Bumburtsug.mn

Bumburtsug.mn Бөмбөрцгийн мэдээ мэдээллийг хамтдаа түгээe

Маргааш Улаанбаатар хотод +17 градус дулаан байна.
17/04/2023

Маргааш Улаанбаатар хотод +17 градус дулаан байна.

🧸 30 хүрэхгүй байсан "Мазаалай"-н тоо толгой өсөн нэмэгдэж 50 болжээ😍
17/04/2023

🧸 30 хүрэхгүй байсан "Мазаалай"-н тоо толгой өсөн нэмэгдэж 50 болжээ😍

🧼 ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫНХХАН САВАНГАА ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЛООТус суманд үйл ажиллагаа явуулахаар үүдээ нээсэн савангий...
14/04/2023

🧼 ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫНХХАН САВАНГАА ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЛОО
Тус суманд үйл ажиллагаа явуулахаар үүдээ нээсэн савангийн үйлдвэр нь хоногт 1,000 саван үйлдвэрлэх хүчин чадалтай.
Малын гаралтай түүхий эд, дахивар бүтээгдэхүүн ашиглан гар нүүрийн болон барааны органик саванг үйлдвэрлэж эхний ээлжид Ховд аймгийн хэрэглэгчдээ хангахыг зорьж байна.

Тэр иржээ👏Харамсалтайгаар эрхээ хасуулж, 4 жил их спортын дэвжээнээс завсарласныхаа дараа тэр эргэн ирлээ. П.Орхон … 🥰Ир...
14/04/2023

Тэр иржээ👏

Харамсалтайгаар эрхээ хасуулж, 4 жил их спортын дэвжээнээс завсарласныхаа дараа тэр эргэн ирлээ.
П.Орхон … 🥰
Ирэхдээ Азийн аваргаас мөнгөн медальтай 🥈ирлээ…

Meta буюу Facebook компанийн Азийг хариуцсан захирал Хууль Зүйн Сайдын жиргээнд "худлаа хэлж байна" гэж хариулав.
27/01/2023

Meta буюу Facebook компанийн Азийг хариуцсан захирал Хууль Зүйн Сайдын жиргээнд "худлаа хэлж байна" гэж хариулав.

БАЯРТАЙ МЭДЭЭМСБХ-ноос FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round буюу 2-р шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ...
24/11/2022

БАЯРТАЙ МЭДЭЭ
МСБХ-ноос FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round буюу 2-р шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээсэн юм.
Дөнгөж сая ФИБА-гаас тус тэмцээнийг 2023/2/24-26-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгдлээ.
Дараагийн шатны тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах болно.

🥚 Өвлийн улиралд тогтмол өндөг идэх нь Д аминдэмийн түвшнийг нэмэгдүүлдэг
09/11/2022

🥚 Өвлийн улиралд тогтмол өндөг идэх нь Д аминдэмийн түвшнийг нэмэгдүүлдэг

Диснейн хүүхэлдэйн кинонд анх удаа хөвсгөр гол дүрийг дүрсэлжээ😍
09/11/2022

Диснейн хүүхэлдэйн кинонд анх удаа хөвсгөр гол дүрийг дүрсэлжээ😍

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ
09/11/2022

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ

Майк Ш.Энхийн-Од NCAA-д хийсэн анхны тоглолтын дараа хэвлэлийн бага хурлын үеэр: "Надад ямар ч сандрал байгаагүй ээ. Яаг...
08/11/2022

Майк Ш.Энхийн-Од NCAA-д хийсэн анхны тоглолтын дараа хэвлэлийн бага хурлын үеэр: "Надад ямар ч сандрал байгаагүй ээ. Яагаад гэвэл аав, ээж хоёр маань миний тоглолтыг үзээд дэмжээд сууж байсан.

 #улаансар Өнөөдөр сар бүтэн хиртэнэ
08/11/2022

#улаансар Өнөөдөр сар бүтэн хиртэнэ

Ш.ЭНХИЙН-ОДЫН БАГ УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОД ХОЖЛООАНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн I дивизионы шинэ улирал эхэл...
08/11/2022

Ш.ЭНХИЙН-ОДЫН БАГ УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОД ХОЖЛОО
АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн I дивизионы шинэ улирал эхэллээ. Монголын сагсан бөмбөгчдөөс NCAA-д анх удаа хөл тавьсан, гавьяат тамирчин Ц.Шаравжамцийн хүү Майк Ш.Энхийн-Од анхны тоглолтоо өнөөдөр “Линденвүүд Лионс” багийн эсрэг хийв. “UD Arena”-д болсон тус тоглолтод талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг өрсөлдөгчөө 73:46-гаар буулган авснаар улирлын анхны хожлоо байгуулсан. Ш.Энхийн-Од “Лионс”-ын эсрэг гараанд гарч тоглож 13 оноо авч, 5 дамжуулалтыг өгч багаа тэргүүлэв.
Түүний баг улирлын хоёр дахь тоглолтоо бямба гаригт Өмнөд Медодистын их сургуультай хийнэ.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ЗҮРХНИЙ АБЛАЦИ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ
31/10/2022

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ЗҮРХНИЙ АБЛАЦИ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Улсын Нэгдүгээр таа эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хурээнд " ЗҮРХНИЙ ТӨВ"-ийн ажиллагааг өргөжүүдэн зурхний хэм алдалт, зурхний шигдээс, зүрхний мэс засал, э...

21/10/2022

1. Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна.
2. Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул. Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий. Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална.
3. Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.
4. Шүлсээ залгих: Хятад эмнэлэгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг. Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги. Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.
5. Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий.
6. Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөрп цохих шиг сонсогдоно. 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.
7. Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Тамхи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй.
8. Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.
9. Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.
10. Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ.
11. Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.
12. Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ.
13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.
14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна.
15. Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.
16. Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх дарат ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.\

21/10/2022

🤣🤣🤣

Тээврийн цагдаагийн албаны мэдээлэл:Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран Гадаад харилцааны яамны баруун талын зорчих хэс...
21/09/2022

Тээврийн цагдаагийн албаны мэдээлэл:
Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран Гадаад харилцааны яамны баруун талын зорчих хэсэг тусгаарласан хайс унаж хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн бөгөөд хайсыг босгож хэвийн байдалд орууллаа.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэл...
21/09/2022

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталж ирсэнийг онцолж, цөмийн зэвсэглэлээс ангид байхыг уриаллаа.
Түүний хэлсэн үгэнд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэх асуудал, нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй малчдад үүнээс үүдэн тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах асуудал тусгагджээ.

🇲🇳 Монгол охин Ц.Орхон Бүгд Найрамдах Солонгос улсын Волейболын лигт тоглохоор боллоо.Тодруулбал, БНСУ-ын волейболын эмэ...
21/09/2022

🇲🇳 Монгол охин Ц.Орхон Бүгд Найрамдах Солонгос улсын Волейболын лигт тоглохоор боллоо.

Тодруулбал, БНСУ-ын волейболын эмэгтэйчүүдийн лигийн драфтын 1-р буюу шинэ тамирчид сонгон элсүүлэх ажиллагаа болж, тус лигийн “AI PEPPERS” баг 2 тоглогч авсан байна. Энэхүү 2 тамирчны нэгээр “Mokpo” сургуулиас сонгогдсон голын хаагчийн байрлалын тоглогч, 18 настай монгол охин Ц.Орхон сонгогджээ.

Монгол залуу Пүрэвсүрэнгийн Төгөлдөр, Орос-Украины дайнд Украин Улсыг  төлөөлж байлдаж байна
21/09/2022

Монгол залуу Пүрэвсүрэнгийн Төгөлдөр, Орос-Украины дайнд Украин Улсыг төлөөлж байлдаж байна

М.ЛХАГВАГЭРЭЛ АЛДАРТ ГЕНОГ ЯЛЖ ДЭЛХИЙД ФИНАЛДЛААЧөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл ...
16/09/2022

М.ЛХАГВАГЭРЭЛ АЛДАРТ ГЕНОГ ЯЛЖ ДЭЛХИЙД ФИНАЛДЛАА

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл дөнгөж сая Белградын дэвжээнд хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгарлаа. Гайхалтай, халуун баяр хүргэе.
Манай бөх маргааш алтан медалийн төлөөх барилдаанд өөр нэгэн алдарт бөх, олимп, дэлхийн аварга Туркийн Таха Ахгультай барилдахаар болов.

Д.ОТГОНЖАРГАЛ БЕЛГРАДАД ҮЗҮҮРЛЭЖ ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН БОЛОВЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамги...
14/09/2022

Д.ОТГОНЖАРГАЛ БЕЛГРАДАД ҮЗҮҮРЛЭЖ ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН БОЛОВ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградад мөнгөн медаль зүүв. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав. Манай бөх жингийнхээ босоо аваргатай дэлхийн аваргын финалд анх удаа барилдсан ч илүү хүн, илүү л байдаг юм байна. Нас залуу, цус шингэн байна, даагаа нэхэх өдөр ирнэ ээ.
Д.Отгонжаргал Монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 22 дахь мөнгөн медаль авчирснаас гадна ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 18, эмэгтэйчүүдээс 8 дахь тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор) болж байна.
Манай бөх Белградын дэвжээнд өчигдөр финалд хүрэх замдаа 1/8 шигшээд Узбекистаны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Жасмина Иммаева, шөвгийн наймд дэлхийд 2 удаа үзүүрлэсэн Румыний Алина Вучийг цэвэр, хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор тус тус ялсан билээ.

13/09/2022

МУ-ын аварга О.Хангай аваргын "Аварга" цолны мялаалга хүндэтгэлийн наадмын нээлт

ШУУРХАЙ: Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулч...
13/09/2022

ШУУРХАЙ: Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа. Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварлаа. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ. Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог юм. Уулчиддаа халуун баяр хүргэе. 👍👍👍

Цэгц клубийн тамирчин Х.Буянхишиг Памирын нурууны 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөн бууж чадахгүй болсон юм.Тэгвэл Монго...
12/09/2022

Цэгц клубийн тамирчин Х.Буянхишиг Памирын нурууны 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөн бууж чадахгүй болсон юм.
Тэгвэл Монголын уулчдын үндэсний холбооноос түүнийг чаргаар буулгаж эхэлсэн бөгөөд хоол ундтай эсэн мэнд байгаа гэж мэдээллээ.

👏Х-ТҮЦ продакшны жүжигчин З.Номундарь СТА цолоор шагнуулжээ.
08/09/2022

👏Х-ТҮЦ продакшны жүжигчин З.Номундарь СТА цолоор шагнуулжээ.

Шинээр нээлтээ хийсэг “iPhone 14”-ийн үндсэн загвар нь 799 ам.долларын үнэтэй буюу одоогийн хувилбартай ижил үнэтэй, хар...
08/09/2022

Шинээр нээлтээ хийсэг “iPhone 14”-ийн үндсэн загвар нь 799 ам.долларын үнэтэй буюу одоогийн хувилбартай ижил үнэтэй, харин “iPhone 14 Pro Max” нь 1100 ам.доллароор үнэлэгдэж байна.
“iPhone 14”-ийн онцлог нь илүү бат бөх, сайн батерей, гэрлээ өөрөө тохируулах чадвартай юм.

👊600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх гэж буй МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар өнөөдөр 15 цагт Бөхий...
08/09/2022

👊600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх гэж буй МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар өнөөдөр 15 цагт Бөхийн өргөөнд жингээ үзнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 10 хүн нас барж 20 гаруй том хүн, 2 хүүхэд бэртэж гэмтсэн гэж ТЦА-наас мэ...
05/09/2022

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 10 хүн нас барж 20 гаруй том хүн, 2 хүүхэд бэртэж гэмтсэн гэж ТЦА-наас мэдээллээ.
Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоно уу‼️

Чехийн ард иргэд засгийн газраа төвийг сахисан бодлого явуулахыг шаардаж Прагийн төв талбайг дүүртэл жагсав.
05/09/2022

Чехийн ард иргэд засгийн газраа төвийг сахисан бодлого явуулахыг шаардаж Прагийн төв талбайг дүүртэл жагсав.

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” ...
02/09/2022

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд хот руу нисэх гэж байна.

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа захирамжийн хугацааг он дуустал сунгана
02/09/2022

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа захирамжийн хугацааг он дуустал сунгана

Сайхан амарч байна доо...😜😜😜
01/09/2022

Сайхан амарч байна доо...😜😜😜

СХД 11 хороо ...Ниэ өөлхөнөө цэцэрлэг байхгүй ингэнээ😔😔😔
01/09/2022

СХД 11 хороо ...
Ниэ өөлхөнөө цэцэрлэг байхгүй ингэнээ😔😔😔

Ховдын засаг дарга 30 настай Э.Болормаа 2021 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцацгаая!
30/08/2022

Ховдын засаг дарга 30 настай Э.Болормаа 2021 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцацгаая!

29/08/2022

Eрөнхийлөгч У.Хүрэлсүх: Цаг алдалгүй ажилдаа орцгоо, сайн ажиллах хэрэгтэй

Address

Sukhbaatar Duureg
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Bumburtsug.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All