Saturn writing

Saturn writing enjoy yourself...

📖 Мунхаг хүн "Би мэднэ" гэж хэлдэг. Мэргэн хүн "Би юу ч мэдэхгүй" гэдэг. Мунхаг, мэргэн хоёулангаас нь гэтлэх үед зөвхөн...
13/01/2025

📖 Мунхаг хүн "Би мэднэ" гэж хэлдэг. Мэргэн хүн "Би юу ч мэдэхгүй" гэдэг. Мунхаг, мэргэн хоёулангаас нь гэтлэх үед зөвхөн аниргүм л түгнэ.

#АгнистынГэгээ

"Ай даа энэ шүү дээ"
Эшлэл хуудас 18 дугаар тал

13/01/2025

Чинагийн Галсан: Би герман хэлийг сураад зогсохгүй герман хэлт зохиолч болоод уншигдаж байна.

2024.12.28

Зарим зүйлийг зүгээр л байгаагаар нь тэр чигт нь орхиод сурчих хэрэгтэй юм шиг...Өөрчлөх гэж, ойлгох гэж, ойлгуулах гэж ...
13/01/2025

Зарим зүйлийг зүгээр л байгаагаар нь тэр чигт нь орхиод сурчих хэрэгтэй юм шиг...

Өөрчлөх гэж, ойлгох гэж, ойлгуулах гэж хичээхгүйгээр зөнд нь орхиж, өөрийгөө ч, бусдыг ч үзэл бодлоосоо чөлөөлж сэтгэлээ тайтгаруулж сурмаар байна, би.

Өгөөмөр өгч, энэрэнгүй тусалж, өгсөн шигээ авахыг, хариу тус, сайн сайхныг хүсэхгүй мартаж сурмаар...

Өөрөө өөрийгөө сонсож, өрөөлөөс бус өөрөөсөө бурууг хайж, бусдаас бус дотроосоо сайн сайхнаа хайж олмоор...

/Хан Ган "Хөвгүүн ирлээ"-г уншиж эхэлсэн ч дуусгаж төвдөхгүй илүү зөөлөн ном уншиж дотроо чөлөөлөхүй дор.../

2025.01.13

📖 ... Одоо тэдний хүсэж байгаа зүйл нь бодит явдлын жагсаалт биш, урьдчилж бичсэн зүйл дээрээ бидний нэрийг бичин хоосон...
11/01/2025

📖 ... Одоо тэдний хүсэж байгаа зүйл нь бодит явдлын жагсаалт биш, урьдчилж бичсэн зүйл дээрээ бидний нэрийг бичин хоосон зайг нь дүүргэх байв. Харин бидний хийх ёстой зүйл бол өөрийгөө худлаа илчлэх байлаа.

Хан Ган "Хөвгүүн ирлээ"

Эшлэл хуудас 137 дугаар тал

Өглөө эрт 6:00-д онгойдог, миний мэдэх ганц кафе  -д хамгийн тухтай суудлыг нь хоосон байхтай таарсан азтай өглөө байлаа...
10/01/2025

Өглөө эрт 6:00-д онгойдог, миний мэдэх ганц кафе -д хамгийн тухтай суудлыг нь хоосон байхтай таарсан азтай өглөө байлаа. Яг энэ булангийн, цонхон талын суудлыг хоосон байхыг үзэх гэж урдуур нь өнгөрөхдөө, орж үйлчлүүлэх бүрдээ үргэлж тэмүүлдэг байв. Харин өнөөдөр эгзэг нь таарсан. Надад яг л Кавагүчи Тошиказүгийн "Кофе хөрөхөөс өмнө" дээр гардаг цаг хугацаагаар аялуулдаг сүнстэй сандалны эзэн нь босохыг хүлээдэг гол дүр шиг мэдрэмж төрлөө, өнөө өглөө. Ккк

Ганц цаг ч гэсэн тухлаад, кофе хөртөл номоо уншаад суух сайхан байлаа, энэ мэдрэмжээ хуваалцаж үлдээмээр санагдав аа. 👌

📖Хол биш зүйлсийн тухай эргэцүүлэх боломж олгов, энэ ном.Шинэ оны эхний ном байлаа. Шинэ гэж бодсон зүйлс хуучны танил м...
08/01/2025

📖Хол биш зүйлсийн тухай эргэцүүлэх боломж олгов, энэ ном.

Шинэ оны эхний ном байлаа. Шинэ гэж бодсон зүйлс хуучны танил мэдрэмж байхыг, хуучных гэж бүдгэрсэн дурсамжууд шинэ мэт бодолд сэргэхийг мэдэрлээ.

Тамара эмээгийн тухай дурсамжийг уншаад нулимс мэлмэрэв. Автобусанд явж байсан тул нулимсаа залгин байж уншиж дуусгасан. Тэгээд бодлоо, бусдад ямар харагдах бол гэж алхам тутамдаа хичээдэг зан хүний дотоод төлөвшилд ороод нуугдчихдаг юм байна даа, тэр нь өөрийн мэдэлгүй олон нийтийн дунд орохоор ил гарч байдаг юм байна гэж...

Надад хамааралгүй гэж бодож буй бүхэн надтай хамгийн хамааралтай байх боломжтойг, надтай хамгийн ойр гэж итгэдэг зүйлс надаас дэндүү алс байж болохыг ч эргэцүүлээ. Өөрөө өөртэйгээ ярилцах боломж олгосон, өөдөсхөн гэлтгүй юм бүхэн утга учиртайг сануулсан мэдрэмж байлаа. Бичвэр шиг ээ хөнгөхөн, авсаархан, агуулга шиг ээ алс холыг дэргэд авч ирсэн ном байлаа.

2024.01.08 | Saturn writing

📖 "Хүүхэддээ үнэтэй машин авч өгснөөс хэдийгээр зардал мөнгө нь хямдхан биш ч Гималай руу нэг аваад явахсан.Хэтэрхий нан...
03/01/2025

📖 "Хүүхэддээ үнэтэй машин авч өгснөөс хэдийгээр зардал мөнгө нь хямдхан биш ч Гималай руу нэг аваад явахсан.

Хэтэрхий нандин, хайран энэ амьдралыг арай илүү утга учиртай, том хараатай туулах байх даа... Жижигхэн асуудалд, хайрцаглагдсан бодолдоо гацаж шаналж суухдаа дэлхийн дээвэр дээр нар манддагаараа мандаж, үдэш болоход үлгэрийн мэт туяаран жаргаж буйг санадаг байгаасай гэж."

Ч.Ганжавхлан "Хол биш" ном

Эшлэл хуудас 63 дугаар тал

2024 ОНЫ МИНИЙ ОНЦЛОХ 20 НОМ📌Хүний сэрэл мэдрэмж рүү өнгийсөн зохиолууд1. МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ Анх уншиж эхэлснээс...
03/01/2025

2024 ОНЫ МИНИЙ ОНЦЛОХ 20 НОМ

📌Хүний сэрэл мэдрэмж рүү өнгийсөн зохиолууд

1. МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ

Анх уншиж эхэлснээс л манай улсын буюу “бидний байж байгаа” царайг ил тод хүүрнээд байх шиг ойрхон мэдрэмж төрсөн. Хэт их эрх мэдлийг хэдхэн хүн хуваан завших дарангуйлал, хэт ноомой ард түмнийг хэтэрхий ядуу, ядруу байлгах улсын орны (намын) бодлогыг бүр нэг байг нь онож өгүүлсэн зохиол юм санж. Номын гол баатар болох Смит бол шударга нийгмийн төлөө тэмцэгч, бүхнийг эрхшээгчдийн эсрэг дуу хоолойгоо өргөх зоригтон мэтээр зохиол эхэлж, өрнөнө. Гэвч төгсгөл нь ялагдлаар дуусна, харамсалтай нь.
https://borgotsoi.coo.mn/116996/myanga-yesun-zuun-nayan-duruv-ba-minii-bodol....html

2. ЦАГААН ХООЛТОН
Нобелийн отгон шагналтан Хан Ганы “Цагаан хоолтон”-ыг шимтэн уншив. Шимшрэн уншив. Энэ бол миний төсөөлсөнчлөн цагаан хоолтны тухай ном огтоос биш болохыг номын хуудсыг эргүүлэхдээ л ойлголоо. Энэ бол эмзэг уяхан эмэгтэй хүнийг хайраар услахгүй байвал юунд хүргэдгийг тод мэдрүүлэх сэтгэл зүйн ном юм байна. Энэ бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн хүнээ ойлгох итгэлцүүрийн гүүрийг тордон арчлахгүй нурааж орхивол юу тохиохыг өгүүлсэн сэрэл мэдрэмжийн тухай ном юм байна.
https://borgotsoi.coo.mn/117075/cagaan-hoolton.html

3. ӨЧИГДӨР УУЛЗЪЯ. БҮРЛЭЭЧИЙН МОНОЛОГ
Хий хоосны ертөнцөөс өөрийн үзэж туулсан амьдралаа эргэцүүлэх би. Маргаашгүй амьдралынхаа тухай хүүрнэх боломж нь үй олон өчигдөр. Би гэж хэн явсан хийгээд бидний амьдрал чухам ямархан хэврэг болохыг эвлэгхэн хүүрнэж энгийнээр урсгаж бичсэн нь зохиолын гол онцлог болжээ. Г.Аюурзанын номыг шимтэн уншигчийн хувьд "Өчигдөр уулзъя. Бүрлээчийн монолог" роман нь миний хувьд "Судасны чимээ" /2015 он/ номоос хойш хамгийн гоё зохиол нь гэж хэлнэ.
https://borgotsoi.coo.mn/117001/margaashgui-uchigdur.html

4. ВЭН ХОТ
Зохиол эхлэхдээ, Ши балгас хэмээх хот тосгонд түүний нэрийг мэдэхгүй, алдрыг дуулаагүй хүн үгүй боловч туулсан амьдралыг нь мэдэх хүн нэгээхэн ч үгүй хэмээх тодотголоор зохиолын гол баатрын тухай дүрслэл хөвөрнө. Хур баян эрийн дутуу гачуугүй харагдах амьдралын гүнд чухам юу эс нуугдан буйг гагц түүнээс өөр хэн ч үл мэднэ, үл анзаарна. Энэ бол өнөөгийн бидний цахим ерөнтцийн гял цалд автаж, хэний зураг хамгийн сайхан байгааг, хэн юу эдэлж өмссөнийг л анзаарахаас өнгөн талын үзэгдэх тэр дүрийн цаана тухайн хүний ямар амьдрал туулж байгааг мэдэхгүйтэй агаар нэгэн санагдана.
https://borgotsoi.coo.mn/117035/ven-hot.html

5. ЗҮҮДНЭЭС Ч ЧИНАГШ УЙ
Нобелийн шагналт зохиолч Петер Хандкегийн 1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” хэмээх уг номыг уншихад нэг тийм далдын шаналал, гомдол нуугдсан ч юм шиг мэдрэмж төрсөн. Эмэгтэй хүний өөрийгөө хойш тавин байж амьдралынхаа хором мөч бүхнийг гэр бүлдээ зориулах их хүсэл зоригийн ард юу нуугдаж үлддэгийг илэрхийлэхийг зорьжээ гэж би хувьдаа эргэцүүлсэн.
https://borgotsoi.coo.mn/117069/zuudnees-ch-chinagsh-ui-.html

📌Дурсамжаас бүтсэн хийгээд уран зөгнөлт зохиолууд

6. ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
Энэ номыг эхлүүлээд л аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг мэдэрсэн. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөх мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх шиг болж байлаа.
https://borgotsoi.coo.mn/117061/huh-tenger-sonsoj-bai-.html

7. ЗҮС БОРООНООР ХАДАХ ДУУН
Бага насандаа нэг л зүүдээ байнга хар даран зүүдэлдэг байснаа би энэ номыг уншиж эхлэхдээ санасан юм. Багын дурсамжууд дэвтрийн шарласан хуудсанд бүдэг бадагхан зурайх харандаагаар бичээд сарнисан үгс шиг сэтгэлийн гүн дэх хаа нэгтээ орон зайд хав дарагдсан байдгийг тэгээд ойлголоо. Нүдээ хагас онийлгон харандааны арилсан бичгийг унших гэж ядаж цөхөх ч цаасан дээр үлдсэн мөрөөр нь төвөггүй үсэглэх боломж олдох шиг тийм л үнэ цэн нь бүдгэрсэн дурсамжууд... Хүүрнэл зохиолын оргилуудын нэг гэж тодорхойлж болох Үй Хуагийн ээлжит нэгэн бүтээлийг харанхуйн дундаас сүүмгэр гэрэл анивчихыг хүлээх шиг хуудас хуудсаар нь имэрч, уй гуниг, харуусал цөхрөлд автан байж уншлаа.
https://borgotsoi.coo.mn/117033/zus-boroonoor-hadah-duun.html

8. МЭЛХИЙ
Бодит байдал, төсөөллийн орон зай алин болохыг үл мэдэх ертөнцөөр аялах мэдрэмжийг Мө Яний “Мэлхий” зохиолоос авлаа. Зохиолын үйл явдал хийгээд өрнөл тэмцэл нь үнэн бодит байдлаас сэдэвлэж үлгэр домогтой сүлж хуучлах мэт хөвөрнө.
https://borgotsoi.coo.mn/117019/-melhii.html

9. АЯНГАТ ЦАГИЙН ТУУЖ
Амь амьдралаа Алтай хайрхандаа даатгах монгол ухаан, алд биеэ үл хайрлан зүтгэсэн итгэл үнэмшил амьсгалах хоног дуусахын цагт утга учиргүй байсныг ухаарах сэхээрэл бүхнийг энэ номын хуудаснаас олж харлаа.
https://borgotsoi.coo.mn/117071/ayangat-cagiin-tuuj.html

10. СУВД
Тэнгисийн эрэг дагуу сувд түүж амин голоо зууж ирсэн айл хөршүүдийн дунд аман яриа, хууч домог болон үлдсэн нэгэн түүх бий. Тэр бол Кийногийн гэр бүлд тохиолдсон явдал юм. Анхны амин үрээ өлгийдөн авсан энэ айлд гэнэт их аз тохиож, өрхийн тэргүүн Кийно хосгүй үзэсгэлэнт, аварга том сувд олсноор тэдний амьдрал орвонгоороо эргэх эхлэлийн үүд нээгдэх болно.
https://borgotsoi.coo.mn/117080/suvd.html

11. ЭМЭГТЭЙ
Бид энэ яваа насандаа ээждээ амьдарч өгч байгаа мэт л аашилж аяглаж хорвоог бардаг улс юм. Анни Эрно зохиолчийн “Эмэгтэй” хэмээх номыг уншаад ийм л бодол толгой руу дэлсээд авах шиг буулаа.
https://borgotsoi.coo.mn/117030/emegtei.html

📌Романтик хайрын түүх өгүүлэх зохиолууд

12. ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ
Тахлын үе буюу үхлийн аюултай өвчин хаа саагүй газар авч байх үеийн үйл явдал энд өрнөх ч яг үнэндээ хайрласан бүсгүйдээ үхэн үхтэлээ үнэнч тахал шиг дурласан залуугийн амьдрал л илүү анхаарал татна.
https://borgotsoi.coo.mn/117010/tahlyn-uyeiin-durlal.html

13. МЭДИСОН НУТГИЙН ГҮҮРНҮҮД
Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлах нь орон зайн алсрал, цаг хугацааны уртад үл бүдгэрч, хуучрах тусам үнэ цэн нь нэмэгдэх эрдэнэс шиг сэтгэлд улам гялалзан оршдог болохыг уг түүх өгүүлнэ. Насан туршдаа бие биенээ хайрлахад нь мөнхийн дурсамж бүтээсэн дөрөвхөн хоног л хангалттай байжээ, тэдэнд.
https://borgotsoi.coo.mn/117049/medison-nutgiin-guurnuud.html

14. НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ
Жинхэнэ хайртайгаа учирхад насны хязгаар үгүй болохыг бүтээлээрээ тунхаглагч Г.Г.Маркесийн "Наймдугаар сард уулзъя" нь түүний сүүлчийн зохиол гэдгээрээ тун чиг сонирхол татаж, түүн шигээ урам үл хугалах бүтээл болжээ. Үнэнч хайраа үл хүндэтгэлээр үгүй хийхгүй байхын дотоод тэмцэл, үнэн төрхөө ил гаргахгүй байхын эсрэгцэл хийгээд эвлэх орон зайг нэгэн үйл явдалд чагтлан зангидсан нь зохиолыг улам амттай болгосон мэт.
https://borgotsoi.coo.mn/117032/naimdugaar-sard-uulzya.html

15. КОФЕ ХӨРӨХӨӨС ӨМНӨ, КАФЕД ӨГҮҮЛЭХ ТҮҮХҮҮД
Кавагүчи Тошиказү зохиолчийн “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх хоёр боть ном нь цаг хугацаагаар аялуулах шидтэй эртний хэв маяг бүхий буйдхан кафед өрнөх нууцлаг түүхүүдийг өгүүлнэ.
https://borgotsoi.coo.mn/117025/kofye-huruhuus-umnu-kafyed-urnuh-tuuhuud.html

16. ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ
Зохиолд хоорондоо учир холбоотой дөрвөн өөр түүхийн тухай өгүүлнэ. Өөр өөр цаг хугацаанд өрнөх ээдрээт түүхүүдийг холбох гагнаас нь цаг хугацаагаар аялуулах кафе дахь кофе аялгалагч бяцхан охин Сачигийн дүр юм.
https://borgotsoi.coo.mn/117044/dursamj-martagdahaas-umnu.html

17. ХҮҮХНҮҮД
Тавь эргэм настай ч амьдралын хэмнэл нь эрс тэс уур амьсгал дунд хөврөх Хэнри Чинаски хэмээх гоонь эрийн үргэлжийн зочдоор тасардаггүй боловч ганцаардмал амьдралын тухай уг ном хүүрнэнэ. Багагүй нэр хүндтэй зохиолч тэрбээр өөрийн бичих ур чадвараар дулдуйдан сайхан охид, хүүхнүүдтэй учрал холбоо үүсгэх ч тэр нь хэзээ ч мөнхийн аз жаргалыг авч ирж байсангүй.
https://borgotsoi.coo.mn/117040/huuhnuud.html

18. АРВАН САРЫН ТЭНГЭР ДОР
Аравдугаар сар анзаарагдамгүй өнгөрдөг хэр нь хүний сэтгэлийг хамгийн их догдлуулдаг, магадгүй тэр хэрээр нууцхан гунигт автуулдаг гэгэлзэм сар мэт санагддаг даа. Шарлаж гундсан навчис хаа сайгүй хөглөрөх нь, нарны илч туниа муутай ч нозооруулан төөнөх нь, анхны цас ороод тэр даруйдаа газарт нэвчин хайлах нь бүгд л тэр чигтээ аравдугаар сартай хамт ирдэг, төрдөг мэдрэмж юм аа.
https://borgotsoi.coo.mn/117073/arvan-saryn-tenger-dor.html

19. АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА
Номын үйл явдал тэр чигтээ хүн хүндээ итгэх итгэлийн тухай өгүүлнэ. Хүн хэн байхаас, юунд дурладгаас, хэнийг хайрлахаас үл хамааран тэр бүхий л харилцаа итгэл дээр л оршин тогтнохыг уг зохиолын өгүүлэмж харуулна. Итгэхгүй бол харилцахгүй, итгэлгүй бол үргэлжлэхгүй тийм л энгийн харилцааны түүх.
https://borgotsoi.coo.mn/117084/arsan-huremtei-madonna.html

20. ЧАМТАЙ УЧРАХААС ӨМНӨ
Их Британийн зохиолч Жожо Моейсын “Чамтай учрахаас өмнө” /Me before you/ хэмээх ном нь хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон уншигчийг байлдан дагуулж, уг зохиолоор бүтээсэн уран сайхны кино нь ч олны талархлыг хүлээснээр Луйза Кларк, Уилльям Трейнор нарын адармаатай бөгөөд гунигт хайрын түүхэнд уярахгүй хүн ховор болсон биз ээ. Уиллын дүрээр хүний дотоод мөн чанар, бусдын тухай үнэлэмж, өөрийн хайртай хүнийхээ ирээдүйг илүү тод гэрэлтүүлэхийн төлөө хийж буй үнэнч, тууштай зан чанарыг олж харна. Харин сайхан сэтгэлт Луйза хайрынхаа төлөө хийж чадах бүхнээ зориулах ч эцсийн мөчид эвлэрхийн аргагүй үнэнтэй нүүр тулж үүрдийн хагацлаар бүхнийг цэглэхэд хүрнэ.
https://borgotsoi.coo.mn/116254/chamtai-uchrahaas-umnu....html

✍️2025.01.03 | SaturnWriting

📖 "Ээж гоё сайхан л юм байвал надад өгөх гэж хадгалдаг, эсвэл хүнд бэлэглэхээр далд хийдгийг нь би бүр бодоод бодоод ойл...
02/01/2025

📖 "Ээж гоё сайхан л юм байвал надад өгөх гэж хадгалдаг, эсвэл хүнд бэлэглэхээр далд хийдгийг нь би бүр бодоод бодоод ойлгодоггүй байлаа...
Гэвч би бас яг л ээж шигээ болсон. Хүүхдүүдэд минь гоё байвал би түүнээс нь цадчихдаг, бусдад зориулсан бэлэг таалагдаж л байвал би жаргачихдаг. Үүнийг хэн нэгэн дорой гэвэл гэнэ л биз дээ. Ээж минь үгүй болоогүй, минийхээ зан чанарт үлдээд амьдралд ийн үргэлжилж байгаад би амар амгалан болов."

Б.Энхцэцэг "Зурвас" ном

Эшлэл хуудас 45 дугаар тал

27/12/2024

Номын тухай оны отгон бичлэг 📖🎄

🎄MERRY CHRISTMAS🥂May your holidays be filled with joy, love and unforgettable moments with loved ones.from SaturnWriting...
25/12/2024

🎄MERRY CHRISTMAS🥂

May your holidays be filled with joy, love and unforgettable moments with loved ones.

from SaturnWriting🫰

12/12/2024

Тойм тоо №6: ОРОН СУУЦТАЙ БОЛОХ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ УЛАМ АЛСАРЧ БАЙНА

Дундаж орлоготой монгол иргэн 5-9 жилийн орлогоо бүтэн хадгалж байж орон сууцны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжтой судалгаа гарчээ. Жил ирэх тусам орон сууцны дундаж үнэ гэрлийн хурдаар өсөж, залуу гэр бүлийн байртай болох мөрөөдөл улам АЛСАРСААР

#тоймтоо

📖АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННАНомын эхлэл хэсэгт би “Арьсан хүрэмтэй Мадонна” нь хэзээ гарч ирэхийг эрж хайгаад гайхаж хоцров....
10/12/2024

📖АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА

Номын эхлэл хэсэгт би “Арьсан хүрэмтэй Мадонна” нь хэзээ гарч ирэхийг эрж хайгаад гайхаж хоцров. Үйл явдал талдаа ортол өнөөх гол дүрийн эзэн эмэгтэй гарч ирэхгүй л байв. Гэтэл уг зохиол нь өнгөрсөн үйл явдлаас өмнөх үе рүү хөвөрдөж, дурсамжаас дурсамж руу хөвж очдог дараалалтай юм байж. Эхэн хэсэгт эдлэх насныхаа ихэнх хэсгийг нэгэнт элээсэн ч ихэд нууцлаг ертөнцөө өөрөөсөө хүртэл чандлах эрийн гадаад болон дотоод төрхийг нарийн чимхлүүр гаргажээ.

📌Эрснээ олсон ч алдахгүй байхын төлөөх тэмцэл дутахын хясланг энэ ном өгүүлжээ.

📌Итгэл дууссан цагт хүсэл дуусна, итгэл мөхсөн үед мөрөөдөл хоосорно. Гарт барьцгүй, нүдэнд харууцгүй хоосон үг мэт боловч хүнийг амьдаар нь үхүүлж чадах, үхсэн ч амьдруулсаар байх их хүч итгэлд багтдагийг энэ зохиолоос уншигч би мэдэрч уншлаа...

2024.12.10 | Saturn writing

Номын тэмдэглэлийг 👉 https://borgotsoi.coo.mn/117084/arsan-huremtei-madonna.html

10/12/2024

Өнөөдөр "Хүний эрхийн өдөр"

Бидэнд амьд явах баталгаа байна уу?!

#тоймтоо

Hello December! ☃️🎄🎁
02/12/2024

Hello December! ☃️🎄🎁

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Saturn writing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Saturn writing:

Videos

Share

Category