Ulaanbaatar24.mn

Ulaanbaatar24.mn Official page administrated by www.Ulaanbaatar24.mn

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХОЁР БАЙРШИЛД ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ АВТО ЗАМЫН НҮХЭН ГАРЦ ХИЙГДЭЖ БАЙНАУлаанбаатар хотын түгжрэлийн ...
22/11/2023

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХОЁР БАЙРШИЛД ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ АВТО ЗАМЫН НҮХЭН ГАРЦ ХИЙГДЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын түгжрэлийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Дөрвөн эгнээтэй, 5 метр өндөртэй хийгдэж байгаа учир нийтийн тээвэр болон ачааны автомашин нэвтрэх бүрэн боломжтой. Мөн борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийгдэнэ.

Тус нүхэн гарц ирэх оны дөрөвдүгээр сарын эхээр үргэлжлүүлэн, хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт:
📍Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц,
📍Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц хийгдэж байна.

22/11/2023

Нийслэлийн хот тохижилтын газрын ажилтнууд давс цацалтын дараа тусгай зориулалтын техникээр мөр дарж авто замын зорчих хэсэгт цас хусч ажиллаж байна.

2023.11.22 -ны 04:30 минутын байдлаар

Хойд Америк дахь Морин хуурын төвөөс "Хойд Америк дахь Морин Хуурын Гуравдугаар Наадам"-ыг 2023 оны 10 сарын 27-29-ний ө...
02/11/2023

Хойд Америк дахь Морин хуурын төвөөс "Хойд Америк дахь Морин Хуурын Гуравдугаар Наадам"-ыг 2023 оны 10 сарын 27-29-ний өдрүүдэд Вашингтон ДиСи хотноо АНУ дахь ЭСЯ болон "Анура Мюзик" сургалтын төвтэй хамтран амжилттай зохион байгуулав.

Энэхүү наадмын зорилго нь Монгол соёл урлагийг морин хуураар дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч судалж, сонирхож буй хүмүүсийг нэгтгэх, харилцан суралцах боломжийг нээх, АНУ-д өсөж төрсөн монгол хүүхдүүдэд морин хуураар дамжуулан монгол соёлыг өвлүүлэх юм.

Тэмцээнд нийт 60 гаруй хуурчид оролцож хүүхэд, өсвөр, насанд хүрэгч гэсэн 3 ангилалд оролцож шилдгүүдээ тодруулав.

Мөн тэмцээний төгсгөлийн өдөр мэргэжлийн морин хуурчдын гала тоглолтыг амжилттай зохион байгуулж, гадаадын болон монгол 900 орчим үзэгчид тоглолтыг үзэж сонирхов.

Энэхүү тэмцээн нь жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд зөвхөн АНУ дахь монгол морин хуурчдаас гадна Япон, АНУ-ын хуурчид оролцож тэмцээнийг илүү сонирхолтой болгож байна.

Тэмцээний Гран-при шагналыг 🏆Чикаго хотоос хүрэлцэн ирж оролцсон авьяаслаг хүү Батзулын Хүслэн хүртэв. Шагналыг гала тоглолт дээр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр болон Хойд Америкийн Морин хуурын төв, тэмцээний шүүгчид, "Морин хуурыг дэмжих Цэндийн Батчулуун Сан"-гийн төлөөлөл хүндэтгэлтэйгээр олон зуун үзэгчдийн өмнө гардуулан өгөв.

Тэмцээнийг санаачилж, зохион байгуулсан Хойд Америкийн Морин хуурын төвийн хамт олон Morin Khuur Center in North America, Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон Morinkhuur Ensemble of Mongolia, "Анура Мюзик" сургалтын төвийн хамт олон Anura Music, Чикаго, Сан-Франциско, Денвер, Нью Жерси, Канзас, Вашингтон ДиСи орчмын морин хуурын сургалтын төвийн нийт багш нар, эцэг эхчүүд, уралдаанд амжилттай оролцсон нийт морин хуурчид, тэмцээнийг дэнсэлсэн эрхэм хүндтэй шүүгчид, сайн дурын ажилтнууд, ивээн тэтгэгч нартаа гүн талархал илэрхийлж байна.

МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН, ИХ ХАМБЫН СУУДАЛД МОНГОЛ БАГШ, ЛХААРАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЛАМТАН ...
02/11/2023

МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН, ИХ ХАМБЫН СУУДАЛД МОНГОЛ БАГШ, ЛХААРАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЛАМТАН ЗАЛАРЛАА
🙏🙏🙏🪷🪷🪷🙏🙏🙏
2023.11.01

ВЕРСАЛИЙН ОРДОН ШИЛТГЭЭНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 🇲🇳🇫🇷🇪🇺 Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макр...
30/10/2023

ВЕРСАЛИЙН ОРДОН ШИЛТГЭЭНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

🇲🇳🇫🇷🇪🇺 Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Франц Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг нарын хийсэн Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Morinkhuur Ensemble of Mongolia Францын эртний түүхэн цогцолбор Версалийн хааны ордны Дуурийн театрт “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо амжилттай толилуулсан билээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү Францын Үндэсний цогцолбор Версалийн ордны Ерөнхийлөгч хатагтай Катрин Пэгарийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Версалийн ордонд дурсгаж буй дурсгалын зүйлийг гардуулан өгөв.

Хатагтай К.Пэгар Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн ур чадвар, хүндэтгэлийн концертыг уригдсан үзэгч, зочид маш өндөр үнэлж байгааг, тоглолтын хөтөлбөр шилдэг байсныг өндөр үнэлж буйгаа, Хааны ордон болоод Дуурийн театр гадаад улс орны үйл ажиллагааг нэн ховор хүлээн авдаг, өндөр шалгууртайг тэмдэглээд үүнд бүрэн дүүрэн нийцэж хамтран ажилласан Монгол Улсын Морин хуурын чуулгад болон хамтын хүчин чармайлтаар өндөр түвшинд зохион байгуулсанд Элчин сайд У.Нямхүү, Элчин сайдын яамны хамт олонд болон дэмжигч байгууллагуудад дахин баяр хүргэж, талархаж буйгаа хариу илэрхийлэв.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн А40 дугаартай Олон улс, улсын чанартай авто замын зорчих хэсэгт орсон цасыг цэвэрл...
30/10/2023

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн А40 дугаартай Олон улс, улсын чанартай авто замын зорчих хэсэгт орсон цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна. “Төв АЗЗА” ТӨХК 2023/10/30

20 жилийн өмнөх УБ хотын агаараас авсан гэрэл зураг. Ж.Самбуу даргын санаачлан байгуулсан Хүүхдийн парк бүтнээрээ байна....
29/10/2023

20 жилийн өмнөх УБ хотын агаараас авсан гэрэл зураг. Ж.Самбуу даргын санаачлан байгуулсан Хүүхдийн парк бүтнээрээ байна. Анхны архитекторч Чимэд гуайн төлөвлөлтөөр байгуулсан Бага Тойрог бүхий монгол гэрийн хаалга нь Сүхбаатарын талбай, тотго нь ЗГОрдон, тооно нь харагдана. Гэрийн үүд нь Энхтайвны гүүр бүхий Чингэсийн өргөн чөлөө, Маршалын гүүр бүхий гудамжны хоорондох ногоон байгууламж - Хүүхдийн парк байна. Нэрт яруу найрагч, УИХ-ийн гишүүн О.Дашбалбар агсан "281-ын холбоо" Монгол улсад газар хувьчлахыг эсэргүүцэж 2000 онд хүртэл хойшлуулж байсан нь Та бид бүхний төлөө хийж байсан зөв тэмцэл байсныг монголчууд бид, нийслэлийнхэн бид дэндүү хожуу ухаарах юм.
Via: Zurkhen-Tiv Nodkhuu

ХИЛИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭУвс аймгийн Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн дугаа...
20/10/2023

ХИЛИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

Увс аймгийн Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлд 2023 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 02.00 цагийн орчимд манай талын хилийн инженерийн торон саадын байгууламжийн хажууд морь тургих чимээ гарсныг холоос хилийн манаа илрүүлэн, анхааруулах дохио өгч, Монгол Улсын хилийн тухай хуулийн 48.1.5 (Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан) дахь заалтын дагуу тухайн чиглэлд нам доор газраас уулын өөд буудахад улсын хил зөрчсөн Оросын Холбооны Улсын 1 иргэн суманд оногдож нас барсан байна.
Үүссэн асуудалтай холбогдуулан хилийн дэглэмийн гэрээг үндэслэн Оросын Холбооны Улсын талтай хилийн уулзалт зохион байгуулан, хамтарсан шалгалт явуулахад хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу морин уналгатай 3 хүн мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчиж, хилийн инженерийн торон саадыг тасалсан, морин уналгатай 2 хүн тухайн чиглэлээр буцаж оросын тал руу хил зөрчсөн нь тогтоогдсон.
Хилийн зөрчил болсон газрын орчимд буюу хилээс 1 км зайтай олдсон 39 тооны адуу (азарга нь GPS-тэй) эзэн хариулгагүй, холоос туугдсан шинж тэмдэгтэй байсныг илрүүлэн, шалгахад тухайн адуу улсын хилээс 15 километрт бэлчээрлэж байснаа хилийн зүг 10 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө тасралтгүй туугдсан (GPS-ийн бичлэг, адууны хөлс) нь тогтоогджээ.
Азарганд зүүсэн GPS-ийн мэдээллээр туугдсан замналын дагуу үзлэг хийхэд улсын хилээс 6 километрт байрладаг эзэнгүй айлын өвөлжөөнд автомашинтай хүмүүс тухайн адууг хашсан шинж тэмдгийг илрүүлжээ.
Хоёр улсын иргэд үгсэн тохиролцож улсын хил дамнуулан мал хулгайлахыг завдсан зөрчилтэй холбогдуулан Увс аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан бүлэг шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээ...
20/10/2023

Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс элэгний хорт хавдар 33.2 хувь, ходоодны хорт хавдар 17.2 хувь, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6 хувь, улаан хоолой 5 хувь, умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувийг эзэлж байна.

Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэд хамгийн өндөр буюу 100 мянган хүн ам тутамд эрэгтэйд 77.6 тохиолдол, эмэгтэйд 59.5 тохиолдол бүртгэгдэж байна.

Монгол Улсад 2022 оны байдлаар хорт хавдрын өвчлөлийн улмаас 26 347 хүн хяналтад байгаагаас 525 нь 0-19 насныхан байгаа талаар ХСҮТ мэдээллээ.

#ҮндэснийСтатистикийнХороо

20/10/2023

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 10 дугаар сарын 23-ны Даваа гаригаас авч эхэлнэ. https://ulaanbaatar.mn/home цахим хуудасны “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэнд хандаж дараах баримт бичгийг хавсарган цахимаар илгээгээрэй.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 40 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгохыг зогсоосон байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар  Х.Нямбаатарыг томил...
12/10/2023

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Мөн нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

ХАНЖОУ 2022🇲🇳🇲🇳🇲🇳 Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо. 🥇🥊Боксын эрэгтэйчүүдийн 57-63.5 кг жинд өрсөлдсөн манай боксчи...
04/10/2023

ХАНЖОУ 2022🇲🇳🇲🇳🇲🇳 Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо. 🥇🥊

Боксын эрэгтэйчүүдийн 57-63.5 кг жинд өрсөлдсөн манай боксчин Б.Чинзориг Тайваний боксчин Чу Ен Лайг 5-0 харьцаагаар ялан Азийн наадмын аварга боллоо.

🇲🇳 🥇 Б.Чинзориг 🔥 🔥

АТГ: "Эрдэм транс" компани импортлон оруулж ирсэн "Hyundai" маркийн автобусныхаа насжилтыг уртасгах зорилгоор 135 автобу...
02/10/2023

АТГ: "Эрдэм транс" компани импортлон оруулж ирсэн "Hyundai" маркийн автобусныхаа насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлан бүртгүүлж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан, "Эрдэм транс" компанийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахд байна.

АТГ, ЭЦА, МБА-ны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч шөнө Тэнү...
02/10/2023

АТГ, ЭЦА, МБА-ны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч шөнө Тэнүүн-Огоо компанийн захирал “Г” болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын 4 хүнийг түр саатуулан шалгаж байна.

Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь баталгаажлаа Үн...
25/09/2023

Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь баталгаажлаа

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм. Тэрээр БНСУ-д очиж өөрийн биеэр Б сорьцын тагийг нээн шинжилгээнд хамруулсан байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас бүх цаг үед хориглодог эмийг S1-S5 болон M1-M3 гэж хуваадаг. М.Бадарчийн хэрэглэсэн метенолон нь анаболик стеройдод хамаардаг S1 бодис болохыг ийнхүү баталгаажуулан тогтоолоо.

🇲🇳МОНГОЛЫН БАГИЙН АНХНЫ МЕДАЛЬТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ"Ханжоу 2022" Азийн наадмын буудлагын төрлүүд өнөөдөр эхэлж, ма...
25/09/2023

🇲🇳МОНГОЛЫН БАГИЙН АНХНЫ МЕДАЛЬТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

"Ханжоу 2022" Азийн наадмын буудлагын төрлүүд өнөөдөр эхэлж, манай Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар багийн 10м хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртсэн билээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг, Монголын багийн штабаас өнөөдөр Монголын багтаа анхны медалийг авчирсан мэргэн буучиддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Увс аймаг Малчин сум ❄️2023.09.25-нд
25/09/2023

Увс аймаг Малчин сум ❄️
2023.09.25-нд

 #Хуулбар 💡 БОГОТА ХОТЫГ ГУРАВХАН ЖИЛИЙН ДОТОР ГАЙХАЛТАЙ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХЭЭС 🚌🚙 Латин америкийн томоохон хотуудад баян, яд...
11/09/2023

#Хуулбар
💡 БОГОТА ХОТЫГ ГУРАВХАН ЖИЛИЙН ДОТОР ГАЙХАЛТАЙ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХЭЭС 🚌🚙

Латин америкийн томоохон хотуудад баян, ядуугийн ялгаа, тэгш бус байдал маш их.
Хүмүүс ажилд орох, хүчирхийллээс зугатахын тулд Богота хот руу нүүн шилжих болжээ. Энд зуун жилийн дотор хүн ам нь 100 мянгаас 7 саяд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 50 жилийн дотор Улаанбаатарын хүн 500 мянгаас 1,4 сая болсны дэргэд үнэхээр том өсөлт байгаа биз?

Одоогоос арав гаруй жилийн өмнө Богота хот ямар ч гэрэлт ирээдүйгүй мэт харанхуй, иргэд нь хүсэл тэмүүлэл зорилгогүй, хүчирхийлэл ихтэй, үнэхээр аймшгийн байжээ. Яг энэ үед буюу 1997 онд Энрика Пеналоса гэх дээрх зураг дээрх этгээд хотын даргаар сонгогджээ.

Энрика Пеналоса “Тэр үед хүмүүс ямар ч итгэл найдваргүй байсан. Энд ирсэн цагаачид хүртэл өөрсдийгөө Богота хотынх гэж хэлдэггүй ичдэг байлаа шүү дээ. Гайхалтай нь өөрчлөлтийг нааштай хүлээж авсан. Миний хийсэн өөрчлөлтийн гол санаа бол хотыг машинуудад биш хүмүүст зориулах байлаа” хэмээн ярьжээ. Яг л энэ алсын хараатай өөрчлөлтийн ачаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог байсан Боготагийн гэмт хэргийн гаралт 70 хувиар буурчээ.

Өөрчлөлтийн санаагаа тэрээр европын хотуудаар явж байхдаа анзаарч, мэджээ. Тэрээр “загас сэлдэг шиг бид алхах хэрэгтэй юм байна. Амьд үлдэхийн тулд бус аз жаргалтай байхын тулд хүмүүс алхах хэрэгтэй. Гэтэл Богота бүхэлдээ явган хүнд ээлгүй, зөвхөн машинууд л чихцэлдэн оршдог шүү дээ” хэмээн боджээ.

Хүүхдүүд осолд орж амиа алдах нь энгийн хэрэг мэт болж, амиа алдах вий гэсэн айдастайгаар өсөх болсон. Хотод хүмүүс аз жаргалтай, тайван амьдрая гэж бодож л байгаа бол машины хэрэглээг багасгах нь зайлшгүй.

ЭХНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Богота хотын гол өргөн чөлөө 120 км үргэлжлэх замыг долоо хоног бүрийн ням гарагуудад өглөө 07-14 цаг хүртэл бүрэн чөлөөлж, явган болон дугуйтай хүмүүсийн мэдэлд өгдөг байна. Энэ үеэр 1,5 сая гаруй хүн энэ замаар зорчино. Баян, ядуу, хөгшин залуу, тарган туранхай хамаагүй бүгд нэгэн дор цуглана.

“Машины хэрэглээг хязгаарласнаар хотоо илүү хүний төлөө болгож, шинэ Боготагийн эхлэлийг тавьсан” хэмээн Энрика Пеналоса ярьж байна. Пеналоса:

-Тухайн үед Японы Жайка байгууллагаас маш их төсөвтэй ажлын санал орж ирсэн. Тэр бол 7 давхар хурдны зам барих ажил байлаа. 5 тэрбум ам.доллар давсан өртөгтэй 7 давхар хурдны зам барих тэр төсөлд бид “ийм хурдны зам бид барихгүй” гэж итгэл дүүрэн хариулсан. Тухайн үед манай нийтийн тээвэр ямар ч бодлогогүй, хувь хүн болон компаниудын эзэмшлийн автобуснууд яг л галзуу юм шиг давхилддаг байлаа. Хүн суулгахын тулд замыг дураараа хааж зогсох, зорчигчдыг хүссэн үедээ замын голд ч хамаагүй буулгачихдаг байсан. Маш их осол гарч, олон хүн амиа алддаг. Тиймээс 7 давхар хурдны зам барьж байснаас нийтийн тээврийн бодлогоо л сайжруулъя гэж тухайн үед шийдсэн.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ӨӨРЧЛӨЛТ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛГО

Тухайн үед Боготагийн нийтийн тээвэр хэдэн тэрбумын орлого олдог бизнес байсан тул мафийнхны мэдэлд байдаг байж. Гэтэл Пеналоса тэр их ашигтай бизнесийг нь нутгийн захиргаанд шилжүүлнэ хэмээн мэдэгджээ. Мафийнхны гар хөл болсон улстөрчдийн нөлөөллөөр ажил хаялт зохион байгуулагдаж, нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь зогсоох хүртэл шантаажилжээ. Пеналосо тэдэнд бууж өгсөн үү?

Мэдээж үгүй. Тэр ч бүү хэл тэднийг шинээр нэвтрүүлэх системнээсээ бүхэлд нь хасч орхижээ. Харин шинэ системийн хатуу дүрмүүдийг хүлээн зөвшөөрч, нэгдэхийг хүссэн цөөн хэдэн хүнд хувьцаа эзэмших саналыг тавьсан байна.

Зөвхөн Богота хотод зориулсан автобусны систем буюу TransMilemio. Зүгээр ч нэг автобус биш маш гоёмсог өнгө дизайнтай /баян ядуугүй хүн бүхэн суух боломжийг бүрдүүлэхийн тулд/, нэрний хувьд нэг мянганаас нөгөө мянган руу шилжих гэсэн утгатай. Ингэснээр хүмүүс “автобусанд сууя” гэх биш “TransMilemio-д сууя” гэж ярьдаг болжээ. Автобусанд сууя гэснээс хамаагүй ганган сонсогдож байгаа биз. Энэ талаар Пеналосо:

-Бид хүмүүсийг “TransMilemio-д сууя” гэж ярьж заншаасай гэж хүссэн. Хэрвээ автобус гэдэг нэрээрээ байх юм бол дундаж болон дунджаас дээш орлоготой хүмүүсийг бид суулгаж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, гол зорилго маань баян, ядуу хүн бүхнийг TransMilemio-оор зорчуулдаг болгох байсан юм.

Нийтийн тээврийн бүтэц нь гол бүтэц, түүнээс салбарлах бусад хэсэг гэсэн хоёр гол бүтэцтэй болжээ. “TransMilemio” үндсэн гоёмсог улаан автобус нь 160 хүнийг тээвэрлэх чадамжтай.

Харин ногоон автобус нь арай бага буюу 90 хүний багтаамжтай. Энэ ногоон автобуснууд нь хүн ам цөөтэй, залгаа автобус зорчих замын боломжгүй хэсгүүдэд үйлчилдэг.

Шинэ систем нь шилжин суухад үнэгүй. Мөн хиймэл дагуулын тусламжтайгаар байршлыг нь тогтоож, тээврийн хэрэгсэл бүрийг нь хянадаг байна. Ингэснээр өглөө, орой гэсэн хамгийн ачаалалтай цагуудад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, харин бусад цагаар хоосон автобус явуулахгүйн тулд тоог нь багасгадаг байна.

Уг нь их энгийн, Улаанбаатарт нэвтрүүлж болмоор ажил байгаа биз?

ЯВГАН ХҮНИЙ ЧАНАРТАЙ САЙН ЗАМ

Боготагийн гол зам нь нэг том өргөн замтай тэрүүгээр зөвхөн автомашинууд зорчдог, явган хүнд зориулсан замгүйгээр баригдсан байжээ. Тиймээс энэ замыг хамгийн түрүүнд өөрчилсөн байна.

Гэхдээ хотын бүх иргэд л алга ташин өөрчлөлтийг нь хүлээн авч байгаагүй. Ялангуяа дэлгүүрийн эзэд ихээхэн дургүйцэх болж. “Автомашинтай хүмүүс л миний хослолыг худалдаж авна. Дугуйтай хүмүүс үүдээр гараад л өнгөрдөг. Машины зогсоол ч байхгүй шүү” хэмээн уурссан байна.

Харин хотын дарга эсэргүүцэгчдэд “Би нийтийн талбайг нийтэд нь буцаан өгөхийг л хүсч байна” гэдэг товч хариу өгч, бүр ч их дургүйг нь хүргэсэн байна. Ингэснээр Пеналосог огцруулах дэлгүүрийн эзэд болон улстөрчид гэсэн томоохон бүлгэм ажиллаж эхэлжээ. Нийтийн талбайгаас машинуудыг гаргахыг хүссэн хотын даргыг буруутган, бараг л ял оноохоор болж.

Гэвч бусад бизнес эрхлэгчдийн дунд амьдралын чанарыг сайжруулж, хотоо сайхан болгохын тулд хохирол амсахад ч бэлэн хүмүүс байсан нь сайн хэрэг. Тэд хотын даргын зоримог ажиллагааг дэмжжээ.

Пеналосо:

-Миний мэдлийн мөнгө хязгаартай. Тэр хязгаартай мөнгөөр би хотынхны 15 хувьд нь буюу машинтай хүмүүст л хэрэгтэй шийдвэрийг гаргачихаж болохгүй. Харин ядуу эрх нь зөрчигдөн амьдарч байгаа 1 сая гаруй хүн Боготад амьдарч байна. Тэд өдөрт 1 доллар ч хүрэхгүй мөнгөөр амьдралаа залгуулдаг. Гэтэл тэр хүмүүст хэрэгтэй цэвэр ус, бохирын дэд бүтэц, сайн зам зэргийг нь хангаж өгөхгүйгээр хурдны зам барихад 5 тэрбумд доллар зарцуулах нь ёс суртахуунгүй хэрэг болно гэжээ.

Ингээд хамгийн ядуу дүүрэг рүү очих шороон замыг асфальтан зам болгож, бороо оронгуут бохир хальдаг байсан хэсэгт бохир соруулах хоолойнуудыг бий болгож, ядуусын дүүрэгт номын сан, кинотеатр, явган хүмүүс, дугуйн зам, автомашины зам, нийтийн талбайнуудыг байгуулжээ.

Пеналосо:
-Хүмүүс нийтийн талбай яагаад чухал юм бэ гэж надаас асуудаг. Баян хүмүүс бол хүссэн үедээ зусландаа гарна, өөрийн эзэмшлийн талбайдаа алхана, ресторан бааруудаар үйлчлүүлнэ. Гэтэл ядуу хүмүүст юу байгаа билээ. Тэдэнд телевиз үзэхээс өөрөөр чөлөөт цагаа өнгөрүүлэх ганцхан газар нь нийтийн талбай л байгаа шүү дээ.

Аламейда гэх 3 сая хүнд зориулсан нийтийн талбай нь 17 км урт үргэлжилдэг. Сагс, хөлбөмбөгийн талбай, дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдүүдийн тоглоомын талбайнууд гээд хүнд шаардлагатай бүх зүйл бий. Аламейда Богатогийн хамгийн их гэмт хэрэг, хүчирхийлэлтэй хэсэг байсан. Харин энэ гудамж баригдсаны дараа хотын уур амьсгал бүхэлдээ өөрчлөгдөж, хамгийн аюултай хэсэг байхаа ч больжээ. Энэ бол амьдралын чанар сайжирсан үзүүлэлт юм. Хүмүүс өөрсдөө хуулиа дээдлэх болж, хууль зөрчиж байгаа нэгэндээ шүүмжлэлтэй хандах болжээ. Пеналосо бүр өөрөө ч цагдаагийн үүргийг гүйцэтгэн гудамжинд алхах нь ч их байжээ.

Ийнхүү Пеналосо гэх хотын дарга гуравхан жилийн дотор жинхэнэ утгаар нь “аз жаргалтай хот”-ыг бий болгож чаджээ. "Гэвч бид асуудлуудаа 100% шийдчихсэн юм биш" хэмээн ярих Пеналосо өдгөө Богота хотын даргаар дахин сонгогдон ажиллаж байгаа билээ.

Ийм урт зүйлийг дуустал уншсанд баярлалаа.

(Мэдээллийн эх сурвалж: Блүүмберг тв "Ногоон хот" цуврал. Бусад гадны сайтуудаас орчуулж мэдээллийг нэгтгэсэн...)

Пап Францис: “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлэ...
02/09/2023

Пап Францис: “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг. Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна.

Төв аймгийн Баяндэлгэр сум, Гүн галуутайд их зохиолч Д.Нацагдоржийн “Од” шүлгээр сэдэвлэсэн богино хэмжээний баримтат ур...
30/08/2023

Төв аймгийн Баяндэлгэр сум, Гүн галуутайд их зохиолч Д.Нацагдоржийн “Од” шүлгээр сэдэвлэсэн богино хэмжээний баримтат уран сайхны киноны зураг авалт эхэллээ. Найрагчийн дүрийг овог нэр ижил, балетын бүжигчин Дашдоржийн Нацагдорж гэдэг залуу бүтээж байгаа ажээ.

✅ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 15,408 тонн хаягдал төмөр боловсруулж, 15,500 гаруй бэлдэц үйлдвэрлэнэ“Дарханы төмөр...
10/08/2023

✅ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 15,408 тонн хаягдал төмөр боловсруулж, 15,500 гаруй бэлдэц үйлдвэрлэнэ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2023 оны эхний хагас жилд 12,2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж үйлдвэрлэлийн төлөвлөгөө давуулан биелүүлжээ.

Тус үйлдвэр нь эхний хагас жилд 18,589 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлсэн байна. Нийт 601,552 тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө 93,6 хувьтай гүйцэтгэжээ.

Сүүлийн хагас жилд уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд 1,5 сая тонн гаруй хөрс хуулалт хийж, 940 мянган тонн хүдэр олборлохоор төлөвлөж байгаа бол гангийн үйлдвэрлийн хувьд 14,400 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15,408 тонн хаягдал төмөр боловсруулах, 15,500 гаруй бэлдэц үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа мэдээллээ.

Өндөр хүчдэлийн шугам унаснаас болж хүний амь эрсдээгүй"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгү...
06/08/2023

Өндөр хүчдэлийн шугам унаснаас болж хүний амь эрсдээгүй

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч-инженер Г.Ганболдоос өндөр хүчдэл унасны улмаас хүний амь эрсэдсэн мэдээллийн талаар тодруулахад "Цахимаар яваад буй мэдээллийн дагуу манай шуурхай бригад очиж, газар дээр нь үзлэг шалгалт хийхэд тухайн хаяг орчимд байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам болон гэрэлтүүлгийн шугам унаж, хүмүүс хүчдэлд нэрвэгдсэн нөхцөл байдал байхгүй байсан. Бид тухайн орчмын эвдрэл, гэмтлийг шалгасны үндсэн дээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага шалтгаан нөхцөлийг нь тогтоож буй" гэлээ.
Өөрөөр хэлбэл, шугам унаагүй, харин иргэд цахилгааны утас зөвшөөрөлгүйгээр буруу татсанаас хүний амь эрсэдсэн мэдээлэл байна.

3180 гаруй хэрэглэгчийн цахилгааныг эргүүлэн өгөөд буй

Яг одоогийн байдлаар 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан байна.Улаанбаатар хотын баруун хэсгээр 30-40 ми...
05/08/2023

Яг одоогийн байдлаар 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан байна.
Улаанбаатар хотын баруун хэсгээр 30-40 минутын дараагаар усархаг аадар бороо орох төлөвтэй байна.
Иймд иргэд та бүхэн үер усны аюулаас сэрэмжлэнэ үү‼️

Эх сурвалж: УЦУОШГ

05/08/2023

⚠️⚡️🌨️ СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 8-р сарын 05-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Дамбадаржаа орчимд Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 36 см даван үерлэж байна.
Иймд:
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
- Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцы...
02/08/2023

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа.

Техникийн зориулалттай 7 км авто замын бүтээн байгуулалт хийгдэхээс 2 км замын ажил хийгдэж, газар шорооны ажил үргэлжилж байна. Мөн төслийн бүтээн байгуулалтад оролцох ажилчдын түр байрны барилга угсралтын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим шаардлагатай арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

⚠️ ГОРХИ ТЭРЭЛЖИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНАНалайх-Тэрэлж чиглэлийн 41-42км хооронд хэсэгчлэн зорчих хэс...
02/08/2023

⚠️ ГОРХИ ТЭРЭЛЖИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу усанд автаж, зам сэтэрч, бүрэн хаагдсан тул Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчихгүй байхыг анхааруулж байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Динозавр фестивалын хүрээнд зориулж хийгдсэн цорын ганц Үлэгү-Овираптор хуур. Дахин...
01/08/2023

Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Динозавр фестивалын хүрээнд зориулж хийгдсэн цорын ганц Үлэгү-Овираптор хуур. Дахин үйлдвэрлэгдэхгүй загвар.

Via Урлаг судлаач Д.Ганпүрэв

2023.07.23 - Усархаг бороо орсон тул 📍БЗД 43-р хорооны 27 дэд өртөө, 9647 хэрэглэгч, 📍СБД 1-р хорооны 17 дэд өртөө, 1447...
23/07/2023

2023.07.23 - Усархаг бороо орсон тул
📍БЗД 43-р хорооны 27 дэд өртөө, 9647 хэрэглэгч,
📍СБД 1-р хорооны 17 дэд өртөө, 1447 хэрэглэгч,
📍ХУД 17, 18-р хорооны 10 дэд өртөө, 3038 хэрэглэгчийг нийт 54 дэд өртөө 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан байна. Мөн хамгаалалтаар тасарсан 18 фидерийн 27056 хэрэглэгч хүчдэлгүй байна. Ус орж байгаа гэсэн байрууд болон дэд өртөөнд үзлэг хийн ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

23/07/2023

📣 Долоодугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин өглөөний 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад

📌Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус 3 см
📌Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж үерийн түвшинд хүрлээ.

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА‼️📌Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн ...
23/07/2023

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА‼️

📌Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
📌Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх⁉️

📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
📌 Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх⁉️

📌 Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих⁉️

📌Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх⁉️

📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх⁉️

📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.⁉️

Онцгой байдлын ерөнхий газар
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Сайнбуянгийн Амарсайхан
Нийслэлийн Онцгой байдлын газар
УОК-ын Шуурхай штаб
Нийслэлийн Байгаль орчны газар
@

Энэ жил нийслэлээс дулааны гол шугамуудын сүлжээг өргөтгөх ажлуудыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэхдээ авто замын дор хонгилы...
20/07/2023

Энэ жил нийслэлээс дулааны гол шугамуудын сүлжээг өргөтгөх ажлуудыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийж байгаа юм байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай ажээ.

Мөн дүүргэлт хийгдсэн байршлуудад авто замын болон явган замын нөхөн сэргээлтэд эко гэж нэрлэгддэг хавтанг ашиглахгүй байх, автомашины зогсоолыг бетондож хийхийг гүйцэтгэгч компаниудад үүрэг болгосон. Энэ үүргийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа гэв.

Мэдээллийн эх сурвалж: НЗАА

Монгол Улсын арслан Мягмарын Бадарч Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. 🇲🇳🇲🇳🇲🇳
12/07/2023

Монгол Улсын арслан Мягмарын Бадарч
Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул.
🇲🇳🇲🇳🇲🇳

За Гарьд төрлөө🇲🇳👍🏻Сайхан даваа. Түмэн олонд уухай авчирсан гоц сайхан даваа үзүүллээ.  Ц.Бямба-Отгон
12/07/2023

За Гарьд төрлөө🇲🇳👍🏻
Сайхан даваа. Түмэн олонд уухай авчирсан гоц сайхан даваа үзүүллээ. Ц.Бямба-Отгон

Эрдэнэт - Булган - Хөвсгөл аймаг руу зорчиж байгаа жолооч нарын анхааралд: Хараа гол үерлэж Дархан Эрдэнэтийн төв замын ...
09/07/2023

Эрдэнэт - Булган - Хөвсгөл аймаг руу зорчиж байгаа жолооч нарын анхааралд:
Хараа гол үерлэж Дархан Эрдэнэтийн төв замын гүүрэнд эвдрэл гарсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Дархан хотын хуучин тосгоноор дамжин Ширээ нурууны гүүрээр нэвтрүүлж байгааг дуулгая. Орон нутгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж байна.

ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн үерийн нөхцөл байдал 06:00 цагийн байдлаар. Эх сурвалж: Цэц.мн2023.07.09
09/07/2023

ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн үерийн нөхцөл байдал 06:00 цагийн байдлаар. Эх сурвалж: Цэц.мн

2023.07.09

Туул голын түвшин 04:00 цагт 308 см, 06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 50 см давж хүндэрч болзошгүй байна. З...
08/07/2023

Туул голын түвшин 04:00 цагт 308 см, 06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 50 см давж хүндэрч болзошгүй байна.
Зураг: 09:00 цагийн байдлаар
📍Морингийн даваа - Био комбинат

Туул голын эргийн дагуух амралтын баазуудад амрагч хүлээн авах боломжгүй, аюултай түвшинд байгааг анхаарна уу.
08/07/2023

Туул голын эргийн дагуух амралтын баазуудад амрагч хүлээн авах боломжгүй, аюултай түвшинд байгааг анхаарна уу.

Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн өглөөний 06:00 цагаас эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Туул голд нийлдэг хэсэг...
07/07/2023

Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн өглөөний 06:00 цагаас эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Туул голд нийлдэг хэсэгт үeрийн далан босгох ажлыг Хилийн цэргийн алба хаагчидтай хамтран гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:-Сэлбэ голын ха...
07/07/2023

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Сэлбэ голын хамгаалалтын далан сэтэрснээс энэ байршил усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн. Хальсан усыг тогтоогоод, даланг хүчитгэх ажил үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд бороо орох тул усны түвшин дахиад нэмэгдэнэ. Тиймээс эрсдэлээс сэргийлэн хаалт, далан босгох, хүчитгэх шаардлагатай хэмээлээ.

https://ulaanbaatar.mn/news/18240

ШУУРХАЙ‼️Туул голын түвшин:02:00 цагт 301см04:00 цагт 308 см06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 50 см давж, Би...
07/07/2023

ШУУРХАЙ‼️
Туул голын түвшин:
02:00 цагт 301см
04:00 цагт 308 см
06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 50 см давж, Био комбинат, Асем вилла гэсэн хэсгүүд хүндэрч болзошгүй байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulaanbaatar24.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All

You may also like