхэнд хүргэж хийвэл сайн шүү

08/04/2024
Дөнгөж төрсөн нярайн бие нь муудаад аав, ээж нь яаралтай эх нялхас руу үүр цүүрээр явж байхад нь цагдаа зогсоожээ. Жолоо...
08/04/2024

Дөнгөж төрсөн нярайн бие нь муудаад аав, ээж нь яаралтай эх нялхас руу үүр цүүрээр явж байхад нь цагдаа зогсоожээ.

Жолооны үнэмлэхний хугацаа 10 жил болоод сунгалт хийх байсныг хүмүүс тэр бүр анзаарахгүй байх нь элбэг. Нярайн аав ч жолооны үнэмлэхний хугацаа нь дууссан гэдгийг зогсоосон цагдаагийн шалгалтаар мэдэв.

Улаан нярай хүүхэд нь халуурч, бүлээрч сандарч яваа тэднийг цагдаа сануулах эсвэл торгох шийтгэл өгөлгүй шууд эхнэрийг нь өвдөж байгаа нярайтай нь хөөгөөд буулгачихдаг харгис цагдаа таардаг л юм байна.

Яаж ч учирлаад хэл амаар дээрэлхүүлсэн аав нь машинаа ачуулаад эхнэр нярай хоёроо дагуулан эх нялхас руу бараадах шиг боллоо. Хүүхэд өвдөх хамгийн хэцүү. Эмнэлэгээр явахад хөл дүүжлэх унаагүй бол нялх амьтныг автобус унаагаар нааш цааш дахин дахин явуулахад олон нийтийн унаа ямар хэцүү билээ.

Нярайн аавыг согтуугаар машин бариад, дарвиж явсан аятай шийтгэлээр торгож машиныг нь ачуулж, өвчтэй хүүхдийг нь шөнө тэврүүлээд алхуулчихдаг төрийн цагдаад хүний мөс гэж байна уу?😨😭

СХД-ийн замын хөдөлгөөний цагдаа та ажлаа л хийсэн гэж өөрийгөө зөвтгөж байгаа байх. Гэхдээ өөрийнхөө дотор хүн рүү нэг удаа ч болов өнгийж харах болжээ 🙏

Одоогоор нярайг Эх нялхасын эмч нар үзээд Яармаг дахь эмнэлэг рүү яв гээд нилээн явдал суудал болж сүүлдээ хотын харъяалалгүй дээрээ тулав. Унаа тэрэггүй баларсан залуус явдал суудал багатай гэж тооцон өөрсдийн нутаг Дундговь руу халуунтай нярайгаа аваад буцжээ. Замдаа хүүхэд эндвэл яах бэ? 😨

Хүүхэд нь өвдөж сандарсан залуу хосуудад ачуулсан машинаа авах 500,000 төгрөг байгаагүй тул арга буюу машинаа орхиод нутаг буцсан байна.
Төрийн хууль хатуу ч хүн хүнээ гэх хүнлэг ёсыг уландаа гишгэхгүй байя хүмүүсээ 🙏
Daam.mn /social tv

06/04/2024

Д.Мөнх-Эрдэнэ: Хууль зүйн сайдаа шударга юм бол 13 насны охиныг хүчирхийлсэн 3н хүчирхийлэгчтэй цуг адилтгаж үзэж Д.Сумъяабазарыг хорьж шалга, чадахгүй бол ажлаа өгөөд далд ор!!!

ШУУРХАЙ: Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ дахь тансаг зэрэглэлийн хаусыг ил болгож байна!Монгол төрийн сэнтийд найман ...
05/04/2024

ШУУРХАЙ: Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ дахь тансаг зэрэглэлийн хаусыг ил болгож байна!
Монгол төрийн сэнтийд найман жил сандайлан суусан Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн оффшор бүс дэх хөрөнгө илэрлээ. Тодруулбал, АНУ-ын Бостон хотод 700.000 ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн хаусыг өөрийн өргөмөл охин Ануужингийн нэр дээр авсан нь баримтаар нотлогджээ.
Э.Ануужин нь 2014 оны дөрөвдүгээр сард Монгол Улсаас гарч АНУ-д оршин суух болсон бол Ц.Элбэгдоржийн хувьд 2023 оны есдүгээр сард мөн л Монгол улсын хилээр гарч явсан юм.

Экс ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нь хэзээнээсээ АНУ-д элэгтэй нэгэн…

Тэгвэл түүний хамгийн сүүлд 2016 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр жилийн орлого нь 88.2 сая төгрөг, эхнэр Х.Болормаа нь 12.3 сая төгрөгийн орлого, 526 сая төгрөгийн хоёр орон сууц, 635 сая төгрөгийн үнэт эдлэл, 57.4 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл дээрх 700.000 ам.долларын өртөгтэй хувийн эдлэн байшингаа хэний ямар хөрөнгөөр өргөмөл охиныхоо нэр дээр авсан бэ гэх асуудал анхаарал татна.
МАНАН бүлэлглэлийн хөшигний цаадах эзэн, хонгилын шүүхийн “тэргүүн” гэгддэг тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа асар их хэмжээний ашиг “өвөртлөөд” суудлаасаа буусан нь дээрх баримтаар нотлогдож байна.
Mass.mn

04/04/2024

Хамаатан нь хүчиндэнэ. Багш нь хүчиндэнэ. Лам нь хүчиндэнэ. Дарга нь хүчиндэнэ. Цагдаа нь хүчиндэнэ. Энэ улсад охин төрүүлэх арга алга
🤬

4 цагдаа 13 настай охиныг хүчиндсэн хэрэг 3 жүжигчний зодооны хэргээр дарагдаад өнгөрлөө 😡
03/04/2024

4 цагдаа 13 настай охиныг хүчиндсэн хэрэг 3 жүжигчний зодооны хэргээр дарагдаад өнгөрлөө 😡

Жүжигчин Б.Мишээл, Жерри буюу Т.Бадамжав, Немо буюу Б.Номин нарыг СУИС-д суралцаж байх үедээ үеийнхээ болон доод курсийн...
03/04/2024

Жүжигчин Б.Мишээл, Жерри буюу Т.Бадамжав, Немо буюу Б.Номин нарыг СУИС-д суралцаж байх үедээ үеийнхээ болон доод курсийнхээ хүүхдүүдийг зодож, дарамталдаг байсан гэв

Манайхан үнэхээр хөгжилтэй ард түмэн шүү 😂😂😂
01/04/2024

Манайхан үнэхээр хөгжилтэй ард түмэн шүү 😂😂😂

Хойд Солонгосыг санагдуулам Ховд…Урагшлаад байна уу Ухраад байна уу⁉️
01/04/2024

Хойд Солонгосыг санагдуулам Ховд…
Урагшлаад байна уу Ухраад байна уу⁉️

01/04/2024

Location оо явуулж мэдэхгүй хүмүүс утасны шинэ загвар хөөмөөргүй байна
😆👌🤣

31/03/2024

Саад Х.Болорчулуун: Монголд гурилын үнэ Оросоос үнэтэй байгаа болохоос Оросын гурил дэлхийн бүх улсаас үнэтэй байгаа
🤑

,,😂😂😂
31/03/2024

,,😂😂😂

31/03/2024

🧐УИХ-ын гишүүн 4 жилд 149 сая төгрөгийн ЦАЛИН авахын тулд СОНГУУЛЬД 1.5 тэрбумыг зарцуулна.
Хариу нь юу вэ⁉️

29/03/2024

Өмнөговь-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, 18 иргэн хүнд бэртжээ😥

ОРОЙ УНТАХ МУУ22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог – Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын...
24/03/2024

ОРОЙ УНТАХ МУУ

22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог – Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн био хэмнэл чухал нөлөөтэй.

Шөнийн 21:00 цагаас 22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

Эрт унтвал жингээ барина Оройтож унтдаг хүмүүс өлсөөгүй байсан ч, юм идэх хандлагатай болчихдог. Ялангуяа шөнийн цагаар идсэн хоол хүнсийг ходоод боловсруулдаггүй учраас шууд өөх болдог. Дээрээс нь, хэрэв шөнө юм идчих юм бол, өдрийн хамгийн чухал унд болох өглөөний цайг алгасчихдаг. Өглөөний цай уухгүй гардаг хүмүүс илүү сульдаа, ядрамтгай, эрч хүч муутай байдаг ба оройн цагаар хэтрүүлж идэх зуршилтай болдог. Эрт унтвал нойр сайтай болно Оройтож унтсаар байвал нойргүйдэлд хүрч болзошгүй. Чи өөрийгөө өдөр унтсанаар нойроо нөхөж авдаг гэж бодож байгаа.

Гэхдээ оройны 22-00 цагийн хооронд хүний арьс нөхөн төлжиж, шинэчлэгддэг ба 00-04 цагийн хооронд унтаад байвал биенээс стрессээс хамгаалах, дархлаа сэргээх гормон ялгардаг юм. Түүнийгээ авч чадахгүй. Өдөр унтах нь нойрны жирийн дэглэмтэй хүмүүст л ашиг тустай. Эрт унтсанаар өглөөд үр бүтээлтэй ажиллаж чадна Ихэнх чухал уулзалт, хурал үргэлж өглөө эрт товлогддог. Учир нь өглөө хүний толгой хамгийн сэргэг байдаг учраас ажлын бүтээмж өндөр байна гэж тооцоолдог аж.

Эх сурвалж: Tserensambuu Sharav

Л.Саруулбат: Тарган хүнээс юуг нь авдаг юмТарган хүмүүсээр мөнгө олж бизнес хийдэг гээд хуцалдаад байх юм Төдийгөөс өдий...
23/03/2024

Л.Саруулбат: Тарган хүнээс юуг нь авдаг юм

Тарган хүмүүсээр мөнгө олж бизнес хийдэг гээд хуцалдаад байх юм Төдийгөөс өдий хүртэл Жингийн илүүдэлтэй олон хүний фитнесийн төлбөрийг нь хүртэл өөрөө даагаад Заримыг нь цалинжуулаад жинг нь хасуулаад Үр дүнд нь хүргэж явсан. Тарган хүнээс юуг нь авдаг юм. Өөх баас 2-ыг нь л авахгүй юм бол Үнэгүй фитнес хийгээд Өвдөг Шагайгаа мултартал үсэрч байхад. Нэг нь ч гарч ирж дэм болоогүй байж. Одоо шүлсээ үсчүүлж хуцалдаж гэнэ.

Өнөөдрийн Монголын бодит төрх
22/03/2024

Өнөөдрийн Монголын бодит төрх

ийм зөрүү найзаа мен😂
21/03/2024

ийм зөрүү найзаа мен😂

Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр: МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч Олимпын эрхийн тэмцээний ...
21/03/2024

Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр: МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргаж байна 👍.

Л.Саруулбат: Үргэлж шүлсээ үсчүүлдэг хэл амтай Амьтад харж байгаарай. Бид 2 хөлсөө урсгаад мисс болно оо. Хараарай за Хү...
19/03/2024

Л.Саруулбат:
Үргэлж шүлсээ үсчүүлдэг хэл амтай Амьтад харж байгаарай. Бид 2 хөлсөө урсгаад мисс болно оо. Хараарай за Хүүхэд уйлуулаад 😡 3 дахь өдөр эхлэхээр боллоо.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Олны үг ортой posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share