Etugen Зүрх сэтгэл, Мэдлэг мэдрэмж, Эр зориг, Ур чадвар

31/08/2024
31/08/2024
https://www.youtube.com/watch?v=C7FJpb4ENwE
26/02/2022

https://www.youtube.com/watch?v=C7FJpb4ENwE

Amaraa's weekly Show channel "МАРТАЖ БОЛОХГҮЙ, ДАВТАХ УЧИРГҮЙ ТҮҮХ" нэртэй шинэ түүхийн контентыг та бүхэнд хүргэж байна. Энэ хүү контентыг түүхийн ухааны до...

UB City RedTheatre
25/02/2022

UB City RedTheatre

Адуу малны зураг оруулахгүй бж чадахгүй юм. Хурдан зун болоосой
24/12/2021

Адуу малны зураг оруулахгүй бж чадахгүй юм.
Хурдан зун болоосой

NewProject good luck guys
14/04/2021

NewProject good luck guys

UB night Q14D
14/04/2021

UB night Q14D

Маш хэрэгтэй мэдээлэл байна"Хувь хүний өвчин сэтгэлээ барьж чадаагүйгээс үүсдэг."Хүн муулах,шүүмжлэх, өширхөх, хонзогнох...
26/03/2021

Маш хэрэгтэй мэдээлэл байна
"Хувь хүний өвчин сэтгэлээ барьж чадаагүйгээс үүсдэг."

Хүн муулах,шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.

Хэт халуун хоол идэхэд сэрээ булчирхай гэмтэнэ, сэрээ булчирхай гэмтвэл дархлааны бодисууд ялгарахаа болино.

Зовлон, зовнил их байх тусам элэг цөс их ялгаруулахыг биеэс шаарддаг. Элэгнээс гарах гашуун бодис нь зүүн тархинд нөлөөлж улам муугаар ургуулан боддог.

Амьсгал муу авах тусам бусад хүнд итгэх итгэл мууддаг, бусдад итгэж сурах тусам элэг эмчлэгддэг.

Гар утас, зурагт, цахилгаан зуух нь бөөрийг гэмтээдэг. Биеэ дайчлах, булчингаа чангалах, бөгсөн биеэ чангалах, нураагаа хөдөлгөх, СЭТГЭЛИЙН ХАТ-тай байснаар бөөр эрүүлждэг.

Аливаа бухимдал ходоодыг гэмтээдэг.

Биеэ хэт үнэлдэг хүний нармай өвддөг.
өөрийн үнэ цэнээ мэдэхгүй, үнэлж чадахгүй хүний хоолойн төвөнх өвддөг.

Их үглэдэг хүний гуурсан хоолой өвддөг.

Өөрийгөө дорд үздэг хүний нарийн гэдэс өвддөг.

Шантрамтгай хүний бүдүүн гэдэс өвдөж, гүйлгэх замын өвчнүүд тусдаг.

Хоолойн махыг авахуулбал хүн аливаа хоол хүнсэнд хордомтгой болдог.

Хүн их муулдаг хүмүүс хүчиллэг болдог. Хүүхэд их шүлтлэг байдаг. Тэд хүн муулахыг мэддэггүй болохоор тэр.

Дотогшоо, аминч, хувиа хичээсэн хүний хүрд жижгэрч үнэр ялгаруулахгүй болсон байдаг тул ийм хүн бусдад хань, нөхөр болдоггүй. Тусархуу, сайхан сэтгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлдэг, илүү ихийг түгээдэг, бусадтай нийцэл зохицолтой байх тусам тухайн хүний хүрд томорч үнэрээ ялгаруулдаг. Хүний үнэр гэж үүнийг хэлнэ.

Бусдад хийсэн муу үйл бүхэн
Буцаад өөрийн толгой дээр буудаг...

Үйлийн үр гэж үүнийг хэлнэ

"Домчын Судар"- номноос

ХҮҮХДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ АЛХАМУУД ХҮҮХДҮҮДДЭЭ БАЙНГА ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮГС!1. Хүү минь (охин минь) би чамдаа хайртай.2. ...
25/03/2021

ХҮҮХДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ АЛХАМУУД
ХҮҮХДҮҮДДЭЭ БАЙНГА ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮГС!
1. Хүү минь (охин минь) би чамдаа хайртай.
2. Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.
3. Чамд уурлалаа гээд хайрлахаа больсон гэсэн үг биш.
4. Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.
5. Хэрэв хүмүүс хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.
6. Баярлалаа.
7. Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.
8. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.
ХҮҮХДҮҮДДЭЭ ЭНЭ ТАЛААР ЯРЬЖ ӨГӨӨРЭЙ!
1. Түүний хэрхэн төрсөн тухай
2. Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
3. Хэрхэн нэр сонгож өгсөнөө
4. Өөрсдөө хүүхэд байхдаа хэрхэн амьдарч байснаа
5. Өвөө эмээ нарынх нь тухай
6. Дуртай зүйлийнхээ тухай
7. Санаан чинь зовоодог зарим зүйлийн тухай
8. Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
9. Ойрын төлөвлөгөө
10. Хийдэг ажлынхаа тухай
СОНСОХ ЗҮЙЛС:
1. хүүхэд чинь юу ярьж байгааг сонс
2. Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоом нь таалагдаж байгаа эсэх, сонирхож буй эсэхийг сонсож мэд.
3. Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.
4. Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.
5. Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.
АСУУХ ЗҮЙЛС:
1. Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?
2. Хэрвээ....яахав?
3. Хоёлаа яаж үүнийг зөвөөр....вэ?
4. Чи юуны тухай бодож байна?
5. Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?
6. Энэ ямар амттай бол?
ҮЗҮҮЛЭХ ЗҮЙЛС:
1. Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах
2. Гадны аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах
3. Хэрхэн цаасаар онгоц хийж нисгэхийг зэрэг бүтээлч сэтгэлгээг нь сэрээсэн зүйлсийг
4. Талх зүсэх, хувцсаа эвхэх зэрэг хялбар ажлуудыг
5. Мэдээлэл хэрхэн хайхыг
6. Аавыг нь (ээжийг нь) хүндэлж хайрладагаа харуулж байх
7. Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах
ЦАГ ГАРГАХ ЗҮЙЛС:
1. Хамтдаа барилгын ажлыг харах зэргээр хүмүүсийн хөдөлмөрлөж байгаа, бүтээн босголт хэрхэн өрнөж байгааг харуулахад
2. Шувуудыг ажиглах зэрэг байгалийн гоо сайхныг мэдэрэхэд нь
3. Аялалд буюу аль нэг тийшээ хамт явахад
4. Хамт шавар шавхай туучих зэрэг гэм хоргүйхэн дэггүйтэхэд
5. Хоол хийхдээ туслуулах зэргээр ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийхэд
6. Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суухад
ХҮҮХДЭЭ БАЯРЛУУЛАХ ЗҮЙЛС:
1. Ямар нэг гэнэтийн бэлэг барих
2. Хоолны дараа хааяахан амттан өгөх
3. Хоол буюу зуушийг өвөрмөгц чамин хэлбэрт оруулж өгөх
4. Хүссэн тоглоомоор нь хамт тоглох
САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛС:
1. Өөрийгөө муу эцэг, эх гэж голох
2. Үлгэр жишээч эцэг эх, хүүхдүүд ямар байх тухай
3. Өөрийгөө зөвтгөх шалтгаан хайх
ТАНЫ ӨГЧ ЧАДАХ ЗҮЙЛС:
1. Хүүхдээ зөөлөн сайхнаар харж байх
2. Хүүхэд чинь өрөөнд ороод ирэхээр инээмсэглэж байх
3. Хүүхэд чинь танд хүрвэл адилхан энхрийлж байх
4. Ямар нэгэн юм ярихын өмнө заавал анхаарлыг нь хандуулж байх
5. Хүүхэд өөрөө тайтгарахыг хүлээж сурах
6. Орой бүр усанд оруулж байх, боломжтой үедээ эсэргүүцэл сайжруулах массаж хийж өгөх
7. Хүүхдээ эрхлүүлэх хамгийн дуртай аргаа өөрөө сонгож олох
https://www.facebook.com/Хадаасан-цэцэг-105387358152172/

Аварга том усан онгоцны хөдөлгүүр эвдэрчээ. Түүнийг засах хүн олдохгүй байв, эцэст нь 40 жилийн туршлагатай нэгэн инжене...
14/03/2021

Аварга том усан онгоцны хөдөлгүүр эвдэрчээ. Түүнийг засах хүн олдохгүй байв, эцэст нь 40 жилийн туршлагатай нэгэн инженерийг олж засуулахаар болжээ. Өнөөх инженер ирээд хөдөлгүүрийг тойрч анхааралтай ажиглан алхаж байснаа цүнхээ уудалж жижигхэн алх гаргаж ирээд нэг газар алхаараа зөөлхөн цохитол хөдөлгүүр асчээ.
Инженер ажлын хөлсөндөө 10.000 доллар авахыг хүсэв. Хөлгийн эзэн уурлаж
-Юу яриад байгаа юм бэ? Чи бараг юу ч хийгээгүй биз дээ, яг юунд ингэж их мөнгө шаардаж байгаагаа тайлбарлаач гэтэл хариулт нь маш энгийн байжээ.
-Алхаар цохисны хөлс бол 2 доллар, харин яг хаана нь, яаж, ямар хүчээр цохисны хөлс 9998 доллар гэжээ.
Хүний туулж ирсэн амьдралын туршлага, мэргэшил, чадвар гэдэг асар их хөлс хүч, нулимс, олон удаагийн оролдлого, бэрхшээлийн үр дүн байдаг тул түүнийг дандаа зөв үнэлж хүндэтгэж байгаарай.
Ямар нэг ажлыг 30 минутад хийж байна гэдэг нь магадгүй 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон чадвар байдаг. Та түүний ажлын хөлсийг ажил гүйцэтгэсэн 30 минутаар бус 30 минутад багтаан хийж сурахад зарцуулсан 10 жилийн хөдөлмөрөөр нь тооцох нь зүйд нийцнэ #гэжээ.

05/03/2021

Соёлын сайд Ч.Номин яамны харьяа байгууллагуудын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “Миний хувьд ажлаа ....

Сургууль чиний юу сурсаныг чинь ШАЛГАДАГ                                      болАмьдрал чиний юу чаддагыг чинь ШАЛГАДАГ
20/02/2021

Сургууль чиний юу сурсаныг чинь ШАЛГАДАГ
бол
Амьдрал чиний юу чаддагыг чинь ШАЛГАДАГ

20/02/2021

Очирваань бурхны зүрхэн тарни: Ум базар ваани хум пад. Арван зүгийн хар хорыг таслаж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна. НУУЦЫН ЭЗЭН ОЧИРВААНЬ БУРХАН...

Монголынхоо бүх хосуудад ГЭГЭЭН ХАЙРЫН баярын өдрийн мэндийг хүргэе. Seasons of love кино контентийг бүх IPtv-үүдийн вид...
14/02/2021

Монголынхоо бүх хосуудад ГЭГЭЭН ХАЙРЫН баярын өдрийн мэндийг хүргэе.
Seasons of love кино контентийг бүх IPtv-үүдийн видео сангаас хүлээн авч үзээрэй.

Shine doloo honog amjilt bvteeleer dvvren bj hvssen bvhen mine biyleh boltugai .Chuhal odrvvd...
31/01/2021

Shine doloo honog amjilt bvteeleer dvvren bj hvssen bvhen mine biyleh boltugai .
Chuhal odrvvd...

12/01/2021
10/01/2021

“Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон с....

06/01/2021

Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

02/01/2021
Хэрэв чи 100 хар шоргоолж, 100 улаан шоргоолж цуглуулаад шилэн саванд хийвэл ямар нэгэн зүйл болохгүй. Харин чи саваа ав...
01/01/2021

Хэрэв чи 100 хар шоргоолж, 100 улаан шоргоолж цуглуулаад шилэн саванд хийвэл ямар нэгэн зүйл болохгүй. Харин чи саваа авж хүчтэй сэгсэрчихээд ширээн дээр үлдээвэл шоргоолжнууд бие биенээ алж эхлэх болно. Улаан шоргоолж хар шоргоолжийг дайсан гэж бодох бол хар шоргоолж ч улаан шоргоолжийг дайснаа гэж бодно харин жинхэнэ дайсан нь савыг сэгсэрч байгаа хүн юм. Энэ үзэгдэл нийгэмд ч мөн адил байна.

Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд
Зүүн ба баруун
Баян ба ядуу
Шашин ба Шинжлэх ухаан
Хов жив, цуу яриа гэх мэт ...

Бид хоорондоо тулалдахаасаа өмнө өөрсдөөсөө асуух ёстой асуулт бол: Савыг хэн доргиов?

Address

Улаанбаатар

Telephone

+97696117878

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Etugen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Etugen:

Videos

Share

Nearby media companies


Other Улаанбаатар media companies

Show All