We love Mongolia

We love Mongolia Мэдээ, мэдээллийн цахим хуудас
(102)

Olympic Podium 🥇🥈🥉🥉
27/07/2024

Olympic Podium 🥇🥈🥉🥉

НЭР ДЭВШИГЧИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦОЖ, ТОГТООЛ БАТЛАВМонгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 ...
01/07/2024

НЭР ДЭВШИГЧИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦОЖ, ТОГТООЛ БАТЛАВ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг ҮАГ-аас гарг...
27/06/2024

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг ҮАГ-аас гаргажээ.
https://imongolia.mn/post/157155

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн ...
27/06/2024

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
https://imongolia.mn/post/157154

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хув...
27/06/2024

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно.
https://imongolia.mn/post/157152

Баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.

МАН-аас зарласан жагсаалт дахь эхний 30 кандидат:Г.Лувсанжамц (Японд хот төлөвлөлтийн чиглэлээр доктор хамгаалсан)М.Энхц...
20/05/2024

МАН-аас зарласан жагсаалт дахь эхний 30 кандидат:

Г.Лувсанжамц (Японд хот төлөвлөлтийн чиглэлээр доктор хамгаалсан)
М.Энхцэцэг (Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан)
Ч.Анар (“Ондо” компани)
О.Саранчулуун (“Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч)
Д.Рэгдэл (ШУА-ын Ерөнхийлөгч асан)
Д.Ганмаа (Харвардад багшилдаг)
Үйдвэрчний эвлэлийн квот
М.Мандхай (СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга)
Д.Энхтүвшин (Шарк, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан)
Б.Уянга (УУХҮ-ийн дэд сайд)
Ж.Галбадрах (Шинэ Монгол эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч)
А.Ариунзаяа (МАН-ын нарийн бичгийн дарга)
Б.Баярбаатар (МАН-ын хяналтын хорооны дарга)
Б.Хэрлэн (Улс төр судлаач)
Д.Бум-Очир (Ерөнхийлөгчийн зөвлөх)
О.Номинчимэг (Нийслэлийн Засаг даргын орлогч)
С.Зулпхар (ХНХ-ын дэд сайд)
Г.Ганбаяр (БШУ-ны дэд сайд асан)
С.Мөнгөнчимэг (Сангийн дэд сайд)
Б.Солонгоо (ХЗДХ-ийн дэд сайд)
Ч.Лодойравсал (Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн дарга)
Г.Дөлгөөн (Монгол банкны дэд ерөнхийлөгч)
А.Адилбиш (СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч)
С.Далхаасүрэн (МАН-ын бүлгийн ажлын албаны дарга)
У.Болортуяа (Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч)
Г.Баярхүү (МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга)
Д.Бумдарь (Улс төр судлаач, МУИС-ийн багш)
Алтанхуяг
Ц.Цолмон ("Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирал)
Т.Сайнжаргал (МТЗ ТӨХК-ийн төслийн удирдагч)

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Рио-гийн гар, хөл болсон Ч.Хүрэлбаатар намайг нэр дэвшүүлсэнгүй-Би намын гаргасан шийтгэлий...
20/05/2024

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Рио-гийн гар, хөл болсон Ч.Хүрэлбаатар намайг нэр дэвшүүлсэнгүй

-Би намын гаргасан шийтгэлийг хүндэтгэлтэй хандаж байна. Гурван удаа сонгож, итгэл үзүүлсэн Дорнод аймгийнхандаа баярлалаа. Рио-гийн гар, хөл болсон Ч.Хүрэлбаатар "Чамайг нэр дэвшүүлэхгүй" гэж занаж байсан. Тэр хүний хэлж, занаж байснаар боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг нь эсэргүүцсэн. Тэр хүн намд олон жил болсон, мөнгөтэй хүн шүү дээ. Тэр хүн Увс аймгийн оюутнуудад мөнгө тарааж байсан. Ийм бугшиж, идээ бээр болсон хүнийг битгий гараасай гэж хүсэж байна. Миний өндөр настай ээж "Миний хүү дахиж дэвших хэрэггүй. Одоо болно" гэж хэлсэн. Би энэ саналыг нь хэсэг хугацаанд бодлоо. Надад албан тушаал санал болгоогүй, би хүлээж авахгүй.

АбуДаби-2024Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу-Даби хотноо 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн...
20/05/2024

АбуДаби-2024

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу-Даби хотноо 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кгд ОУХМ Л. Анхзаяа хүрэл медалийн эзэн боллоо.

Ардчилсан намын жагсаалтад бичигдсэн эхний 24 хүний нэр албан бусаар ингэж гарчээ. Яг олоо Үндэсний бодлогын хороо хэлэл...
20/05/2024

Ардчилсан намын жагсаалтад бичигдсэн эхний 24 хүний нэр албан бусаар ингэж гарчээ. Яг олоо Үндэсний бодлогын хороо хэлэлцэн эцэслэн шийдэх юм.

1. С.Одонтуяа
2. Ж.Баясгалан
3. С.Цэнгүүн
4. Ө.Шижир
5. Ж.Баярмаа
6. Ж.Батсуурь
7. Д.Энхтуяа
8. С.Баярцогт
9. Б.Пунсалмаа
10. Э.Одбаяр
11. П.Батчимэг
12. Г.Очирбат
13. Б.Жаргалан
14. А.Ганбаатар
15. Ц.Мөнхтуяа
16. К.Жандос
17. Д.Оюунцэцэг
18. Р.Амаржаргал
19. Н.Жавзанпагма
20. Э.Галбадрал
21. Х.Номингэрэл
22. Ц.Баатархүү
23. Л.Нарантуяа
24. П.Нүрзэд

2022 онд IJF - International Judo Federation  Бавуудоржийн Баасанхүүг ингэж онцолж байлаа
19/05/2024

2022 онд IJF - International Judo Federation Бавуудоржийн Баасанхүүг ингэж онцолж байлаа

-жүдогийн “ертөнцөөр” сайхан аялж, арван жилийн өмнөх шигээ инээж, индэр дээр гарч байгаарай-

АбуДаби-2024🏆 Бавуудоржийн Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн Скутатай барилдан ялж ДЭЛХИЙН аваргын АЛТАН ме...
19/05/2024

АбуДаби-2024🏆
Бавуудоржийн Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн Скутатай барилдан ялж ДЭЛХИЙН аваргын АЛТАН медаль хүртлээ🥇🇲🇳
-48 kg World Champion - Baasankhuu Bavuudorj!🥇🇲🇳

🙏🗻 Everest today: ӨСӨХӨӨ МИНЬ ТАЙВАН НОЙРСООРОЙ Эверестийн өмнөд ноён оргилын ойролцоо IV баазаас дээш осолдсон зоригт  ...
17/05/2024

🙏🗻 Everest today: ӨСӨХӨӨ МИНЬ ТАЙВАН НОЙРСООРОЙ
Эверестийн өмнөд ноён оргилын ойролцоо IV баазаас дээш осолдсон зоригт уулчин Цэдэндамбын Өсөхжаргалыг 53 насанд нь уулчдын хамт олон алдлаа. Нэмэлт хүчилтөрөгч, Шерпагийн дэмжлэггүйгээр оргилд гарах гэсэн оролдлого нь түүний няцашгүй хүсэл зориг, ууланд авирах хүсэл тэмүүллийнх нь тухай маш их хэлэх биз ээ. Түүний хайртай хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Өсөхжаргал минь тайван нойрсоорой 💗🙏
The mountaineering community has lost a fearless climber Usukhjargal Tsedendamba at the age of 53, who was found near the south summit of Mt. Everest after disappearing above Camp IV. His attempt to reach the summit without supplementary oxygen and Sherpa support speaks volumes about his indomitable will and passion for mountaineering. We extend our deepest sympathies to his loved ones. Rest in peace, Usukhjargal.

Эх сурвалж: Everest Today

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай...
16/04/2024

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.

Мэдээллийн дэлгэрэнгүй:

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл бай....

04/04/2024
15/03/2024

.

С.Чинзориг: Гадаад улс орныг зорихоос аргагүй байсан тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик ...
01/03/2024

С.Чинзориг: Гадаад улс орныг зорихоос аргагүй байсан тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг Монголдоо хийх боломжтой боллоо

МОНГОЛД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЖАГСААЛТААС ХОЁР ЗААЛТЫГ ХАСАХ БОЛОМЖ БҮРДЭВ

01/03/2024

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ. Уг шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ. Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.

01/03/2024

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ. Дээрх шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ.
Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.

Таны төсөөлснөөс ч богино хугацааБид гар утсаа хэсэгхэн хором үзэхэд л 15 минут нүд ирмэхийн зуур зарцуулсан байдаг шүү ...
27/02/2024

Таны төсөөлснөөс ч богино хугацаа
Бид гар утсаа хэсэгхэн хором үзэхэд л 15 минут нүд ирмэхийн зуур зарцуулсан байдаг шүү дээ. Тэгвэл та эрүүл мэндийнхээ төлөө ийм хэмжээний цаг гаргаж амжихгүй гэж үү?
Өдөр бүр 15хан минут дасгал хөдөлгөөн хийснээр дан ганц галбиржаад зогсохгүй сэтгэл санаа өөдрөг болж стресс багасна. Мөн цусны эргэлт болон нойрны чанар сайжрах зэрэг олон талын ашиг тустай юм шүү.
#ЭнэЖилдээЭрүүлЖиндээ

Таны төсөөлснөөс ч богино хугацаа

Бид гар утсаа хэсэгхэн хором үзэхэд л 15 минут нүд ирмэхийн зуур зарцуулсан байдаг шүү дээ. Тэгвэл та эрүүл мэндийнхээ төлөө ийм хэмжээний цаг гаргаж амжихгүй гэж үү?
Өдөр бүр 15хан минут дасгал хөдөлгөөн хийснээр дан ганц галбиржаад зогсохгүй сэтгэл санаа өөдрөг болж стресс багасна. Мөн цусны эргэлт болон нойрны чанар сайжрах зэрэг олон талын ашиг тустай юм шүү.

#ЭнэЖилдээЭрүүлЖиндээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
26/02/2024

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

,

20/02/2024

Нийт 140 мянга гаруй малчдын 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар Төв банк болон арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрлээ

📢⁉️МЭДЭЭЛЭЛ;Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/30 дугаар "Авто зам,_замын байгууламжи...
17/02/2024

📢⁉️МЭДЭЭЛЭЛ;
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/30 дугаар "Авто зам,_замын байгууламжийг түр хаах тухай" тушаал гарчээ.

Иргэд та бүхэн анхаарна уу!!!

ХОЛЧ УХААНТАЙ , ХЭРСҮҮ МАЛЧИН ХҮҮГЭЭР БАХАРХАЖ БАЙНА  Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин  Ганбаатарын ...
17/02/2024

ХОЛЧ УХААНТАЙ , ХЭРСҮҮ МАЛЧИН ХҮҮГЭЭР БАХАРХАЖ БАЙНА
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин Ганбаатарын 14 настай Бямбацогт хүү 2024.02.11 буюу шинийн хоёрны оройны 16 цагт малдаа явж хоёрдугаар сарын 12-ны өглөөний 11цагт хүртэл 25-35C-ийн хүйтэнд, малаа цасан шуурганд гүйцэлгүй, сураггүй алга болжээ.
Түүнийг Асгат, Сонгино, Тэс сумын Онцгой байдлын албан хаагчид аврах үйл ажиллагаа явуулахаар хичээсэн боловч Асгат сумын онцгой байдлын албан хаагчид тухайн газарт очиж эрэн хайх ажиллагаанд оролцсон байна.
Завхан аймгийн Хойд сумдаар зам харгуй хаасан цас зуд ихтэй тул Сонгино сумын ОБ-ын албан хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана , Тэс сумын ОБГ-ын албан хаагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна.
Бямбацогт хүү шуурганд малтай туугдаад шөнө болтол явжээ. Түүний дээл шуурганд норсон мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байжээ. Шөнө дөл болж даарахад хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацжээ. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажууд байлгасан. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эврээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ.
Ар гэрийнхэн, ОБгазрын албан хаагчид морь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй даарч байжээ.
Эх сурвалж: Түүний эгч Ж. Дуламсүрэнгээс авав.

16/02/2024

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ.
-Тэжээл, хужир импортын гурилан бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар боллоо
-Өвөлжилт хүндэрсэн аймаг суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тээврийн түлш зардлыг шийдвэрлэлээ
-Отроор яваа малчдад хүнс эм тариа зэрэг анхан шатны эмийн багцыг шийдвэрлэлээ
-Нийслэлд шар усны үертэй холбоотой авч хэрэгжүүлэх ажлын зардлыг шийдвэрлэлээ
-Алслагдсан сумдад эрүүл мэндийн тусламж үйллчилгээний автомашиныг нийлүүлэхээр боллоо

Address

Ulaanbaatar
19141

Alerts

Be the first to know and let us send you an email when We love Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Nearby media companies